Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/616

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч П.Энхболд,

Шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Сорон овогт Н.У, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Боржигон овогт Г.О нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Сорон овогт Н.У, Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер, бага эмч мэргэжилтэй, Монтрак групп ХХК-ний ерөнхий захирал ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Хийморь цогцолбор, 4/6 байрны 34 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэгхариуцах чадвартай, /РД:.......................................

Шүүгдэгч: Боржигон овогт Г.О, Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Оргил хотхон 00 дүгээр байр 10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:.............................................../.

Шүүгдэгч Н.У нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ орлогын гүйлгээ хийгдсэн өөрийн Монтрак фотон ХХК-ийг татан буулгаж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.От албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 5.000.000 /таван сая/ төгрөгийн хээл хахууль өгсөн,

Шүүгдэгч Г.О нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ Чингэлтэй дүүргийн Татварын хаптсийн улсын байцаагчаал ажиллаж бяйүляя ҮЯҮЧЛ/ЛГШ^Ш/ШПП.Д-  сонирхлын үүднээс орлогийн гүйлгээ хийгдсэн Монтрак фотон ХХК-ийг татан буулгах илтгэх хуудас бичиж, хийх ёсгүй үйлдпийг хийж Н.Уээс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Н.Эаар дамжуулан

5.0.      000 /таван сая/ төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Уээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "... Монтрак фотон, Монтрак эко ХХК-ийг татан буулгуулахаар татварын хяналт шалгалтыг оруулж өгөөч гэсэн хүсэлтийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст 2016 оны 07 дугаар сард гаргасан, татварын шалгалт О дээр таарсан, 5.000.000 төгрөгийг зээлэхдээ ямар нэгэн гэрээ хийгээгүй, оноос өмнө өгөөрэй гэдгийг хэлсэн, хүү барьцаа байхгүй ..Ингээд 10 дугаар сарын дунд үед татварын зөрчилгүй гээд татварын байцаагчийн дүгнэлт гаргасан. О 2016 оны 09 дүгээр сараас би байрны лизенгтэй та 10.000.000 төгрөг зээлээч гэх болсон, би боломжгүй гэдгээ хэлдэг байсан О танайх хэл амтай ядаргаатай газар шүү гэх болсон, тэгээд мөнгө орж ирвэл 5.000.000 төгрөг өгье гээд хэлчихсэн, тэрнээс хойш О утасдаж мөнгө нэхэх болсон, энэ дүгнэлтээ 10 дугаар сарын 18-ны үед надад өгсөн, тэгээд От 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг Эаар хүргүүлж өгсөн ..би О өөрөө шийдээд илтгэх хуудсаа гаргасан, би От Монтрак фотон ХХК-ний дансуудаар мөнгө орсон байгаагаа хэлсэн. Тэгэхэд О Монтрак групп ХХК-нийг дараа нь татварын хяналт шалгалтаар оруул гэж хэлж байсан юм” гэсэн мэдүүлэг /1хх-247х, 2хх-189, 205х/,

Шүүгдэгч Н.Уээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2016 оны 6 дугаар сард миний бие Монтрак эко ХХК-д дотоод хяналт шалгалт оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Э Монтрак фотон ХХК нь дээр хүсэлт гаргасан. Ингээд 2016 оны 07 дугаар сард би хоёр өвдөгний хагалгаанд орж биеийн байдал муудсан учраас 2016 оны 09 дүгээр сарын дундуур О байцаагчийн шаардсан бүх материалуудыг гарган өгч О байцаагчтай уулзаж шалгуулсан. Энэ шалгалт бол анхнаасаа Монтрак фотоны дансаар манай группийн дансанд мөнгө орсон гэдгийг хэлсэн. Яагаад Монтрак группийн мөнгийг Монтрак фотоноор оруулсан юм бэ гэхээр манай гэр бүлийн эд хөрөнгийн маргаан 2012 оноос хойш одоо хүртэл явж байсан. Энэ хэргийн улмаас Бат-Өлзий өмгөөлөгчийн гаргаж өгсөн шүүгчийн захирамжийн дагуу Монтрак группийн эд хөрөнгө, дансыг битүүмжилсэн байсан. Компани данс, эд хөрөнгийг битүүмжилсэн байхад Монтрак фотоны дансыг хэрэглэх болсон гол шалтгаан нь манай компани гадаадаас зам, барилга, уул уурхайн тоног төхөөмжийг Монгол улсад импортоор оруулж ирж, зарж борлуулдаг. Гадаадын 3-4 компаниас их хэмжээний зээлээр орж ирсэн тоног төхөөрөмж байсан. Зээлээр авсан нь цаг хугацаатай, өндөр үнийн дүнтэй техник тоног төхөөрөмжийг Монгол улсын уул уурхай нь замын компаниудад борлуулахад худалдан авч байгаа компаниуд нь дандаа дансаар харилцдаг. НӨТ татварын баримтыг авдаг учраас Монтрак фотоны дансаар эдгээр мөнгөнүүдийг авсан. Манай компанийн гол үйл ажиллагаа бол гадаадаас зам барилга, уул уурхай нь тоног төхөөрөмжийг оруулж ирдэг, засдаг, худалдаалдаг ийм үйл ажиллагаа явуулдаг. Техник нэг бүрийн үнэ 200.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөгийн 

өртөгтэй. Гадаадаас орж ирэхдээ ихэнхдээ 90 хувийн зээлээр орж ирдэг тоног төхөөрөмжүүд байсан. Монтрак фотоны данс хэрэглэсэн гэдгээ анх О байцаагчид хэлсэн. О байцаагч нэг даргын өрөөнд намайг дагуулж ороод эдний группийг шалгах шаардлагатай юм байна гэж хэлсэн. Тэгээд группээ шалгуулах шаардлагатай болоод шалгуулах хүсэлтээ 2016 оны 10 дугаар сарын 25- ны өдөр гаргаж өгсөн. Ингээд Монтрак эко, Монтрак фотон хоёрын дүгнэлтийн илтгэх хуудсыг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр авсан. От 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монртак групп ХХК-д хяналт шалгалт хийж өгнө үү гэсэн хүсэлтийг миний бие өөрийн биеэр Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст гаргасан. От 5.000.000 төгрөг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн. Тухайн үед Ним ББСБ-аас Эын нэр дээр байгаа орон сууцыг барьцаанд тавьж

20.0.   000 төгрөгийн зээл авч ажилчдынхаа цалинг тавиад От 5.000.000 төгрөг зээлсэн. О 5.000.000 төгрөгийг надаас нэхэж шаардахдаа янз бүрийн учир шалтгаан хэлж байсан. От ямар ч байсан 5.000.000 төгрөг чухал хэрэгтэй байгаа юм байна гэж ойлгосон. От 5.000.000 төгрөг өгөхөөс өмнө миний татвар, хяналт шалгалтын дүгнэлт гарсан байсан. Тухайн үед О байрны лизенг ч гэж ярьж байсан, зээл ч гэж ярьж байсан. Мөн миний харилцагч Бгийн манай компанид хүнд даацын машин механизмд дугуй аваад барьцаанд тавьсан металл хайгчийг ч ярьж байсан. Тухайн үед Бгийн талаар надад хэлэхэд нь би итгээгүй. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эаар 5.000.000 төгрөг өгүүлчихээд дараа нь Отай уулзаж 5.000.000 төгрөгийг дараа нь яаж ямар байдлаар авах, юуны мөнгө эсэх талаар хоорондоо ярьж тодруулна гэж бодоод 34-40 минут болж байтал Авилгатай тэмцэх газраас манай компанид шалгалт орж ирээд Авилгатай тэмцэх газар авч очиж байцаалт аваад Төв аймгийн цагдан хорих газар хоригдсон. От зээлсэн 5.000.000 төгрөгийг чухам юуны мөнгө болох талаар мэдэж чадаагүй. Анх Авилгатай тэмцэх газар мэдүүлэг өгөхдөө От надад хээл хахууль өгөх шалтаг шалтгаан байхгүй гэдгийг би хэлсэн. Яллах дүгнэлт дээр намайг Монтрак фотон ХХК-ийг татах буулгах давуу байдлыг ашигласан гэж бичсэн байна. Манай компанийн хувьд төрөөс төсөл, тендер шалгаруулах том хэмжээний зүйл хийдэггүй. Зөвхөн улсын хилээр машин механизм оруулж ирдэг. Хилээр орж ирээд гаальд өртөгддөг, гаальд бүртгэгдсэн өдрөө татварын албанд мэдээлэл ирдэг. Татвараас нуугдах ямар ч шаардлага байхгүй. Гаальд 15.5 хувийн татвар төлдөг. Тухайн хил гаалиар оруулж ирсэн машин механизмыг эцсийн хэрэглэгч буюу худалдан авагчид өгөхөд бүх зүйл баримттай, дансаар харилцдаг. Гаальд төлсөн нэмэлт өртөгийн албан татварыг эцсийн хэрэглэгчид өгдөг. Ийм учраас бид нарт татвараас нуугдана гэсэн асуудал байхгүй. Яллах дүгнэлтэнд гэрч нарын мэдүүлгийг үндэслэж байна гэж бичсэн байсан. Гэрч С гэдэг нягтлан бодогч болсон үйл явдлыг үнэн хэлсэн байсан. Гэрч Саруул гэх хүн ихэнхи зүйлийг худлаа хэлж мэдүүлэг өгсөн байсан. Монтрак групп дээр зээл хөөцөлдөж байсан гэж мэдүүлсэн байдаг. Зээл хөөцөлдөх ямар ч шаардлага ч байгаагүй, боломж нь байгаагүй. Яагаад гэхээр нөхөр бид хоёрын эд хөрөнгийн маргаантай холбоотой байдал хүнд байсан. Нөхөр бид хоёрын Монтрак компанитай холбоотой бүх дансыг хаачихсан байсан. Гэрч Саруулын хувьд миний гарын үсгийг хуурамчаар дуурайлгаад Төрийн банканд хуурамч данс нээгээд үүнд нь цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байсан учраас мэдүүлгийг аль болох бид нарын эсрэг өгсөн байна. Эын тухайд боловсролгүй хүн, манай төрсөн ахын хүүхэд байгаа юм. Эаар ойр зуурын машин, тенхик төхөөрөмж бариулдаг байсан. Татвар, дансны талаар ямар ч мэдэх зүйл байхгүй. Тухайн үед От хүргээд өгчихөө гээд Оын утсыг өгөөд явуулсан нь үнэн. Татварын байцаагч М, Т, Т нарын дүгнэлт дээр Монтрак фотон ХХК нь үйл ажиллагаа явуулж байсан байна гэдэг. Монтрак фотон ХХК огт үйл ажиллагаа явуулж байгаагүй, улсын хилээр техник, тоног төхөөрөмж оруулж байгаагүй гэснийг гаалийн тодорхойлолтыг авч хавтаст хэрэгт хавсаргасан. Дансаар орсон мөнгөний талаар намайг дуудаж огт асуугаагүй дүгнэлт гаргасан. Монтрак фотон ХХК-ийн татварыг нуух зорилгоор От мөнгө өгсөн гэж үзээд байгаа бол би тухайн үед Авилгатай тэмцэх газар шалгагдаж байхдаа Батболд гуай байцаагчид амаар болон бичгээр хүсэлтүүд өгч байсан. Татвар хяналт шалгалт, шүүх шинжилгээний дүгнэлтэнд намайг оруулж өгнө үү, надад ийм үйлдэл байхгүй гэдгийг хэлж байсан. Миний хувийн үйлдлээс болоод О гэдэг хүнийг чирэгдүүлж, ажил төрөлгүй болгосонд маш их гомдож байна. Надад татварын байцаагч От авилгал өгөх шаардлага байгаагүй” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Оаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Би Уээс 5 сая төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Уийн дүү Эаар дамжуулан ажлын гадаа замын хойд талын автомашины зогсоол дээр авсан нь үнэн ..Монтрак эко, Монтрак фотон нь татан буулгах хүсэлтээ манай татварын хэлтэст өгснийг би татварын хяналт шалгалт хийхээр болоод шалгах явцад захирал Уранчимэпэй таарч ах Бг таних уу, танд металл хайгч зарж байсан та мөнгийг нь өгөөгүй ах нас барчихсан, одоо та надад тэр мөнгийг өгөх болох нь дээ гэж хэлсэн. У ч тэгэлгүй яахав вэ гэсэн. У би 10 сая төгрөг өгөх боломж алга, 5 сая төгрөгийг өгье гэсэн, би ч өгч байгаа болохоор тэгээч л гэсэн юм ..надад байрны зээл байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-218х/,

Шүүгдэгч Г.Оаас шүүхийн хэлэлцүүлэп мэдүүлсэн: “2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр татварын улсын байцаагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд илтгэх хуудас бичсэн. Тухай үед Монтрак фотоны ХХК-ийн дансаар орлого орсон байсан. Тухайн орлого нь жижиглэн биш том их мөнгөн дүнгээр байсан болохоор тодорхой байсан. Энэ мөнгө ямар учиртай юм бэ гээд Монтрак фотоны хил гаалийн мэдээллийг авахад Монтрак фотоны дансаар юу ч орж ирээгүй байсан. Монтрак группийн хувьд дандаа хүнд оворын тээврийн хэрэгсэл орж ирдэг байсан. Үүнийг тухайн үед захирал Уээс энэ ямар учиртай юм бэ гэж асуухад У захирал энэ орлого Монтрак группийн орлого, Монтрак групп дээрээ тайлагнасан байгаа гэж хэлсэн. Яагаад Монтрак фотоны дансаар авсан юм бэ гэж асуухад тухайн үед нөхөртэйгөө хөрөнгийн маргаантай байсан учраас Монтрак фотоны дансаар авсан гэж хэлсэн. Энэ мөнгө чинь шууд групп рүү орсон байна шүү дээ гэж асуусан. Тухайн үед мөнгийг харахад шууд орж ирсэн дүнгээрээ групп рүү явсан байсан. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэп заасан татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгээд тухайн үед би татварын тасгийн дарга М дээр орсон. Ийм ийм зүйлүүд байна гэж би хэлсэн. Тэгвэл группийн шалгуулаа гэж надад хэлсэн. Тэгэхдээ илтгэх хуудсаа бичиж өг, татвар төлөгч маань групп дээрээ тайлагнасан байгаа учраас давхардуулж татвар төлүүлж болохгүй гэсэн. Би үүний дагуу илтгэх хуудсаа бичсэн. 5.000.000 төгрөгийн хувьд талийгаач Б гэж манай ах элгэний хавдараар 2014 онд нас барсан. Тухайн үед нас барахдаа А, У гэдэг хүмүүсээс авлагатай шүү гэж ярьж байсан. Аийн хувьд 100.000 ам.доллар гэж өндөр дүн хэлсэн. У гэдэг хүнээс 10.000.000 төгрөгийн авлагатай, бид хоёр тоног төхөөрөмжний асуудал байгаа гэж ярьж байсан. Тухайн үед ажил явдал нь өнгөрөөд Монгол хүн байна ясыг өндөлзүүлээд яахав гэж бодож байтал учралаар бий Монтрак фотоныг шалгаж эхэлсэн. Монтрак фотоныг шалгаж эхлэхэд группийн захирал Утэй холбоотой компани байна гэдгийг мэдсэн. Би тухайн үед Уээс ахынхаа тоног төхөөрөмжийн мөнгийг нэхсэн нь үнэн. Байрны зээл гэж би тухайн үед хэлсэн яагаад ингэж хэлсэн бэ гэхээр тэр мөнгийг би хурдан авахын тул би зээл гэж хэлсэн. Ахын маань хүүхэд одоо Америкийн нэгдсэн улсад сурдаг. Тэр хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдэхээр нь би ялт ч үгүй Ут эгчээ та надад туслаачээ гэж гуйсан. У эгч тухайн үед Монгол хүн байна даа чи худлаа ярихгүй байлгүй дээ, тэгэхдээ би чамтай эргээд уулзаж үүний талаар ярина гээд өглөө нь над руу Э гэх залуугаар мөнгийг явуулаад би мөнгийг аваад машин дотроо суухад Авилгатай тэмцэх газрын хүмүүс ирээд намайг барьсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч А.Сэс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Монтрак эко, Монтрак фотон ХХК-иуд нь ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Тэгээд X тайлан гаргаж өгсөн. Би дансыг нь харж байгаагүй, манай санхүү хариуцсан захирал Солонго X тайлан гаргаж өг гэж хэлэхээр нь гаргаж өгсөн, би үйл ажиллагаа явуулдаггүй гэж ойлгож байсан ...ямар ч байсан захирал У компани татан буулгах буулгахад бүрдүүлэх материал гэсэн жижиг хуудас өгсөн, тэрэн дээр харилцах дансаа хаах байсан, тэрний дагуу л хаалгаж байсан байх” гэсэн мэдүүлэг /1 хх-154-157х/,

Гэрч Б.Саруулаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Монтрак групп нь харъяа холбоотой Монтрак фотон, Монтрак эко, Далд нууц МН, Монтрак констракшн, Монтрак зам ХХК-иуд байдаг юм. Энэ бүх компаниудыг У хариуцан ерөнхий захирлаар нь ажилладаг юм, ..Монтрак группын бүх орлого зарлагын гүйлгээг Монтрак фотон ХХК-иар дамжуулж авдаг байсан. Тэгээд би ажилд ороод ерөнхий нягтлангаас олж мэдээд энэ Монтрак фотон ХХК тайлангаа гаргадаг юм уу ингэж болохгүй гэж хэлээд болиулж байсан, энэ хоёр компани ямар харилцан хамаарал байхгүй байж Монтрак группын мөнгийг эргэлдүүлдэг байсан. Монтрак фотон ХХК татварын тайлангаа X хэлбэртэйгээр буюу үйл ажиллагаа явуулдаггүй гэж гаргаж өгдөг байсан. Би ингэж болохгүй гээд бүх дансуудыг хаалгаж байсан. Э гэдэг нь манай Монтрак группийн борлуулагчаар ажилладаг байсан. У энэ хүний нэр дээр компани байгуулаад дансыг нь ашигладаг байсан. Монтрак фотон анхнаасаа Уийн нэр дээр байж байгаад Эын нэр дээр 100 хувь шилжүүлсэн тэгээд би Хас банкнаас зээл авахын тулд Монтрак группыг орлоготой харагдуулахын тулд 2016 оны 07 дугаар сард байх Монтрак фотон ХХК-ний дансаар орсон орлогыг Монтрак групп ХХК-ний орлого мэтээр харагдуулаад зээл хөөцөлдөж байсан. Тэгээд би болсоныг мэдэхгүй би ажлаасаа халагдсан “ гэсэн мэдүүлэг/1хх-159-160х/,

Гэрч С.Эаас мөрдөн байцаалтан шатанд мэдүүлсэн: “..татварын алба нь тухайн аж ахуй нэгжийг заавал хяналт шалгалтанд хамруулж татварын эцсийн тооцоог хийдэг үунийг үндэслээд хуулийн этгээдийн бүртгэлээс хасдаг юм. Дүгнэлтийг ямар тохиолдолд гаргадаг бэ гэхээр эрүүгийн хуульд заасан онц их хэмжээний татвар төлөхөөөс зайлсхийсэн байвал хуулийн байгууллагад шилжүүлэхээр дүгнэлт гаргадаг, түүнээс бага хэмжээний зөрчил гарвал улсын байцаагчийн акт гардаг, харин татварын зөрчилгүй гэвэл илтгэх хуудас бичдэг юм” гэсэн мэдүүлэг /1 хх-166-168х/,

Гэрч Б.Дгээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Би татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Мын томилолтоор улсын байцаагч Г.Оын хамт Монтрак фотон, Монтрак эко ХХК-ийг татах буулгах хүсэлтийн дагуу хяналт шалгалтын хийсэн, О бүх төрлийн татварын ногдуулалт төлөлтийг шалгах, миний хувьд нэмэгдсэн өртөгийн албан татварын ногдуулалтын байдлыг шалгаад ямар нэг зөрчил алга гэж хэлж байсан О тухайн компанийн захирал, нягтлан бодогч нарыг дуудаж илтгэх хуудсаа танилцуулж байсан, банкны дансны мэдээллийг үзээгүй, О л хийх ажилдаа хувиарлан авсан" гэх мэдүүлэг/1хх-180-181х/,

Татварын улсын байцаагч Л.М, Б.Т, С.Т нарын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “..Монтрак фотон ХХК нь 2015-2016 онд үйл ажиллагаа явуулахдаа татвар ногдох аж ахуй нэгжийн орлогын албан татварт 49.792.187.60 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татварт 311.548.701.30 төгрөг нийт 361.520.888.90 /гурван зуун жаран нэгэн сая таван зуун хорин мянга найман зуун наян найман төгрөг, ерөн мөнгө/ төгрөгний албан татвар төлөхөөр байна гэж үзэв” гэжээ /1хх-203-205х/,

Шинжээч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Шалгалтаар Монтрак фотон ХХК нь Хаан банкинд 000000000 дугаарын төгрөгийн, мөн ам.долларын, Төрийн Хас банкинд ам доллар төгрөгийн, Голомт худалдаа хөгжлийн банкинд ам долларын болон төгрөгийн данстай байснаа бүртгүүлээгүй байсан, Монтрак эко ХХК дээр бичигдсэн илтгэх хуудсыг үндэслэлтэй гэж үзсэн, ямар нэгзөрчил илрээгүй” гэсэн мэдүүлэг/1хх-208-209х/,

Б.Эаас яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би Голомт банкин дээр Монтрак фотон, Монтрак эко ХХК-ний дансыг хаалгах гээд явж байхад У эгч над руу залгаад данснаасаа яаралтай 5.000.000 төгрөг аваадахаач гэж хэлсэн, тэгээд Хаан банк орж өөрийн эзэмшдэг 5220006652 дугаарын данснаас бэлнээр 5.000.000 төгрөг авсан, У эгчийн утаснаас Оын дугаар гээд мессежээр дугаар явуулаад Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн гадаа очоод наад дугаар луу залгаад 5.000.000 төгрөгөө өгчих гэсэн. Тэгээд О гарч ирээд хар тортой

5.0.      000 төгрөгийг аваад явсан. О Утэй уулзаж байхдаа хэрвээ мөнгө өгөх юм бол татварын тайланг чинь өөрчлөөд танай компанийг татан буулгаж болно ш дээ гээд хоорондоо ярьж байсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр От 5.000.000 /таван сая/ төгрөгийг өгсөн. Дандаа 10.000 төгрөгний дэвсгэртээр байсан” гэсэн мэдүүлэг/1хх-213-214х/,

Г.Оын биед болон тээврийн хэрэгсэлд нэгжпэг хийх тогтоол, тэмдэглэл “..үзлэгээр автомашины голын хайрцагны тавиур дээр хар өнгийн гялгар ууттай 5 боодол 10.000 төгрөгний дэвсгэрт буюу 500 ширхэг 10.000 төгрөг буюу 5.000.000 төгрөг байсныг хураан авав..” гэжээ /1хх-84, 96х/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тухай тогтоол “..Б.Эын Хаан банкны 000000000 данснаас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг зарлагдсан тухай гүйлгээний баримт 1 ширхэг /1хх-118-119х/,

Татварын илтгэх хуудсыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл холбогдох баримтууд /1хх-133-152х/,

Шүүгдэгч Н.У, Г.О нарын иргэний үнэмлэхний лавлагаа /7хх -93, 96х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /бхх-103, 106х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.У нь орлогын гүйлгээ хийгдсэн өөрийн Монтрак фотон ХХК-ийг татан буулгаж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.От албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 5.000.000 /таван сая/ төгрөгийн хээл хахууль өгсөн,

Шүүгдэгч Г.О нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс орлогийн гүйлгээ хийгдсэн Монтрак фотон ХХК-ийг татан буулгах илтгэх хуудас бичиж, хийх ёсгүй үйлдлийг хийж Н.Уээс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Н.Эаар дамжуулан 5.000.000 /таван сая/ төгрөгийн хээл хахууль авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч дээрх нотлох баримтууд нь дараах нөхцөл байдлаар няцаагдаж байна.

Шүүгдэгч Н.У нь Г.Оын ах Бгээс 10.000.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг аваад өгөөгүй байсан. Бг нас барсны дараа уг мөнгийг АНУ-д сурдаг хүүхдийнх нь төлбөрт өгнө гэж Г.О Н.Уээс байнга нэхдэг байсан. Иймд Г.У нь Г.От 5.000.000 төгрөгийг өгсөн. Мөн Г.О ээжээсээ нэмж 1.300.000 төгрөгийг зээлж авч АНУ-д сурдаг ах Бгийн хүүхдэд шилжүүлэх гэж байгаад цагдаад баригдсан.

Иймд Н.У, Г.О нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.9, 36.10, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 2-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Н.У, Г.О нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2.         Н.У, Г.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

3.         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2-д зааснаар 00000000000 тоот эрүүгийн хэргийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг бүртгэлтэд буцаасугай.

1.         Эд мөрийн баримтаар тооцогдсон Г.Оаас хураан авсан 6.241.300 төгрөгийг буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэпц нар нь бусдад төлөх төлбөргүй, Н.У нь 77 хоног цагдан хоригдсон хоногтой, Г.О нь 42 хоног цагдан хоригдсон хоногтой болохыгтус тус дурдсугай.

2.         Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах. эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

3.         Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.У, Г.О нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН