Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0374 |
Огноо | 2014-09-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2014/0374
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ
2014 оны 09 сарын 18 өдөр Дугаар 375 Улаанбаатар хот
Иргэн Ц.Ч-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Ц.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, Л.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 305 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ц.Ч нэхэмжлэлтэй, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 165 дугаар тогтоолд заасны дагуу 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/217 дугаар тушаалыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/217 дугаар тушаалыг хүчингүй болгосон захиргааны акт гаргаж, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 6751250 төгрөгийг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг тус тус даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "... Ц.Ч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, төвийг сахих төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг үндэслэлээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/217 дугаар тушаалаар “Дипломат албанаас халах” сахилгын шийтгэлийг ногдуулсан байдаг.
Энэ асуудлыг Гадаад харилцааны яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 6 дугаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн болно.
Энэхүү шийдвэрийн эсрэг Төрийн албаны зөвлөлд гаргасан Ц.Ч гомдлын дагуу “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2013 оны Б/217 дугаар тушаалыг Төрийн албаны зөвлөлийн “Маргаан хянан шийдвэрлэсэн дүгнэлтийн тухай” 2013 оны 10 дугаар сарын 17-ны 165 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэхийг Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ц-д даалгасан байдаг.
... Төрийн захиргааны албан хаагчийг ёс зүй зөрчсөн эсэхийг Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу ёс зүйн хороо хянан шалгаж дүгнэлт гаргах бөгөөд уг дүгнэлтийг Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Гэтэл Ц.Ч-ыг төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх ёс зүйн хорооны ямар нэг дүгнэлт гаргаагүй байна.
Дипломат албаны тухай хуулийн 3.2, Төрийн албаны тухай хуулийн 8.1-д төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна”, 8.1.5-д “дипломат албан тушаал” гэж заасны дагуу Дипломат алба нь төрийн тусгай алба бөгөөд уг албанд ажиллаж байгаа дипломат ажилтны сахилга, хариуцлага, ёс зүйн асуудал нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 293 дугаар тогтоолоор баталсан “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-ээр зохицуулагддаг. Уг дүрмийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг эрх бүхий дипломат ажилтан шалган тогтоодог тул төрийн захиргааны албан хаагчийг ёс зүй зөрчсөн эсэхийг шийдвэрлэх “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-д заасан ёс зүйн хороогоор хянан шийдвэрлэдэггүй.
Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэрийг биелүүлэх боломжгүй талаар тайлбар, гомдлыг гаргаж байсан болно.
Иймд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын “Сахилгын шийтгэл ногдуулах тухай" 2013 оны Б/217 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 305 дугаар шийдвэрээр: “Дипломат албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8, 26 дугаар зүйлийн 26.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ч гаргасан “...Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 165 дугаар тогтоолд заасны дагуу 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/217 дугаар тушаалыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/217 дугаар тушаалыг хүчингүй болгосон захиргааны акт гаргаж, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 6751250 төгрөгийг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг тус тус даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Хишигбат, Л.Ц нар давж заалдах гомдолдоо: “1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 305 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... нэхэмжлэгч Ц.Ч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зохион байгуулагдсан халз мэтгэлцээний үеэр өөрийн твиттерт санал бодлоо илэрхийлэн бичсэн нь Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь болон 11.1.3 дахь заалт, Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Монгол улсын иргэн...үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, .... эрх чөлөөтэй" гэж баталгаажуулсан байдаг бөгөөд 19 дүгээр зүйлийн 2-т “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасан болно.
Энэхүү Үндсэн хуульд заасан үндсэн эрхийнхээ дагуу иргэн Ц.Ч нь ажлын бус цагаар буюу оройн 21 цагт, гэртээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг үзэж байхдаа тухайн үеийн сэтгэгдлээ өөрийн хувийн твиттерт Чингарьд Цогтбаатар гэсэн өөрийн нэрээр бичсэн ба албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан, мөн Гадаад харилцааны яамны эсхүл яамны ажилтны албан ёсны байр суурийг илэрхийлсэн зүйл байхгүй юм.
Ц.Ч нь аливаа улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний гишүүн бус бөгөөд төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс энэхүү эрхээ түдгэлзүүлсэн, аливаа нэг намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ямар нэгэн идэвхтэй үйлдэл, эс үйлдэл хийж улс төрийн болон сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон асуудал байхгүй болно.
Ц.Ч ажлын бус цагаар, ажил үүргээ гүйцэтгээгүй байх үедээ өөрт төрсөн сэтгэгдлээ твиттер хуудсанд илэрхийлснийг анхан шатны “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан, төр засгийн бодлоготой холбогдсон асуудлаар яамны албан ёсны байр суурийг илэрхийлсэн” гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй юм.
“Твиттер” албан ёсны хуудсанд “твиттер нь хүсэл сонирхол болоод үзэл бодол нэгтэй хүмүүсийн нэгдэл” гэж томьёолсон байна.
Ц.Ч нь зурагтын шууд нэвтрүүлгийн үеэр өөрт төрсөн сэтгэгдлээ твиттер дэх цөөн тооны дагагч нарт илэрхийлснийг анхан шатны шүүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлсэн” бөгөөд “твиттер”-ийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж дүгнэн Ц.Ч Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь болон 11.1.3 дахь заалт, Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.
2. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 305 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасны дагуу Ц.Ч-ыг дипломат албанаас халсан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна” гэж дүгнэжээ.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга "Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/217 дугаар тушаалыг гаргахдаа:
Гэтэл хэргийн материалд авагдсан Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ц нь улс төрийн зорилгоор буюу “...Ерөнхийлөгчийн тамгын газраас надад үүрэг чиглэл өгсөн, шахалт үзүүлсэн...”(ХХ-ийн 53, 59) гэсэн үндэслэлээр Ц.Ч-ыг төрийн албанаас халсан нь тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд “удаа дараа буюу 2 ба түүнээс дээш ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Монгол улсын харьяатаас гарсан;” гэсэн 3 үндэслэлээр төрийн албанаас халахаар заасан байна.
Иймээс Төрийн албаны тухай хууль болон Дипломат албаны сахилгын дүрэмд заасан ажлаас халах үндэслэлд “төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн” гэдэг үндэслэл байхгүй болно.
Мөн Ц.Ч-ыг ажлаас халах болсон “ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын цаг удаа дараа тасалсан” гэх “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалын үндэслэлүүд нь тогтоогдохгүй байгааг Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоосон болно.
3. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/217 дугаар тушаалаар Ц.Чад “дипломат албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсныг Ц.Ч эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан юм.
Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах комисс “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хууль зүйн үндэслэлгүй байна гэдгийг шалган тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэхийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ц-д даалгаж, Төрийн албаны зөвлөлийн 165 дугаар тогтоолыг биелүүлэхийг үүрэг болгосон юм.
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж заасан болно. Гэтэл хариуцагч Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөлийн 165 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа энэхүү эс үйлдэхүй нь хууль бус юм.
Төрийн албаны зөвлөлийн 165 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон юм. Учир нь Гадаад харилцааны яам нь Төрийн албаны зөвлөлийн 165 дугаар тогтоолыг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүгч баталж “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 154 дүгээр захирамж гарсан болно.
Иймээс Төрийн албаны зөвлөлийн 165 дүгээр тогтоолд гомдол гаргах хугацаа өнгөрч, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон юм.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтад заасныг үндэслэл болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Ч гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/217 дугаар тушаалаар Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Ц.Чад дипломат албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Ийнхүү халахдаа хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 /Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ/, 13 дугаар зүйлийн
Нэг. Анхан шатны шүүх Гадаад харилцааны яамны ажилтан нарын ажлын цагийн баланс, ажилчдын цалингийн тооцоо, Ц.Ч үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түшинг үнэлсэн илтгэх хуудас болон гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр Ц.Ч ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын цаг удаа дараа тасалсан гэх тушаалд заасан үндэслэлүүд нотлогдохгүй байгаа талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Мөн хариуцагч албан тушаалтан дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийн 5.2-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг зохих журмын дагуу шалган тогтооно. Шалгалтыг Гадаад харилцааны яамны эрх бүхий албан тушаалтнаас эрх олгосон дипломат ажилтан нэн даруй хийнэ” гэж заасны дагуу зөрчлүүдийн талаар шалгалт явуулалгүй зөвхөн холбогдох асуудлыг Гадаад харилцааны яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлснийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна. Тиймээс Ц.Чад Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийн 5.9.4, Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийн 3.1.6, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.2 дахь заалтуудыг баримтлан сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.
Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч нарын хооронд зохион байгуулагдсан халз мэтгэлцээний явцад нэхэмжлэгч Ц.Ч твиттер хаяг ашиглан үзэл бодлоо илэрхийлсэн нь тогтоогдсон бөгөөд энэ нь улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцсон, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлсэн гэх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл Ц.Ч хувийн хаягаараа дагагч нартаа хандан өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн
Гурав. Дипломат буюу төрийн тусгай албан тушаалыг хашиж байгаагийн хувьд Ц.Ч албан үүргээ гүйцэтгэж байгаа эсэхээс үл шалтгаалан төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх тухай Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, улс төрийн талаар төвийг сахиж, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрхээ эдлэхдээ албан тушаалдаа хүндэтгэлтэй хандан төрийн албан хаагчийн ёс зүйд харш үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийн 3.1.2 дахь заалтыг биелүүлэх үүрэгтэй.
Харин тэрээр улс төрийн талаар төвийг сахиж, үзэл бодлоо илэрхийлэхдээ албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах дээрх шаардлагыг биелүүлээгүйгээс сонгуулийн халз мэтгэлцээний үеэр бусдад сонгуульд өрсөлдөгч нарын заримыг дэмжиж, нөгөөг эс дэмжсэн ойлголт төрүүлэхүйц байдлаар твиттерээр үзэл бодлоо
илэрхийлсэн нь дээрх сахилгын тусгай дүрмийн заалт буюу төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй харш үйлдэл болсон гэж үзэхээр байна.
Гэвч нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг давж заалдах шатны шүүх “дипломат албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулахуйц хэмжээний зөрчил болохгүй гэж үзэв.
Учир нь: Маргаан бүхий захиргааны актад заасан Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийн 3.1.2, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн
\ |
Б.МӨНХТУЯА Д.БААТАРХҮҮ Д.БАТБААТАР |
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ШҮҮГЧИД |