Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 325

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч  Д.Цэдэнпэлжээ даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Дорноговь аймгийн Өргөн сум, 2 дугаар багт оршин суух, Ө овогт Т.Ж-н  нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Т.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Ж нь 1977 оны 05 дугаар сарын 15-наас 1985 оны 12 дугаар сарыг дуустал мал туугчаар ажилласан хугацаа 1986 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 08 дугаар сарын 31-нийг хүртэл Шинэ-Амьдрал ХК-д малчин, 1994 оны 09 дүгээр сарын 01-нээс 2003 оны 02 дугаар сарыг дуустал Шинэ-Амьдрал ББХ компанид малчнаар тус тус ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Миний хөдөлмөрийн дэвтэр нэгдэл компани болон өөрчлөгдөх үеэр үрэгдсэн юм гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ж нь 1977 оны 05 дугаар сарын 15-наас 1985 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд мал туугчаар,  1986 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 08 дугаар сарын 31-нийг хүртэл Шинэ-Амьдрал ХК-д малчин, 1994 оны 09 дүгээр сарын 01-нээс 2003 оны 02 дугаар сарын 28-ныг хүртэл Шинэ-Амьдрал ББХ компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Ж нь 1977 оны 05 дугаар сарын 15-наас 1985 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд мал туугчаар, 1986 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 08 дугаар сарын 31-нийг хүртэл Шинэ-Амьдрал ХК-д малчин, 1994 оны 09 дүгээр сарын 01-нээс 2003 оны 02 дугаар сарын 28-ныг хүртэл Шинэ-Амьдрал ББХ компанид малчнаар тус тус  ажиллаж байсан болох нь 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал ББХ компаний захирлын тушал, 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын  54 дугаартай тушаал, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 663 дугаартай Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн магадлагаа,  1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 33 дугаартай тушаал, гэрч Ш.Б-н “1977 оны 05 сараас Т.Ж нь Шинэ-Амьдрал нэгдэлд мал туугчаар ажилд орж байсан. З гэдэг малчны дагалдангаар орж байсан. Шинэ-Амьдрал нэгдэл маань нэгдэл, компани, хоршоо гээд удаа, дараа өөрчилж байсан бөгөөд энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Эхлээд бог мал туудаг байсан дараа нь үхэр хариулдаг байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.С “Т.Ж нь 1977 оны 05-р сард манай нэгдэлд аав, ахын хамт малчнаар орж байсан. Тухайн үед улсын бэлтгэлийн мал туух ажил жил бүр явагддаг байсан.Шинэ-Амьдрал нэгдэл 1992 онд Шинэ-Өрнөх амьдрал компани болж нэр нь өөрчлөгдсөн, 1993 онд Шинэ-Өрнөх хоршоо болж өөрчлөгдсөн. Энэ хугацаанд Т.Ж нь малчнаар ажилласаар байсан. 2003 онд түрээсийн малчнаар ажиллаж байгаад ажлаасаа гарсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Э “Би 1978 онд цэргээс халагдаж ирээд худалдаа, бэлтгэлийн ангид ажилд ороход Т.Ж Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Т.Ж нь мал туугчаар хэсэг ажилласан бөгөөд худалдаа, бэлтгэлийн анги дээр ирж гэрээ байгуулдаг байсан. Сүүлд би Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхад Шинэ-Амьдрал, өрнөх компани, хоршооны нийгмийн даатгалыг бөглөх зэрэг ажил хийж байхад  Т.Ж нь уг нэгдэл, хоршоо, компанид 2003 оны 02 сар хүртэл ажилласан байдаг” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус батлагдан тогтоогдож байна.

Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Т.Ж-г 1977 оны 05 дугаар сарын 15-наас 1985 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд мал туугч,  1986 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 08 дугаар сарын 31-нийг хүртэл Шинэ-Амьдрал ХК-д малчин, 1994 оны 09 дүгээр сарын 01-нээс 2003 оны 02 дугаар сарын 28-ныг дуустал Шинэ-Амьдрал ББХ компанид малчнаар тус тус  ажиллаж байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  нэхэмжлэгч Ө овогт Т.Ж-г 1977 оны 05 дугаар сарын 15-наас 1985 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд мал туугчаар,  1986 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 08 дугаар сарын 31-нийг хүртэл Шинэ-Амьдрал ХК-д малчнаар, 1994 оны 09 дүгээр сарын 01-нээс 2003 оны 02 дугаар сарын 28-ныг дуустал Шинэ-Амьдрал ББХ компанид малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч,  түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ