Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 321/ШЦТ/2018

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг

-улсын яллагчаар Г.Энхмаа,

-хохирогч Э.Ц

-хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан

-шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Г.Бд холбогдох эрүүгийн 1834006190310 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Э.Цын нүүрэн тус газар нь тоосгоор цохиж, улмаар эрүүл мэндэд нь “шүд унасан, хамар, доод уруулын салст язарсан шарх, дээд уруул, баруун мөрөнд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

  1. Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 08 сарын 10-ны Цтай таараад уулзаад чи яах гэж ахыгаа ингэж зоддог юм бэ гэж хэлсэн. Ц гараад дүү Баттулга энэ хоёр намайг зодсон. Отгоог салгангуут намайг хоёулаа элбэж зодох гээд байхаар нь би зугтаасан” гэв.
  2. Хохирогч Э.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн үедээ би хүргэн ахруугаа явж байтал Баттулгатай таараад юм яриад зогсож байхаар нь Жагаа гэдэг хүн гарч ирээд намайг боож унагаасан. Би Жагаа ах та яах гэж ингэдэг юм бэ гэж хэлэхэд юм шидэх шиг болсон. Гарт нь тоосго байсныг хоёр гэрч хэлж байгаа. Тухайн үед би тоосго байсныг мэдээгүй. Нэг мэдэхэд ам дүүрэн цустай босож ирсэн. Тэгээд босож ирээд та яаж байгаа юм бэ гэхэд  хохчино пизда минь гэж хэлсэн” гэв. 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

  1. Гэрч Ю.Зоригоогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баттулга, Отгоо, эхнэр Хажид нарын хамт хоолны махгүй болчихоод хөдөө хонинд явчихаад сумын төврүү 14 цагийн орчимд орж ирж сумын төвийн хойд талын гуанзангууд дээр Б ахтай таарсан. Тэгээд нутгийн ахад Баттулга 2.5 литрийн савтай Боргио пиво нэгийг авч ууцгаасан. Дараа нь Отгоогийн гэрт Баттулга, Б Хажид бид хэд 2.5 литрийн савтай Боргио пиво ууцгаачихаад 21 цаг өнгөрч байхад ганц нэг пиво авч уух санаатай Отгоогийн гэрээс гархад хашааных нь үүдэнд Ц, Шараваа хоёр мотоцикпьтой ирэхэд нь Б ах Цт “чи муу намайг урд нь яалаа өөрөө мэдэж байгаа биздээ, намайг согтуу байхад даламдуулаад зодчих юмаа” гээд Ц руу дайрч барьж авах үед нь Баттулга Быг боль гээд салгах гэтэл Б Баттулгатай барилцаж авах үед Отгоо Баттулгыг аваад холдож цаашаа явсан, яг тэр үед Б, Цэрэгбаатарын уруул руу нь хүчтэй цохитол Ц арагшаагаа савж ойчоод манарсан бололтой хэсэг хэвтэж байгаад босч ирээд Баа чи намайг яаж байгаа юм бэ, шүднүүд хөдөлчихлөө ш дээ гэж орилсон...Б хаанаас ч юм тоосго олоод барьчихсан Цэрэнбатыг нэг л удаа уруул хэсэг рүү нь тоосгоор цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/
  2. Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Отгоогийн гэрт Зоригоо түүний эхнэр Хажид, Отгоо, Б ах бид нар орж Нийслэл нэртэй 2.5 литрийн савтай пиво Хажидаас бусад нь хувааж ууцгаасан. Тэр пивийг ууж дуусангуутаа бүгдээрээ явцгаая гээд гартал гудамж өгсөн мотоцикпьтой хүн ирж байсан. Тэгтэл Ц ах найз Шараваа гэдэг залуугаа ард талдаа суулгачихсан биднийг хараад зогссон. Тэгээд Ц ах мотоцикльноосоо буугаад бид хэдийг сайн байцгаана уу гэхэд Б ах Ц ахруу “чи ер нь согтхоороо дандаа ахыгаа зодчих юм аа” гэж хэлээд Ц ахын өөдөөс нь дайрхад Ц ах миний араар орхоор нь би Ц ахыг өмөөрөөд Быг боль гэж гараас нь барьхад намайг заамдсан. Тэгээд бид хоёр маргалдах үед Б бид хоёрыг Отгоо салгаад намайг цааш нь аваад холдсонбуцаад нөгөө газраа очтол Б Зоригоо Хажид гурав машинтай хөдлөөд явчихсан Шараваа, Ц хоёр Отгоогийн үүдэнд мотоциклийнхоо хажууд зогсож байсан...Ц ах “ахыг нь Б зодчихлоо” гээд уруул амнаас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/
  3. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн Э.Цын биед баруун дээд 1,2,3,4,5-р шүд, доод баруун 3-р шүд унасан, хамар, доод уруулын салст язарсан шарх, дээд уруул, баруун мөрөнд зулгаралт, баруун мөренд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гараар болон тоосгоор цохих аль алинд нь үүсэх боломжтой” гэх шинжээчийн №652 дугаартай дүгнэлт /хх-ийн 22 тал/
  4. Хохирогч Э.Цын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 08 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сумын 4-р багийн нутагт байрлах гэрээсээ мотоцикльтой гараад сумын төвд байдаг хүргэн ах Баярбатын гэр рүү явж байсан юм. Тэгтэл манай хүргэн ахын хүү Баттулга надтай таараад юм яриад зогсож байтал Жагаа гэх хүн хашаанаас гарч ирээд намайг боож унагаагаад дээрээс дарсан. Тэгэхээр нь манай дүү бид хоёрыг салгасан, тэгтэл Жагаа тоосго аваад миний уруул, шүд хэсэг рүү 1 удаа хүчтэй цохисон, тэгээд би ухаан алдаж унаад босч ирэхэд ам дүүрэн цустай байсан, үүдэн шүд унаад, доод 1 шүд хугарсан байсан...нилээн согтуу байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 5-8 тал/
  5. Шүүгдэгч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би Цын нүүрэнд нь баруун гараараа нэг удаа цохисон чинь газар унасан тэгэхээр нь нүүр рүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/
  6. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 тал/
  7. Хохирогч Э.Цын эмчийн тодорхойлолт /хх-ийн 24 тал/
  8. Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангий лавлагаа /хх-ийн 37-39 тал/
  9. Хохирогч Э.Ц нь шүүгдэгч Г.Баас нэхэмжилсэн хохирлын баримтууд /хх-ийн 42-58 тал/
  10. Шүүгдэгч Г.Б нь урд нь ял шийтгүүлж байсан гэх шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 65-68 тал/ зэрэг болно.

 

       Шүүгдэгч Г.Бын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Гурав: Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Э.Цын нүүрэн тус газар нь тоосгоор цохиж, улмаар эрүүл мэндэд нь “шүд унасан, хамар, доод уруулын салст язарсан шарх, дээд уруул, баруун мөрөнд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч Г.Бын “...би Цын нүүрэнд нь баруун гараараа нэг удаа цохисон чинь газар унасан тэгэхээр нь нүүр рүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, хохирогч Э.Цын шүүхийнхэлэлцүүлэгт болон мөрдөн бацаалтын шатанд мэдүүлсэн: “...Жагаа тоосго аваад миний уруул, шүд хэсэг рүү 1 удаа хүчтэй цохисон, тэгээд би ухаан алдаж унаад босч ирэхэд ам дүүрэн цустай байсан, үүдэн шүд унаад, доод 1 шүд хугарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ю.Зоригоогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Б, Цэрэгбаатарыг уруул руу нь аягүй хүчтэй цохитол Ц арагшаагаа савж ойччихоод манарсан бололтой хэсэг хэвтэж байгаад босч ирсэн...Б хаанаас ч юм тоосго олоод барьчихсан Цэрэнбатыг нэг л удаа уруул хэсэг рүү нь тоосгоор цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/, гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Ц ах “ ахыг нь Б зодчихлоо” гээд уруул амнаас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/, шинжээчийн №652 дугаартай дүгнэлт /хх-ийн 22 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 тал/, хохирогч Э.Цын эмчийн тодорхойлолт /хх-ийн 24 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Быг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Хохирогч Э.Ц нь мөрдөн байцаалтын шатанд 1.685.568 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж нийт 11.405.568  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад нотлох баримтын шаардлага хангасан 382.150 төгрөгийн баримт байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй 1.226.850 төгрөийн баримт авагдсан байна.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Э.Цт мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд 780.000 төгрөгийг төлсөн байна.

Хохирогч Э.Ц нь Иргэний хуулийн ерөнхий ангийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаар хоол хүнс авсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа хэдий ч хэрэгт авагдсан материалууд нь хэдийгээр нотлох баримтын шаардлага хангаагүй, шаардлагатай нэмэгдэл хоол хүнс хэрэглэх талаарх эмнэлгийн байгууллагын тодорхойлолт хэрэгт авагдаагүй боловч хохирогч Э.Ц нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд зааснаар энэ гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол авсан болох нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх дээрх баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Харин 1.226.850 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй буюу шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ц нь өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөгийг ээж Эрдэнэчимэгээс шилжүүлсэн гэх боловч 2018 оны 9 сарын 4-нд 567.000 төгрөг, мөн оны 9 сарын 5-нд 47.000 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 26-нд Пүрэвсүрэнлацангаас 50.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 23-нд Т.Лувсанцэрэн, С.Отгонсүрэн нараас тус тус 20.000 төгрөгийг буюу нийт 704.000 төгрөгийг шилжүүлсэн  байх бөгөөд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд энэ талаар тусгагдаагүй байх тул дээрх баримтуудыг өмгөөлөгчийн хөлс төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12-т “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заасан байх бөгөөд Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан байх тул хохирогч Э.Цын өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Мөн хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 10 сарын 01-ний өдрийн тэтгэврийн зээлийн төлбөр болох 205.000 төгрөгийн баримт, мөн хавтаст хэргийн 58 дугаар талд авагдсан 2018 оны 8 сарын 28-ны өдрийн барьцаат зээлийн үйлчилгээний 322.000 төгрөгийг баримтууд нь Д.Эрдэнэчимэг гэх хүний баримтууд байх тул нотлох бармтаар үнэлэх боломжгүй, тодруулбал энэ хэрэгт хохирогч Э.Ц нь тогтоогдсон байна.

Хохирогч Э.Цын шүд хийлгэх эмчилгээний зардлын 10.500.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүхэд баримт гаргаж өгөөгүй, шүүх үнэлж гаргах боломжгүй бөгөөд шүдээ хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс шүд хийлгэсэн төлбөр болох 80.000 төгрөгийг хасч тооцуулах хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй бөгөөд дээрх төлбөр нь нотлох баримтын шаардлага хангасан, шүүгдэгчээс хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүх шүүгдэгч Г.Быг согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Э.Цын нүүрэн тус газар нь тоосгоор цохиж, улмаар эрүүл мэндэд нь “шүд унасан, хамар, доод уруулын салст язарсан шарх, дээд уруул, баруун мөрөнд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр гэм буруутайд тооцсон. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            -Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан нь “шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд эмчилгээний зардал бэлнээр 700.000 төгрөгийг төлсөн. Эхний ээлжинд шүдийг хийлгээд өгье. Хоёр сарын дараа өөр шүд хийлгэж өгье гээд өөртэй нь тохиролцоод гэм хороо арилгахын тулд явж байгаа гэж үзэж байна. Г.Б нь гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хохирол төлөгдсөн гэж үзэж байна. Г.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өндөр настай ээж, аавтайгаа амьдардаг. Малаа өөрөө хариулдаг учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг,

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа “...Хохирогчид учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзаж үзээд ял нь тохирсон байх ёстой. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 720 цагийн нийтэд тустай ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.       

Шүүгдэгч Г.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.     

 

            Тав: Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигин овогт Г.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Г.Быг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Г.Бд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б нь хохирогч Э.Цт хохирлын 780.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, нотлох баримтын шаардлага хангаагүй 1.226.850 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.Ц нь 10.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч  Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             Ю.ЭНХМАА