Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ягаан дэмчиг овогт Шаравдоржийн Дорж-Очир Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******ын *******т холбогдох 2023000510031 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж ахын хамт Завхан аймгийн Улиастай сум, багийн гэх газарт оршин суух хаягтай, урьд нь Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын ******* Регистрийн дугаар:*******/ Шүүгдэгч Л.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг тоотод орших суух иргэн Т.*******ын гэрт хохирогч Э.*******ийн толгойн тус газар аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох эсэх талаар Шүүгдэгч Л.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг тоотод орших суух иргэн Т.*******ын гэрт хохирогч Э.*******ийн толгойн тус газар аягаар цохисон хэргийн үйл баримт нь энэ талаараа мэдүүлсэн хохирогч Э.*******ийн “...******* ах тогооны саван дээр байсан аягыг аваад над руу шидээд миний толгойны зүүн хойд хэсэгт цохиод би газар унасан. Тэгээд би босоод иртэл миний толгойноос цус гараад байхаар нь та яаж байнаа гэтэл аяга барьж байгаад дахиад миний толгой руу цохихоор нь өмсөж байсан цамцаараа дараад баруун орон дээр сууж байтал гаднаас эгч орж ирээд алчуураар миний толгойг боож өгөөд цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг, Э.******* толгойгоо цохиулсан байсан талаар мэдүүлсэн гэрч Т.*******ын “...Намайг ухаан ороход хөөе *******аа энэ хүмүүс зодолдоод нэгнийгээ аллаа шүү дээ гээд орилохоор нь босоод иртэл *******ийн духнаас цус гараад байхаар нь эмч, цагдаа дууд гэж хэлчихээд байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг, Түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.ийн “...******* ахынд ороод иртэл *******ийн толгойноос цус гарчихсан баруун талын орон дээр сууж байхаар нь нэг алчуур аваад толгойг нь боочихоод түргэн тусламж, цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг, Л.******* Э.*******ийн толгой руу цохисныг харсан талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч Г.гийн “...ийн толгой руу гартаа барьсан байсан аягаараа саваад цохисон. Би хажуугаас нь хүүе чи зүгээр сууж байгаа хүний толгой руу яагаад цохиж байгаа юм бэ гээд босож ирэх үед шууд гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг, Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагч Л.*******ын “...би *******ийг дагаад *******ын гэрт ороод зүүн талын орон дээр сууж байтал ******* араас орж ирээд чи яачихаад байгаа пизда вэ гээд намайг гараараа шанаа руу цохиод авахаар нь би босож ирээд барьцалдаад автал намайг орон дээр түлхэж унагаад дахиад дээрээс дараад 2 удаа бөөр лүү цохиод авахаар нь цааш нь тийрчихээд босож ирээд хөргөгчин дээр байсан аягыг аваад *******ийн толгойн ар хэсэг 1 удаа цохитол ******* гэрийн үүдээр тойроод гэрийн баруун тал руу гараад би гэрийн үүдээр тойрч байтал манай бэр болох гаднаас орж ирээд яагаад зодолдоод байгаа юм бэ гээд намайг гараас татаад үүд рүү чирж байхад нь тогооны саван дээр байсан аягыг шидчихээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Л.*******ын үйлдлийн улмаас “...Э.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №000000069 дугаартай “Иргэн Э.*******ийн биед их зулайн баруун хэсэгт, духны баруун дээд хэсэгт, дагзны хэсэгт, баруун хацрын хэсэгт шархнуудтай, хамрын үзүүр хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн 2-3 удаагийн үйчлэлээр үүсгэгдэж болно. 3. Дээрх гэмтэл нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн. Зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чавдар алдалтанд нөлөөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Л.******* нь иргэн Э.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Иймд Л.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.*******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03/гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг тайлбарласугай. 5.Шүүгдэгч Л.*******т 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч Л.*******аас хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай. 7.Шүүгдэгч Л.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА