| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0279/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/286 |
| Огноо | 2021-11-03 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Г.Чингүн,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114001320233 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ургийн овогтой *******ийн , / Регистрийн дугаар ******* -тай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын үед Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт явахдаа Улаан номонд бүртгэлтэй, мөн амьтны тухай хуулийн ховор зүйлийн жагсаалтад багтсан Алтайн хойлог шувууг худалдан авч, улмаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 130.000 /нэг зуун гучин мянган/ төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх 2 хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын үед Баянхонгор аймаг Баянбулаг сум дээр барилгын ажил хийж байсан юм аа. Тэгээд би Баянбулаг сумаас барилгын хүмүүстээ хүнс авах гэж зарах үхэртэй айл байна уу гээд хөдөөгүүр явж байгаад нэг айлд очоод “танайд зарах үхэр байна уу, хойлог шувууны мах байна уу” гэсэн чинь “надад хойлог гэдэг шувуу байгаа мөнгөөр зардаг юм аа авах юм уу” гэсэн. Тэгээд би тухайн хүнээс хойлог шувууг 100.000 төгрөгөөр худалдан авсан... Би 2020 оны 7 дугаар Баянхонгор аймагт байрлах Баянбулаг сумын сургуулийн барилга дээр ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сард барилгын хоол хүнс цуглуулахаар хөдөө айлуудаар явж үхэр зарах уу гээд явж байсан юм. Тэгээд нэг Баянбулаг сумын малчин айлд ороод үхэр зарах уу гэж асуухад зарахгүй гэсэн бөгөөд тухайн айлын нэг эмэгтэй хүн Хойлог шувууны мах авах уу гэж асуухаар нь би хэдэн төгрөгөөр өгөх талаар асуухад 100.000 мянган төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тухайн үед миний хадам аав *******гийн ******* нь бөгсөн биеэс доош мэдээгүй, хонго нь цоорхой, олгой нь дотроо хагарчихсан байсан бөгөөд Хойлог шувууны мах сайн гэж хүнээс сонсож байсан болохоор шууд л худалдаад авчихсан юм. Би тухайн Хойлог шувууны махыг авахдаа бэлнээр мөнгийг нь өгч авч байсан юм. Тэгээд би Улаанбаатар хотод 2021 оны 01 сард ирсэн бөгөөд худалдаж авсан Хойлог шувууны махыг барилгын захирал болох *******өд // миний араас явуулчхаарай гэж хэлээд орхиод явсан байсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 20 орчим захирал ******* замын унаанд тухайн Хойлог шувууны махыг тавьж өгч явуулсан юм. Би тэгээд тухайн махыг товчоон дээр авах гээд иртэл цагдаа нар ирсэн байсан. Би Баянбулаг суманд оршин суудаг нэг айлаас орж авсан юм. Тухайн айлаа би яг одоо олж мэдэхгүй байх. Нэр усыг нь асуугаагүй. Би тухайн үед ******* /утас:/ гэх залуутай хамт явсан. Би тухайн шувууг хууль бус гэдгийг мэдээгүй байсан....хийсэн хэрэгтээ харамсаж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93, 49-50, 58-59 /,
2.Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Манай хадам аав хэвтрийн хүн байдаг. Олгой нь хагараад олгойны хагалгаанд ороод бие нь их муу байдаг. Тэгээд би хөдөө идшинд явж байгаад хөдөөгийн айлаас Хойлогийн мах олддог юм болов уу гэж асуусан. Тэгсэн байгаа 100 000 төгрөгөөр зарна гэсэн. Хотод очоод араас явуулчих гэсэн. Тэгээд хойлгийн махаа авсан хориотой ан амьтан гэж мэдээгүй байсан. Хадам аавынхаа эмчилгээнд зориулж авсан...” гэв.
3. Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...1953 оноос хойш Алтайн хойлог гэх шувууг агнахыг хориглосон. 2012 оны 07 сард улаан номонд оруулсан. Алтайн хойлог шувууны экологи эдийн засгийн үнэлгээ нь Засгийн газрын тогтоолоор 130.000 төгрөг гэж тооцогдсон байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нугалж төлнө гэж байдаг. гэх хүнээс экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлмээр байна...өөр нэхэмжлэх зүйлгүй... ” гэх мэдүүлэг / хх-ийн 35-37 , 41-42 /,
4. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 3 “...Би Баянхонгор аймаг, Улаанбаатар хот хоёрын хооронд тээвэрт явдаг баөчигдөр Баянхонгор аймгийн товчоон дээрээс ******* улсын дугаартай “Nissan kondor” загварын машинтай Улаанбаатар хот руу гарах гэж байхад 35-40 орчим насны эрэгтэй хүн ирээд масктай “дайвар тавих гэсэн юм” гээд дайвар тавьсан ба тухайн дайврыг “авах хүн нь мөнгө төлөөд авна” гэсэн. Тэгээд би Улаанбаатар хот руу гараад өнөөдөр өглөө 10 цагийн үед 22-ын товчоон дээр ирэх үед цагдаа зогсоож шалгахад тухайн маск дунд хойлог шувууг хөлдөөгөөд хийчихсэн байсан. Тэгээд л цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 44 /,
5. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 01-ний 11 цагийн үед гэртээ байж байтал надтай цуг ажилладаг залуу болох надруу гэсэн дугаараас залгаад “Баянхонгор аймгаас ачааны машинтай жижигхэн дайвар Улаанбаатар хотод ирчихсэн байгаа юм. Надад зав алга чи очоод авчих би Төв аймгийн Эрдэнэ сумд байна. Би маргааш нь чамаас очоод авьяас” гэж хэлхээр нь би ийг өгсөн 88382311 дугаар луу залгаад “Баянхонгороос ирсэн дайвар авах гэсэн юм” гэж хэлтэл “СХД-н 27 дугаар хороо Орчлон хорооллын орчимд байна ирээд авчих” гэсэн. Тэгэхээр нь би Орчлон хороолол дээр иртэл дайвар Баянхонгороос авчирсан хүн “асуудалтай дайвар байна цагдаагийн байгууллага руу орж уулз” гэхээр нь би ороод уулзтал “хойлог шувууны мах Баянхонгороос хууль бусаар авчирсан байна” гэсэн юм. Би хойлгийн мах гэдгийг нь ерөөсөө мэдээгүй юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 46 /,
6. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хот руу явсан. Хотод очсоныхоо дараа миний гэсэн дугаар руу гэх өөрийнхөө дугаараас залгаад “Баянбулаг сумаас юм хайрцагтай зүйл ирсэн байгаа тэрийг аваад хотын унаанд тавиад өгөөч” гээд гуйгаад байсан. Би тэр үед зах дээр барилгын материалын үнэ, материал зэргийг судалж явсан болохоор эс нөгөө хүнийх нь дугаарыг аваад ярьсан юм. Тэгээд нөгөө Баянбулагийн хүн нь над дээр зах дээр ирээд зах дотор авч ирж өгсөн. ******* надад Баянбулаг сумын машины жолооч гэж нэг дугаар хэлж байсан би одоо бол дугаарыг нь санахгүй байна. ийн өгсөн дугаар руу яриад “авч ирээд өгөөч” гэсэн чинь над дээр алхаж авч ирж өгсөн. Би тухайн үед явган бирж дээр аваачиж машины маркийг санахгүй байна хот хооронд явдаг том ачааны машинд жолоочид нь “хотод очоод энэ утасны дугаар луу залгаад өгчихөө ирж авна” гэж хэлсэн. Би өөрөө тэр хайрцагтай юм нь юу байсан талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 53-55 /,
7. Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, Шавьжсудлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтуяагийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн: “...Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Гургуулынханы овгийн 1 бодьгаль Алтайн хойлог шувуу болохыг тогтоосон. Нас хүйс , агнагдсан хугацааг тодорхойлох боломжгүй. Уг шувууны толгойн оройд шарх үүссэн, хүзүүний өдийг хуулсан байсан. Хэрхэн яаж агнасан талаар тодорхойлох боломжгүй байна. Алтайн хойлог шувуу нь монгол орны улаан номонд бүртгэлтэй. Мөн амьтны тухай хуулийн ховор зүйлийн жагсаалтад багтсан. (АТХ, 2012). Дэлхийн Байгаль хамгаалах Холбооны Улаан дансны ангиллаар олон улсын хувьд “анхааралд өртөхөөргүй”, Монгол орны хувьд “ховордож болзошгүй зүйл”-д хамаарна. Алтайн хойлог шувууны экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “АН АМЬТНЫ ЭКОЛОГИ- ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ”-нд үнэлснээр 130.000 төгрөг байна...” гэх дүгнэлт / хх-ийн 63 /,
8. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр мөрдөн байцаах 4 тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой Э.Идэртулгын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / ххийн 10-14 /, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол / хх-ийн 27 /, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол / хх-ийн 38 /, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 67 /, иргэний бүртгэлийн лавлагаа / хх-ийн 68 /, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны тодорхойлолт / хх-ийн 74 /, Шинэ өлгийн зам ХХК-н тодорхойлолт /хх-ийн 75 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас / хх-ийн 76 /, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 19 хуудас нотлох баримт зэргүүдийг Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын үед Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт ажиллаж байхдаа Улаан номонд бүртгэлтэй, мөн Амьтны тухай хуулийн ховор амьтны жагсаалтад багтсан “Алтайн хойлог” шувууг худалдан авч, улмаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн явж байгаль орчинд 130.000 /нэг зуун гучин мянган/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч , гэрч , , нарын мэдүүлэг Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, Шавьж судлалын лабораторийн шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Г.ийг “...ховор амьтныг худалдаж авсан, тээвэрлэсэн...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах буюу 260.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв. Алтайн хойлог шувууг 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан Тархацын хувьд нутгийн ихэнхийг улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад хамруулж хамгаалсан байна.
5 Уг шувууг хууль бусаар агнасан тээвэрлэсэн худалдан авсан тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин тооцож хохирлыг төлүүлэхээр заасан байна. Иймд шүүгдэгч *******эс 260.000 төгрөг гаргуулж Засгийн газрын тусгай санд төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Мөн хэрэгт шүүгдэгч Г.ийн эзэмшлийн Iphone X маркийн гар утсыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг Iphone X маркийн гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар Алтан хойлог шувууг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг шувууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв. Уг шувуу нь Шүүхэд ирээгүй бөгөөд Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгааг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргахэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Суурь бодонгуут овогт *******ийн ийг ховор амьтныг худалдаж авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан шүүгдэгч Суурь бодонгуут овогт *******ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэх үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******д гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэл дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Бат-эрдэнэ нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Г.Бат-эрдэнэ нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял 6 оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч *******эс 260 000 төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай санд төвлөрүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт дуулгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хойлог шувууг устгахыг Шүүхийн Тамгын газарт дуулгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч Г.ийн эзэмшлийн Iphone X маркийн гар утсыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ