Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/349

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Г.Энхбат,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түмэнжаргал, Г. Бямбасүрэн, Б.Даариймаа, Б.Сарантуяа, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Урангоо,

хохирогч Б.Нарангэрэл, Х.Хулан,Б.Алтай,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарантуяагийн өмгөөлөгч Ц.Туяа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даариймаа, Б.Түмэнжаргал, хохирогч Б.Алтай нарын өмгөөлөгч Б.Манлайжав,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, Ц.Рашзэвэг, Х.Даваахүү, Н.Баяр, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. М-д холбогдох 201719000153 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймг Даланзадгад суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эгчтэйгээ хамт Улаанбаатар хот Дарь Эхэд түр оршин сууж байгаа боловч, Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2 дугаар баг Хан-Уулын 10-09 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй гэх М  гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Улаанбаатар хотоос Дундговь чиглэлийн асфальтан зам дээр Соната-7 маркийн 14-35 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Алтайн жолоодож явсан Приус маркийн 53-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж А.Эрхэмзаяа, С.Одмаа, Т.Жавхлантуяа, Б.Энхмөнх нарын /дөрвөн хүний/ амь нас хохироож, Х.Хулан, Б.Отгончимэг, Б.Алтай нарын эрүүл мэндэд хүнд, Ц.Нарангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.М-с. "2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу явж байсан. Осол гарах шалтгаан миний буруугаас болоогүй өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэл гэрэл шилжүүлээгүй, жолооч нь согтуу байсан болохоор энэ осол болсон” гэв.

Хохирогч Б.Алтай: 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Ханбогд сумаас Улаанбаатар хот орох гэж явсан. Би Дархан орох бодолтой явсан. Миний машинд манай эхнэр, Нарангэрэл хүүхэдтэйгээ, манай хоёр хүүхэд гээд 6 хүнтэй явж байсан. Манай том хүүхэд 7 настай, бага хүүхэд 4 настай байсан. Орой 20 цагийн үед Дундговиос гараад Эрдэнэцагаан суманд дээр намайг цагдаа зогсоосон. Тэгээд миний хурдыг хэмжсэн 86 км цагийн хурдтай хурд хэтрүүлж явж байна гээд 14000 төгрөгөөр торгуулсан. Тэгээд би машины бичиг баримтаа хуйлаад үлээлгэсэн. Тэгээд 20 цагийн үед Довын гуанзны хавьцаа явж байсан чинь нөгөө талын эгнээнээс огцом дараад машин орж ирсэн гэв.

Хохирогч Ц.Нарангэрэл: 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед би хүүхэдтэйгээ хамт Ханбогд сумаас Улаанбаатар руу явахаар фэсбүүкээс зар хараад явсан. Тэгээд өглөө Б.Алтай 2 хүүхэдтэйгээ ирж авсан. Би Б.Алтайг танихгүй, миний хаягаар ирж авсан. Тэгээд явж байгаад 5-6 цагийн үед Дундговь дээр ирсэн. Дундговьд манай хадмууд байдаг, би хүүхэдтэйгээ тэнд бууж үлдэх байснаа болиод нөхөртэйгөө яриад Улаанбаатар орохоор болсон. Тэгээд Дундговиос гараад юу болсон талаар би санахгүй байгаа. Осол яаж гарсан талаар ч гэсэн санахгүй байна. Би гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Би тухайн үед унтаагүй байсан боловч ослын шоконд орсон. Одоо болтол юу болсон талаар санадаггүй. Б.Алтайгаас машинд нь суухад архи үнэртээгүй, харахад ч гэсэн согтуу шинж илрээгүй. Хэрэв ухаанаа алдсан согтуу хүн байсан бол би хүүхдээ дагуулаад суухгүй байсан. Бид нар Ханбогдоос өглөөний 10 цагт гарсан. Осол хэдэн цагт гарсаныг мэдэхгүй байна. Би Дундговь дээр нөхөртэйгөө утсаар ярьсанаа санаж байгаа. Тэгээд гэмтлийн эмнэлэгт сэрсэн гэв.

Хохирогч Х.Хулан: 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр фэсбүүкээс зар хараад Б.М гэдэг хүний машинд эгч дүүтэйгээ хамт суусан. Тэгээд осол болох үед би сайн мэдээгүй. Ухаан ороод осолд орсон гээд гайхсан. Ослын дараа сарын тэмдэг багассан, нүүрэн дээгүүр идээт батга гарсан, нүд, тархиндаа гэмтэл авсан, гар хугарсан. Одоо нүдний ухархай хатгаж өвдөнө, толгой хатгуулж өвдөнө, гар хөл бадайрдаг, удаан сууж чадахгүй, нуруу өвддөг болсон. Тархины оноштойгоор группт орсон. Хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь алдсан. Солонгос эмчийн хяналтанд байдаг. Би одоо 3.353.900 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Солонгос эмч надад баримт өгөхгүй гэсэн. Иймд энэ 3.353.900 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарантуяа: Осол гарсныг 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн шөнө 10 цагт мэдсэн. Тэгээд Б.Маргад-Эрдэнийн ээж, манай ээж хүүхдүүдээ аваад хэргийн газарт очсон. Осол болсон газар дээр утаа гарсан байсан. Бид нар Өмнөговиос шөнийн 3 цагт гараад өглөө 7 болж байхад осол болсон гарсан газар ирсэн. Би дүүгээ алдсан хэцүү байна. Хоёр жолоочид гомдож байна. Хүүхэд нь манайд байгаа, 3 настай. Төрсөн цагаасаа эхлээд манайд байгаа, 2015 онд манай дүү төрөөд ээж очиж хүүхдийг нь очиж авч байсан. Тэр цагаас хойш манайд байгаа гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даариймаа: 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн шөнө 2 цаг 30 минутын орчим над руу залгаж осол болсон талаар хэлсэн. Тэгээд сандраад гарсан. Тэгээд Төв аймгийн эмнэлэгт ирэхэд манай бэр газар дээр өнгөрсөн, Эрхэмзаяа ач хүү маань ухаангүй байж байгаад өнгөрсөн. Би Эрхэмзаяагийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон. Одоо би оршуулгын зардал 6.923.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түмэнжаргал: Амь хохирогч Жавхлантуяагийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон. Би оршуулгын зардалд 10.831.911 төгрөг нэхэмжилж байна. Би ослыг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 1 цаг 30 минутад мэдсэн. Намайг сумын 5 одын нэг болсон гээд би охиноосоо гоёлын зүйлийг нь гуйх гээд залгаад байсан чинь утас нь холбогдохгүй байсан. Манай гэрт хоёр цагдаа орж ирээд нэг утасны номер өгөөд намайг залга гэж хэлсэн. Би тухайн үед юу ч бодоогүй байсан. Тэгээд би газар дээрээ нас барсан гэж сонсоод орилсон, надад үнэхээр хэцүү байсан. Би охиноо оршуулчхаад Улаанбаатарт ирэхэд миний зээ хүү өнгөрсөн байсан. Би 5 хүний амь нас хохирсон гэж бодож байгаа. Б.Маргад-Эрдэнийн эхнэр жирэмсэн байсан гэж би сонссон. Ураг бүрэлдээд 21 долоо хоног болоход хүнд тооцогддог гэж би сонсож байсан. Би гэмтлийн эмнэлэгт ороод Б.М, түүний ээж хоёртой үнэхээр энэрэнгүй харьцсан. Би Б.Мд миний дүү биеэ бодоорой гэж хэлж байсан боловч бидний сайхан сэтгэлийг ерөөсөө ойлгоогүй, Б.Маргад-Эрдэнийг утсаараа тоглож байгаад унтсан гэж байсан. Ээж нь хүүгээ харахаар өрөвдөөд байхын гэж надад хэлж байсан. Би охиныхоо амиар сольж авсан. 1000 төгрөгийг энгэртээ наах уу, элгэндээ тэврэх үү, үхэхийнхээ цагт хөлөө хучих уу. Би охиноо алдчихаад галзуурахгүйн төлөө тэмцсэн, би хүргэнээ босгож авна шүү гэж бодоод тэтгэврээ 24 сараар зээлж аваад мөнгийг нь өгч байсан. Б.М осол гараад 26 хоног, гэр бүлээ оршуулчихаад 9 хоногийн дараа сагс тоглоод фэсфүүкт ороод явж байсан гэж хүмүүс хэлсэн. Бид нарыг боддоггүй юм гэхэд хүүхдээ яагаад боддоггүй юм, хадмуудаасаа яасан эмээдэггүй юм. Энэ тэнд тоглоод явж байдаг байсан. Энэ 4 өмгөөлөгчийг авч байхынхаа оронд бид нараас уучлалт гуйсан бол бид нар хүлээж авах байсан. Хэрэв Б.Маргад-Эрдэнийн зөв байсан бол өмгөөлөгчтэй, өмгөөлөгчгүй зөвдөх л байсан буруугаа хаацайлах гэж энэ олон өмгөөлөгчийг авч байгаа гэж би бодож байна. Би өнөөдөр үлгэр сонсож байна, энэ үлгэрийг дуусгамаар байна. Нас барсан хүмүүсийн газрыг хураалгасан байгаа. Би энэ хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох гэж олон зүйл хөөцөлдөж байж орсон. Би үрийнхээ амийг шүүгдэгчээс нэхэж байна. Миний охин миний энгэрээс зүүгдсэн ганцхан очир эрдэнэ минь байсан. Би энэ хуралд суухын тулд атга атгаар эм идээд чичрээд сууж байна. Надад 200.000 төгрөг шилжүүлж байсан нь үнэн, би үүнийг үгүйсгэхгүй байна. Миний охины амь нас өнгөрчихөөд байна. Би аминаасаа амь таслан байж 10.000.000 төгрөгийн үнэтэй охин төрүүлээгүй. Би охиныхоо тэтгэвэрт гартлаа ажиллах байсан мөнгийг иргэний шүүхээр явж нэхэмжилнэ. Яагаад өнөөдрийг хүртэл хохирлоо төлөхгүй байгаа юм. Иймд энэ хэргийг хурдан шийдэж миний охин, миний хүүгийн сүнсийг бидэнд эргүүлж төрүүлэхийг хүсэж байна. Б.М ял эдэлбэл ээж нь хацрыг нь үнсэнэ. Тэгээд мөд өршөөлд хамрагдаад гараад ирнэ. Ийм байдал хүргэхийн тулд ийм жүжиг тоглоод, өндөр настай өвөө хүртэл авчирчихсан байж байгаа нь надад утгагүй харагдаж байна. Чиний ялыг жаахан ч гэсэн хөнгөрүүлж өгөх хүмүүс бол үрээ алдсан ээжүүд болохоос биш наад 4 өмгөөлөгч нар чинь биш юм. Энэ хэргээс болж хямдхан хүмүүс үхэж, хямдхан хүмүүс үхсэн байна гэж би ойлгож байна. Нэг л олон өмгөөлөгчөөр айлгаж байна гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэн: Манай эхнэр 2017 оны 2 дугаар сарын 23-ны өглөө 11 цаг болж байхад Ханбогдоос гараад явж байна гэж ярьсан. Тэгээд Дундговь дээр очоод 5-6 цагийн үед залгасан. Тэгээд тэрнээс хойш залгаагүй би хүлээгээд байсан. Тэгээд би араас нь явдаг юм уу гэж бодож байсан. Тэгсэн чинь Төв аймгийн цагдаагийн газраас манай эхнэрийн эгч рүү залгаад осол болсон талаар хэлсэн байсан. Тэгээд би Төв аймагт ирсэн. Намайг ирэхэд манай хүүхэд өнгөрсөн байсан. Эхнэр маань хүн танихгүй ухаангүй байсан. Манай эхнэр 2 хоногийн дараа ухаан орсон. Хүн харахад зүгээр мөртлөө юу ч мэдэхгүй байсан, хүүгээ өнгөрснийг ч хэлээгүй байсан. Ослоос болоод 10 сар 10 хоногтой хүү маань өнгөрсөн. Тухайн хэрэг гардаг өдрийн өглөө манай эхнэрийн дүү манай эхнэр, хүүхэд хоёрыг машинд суулгаж өгсөн байдаг. Нийт 21.042.000 төгрөгийн хохирол манай гэр бүлийн зүгээс нэхэмжилж байгаа. Энэ хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ. Тэгэхдээ хавтаст хэрэгт Б.Мэс нэхэмжилнэ гэж бичсэн байгаа. Манай хүүхдийн оршуулгын зардлыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг 10 сартай хүүхдийн зардал 21000 төгрөг гарлаа жаахан хүүхэд байж ямар их гардаг юм гэж хэлсэн. Ийм зүйл ярьж болохгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Урангоо: Би Хулангийн ээж нь юм. Энэ хэрэгт бага охин Анужингийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Би ослыг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр үдээс хойш сонссон. Тэгээд би 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр би эмнэлэг дээр ирсэн. Тэгээд би бага охиндоо санаа зовсон. Манай гэр бүлийн хүн өнгөрөөд жил гарангийн дараа энэ осол болсон. Бага охин маань хөмсгөндөө оёдол тавиулсан, том охин ухаагүй, охин дүү баруун гар нь хугаралттай байсан. Дүү маань Оюу толгой дээр ажилладаг 3 удаа ухаан алдсан гэсэн. Одоо ахиад унах юм бол ажлаасаа халагдах байх. Байнга эмчийн хяналтад байдаг. Б.Маргад- Эрдэнийн ээжтэй таараад манай дүү унаж татдаг гэж хэлсэн. Би өрх толгойлсон 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Ийм учраас би Анужингийн эмчилгээний төлбөр 1.554.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-ийн 13-16 хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хавтас хх-ийн 18 хуудас/, 2017 оны

  1. дугаар сарын 23-ны өдөр Төв аймаг Баянцагаан сум Довын гуанз гэх газарт 121/154 дахь км-ийн шонгийн ойролцоо Т/Приус маркийн 53-115 ӨМҮ дугаарын тээврийн хэрэгсэл Х/Соната-7 маркийн 14-35 ӨМҮ дугаарын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж 2 хүн нас барсан гэх хэргийн, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-ийн 19-27 хуудас/, хохирогч Б.Отгончимэгийн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 52-55 хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №34 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-ийн 96-99 хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №42 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-ийн 100 хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №35 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-ийн 110-111 хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №138 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-ийн 134 хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №128 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-ийн 136-138 хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №137 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-ийн 142 хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №127 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р дүгээр хавтас хх-ийн 149-151 хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №111 шинжээчийн дугаартай дүгнэлт /1-р хавтас хх-ийн 160 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 495 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хавтас хх-151 тал/, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 11/27 дугаартай дүгнэлт /1-р хавтас хх-ийн 219-221 хуудас/, Замын цагдаагийн албаны 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5 бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 448 дугаартай дүгнэлт /4-р хавтас /хх-ийн 21-23 хуудас/, хохирогч Нарангэрэлийн мэдүүлэг/1-р хавтас хх-37-38 худас/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант сумын Засаг даргын тодорхойлолт /1-р хавтас хх-ийн 45, 49 хуудас/, амь хохирогч Т.Жавхлантуяагийн нас барсныг бүртгэсэн бүртгэл /1-р хавтас хх-ийн 51 хуудас/, гэрч Х.Мөнхтөрийн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 84 хуудас/, гэрч Т.Жаргалсайханы мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 90 хуудас/, гэрч Т.Ганбаярын мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 93 хуудас/, гэрч Ч.Батмөнхийн мэдүүлэг /1-р хавтас хх-78-80 тал/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №59 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-ийн 170 хуудас/, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №00000026 шинжээчийн дугаартай дүгнэлт /1-р хавтас хх-ийн 172 хуудас/, "КОСТИ ЭСТИМЭЙТ” ХХК-ны үнэлгээний тайлан /1-р хавтас хх-ийн 201 хуудас/, Механик, тээврийн сургууль тээврийн салбарын техникийн шинжээчийн дүгнэлтийн үйл ажиллагааны төлбөрт 300.000 төгрөгийг хүлээн авсан гэж тодорхойлсон тодорхойлолт /1-р хавтас хх-ийн 222 хуудас/, Т.Жавхлантуяагийн жолоочийн дэлгэрэнгүй лавлагаа /2-р хавтас хх-ийн 20 хуудас/, хохирогч Б.Алтай болон, амь хохирогч Эрхэмзаяагийн хохирлын баримтууд /2-р хавтас хх-ийн 100-117 хуудас/, хохирогч Б.Алтайгийн "2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 02 цаг 07 минтунд хүлээн авсан. Тухайн үед хохирогч Б.Алтайг эрүүл гэдгийг тэмдэглэсэн” өвчний түүх /3 дугаар хавтас хх-ийн 57 хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №9684 дугаартай дүгнэлт /4-р хавтас хх-ийн 82 хуудас/, шинжээч Ц.Бямбадоржийн мэдүүлэг /4-р хавтас хх-ийн 96 хуудас/, шүүх сэтгэц эмгэг судлалын 607 дугаартай дүгнэлт, амь хохирогч С.Одмаагийн төрсөн ээж Б.Саранцэцэг өөрийн төрсөн дүү Б.Сарантуяаг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар хийж өгсөн итгэмжлэл /1-р хавтас хх-ийн 63 тал/, Б.Саранцэцэгийн гадаад паспортны хуулбар /1-р хавтас хх-ийн 68 хуудас/, 2017 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Б.Саранцэцэг нь Лондонгоос Улаанбаатар хотод ирсэн гэх онгоцны тийзны хуулга /1-р хавтас хх-ийн 69 хуудас/, амь хохирогч С.Одмаагийн хувийн байдлыг танилцуулсан тодорхойлолт /1-р хавтас хх-ийн 72 хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны
  2. дугаар сарын 31-ний өдрийн №41 дугаартай №41 дугаартай шинжээчийн дүгнэлт /1- р хавтас хх-ийн 120-122 хуудас/, Б.Сарантуяагийн цалингийн тодорхойлолт /3-р хавтас хх-ийн 141 тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /3-р хавтас хх-ийн 142 хуудас/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр цэцэрлэгийн М.Эрмүүн дунд А бүлэгт суралцдаг гэх тодорхойлолт /3-р хавтас хх- ийн 143 хуудас/, М.Эрмүүний төрсний гэрчилгээг дахин олгосон гэх тодорхойлолт /3-р хавтас хх-ийн 144 хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа/3-р хавтас хх-146 тал/, С.Одмаагийн нас барсны бүртгэлийн лавлагаа /3-р хавтас хх-ийн 145 хуудас/, Б.М тухайн үед гар нь шарх болсон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх- ийн 165 хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №60 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-ийн 168 хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №2315 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-ийн 180-197 хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн замын цагдаагийн №209 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-ийн 212-213 хуудас/, гэрч Н.Энхтайваны мэдүүлэг /4-р хавтас хх-ийн 4 хуудас/, Б.Алтайд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /4-р хавтас хх-ийн 85 хуудас/, гэрч Г.Гантуяагийн мэдүүлэг /4-р хавтас хх-ийн 6 хуудас/, мөрдөн байцаагч Б.Жаргал, гэрч Т.Жаргалсайхан нарыг нүүрэлдүүлсэн байцаасан тэмдэглэл /4-р хавтас хх-ийн 9-10 хуудас/, гэрч Б.Жаргалцэцэгийн мэдүүлэг/4-р хавтас хх-05 тал/, гэрч Г.Баттулгын мэдүүлэг /1-р хавтас хх-81-83 хуудас/, шинжээч Х.Одбаярын мэдүүлэг /4-р хавтас хх-24-25 тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын 607 дугаартай дүгнэлт /4-р хавтас хх-ийн 16 хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хавтас хх-ийн 17 хуудас/, хохирогч Б.Алтайгийн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 75 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3896 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-ийн 198 хуудас/, шинжээчийн 212 дугаартай дүгнэлт, Б.Маргад- Эрдэнэ урьд ял шийтгэл эдлэж байгагүй гэх лавлагаа /2-р хавтас хх-ийн 19 хуудас/, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай прокурорын тогтоолыг оролцогч нарт танилцуулаагүй, хариу тайлбар аваагүй /3-р хавтас хх-ийн 24 хуудас/, шүүх хуралдааны тэмдэглэл /3-р хавтас хх-ийн 188 хуудас/, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн дахин шинжилгээ хийлгэх тухай 39 дугаартай прокурорын тогтооол /4-р хавтас хх-ийн 20 хуудас/, Б.Б.Алтайгийн өмнө нь зөрчилд холбогдож байсан талаарх мэдээллийн лавлагаа /4-р хавтас хх-ийн 90-92 хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /3-р хавтас хх-ийн 157, 192 хуудас/ зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судласан болно.

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Улаанбаатар хотоос Дундговь чиглэлийн асфальтан зам дээр Соната-7 маркийн 14-35 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Б.Алтайгийн жолоодож явсан Приус маркийн 53-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас А.Эрхэмзаяа, С.Одмаа, Т.Жавхлантуяа, Б.Энхмөнх нарын /дөрвөн хүний/ амь нас хохироож, Х.Хулан, Б.Отгончимэг, Б.Алтай нарын эрүүл мэндэд хүнд, Ц.Нарангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

"Өөдөөс нэг машин дайвалзаж урсгал сөрж орж ирээд түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж осол болсон.” болохыг мэдүүлсэн хохирогч Б.Алтайгийн /1хавтас хх-75, 2 хавтас хх-242 тал, шүүх хуралдааны тэмдэглэл/мэдүүлэг,

"Гэнэт хүмүүс хашгиралдаад тэгээд замын хажуу руу орсон” талаар Соната-7 маркийн машинд сууж явсан хохирогч Б.Отгончимэгийн мэдүүлэг / 1 хавтас хх-54 тал/,

"жолооч маань жолоогоо гэнэт эсрэг урсгал руугаа буюу зүүн гар тал руугаа огцом дарсан чинь эсрэг урсгалаас ирсэн машинтай мөргөлдсөн” талаар Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан гэрч Т.Жаргалсайханы 2017 оны 3 асрын 5-ны өдрийн мэдүүлэг /1хавтас хх-90тал/,

"Уг зам тээврийн осол нь Улаанбаатар хот руу явах чиглэлд буюу хохирогч Б.Алтайгийн тээврийн хэрэгсэл явж байсан урсгалд гарсан, “А”цэгийг тээврийн хэрэгслүүдийн эд ангиуд бутарч унаж, үйрсэн, тээврийн хэрэгслүүдийн тос, масло гоожсон, асфальтан зам дээр шар өнгийн шороо унаж тогтсон мөрийг үндэслэж авсан ба “А” цэг нь асфальтан замын ертөнцийн зүгээр зүүн талын урдаас хойшоо буюу Дундговь аймгаас Улаанбаатар хот руу явах чиглэлд тээврийн хэрэгслүүд анх мөргөлдөж эд ангиуд бутарч цацагдсан, тээврийн хэрэгслүүдийн тос, масло гоожсон, шар шороо зэргүүд замын ертөнцийн зүгээр зүүн талд урдаас хойшоо чиглэлд үүссэн байсан” талаар хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тугагдсанаар/хх-13 тал/,

“Приус маркийн 53-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн явсан урсгалд гарсан.” талаар Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зурагт авагдсанаар /1хавтас хх-18 тал/,

“Осол гарсны дараа мөргөлдсөн тээврийн хэрэгслүүд хаана, ямар байрлалтай байсан нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэл хийх явцыг бэхжүүлсэн. “ гэрэл зургийн үзүүлэлтүүдэд /хх-19-27 тал/,

“Зам дээр осол гарсан нэг машин нь замаас гарчихсан ертөнцийн зүгээр зүүн гар талдаа гарчихсан байсан. Приус маркийн машин нь засмал зам дээр зогсож байсан 2 машин нь 2 лаа эвдэрсэн байсан тухайн үед ойролцоогоор 20 цаг орчим болж байсан.” талаар гэрч Г.Баттулга /1 хавтас хх-82 тал/ гэрч Х.Мөнхтөр /1-хх84 тал/, гэрч Ч.Батмөнх нарын /1-хх-80 тал/ мэдүүлсэн мэдүүлгүүдэд,

  1. оны 4 сарын 06-ны өдрийн 0000026 дугаар” хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Сонота-7 маркийн 14-35 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-173 тал/,
  1. оны 05 сарын 23-ны өдрийн 209 дугаар “5-д Соната-7 маркийн 14-35 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”,

11-д 2017 оны 2 сарын 24-ны өдрийн зам тээврийн ослын бүдүүвч зурганд хоёр машины анх мөргөлдсөн гэх “А” цэгийг тэмдэглэсэн нь Соната-7 маркийн 14-35 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эсрэг урсгалаар явсан гэх үндэслэлтэй байна. “гэсэн шинжээчийн дүгнэлт /1-хх-213 тал/,

  1. оны 6 сарын 16-ны өдрийн 11/27 дугаар “5-д Соната-7 маркийн 14-35 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөн байна.
  1. д “5-д Соната-7 маркийн 14-35 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь МУ-ын ЗХД-ийн 8.2 дугаар заалтыг баримтлан хөдөлгөөнд оролцсон бол зам тээврийн осол гаргахгүй байсан байна. Харин Тоёото Приус маркийн 53-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Алтай нь

МУ-ын ЗХД-ийн 2.7-ын "а”-р заалтыг зөрчсөн боловч энэ нь тухайн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх үндэслэл тогтоогдохгүй байна.”

9-д”А” цэг үндэслэлтэй байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-220тал/,

  1. оны 7 сарын 20-ны өдрийн 448 дугаар " Хавтаст хэрэгт авагдсан хэмжилтийн бүдүүвч зураг "А” цэг үндэслэлтэй байна.

Алтай нь МУ-ын ЗХД-ийн 2.7-ын "а”-р заалтыг зөрчсөн боловч энэ нь тухайн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх үндэслэл тогтоогдохгүй байна.

Соната-7 маркийн 14-35 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.М нь МУ-ын ЗХД-ийн 8.2 дугаар заалтыг баримтлан хөдөлгөөнд оролцсон бол зам тээврийн осол гаргахгүй байсан байна гэж үзэж байна.” гэсэн бүрэлдэхүүнтэй дүгнэлт /4хавтас хх-21-23 тал/,

Зам тээврийн осол гаргахад Б.М нь эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол болоход нөлөөлсөн. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, оролцогч нарыг оролцуулсан байдал зэргээс анх "А” цэгийг үндэслэлтэй, хангалттай авсан талаар мэдүүлсэн шинжээч Х.Одбаярын мэдүүлэг /4-хх-25 тал/,

-Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай: “...1.2.Талийгаач Т.Жавхлантуяагийн биед хүзүүний 5-р үеийн хугарал, зүүн 2, 3, 4-р хавирга баруун 2, 3-р хавирганы хугарал, Цээж хэвлийн хөндийн цус алдалт/1400 орчим/, уушигны няцрал, элэгний язрал, задрал. Хэвлийн чацархайн цус хуралт, Баруун нүдний доор 1,5х0,3 см хүрэн улаан, цээжинд зүүн дээд талд 2x1 хүрэн улаан, баруун суманд 1,5x1 хүрэн улаан, цээжинд 9х7 см, 7х5 см, 5х4 см хүрэн улаан, зүүн тохойд 2,5х1 см зүүн алганы ар талд 2,5х0,3 см хүрэн улаан, 1,5х0,3 см, 0,5х0,3 см хүрэн улаан, хэвлийн зүүн дээд талд 8х6 см хүрэн улаан, хэвлийн баруун дээд талд 8х0,5 см хүрэн улаан, баруун өвдөгт 1,5х1 см хар хүрэн, зүүн өвдөгт 1,5х0,5 см хар хүрэн, зүүн шилбэний урд дээд талд 1х0,5 см, урд дунд талд 1х0,3 см хар хүрэн зулгаралтууд. Цээжний зүүн талд 10х8 см хөхөлбөр, зүүн бугалганы гадна дунд хэсэгт 2.5х1 см хөхөлбөр, зүүн шууны гадна дунд хэсэгт 6x6 см, 5х2 см, 1х0,5 см хөхөлбөр, зүүн алганы гадна талд 2х2 см хөхөлбөр, зүүн өвдөгт 4х4 см хөхөлбөр, баруун тохойн дээд талд 4х1,5 см хөхөлбөр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач нь хавсарсан гэмтэл цээж, хэвлийн хөндийн цус алдалтын улмаас нас баржээ. 6.Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байжээ. 7. Талийгаачийн цус ходоодны шингэнд этилын спирт илрээгүй/1хх-ийн 96-99 тал/,

-Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаартай: “...1.2.Талийгаач Б.Энхмөнхийн биед баруун чамархай, дагзны шугаман хугарал, тархины баруун чамархайн цус харвалт, хуйх, шар хальсан дахь цус хуралт, хүзүүний 2-р нугаламын хугарал, баруун чамархайд 1,5.0,5 см хүрэн улаан зулгаралт, баруун шанаанд 3х4 см хөхөлбөр, цээжний зүүн талд 1х2 м бүдэг хөхөлбөр цус хуралтуудтай. Баруун шагайн дотор талд зүүний ором бүхий цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, тархин дахь цус харвалт /сак/ гавал ясны хугарлын улмаас нас баржээ. 6. Талийгаач нь 4 дүгээр бүлгийн цустай байжээ” гэх дүгнэлт, /1хх-ийн 110-111 тал/,

-Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 41 дугаартай: "...1.2.С.Одмаагийн биед гавал тархины битүү гэмтэл: Ерөнхий биеийн доргилт, Их тархины зүүн тал бөмбөлөг, зүүн урд хэсэг эдийн гүнд цусархаг няцралт, хатуу хальсан доорхи шингэн цус, зөөлөн бүрхүүл доорхи цус хуралт, ховдлуудад бага хэмжээний цусархаг шингэн, хүзүүний 2-р нугалмын сэртэнгийн хугарал, цээжний баруун талд 4-р хавирганд хугарал, зөөлөн эдийн няцралт, хэвлийн хөндийд сул шингэн, дэлүүнд өнгөц язарсан, шарх, уушиг, бөөрний гадаргууд цус харвалт, элэгний гадаргууд цус хуралт, умайд амьгүй болсон ураг, духанд шарх, зулайн хуйх, хүзүү, баруун, зүүн хөх, зүүн хавирганы нум, хэвлий, зүүн тохой, зүүн сарвуу, баруун бугалга, баруун бугуй, умдаг, зүүн, баруун өвдөгний үе, хэл, нурууны булчинд цус хуралт, дух, эрүү, цээж, зүүн сарвуу, зүүн, баруун өвдөгний үенд зулгаралт, баруун, зүүн сарвуунд зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач нь амьдралд нийцэхгүй гавал тархины гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 6. Талийгаач нь Оа^ /I/ бүлгийн цустай байна” гэх дүгнэлт, /1 хх 120-122 х/,

-Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 445 дугаартай шинжээчийн "...Үндсэн гэмтэл, эмгэг өвчин: Авто осол: Гавал болон цээжний хөндийн хавсарсан гэмтэл: зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, гавлын орой ясны хөндлөн салсан ба суурь ясны олон хэсэг болж салсан хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсэг болон бага тархины зөөлөн бүрхүүл доорхи тархмал, баруун тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи голомтлог цус харвалт, тархины суурь хэсгийн эдийн няцрал, толгойн хуйхны дотор хэсэг ба баруун, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн уушигны гялтан доорхи цус хуралт...1.Талийгаачийн цогцост дээрх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд гавал тархи цээжний хөндийн гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай болно. 3.Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй. 4.Талийгаач нь дээрх амьдрах боломжгүй хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 5. Талийгаач 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 04 цагт нас барсан байх боломжтой байна. 6.Талийгаач В111 бүлгийн цустай байна” гэх дүгнэлт /2 хх-ийн 151-152 тал /,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 138 дугаартай: “...1.ПАнуужингийн биед тархи доргилт, зүүн хөмсгөнд шарх, зүүн шанаанд зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1 хх-ийн 134 х/,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 128 дугаартай: “...1.Х.Хулангийн биед тархи доргилт, их тархины баруун, зүүн дух, чамархай хэсгийн тархины эдэд няцралт, урууланд шарх, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун атгаал шуу ясны холимог хугарал, зүүн зовхины унжилт, зүүн гарын булчингийн сулрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарана” гэх дүгнэлт /1 хх-ийн 136-138 тал/,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 137 дугаартай: “...1.Б.Отгончимэгийн биед дух ясанд хугарал, баруун атгаал ясны хугарал, гавлын хөндийд хий хуралдалт, дух, зүүн хөмсөг, зүүн зовхи, дээд урууланд сорив, дух хуйханд үсний халцрал, зүүн бугалганд цус хуралт, зүүн зовхи, сарвуу, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, зүүн баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо ба ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /1 хх-ийн 142 тал/,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 127 дугаартай: "... 1 .Б.Алтайн биед цээжний хэнхэрцэг зүүн талд 3, 4, 5, 6, 7, 9, 10-р хавирганд нэг болон хоёр шугамаар хугарал, цээжний хөндийд сул шингэн, уушигны эдийн няцрал, баруун дунд чөмөг ясны 3/1 хэсгийн хөндлөн, баруун шаант ясны үе дайрсан ташуу, баруун тойг ясны хөндлөн хугарал, баруун гуя, баруун зүүн өвдөг, зүүн шилбэ, толгойн хуйханд шарх, баруун шуу, зүүн сарвуу, баруун, зүүн шилбэнд зулгаралт, баруун нүдний зовхи, умдаг, төмсөг, баруун гуя, зүүн шилбэ, зүүн тавхайн 1-р хуруунд цус хуралт, баруун өвдөг, гуя, шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо ба ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр хоёроос доош удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 149-151 тал/,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 111 дугаартай: “...1.Ц.Нарангэрэлийн биед баруун 1, 2, 3, 4, 5, 6-р хавирганы зөрүүгүй хугарал, тархи доргилт, дух, цээжний баруун талаар зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зүүн зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх 2017.02.23-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1хх-ийн 160 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт авагдан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой хэрэгт ач холбогдол бүхий

нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч нар “ Б.М нь буруугүй, уг осол гаргахад 3.5%-ийн согтолттойгоор Приус маркийн 53-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Алтай буруутай, осол гаргасан гэх Приус маркийн 53-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч хэн болох нь тодорхойгүй, Б.Алтай тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, шинжээчийн 448 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлт нь хууль бус бүрэлдэхүүнтэй гаргасан,

11/27 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч И.Базаррагчаа өмнөх шүүх хуралдаанд өөрийн гаргасан шинжээчийн дүгнэлтээ хамгаалж чадаагүй тул 11/27 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй,

гэрч Т.Жаргалсайхан нь шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо мэдүүлгээсээ буцаж хэрэг учрал гарах үед унтаж явсан гэж мэдүүлдэг тул түүний мэдүүлгийг үнэлэх боломжгүй,

хэргийн газраас ирүүлэн бэхжүүлж авсан зүйлээс шатах, тослох материалын агууламж илрээгүй тул хэрэг учрал гарсан гэх “А” цэгийг буруу авсан.” гэж,

Хохирогч Б.Алтай, түүний өмгөөлөгч нар “ Уг зам тээврийн осол нь Б.Маргад- Эрдэнэ эсрэг урсгал сөрж орж ирснээрээ буруутай. Б.Алтай осол гарахад буруугүй. Согтуу байгаагүй.” гэж тус тус мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгч нарын гаргасан дээрхи үндэслэл няцаагдаж байна.

Үүнд: Тус шүүхийн 2017 оны 12 сарын 18-ны өдрийн өдрийн шүүх хуралдаанд шинжээч И.Базаррагчаа оролцож өөрийн гаргасан дүгнэлтээ тайлбарлахдаа “бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй талаар мэдүүлсэн ба түүний мэдүүлэгт шинжээчийн дүгнэлтийг үйгүйсгэсэн, талаар дурдагдаагүй байна.” шүүх хуралдааны тэмдэглэлд /3хавтас хх-189-193 тал/,

Хохирогч Б.Алтайг 3.5%-ийн согтолттой талаар шинжээчийн 2017 оны 3 сарын 14-ний өдрийн 59 дугаартай дүгнэлт /1 хавтас хх-170 тал/ гарсан, Б.Алтайг архи уугаагүй, үнэртээгүй талаар түүний машин зорчиж явсан гэрч Нарангэрэл,

Осол гаргахаас өмнө Б.Алтайгийн унаж явсан тээврийн хэрэгслийг зогсоож хурд хэтэрүүлсэн гэх үндэслэлээр арга хэмжээ авсан, тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолооч таараагүй, хэрвээ машин барьж явсан жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бол торгуулын арга хэмжээ авахгүй тээврийн хэрэгслийг саатуулж замд гаргахгүй талаар гэрч Т.Ганбаярын мэдүүлсэн мэдүүлэгт/1хавтас хх-93 тал/ тус тус тусгагдсан боловч Б.Алтайгийн 3.5%-ийн согтолттой байсныг нотолсон шинжээчийн 59 дугаартай дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм.

Түүнчлэн шүүх сэтгэц гэм судлалын 607 дугаартай шинжээчийн /4 хавтас хх-18 тал/ дүгнэлт нь Б.Алтайг “3.5-%ийн этилийн спирт илэрсэн тохиолдолд согтолтын хүнд зэрэгт хамаарагдах бөгөөд ийм хэмжээний согтолттой байсан бол машин жолоодох, замын хөдөлгөөнд оролцох чадваргүйг, тэнцвэрт байдал алдагдахыг нотолсон тул шүүх дээрх шинжээчийн 607 дугаартай дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг

дурдах нь зүйтэй.

Мөн 2017 оны 5 сарын 8-ны өдөр ИР90102910 регистерийн дугаартай Билэгт овогтой Алтайгийн эзэмшилд байгаа 53-15 ӨМҮ улсын дугаартай, Тоёота приус маркийн ^НМ110036512 арлын дугаартай тээврийн хэрэгслийг 6863ХХА бүртгэлээр ҮКЗсүлжээнд хасалт хийсэн талаар Автотээврийн үндэсний төвийн хасалтын тодорхойлолтод /3 хавтас хх-53 тал/,

Б.Алтай нь 2027 оны 2 сарын 22 хүртэл хүчинтэй 740327 дугаар жолоочийн үнэмлэхтэй талаар Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаанд /2хавтас хх-15 тал/,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь 2018 оны 7 сарын 6-ны өдөр дахин шинжилгээ хийлгэх тухай Прокурорын тогтоол үйлдэж, уг тогтоолыг шинжээч Ц.Ариунболд, Э.Энхболд, В.Балжинням, Х.Одбаяр, Ч.Чимэдбат, С.Одхүү, Б.Амарсанаа нарт танилцуулж /4хавтас хх-20 тал/, хууль сануулсан байх ба дээр нэр бүхий шинжээч нар шинжээчийн 448 дугаартай дүгнэлтийг /4 хавтас хх-21-23 тал/ санал нэгтэй гаргаж,

  1. оны 7 сарын 6-ны өдөр дахин шинжилгээ хийлгэх тухай Прокурорын тогтоол, шинжээчийн 448 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч Б.М болон бусад оролцогчдод танилцуулсан нь /4 хавтас хх-20 тал ар хэсэг, хх-26 тал/ оролцогчдын хуульд заасан эрхийг хангасан байна.

"гэрч Т.Жаргалсайханаас мэдүүлэг авахдаа айлгасан дарамталсан, хуурч мэхэлж мэдүүлэг аваагүй талаар” Б.Мд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч гэрч Б.Жаргалын мэдүүлэг /4хавтас хх-3 тал/,

"Дарамталсан, айлгасан, сүрдүүлж мэдүүлэг аваагүй.” талаар гэрч Т.Жаргалсайханы /4хавтас хх-10 тал/ мэдүүлэгт,

"машин голлоод ирэхээр нь манай эхнэр Одмаа баруун гар тал руу цохьсон.” талаар яллагдагч Б.М сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ /1 хавтас хх-237, 239 тал/, тус тус мэдүүлсэн нь гэрч Т.Жаргалсайханаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасныг зөрчсөн, ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлгүй тогтоогдоогүй тул шүүх гэрч Т.Жаргалсайханы 2017 оны 3 сарын 5-ны өдрийн "Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан. ..жолооч маань жолоогоо гэнэт эсрэг урсгал руугаа буюу зүүн гар тал руугаа огцом дарсан чинь эсрэг урсгалаас ирсэн машинтай мөргөлдсөн.” талаар мэдүүлсэн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

Шинжээчийн 2017 оны 4 сарын 24-ны өдрийн 3896 дугаар дүгнэлтэд "хэргийн газраас ирүүлэн бэхжүүлж авсан шингэнд бохирлогдсон эд зүйлс” гэж хаягласан хуванцарын хэлтэрхий, шилний хагархай зэрэг эд зүйлд шатах, тослох материалын агууламж илэрээгүй.” гэсэн нь осол гарсан газрын "А” цэгийг үндэслэлгүй авсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд осол гарсан газрын "А” цэг зөв авагдсан талаар шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүд, осол гарсны дараа цаг алдалгүй ослын газрыг хамгаалалтад авч хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, хэрэг учралын газрыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсны дараа ирж эмнэлгийн тусламж үзүүлсэн гэрч нарын мэдүүлэгт тодорхой, тогтвортой тусгагдсан тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Улаанбаатар хотоос Дундговь чиглэлийн асфальтан зам дээр нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Соната-7 маркийн 14-35 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь МУ-ын ЗХД-ийн 8.2 дугаар заалтыг зөрчсөний улмаас Б.Алтайгийн жолоодож явсан дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осолд Тоёота приус маркийн 53-15 ӨМҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Алтайгийн буруутай үйл ажиллагаа байхгүй талаар:

гэрч Т.Жаргалсайханы 2017 оны 3 сарын 5-ны өдрийн “Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан. ..жолооч маань жолоогоо гэнэт эсрэг урсгал руугаа буюу зүүн гар тал руугаа огцом дарсан чинь эсрэг урсгалаас ирсэн машинтай мөргөлдсөн.” гэх мэдүүлэг,

Зам тээврийн осол Тоёота приус маркийн 53-15 ӨМҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Алтайгийн урсгалд гарсан талаар хэргийн газрын үзлэг хийсэн /хх-13 тал/ тэмдэглэл,

“зам тээврийн осол нь Б.Алтайгийн тээврийн хэрэгсэл жолоодож явасн урсгалд гарсан талаар.” хэрэг учралын газарт үзлэг хийх явцад хэргийн газрыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүдэд,

осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зурагт /1 хавтас хх-18 тал/,

2017 оны 05 сарын 23-ны өдрийн 209 дугаар “11-д 2017 оны 2 сарын 24-ны өдрийн зам тээврийн ослын бүдүүвч зурганд хоёр машины анх мөргөлдсөн гэх “А” цэгийг тэмдэглэсэн нь Соната-7 маркийн 14-35 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эсрэг урсгалаар явсан гэх үндэслэлтэй байна. “гэсэн шинжээчийн дүгнэлт /1- хх-213 тал/,

  1. оны 6 сарын 16-ны өдрийн 11/27 дугаар 8-д Соната-7 маркийн 14-35 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь МУ-ын ЗХД-ийн 8.2 дугаар заалтыг баримтлан хөдөлгөөнд оролцсон бол зам тээврийн осол гаргахгүй байсан байна. Харин Тоёото Приус маркийн 53-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Алтай нь МУ-ын ЗХД-ийн 2.7-ын “а”-р заалтыг зөрчсөн боловч энэ нь тухайн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх үндэслэл тогтоогдохгүй байна.”
  1. д”А” цэг үндэслэлтэй байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-220тал/,
  1. оны 7 сарын 20-ны өдрийн 448 дугаар “ Хавтаст хэрэгт авагдсан хэмжилтийн бүдүүвч зураг “А” цэг үндэслэлтэй байна.

Алтай нь МУ-ын ЗХД-ийн 2.7-ын “а”-р заалтыг зөрчсөн боловч энэ нь тухайн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх үндэслэл тогтоогдохгүй байна.

Соната-7 маркийн 14-35 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.М нь МУ-ын ЗХД-ийн 8.2 дугаар заалтыг баримтлан хөдөлгөөнд оролцсон бол зам тээврийн осол гаргахгүй байсан байна гэж үзэж байна.” гэсэн бүрэлдэхүүнтэй дүгнэлт /4хавтас хх-21-23 тал/,

Зам тээврийн осол гаргахад Б.М нь эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол болоход нөлөөлсөн. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, оролцогч нарыг оролцуулсан байдал зэргээс анх “А” цэгийг үндэслэлтэй авсан талаар шинжээч Х.Одбаярын мэдүүлэгт/4-хх-25 тал/ тусгагдаж шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүд гарсан байна.

Иймд хохирогч Б.Алтайгийн буруутай үйлдэл, үйл ажиллагаа уг зам тээврийн ослийн гэмт хэрэг гаргахад байхгүй болох нь тогтоогдсон тул Төв аймгийн Прокурорын газрын Б.Алтайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын 2017 оны 8 сарын

  1. ны өдрийн 15 дугаартай “зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол гарч,

улмаар 2018 оны 9 сарын 20-ны өдөр Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ж.Үүрийнцолмонд “ ..Б.Алтай нь согтуугаар 2017 оны 2 сарын 23-ны өдөр тоёота Приус маркийн 53-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон нь тогтоогдсон тул Зөрчил хянан шийдвэрлэх журмаар ажиллагаа явуулахаар материалыг хүргүүлсэн нь үндэслэлтэй байна. /4-хх-111 тал/

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хоёр түүнээс олон хүний амь нас хохирсон гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Б.Маргад-Эрдэнийн МУ-ын ЗХД-ийн 8.2 дугаарт “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчиж Б.Алтайгийн тээврийн хэрэгсэл зөрчиж явсан эсрэг урсгалд орж зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг хангасан.

Уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь гэмт хэргийн улмаас хоёр түүнээс олон хүний амь нас хохирсон гэж хуульчилсан, шүүгдэгч Б.М нь эсрэг урсгалд орж ЗХД зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас 4 хүний амь нас хохирсон болох нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар зүйчилсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, зүйчлэл тохирсон байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байдлыг ойлгоно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг

Шүүгдэгч Б.М нь өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хохирол, хор уршиг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба Б.М нь хуулиар тогтоосон насанд хүрсэн байна.

Энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж, тогтоосон байна.

Б.Маргад-Эрдэний үйлдэлийн улмаас дөрвөн хүний амь нас хохирч, гурван хүний эрүүл мэнд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдах нь зүйтэй.

Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, /4 хүний амь нас хохирч 3 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг арилаагүй/ хор уршгийн шинж чанар болон Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар Б.Мд 5 /тав/жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Б.Маргад-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулж, хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно.”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

 

-хэрэгт амь хохирогч С.Одмаагийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Сарантуяа тогтоогдож шүүх хуралд оролцсон бөгөөд шүүгдэгч Б.М-с нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой байна. ”гэж мэдүүлсэн тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарантуяад гаргуулах хохирол, төлбөргүй байна.

Харин шүүгдэгч Б.Мэс

-амь хохирогч А.Эрхэмзаяагийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Даариймаа тогтоогдож шүүх хуралд оролцсон Б.Даариймаа нь амь хохирогчийн оршуулгын үйл ажиллагаатай холбоотой 6923000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул 6923000 төгрөгийг/2 хавтас хх-113-115 тал/ гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даариймаад,

-амь хохирогч Жавхлантуяагийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Түмэнжаргал тогтоогдож шүүх хуралд оролцсон Б.Түмэнжаргал нь амь хохирогчийн оршуулгын үйл ажиллагаатай холбоотой 10831911 төгрөг нэхэмжилсэн нь /2 хавтас хх-116-117, 200-

  1. тал/ нотлох баримтаар тогтоогдсон тул 10831911 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түмэнжаргалд тус тус олгох нь зүйтэй.

-амь хохирогч Б.Энх-Мөнхийн хууль ёсны төлөөлөгчөөр Г.Бямбасүрэн тогтоогдож, шүүх хуралд оролцсон Г.Бямбасүрэн нь амь хохирогчийн оршуулгын үйл ажиллагаа болон /эхнэр Нарангэрэл хүндэвтэр гэмтсэн эмчилгээний зардал хамт орсон/ Ц.Нарангэрэлийн эмчилгээний зардал 21042000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримттай хохирол болох 11203082 төгрөгийг Г.Бямбасүрэн, Нарангэрэл нарт олгож, 9838918 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Б.Урангоод эмчилгээний зардал 1554000 төгрөгийг /2 хавтас хх-217-219 тал/ Б.Урангоод,

-2398412 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Отгончимэгт /2 хавтас хх-161-190 4 хавтас хх-76 тал/,

  • хохирогч Х.Хулангийн эмчилгээ болон бусад зардал нэхэмжилсэн нотлох баримтын шаардлага хангасан 3353900 төгрөгийг /2 хавтас хх-120-158 тал/ хохирогч Х.Хуланд,

хохирогч Б.Алтайгийн нэхэмжилсэн 20754400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ, эм тариа бусад зардалд нотлох баримтаар тогтоогдсон 10666747 төгрөгийг /2 хавтас хх-102-113 тал, 3 хавтас хх-71-75 тал/ хохирогч Б.Алтайд тус тус олгож,

Б.Алтайгийн нэхэмжлэлийн шаардлагаас 10093653 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй,

Хохирогч Х.Хулан, Б.Отгончимэг, Б.Алтай нарын биед хүнд хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээний зардалаа жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Маргад-Эрдэнийн 942700 дугаарын жолооны үнэмлэхийг холбогдох байгууллагад хүргүүлж, 14-35 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01316758 дугаартай гэрчилгээг Б.Мд буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М нь урдчилан цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дг зааснаар шүүгдэгч М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/жилийн хугацаагаар хасч, 5 /тав/жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.М-н жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

  1. Шүүгдэгч         Б.М нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  2. Хэрэгт      эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц №01316758 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Мд буцаан олгож, №942700 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар
  • Б.М-с:

-6923000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даариймаад,

-10831911 төгрөг гаргуулан амь хохирогчийн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түмэнжаргалд,

-1554000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Урангоод,

-3353900 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Хуланд,

-2398412 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Отгончимэгт,

-10666747 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Алтайд,

-11203082 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэн, хохирогч Ц.Нарангэрэл нарт тус тус олгож, Г.Бямбасүрэн нь 9838918 төгрөгийн, Б.Алтай нь 10093653 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хохирогч Б.Отгончимэг, Х.Хулан, Б.Алтай нар нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарантуяа нэхэмжлэх зүйлүй гэснийг тус тус дурдсугай.

  1. Шүүхийн          шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
  2. Анхан       шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Ц.ОТГОНЖАРГАЛ

Text Box: Ц.ОТГОНЖАРГАЛДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ