| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0037/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/37 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Ягаан Дэмчиг овогт Шаравжамцын Дорж-Очир Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******ы******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.*******т холбогдох 2023000590028 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,ам бүл 4, эхнэр, охин, зээгийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг хэсгийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч Ч.******* нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт ЗАН улсын дугаартай “TIIDA” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а-д “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчиж иргэн Д.*******ийн жолоодож явсан УНР улсын дугаартай “IST” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас Д.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөнд 5720000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед Завхан аймгийн сумын багийн захын урд талын зам дээр ЗАН улсын дугаартай “TIIDA” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа туслах замаас уулзвар нэвтрэхээр дохио өгөн зогсож байсан Д.*******ийн жолоодож явсан УНР улсын дугаартай “IST” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн “ ...Завхан аймгийн сумын багийн нутагт байрлах захын урд талын асфальтан зам байв...автозамын ертөнцийн зүгээр хойд тал буюу замын гадна талд Tiida маркийн улсын дугаартай машин, ist маркийн УНР улсын дугаартай улаан өнгийн машинууд ертөнцийн зүгээр баруун зүгт эгц харан зогссон байх ба ...тухайн хэсэгт автозамын ертөнцийн зүгээр хойд хэсгээс төв зам руу орох уулзвар шороон гадаргуу хэсэг байх ба уг хэсэгт машины хар өнгийн эд зүйл унасан байсныг ... машинууд мөргөлдсөн ”А” цэг гэж тэмдэглэв...” гэсэн хэсгээр, Хохирогч Д.*******ийн “...Би 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр багийн нутагт байрлах зах орчихоод 13 цагийн үед өөрийн эзэмшлийн Ист маркийн УНР улсын дугаартай машинаар жолоодож захын урд талын төв зам руу ертөнцийн зүгээр замын хойд талын уулзвар хэсгээс орох санаатай дохиогоо зүүн гар тийш өгөөд зогсож байсан төв замаар ертөнцийн зүгээр баруун зүгт чиглэн явж байсан нэг цагаан өнгийн жижиг суудлын машин маш хурдтай шууд давхиж замаас гарч ирээд миний машины зүүн урд хэсэг рүү маш хүчтэй мөргөсөн. Тэгсэн л миний машин... мөргүүлсэн эрчиндээ баруун тийш эргэж баруун зүгт нүүр хэсгээрээ хараад зогссон миний машиныг мөргөсөн цагаан өнгийн машин ч баруун зүгт харан бас нэг зогсоол дээр зогсож байсан саарал өнгийн Приус-20 маркийн машины урд талруу тулаад зогссон...” гэсэн мэдүүлгээр, Тухайн ослыг харсан талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч С.*******ын “...2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 13:00 цагийн үед би Завхан аймгийн сумын багийн нутагт байрлах захын урд талын авто замын ертөнцийн зүгээр урд тал буюу “” нэртэй хоёр давхар дэлгүүрийн ертөнцийн зүгээр хойд талын зогсоол дээр өөрийнхөө Приус-20 маркийн УБӨ улсын дугаартай машинтай ертөнцийн зүгээр машинаа хойш нь буюу захын урд талаас харуулж ухраад зогсоосон ... захын урд талын авто замын ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгрүү чиглэсэн урсгалаар баруун зүг чиглэж нэг цагаан өнгийн “Ниссан Тийда” маркийн машин их хурдтай ирж явахдаа зам дээр тавьчихсан байсан нэг “Верна” маркийн машиныг гүйцэж түрүүлэх үедээ машинаа шарвуулж баруун гар талруугаа дарах тэр үед замын ертөнцийн зүгээр хойд тал буюу захын урд талын туслах замаас нэг Улаан өнгийн Ист маркийн гэсэн дугаартай машин уулзвараар замруу орох гээд зүүн гар талруугаа дохиогоо өгөөд зогсож байхад нь нөгөө цагаан өнгийн машины жолооч замаас гарч нөгөө улаан өнгийн машиныг тэр эрчээрээ мөргөсөн. Тэгсэн нөгөө мөргүүлсэн улаан өнгийн машин мөргүүлсэн хүчиндээ баруун зүгрүү харж зогссон нөгөө мөргөсөн цагаан өнгийн “Тийда” маркийн машин мөн баруун зүгрүү харж бас нэг саарал Приус-20 маркийн саарал өнгийн машины урд талруу тулаад зогссон. Тэгэхээр нь би өөрийнхөө машинаас гараад нөгөө машин мөргөсөн цагаан “Тийда” машин дээр яваад очсон нөгөө “Тийда” маркийн цагаан өнгийн машины жолооч машиныхаа арааг ухардагтаа хийчихсэн ухрах гээд шал согтуу зогсож байхаар нь би жолооч талынх нь хаалгыг онгойлгож арааг нь P дээр тавьж салгаад машиныг нь унтраагаад түлхүүрийг нь авчихсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Ч.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ... хүүгээ унтаж байхад нь ширээн дээр байсан хүүгийнхээ машины түлхүүрийг аваад гэрээс нь гарсан юм. Би өмнөх орой нь найз нөхөдтэйгөө архи ууж хоносон болохоор миний архи сайн гараагүй байсан. Тэгээд би дэлгүүр орж 100 граммтай “Ерөөл” нэртэй архи авч нөгөө архиа хүүгийнхээ машиныг түлхүүрээр нь онгойлгож орж дотор нь сууж байгаад уусан. Тэгээд арлын 60 айл орж нэг найзтайгаа уулзья гэж бодоод хүүгийнхээ машиныг унаад арлын 60 айлын орон сууцны тэнд очсон тэгээд найзынхаа гэрийг олохгүй байхаар нь буцаад хүүгийндээ очих гээд төв рүү гүүр даваад орж ирсэн. Замын цагдаа зогсож байхаар нь би зүүн гар тийш гэрлэн дохиогоор эргээд захын урд талын зам руу орсон. Тэгээд явж байсан урд талаас зам голлочихсон машин надтай зөрөх гээд ирж байхаар нь би замаа чөлөөлөх санаатай баруун гар тал руугаа машинаа дараад тормоз гишгэсэн, нэг машин урд гарч ирээд мөргөлдчихсөн...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Ослын улмаас хохирогч Д.*******ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 000000087 дугаартай “...1.Д.*******ийн биед өвчүү ясны хугарал, баруун мөрний үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдоо. 2.Дээрх гэмтлүүд нь 1-2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд авто ослын улмаар үүсэх боломжтой шинэ гэмтлүүд 3. Дээрх гэмтлүүд шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2020.03.06-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөн Д.*******ийн жолоодож байсан тээврийн хэрэгсэлд 5720000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Зам тээврийн осол гарах үед шүүгдэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь осол болсны дараа Ч.*******ын зөвшөөрлөөр түүний цуснаас дээж авсан тэмдэглэл, шүүгдэгчийн цусанд согтууруулах ундаа илэрснийг нотолсон 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 000000035 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн Ч.*******ын гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн Ч.*******ын гэх цусанд хийсэн химийн шинжилгээгээр 2.6 промиль илэрлээ. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Ч.*******ын согтуугаар автомашин жолоодож явахдаа самбаачлах хугацаа алдаж саад болох үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс болсон нь Завхан аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаартай “... 5.”Tiida” маркийн ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт мөн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. Ч.*******ын Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.3 дахь хэсэг, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардал болон эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогчийн хүсэлтээр тогтоогдож байна. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ч.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Ч.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай. 5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 6. Шүүгдэгч Ч.*******ын эзэмшлээс Завхан аймгийн сумын багийн хэсгийн тоотод байрлах 48 м2 амины орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 05/20 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ