Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 271

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч: *******, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914006150317 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23- ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Next электроникст худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт оршин суудаг, урьд шийтгэгдэж байгаагүй,******* овогт*******гийн*******./ Регистрийн дугаар:

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 70 дугаар байрны 52 тоотод Г.Гэсэрдарийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажил тарч Г.Гэсэрдарийн гэрт очсон тэр үед Гэсэрдарь найзууд гэх хүмүүс ирсэн нэг шил архитай ирсэн тэгээд тэнд тэр архи хувааж уусан тэгээд найзууд гарч явж би Гэсэрдарь болон надтай хамт ирсэн Золбоо бид гурав үлдсэн Золбоо нойр хүрээд байна гэж хэлээд унтлагын өрөөнд орж унтаад өгсөн энэ үед Гэсэрдарь бид хоёр үлдэж ажил төрлын талаар ярьж байгаад маргаж бие биенийгээ харилцан цохилцсон Гэсэрдарь миний хоёр шанаа орчимд цохиж нүүр маажсан би нүд рүү нь нэг удаа цохисон тэр үед Гэсэрдарь 3 настай болон тэр хүүхдийн дүү болох жоохон хүүхдүүд уйлсан тэгтэл Золбоо сэрж хүүхдийг авч бид хоёрыг салгасан тийм зүйл болон..... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.

3. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө би гэртээ хамт ажилладаг *******, Золбоо болон найз Лхамсүрэн, Отгонбүүвэй, Наранбаяр нарын хамт архи уусан. Тэгээд архи ууж байгаад Лхамсүрэн, Отгонбүүвэй, Наранбаяр нар 01 цагийн орчимд яваад гэрт Золбоо,******* бид 3 үлдсэн. Манай гэрт 3 настай манай хүүхэд байсан Золбоо унтаад өгсөн ба******* бид 2 маргалдаад биеийгээ нэг нэг цохилцоод ноцолдоод хүүхэд уйлахад Золбоо сэрээд******* бид 2-ыг салгасан. Тэрнээс хойш бид 2 зодолдоогүй. Би Мөнх-Эрдэнийн хамар, нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд өглөө манай найз Лхамсүрэн орж ирээд цагдаад дуудлага өгсөн юм. Уг нь******* бид 2 учир зүйгээ олоод эвлэрсэн байсан. Одоо ч гэсэн бид 2 эвлэрсэн байгаа.... гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

4. Гэрч А.Золбоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....2019 оны 9 дүгээр сарын хэдний өдрийн нь би сайн санахгүй байна. 12-13-ны үед байх би Баянхонгор аймагт ******* бид 2 томилолтоор явж байхад Баянхонгор аймгийн салбарын ажилтан Гэсэрдарийн гэрт нь ******* бид 2 очиж хоносон юм. Тэгээд тухайн өдөр нь орой Гэсэрдарийн гэрт бид нар ганц нэг пиво уучхаад би нөгөө өрөөнд нь ороод унтаад өгсөн байсан. Тэгээд шөнө 01 цагийн үед Гэсэрдарийн хүүхэд уйлаад байхаар нь сэрээд хартал *******, Гэсэрдарь 2 ноцолдоод дээр доороо орчихсон байхаар нь би Гэсэрдарийн хүүхдийг бүүвэйлээд тэр 2-ыг боль гэсэн чинь 2-уулангийнх нь хамраас цус гарчихсан тэгээд салаад дахиж зодоо хийгээгүй. Гэсэрдарь тухайн үед хадам аав руугаа залгаад Гэсэрдарийн хадам аав нь цагдаад мэдэгдсэн... Би 2 шил пиво уучхаад унтаад өгсөн. Тэр 2 хэр их уусныг нь мэдэхгүй байна. Намайг сэрэхэд нилээн халчихсан байсан.....Би нөгөө өрөөнд унтаж байсан болохоор яаж зодолдсоныг нь мэдээгүй намайг гараад ирэхэд 2-уулангийнх нь хамраас цус гарчихсан хоорондоо ноцолдоод байж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 59/

5. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 538 дугаартай шинжээчийн: 1. Г.Гэсэрдарийн биед зүүн нүдний дээд, доод зовхи болон алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Г.Гэсэрдарийн биед 2019.08.31-ны өдрөөс өмнө учирсан гэх хуучин гэмтэл тогтоогдсонгүй. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгшинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 23-24/ болон хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээтогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна. Шүүхээс шүүгдэгч ******* нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 70 дугаар байрны 52 тоотод Г.Гэсэрдарийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Г.Гэсэрдарь, гэрч А.Золбоо нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 538 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүхээс шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн Iphone маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч М.Мөнх-эрдэнэд буцаан олгож шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт*******гийн Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч******* овогт*******гийн Мөнх-Эрдэнийг дөрвөн зуун тавь / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******д оногдуулсан дөрвөн зуун тавь / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан М.Мөнх-Эрдэнийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ