Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч жигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Ягаан Дэмчиг овогт Шаравжамцын Дорж-Очир Улсын яллагч ******* овогт *******н ******* Шүүгдэгч ******* овогт *******гийн******* Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт ын Хохирогч овогт ги******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорooс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******д холбогдох 2023000400019 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, сургуулийн 4-р курсын оюутан, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, Завхан аймгийн сумын багийн ын тоотод түр оршин сууж байгаа, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******, /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн үед Завхан аймгийн сумын багийн гийн тоотод оршин суух Л.*******ын гэрээс гарахдаа гэрийн түлхүүрийг нууцаар авч гарч, улмаар тус өдрөө түлхүүрийг ашиглан Л.*******ын гэрийнх нь хаалгыг онгойлгон орж буйдан доороос нийт 280000 төгрөгний үнэтэй 3 ширхэг мөнгөн аягыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн үед Завхан аймгийн сумын багийн гийн 1-17 тоотод оршин суух Л.*******ын гэрээс гарахдаа гэрийн түлхүүрийг нууцаар авч гарч, улмаар мөн өдрөө түлхүүрийг ашиглан Л.*******ын гэрийнх нь хаалгыг онгойлгон орж буйдан доороос нийт 3 ширхэг мөнгөн аягыг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3 ширхэг мөнгөн аяга гэрээсээ алдсан талаар мэдүүлсэн хохирогч Л.*******ын “...02 дугаар сарын 02-ны өдөр ...орой 21 цагийн орчимд... том өрөөндөө ороход хивсэн дээр гутлаараа гишгэсэн хүний мөр байхаар нь би нөхрөө чи хивсэн дээр гуталтайгаа явсан юм уу гэхэд үгүй гэсэн тэгээд ...буйдан доогуур хийсэн мөнгө аяганууд байна уу гээд үзэхэд орон доор байсан 12 ширхэг мөнгөн аяганаас 3 ширхэг дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга алга болсон байсан...манай гэрийн хаалга цоож бүрэн бүтэн байсан болохоор гэрийн түлхүүрийг ашиглаж хулгай хийсэн байх гэж бодож байгаа. Манайх гэрийн 2 түлхүүртэй байдаг. Нэг түлхүүр нь нөхөр бид хоёрт байдаг, нөгөө түлхүүр нь миний төрсөн дүү Л.д байдаг байсан... дүүгээсээ утсаар залгаж түлхүүр асуухад би хувцасны өлгүүрийн дээд тавцан дээр үлдээсэн гэж хэлэхээр нь үзэхэд алга болсон байсан. Тэр түлхүүрийг манайхаас орж ирсэн хүн авч хулгай хийсэн байх...2020 оны 02 дугаар сарын 01-нд дүү болон хүүхдээ хөдөө хүргэж өгөөд 19 цагийн орчимд гэртээ ирсэн. Ирсний орой бол хүн ирээгүй. Маргааш нь буюу мөнгөн аяга алга болох үед манай нөхрийн төрөл ******* гэдэг залуу ирсэн гэсэн. Өөр хүн манайхаар орж гараагүй...” гэсэн мэдүүлгээр, 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Г.******* гэрт нь ирсэн талаар мэдүүлсэн гэрч Э.ын “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ...орой 21 цагийн орчимд гараад гэртээ ирээд байж байхад манай эхнэр удалгүй ирсэн. Тэгээд эхнэр том өрөө рүүгээ ороод чи яагаад гуталтайгаа хивсэн дээр явсан юм бэ? гэхээр нь харсан чинь гутлын мөр байсан. ... орой 00 цагийн үед ... орон доогуур байгаа мөнгөн аягануудаа ... гаргаад тоолоод үзэхэд 12 мөнгөн аяга байснаас 3 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан...Манай гэрийн цоож бүрэн бүтэн байсан. ...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ гарахдаа түлхүүр байхыг харсан санагдаад байгаа юм. Хулгай орсныг мэдээд түлхүүрийг хайхад уг түлхүүр алга болсон байсан.. манай төрөл ******* гэдэг залуу л ирсэн. Өөр хүн ирээгүй...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Б.******* нь барьцаалдан зээлдэх газраас 3 ширхэг мөнгөн аяга барьцаалж 170000 төгрөг зээлсэн талаар мэдүүлсэн гэрч М.ын “...Би 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн багийн нутаг ийн худалдааны төвд байрлах “” ХХК-ны ломбарданд ажил дээрээ байж байсан нэг танихгүй залуу 3 ширхэг, 1 том, 2 арай бага мөнгөн аяга манай Ломбарданд 170.000 төгрөгөөр 1 сарын хугацаатай тавьсан. Тухайн үед би бичиг баримтыг нь харж гэрээний маягт хөтлөхөд тэр залууг ******* овогт ******* /*******/ гэсэн бичиг баримттай байсан...Ганцаараа орж ирсэн санагдаж байна. Үдээс хойш л орж ирсэн. Ямар ч байсан л манай ломбард хаагаагүй байсан...” гэсэн мэдүүлгээр, Өөрийн үйлдлийг хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 02-нд ... а ахын гэрт очиж гэрийг нь түлхүүрээр нь онгойлгож тэдний гэрт ...буйдан доогуураа байдаг шургуулга дотор ... байсан. ... мөнгөн аяганаас 3 ширхэг мөнгөн аягыг нь аваад гэрийг нь цоожилчихоод гараад явсан. ...Би өглөө а ахтай хамт тэдний гэрт очоод куртикаа тайлж өлгүүрээс нь өлгөх үед өлгүүр дээр нь гэрийнх нь нэг илүү түлхүүр байхаар нь би аваад хармаалчихсан юм. Тэгээд тэр түлхүүрээр нь гэрийг нь онгойлгож орсон юм...” гэсэн мэдүүлэг болон Г.******* 3 ширхэг мөнгөн аягыг барьцаалдан зээлдэх газар барьцаалсныг нотолсон барьцаат зээлийн гэрээний хуулбар, барьцаалдан зээлдэх газрын дүрс бичлэгийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч дээрх 3 мөнгөн аягыг өөрийн аяга мөн болохыг таньсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр тус тус хангалттай нотлогдсон байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Л.*******д 280000 төгрөгний хохирол учирсан болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ны Завхан салбарт гэрээт хөрөнгийн үнэлгээчин Г.гийн 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай “5,5 инчийн мөнгөн аяга 1 ширхэг-110000 төгрөг, 5 инчийн мөнгөн аяга 2 ширхэг-170000 төгрөг, нийт 3 ширхэг мөнгөн аяга-280000 төгрөг” гэж үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгосноор төгсдөг гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг. Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд зааснаар хэн боловч бусдын орон байранд халдах эрхгүй бөгөөд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний байнга оршин суудаг орон байранд нэвтрэх нь хууль бус үйлдэл болно. Шүүгдэгч нь хохирогч Л.*******тай хамт амьдардаггүй бөгөөд хохирогчийн гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрх бүхий этгээд биш байна. Шүүгдэгчийн бусдын орон байрны халдашгүй байдалд халдан өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Л.*******ын гэрийг түлхүүрээр нь онгойлгон нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аяга хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э. шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт... “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг харгалзан үзэх ёстой. Хулгайн гэмт хэргийн үндсэн шинж нь материаллаг бүрэлдэхүүнтэй байдаг. Түүний үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учирсан учраас түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэлтэй...” гэснийг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй. Энэ зүйлийн 2,3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй..” гэж заасан ба хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр нь хүндрүүлэх зүйлчлэхээр хуульчилсан. Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас 280000 төгрөгний бодит хохирол учирсан байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Шүүгдэгчийн хулгайлсан 3 ширхэг мөнгөн аяга эд мөрийн баримтаар хураагдсан ба хохирогч шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Г.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. “ гэж тус тус заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э. эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд “Шүүгдэгч тус гэмт хэргийг үйлдэх үед 20 настай буюу өсвөр насны хүн байсан. Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж мөн Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэсэн зүйл заалтыг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байгаа, хохирол бүрэн нөхөн төлөгдсөн зэргийг харгалзан үзнэ үү...” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэсгүй. Учир нь Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан 18 насанд хүрсэн 21 насанд хүрээгүй хүн гэдэг нь хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүй хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул, энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар батлагдсан хүний хувьд хэрэглэж болох онцгой тохиолдлыг тусгайлан хуульчилсан бөгөөд Г.*******гийн тухайд дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Шүүгдэгч Г.******* нь хохирлоо нөхөн төлсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулах нь зүйтэй. Мөн шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг мөнгөн аягыг хохирогч Л.*******д буцаан олгох нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5 болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.*******г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Шүүгдэгч Г.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг мөнгөн аягыг хохирогч Л.*******д буцаан олгож, дүрс бичлэг хадгалсан /DVD/, барьцаат зээлийн гэрээний хуулбарыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй. 6. Шүүгдэгч Г.*******гийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, Г.******* нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ