Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/429

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сүрэнхорол,

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Эт холбогдох эрүүгийн 2034000000272 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э.Э, суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Э.Эийн өгсөн: "Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байна." гэх мэдүүлэг,   

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Насанд хүрээгүй хүрээгүй хохирогч Б.Цгийн мэдүүлэг /хх 13-14, 18-22, 25-26/, гэрч Б.Бгийн мэдүүлэг /хх 50, 52-53/, гэрч Б.Бгийн мэдүүлэг /хх 55-56/, гэрч Б.Цгийн мэдүүлэг /хх 61-63/, гэрч Р.Эийн мэдүүлэг /хх 65-66/, гэрч Х.Бы мэдүүлэг /хх 68-69/, гэрч Р.Бгийн мэдүүлэг /хх 71-72/, гэрч Б.Нийн мэдүүлэг /хх 74-75/, гэрч Д.Цгийн мэдүүлэг /хх 77-78/, шүүгдэгч Э.Эийн өгсөн мэдүүлэг /хх 58-59, 106-108, 114/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, нас тоолсон тэмдэглэл /хх 27-33/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 133/, Нийслэлийн Өргөө амаржих газрын 2021.4.01-ний өдрийн төрөлтийн түүх №03247 /хх 45-48/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 263, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 253 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 80-81, 85-86/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болно. 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э нь 15 нас 2 сар 25 хоногтой Б.Цтай 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 7 удаа бэлгийн харилцаанд орж, улмаар түүнийг жирэмсэн болгосон болох нь:

 

           Насанд хүрээгүй хохирогч Б.Цгийн өгсөн: “Би 2018 оны 7 дугаар сараас хойш зуны амралтаараа Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо дугаар багийн нутагт хөдөө байдаг эмээ Дэмүүлийн төрсөн дүү Туяамаагийн гэрт очдог байсан. Тэнд нутагладаг байсан Э гэдэг айлын залуу Э манай эмээгийн дүүгийн гэрээр орж гардаг байсан. Тэгээд Этэй танилцаж 2020 оны 5 дугаар сард Э намайг хөдөө эгчийндээ байхад хоёулаа үерхье гэж гуйгаад байдаг байсан. Тэгээд 2020 оны 7 дугаар сард бид хоёр үерхэж эхэлсэн. Би Улаанбаатар хотод Монгол Солонгосын хамтарсан Политехникийн коллежийн 1 дүгээр курсийн оюутан байгаа юм. Одоо 2021 оны 9 дүгээр сард 2 дугаар курст орно. Би 2020 оны 8 дугаар сард анх бэлгийн харьцаанд орсон. Би Эээс хүүхэдтэй болсон 2020 оны 10 дугаар сар хүүхэдтэй болсон. Би хүүхдээ 5 сартай болсон байхад нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод 1 дүгээр төрхөд авхуулсан. Би 2021 оны 01 дүгээр сард биений юм ирэхгүй болохоор нь 2021 оны 02 дугаар сард тест авч шалгатал хүүхэдтэй болсон байсан. Тэгээд би 2021 оны 3 дугаар сарын эхээр ээждээ жирэмсэн болсон талаар хэлтэл ээж намайг 2021 оны 3 дугаар сарын 20-нд гараад Улаанбаатар хот руу дагуулж яваад хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлтэл миний хүүхдийг 5 сар болоход 2-3 хоног дутуу байна гэж хэлж байсан. Бид хоёр үерхэж байсан гэхдээ тусдаа байдаг байсан нэг гэрт байгаагүй. Би Эээс эмчилгээний зардал болох 1 150 000 авсан. Бид хоёрын дунд одоо ямар нэгэн харилцаа байхгүй. 2021 оны 5 дугаар сараас хойш бид хоёр харьцахгүй байгаа. Гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 4-6/,

Би Улаанбаатар хотод 100 айлд хамаатныхаа гэрт байж байгаад нэг сард ирэх сарын тэмдэг ирэхгүй болохоор нь Эт хэлсэн чинь тест аваад үз гэж хэлсэн. Би эмийн сангаас тест аваад үзсэн чинь би тестийг хэрхэн яаж хэрэглэдэг талаар мэдэхгүй байсан болохоор интернэтээс хараад хэрэглэх зааврын дагуу шалгаж үзсэн чинь тод улаан хоёр зураас гарсан. Би дахин интернэтээс хайж үзсэн чинь биений юм ирэх дөхөхөөр бас 2 зураас гарах магадлалтай гэж байсан би маргааш нь дахин өглөө тестээр шалгаж үзсэн чинь дахин 2 зураас гарсан. Би Эт хэлсэн чинь баярлаад бид хоёр хүүхдээ гаргахаар шийдээд би тестээ цүнхэндээ хийчихсэн байж байтал миний байсан айлын хүн миний цүнх ухаж байгаад олоод харчихсан байсан.

...хэд хоногийн дараа Н эгч намайг ээждээ хэлэхгүй юм уу гэхээр нь хэлэхээс айгаад байна гэхэд Н эгч намайг би ээжид нь хэлчихье чи утсаа хоёр гурван хоног унтраачих тэр хооронд ээж чинь тайвширчих байх гэж хэлж хэлсэн. Би утсаа унтраачихсан байж байтал Н эгч надад ээж чинь уурлахгүй утсаа асаа гэж байна гэж хэлсэн. Ээж надаас асуугаад үнэн юм уу гэхэд үнэн гэж хэлсэн. Би үнэн гэсэн чинь аа миний охин уйлахгүй шүү одоо унтаад амарчих маргааш эмчид үзүүлье гэж хэлсэн. 2021 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газарт хэвтээд хүүхдээ авхуулсан. ...Э надтай хүчээр бэлгийн харилцаанд орсон асуудал байхгүй бид хоёр үерхэж байсан. Хоёулаа ярилцаж байгаад бэлгийн харилцаанд орсон. Э бид хоёр биедээ хайртай байсан. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 18-22, 25-26/,

 

           Гэрч Б.Бгийн өгсөн: “Б.Цгийн бие өвдөөд доошоо цэхэр ногоон улаандуу юм гараад нуруу нь хөшөө өвдөөд байна гэж хэлэхээр нь эмнэлэгт хандсан. Эмч үзээд 5 сартай жирэмсэн байна. Зулбалт өгч байна. Цэвэрлүүлэх шаардлагатай юм байна. Цус алдах эрсдэлтэй гэж хэлээд эмнэлэгт хэвтүүлсэн. Үр хөндүүлсэн асуудал байхгүй ураг өөрөө зулбаж байна цэвэрлэх шаардлагатай л гэж хэлсэн. Би эмчийн нэрийг санахгүй байна. Б.Цгийн төрсөн ээж Б надад манай охин жирэмсэн гэнэ чи эмнэлгээр дагуулаад яваад үзүүлж харуулаад өгөөч боломжтой бол авхуулмаар байна гэж хэлж байсан. Би Б.Цг Эх нялхас руу дагуулж яваад эмнэлгийн гадаа зогсоочхоод өөрөө орж асуухад харьяа дүүргийн эмнэлэгт хандах ёстой гэж хэлсэн. Маргааш нь буюу 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б.Цг Нийслэлийн Өргөө амаржих газарт үзүүлэхэд зулбаж байна гээд цэвэрлэх шаардлагатай гэсэн тул эмнэлэгт хэвтүүлж цэвэрлүүлсэн.” гэх мэдүүлэг /хх 52-53/,

       

           Гэрч Б.Бгийн өгсөн: “Миний охин Ц Төв аймгийн Алтанбулаг сумын төвд гэртээ байдаг байдаг зуны цагт 7-8 дугаар сард миний ээжийн төрсөн дүү Туяамаагийн гэрт очиж амардаг байсан. 2021 оны 3 дугаар сард охин Ц миний бие, хөл гар өвдөөд байна гэж хэлэхээр би сумын эмнэлэгт үзүүл гэж хэлсэн би өөрөө ажилтай учир дагуулж явж чадаагүй. Тэгээд сумын эмнэлэгт үзүүлээд бөөрний болон ханиадны эм бичүүлж авсан байсан уугаад зүгээр болохгүй болохоор нь Улаанбаатар хот руу үзүүлээд ир гэж хэлээд 2021 оны 3 дугаар сард явуулсан. Би жирэмсэн болсон байна гэж хэлсэн. Тэгээд би насанд хүрээгүй байж хүүхэд гаргаж болохгүй л Улаанбаатар хотод абортод оруулсан. Би тухайн үед нь эмнэлгээр дагуулж явж чадаагүй ээжийн дүү Бг дагуулж явуулсан.” гэх мэдүүлэг / хх 55/,

      

          Гэрч Б.Цгийн өгсөн: “Манайх Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо гэх газарт 2 нутаглаж амьдардаг. Манай айл саахалтын Батхуяг гэх айлд Б.Ц ирчихсэн байдаг байсан. Манай хүү Э.Этэй 2020 оны зунаас үерхээд байх шиг байсан. Хүүхдүүд болохоор би нээх сайн тоогоогүй Б.Ц миний утас руу хааяа залгаад Э.Этэй ярья гэж хэлдэг байсан. Би Б.Цг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй мэдэх боломжгүй байсан. Тухайн үед Э.Этэй утсаар яриад байх шиг байдаг байсан. Би Төв аймгийн Алтанбулаг суманд хөдөө малдаа яваад ирсэн чинь миний 98191966 дугаарын утас руу нэг дугаар 2-3 удаа залгасан байсан. Би буцаагаад залгах гэж байгаад тэр хооронд мартсан байж байтал нөгөө танихгүй дугаар залгаад утсаа автал өөдөөс нэг эмэгтэй загнаад танай хүү чинь манай дүүг жирэмсэн болгосон байна. Одоо 5 сартай гэсэн. Би хариуд нь тэгвэл гаргачихвал яасан юм ба зөндөө том болчихсон байна наад хүүхдэд чинь элдэв янзын юм болбол яах юм бэ гэхэд нөгөө эмэгтэй чамд хамаагүй гээд загнаад байсан. Тухайн үед аймаар л хэлээд байсан одоо юу гэж загнаад байсныг сайн санахгүй байна. Танайх 1 300 000 төгрөг шилжүүлэхгүй бол би танай хүүг цагдаад өгнө гэж хэлсэн. Би хүү Эт хандан Б.Цгийн эцэг, эхтэй нь яривал яасан юм, ийм том болчихсон хүүхдийг авхуулж болж байгаа юм уу гэхэд хүү Б.Э Б.Цгийн эгч гэх эмэгтэй утсаар яриад дарамтлаад байгаа юм Б.Ц бид хоёрыг салгах гээд байгаа юм шиг байна гэж хэлсэн. Би маргааш нь явуул гэсэн мөнгийг би дүүгээ Б гэх эмэгтэйн данс руу 1 000 000 төгрөг явуулсан. Хоёр гурван хоногийн дараа 300 000 мянган төгрөгийг Э.Эийн данснаас Б гэх эмэгтэй нь данс руу явуулсан.” гэх мэдүүлэг / хх 61-63/,

 

           Гэрч Х.Бы өгсөн: “Би Цг танихгүй. Би 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад хүлээн авах тасагт нэг эмэгтэй зулбах шинж тэмдэгтэй ирж үзүүлсэн. Дээш нь тасагт хэвтүүлж дахин үзлэг хийхэд зулбасан байсан тул дагуулж яваад асран хамгаалагчид нь танилцуулж умайн хөндийг цэвэрлүүлсэн. Би умайн хөндийг цэвэрлээд эдийн шинжилгээ аваагүй жирэмсэн болох нь батлагдсан учраас эдийн шинжилгээ авах шаардлагагүй гэж үзсэн. Эдийн шинжилгээ авах тохиолдолд ар гэрээс нь хүсэлт гаргасан тохиолдолд, өсөлтгүй жирэмсэн тохиолдолд, мөн бэлгийн маргаантай хэргийн үед шинжилгээ авдаг. Энэ нөхцөл байдал үүсээгүй учраас шинжилгээ аваагүй. Умайн хөндийг цэвэрлэх мэс ажилбар хийгээгүй тохиолдолд цус алдах, өгсөх замын халдвар болон эрсдэлтэй нөхцөл байдал үүсдэг. Тухайн үед асран хамгаалагчаас ямар нэгэн асуудал байхгүй гэсэн болохоор яриагүй.” гэх мэдүүлэг / хх 68-69/,

 

           Гэрч Р.Бгийн өгсөн: “2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Өргөө амаржих газарт эх баригчаар өглөөний 8 цаг 30 минутад ажлаа хүлээж аваад оройны 16 цаг 30 минутад дараагийн ээлжид ажлаа хүлээлгэж өгөөд ажлаасаа буусан. Би 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр жижүүрт гарсан. Би эмчийн стор дээр бичсэн  эмчилгээ сувилгааг хийдэг. Манай эмнэлгээр олон хүмүүс үйлчлүүлдэг болохоор сайн санахгүй байна. Манай эмнэлэгт зулбасан, эмнэлгийн заалттай үр хөндөлт зөндөө хийгддэг яг ямар хүн байсан гэдгийн сайн санахгүй байна. Жижүүрийн хугацаанд маш ачаалалтай байдаг. Тэр болгоныг санаад байна гэж байхгүй. Тухайн нөхцөл байдлаас болдог. Бүрэн бус болон бүрэн зулбаад ирсэн тохиолдолд шинжилгээ авах эд үлдээгүй бол шинжилгээ авдаггүй. Би эмчийн зааврын дагуу ажилладаг. Би бие дааж аборт хийх умайн хөндийг цэвэрлэх мэс ажилбар хийх заалт байхгүй. Энэ ажилбарыг эмэгтэйчүүдийн их эмч гардан гүйцэтгэдэг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх 71-72/,

 

           Гэрч Б.Нийн өгсөн: “Би Ц, Э нарыг танина. Ц манай хамаатны хүүхэд, Ц бид хоёр үеэлүүд, Э ах манай хөдөө байдаг. Аав Батхуягийн гэрийн ойролцоо саахалт айлын залуу гэдгээр нь танина. Би Э, Ц хоёрыг үерхэж байгаа холбоотой гэдгийн мэддэггүй байсан. Ц манай гэрт 2021 оны 3 дугаар сарын сүүлээр манай гэрт хүүхэд хараад байж байгаад 2021 оны 4 дүгээр сарын 20-д гараад Ц эгчийн гэрт очиж хэд хоносон. Тэрнээс хойш манайд ирээгүй. 2021 оны 3 дугаар сарын дундуур манай гэрийн нойлд жирэмсний тестний гаднах уут нь байж байсан. Айлын жоохон хүүхэд манай гэрт байж байгаад жирэмсэн болсон асуудал байх вий гэж бодоод Цгаас цүнхийг онгойлгоод харсан чинь 2 ширхэг 2 зураас гарчихсан /жирэмсэн гэсэн/ тест байсан. Цг өөрөө хэлэх байх гээд хэд хоног хүлээсэн боловч Ц хэлэхгүй байгаад байхаар нь Ц тухайн үед Ц, Б эгч хоёрын гэрт байсан. Би Ц руу чат бичээд “чи эгчдээ хэлэхгүй юм уу, би мэдсэн шүү” гэхэд би ч гэсэн өөрөө  саяхан мэдсэн айгаад хэнд ч хэлээгүй байгаа гэж хэлсэн. Би Цд чи ээждээ хамгийн түрүүнд хэлэх ёстой бид нарын шийдэх асуудал биш, би ээжид чинь хэлээд өгье гээд Цгийн ээж Бд Цг жирэмсэн болчихсон байна. Зөндөө том болчихсон юм шиг байна. Та Цтай ярь, та битгий уурлаарай нэгэнт л ийм асуудал болчихсон юм чинь охинтойгоо ярилц гэж хэлсэн. Б эгч Цг эход үзүүлээд өг гэж гуйсан боловч би хичээл ихтэй, бас жоохон хүүхэдтэй байсан болохоор амжаагүй. Тэгээд л Ц манай гэрээс явсан. Ц надад хүүхдийн эцэг Э гэдгийн хэлсэн. Хэдэн сартайгаа хэлээгүй. Би энэ талаар мэдэхгүй Цг жирэмсэн гэдгийг мэдээд л 2021 оны 3 дугаар сарын сүүлээр манайхаас явсан. Би Цг хүнтэй үерхэж байгааг нь мэдсэнгүй сүүлд хүүхдийн чинь эцэг нь ямар хүн байдаг талаар асуухад Э ахыг гэж хэлж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх 74-75/,

 

           Гэрч Д.Цгийн өгсөн: “2021 оны 3 дугаар сарын сүүлээр Б эгч над руу утсаар яриад манай охин Б.Ц жирэмсэн болчихсон байна. Эмнэлэгт үзүүлээд өгөөч хэдэн сартай байна гэж гуйсан. Би Б.Цг төрсөн эгч Саранчимэгтэй нь хамт дагуулаад хувийн эмнэлэгт үзүүлж өгсөн. Үзүүлсэн хувийн эмнэлгийг хаана ямар эмнэлэгт гэдгийн санахгүй байна. Тухайн үед явж байгаад л нэг эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд Б.Цг 5  сар болчихсон байна гэж хэлж байсан. Бид гурав эмнэлгээс гараад би гэр лүүгээ яваад Б.Ц эгч Саранчимэгтэй хамт гэр лүүгээ явсан. Би Б.Цг хүүхдээ авхуулсан гэж хэзээ хойно сонссон. Яг хэзээ хаана ямар эмч дээр очиж хүүхдээ авхуулсан талаар мэдэхгүй байна. Б.Ц надад хүүхдээ авхуулахгүй гэж ярьж байгаагүй тухайн үед бид нар бүгд цочролд орчихсон энэ талаар асуух, ярилцах ухаантай хүн байгаагүй. Тухайн үед Б.Ц хүүхдийнхээ эцгийг хэлээгүй, дараа нь сонсоход үерхэж байсан залуугаасаа жирэмсэн болсон гэж сонссон. Ямар хүн байдгийг мэдэхгүй Билгээ гэж хүн байдаг гэсэн. Би тэр хүнийг  харж байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх 77-78/,

 

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Б.Ц нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Нийслэлийн Өргөө амаржих газрын төрөлтийн түүх 03247 дугаар дээр 5-6 хоногтой ургийг соруулын аргаар үр хөндүүлсэн байх нь тогтоогдож байна." гэжээ /хх 92-93/,

 

Нас тоолсон тэмдэглэл /хх 27/, хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 86/, Нийслэлийн өргөө амаржих газрын 2021.4.01-ний өдрийн төрөлтийн түүхэд /эрт үеийн бүрэн бус зулбаа/ гэх /хх 45-48/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх 85-86/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

 

            Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж болдоггүйг мэдээгүй байсан байна гэж түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

            Шүүгдэгч Э.Э нь 15 нас 2 сар 25 хоногтой Б.Цг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 7 удаа бэлгийн харилцаанд орж, улмаар түүнийг жирэмсэн болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байхад бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс гэм хорын хохирол нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхтөр: Энэ гэмт хэрэг нь сонгох санкцтай. Хорих ялыг оногдуулахгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл хохирогчийн хохирол төлбөр гэх зүйл байхгүй. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 133/, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймаг Алтанбулаг сумын 3-р багт оршин суудаг болон бусад баримтууд зэрэг баримтууд авагджээ.

 

Шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж гэмт хэргийн шинж, чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан /хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бага насны эмэгтэй хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал халамж сул байдал нь Хүүхдийн эрхийн тухай хууль зөрчигдөж, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн гэж үзэн/ зэргээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн 2034000000272 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Эийг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байхад бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Эийг 6 /зургаа/ сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Э.Эт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд нь хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Э.Эийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

5.Эрүүгийн 2034000000272 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ