Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Ягаан Дэмчиг овогт Шаравжамцын Дорж-Очир Улсын яллагч ******* овогт *******н ******* Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт ийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.*******од холбогдох 1923001610094 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1981 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ам бүл-2, эхийн хамт Завхан аймаг сумын багт хэсгийн тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар: /*******/ Шүүгдэгч Ө.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 23 цагийн орчим Завхан аймгийн сумын багийн нутаг “” гэх газраас иргэн С.*******ын эзэмшлийн бундан сартай, буруу талын чих гол цуулбар имтэй, хүрэн зүсмийн шүдлэн эр үхрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 24- ний өдрийн 23 цагийн орчим Завхан аймгийн сумын багийн нутаг “” гэх газраас иргэн С.*******ын эзэмшлийн бундан сартай, буруу талын чих гол цуулбар имтэй, хүрэн зүсмийн шүдлэн эр үхрийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Хүрэн зүсмийн шүдлэн эр үхрийг алдсан талаараа мэдүүлсэн хохирогч С.*******ын “...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай нэг үхэр дутсан байна гэж хөдөөнөөс мэдээд надад хэлсэн. ... Тэгээд би цагдаад мэдэгдсэн чинь үхрийн махтай 2 хүн баригдсан, ирж махаа ав гээд би очиж 6 мөч хийсэн 103 кг мах хүлээж авсан. ...Бундан сартай, бүдэгхэн судалтай, хүрэн зүсмийн шүдлэн үхэр, буруу талын чих нь гол цуулбар имтэй, шоргор богинохон эвэртэй, өөр содон шинж тэмдэг, тамга байхгүй...” гэсэн мэдүүлгээр, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө үхрээ хураахад С.*******ын үхэр дутсан, тэр хавиараа хайхад үхрийг төхөөрөөд толгой шир хоёрыг нь хаяад явсан байсан талаар мэдүүлсэн гэрч Э.ийн “...2019 оны 09 дүгээр сарын 25- ны өглөө хураасан чинь *******ын зүрх халзан, хүрэн зүсмийн шүдлэн үхэр нь дутсан, тэгээд би ны эхээр хайсан чинь хүн тавьдаг шарилын дээд талын модны хаяанд толгой, шир хоёрыг нь хаясан байсан” гэсэн мэдүүлгээр, Ө.******* мотоцикл дээр нь төхөөрсөн үхрийн махаа ачиж Завхан аймгийн төв рүү ирсэн талаар мэдүүлсэн гэрч Г.гийн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 24-ний ... 22 цагийн үед ...хоолоо идчихээд байж байхад ******* ярьсан. мотоцикл болохоо байсан гээд би урдаас нь мотоциклтойгоо явсан, өвөлжөөнийхөө доохон талд ******* мотоциклтойгоо ууттай юмнууд хажуудаа тавьсан байсан, юун ууттай юмнууд вэ гэсэн чинь үхрийн мах, нэг үхэр янзалчихлаа гээд сууж байсан. Тэгээд бид хоёр наашаагаа ууттай юмнуудаа ачиж аваад аймгийн төв рүү явж байсан чинь цагдаа нартай таараад баригдсан ...******* ганцаараа нядалж гаргаад, дараа нь ганцаараа махаа аймаг руу оруулж чадахаа байгаад намайг худлаа мотоцикл эвдэрлээ гэж дуудсан юм...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Ө.*******ын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “...2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн орой харанхуй дөнгөж болж байхад би өвөлжөөгөө эргэх гээд өвөлжөөн дээрээ явган алхаад очиход *******ын үхэр манай өвөлжөөний хажууд байхаар нь ны эх рүү байдаг мод руу тууж очоод үхэр дотроос нэг номхон, биеэр жижиг шиг үхэр барьж аваад уяагаар модноос уячихаад, буцаж өвөлжөө рүүгээ алхаж очиж өвөлжөөний амбаараас хутга, уут шуудай аваад буцаж уясан үхэр дээрээ ирээд үхрийг тушиж хүлж унагааж байгаад ганцаараа гаргасан юм. Үхрээ гаргачихаад махыг нь хаа гуялаад 6 хэсэг болгочихоод тэндээ үлдээгээд гэр лүүгээ алхаж очоод гэрийн гаднаас мотоцикл аваад буцаж үхэр гаргасан газраа очсон. Үхрийн шир, толгой, гэдсийг тэнд нь үлдээгээд шуудайнд хийсэн махнуудаа мотоцикл дээрээ ганзагалаад ганцаараа доошоо уруудсан чинь мотоцикл даахгүй байсан юм. Тэгэхээр нь гийн эхнэрийн утас руу залгаад “г над руу явуулаадахаач, миний мотоцикл өвөлжөөнийхөө доохон талд эвдэрчихлээ” гэж хэлсэн юм. Тэгээд 23 цаг өнгөрч байхад миний урдаас мотоциклтой ирсэн. бид 2 үхрийн махыг хувааж ганзагалаад аймгийн төв рүү явж байгаад цагдаад баригдсан юм. г эхнэр нь орой үдэш гаргадаггүй болохоор “мотоцикл эвдэрчихлээ” гэж худлаа хэлж дуудсан юм. над дээр ирээд “юу болоод байгаа юм, юун мах юм” гэж асуухад би үнэнээ хэлсэн юм, тэгсэн над руу уурлаад “би ачиж явж чадахгүй, ийм ажилтай явж байсан бол би ирэхгүй байсан юм” гээд уурлаад байхаар нь харанхуй шөнө чи намайг ганцааранг нь хаяж явбал яв гэсэн чинь яаж ч чадахгүй махыг хувааж ачаад явсан юм. ...*******ын хүрэн зүсмийн духан дээрээ бундан хэлбэртэй, цагаан сартай, шүдлэн насны 1 тооны үхэр байсан...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газрын үзлэгийн явцад хүрэн зүсний үхрийн толгой, ширийг хураан авсан тэмдэглэл, уг толгой, ширийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Ө.*******оос 103 кг үхрийн махыг хураан авч хохирогч С.*******д хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч С.*******д 700000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлд үнэлгээ тогтоосон Завхан аймгийн сумын үнэлгээний комиссын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтээр нотлогдож байна. Шүүгдэгчийн бусдын өмчлөх эрхэд халдаж шунахай сэдэлтээр 1 тооны бод мал хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Ө.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Ө.******* нь хохирогч С.*******д хохирол нөхөн төлсөн болох нь хохирогч С.*******ын “....үхрийн хохирлоо 103 кг мах хүлээн авч таван мянган төгрөгөөр бодож таван зуун мянган төгрөг болгосон. Дээр нь нэмээд хоёр зуун мянган төгрөг бэлнээр авч хохирлоо нөхөн төлүүлсэн. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй“ гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ө.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зохицуулна“ гэж заажээ. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлагдаж дагаж мөрдөхөөс өмнө Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих, эрх хязгаарлах ялаас хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ял хүчин төгөлдөр үйлчилж байсан ба уг ялыг прокурор яллагдагчид санал болгосныг яллагдагч хүлээн зөвшөөрсөн нь хууль ёсны байна. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Ө.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 4. Шүүгдэгч Ө.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Шүүгдэгч Ө.*******ын эзэмшлийн хүрэн өнгийн, улсын дугааргүй, Боксер маркийн мотоциклийг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/08 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үхрийн 1 шир, 1 толгойг хохирогчид буцаан олгосон, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ