| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2017/0146/Э |
| Дугаар | 393/ШЦТ/2017 |
| Огноо | 2017-11-30 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 393/ШЦТ/2017
Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
- улсын яллагч Г.Энхбат,
-хохирогч Р.Дуламсүрэн,
- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,
-шүүгдэгч Б.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Ахэд холбогдох Эрүүгийн 201619000185 тоот хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.А нь Төв аймгийн Баянцагаан сумын 1-р багийн нутаг дэвсгэр Бухат нэртэй газарт хаваржиж байгаа мөн багийн малчин Р.Дуламсүрэн 2016 оны 03 сарын 16-ны өдөр малын бэлчээрэс болж Р.Дуламсүрэнгийн эрх чөлөөнд халдаж шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 130 тоот актаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Р.Дуламсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Одоо надад санал гомдол байхгүй, бид хоёр эвлэрсэн...” гэв.
Шинжээчийн 130 тоот дүгнэлтэнд:
-цус хуралт, баруун нүдний зовхи, хамар, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, эрүүнд зулгаралттай.
-Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шүүх шинжээч эмчийн дүгнэлт,
-шүүгдэгч Б.А нь “урд нь ял шийтгэл эдлэж байгаагүй” гэх лавлагаа /хх-41/,
-шүүгдэгч Б.Аийг 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-23/, 2016 оны 03 дугаар сарын 28-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-28/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.А нь Төв аймгийн Баянцагаан сумын 1-р багийн нутаг дэвсгэр Бухат нэртэй газарт хаваржиж байгаа мөн багийн малчин Р.Дуламсүрэн 2016 оны 03 сарын 16-ны өдөр малын бэлчээрэс болж Р.Дуламсүрэнгийн эрх чөлөөнд халдаж шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 130 тоот актаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Р.Дуламсүрэнгийн: “...баруун гараараа миний нүдний орчимд нэг удаа цохиж авахаар нь би хонио орхиод гэрлүү гээ зугтаасан...“...гэх мэдүүлэг, Шинжээчийн 130 тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Аийн хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч Б.Атэй, хохирогч Р.Дуламсүрэн нь сайн дураараа эвлэрсэн байх тул Б.Аэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ахийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь хохирогч Р.Дуламсүрэнтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Б.Аэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Б.Аэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Аэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА