Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, , ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-гийн

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1987 онд ******* мастер багшаар төгссөн. 1987 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ******* мэргэжлийн 2 дугаар дунд сургуульд гагнуурын мастер багшаар ажиллах болсон. 1994 оны 10 дугаар сарын эхээр ээжийн бие муу байна хурдан ир гэсэн цахилгаан ирсэн. Намайг гэртээ очиход ээж маань аавын орны урд цус харваад нас барсан байсан. Иймд би бие муутай аавыгаа хотод аваачиж асрах зорилгоор 1994 оны 10 дугаар сард ажлаасаа чөлөө авсан. Тэгээд 11, 12 дугаар саруудад Улаанбаатар хот, Дархан аймаг хоёрын хооронд явж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн үед би ажлаас гарах сохирхол байгаагүй, ар гэрийн гачигдлаар гарсан. Мөн ажлаас гарснаас хойш өөрийнхөө мэргэжлийг дээшлүүлж сантехникийн инженерээр суралцсан. Үүнээс хойш хувиараа ажил хийж байгаад 2000 онд ******* Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд гагнуурын мастер, сантехникийн инженерийн багшийн ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Одоо тэтгэвэрт гарах нас болж ******* Нийгмийн даатгалын хэлтэст хандахад ажилд орсон тушаал архиваас олдсон ч чөлөөлөгдсөн тушаал олдоогүй. Мөн Хөдөлмөрийн дэвтэр дээр  1994 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэх тушаал дээр тухайн үед хэрэглэж байгаагүй тамга дарагдсан тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох хэрэгтэй гэсэн.

Иймд 1987 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл ******* мэргэжлийн 2 дугаар дунд сургуульд гагнуурын мастер багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* 1987 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* мэргэжлийн 2 дугаар дунд сургуульд гагнуурын мастер багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Г.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэрээ тогтоолгохоор ******* Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч бичиг баримтын бүрдэл дутуу байснаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болж шүүхэд хүсэлт гаргасан байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлсэн гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Г.******* Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2-т заасан хөдөлмөрлөх журамт үүргээ биелүүлсэн болохоо эрх олгосон баримт бичгээр нотлох боломжгүй болсон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д заасны дагуу шүүхэд хүсэлт гарган эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтаа тогтоолгох эрхтэй.

Нэхэмжлэгч Г.******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 38.6.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох, шүүхэд хүсэлт гарган нотлох баримтыг бүрдүүлүүлэх эрх, үүрэгтэй ч өөрөө хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлүүлэх боломжтой гэсэн.

Хавтаст хэргийн 5 дахь хуудсанд авагдсан баримт болох Үндэсний төв архивын 2017 оны 10 дугаар сарын сарын 10-ны өдрийн албан бичигт “...******* мэргэжлийн 2 дугаар дунд сургууль байгууллагын бүгд /он/-ы баримт шилжиж ирээгүй тул *******ийн *******д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй” гэсэн байгаа ч нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээс чөлөөлөхгүй.

Нэхэмжлэгч Г.******* нь 1987 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ******* мэргэжлийн 2 дугаар дунд сургуульд гагнуурын мастер багшаар ажиллаж байсан байдлаа 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн ногоон өнгийн, дугуй тамгатай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ардын боловсролын яамны техник мэргэжлийн сургуулийг удирдах Ерөнхий газрын 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 184 тоот “Дархан хот Барилгын 2 дугаар ТМС-д ...- овогтой *******г 1987 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн мастер багшаар ажиллуулах” гэсэн томилолтын хуудас, Дархан хот дахь барилгын мэргэжлийн 2 дунд сургуулийн захирлын 1987 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 86 тоот “...*******э овогтой *******г 1987 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн мастер багшаар ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Дархан хот дахь барилгын мэргэжлийн 2 дунд сургуулийн захирлын 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 120 тоот “...мастер багш нарт анги хариуцуулан цалинг тогтоох тухай тушаалын 2 дугаар хавсралт 6-д ... ЦХГ-Г.******* 20 төгрөг” гэсэн тушаалын хуулбар, Дархан хот дахь барилгын мэргэжлийн 2 дунд сургуулийн захирлын 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 148 тоот “...Дотуур байранд хариуцлагатай дежурыг томилон ажиллуулах тухай” тушаалын 66-д Л.*******гийн нэр бичигдсэн баримтын хуулбар,  Дархан хот дахь барилгын мэргэжлийн 2 дунд сургуулийн захирлын 1990 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 95 тоот “...ээлжийн амралт олгох тухай” тушаалын 33-т Г.******* 36 хоног амрах 7 дугаар сарын 09-ний өдрөөс 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл гэж бичигдсэн баримтын хуулбар, Дархан хот дахь барилгын мэргэжлийн 2 дунд сургуулийн захирлын 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн а/57 тоот “...мэргэжил эзэмшилтийн аварга шалгаруулах уралдаан явуулах тухай” тушаалын 4-т Г.******* гэж бичигдсэн баримтын хуулбар, Дархан хотын барилгын сургалт үйлдвэрлэлийн 2 төвийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн а/05 тоот “...шагнах тухай” тушаалын 2-т сурган хүмүүжүүлэх ажилдаа амжилт гаргасан ажилчдийн нэрсэд Г.*******гийн нэр бичигдсэн баримтын хуулбар, Дархан хотын барилгын сургалт үйлдвэрлэлийн 2 төвийн захирлын 1993 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн А/52 тоот “...ээлжийн амралт олгох тухай” тушаалын 6-д Г.*******гийн нэр бичигдсэн баримтын хуулбар, Дархан хотын барилгын сургалт үйлдвэрлэлийн 2 төвийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/03 тоот “Цалин тогтоох тухай” тушаалын хавсралт 4-т ...Г.*******гийн нэр бичигдсэн баримтын хуулбар, 1989 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Барилгын 2 ТМДС-аас өгсөн баярын бичиг, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Зүүн хараа дахь БУК-ын захиргаанаас өгсөн баярын бичиг, 1990 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Барилгын 2 ТМДС-ийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс өгсөн гэрчилгээ, 1993 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Барилгын сургалт үйлдвэрлэлийн төвийн захиргаанаас өгсөн баярын бичгийн хуулбар, 1994 оны 6 дугаар сарын 18-ны өдөр сум Ундрагч компаний захиргаанаас өгсөн Сайшаалын үнэмлэхний хуулбар, 1988, 1991, 1992, 1993, 1994 онуудад оюутан сурагч болон ажилчидтай хамт авахуулсан фото зураг зэрэг баримтаар нотолсон.

Мөн гэрч Ч., М., Б. нар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл байдлыг мэдэх этгээд болохоо нотолж тодорхойлолт, тушаалыг шүүхэд баримтаар өгсөн.

Иймд нэхэмжлэгч Г.*******гийн ажиллаж байсан байдал дээрх баримт болон гэрч Ч.ын “...Би 1987 онд ЗХУ-д цахилгаан хийн гагнуурын мастер багшаар төгсөөд -д цахилгаан хийн гагнуурын багшаар 2004 он хүртэл ажилласан. Г.******* надтай хамт ЗХУ-д сурж байсан бөгөөд 1987 оноос 1994 он хүртэл Дарханы МСҮТ-д багшаар ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг,

гэрч М.гийн “...Би 1984 онд Дархан хотын Техник мэргэжлийн 2 дугаар дунд сургуульд мужааны багшаар ажилд орж, 1998 оны 6 сар хүртэл ажилласан. 1987 оны 8 дугаар сард Г.******* тус сургуульд гагнуурын багшаар ажилд орж, 1994 оны зун ажлаасаа чөлөөлөгдөж шилжсэн” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.ийн “...Би 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дархан хотын Техник мэргэжлийн 2 дугаар дунд сургуульд засал чимэглэлийн мастер багшаар ажилд орж, 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан. Харин Г.******* 1987 оны намар ЗХУ-ын сургуулийг төгсөөд тус сургуульд гагнуурын багшаар ажилд орсон. 1994 онд Улаанбаатар хот руу шилжсэн” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгч Г.*******гийн “...1994 оны 10 дугаар сард эх маань нас барсан учир эцгээ харах зорилгоор Улаанбаатар хот руу явсан” гэх тайлбар зэргээр давхар нотлогдож байна гэж үзлээ.

Иймээс шүүх нэхэмжлэгч Г.*******г 1987 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* мэргэжлийн 2 дугаар дунд сургуульд гагнуурын мастер багшаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч Г.*******гийн 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн ногоон өнгийн хөдөлмөрийн дэвтэр дээр ажлаас чөлөөлсөн он, сар, өдрийг 1994 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэж бичиж дөрвөлжин тамга дарж баталгаажуулсан байгаа ч тухайн үед хэрэглэгдэж байсан тамга биш байх ба мөн өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн  болохоо баримтаар нотлоогүй тул ******* мэргэжлийн 2 дугаар дунд сургуульд гагнуурын мастер багшаар 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэж үзэж нэхэмжлэлээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч Г.******* хууль зөрчин хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, гэрч нар санаатайгаар худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар ******* овогт *******ийн *******г 1987 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* мэргэжлийн 2 дугаар дунд сургуульд гагнуурын мастер багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* мэргэжлийн 2 дугаар дунд сургуульд гагнуурын мастер багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

5. Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ТҮВШИНТӨГС