Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/96

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч *******,*******,*******,*******, тэдний өмгөөлөгч Ц.Рашзэвэг,

хохирогч Б.Амарсайхан,

хохирогч Н.Мэндбаатарын хууль ёсны төлөөлөгч Н.Гүндэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Отгонлхамын Алтансүх, Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Энхбаатар, Хардал овгийн Долгорын Шинэхүү, Боржигон овгийн Цэрэнтогтохын Ариунбат нарт холбогдох эрүүгийн 201619000076 дугаартай  хэргийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл-1, ганцаараа Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо Өндөрхааны 8-7 тоотод оршин суух хаягтай,

1.Улаанбаатар хотын Октябрийн ройаны шүүхийн 1986 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн 168Б, 169 дүгээр зүйлийн 169Б дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж 1989 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2.Улаанбаатар хот гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 11 дүгээр сарын 13-ны 168/А дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэг зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1995 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

3.Орхон аймгийн шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 267 дугаар зүйлийн 267.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

4.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 317 дугаар шийтгэл тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

5.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2.4, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, УБ69090115 дугаарын регистртэй, Боржигон овгийн Отгонлхамын Алтансүх,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын 1970 оны 02 дугаар сарын 06-ын өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, ганцаараа Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо бага нарангийн 39-05 тоотод оршин суух хаягтай,

1.Улаанбаатар хот Октябрийн ройны шүүхийн 1986 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн 168Б, 169 дүгээр зүйлийн Б дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар ялаар шийтгүүлж, уг хорих ялын тэнсэн хянан харгалзсан,

2.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөгдөж байсан,

3. Нийслэлийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

4. Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2.4, 126 дугаар зүйлийн 126.2.5, мөн хууилийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгүүдэд зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, УБ70020616 дугаарын регистртэй, Хардал овгийн Долгорын Шинэхүү,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Булган аймагт 1970 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй 47 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, ээж, дүү нарын хамт Орхон аймгийн 4 дүгээр багт оршин суух хаягтай,

1.1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн Б дэх хэсэг заасан 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

2.Сэлэнгэ аймгийн шүүхийн 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 52 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгий хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн

3.Төв аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор, 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 153 дугаар зүйлийн 153.2, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

4.Булган аймгийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

5.Булган аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

6. Булган аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ГЧ70082213 дугаарын регистртэй, Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Энхбаатар,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймагт 1970 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 13-48 тоотод оршин суух,

1.Дархан хотын шүүхийн 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2.Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 16-ны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

3.Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

4.Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

5. Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ТЗ70051779 дугаарын регистртэй, Боржигон овгийн Цэрэнтогтохын Ариунбат,

 

    Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч************** нар бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг “Хар нуур” гэх газар байсан иргэн Б.Бумжингийн гэрээс эд зүйл хулгайлж 2.710.000 төгрөгний хохирол учруулсан,

Яллагдагч*******,*******, *******, Б.Чүлтэмцамц нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Дэлэнчийн булаг” гэх газраас иргэн Н.Мэндбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 2.635.00 төгрөгний хохирол учруулсан,

Яллагдагч*******,*******,******* нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Сагзай” гэх газраас иргэн Ц.Цогт-Эрдэнийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 1.600.000 төгрөгний хохирол учруулсан,

Яллагдагч*******,*******, ******* нар нь бүлэглэн машин механизм  ашиглан 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг “Өлийн давааны өвөр” гэх газраас иргэн Б.Амарсайханы 4 тооны адууг хулгайлан нядалж 3.500.000 төгрөгний хохирол учруулсан,

Яллагдагч*******,*******, ******* нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг “Өлийн давааны өвөр” гэх газраас иргэн Ж.Бадамын 3 тооны үхрийг хулгайлан нядалж 4.500.000 төгрөгний хохирол учруулсан,

Яллагдагч******* нь дээрх хулгайн гэмт хэргүүдэд шалгагдан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн,

Яллагдагч******* нь дээрх хулгайн гэмт хэргүүдэд шалгагдаж байх хугацаандаа бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бйхдаа мөрдөн байцаалт, прокурорын хяналтаас давтан үйлдлээр зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ийн:

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн*******ын:

 

1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч*******ын:

 

1.4. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч*******гийн:

 

1.5. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Н.Мэндбаатарын хууль ёсны төлөөлөгч Н.Гүндэгмаагийн:

 

1.6. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Б.Амарсайханы:

 

Хоёр: 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1, 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодиттой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Бумжингийн:

“...2015 оны 10 дугаар сарын 01-ний үед том гэрээ өвөлжөөндөө буулгаад цоожилж орхиод 2015 оны 10 дугаар сарын 10-ын үед жижиг гэрээ буулгахад гэрийн цоож эвдэрсэн гэрээс 12 волттоор ажилладаг зурагт ДДИШ станц, 2 ширхэг акумлятор зэрэг алдагдсан байсан, сүүлд гэрээ янзлаад эд зүйлээ бүртгэхэд халтар манан хөөрөг, зэсэг аяга, нэг нүдний орос дуран, мөнгөн бүс, 25 ширхэг элдсэн хурганы арьс, манай хүүгийн хувцас, дугуй хийлдэг багаж алга болсон байсан...” /2 дугаар хх-ийн 124 дүгээр хуудас/,

 

2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Н.Мэндбаатарын:

“...Би 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн үхрүүдээ бэлчээрт гаргачихаад орой нь үхрээ бүртгэхэд тоо ёсоороо байсан. Маргааш нь Сов руу техникийн үзлэгт орчихоод орой 19 цагийн үед гэртээ ирээд үхрээ бүртгэхэд 3 тооны үхэр дутаж байсан. Тэр даруй мотоцикльтой 3 үхрээ хайгаад олж чадаагүй, Маргааш  өглөө буцаад Сов руу ирээд мотоциклоо үзлэгт оруулсан. Үзлэгт оруулчихаад 12 цагийн үед гэр рүү харьсан. Гэртээ ирээд үхрээ хайгаад гадуур явсан. Дарцагийн уурхайн ойролцоо үхрээ хайж явж байгаад Чүлтэмтэй таараад үхрээ асуутал хараагүй, манайх бас 2 тооны үхрээ алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Чүлтэмд үхрээ захичихаад ирсэн. Тэгсэн маргааш өглөө Чүлтэм, Цогоо Жамъяан нар манай гэрт ирээд Дэлэнчийн булагийн зогон дотор танай үхрийн толгой булаатай байна гэж хэлсэн. Эхнэр намайг утсаар дуудаад очих хооронд Чүлтэм гүүрэн дээрээс цагдаа дуудсан. Эхнэрийн хамт үхрийн толгой булаатай байсан гэх газарт очиж үзэхэд манай үхрүүд мөн байсан. Би үхрүүдээ алга болсон гэдгийг нь 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр алга болсон гэдгийг мэдсэн...” / 2 дугаар хх-ийн 127-128 дугаар хуудас/,

 

2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Ц.Цог-Эрдэнийн:

“...Манайн Төв аймгийн Аргалант сумын нутагт нутагладаг бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө гэрийн гадаа хураасан үхэр бэлчээд байсан. Тэгээд бүртгээд үзэхэд улаан халзан хязаалан гуна, улаан хүрэн сувай үнээ зэрэг 2 тооны үхэр байхгүй байсан. Би ойр орчмоор нь хайгаад сураг гаргаагүй учир хэсгийн төлөөлөгчид утсаар мэдэгдсэн. Тэгтэл Аргалант сумын нутаг Сагзай гэх газар 2 тооны үхэр шулагдсан талаар сонсоод очиж үзэхэд манай алдсан 2 тооны үхэр мөн байсан. Манай 2 тооны үхрийг хэн хулгайсан гэдгийг мэдэхгүй байна. Үхрээ алдсандаа гомдолтой байна...” /2 дугаар хх-ийн 145-146 дугаар хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Ц.Болормаагийн:

“...Ниссан Санни маркийн 87-85 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг миний машин юм. Уг 87-85 БУА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Ниссан Санни маркийн тээврийн хэрэгслийг ******* нь унааж яваад гэмт хэрэг үйлдсэн тул битүүмжлэн намайг иргэний нэмэмжлэгчээр байцааж байгааг ойлгож байна. Би 2011 онд Төв аймгийн аймгийн Заамар суманд Алтансүхтэй танилцаж байсан, түүнээс хойш хамтран амьдарч байгаа. Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт 2015 оны 10 дугаар сарын эхээр ******* ирсэн ба Улаанбаатар хотоос Төв аймаг руу Эрүүгийн хэрэгт шалгагдаж дуудагдаж явахдаа автобусаар яваад байгаа гэхээр нь би Алтансүхийг өөрийн эзэмшлийн 87-85 БУА улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгсэлд засвар хийж унаад Улаанбаатар хот, Төв аймаг хооронд явж байхгүй юу гээд өгч явуулсан. Тэгээд түүнээс хойш ******* нь миний эзэмшлийн тээврийн хэрэгслийн унаж байсан. Би тээврийн хэрэгслээ 6.500.000 төгрөгөөр худалдан авч байсан, Ниссан Санни маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин тул машинаа авмаар байна...” /2 дугаар хх-ийн 150-151 дүгээр  хуудас/,

.

2.5. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Амарсайханы:

“...Манайх Булган аймгийн Дашинчлэн суманд байдаг ба манай зээрд зүсмийн азаргатай 12 тооны адууг Төв аймгийн Заамар сумын нутаг Наймган гэх газар Б.Наранбаатар гэж манай хамаатаны хүн харж малладаг. Би адуугаа Наранбаатар ахаас утсаар асуудаг. 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай адууг харсан бүрэн байна гэж хэлж байсан, тэгтэл 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Наранбаатар ах утсаар яриад айлын эзэнгүй саравч өвөлжөөн дээр танай хээр зүсмийн бүдүүн морь, хээр зүсмийн бүдүүн гүү, зээрд зүсмийн хязаалан байдас, буурал халзан соёолон насны гүү зэрэг 4 тооны адуу хулгайд алдагдаж нядлагдсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр очиж үзэхэд манай 4 тооны адууны толгой шийрнүүд нь тэр өвөлжөөн дээр байсан. Би хулгайд алдагдсан хээр зүсмийн бүдүүн морио 1.150.000 төгрөг, хээр бүдүүн зүсмийн гүү 1.200.000 төгрөг, зээрд зүсмийн хязаалан байдас 2.000.000 төгрөг, буурал халтар соёолон насны гүү 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. 3 тооны гүү нь хээлтэй байсан, зээрд зүсмийн хязаалан байдас, буурал халтар соёолон насны гүүг Сүхбаатар аймгаас дааганд нь худалдан авч байсан. Би 4 тооны адуугаа хулгайлд алдсандаа гомдолтой байна...” /4 дүгээр хх-ийн 222-223 дугаар хуудас/,

 

2.6. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Ж.Бадамын:

“...Манайх Булган аймгийн Баяннуур сумын нутаг Таван-Овоот гэх газарт нутаглаж байгаа бөгөөд манай үхэр малнууд Төв аймгийн Заамар сумын Борбулаг гэх газраар бэлчээрлэдэг бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 25-ний өглөө манай үхэрнүүд бэлчээрт орой 18 цаг өнгөрч байхад үхэрээ хураах гээд явсан. Хагас үхрээ олоод хагасныг нь ололгүй хээр хоног гээд үлдээгээд гэртээ ирсэн. Тэгсэн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баяннуур сумын хэсгийн төлөөлөгчтэй таараад уулзахад Заамар сумын Өлийн давааны өвөр гэх газар 3 тооны үхэр нядалсан байна гэхээр нь үзэхэд манай ухаа халзан, хүрэн халзан, сарман хүрэн халзан зэрэг 3 тооны эр үхрийг махалж нядалсан байсан. Манайх нийт 170 тооны үхэр, 200 гаруй тооны адуутай ба манайх малаа Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт тоолуулдаг. Алдагдсан үхрүүдээ 2.500.000 төгрөгөөр үнэлж байна...” / 4 дүгээр хх-ийн 212-213/,

 

2.7. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Б.Хандмаагийн:

“...Алтансүх нь манай хадам ээж Дуламсүрэнгийн хамгийн бага дүү гэдгийг мэднэ. 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хадам ээжийн дүү Алтансүх гэж хүн Сэлэнгэ аймагт байдаг Ноён-Уул гэх газар руу алтанд яваад ирье гэж хэлээд манай 35-76 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад явсан. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай машинаар хулгай хийсэн гэдгийг мэдсэн. Би 35-76 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 4.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тээврийн хэрэгслийг ашиглаж хулгай хийх талаараа хэлээгүй. Миний машин учир машинаа буцааж авмаар байна...” / 4 дүгээр хх-ийн 219-221 дүгээр хуудас/,

 

2.8. Мөрдөн байцаатад мэдүүлсэн хохирогч Н.Мэндбаатарын хууль ёсны төлөөлөгч Н.Гүндэгмаагийн:

“...Хохирогчоор байцаалт өгөхөд татгалзах зүйлгүй. Манай дүү Мэндбаатар нь итгэмжлэл гаргасан. Өөрөө Дундговь аймгийн Гурвансайхан суманд малтайгаа отроор явж байгаа. Манай дүү Мэндбаатарынх 2015 оны 04 дүгээр сард Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт 3 тооны үхрээ хулгайд алдаж нядлуулсан ба уг хэрэгт хохирогчоор тогтоогдож явж байгаад малтайгаа отроор явсан тул итгэмжлэл гаргаж өгч надаад төлүүлж байгаа юм. Манай дүү Мэндбаатарын 3 тооны үхэр бүгд нас гүйцсэн, эр үхэрнүүд байсан ба улаан халзан, 2 улаан хүрэн зэрэг үхэрнүүд байсан. Төлбөрөө барагдуулж авмаар байна...” / 4 дүгээр хх-ийн 228-229 дүгээр хуудас/,

 

2.9. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Баяндалайгийн

“...2015 оны 09 дүгээр сарын сүүлээр буулгасан хадлан хадаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэртээ тракторны сэлбэг авах гээд иртэл гэрийн цоожийг эвдээд гэрийн доторх байсан зүйл эмх замбараагүй 2 ширхэг аккумлятор алга болсон байсан. Би яаралтай явж байсан болохоор сайн үзээгүй, нэг нь аваад явсан байлгүй гэж бодоод гэрээ шинэ цоожоор цоожлоод цагдаад хандаагүй. Хэд хоногийн дараа хадлангаас буугаад гэртээ ирээд эд зүйлээ янзлахад 12 волттоор ажилладаг 14 инчийн зурагт, дугуй хийлэгч, хурганы 24 ширхэг арьс, хуучин дунд гарын мөнгөн аяга, дөрвөн хүчтэнтэй мөнгөн бүс, хар халтар манан хөөрөг, монгол архи 7 литр, цагаан өнгийн жордон пүүз, хар өнгийн өвлийн куртика, хүрэн нимгэн цамц зэрэг алдагдсан байсан. 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манайх өвөлжөөнд гэр буулгаж байхад Дарханаас Заамар явж байна гэсэн хар өнгийн Соната маркийн 89-24 дугаартай машинтай 40 орчим насны эрэгтэй, Ариука гэсэн хүн дугуй хагарчихлаа гэж ирэхээр нь дугуйг нь нөхөөд янзалж өгөөд явуулсан. Өөр сэжиглэж байгаа хүн алга...” /2 дугаар хх-ийн 152-154 дүгээр хуудас/,

 

2.10. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Д.Билгүүний:

“...2015 оны 09-10 дугаар сарын эхээр байсан санагдаж байна. Төв аймгийн Цээл сумын нутаг Харнуур гэх газар өвөлжөөндөө буусан байсан. Бумжин гэх хамаатаныдаа очиход хар өнгийн 89-24 УБН улсын дугаартай хар өнгийн Соната-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 танихгүй эрэгтэй хүн ирсэн. Тэр хоёр хүн Дархан-Уул аймгөөс Төв аймгийн Заамар сумын орохоор явж байгаад замдаа дугуй нь хагарчихлаа гэж байсан. Дархан-Уул аймгаас Төв аймгийн Заамар сум орох төв шороон зам гэрийн урдуур нь өнгөрдөг. Тэгээд тэр машины буруу талынн урд дугуй нь байсан санагдаж байна, хагарсан байсныг Бумжин гэж манай хамаатны гэрт нь байсан хүү Баяндалай бид 2 тэр машинтай явсан. 2 хүнтэй хамт хагарсан дугуйг нь засаад орой 23 цагийн орчим дуусаад нөгөө 2 хүн машинтайгаа Заамар сумын зүг явж Баяндалай бид хоёр маргааш нь өвөлжөөний гэрт ирэхэд гэрийн цоожийг нь эвдээд хаалга нь онгорхой хулгай орсон байсан ба алдагдсан эд зүйлүүдийг бүртгэхэд 14 инчийн зурагт ДДИШ хүлээн авагч, 2 аккуллятор, дугуй хийлэгч гэх мэт бусад эд зүйлүүд алдагдсан талаар хэлж байсан...” /2 дугаар хх-ийн 155-156 дугаар хуудас/,

 

2.11. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Сэвжидмаагийн:

“...2015 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө өглөөний 07 цагийн орчимд Хар хөх өнгийн Тоёота HiLux маркийн 85-87 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4 залуу суусан ирээд надад 3 тооны үхрийн махыг 2.410.000 төгрөгөөр зарсан. Би махыг нь хиллэж аваад мах зарж байгаа 4 залуутай ярьж байгаад гэнэт санаж гарал үүслийн бичиг байгаа эсэх талаар асуухад байхгүй, малаа нядалж байгаад оройтоод авч чадсангүй, хулгайн мал бишээ, миний үхэр гэж хэлцгээсэн. Нөгөө 4 залууд хаанаас яваад оройтдог юм, гэтэл нэг залуу нь Дундговь аймгийн Бүрэн сумаас явна гэж хариулахаар нь би Дундговь аймагт Бүрэн гэх сум байхгүй, Төв аймагт Бүрэн гэх сумаас хийсэн малын махыг манай энд авчирч өгдөггүй, зам нь таарахгүй шүү дээ гэж хариулахад 4 залуугийн 2 нь машин руугаа орж суугаад гарч ирээгүй, харин 2 залуу нь махаа хиллэж өгчихөөд 600.000 төгрөгийг бүрэн хүлээн авсан. Тэгээд 3 үхрийн улаан халзан хүрэн эрээн, сарман бага зэргийн халзан зүсмийн 3 ширхэг ширийг газарт дэлгэж тавиад зарна та авах уу гэхээр нь би шир авдаггүй учир үгүй гэж хэлсэн. Тэгээд би та нар гарал үүслийн бичиггүй мах зарсан юм чинь зургийг чинь авна гээд унаж явсан тээврийн хэрэгслийг нь хажуу талаас нь зарах гэсэн үхрийн 3 ширийг нь гар утсаар дарж авахад дээрх залуучууд үлдсэн мөнгөө яах вэ гэхээр нь би өдөр зах дээр ирээд авчихаа гээд өөрийн дугаараа өгсөн. Өглөөний 09-10 цагийн үед Хүчит шонхор хүнсний зах дээр байж байхад намхан биетэй бараан царайтай 2 залуу нь над руу 88183286 дугаарын утсаар залгаж байгаад бэлнээр 2.000.000 төгрөг аваад явсан. Надаас мөнгөө авах гээд ирэхээр нь би хулгай үхэр юм биш үү гэж хэлэхэд үгүй гэж хэлж байсан ч надад итгэх итгэл төрөөгүй учир хуулийн дагуу шалгуулах хэрэгтэй гэж бодоод цагдаад мэдэгдсэн...” /2 дугаар хавтаст хэргийн 157-161 дүгээр хуудас/,

 

2.12. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч П.Энхчимэгийн:

“...Би Шинэхүүг сайн танихгүй миний төрсөн ах Энхбаатар 2015 оны 04 дүгээр сарын эхээр хот яваад 2015 оны 05 дугаар сарын эхээр ирэхдээ Шинэхүүг дагуулж ирсэн. Тухайн үед Энхбаатар ахын найз Алтансүх, Шинэхүү, Энхбаатар ах нар хамт ирсэн. Ирсэн өдрөө Алтансүх, Шинэхүү нар буцаж яваад 2-3 хоногийн дараа манайд иргээд ирсэн. Тэгээд Энхбаатар ахыг дагуулаад хот явна гээд явцгаасан. 7 хоногийн дараа буюу 5 дугаар сарын дундуур Энхбаатар ах Шинэхүүг дагуулж ирсэн. Шинэхүү манай гэрт 2-3 хоноод манайхныг хөдөө Эрдэнэбаатар ахынд очиход хамт яваад тэндээ үлдсэн. Хөдөө Эрдэнэбаатар ахынд очиход 2 дахь өдөр буюу 5 дугаар сарын 19-ний өдөр байсан. Алтансүх, Шинэхүү, Энхбаатар нар нь манайд ирэхдээ хар саарал өнгийн машинтай ирсэн. Дараа нь Энхбаатар ах Шинэхүүтэй ирэхдээ машингүй ирсэн...” /2 дугаар хх-ийн 167-168 дугаар хуудас/,

 

2.13. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ц.Болормаагийн:

“...Би ******* гэдэг хүнийг танина. Би 2014 оны эхээр эхлэн Алтансүхтэй эр, эмийн харилцаатай хамтран амьдарч байсан. Бид хоёр сүүлийн нэг жилийн хугацаанд хамтдаа байгаагүй, би Заамар сумын Хайлааст багт Алтансүхийн гэрт амьдарч байсан. 2015 оны 04 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Заамар сумын Хайлааст багт оршин суух манай гэрт байсан санагдаж байна. Тоёота Хайлюкс машинтайгаа ирсэн байсан...” /2 дугаар хх-ийн 169 дүгээр хуудас/,

 

2.14. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Х.Насанбатын:

“...Шинэхүү нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр миний дугаар руу Шинэхүү өөрийн 88206343 дугаарын гар утсаараа залган намайг цагдаа нар сурж байна уу юу болж байна гэж ярьсан, ингэж ярихаар нь би хариуд нь чи чинь юу болоод байна гэхэд зүгээр, зүгээр нэг жаахан юм байгаа юм гэж салгасан. Ингээд өчигдөр орой утаснаас нь Энхбаатар залгаад Шинэхүү гэр юу болж байна, бороо орох шинжтэй байна гялгар уутаар давхарлаарай гэж хэлүүлж байна гэж яриад салгасан. Өөр зүйл яриагүй. Шинэхүү нь Алтансүх, Чүлтэмжамц нартай нийлээд явдаг. 2015 оны 04 дүгээр сард Чүлтэмжамц ирсэн, ингээд хамтдаа л яваад байдаг. Надад ярихдаа Алтанд явлаа гэж ярьдаг...” /2 дугаар хх-ийн 170 дугаар хуудас/,

 

2.15. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Н.Баярболдын:

“...Би 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг Их элсний өвөр гэх газарт Сосорбурам гуйан хүү Базарням өөрийг үхрийг хулгайд алдаж шулуулсан талаар дуулж мэдсэн. Тэдний улаан үхэр, Цагаан цоохор үхэр, Бидэртэй хүрэн үхэр зэрэг 3 тооны үхэр шулагдсан талаар дуулсан. 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Базарнямын өөрийн 3 тооны үхрээ хулгайд алдсан тухайн өдөр Их элсний өвөр гэх газарт цэнхэр өнгийн Портер маркийн явж байгаа харагдсан...” /2 дугаар хх-ийн 171 дүгээр хуудас/,

 

2.16. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч О.Отгонбаярын:

“...Би 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын нутаг Сагзай гэх газар байх чулуун хороотой өвөлжөөн дээр хүрзэн авахаар ганцаараа очсон. Тэгтэл манай өвөлжөөний чулууны хорооны хойд талд улаан хүрэн үнээ, улаан халзан эр үхэр зэрэг 2 тооны үхэрийг шулаад ширээр нь гэдэс доторыг нь бүтээгээд чулуулгаар дарсан байсан. Хэргийн газар дан дугуйтай жижиг машиныг мөр байсан тэгээд хэсгийн төлөөлөгчид утсаар мэдэгдэж ирэхээр нь үзлэг хийсэн. Тэгэхэд улаан үхрийн шир дотроос ногоон алаг өнгийн даавуу, кент тамхины иш, гутлын мөр, үхрийн баасан дээр мөн жижиг машины мөр зэргийг бэхжүүлсэн ба тэр 2 үхэр хэний үхрийг мэдээгүй. Махлаад удаагүй байдалтай шинэ байсан ба урьд шөнө махласан байдалтай байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” /2 дугаар хх-ийн 183-184 дүгээр хуудас/,

 

2.17. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Д.Пүрэвбаасангийн:

“...Манайх Төв аймгийн Аргалант сумын Ухаа өндөрийн ар гэх газарт нутаглаж байгаа ба 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22 цаг өнгөрч байсан санагдаж байна. Харанхуй болсон байхад гэр рүүгээ явж байхад Отгонбаяр гэж айлын эзэнгүй чулуун хороон дээр бүдэг гэрэл гараад байсан. Тэгэхээр сүлжээ орохоор нь Отгонбаярт хэлье гээд яваад мартсан байсан. Би тухайн газарт очоогүй учир хараагүй...” /2 дугаар хх-ийн 185-186 дугаар хуудас/,

 

2.18. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ц.Нандинцэцэгийн:

“...Манайх Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн Молцог элс гэх газарт нутаглаж байгаа ба 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн үед Аргалант сумын төвөөс гэр рүү явж байхад засмал замаасаа урд зүгт 3 км орчим газар шороон замынхаа зүүн талд хойд зүгт буюу засмал зам руугаа хараад 87-85 БУА улсын дугаартай мөнгөлөг өнгийн Ниссан Санни маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан ба урд талын 2 цонх нь онгорхой дотор талд нь хүн байгаагүй, тэгээд тухайн үед хажуугаар нь явж өнгөрсөн тул Булган аймгийн машин байна гэж бодоод хараад явсан. Тэгсэн Төв аймгийн Цагдаагийн газар эгч Мөнгөнцэцэгийн хамт ирэхэд эгч Мөнгөнцэцэг буюу Цог-Эрдэнэ ахын 2015 оны 10 дугаар сарын 12-13-ны шилжих шөнө хулгайд алдагдсан улаан халзан зүсмийн эр үхэр, улаан хүрэн зүсмийн сувай үнээ зэрэг 2 тооны үхрийг хулгайлж махласан машин мөн байна. Би хараад шууд таньсан юм. Тэр машины ойр орчимд хүн байгаагүй, гадаа харанхуй байсан. 87-85 БУА улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгсэл байсан. Би Булган аймгийн машин байна гээд сайн харж байсан юм...” /2 дугаар хх-ийн 187 дугаар хуудас/,

 

2.19. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ц.Мөнгөнцэцэгийн:

“...Манай Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн Молцог элс гэх газарт оршин суудаг бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 12-ны орой үхрээ гадаа хураасан юм. Тэгээд хураагаад удалгүй үхэрнүүд бэлчээд явчихсан ба 2015 оны 10 дугаар сарын 13-ны өглөө худаг дээр очоод үхэрнүүдээ бүртгэж үзээхэд манай улаан халзан эр үхэр, улаан сувай үнээ зэрэг 2 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд ямар нээгн сураг чимээ гараагүй ба хэсгийн төлөөлөгчид утсаар тэмдэглүүлээд Аргалант сумын нутаг Сагзай гэх газар Отгонбаяр гэх хүний эзэнгүй өвөлжөөн дээр 2 тооны үхэр махалж нядалсан талаар хэлсэн. Манай нөхөр Цог-Эрдэнэ очиж үзэхэд манай дээрх алдагдсан 2 тооны үхрийг махалж нядалсан байна гэж хэлсэн. Манайх 30-аад тооны үхэртэй ба Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багт манай нөхөр Цог-Эрдэний нэр дээр тоологддог юм. Манай ойр орчмоор ямар ч дуу чимээ гарч байгаагүй, мөн сэжигтэй машин явж байгаагүй, 2015 оны 10 дугаар сарын 12-ны орой 21 цагийн орчим манай дүү айлд байдаг Нандинцэцэг Аргалант сумын төв орчихоод ирж байхад манайхаас хойд зүгт Хустай салдаг уулзварын урд талд 87-85 БУА улсын дугаартай саарал өнгийн 2 цонх нь онгорхой эзэнгүй сэжигтэй машин зогсож байсан гэж ярьж байсан. Манай 2 үхрийн тарга хүч нь сайн тарган үхрүүд байсан...” /2 дугаар хх-ийн 188 дугаар хуудас/,

 

2.20. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Бат-Эрдэнийн:

“... Би Алтансүх гэж хүнийг танихгүй ба намайг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Авто Плаза-2 худалдааны төвд 2015 оны 10 дугаар сарын 13-ны өглөө авто машины сэлбэгийн дэлгүүрээ онгойлгоод байж байхад 10 цагийн орчим байсан санагдаж байна. Алтансүх гэж хүн Ниссан Санни маркийн тээврийн хэрэгслийн усны даачиг асуухад нь манайд задаргааны машины усны даачиг байсан тул уг усны даачигийг 20.000 төгрөгөөр худалдаж аваад явсан. Өөр юм манайхаас худалдаж аваагүй...” /2 дугаар хх-ийн 189-190 дүгээр хуудас/,

 

2.21. Мөрдөн байцаатад мэдүүлсэн гэрч Ц.Болормаагийн:

“...Намайг Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт гэртээ байхад 2015 оны 09 дүгээр сард байсан санагдаж байна. Өдрийг нь санахгүй байна. Хамтран амьдрагч Алтансүх 32-55 УБХ улсын дугаартай хар өнгийн Т.Хайлүкс маркийн тээврийн хэрэгслийг хаанаас авчирсныг мэдэхгүй байна. 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр намайг Улаанбаатар хотоос Заамар сумын Хайлааст 3 дугаар баг руу гэр рүүгээ явах гэхэд Алтансүх намайг 1 хүн дагуулж яваад Пүүжээгийн гэрийг заагаад өгчих хашаанд нь байгаа Алтансүх 32-55 УБХ улсын дугаартай хар өнгийн Т.Хайлүкс маркийн тээврийн хэрэгслийг авчрах юм гэж хэлсэн. Тэгээд надтай хамт 1 эрэгтэй хүн явсан ба тэр хүнийг Насанбат гэж байсан, тэгээд би Заамар сумын Хайлааст 3 дугаар багт очоод Насанбатыг Пүүжээ гэж айлд хүргэж өгсөн. Тэгээд Алтансүх 32-55 УБХ улсын дугаартай хар өнгийн Т.Хайлүкс маркийн тээврийн хэрэгслийг асааж аваад явсан байх дахин уулзаагүй. Би уг Алтансүх 32-55 УБХ улсын дугаартай хар өнгийн Т.Хайлүкс маркийн тээврийн хэрэгслийг хэний машин гэдгийг мэдэхгүй байна. Шинэхүү гэж хүнээс Алтансүх наймаа хийж авсан үгүй мэдэхгүй байна...” /2 дугаар хх-ийн 193-194 дүгээр хуудас/,

 

2.22. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч М.Доржсүрэнгийн:

“...35-76 УНУ улсын дугааратй Хонда Сиарви маркийн тээврийн хэрэгсэл манай эхнэр Хандмаагийн нэр дээр байдаг. Манай нагац ах Алтансүх нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймагт байрлах Ноён-Уул руу очиж алт ухаад ирье тээврийн хэрэгслээ өгчих гэхээр нь өгсөн юм. Тэгсэн малын хулгайн гэмт хэрэг үйлдснийг мэдлээ. Надад үйлдсэн хэргийнх нь талаар мэдэх зүйл байхгүй. үхэр хулгайлж махлаад махыг нь манай 35-76 УНУ улсын дугаартай Хонда Сиарви маркийн тээврийн хэрэгсэлд ачиж явсан гэж мэдсэн...” / 4 дүгээр хх-ийн 231-232 дугаар хуудас/,

 

2.23. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Д.Нэргүйгийн:

“...Манайх Булган аймгийн Баяннуур сумын нутаг Таван-Овоот гэх газар нутаглаж байгаа ба манай үхэрнүүд Төв аймгийн Заамар сумын нутаг Бор булан гэх газраар бэлчээрлэдэг юм. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үхэрнүүдээ хураах гэж яваад машины түлшний гэрэл асаад харанхуй болчихоор нь хагас үхэрээ хураагаад хагас үхрээ бэлчээрт нь үлдээсэн юм. Тэгсэн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр цагдаагаас мэдэгдэж манай 3 тооны нас гүйцсэн эр үхрийг махалсан талаар хэлсэн. Манай ухаа хүрэн халзан, хүрэн халзан, сарман хүрэн халзан зэрэг 3 тооны нас гүйцсэн эр үхрүүдийг Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өлийн давааны өвөр гэх газар байрлах эзэнгүй малын саравчинд махалж нядалсан байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би Алтансүх, Энхбаатар, Шинэхүү гэж хүмүүсийг танихгүй...” / 4 дүгээр хх-ийн 233 дугаар хуудас/,

 

2.24. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Д.Должингийн:

“...Би Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Дагвадорж нь 2 тооны үхрийн бүтэн, 1 үхрийн тал мах зарсныг авч улмаар мөнгийг нь өгөлгүй Улаанбаатар хотын Хүчит шонхор захад оруулж зарсан ба уг махыг цусанд нь хутгаж муухай хийсэн. Хайнинг үхрийн мах, өнгө нь харалж цустай нь хольсон байна гээд үнийг нь буулгаж зарсан юм. Дээрх үхрийн махнууд нийт 570 кг болсон ба намайг авахад өнгө нь хатсан, цусанд нь хольсон халуунаар нь ачаад дотор талдаа улцайж үнэр орсон байдалтай байсан. Тиймээс би мөнгийг нь өгөлгүй авч яваад цааш нь зарахад дээрх шинжүүдээрээ махыг авахгүй гэж улмаар үнийг нь буулгаж зарсан юм. Үнийг нь буулгасаар бүүр сүүлдээ авах хүн олдохгүй улмаар 1 кг-ийг нь 3000 төгрөгөөр бодож нийт 1.710.000 төгрөгөөр зарсан болно...” / 4 дүгээр хх-ийн 234 дүгээр хуудас/,

 

2.25. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Ариунболдын:

“...Манайх Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Өлийн даваа гэх газарт нутаглаж байгаа ба 2016 оны 01 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд цагдаа нар ирж уг саравчинд дээр 3 тооны үхэр нядалсан байна, хэн гэж хүний үхэрнүүд вэ гэж асууж байсан...” / 4 дүгээр хх-ийн 235-236 дугаар хуудас/,

 

2.26. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Наранбаатарын:

“...Би Булган аймгийн Дашинчилэн сумаас 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийнхөө малын оторлож Төв аймгийн Заамар сумын нутаг Өвөр намгин гэх газар ирж өвөлжиж байгаа ба манай адуутай хамт манай хамаатаны Амарсайханы зээрд зүсмийн азаргатай 12 тооны адуу оторлож байсан ба манай халтар алаг азаргатай адуу Амарсайханы зээрд азаргатай адуунууд байсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Амарсайханы адуунууд ойр орчимд харагдахгүй байхаар нь Дашилчилэн сумруу нутаг руугаа гүйчихвий гэж бодоод араас нь хайгаад явах гэхээр нь хүн бүл байхгүй манай хонийг харах хүн олдохгүй байсан. Тэгээд байж байхад 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Заамар сумын нутаг Өлийн давааны өвөр гэх газар айлын эзэнгүй саравчинд ирэхэд Амарсайханы хээр морь, хээр гүү, зээрд байдас, буурал халтар байдас зэрэг 4 тооны адууг махалж нядалсан толгой шийр, гэдэс дотор хээл нь байсан. Тэгээд би Амарсайханд утасдаж мэдэгдсэн...” / 4 дүгээр хх-ийн 232-233 дугаар хуудас/,

 

2.27. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Ариунболдын:

“...Би 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Өлийн давааны өвөр гэх газар морьтой ганцаараа явж хонио хужирт оруулахаар туугаад явж байтал Өлийн давааны урд талд байх эзэнгүй малын саравчин дээр шувуунууд эргэлдээд байхаар нь очиж үзэхэд хашаан дотор 4 адууны гэдэс, 2 толгой, шийрнүүд байсан мөн саравч дээр 2 адууны толгой шийрнүүд хаясан байсан. Би саравчийг бүтэн тойрч үзээд явсан, тэр саравчинд 4 адууг махалж нядалсан хүмүүсийг гутлын мөр нь 1 нь ул, өлмийдөө бөөрөнхийтэй нөгөө нь улны мөр нь тууш дөрвөлжинтэй, мөн хээгүй гөлгөр гутлын мөрнүүд байсан. Мөн өвлийн дөрвөлжин дан дугуйтай машины мөр гарсан байсан. Тэгээд би утсаар мэдэгдсэн. Хойд ууланд манайх байдаг, тэгэхдээ ил харагдахгүй уг саравч ил харагдах зүйл байхгүй. Миний харснаар 2 тооны хээр, 1 зээрд, 1 буурал халтар зүсмийн адуунууд байгаа харагдсан. Би толгойнуудыг нь хэн гэж хүний адуу байсан талаар мэдэхгүй байна...” / 4 дүгээр хх-ийн 239-240 дүгээр хуудас/,

 

2.28. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 89 дугаартай дүгнэлтэд:

“...Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ.

Хэргийн газраас хураан авсан гэх ногоон эрээн өнгийн даавууны 1 хэсэг нь 87-85 БУА улсын дугаартай Н.Санни маркийн тээврийн хэрэгслээс хураан ирүүлсэн гэх даавууны 3 хэсгүүдтэй нэг төрлийн даавуунууд байж болно.

Ерөнхий шинж болох материалын өнгө, хээн зураглалаараа тохирч байна...” /2 дугаар хх-ийн 202-203 дугаар хуудас/,

 

2.29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 9816 дугаартай дүгнэлтэд:

“...ХГҮ-ээр хураан авсан гэх Кент гэсэн бичигтэй тамхины иш дээр шүлс илэрсэн.

Уг тамхины иш дээр шүлс нь АВО системээр В/3/ бүлгийн харъяалалтай байна...” /2 дугаар хх-ийн 211 дүгээр хуудас/,

 

2.30. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтэд:

“...Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан дугуйны мөр болон 35-76 УНУ улсын дугаартай хар ногоон өнгийн Хонда Сиарви маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагаагаар бэхжүүлж авсан мөрөнд шинжилгээ хийхэд уг дугуйны мөрийг бэхжлүүлэхэд хэмжээст шугам байрлуулж гэрэл зургийг бэхжүүлээгүй байх тул шинжилгээнд тэнцэхгүй.

Шинжилгээнд тэнцэхгүй байх боловч дээрх хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан дугуйны мөр нь 35-76 УНУ улсын дугаартай хар ногоон өнгийн Хонда Сиарви маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагаагаар бэхжүүлж авсан дугуйны хээтэй нэг төрлийн дугуйны хээ мөн байна.

Дээрх дугуйны мөр нь уг 35-76 УНУ улсын дугаартай, хар ногоон өнгийн Хонда Сиарви маркийн тээврийн хэрэгслийн дугуйны мөртэй дугуйны хээ зураглал болох ерөнхий шинж тэмдэгээрээ тохирч байна...” / 4 дүгээр хх-ийн 242-243 дугаар хуудас/,

 

2.31. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“...Хэргийн газраас бэхжүүлсэн гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

Хэргийн газраас бэлжүүлсэн гэх гутлын мөр нь яллагдагч*******гээс хураан авч илрүүлсэн гэх гутлын ултай тохирч байна.

Ерөнхий болон хувийн онцлогын тохирч буй шинж тэмдэгүүдийг гэрэл зургаар харуулав...” / 4 дүгээр хх-ийн 247-250 дугаар хуудас/,

 

2.32. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Дэлгэрхандын:

“...Би Төв аймгийн Заамар сумын сум дундын цагдаагийн хэлтэст жижүүрийн официр хэрэг бүртгэгч ажилтай ба 2015 оны 12 дугаар сарын 31-ний өглөө Тө аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг Өлийн давааны өвөр гэх газарт эзэнгүй айлын саравчинд дээр 4 тооны адуу хулгайлж нядалсан байна гэж дуудлага ирсэн. Хэргийн газарт очиж хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан үзлэг хийж хойшлуулашгүй ажиллагаа хийсэн ба үзлэг хийсэн саравин дотор талд 4 тооны бараан зүсмийн адууг нядалж махалж, нядалсан толгой, хөл, гэдэс дотрыг нь хаяад, мах, арьсыг нь аваад явсан байсан бөгөөд саравчин дээр 2 адууны толгой хөл зэргийг шидэж гаргаж хаясан, мөн адууны гэдсийг дээвэр дээр нь өвч буулгаж хучиж дарсан байсан. Тэгээд хэргийн газар үзлэг хийж ул мөр бэхжүүлж авахад өвлийн гутлын мөр, хээгүй гутлын мөр зэрэг 3 хүний гутлын мөр гарсан байсан. Тухайн үед гутлын мөрийг хэмжих хэмжээс байхгүй байсан тул өөрт байсан 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрийг тавьж гэрэл зургаар бэхжүүлж авч хэргийн газрын үзлэг тэмдэглэлд хавсаргаж материалыг шалгахаар цохогдсон ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Дагвадоржид өгсөн болно. Би дээрх 4 тооны адуу хулгайд алдагдан нядлагдсан саравчин дээр үзлэг хийж ул мөр хайж олж бэхжүүлэхэд дээрх ярьсан пүүзэн гутлын мөр, уландаа бөөрөнхийтэй гутлын мөр, хээгүй гөлгөр гутлын мөр зэрэг 3 хүнийг гутлын мөр цасан дээр үлдсэн байсан. Мөн 4 тооны адууны мах арьсыг саравчны гаданас ачиж явсан тээврийн хэрэгслийн мөр хойд талынх нь дарж урд талынх нь дарагдсан бололтой цасан дээр тод гарсан байсныг гэрэл зургаар авсан ба урд, хойд дугуйны хээ нь арай өөр байсан өвлийн дугуйнууд байсан...” /5 дугаар хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

 

2.33. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ш.Уянгын:

“...Би аав Шинэхүүтэй уулзаад байдаггүй, 2010 онд байсан байх би бас сайн санахгүй байна. Аав Шинэхүүтэй Улаанбаатар хотод уулзаад хамт хоолонд орчихоод салсан. Тэрнээс хойш холбоо тасарсан юм. Аав Шинэхүүг мөрдөн байцаалтад болон прокурорын шатнаас оргон зайлсан талаар мэдэх зүйл алга. Саяхан л аавын дүү нартай холбогдсон чинь аавыг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгагдаад хориотой байгаа гэж сонсоод уулзахаар ирж байгаа юм... / 6 дугаар хх-ийн 18 дугаар хуудас/,

2.35. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Д.Тунгалагийн:

“...Манай дүү Шинэхүү манайд 2016 оны 08 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна. Манайд ирээд 1 хоночихоод явсан. Би Шинэхүүг Төв аймгийн Цагдаагийн газарт малын хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хоригдож байгаад гарсан талаар мэдэж байсан. Тухайн үед Шинэхүүгээс холбогдсон хэрэг чинь юу болсон талаар асуухад 2016 оны 09 дүгээр сард хэрэг шийдэгдээд дуусчихна зүгээр гарчихна гэж хэлж байсан. Тэгээд би тийм юм байх гэж бодоод өөр юм асуугаагүй, Шинэхүү надад нарийн юм яриад байдаггүй бөгөөд мөрдөн байцаалт, прокуророос оргон зайлаад явж байгаа талаараа хэлж байгаагүй...” / 6 дугаар хх-ийн 19-20 дугаар хуудас/,

2.36. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Д.Бямбаагийн:

“...Манай ах Шинэхүү нь Төв аймгийн Цагдаагийн газарт малын хулгайн хэрэгт шалгагдаж цагдан хоригдож байгаад 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр батлан даалтад авч байсан. Шинэхүү ахыг өөр манайхаас батлан даалтад авах хүн байгаагүй. Тухайн үед би батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогоолтой танилцаж гарын үсэг зурж батлан даалтад авсан. Шинэхүү ахыг батлан даалтад авснаас хойш Улаанбаатар хотоор уулзаад манай гэрт ирж буцаад явдаг байсан ба тэгэхдээ Төв аймаг руу орж байгаа 3 хоногийн дараа ир гэсэн явна гэдэг байсан. Мөн 1 сарын чөлөө авчихсан 1 сарын дараа очиж уулзана гээд байсан, мөн мөнгө төгрөг хэрэгтэй байна, самарт явдаг юм билүү гээд байхаар нь би дахиад хулгай хийхчихвий гэж хэлж байсан ба надад оргон зайлж яваа талаараа хэлж байгаагүй. 2016 оны 09 дүгээр сард байх ахмад Дагвадорж нь утсаар яриад Шинэхүүг оргон зайлж яваа талаар тогтоогдож байна, батлан даалтад авснаараа олж авчир гэсэн, тэрнээс хойш би Шинэхүү ахтай холбогдох гээд чадаагүй надтай яриагүй манайд ирээгүй, Шинэхүү ахад өөрийн гэсэн утас байдаггүй байсан юм...” / 6 дугаар хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

2.37. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч П.Энхчимэгийн:

“...Энхбаатар ах надад хэлэхдээ батлан даалтад гараад ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь явж хэрэг төвгөө шийдүүлээч гэж би түүнд зөндөө олон удаа хэлж байсан. Надаас гадна манай ах дүү нар ч гэсэн хэлж байсан. Энхбаатарыг цагдаа дээрээ оч Төв аймаг руу явах гэхээр явахгүй гээд явдаггүй байсан. Энхбаатар ах батлан даалтад гараад ирлээ гээд өөрийн найзууд болох Алтансүх, Шинэхүү хоёртой ирсэн. Манай гэрт 2-3 хоноод Төв аймгийн Заамар сум руу явсан. Энхбаатар ах ганцаараа үедээ гэртээ байдаг байсан. Харин Алтансүх, Шинэхүү хоёр ирээд л Энхбаатарыг дагуулаад гардаг. 2016 оны зун хөдөө самарт явж байна гээд хэд хоног яваад ирсэн...” / 6 дугаар хх-ийн 71-72 дугаар хуудас/,

2.38. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн яллагдагч *******ийн:

“...Надтай хамт малын хулгайн гэмт хэрэгт холбогдсон******* цагдан хорих байранд хоригдож байгаад батлан даалтад гараад тэгээд мөрдөн байцаалтын шатанд нэг ч удаа ирээгүй. 2016 оны 05 дугаар сарын үеэр би өдрийг нь санахгүй байна, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам гэх газар Энхбаатартай уулзаж тааралдахад би мөрдөн байцаалтанд байцаагч дээр очноо олон хоног архи уугаад явчихлаа гэж хэлж байсан. 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Шинэхүү бид хоёр Төв аймаг руу явах гээд Энхбаатартай утсаар ярихад Энхбаатар явахгүй гэж ярьж байсан. Шинэхүү нь хамт явах гэж байснаа явахаа болилоо Энхбаатар бид хоёр 2016 оны 09 дүгээр сард шинэ Эрүүгийн хууль хэрэгжих учир очихоо болилоо орголоо гэж хэлэхээр нь юу гэсэн үг юм бэ хамт явъя гээд дагуулаад Драгон дээр ирээд би 00 орчихоод гараад ирэхэд Шинэхүү байхгүй явчихсан байсан...” /5 дугаар хх-ийн 191 дүгээр хуудас/,

2.39. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн *******ийн:

“...Намайг иргэн Бумжингийн гэрээс эд зүйл хулгайлсан хэрэгт сэжиглэн байцааж байгаад ойлгож байна. 87-85 БУА улсын дугаартай Н.Санни маркийн тээврийн хэрэгслээр гарч ирсэн зэс аяга миний аяга биш бөгөөд уг аяга Ариунбатын аяга байгаа юм. Намайг Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт байхад өглөө 10 цагийн орчим Ариунбат, Энхбаатар нар нь Энхбаатарын 89-24 УБН улсын дугаартай хар өнгийн Соната-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн ба машиныг Ариунбат барьсан байсан. Тэгээд ирэхдээ Ариунбат, Энхбаатар бид хоёр Дархан-Уул аймгаас наашаа ирж яваад замдаа Төв аймгийн Цээл суманд хөдөө машины дугуй хагарааад айлд очиж машины дугуйгаа нөхөж аваад буцаж тэр айлын эзэнгүй гэрт очоод авчихлаа гээд уг зэс аягыг аккумлятор, дугуй хийлэгч бусад эд зүйлийн хамт авч авсан ба тэр юмнуудыг нь нарийг хараагүй, тэгээд мөн хэлэхдээ тэр дугуйгаа зассан дээрх эд зүйлийг авсан гэх айлд 2 залуу байсан гэж байсан. Дараа нь Ариунбат бид нарыг Улаанбаатар хотод ирсэн байхад тэр гэрээс эд зүйл хулгайлсан гэх айлын хүн нь Ариунбаттай утсаар яриад байсан, юу гэж ярьсныг мэдэхгүй байна. Ариунбат, Энхбаатар нар Төв аймгийн Хайлааст 3 дугаар багт ирээд тэр өдрөө Эрдэнэт рүү явсан. Энхбаатарын гэрт очно гээд явсан, 2 хоногийн дараа бид нар Улаанбаатар хотод уулзсан тэгэхэд Энхбаатарын 89-24 УБН улсын дугаартай хар өнгийн Соната-2 маркийн тээврийн хэрэгслийг Эрдэнэтэд үлдээсэн гэж байсан. Миний харсан нь гэвэл уг унадаг байсан 87-85 БУА улсын дугаартай Н.Санни маркийн тээврийн хэрэгсэлд зэс аяга, дугуй хийлэгч, том хар өнгийн аккулятор зэрэг байгаа харагдаж байсан...” /3 дугаар хх-ийн 42-43 дугаар хуудас/,

 

2.40. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн*******ын:

“...Ариунбатын хамт Дархан-Уул аймгаас өөрийнхөө 89-24 УБН улсын дугаартай хар өнгийн Соната-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Заамар сум орох гэж яваад Төв аймгийн Цээл сумын нутагт хөдөө жолоочийн эсрэг талын хойл дугуй хагарсан. Тэгээд ойрхон өвөлжөөтэй айл байхаар нь очиход 2 залуу байсан. Дугуй хагарчихлаа гэхэр тэр айлд дугуй нөхөж янзалж засдаг юм байж таараад дугуйгаа янзалчихаад тэгээд оройдоо Заамар сум руу явж байтал жолоочин эсрэг талын урд дугуй хагараад хий нь гарсан. Тэгэхээр нь буцаад дугуй нөхсөн айлдаа очиход тэр айлд байсан 2 залуу яваад өгсөн, өвөлжөөний гэр нь эзэнгүй цоожтой байсан. Тэгээд Ариунбат гэр рүү нь эхэлж ороод араас нь би ороод том, жижиг аккулъятор авсан Ариунбат бусад эд зүйлийг авсан. Тэрэнд мөнгөн тоногтой бүс, зэс аяга,  дугуй хийлэгч, жижиг зурагт гэх мэт зүйлүүд авсан. Хулгайлж авсан дугуй хийлэгчээр нь дугуйгаа хийлээд авсаар Төв аймгийн Заамар суманд очиж Алтансүхтэй уулзаад Дарханаас гараад явж байгаад дугуй хагарсан. Замаасаа айлаас эд зүйл хулгайлсан талаар хэлсэн. Тэгээд Заамарт хонолгүй Ариунбат бид хоёр явсаар Эрдэнэт хот орсон. Миний машин явахгүй болохоор 89-24 УБН улсын дугаартай хар өнгийн Соната-2 маркийн тээврийн хэрэгслийг гэртээ аваачиж үлдээгээд 1 хоночихоод Ариунбат бид хоёр маргааш нь Улаанбаатар хот руу явсан. Тэгээд Улаанбаатар хотод байж байгаад Төв аймгийн Аргалант сумын нутгаас 2 тооны үхэр хулгайлж махалсан хэрэгт холбогдсон. Ариунбат бид хоёр тухайн үед өөр айлд ороогүй, өөр айлд очоогүй, дугуй хагараад тэр айлд очсон ба явж байхдаа Алтансүхээс өөр хүнтэй уулзаагүй, Алтансүхтэй Заамар сумын Хайлааст багт  очиж машинд суулгаж уулзчихаад явсан. Шинэхүүтэй Төв аймгийн Аргалант сумаас хулгайлсан 2 тооны үхэр дээр хамт яваад махаа ачиж яваад цагдаа зогсоож барихад буугаад зугтсан, тэрнээс хойш уулзаагүй, Алтансүх мөн дээрх 2 үхрийн хэрэгт оролцоогүй...” /3 дугаар хх-ийн 44-45, 80-81 дүгээр хуудас/,

 

2.41. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн*******ын:

“...Би Цээл сумын нутгаас Бумжин гэж айлаас эд зүйл хулгайлсан гэх хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэж байна. Он сар өдрийг нь санахгүй байна. Энхбаатарын хамт Төв аймгийн Жаргалант сумаар дайраад Заамар сум руу Энхбаатарын хар өнгийн Соната-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад өвөлжөөндөө буусан айлд дугуйгаа засахаар очиход 2 эрэгтэй залуу байсан, тэгээд тэнд дугуйгаа засдаг юмаар нь дугуйгаа засаад Энхбаатар бид хоёр Заамар сум руу явсан. Тэгтэд дахин дугуй хагараад нөгөө айлдаа иртэл айлд хүн байхгүй байсан тул цоожийг нь эвдэж онгойлгоод дугуй хийлэгчийг нь аваад мөн том хар аккумляторыг нь авсан. Бусдыг нь Энхбаатар авсан дараа нь харуулж байхад хөөрөг, зурагт бүс, ДДИШ-ийн хүлээн авагч, жижиг хар аккумлятор, жижиг зэс аяга, хар куртика, пүүз зэрэг эд зүйлүүд авсан байсан. Тэндээсээ гараад Заамар сумын Хайлааст багт очсон. Хулгайлж авсан эд зүйлүүдээс зэс аягыг нь авсан. Бусад нь Энхбаатарын машинд үлдсэн байх. Би зэс аягыг Аргалант сумын нутгаас 2 тооны үхэр хулгайлж махалсан гэмт хэрэг үйлдэхдээ авч явж байсан. Уг гэрээс эд зүйл хулгайлсан хэрэгт болон 2 тооны үхэр хулгайлж махласан хэрэгт Алтансүх оролцоогүй. Шинэхүү нь Төв аймгийн Аргалант сумын нутгаас хулгайлж махласан 2 тооны үхэр дээр хамт яваад цагдаа зогсооход буугаад зугтчихсан юм. Одоо хаана байгааг мэдэхгүй...” /3 дугаар хх-ийн 46-47, 86-87, 90-91 дүгээр хуудас/,

 

2.42. Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн сэжигтэн *******ийн:

“...2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг Хайлааст багт байрлах гэртээ байж байтал 23 цагийн орчим найз Шинэхүү над руу 88183286 дугаарын утсаар залгаад “туулын гүүрний энд хүрээд ирээч гээд утсаар яриад байхаар нь би Шинэхүү дээр очиход Эрдэнэбаатар гэх хүний хамт зогсож байсан. Шинэхүү надад өглөө 300.000 төгрөг бэлнээр өгье, юманд яваад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд миний машинд Эрдэнэбаатарын хамт суугаад шороон замын баруун талаас зам салж их ойр яваад 1 том, 2 дунд зэргийн үхрийн махыг нэг шуудаатай юмтай хамт машины хойд талын багажинд ачиж Эмээлт-Овоо түүний эд авах цэгийг зорин хөдөлж явсаар байгаад дөнгөж үүр цайж байхад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлт-Овоо түүний эд авах цэгийн гадна гэрэлтэй жижиг амбаарын гадна ачаачиж өгсөн. Шинэхүү, Ээгий нар нь махыг зарах ажлыг өөрсдөө хийгээд зарчихлаа гэж машинд орж ирээд 09 цагийн үед Хүчит шонхор зах руу давхиад хүлээж байгаад Шинэхүү, Ээгий нар ченжээсээ мөнгөө авлаа гээд надад 300.000 төгрөг бэлнээр өгсөн. Би дээрх мөнгийг авад дүүгийнхээ гэр рүү явсан. Намайг очиход Шинэхүү, Чүлтэмжамц, Энхбаатар нар нь 3 тооны үхэр нядалж махалсан байсан...” / 3 дугаар хх-ийн 52-53, 76-77 дугаар хуудас/,

 

2.43. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн яллагдагч *******ийн:

“...Надад тайлбарлан өгч сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Шинэхүүтэй бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, намайг яваад өгөөч гэж гуйхаар нь хамт явсан. Би Шинэхүүтэй хар багаасаа 30 орчим жил найзалж байна, эцэг, эх, ах дүүсийг нь бүгдийг нь мэднэ. Шинэхүү, Чүлтэмжамц, Энхбаатар нарын хамтдаа нядалсан үхрийг хулгайн үхэр гэдгийг би мэдээгүй, Ингээд Эмээлт-Овоо дээр ченжид зарж байхад нь хулгайн 3 үхэр гэдгийг мэдсэн...” /3 дугаар хх-ийн 55 дугаар хуудас/,

 

2.44. Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн яллагдагч *******ийн:

“...Би Энхбаатарын хамт ирсэн, Энхбаатар Чүлтэмжамц нартай утсаар холбогдсон. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өглөө Төв аймгийн Цагдаагийн газарт бэлэн байна гэсэн, Шинэхүү одоогоос 2015 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр над руу яриад би самарт явах гэж байна гэж ярьж байсан. Би Улаанбаатар хот, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн төвд байх гэрийнхээ дунд байдаг ба сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод байгаа. Би 32-55 УБН улсын дугаартай хөх өнгийн Тоёота Хайлүкс маркийн тээврийн хэрэгслийг Шинэхүүгийн хүүхдээс 4.000.000  төгрөгөөр худалдаж авсан, би 2.000.000 төгрөгийг нь өгөөд 2.000.00 төгрөгийг өгөөгүй байсан. Шинэхүү намайг Заамар сумын Хайлааст багт хүрээд ир гээд байхаар нь би Энхбаатарын хамт дээрх худалдан авсан машинтайгаа яваад очтол Туулын гүүний зүүн хойд талд уулан дээр Шинэхүү, Чүлтэмжамцын хамт байж байсан тэгээд 300.000 төгрөг өгье 3 тооны үхрийн мах Улаанбаатар хот руу оруулаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрч явсан. Махаа зарчихаад надад 300.000 төгрөг өгсөн. 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байсан санагдаж байна. Шинэхүү дээрх 32-55 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг юманд явчихаад өгье гэж гуйж аваад явсан ба намайг цагдаад баригдаад цагдан хоригдож гарч ирээд Шинэхүүг батлан даалтанд гарч ирэхээр нь машинаа асуутал машины задаргааны ченжид 1.200.000 төгрөгөөр зарчихсан гэж хэлсэн. Надад Шинэхүү нь өөр гэмт хэрэг үйлдсэн талаараа хэлээгүй...” /3 дугаар хх-ийн 52 дугаар хуудас/,

 

2.45. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн*******гийн:

“...Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Хэрэг хийсэн талаараа мэдэхгүй байна. Өөр ярих зүйлгүй...” / 3 дугаар хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

 2.46. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн яллагдагч*******гийн:

“...Надад тайлбарлаж өгсөн зүйл ангийг хүлээн зөвшөөрөх эсэхээс мэдэхгүй  байна. Учир нь би хэрэг хийгээгүй. Би хулгай хийгээгүй...” /3 дугаар хх-ийн 67-68 дугаар хуудас/,

 

2.47. Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн сэжигтэн*******ын:

“...Алтансүх бид хоёрыг Төв аймгийн Заамар суманд очсон Алтансүхийн гэрт байхад Шинэхүү утсаар ярихад Алтансүхийг дуудсан. Тэгээд Алтансүх бид хоёр Алтансүхийн машинтай яваад очиход Шинэхүү, Чүлтэмжамц нар жалганд 3 тооны үхэр махалж янзалсан өөрсдөө даваан дээр хүлээгээд байж байсан. Алтансүхийн машинд махалсан үхрийн махаа оруулаад Улаанбаатар хотын зүг яваад замдаа түүний эд ченжид зарсан. Алтансүх бид хоёр 300.000 төгрөг өгсөн. Бусад мөнгийг Чүлтэмжамц, Шинэхүү нар хувааж авсан байх...” /3 дугаар хх-ийн 73 дугаар хуудас/,

 

2.48. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн яллагдагч*******ын:

“...2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр намайг Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн төвд Алтансүхийн хамт байхад Алтансүх рүү Шинэхүү утсаар яриад дуудсан. Тэгээд Алтансүх бид хоёр Алтансүхийн машинтай яваад очиход Шинэхүү, Чүлтэмжамц нар жалганд 3 тооны үхэр махалж янзалсан байсан. Тэгээд Алтансүхийн машинд махалсан үхрийн махаа оруулаад Улаанбаатар хотын зүг яваад замдаа түүний эд ченжид зарсан. Алтансүх бид хоёр 300.000 төгрөг өгсөн. Би Шинэхүүг хулгайн юманд оролцохгүй гэхэд Алтансүх бид хоёрт гай болохгүй хамаагүй гэж хэлсэн. Үйлдэл-2. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр намайг Улаанбаатар хотод Драгон төвийн орчим явж байхад Ариунбат, Шинэхүү, нар 87-85 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад нь таараад хаачих гэж байгаа юм бэ гэхэд Хөвсгөл аймаг явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт явъя гэхэд тэг тэг гэсэн. Тэгээд засмал замаар баруун зүгт гараад явсан пойлын үзүүрт үхэрнүүд байсан, тэр үхэрнээс Шинэхүү, Ариунбат нар 2 үхэр хийгээд явчихъя гэхээр би яах юм бэ гэхэд зүгээрээ гэсэн. Би цагдаад шалгагдаж байгаа байж яах гээд байгаа юм бэ гэж зөндөө хэлсэн. Засмал замын чулуун хороон дээр үхэрнүүдийг авч очиж улаан халзан эр үхэр, улаан зүсмийн сувай үнээ зэрэг 2 тооны үхрий махалж нядалсан тэгээд машиндаа зөвхөн махыг нь ачаад явах гэтэл машины асаж унтраад хөдөө хээр хоноод 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ариунбат нь Алтансүхийг даачиг аваад ир гэж хэлээд Алтансүх даачиг авчирч өгөөд машин зүгээр ассан. Махаа шөнө дунд авч яваад үүрээр заръя гээд тэндээ хүлээж байгаад шөнө болохоор явж байгаад замдаа цагдаад баригдсан. Тэгэхэд Шинэхүү мэдэгдэлгүй машинаас буугаад зугтчихсан. Тэр үед Шинэхүү мөрдөн байцаалтаас оргож явсан юм. Үйлдэл 3. Ариунбатын хамт Дархан-Уул аймгаас өөрийнхөө 89-24 УБН улсын дугаартай хар өнгийн Соната-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Заамар сум орох гэж яваад Төв аймгийн Цээл сумын нутагт хөдөө жолоочийн эсрэг талын хойл дугуй хагарсан. Тэгээд ойрхон өвөлжөөтэй айл байхаар нь очиход 2 залуу байсан. Дугуй хагарчихлаа гэхэр тэр айлд дугуй нөхөж янзалж засдаг юм байж таараад дугуйгаа янзалчихаад тэгээд оройдоо Заамар сум руу явж байтал жолоочин эсрэг талын урд дугуй хагараад хий нь гарсан. Тэгэхээр нь буцаад дугуй нөхсөн айлдаа очиход тэр айлд байсан 2 залуу яваад өгсөн, өвөлжөөний гэр нь эзэнгүй цоожтой байсан. Тэгээд Ариунбат гэр рүү нь эхэлж ороод араас нь би ороод том, жижиг аккулъятор авсан Ариунбат бусад эд зүйлийг авсан...” / 3 дугаар хх-ийн 94-95 дугаар хуудас/,

 

2.49. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн яллагдагч*******ын:

“...2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Алтансүхын унадаг байсан 87-85 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гуйгаад Шинэхүү, Энхбаатар нартай Булган аймар руу явж байгаад замдаа зогсоход Аргалант суын урд талд пойлын захад үхэрнүүд байхаар нь тэр үхэрнээс 2 тооны үхэр махалж нядлаад мөнгөтэй болъя гэж Шинэхүү санаачилхаар нь Энхбаатар бид хоёрыг дэмжээд тэгээд тэр үхэрнүүдээс улаан халзан эр, улаан хүрэн зүсмийн сувай үнээг нь засмал замын урд талд байсан чулуун хороо дээр аваачиж нядалж янзалсан. машиндаа зөвхөн махыг нь ачаад явах гэтэл машины асаж унтраад хөдөө хээр хоноод 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ариунбат нь Алтансүхийг даачиг аваад ир гэж хэлээд Алтансүх даачиг авчирч өгөөд машин зүгээр ассан. Махаа шөнө дунд авч яваад үүрээр заръя гээд тэндээ хүлээж байгаад шөнө болохоор явж байгаад замдаа цагдаад баригдсан. Тэгэхэд Шинэхүү мэдэгдэлгүй машинаас буугаад зугтчихсан. Үйлдэл 2. Энхбаатарын хамт Төв аймгийн Жаргалант сумаар дайраад Заамар сум руу Энхбаатарын хар өнгийн Соната-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад өвөлжөөндөө буусан айлд дугуйгаа засахаар очиход 2 эрэгтэй залуу байсан, тэгээд тэнд дугуйгаа засдаг юмаар нь дугуйгаа засаад Энхбаатар бид хоёр Заамар сум руу явсан. Тэгтэд дахин дугуй хагараад нөгөө айлдаа иртэл айлд хүн байхгүй байсан тул цоожийг нь эвдэж онгойлгоод дугуй хийлэгчийг нь авсан. Бусад эд Энхбаатар авсан. Шинэхүүг одоо хаана байгааг мэдэхгүй байна. 2 үхэр хулгайлж явж байгаад баригдахад буугаад зугтчихсан. Тэрнээс хойш уулзаагүй. Цогт-Эрдэнийн 2 тооны үхэр, Бумжингийн гэрээс эд зүйл хулгайлсан хэрэгт Алтансүх оролцоогүй...” /3 дугаар хх-ийн 96-97 дугаар хуудас/,

 

2.50. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн *******ийн:

“...Намайг иргэн Бадамын 3 тооны үхрийг бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж махалсан хэрэгт сэжигтнээр тооцон байцааж байгаа ойлгож байна. Би Улаанбаатар хотод байж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн орчим манай эгчийн бэр Хандмаа гэж хүний машиныг гуйж аваад тэгээд Энхбаатар, Шинэхүү нартай хамт малын хулгай хийж мөнгө олохоор явсан. Булган аймгийн Баяннуур сумын зүүн талаар Заамар сумын Хайлааст баг орох шороон замаар салаад явж байхдаа Туул голын бургасаар болон замдаа хулгай хийчих үхэрмал хайж явсан. Тэгээд хойд энгэр рүү гараад Өлийн давааны орчим очиход хамт явсан Шинэхүү, Энхбаатар нар 3 тооны үхэр нядалсан эзэнгүй өвөлжөө саравчин дээр эзэнгүй үхэрнүүд байна гээд бууцгаасан. Намайг өвөлжөөнөөс баруун зүгт байсан нэг балгасны орчим Хандмаа эгчээс гуйж авсан 35-76 УНУ улсын дугаартай Хонда Сиарви маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож бай гэсэн. Тэгээд би уг газар орой шөнө болсон байхад буюу 22 цагийн орчим машиндаа зогсож хүлээсэн. Шөнө 02 цагт өвөлжөөнөөс гэрэл дохихоор нь яваад очтол эзэнгүй өвөлжөөн дотор хүрэн халзангууд байсан 3 тооны эр үхэр махалж нядалсан байсан. би машинаа хашааны гадна зогсоогоод Шинэхүү, Энхбаатар нартай хамт уг махалж нядалсан 3 тооны эр үхрийн малыг нь зөөж машиндаа ачсан. Тэгээд Шинэхүү, Энхбаатар бид 3 Улаанбаатар хот руу оруулж хулгайлж нядалсан 3 тооны үхрийн махыг нь зарахаар авч явж байгаад Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөл гэх газар цагдаа нар эргүүл шалгалт хийж байхад өглөө 05 цаг өнгөрч байхад баригдсан. Миний харснаар 3 тооны эр үхэр байгаа харагдсан ба би шөнө байсан болохоор зүгийг нь хараагүй, би махлаагүй, Энхбаатар, Шинэхүү хоёр махалсан. Би уг өвөлжөөн дээр урьд адуу хулгайлж нядалж байгаагүй...” / 5 дугаар хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

2.51. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн яллагдагч*******ын:

“...2016 оны 01 дүгээр сарын 25-ын өдөр Улаанбаатар хотод байж байгаад Алтансүх, Шинэхүү бид нар хороололд уулзсан тэгээд хөдөө явж үхэр хулгайлж махалж зарахаар ярилцсан ба Алтансүх хамаатны дүү Доржсүрэнгийн эхнэрийн 35-76 УНУ улсын дугаартай хар ногоон өнгийн Хонда Сиарви тээврийн хэрэгслийг гуйж аваад тэгээд 15 цагийн орчим байсан санагдаж байна. Төв аймгийн Заамар сумын Өлийн давааны өвөр гэх газрын орчим орой харанхуй болж байхад 18 цагийн орчим очиход уг 3 тооны үхэр нядалсан эзэнгүй саравчин дээр 10 орчим тооны үхэр байснаас Шинэхүү бид хоёр хүрэн халзан, улаан халзан, нүүр цагаан хүрэн үхэр зэрэг 3 тооны үхэр барьж авч саравчин дотор нядалсан ба Алтансүх машинтайгаа саравчнаас зайтай зогсож байсан. Шинэхүү бид хоёр 3 тооны эр үхийг махалж нядалж шөнийн 03 цагийн үед Алтансүхийг дуудаж 3 тооны үхрийн 2 тооны үхрийн махыг нь бүтнээр нь ачаад 1 үхрийн махны 2 гуя, өвчүүг нь аваад бусад хүзүү сээртэй 2 хаа, нуруу зэрэг нь багтахгүй болохоор нь хэргийн газар саравчинд үлдээсэн. Мөн 3 үхрийн ширийг нь үлдээсэн. Улаанбаатар хот руу оруулж зарахаар явж байгаад Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөл гэх газар баригдсан. 4 тооны адуу хулгайлж махалсан хэргийн талаар би мэдэхгүй, би уг хэргийг үйлдээгүй. Би дээрх хугацаанд Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Яармагт Болдбаатарынхаа гэрт байсан. Бид нар 4 тооны адуу нядалсан гэх хэрэгт оролцоогүй. Бид нарын 3 тооны үхэр хулгайлж махалсан эзэнгүй саравчинд дээр урьд нь 4 тооны адуу нядалсан юм гэсэн...” / 5 дугаар хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

2.52. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн*******гийн:

“...Надад малын хулгайн 2 үйлдэл байгаа. Би 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаата хотод уулнаас самарнаас ирсэн байгаад Ариунбат, Энхбаатар нартай Ариунбатын унаж явсан Н.Санни маркийн тээврийн хэрэгсэлтэй Хөвсгөл аймаг очиж уулнаас жимс түүхээр явж байгаад засмал замын урд талд үхэрнүүд байхыг би хараад Ариунбатад энэ үхэрнээс 2 үхэр хулгайлж махалж зарж мөнгө болгоё гэхэд Ариунбат хутга байхгүй гэхээр нь надад 1 хутга байгаа болно биз дээ гээд Ариунбат Энхбаатар бид нар тэр үхэрнүүдийг засмал замын урд талын уулын энгэрт байсан чулуун хороо дээр аваачаад улаан халзан зүсмийн эр үхэр, улаан зүсмийн үнээ зэрэг 2 тооны үхрийг барьж аваад чулуун хороо хашааны хойд талд шөнө Ариунбат, Энхбаатар бид нар махалж нядлаад Ариунбатын унаж явсан машинд хийгээд Улаанбаатар хот руу шөнөдөө машин асахгүй байхаар нь хээр хоноод маргааш нь Алтансүхийг дуудаад машинаа янзлаад Улаанбаатар хот руу хулгайн үхрээ зарах гэж явж байгаад Төв аймгийн Аргалант сумын Цанын бааз гэх газар цагдаа нар зогсоосон. Тэгэхээр нь би хойд талд жолоочийн эсрэг талд сууж байгаад буугаад зугтаачихсан. Намайг буухыг цагдаа нар мэдээгүй, би тэгээд алхаж явсаад 61-ын гарамын төмөр замын гарам хүрээд Улаанбаатар хот тал руугаа явж байсан. Тэгээд би Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу самарт явсан.

Би Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд амьдарч байгаад 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод ирээд Ариунбат, Энхбаатар нартай уулзаад би мөнгө төгрөггүй байна хамт хөдөө яваад үхэр хулгайлж махалж зармаар байна гэхэд зөвшөөрсөн ба 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Алтансүх нь хамаатаныхаа хүний машиныг аваад бид нар явсан. Заамар сумын нутагт очиход эзэнгүй саравчны хажууд эзэнгүй үхэрнүүд байхаар нь саравчинд аваачаад Алтансүхийг машинтай нь зайтай зогсоож байгаад Энхбаатар бид 2 махалж нядлаад Алтансүхийн асаагуурын гэрлээр даллаж дуудахад Ариунбат хүрээд ирсэн. Машинд нь 3 тооны үхрийн 2 тооны үхрийн махыг нь бүтнээр нь ачаад 1 үхрийн махны 2 гуя, өвчүүг нь аваад бусад хүзүү сээртэй 2 хаа, нуруу зэрэг нь багтахгүй болохоор нь хэргийн газар саравчинд үлдээсэн. Мөн 3 үхрийн ширийг нь үлдээсэн. Улаанбаатар хот руу оруулж зарахаар явж байгаад Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөл гэх газар баригдсан. Улаан хүрэн өнгийн пүүзэн гутал нь минийх бөгөөд Заамар сумын нутгаас дээрх 3 тооны эр үхэр хулгайлж махалсан гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж дуусаад өөрийн монгол гутлаа өмсөөд машинд хийсэн байсан. Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөл гэх газар баригдсан. 4 тооны адуу хулгайлж махалсан хэргийн талаар би мэдэхгүй, би уг хэргийг үйлдээгүй. Би дээрх хугацаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хоёр Мандал гэх ууланд байсан...” / 5 дугаар хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

2.53. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн яллагдагч*******гийн:

“...Би мөрдөн байцаалтнаас оргосон зүйл байхгүй. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2016 оны 07 дугаар сар хүртэл Драгоны урд талын Улаанбаатар, 44, Хомын тал гэх нүүрс буулгадаг газруудад грушик хийж байсан ба 2016 оны 07 дугаар сараас 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Хантайн нуруунд жимс түүж байгаад Эрдэнэт хотод байж байгаад цагдаад баригдсан. Надад дахин үйлдсэн гэмт хэрэг байхгүй...” / 5 дугаар хх-ийн 205-206 дугаар хуудас/,

2.54. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн яллагдагч*******ын:

“...Надад сонсгосон зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. Би бүлэглэж оргосон зүйл байхгүй. Ганцаараа оргосон... / 5 дугаар хх-ийн 193-194 дүгээр хуудас/,

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд:

3.1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 28, 58, 84, 4 дүгээр хх-ийн 185, 192 дугаар хуудас/,

3.2. Тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 29-31, 96-100, 5 дугаар хх-ийн 63 дугаар хуудас/,

3.3. Сэжигтэн*******ын хулгайлсан эд зүйлүүд гэж авчирсан эд зүйлүүдийг хураан авсан тухайн тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 32-35 дугаар хуудас/,

3.4. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 39-44, 60-66, 85-95, 4 дүгээр хх-ийн 186-189, 193-202  дугаар хуудас/,

3.5. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 45 дугаар хуудас/,

3.6. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 47-48 дугаар хуудас/,

3.7. Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 101-108 дугаар хуудас/,

3.8. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /2 дугаар хх-ийн 110-120, 4 дүгээр хх-ийн 208-210 дугаар хуудас/,

3.9. Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 123, 126, 129-135, 149, 4 дүгээр хх-ийн 218, 227 дугаар хуудас/,

3.10. 35-76 УНУ улсын дугаартай Хонда Сиарви маркийн машинд хийсэн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүл / 4 дүгээр хх-ийн 203-207 дугаар хуудас/,

3.11. Цагдаагийн Ерөнхий газрын санд оргодол эрэн сурвалжилсан тэмдэглэл /5 дугаар хх-ийн 209-216,  218-220 дугаар хуудас/,

3.12. Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх болон сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухайн прокурорын тогтоол /5 дугаар хх-ийн 192-193, дугаар хуудас/,

3.13. Мөрдөн байцаагчийн тэмдэглэлүүд / 5 дугаар хх-ийн 194-195 дугаар хуудас/,

3.14. Шүүгдэгч *******ийн ял шалгах хуудас, Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн тодорхойлолт, 1986 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Улаанбаатар хотын таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, 1990 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, 1990 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, 1997 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Орхон аймгийн шүүхийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 317 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 277 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, /3 дугаар хх-ийн 98-100, 106-137, 138-142, 143-145, 146- 148, 149-152, 153-156, 156-160, 4 дүгээр хх-ийн 61, 62 дугаар хуудас/,

3.15. Шүүгдэгч*******гийн ял шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа,  Сонгинохайрхан дүүргийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 277 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3 дугаар хх-ийн 179, 180, 189, 190-196, 197-199 дугаар хуудас/,

3.16. Шүүгдэгч*******ын ял шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа / 4 дүгээр хх-ийн 74, 75 дугаар хуудас/,

3.17. Шүүгдэгч*******ын ял шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Дархан хотын шүүхийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, 1994 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн  таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, 1995 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 143 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,  /4 дүгээр хх-ийн 76, 77, 87-91, 92-94, 95-98, 99, 100-150 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлалаа.

 

Шүүгдэгч************** нар бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг “Хар нуур” гэх газар байсан иргэн Б.Бумжингийн гэрээс эд зүйл хулгайлж 2.710.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

хохирогч Б.Бумжингийн...жижиг гэрээ буулгахад гэрийн цоож эвдэрсэн гэрээс 12 волттоор ажилладаг зурагт ДДИШ станц, 2 ширхэг акумлятор зэрэг алдагдсан байсан, сүүлд гэрээ янзлаад эд зүйлээ бүртгэхэд халтар манан хөөрөг, зэсэн аяга, нэг нүдний орос дуран, мөнгөн бүс, 25 ширхэг элдсэн хурганы арьс, манай хүүгийн хувцас, дугуй хийлдэг багаж алга болсон байсан...

иргэний нэхэмжлэгч Ц.Болормаагийн...Ниссан Санни маркийн 87-85 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг миний машин юм... ...Ниссан Санни маркийн тээврийн хэрэгслийг ******* нь унаж яваад гэмт хэрэг үйлдсэн тул битүүмжлэн намайг иргэний нэмэмжлэгчээр байцааж байгааг ойлгож байна... ...Би тээврийн хэрэгслээ 6.500.000 төгрөгөөр худалдан авч байсан, Ниссан Санни маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин тул машинаа авмаар байна...

гэрч Б.Баяндалайгийн...гэртээ тракторны сэлбэг авах гээд иртэл гэрийн цоожийг эвдээд гэрийн доторх байсан зүйл эмх замбараагүй 2 ширхэг аккумлятор алга болсон байсан... ...хэд хоногийн дараа хадлангаас буугаад гэртээ ирээд эд зүйлээ янзлахад 12 волттоор ажилладаг 14 инчийн зурагт, дугуй хийлэгч, хурганы 24 ширхэг арьс, хуучин дунд гарын мөнгөн аяга, дөрвөн хүчтэнтэй мөнгөн бүс, хар халтар манан хөөрөг, монгол архи 7 литр, цагаан өнгийн жордон пүүз, хар өнгийн өвлийн куртика, хүрэн нимгэн цамц зэрэг алдагдсан байсан... ...хар өнгийн Соната маркийн 89-24 дугаартай машинтай 40 орчим насны эрэгтэй, Ариука гэсэн хүн дугуй хагарчихлаа гэж ирэхээр нь дугуйг нь нөхөөд янзалж өгөөд явуулсан...

гэрч Д.Билгүүний...Бумжин гэх хамаатаныдаа очиход хар өнгийн 89-24 УБН улсын дугаартай хар өнгийн Соната-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 танихгүй эрэгтэй хүн ирсэн. Тэр хоёр хүн Дархан-Уул аймгөөс Төв аймгийн Заамар сумын орохоор явж байгаад замдаа дугуй нь хагарчихлаа гэж байсан... ...2 хүнтэй хамт хагарсан дугуйг нь засаад орой 23 цагийн орчим дуусаад нөгөө 2 хүн машинтайгаа Заамар сумын зүг явсан. Баяндалай бид хоёр маргааш нь өвөлжөөний гэрт ирэхэд гэрийн цоожийг нь эвдээд хаалга нь онгорхой хулгай орсон байсан ба алдагдсан эд зүйлүүдийг бүртгэхэд 14 инчийн зурагт ДДИШ хүлээн авагч, 2 аккуллятор, дугуй хийлэгч гэх мэт бусад эд зүйлүүд алдагдсан гэж хэлсэн...гэх мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Сэжигтэн*******ын хулгайлсан эд зүйлүүд гэж авчирсан эд зүйлүүдийг хураан авсан тухайн тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ,

 

Шүүгдэгч*******,*******, *******, Б.Чүлтэмцамц нар бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Дэлэнчийн булаг” гэх газраас иргэн Н.Мэндбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 2.635.00 төгрөгийн хохирол учруулсан болох нь

хохирогч Н.Мэндбаатарын...өөрийн эзэмшлийн үхрүүдээ бэлчээрт гаргачихаад орой нь үхрээ бүртгэхэд тоо ёсоороо байсан. Маргааш орой 19 цагийн үед гэртээ ирээд үхрээ бүртгэхэд 3 тооны үхэр дутаж байсан... ...Дарцагийн уурхайн ойролцоо үхрээ хайж явж байгаад Чүлтэмтэй таараад үхрээ асуутал хараагүй гэж хэлсэн. Маргааш өглөө Чүлтэм, Цогоо Жамъяан нар манай гэрт ирээд Дэлэнчийн булагийн зогон дотор танай үхрийн толгой булаатай байна гэж хэлсэн... ...үхрийн толгой булаатай байсан гэх газарт очиж үзэхэд манай үхрүүд мөн байсан...

хохирогч Н.Мэндбаатар хууль ёсны төлөөлөгч Н.Гүндэгмаагийн... Манай дүү Мэндбаатар нь итгэмжлэл гаргасан. Дүү Мэндбаатарынх 2015 оны 04 дүгээр сард Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт 3 тооны үхрээ хулгайд алдаж нядлуулсан ба уг хэрэгт хохирогчоор тогтоогдож явж байгаад малтайгаа отроор явсан тул итгэмжлэл гаргаж өгч надаад төлүүлж байгаа юм... ... дүү Мэндбаатарын 3 тооны үхэр бүгд нас гүйцсэн, эр үхэрнүүд байсан ба улаан халзан, 2 улаан хүрэн зэрэг үхэрнүүд байсан...

гэрч Б.Сэвжидмаагийн...2015 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө өглөөний 07 цагийн орчимд Хар хөх өнгийн Тоёота Hilux маркийн 85-87 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4 залуу суусан ирээд надад 3 тооны үхрийн махыг 2.410.000 төгрөгөөр зарсан. Би махыг нь хиллэж аваад мах зарж байгаа 4 залуутай ярьж байгаад гэнэт санаж гарал үүслийн бичиг байгаа эсэх талаар асуухад байхгүй, малаа нядалж байгаад оройтоод авч чадсангүй, хулгайн мал бишээ, миний үхэр гэж хэлцгээсэн... ... 3 үхрийн улаан халзан хүрэн эрээн, сарман бага зэргийн халзан зүсмийн 3 ширхэг ширийг газарт дэлгэж тавиад зарна та авах уу гэхээр нь би шир авдаггүй учир үгүй гэж хэлсэн... ...надаас мөнгөө авах гээд ирэхээр нь би хулгай үхэр юм биш үү гэж хэлэхэд үгүй гэж хэлж байсан ч надад итгэх итгэл төрөөгүй учир хуулийн дагуу шалгуулах хэрэгтэй гэж бодоод цагдаад мэдэгдсэн...гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ,

 

Шүүгдэгч*******,*******,******* нар бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Сагзай” гэх газраас иргэн Ц.Цог-Эрдэнийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

хохирогч Ц.Цог-Эрдэнийн...үхрээ бүртгээд үзэхэд улаан халзан хязаалан гуна, улаан хүрэн сувай үнээ зэрэг 2 тооны үхэр байхгүй байсан. Би ойр орчмоор нь хайгаад сураг гаргаагүй учир хэсгийн төлөөлөгчид утсаар мэдэгдсэн. Тэгтэл Аргалант сумын нутаг Сагзай гэх газар 2 тооны үхэр шулагдсан талаар сонсоод очиж үзэхэд манай алдсан 2 тооны үхэр мөн байсан. Үхрээ алдсандаа гомдолтой байна...

гэрч О.Отгонбаярын...Төв аймгийн Аргалант сумын нутаг Сагзай гэх газар байх чулуун хороотой өвөлжөөн дээр хүрзэн авахаар ганцаараа очсон. Тэгтэл манай өвөлжөөний чулууны хорооны хойд талд улаан хүрэн үнээ, улаан халзан эр үхэр зэрэг 2 тооны үхэрийг шулаад ширээр нь гэдэс доторыг нь бүтээгээд чулуулгаар дарсан байсан... ...хэргийн газар дан дугуйтай жижиг машиныг мөр байсан тэгээд хэсгийн төлөөлөгчид утсаар мэдэгдэж ирэхээр нь үзлэг хийсэн. Тэгэхэд улаан үхрийн шир дотроос ногоон алаг өнгийн даавуу, кент тамхины иш, гутлын мөр, үхрийн баасан дээр мөн жижиг машины мөр зэргийг бэхжүүлсэн ба тэр 2 үхэр хэний үхрийг мэдээгүй...

гэрч Ц.Нандинцэцэгийн... 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн үед Аргалант сумын төвөөс гэр рүү явж байхад засмал замаасаа урд зүгт 3 км орчим газар шороон замынхаа зүүн талд хойд зүгт буюу засмал зам руугаа хараад 87-85 БУА улсын дугаартай мөнгөлөг өнгийн Ниссан Санни маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан ба урд талын 2 цонх нь онгорхой дотор талд нь хүн байгаагүй... ...Цогт-Эрдэнэ ахын 2015 оны 10 дугаар сарын 12-13-ны шилжих шөнө хулгайд алдагдсан улаан халзан зүсмийн эр үхэр, улаан хүрэн зүсмийн сувай үнээ зэрэг 2 тооны үхрийг хулгайлж махласан машин мөн байна... ...би хараад шууд таньсан...

гэрч Д.Пүрэвбаасангийн...22 цаг өнгөрч байсан санагдаж байна. Харанхуй болсон байхад гэр рүүгээ явж байхад Отгонбаяр гэж айлын эзэнгүй чулуун хороон дээр бүдэг гэрэл гараад байсан. Тэгэхээр сүлжээ орохоор нь Отгонбаярт хэлье гээд яваад мартсан байсан. Би тухайн газарт очоогүй учир хараагүй...

гэрч Ц.Мөнгөнцэцэгийн...2015 оны 10 дугаар сарын 13-ны өглөө худаг дээр очоод үхэрнүүдээ бүртгэж үзээхэд манай улаан халзан эр үхэр, улаан сувай үнээ зэрэг 2 тооны үхэр байхгүй байсан. Хэсгийн төлөөлөгчид утсаар тэмдэглүүлээд Аргалант сумын нутаг Сагзай гэх газар Отгонбаяр гэх хүний эзэнгүй өвөлжөөн дээр 2 тооны үхэр махалж нядалсан талаар хэлсэн...нөхөр Цог-Эрдэнэ очиж үзэхэд манай дээрх алдагдсан 2 тооны үхрийг махалж нядалсан байна гэж хэлсэн... ...манайхаас хойд зүгт Хустай салдаг уулзварын урд талд 87-85 БУА улсын дугаартай саарал өнгийн 2 цонх нь онгорхой эзэнгүй сэжигтэй машин зогсож байсан гэж ярьж байсан...гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ,

 

Шүүгдэгч*******,*******, ******* нар бүлэглэн, машин механизм  ашиглан 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг “Өлийн давааны өвөр” гэх газраас иргэн Б.Амарсайханы 4 тооны адууг хулгайлан нядалж 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох

хохирогч Б.Амарсайханы...манай зээрд зүсмийн азаргатай 12 тооны адууг Төв аймгийн Заамар сумын нутаг Наймган гэх газар Б.Наранбаатар гэж манай хамаатаны хүн харж малладаг... ...2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Наранбаатар ах утсаар яриад айлын эзэнгүй саравч өвөлжөөн дээр танай хээр зүсмийн бүдүүн морь, хээр зүсмийн бүдүүн гүү, зээрд зүсмийн хязаалан байдас, буурал халзан соёолон насны гүү зэрэг 4 тооны адуу хулгайд алдагдаж нядлагдсан байна гэж хэлсэн... ...2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр очиж үзэхэд манай 4 тооны адууны толгой шийрнүүд нь тэр өвөлжөөн дээр байсан... ... Би 4 тооны адуугаа хулгайлд алдсандаа гомдолтой байна...

гэрч Б.Наранбаатарын...манай адуутай хамт хамаатаны Амарсайханы зээрд зүсмийн азаргатай 12 тооны адуу оторлож байсан ба манай халтар алаг азаргатай адуу Амарсайханы зээрд азаргатай адуунууд байсан... ...2015 оны 12 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Амарсайханы адуунууд ойр орчимд харагдахгүй байсан... ...2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Заамар сумын нутаг Өлийн давааны өвөр гэх газар айлын эзэнгүй саравчинд ирэхэд Амарсайханы хээр морь, хээр гүү, зээрд байдас, буурал халтар байдас зэрэг 4 тооны адууг махалж нядалсан толгой шийр, гэдэс дотор хээл нь байсан...

 гэрч Б.Ариунболдын...Өлийн давааны өвөр гэх газар морьтой ганцаараа явж хонио хужирт оруулахаар туугаад явж байтал Өлийн давааны урд талд байх эзэнгүй малын саравчин дээр шувуунууд эргэлдээд байхаар нь очиж үзэхэд хашаан дотор 4 адууны гэдэс, 2 толгой, шийрнүүд байсан мөн саравч дээр 2 адууны толгой шийрнүүд хаясан байсан... ...би саравчийг бүтэн тойрч үзээд явсан, тэр саравчинд 4 адууг махалж нядалсан хүмүүсийг гутлын мөр нь 1 нь ул, өлмийдөө бөөрөнхийтэй нөгөө нь улны мөр нь тууш дөрвөлжинтэй, мөн хээгүй гөлгөр гутлын мөрнүүд байсан. Мөн өвлийн дөрвөлжин дан дугуйтай машины мөр гарсан байсан...

гэрч Б.Дэлгэрхандын... 2015 оны 12 дугаар сарын 31-ний өглөө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг Өлийн давааны өвөр гэх газарт эзэнгүй айлын саравчинд дээр 4 тооны адуу хулгайлж нядалсан байна гэж дуудлага ирсэн... ...хэргийн газарт очиж хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан үзлэг хийж хойшлуулашгүй ажиллагаа хийсэн ба үзлэг хийсэн саравчин дотор талд 4 тооны бараан зүсмийн адууг нядалж махалж, нядалсан толгой, хөл, гэдэс дотрыг нь хаяад, мах, арьсыг нь аваад явсан байсан бөгөөд саравчин дээр 2 адууны толгой хөл зэргийг шидэж гаргаж хаясан, мөн адууны гэдсийг дээвэр дээр нь өвч буулгаж хучиж дарсан байсан... ...хэргийн газар үзлэг хийж ул мөр бэхжүүлж авахад өвлийн гутлын мөр, хээгүй гутлын мөр зэрэг 3 хүний гутлын мөр гарсан байсан...гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ

 

Шүүгдэгч*******,*******, ******* нар бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг “Өлийн давааны өвөр” гэх газраас иргэн Ж.Бадамын 3 тооны үхрийг хулгайлан нядалж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

хохирогч Ж.Бадамын...манай үхэр малнууд Төв аймгийн Заамар сумын Борбулаг гэх газраар бэлчээрлэдэг... ...2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баяннуур сумын хэсгийн төлөөлөгчтэй таараад уулзахад Заамар сумын Өлийн давааны өвөр гэх газар 3 тооны үхэр нядалсан байна гэхээр нь үзэхэд манай ухаа халзан, хүрэн халзан, сарман хүрэн халзан зэрэг 3 тооны эр үхрийг махалж нядалсан байсан...  

иргэний нэхэмжлэгч Б.Хандмаагийн... Алтансүх нь манай хадам ээж Дуламсүрэнгийн хамгийн бага дүү гэдгийг мэднэ. Алтансүх гэж хүн Сэлэнгэ аймагт байдаг Ноён-Уул гэх газар руу алтанд яваад ирье гэж хэлээд манай 35-76 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад явсан. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай машинаар хулгай хийсэн гэдгийг мэдсэн...тээврийн хэрэгслийг ашиглаж хулгай хийх талаараа хэлээгүй...

гэрч Н.Баярболдын...Их элсний өвөр гэх газарт Сосорбурам гуйан хүү Базарням өөрийг үхрийг хулгайд алдаж шулуулсан талаар дуулж мэдсэн. Тэдний улаан үхэр, Цагаан цоохор үхэр, Бидэртэй хүрэн үхэр зэрэг 3 тооны үхэр шулагдсан талаар дуулсан...

гэрч Д.Нэргүйгийн... 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үхэрнүүдээ хураах гэж яваад машины түлшний гэрэл асаад харанхуй болчихоор нь хагас үхэрээ хураагаад хагас үхрээ бэлчээрт нь үлдээсэн юм. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр цагдаагаас мэдэгдэж манай 3 тооны нас гүйцсэн эр үхрийг махалсан талаар хэлсэн... ..Ухаа хүрэн халзан, хүрэн халзан, сарман хүрэн халзан зэрэг 3 тооны нас гүйцсэн эр үхрүүдийг Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өлийн давааны өвөр гэх газар байрлах эзэнгүй малын саравчинд махалж нядалсан байсан...

гэрч Д.Должингийн...2 тооны үхрийн бүтэн, 1 үхрийн тал мах зарсныг авч улмаар мөнгийг нь өгөлгүй Улаанбаатар хотын Хүчит шонхор захад оруулж зарсан ба уг махыг цусанд нь хутгаж муухай хийсэн... ...Хайнинг үхрийн мах, өнгө нь харалж цустай нь хольсон байна гээд үнийг нь буулгаж зарсан юм. Дээрх үхрийн махнууд нийт 570 кг болсон ба намайг авахад өнгө нь хатсан, цусанд нь хольсон халуунаар нь ачаад дотор талдаа улцайж үнэр орсон байдалтай байсан... ...

гэрч Б.Ариунболдын...2016 оны 01 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд цагдаа нар ирж уг саравчинд дээр 3 тооны үхэр нядалсан байна, хэн гэж хүний үхэрнүүд вэ гэж асууж байсан...

гэрч М.Доржсүрэнгийн...35-76 УНУ улсын дугааратй Хонда Сиарви маркийн тээврийн хэрэгсэл манай эхнэр Хандмаагийн нэр дээр байдаг. Манай нагац ах Алтансүх нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймагт байрлах Ноён-Уул руу очиж алт ухаад ирье тээврийн хэрэгслээ өгчих гэхээр нь өгсөн юм... ...малын хулгайн гэмт хэрэг үйлдснийг мэдлээ. Надад үйлдсэн хэргийнх нь талаар мэдэх зүйл байхгүй. Үхэр хулгайлж махлаад махыг нь манай 35-76 УНУ улсын дугаартай Хонда Сиарви маркийн тээврийн хэрэгсэлд ачиж явсан гэж мэдсэн...гэх мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ,

 

Шүүгдэгч  П.Энхбаатар нь дээрх хулгайн гэмт хэргүүдэд шалгагдан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн болох нь

 гэрч П.Энхчимэгийн...Энхбаатар ах надад хэлэхдээ батлан даалтад гараад ирлээ гэж хэлсэн... ... явж хэрэг төвгөө шийдүүлээч гэж би түүнд зөндөө олон удаа хэлж байсан. Надаас гадна манай ах дүү нар ч гэсэн хэлж байсан... ...Энхбаатарыг цагдаа дээрээ оч Төв аймаг руу яв гэхээр явахгүй гээд явдаггүй байсан. Энхбаатар ах батлан даалтад гараад ирлээ гээд өөрийн найзууд болох Алтансүх, Шинэхүү хоёртой ирсэн. Манай гэрт 2-3 хоноод Төв аймгийн Заамар сум руу явсан. Энхбаатар ах ганцаараа үедээ гэртээ байдаг байсан...

яллагдагч *******ийн...П.Энхбаатар цагдан хорих байранд хоригдож байгаад батлан даалтад гараад тэгээд мөрдөн байцаалтын шатанд нэг ч удаа ирээгүй... ...2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Шинэхүү бид хоёр Төв аймаг руу явах гээд Энхбаатартай утсаар ярихад Энхбаатар явахгүй гэж ярьж байсан. Шинэхүү нь хамт явах гэж байснаа явахаа болилоо Энхбаатар бид хоёр 2016 оны 09 дүгээр сард шинэ Эрүүгийн хууль хэрэгжих учир очихоо болилоо орголоо гэж хэлэхээр нь юу гэсэн үг юм бэ хамт явъя гээд дагуулаад Драгон дээр ирээд би 00 орчихоод гараад ирэхэд Шинэхүү байхгүй явчихсан байсан.

 

Шүүгдэгч******* нь дээрх хулгайн гэмт хэргүүдэд шалгагдаж байх хугацаандаа бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалт, прокурорын хяналтаас давтан үйлдлээр зориуд зайлсхийсэн болох нь

гэрч Ш.Уянгын...аав Шинэхүүг мөрдөн байцаалтад болон прокурорын шатнаас оргон зайлсан талаар мэдэх зүйл алга. Саяхан л аавын дүү нартай холбогдсон чинь аавыг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгагдаад хориотой байгаа гэж сонсоод уулзахаар ирж байгаа юм...

гэрч Д.Тунгалагийн... Шинэхүүг Төв аймгийн Цагдаагийн газарт малын хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хоригдож байгаад гарсан талаар мэдэж байсан. Тухайн үед Шинэхүүгээс холбогдсон хэрэг чинь юу болсон талаар асуухад 2016 оны 09 дүгээр сард хэрэг шийдэгдээд дуусчихна зүгээр гарчихна гэж хэлж байсан. Тэгээд би тийм юм байх гэж бодоод өөр юм асуугаагүй, Шинэхүү надад нарийн юм яриад байдаггүй бөгөөд мөрдөн байцаалт, прокуророос оргон зайлаад явж байгаа талаараа хэлж байгаагүй..

гэрч Д.Бямбаагийн...малын хулгайн хэрэгт шалгагдаж цагдан хоригдож байгаад 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр батлан даалтад авч байсан. Шинэхүү ахыг өөр манайхаас батлан даалтад авах хүн байгаагүй. Тухайн үед би батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоолтой танилцаж гарын үсэг зурж батлан даалтад авсан... ... надад хэлэхдээ 1 сарын чөлөө авчихсан 1 сарын дараа очиж уулзана гээд байсан, мөн мөнгө төгрөг хэрэгтэй байна, самарт явдаг юм билүү гээд байхаар нь би дахиад хулгай хийхчихвий гэж хэлж байсан... ...надад оргон зайлж яваа талаараа хэлж байгаагүй. 2016 оны 09 дүгээр сард байх ахмад Дагвадорж нь утсаар яриад Шинэхүүг оргон зайлж яваа талаар тогтоогдож байна, батлан даалтад авснаараа олж авчир гэсэн... гэх мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн шүүх шүүгдэгч*******ын дээрх хулгайн гэмт хэргүүдэд шалгагдан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг нь гэрч П.Энхчимэг, яллагдагч ******* нарын мэдүүлгүүдээр,

шүүгдэгч*******гийн дээрх хулгайн гэмт хэргүүдэд шалгагдаж байх хугацаандаа бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалт, прокурорын хяналтаас давтан үйлдлээр зориуд зайлсхийсэн гэх гэмт хэрэг нь гэрч Ш.Уянга, Д.Тунгалаг, Д.Бямбаа нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна гэж үзэж шүүгдэгч*******ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1,

шүүгдэгч*******г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар тус бүр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байгаа боловч Шинэчлэн баталсан 2015 оны Эрүүгийн хуулинд ...мөрдөн байцаалт, прокурорын хяналтаас зориуд зайлсхийх... гэмт хэргийн шинжийг хуульчлаагүй, тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон байх тул тэдэнд холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Энхбаатар,*******, ******* нар болон тэдний өмгөөлөгч Ц.Раашзэвэг ...2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг “Өлийн давааны өвөр” гэх газраас иргэн Б.Амарсайханы 4 тооны адууг хулгайлсан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх мэдүүлэг, дүгнэлтийг гаргаж мэтгэлцдэг хэдий ч энэ нь хохирогч Б.Амарсайханы ...2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Наранбаатар ах утсаар яриад айлын эзэнгүй саравч өвөлжөөн дээр танай хээр зүсмийн бүдүүн морь, хээр зүсмийн бүдүүн гүү, зээрд зүсмийн хязаалан байдас, буурал халзан соёолон насны гүү зэрэг 4 тооны адуу хулгайд алдагдаж нядлагдсан байна гэж хэлсэн... ...2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр очиж үзэхэд манай 4 тооны адууны толгой шийрнүүд нь тэр өвөлжөөн дээр байсан...,

гэрч Б.Наранбаатарын ...2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Заамар сумын нутаг Өлийн давааны өвөр гэх газар айлын эзэнгүй саравчинд ирэхэд Амарсайханы хээр морь, хээр гүү, зээрд байдас, буурал халтар байдас зэрэг 4 тооны адууг махалж нядалсан толгой шийр, гэдэс дотор хээл нь байсан...,

гэрч Б.Ариунболдын ...Өлийн давааны урд талд байх эзэнгүй малын саравчин дээр шувуунууд эргэлдээд байхаар нь очиж үзэхэд хашаан дотор 4 адууны гэдэс, 2 толгой, шийрнүүд байсан, мөн саравч дээр 2 адууны толгой шийрнүүд хаясан байсан... ...би саравчийг бүтэн тойрч үзээд явсан, тэр саравчинд 4 адууг махалж нядалсан хүмүүсийг гутлын мөр нь 1 нь ул, өлмийдөө бөөрөнхийтэй, нөгөө нь улны мөр нь тууш дөрвөлжинтэй, мөн хээгүй гөлгөр гутлын мөрнүүд байсан. Мөн өвлийн дөрвөлжин дан дугуйтай машины мөр гарсан байсан...,

гэрч Б.Дэлгэрхандын... 2015 оны 12 дугаар сарын 31-ний өглөө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг Өлийн давааны өвөр гэх газарт эзэнгүй айлын саравчинд дээр 4 тооны адуу хулгайлж нядалсан байна гэж дуудлага ирсэн... ...хэргийн газарт очиж хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан үзлэг хийж хойшлуулашгүй ажиллагаа хийсэн ба үзлэг хийсэн саравчин дотор талд 4 тооны бараан зүсмийн адууг нядалж махалж, нядалсан толгой, хөл, гэдэс дотрыг нь хаяад, мах, арьсыг нь аваад явсан... ...саравчин дээр 2 адууны толгой хөл зэргийг шидэж гаргаж хаясан, мөн адууны гэдсийг дээвэр дээр нь өвс буулгаж хучиж дарсан байсан... ...хэргийн газар үзлэг хийж ул мөр бэхжүүлж авахад өвлийн гутлын мөр, хээгүй гутлын мөр зэрэг 3 хүний гутлын мөр гарсан байсан...гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай ...хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан дугуйны мөр нь 35-76 УНУ улсын дугаартай хар ногоон өнгийн Хонда Сиарви маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагаагаар бэхжүүлж авсан дугуйны хээтэй нэг төрлийн дугуйны хээ мөн байна.

Дээрх дугуйны мөр нь уг 35-76 УНУ улсын дугаартай, хар ногоон өнгийн Хонда Сиарви маркийн тээврийн хэрэгслийн дугуйны мөртэй дугуйны хээ зураглал болох ерөнхий шинж тэмдэгээрээ тохирч байна... /4 дүгээр хх-ийн 242-243 дугаар хуудас/,

шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай ...хэргийн газраас бэлжүүлсэн гэх гутлын мөр нь яллагдагч*******гээс хураан авч илрүүлсэн гэх гутлын ултай тохирч байна. Ерөнхий болон хувийн онцлогын тохирч буй шинж тэмдэгүүдийг гэрэл зургаар харуулав... /4 дүгээр хх-ийн 247-250 дугаар хуудас/ гэх дүгнэлтүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын мэдүүлэг, тэдний өмгөөлөгчийн дүгнэлт үгүйсгэгдэн няцаагдаж байгаа болно.

 Иймд шүүгдэгч *******, П.Энхбаатар,******* нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч *******,*******,*******,******* нарын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг буюу бүлэглэж, машин механизм ашиглан орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах, мөн бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргүүд нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг үндэслэн тэдний ял шийтгэлийг хүндрүүлэхгүй, эрх зүйн байдлыг нь дордуулахгүй үүднээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан буюу шүүхэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр нь шүүгдэгч*******,******* нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч *******,*******,*******,******* нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн шүүхээс тэдэнд тус бүр оногдуулсан хорих ялыг хуулинд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч *******,*******,*******,******* нарт холбогдох дээрх гэмт хэргүүдээс шүүгдэгч *******,*******,******* нарт холбогдох хохирогч Н.Мэндбаатарын 3 тооны үхрийг хулгайлсан гэх гэмт хэрэг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул тэдэнд холбогдох уг хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих зүйл, заалтад хамааруулж, шүүгдэгч *******,*******,******* нарт холбогдох хохирогч Н.Мэндбаатарын 3 тооны үхрийг хулгайлсан гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *******ийн бусадтай бүлэглэж, хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Ниссан Сани” маркийн 87-85 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Ц.Болормаагийн эзэмшлийнх болох нь,

“Хонда Сиарви” маркийн 35-76 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Б.Хандмаагийн эзэмшлийнх болох нь тус тус иргэний нэхэмжлэгч Ц.Болормаа, Б.Хандмаа нарын мэдүүлэг болон хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул тухайн тээврийн хэрэгслүүдийг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, тээврийн хэрэгслүүдийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлогод оруулж шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 176 хоногийг,*******ын цагдан хоригдсон 493 хоногийг,*******ын цагдан хоригдсон 46 хоногийг,*******гийн цагдан хоригдсон 385 хоногийг тэдний тус бүрийн эдлэх ялд оруулан тооцохыг,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга 1 ширхэгийг, цагаан өнгийн олс 1 ширхэгийг, “Кент” гэсэн бичиглэлтэй тамхины иш 1 ширхэгийг тус тус устгахыг зохих байгууллагад /тус шүүхийн Тамгын газарт/ даалгахыг,

Мөн шүүгдэгч*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан хар өнгийн үдээстэй гутал 1 хосыг шүүгдэгч*******д буцаан олгохыг,

 

Мөрдөгчийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ц.Болормаагийн эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий “Ниссан Сани” маркийн 87-85 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Ц.Болормаад буцаан олгохыг,

Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн иргэний нэхэмжлэгч Ц.Болормаагийн эзэмшлийн “Ниссан Сани” маркийн 87-85 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн АЯ № 0445013 дугаартай гэрчилгээг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн ТА № 0137780 дугаартай гэрчилгээг,

 

Мөн мөрдөгчийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.Хандмаагийн эзэмшлийн 3.800.000 төгрөгийн үнэ бүхий “Хонда Сиарви” маркийн 35-76 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны төлөөлөгч Б.Хандмаад буцаан олгохыг,

Мөн иргэний нэхэмжлэгч Х.Батдоржийн эзэмшлийн “Тоёота Хайлюкс” маркийн 32-55 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн АЯ № 151343 дугаартай гэрчилгээг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн ТА № 0673877 дугаартай гэрчилгээг тус тус буцаан олгохыг,

 

Мөрдөгчийн шүүгдэгч Боржигон овгийн Отгонлхамын Алтансүхийн эзэмшлээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий “Тисил” маркийн 39 инчийн 1 ширхэг зурагтийг,

шүүгдэгч Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Энхбаатарын эзэмшлээс 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий “Хенси” маркийн 32 инчийн 1 ширхэг зурагтийг,

шүүгдэгч Боржигон овгийн Цэрэнтогтохын Ариунбатын эзэмшлээс 3.000.000 /гурван сая/ төгрөгийн үнэ бүхий 5 ханатай Монгол гэрийг,

шүүгдэгч Хардал овгийн Долгорын Шинэхүүгийн эзэмшлээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 4 ханатай Монгол гэрийг тус тус битүүмжилсэн  тогтоолыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөх хүртлэх хугацаагаар хэвээр үлдээхийг,

 

Шүүгдэгч *******ээс нийт 1.825.417 төгрөг гаргуулан хохирогч Н.Мэндбаатарт 658.750 төгрөг, хохирогч Б.Амарсайханд 1.166.667 төгрөг, хохирогч Ж.Бадамд 930.000 төгрөг,

Шүүгдэгч*******аас нийт 3.853.750 төгрөг гаргуулан хохирогч Б.Бумбажинд 565.000 төгрөг, хохирогч Н.Мэндбаатарт 658.750 төгрөг, хохирогч Ц.Цог-Эрдэнэд 533.333 төгрөг, хохирогч Б.Амарсайханд 1.166.667 төгрөг, хохирогч Ж.Бадамд 930.000 төгрөг,

Шүүгдэгч*******аас нийт 133.333 төгрөг гаргуулан хохирогч Ц.Цог-Эрдэнэд 133.333 төгрөг,

Шүүгдэгч*******гээс нийт 2.888.750 төгрөг гаргуулан хохирогч Н.Мэндбаатарт 658.750 төгрөг, хохирогч Ц.Цог-Эрдэнэд 533.333 төгрөг, хохирогч Б:Амарсайханд 1.166.667 төгрөг, хохирогч Ж.Бадамд 530.000 төгрөг тус тус олгохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5., 36.2.,

36.3., 36.6., 36.7., 36.8, 36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр

зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан

зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн прокуророос шүүгдэгч Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Энхбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Хардал овгийн Долгорын Шинэхүүд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр тухайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Энхбаатар, Боржигон овгийн Цэрэнтогтохын Ариунбат нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овгийн Отгонлхамын Алтансүх, Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Энхбаатар, Боржигон овгийн Цэрэнтогтохын Ариунбат, Хардал овгийн Долгорын Шинэхүү нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Отгонлхамын Алтансүх, Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Энхбаатар, Хардал овгийн Долгорын Шинэхүү нарт холбогдох хэргээс хохирогч Н.Мэндбаатарын 3 тооны үхрийг хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг буюу гэмт хэргийг хамааруулан хэрэгсэхгүй болгосугай.

 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Отгонлхамын Алтансүхийг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Энхбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Боржигон овгийн Цэрэнтогтохын Ариунбатыг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Хардал овгийн Долгорын Шинэхүүг эд хөрөнгө хураахгүйгээр, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Отгонлхамын Алтансүхэд оногдуулсан 2 /хоёр/ жил 01 /нэг/ хоногийн хорих ялыг,

шүүгдэгч Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Энхбаатарт оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг,

шүүгдэгч Боржигон овгийн Цэрэнтогтохын Ариунбатад оногдуулсан 2 /хоёр/ жил 01 /нэг/ хоногийн хорих ялыг,

шүүгдэгч Хардал овгийн Долгорын Шинэхүүд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Отгонлхамын Алтансүхийн цагдан хоригдсон нийт 176 хоногийг, шүүгдэгч Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Энхбаатарын цагдан хоригдсон нийт 493 хоногийг, шүүгдэгч Боржигон овгийн Цэрэнтогтохын Ариунбатын цагдан хоригдсон нийт 46 хоногийг, шүүгдэгч Хардал овгийн Долгорын Шинэхүүгийн цагдан хоригдсон нийт 385 хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга 1 ширхэгийг, цагаан өнгийн олс 1 ширхэгийг, “Кент” гэсэн бичиглэлтэй тамхины иш 1 ширхэгийг тус тус устгахыг зохих байгууллагад /тус шүүхийн Тамгын газарт/ даалгахыг,

мөн шүүгдэгч*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан хар өнгийн үдээстэй гутал 1 хосыг шүүгдэгч*******д буцаан олгохыг,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд заасныг баримтлан мөрдөгчийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ц.Болормаагийн эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий “Ниссан Сани” маркийн 87-85 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг,

мөн хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн иргэний нэхэмжлэгч Ц.Болормаагийн эзэмшлийн “Ниссан Сани” маркийн 87-85 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн АЯ № 0445013 дугаартай гэрчилгээг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн ТА № 0137780 дугаартай гэрчилгээг, хууль ёсны эзэмшигч ГЮ72072064 дугаарын регистртэй, Бат овгийн Цэвээндоржийн Болормаад буцаан олгохыг,

 

Мөн мөрдөгчийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.Хандмаагийн эзэмшлийн 3.800.000 төгрөгийн үнэ бүхий “Хонда Сиарви” маркийн 35-76 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч ЧБ77120903 дугаарын регистртэй, Шамбий овгийн Баасанхүүгийн Хандмаад буцаан олгохыг,

 

мөн иргэний нэхэмжлэгч Х.Батдоржийн эзэмшлийн “Тоёота Хайлюкс” маркийн 32-55 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн АЯ № 151343 дугаартай гэрчилгээг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн ТА № 0673877 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч ЧН36051618 дугаарын регистртэй, Хас-Очирын Батдоржид буцаан олгохыг,

 

Мөрдөгчийн шүүгдэгч Боржигон овгийн Отгонлхамын Алтансүхийн эзэмшлээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий “Тисил” маркийн 39 инчийн 1 ширхэг зурагтийг,

шүүгдэгч Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Энхбаатарын эзэмшлээс 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий “Хенси” маркийн 32 инчийн 1 ширхэг зурагтийг,

шүүгдэгч Боржигон овгийн Цэрэнтогтохын Ариунбатын эзэмшлээс 3.000.000 /гурван сая/ төгрөгийн үнэ бүхий 5 ханатай Монгол гэрийг,

шүүгдэгч Хардал овгийн Долгорын Шинэхүүгийн эзэмшлээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 4 ханатай Монгол гэрийг тус тус битүүмжилсэн  тогтоолыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөх хүртлэх хугацаагаар хэвээр үлдээхийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Энхбаатар, Боржигон овгийн Цэрэнтогтохын Ариунбат нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашиглсан “Ниссан Сани” маркийн 87-85 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хувь тэнцүүлэн гаргуулж,

шүүгдэгч Боржигон овгийн Отгонлхамын Алтансүх, Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Энхбаатар, Боржигон овгийн Цэрэнтогтохын Ариунбат, Хардал овгийн Долгорын Шинэхүү нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хонда Сиарви” маркийн 35-76 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3.800.000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж тус тус улсын орлогод оруулсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс нийт 1.825.417 төгрөг гаргуулан хохирогч ЗЮ79100571 дугаарын регистртэй, Их Буянт овгийн Нэргүйн Мэндбаатарт 658.750 төгрөг, хохирогч ГД88030676 дугаарын регистртэй, Сартуул овгийн Банзрагчийн Амарсайханд 1.166.667 төгрөг, хохирогч ГД78032270 дугаарын регистртэй, Ноён овгийн Жигжидийн Бадамд 930.000 төгрөг,

шүүгдэгч*******аас нийт 3.853.750 төгрөг гаргуулан хохирогч ОО56031772 дугаарын регистртэй, Тайжууд овгийн Бүргэдийн Бумжинд 565.000 төгрөг, хохирогч ЗЮ79100571 дугаарын регистртэй, Их Буянт овгийн Нэргүйн Мэндбаатарт 658.750 төгрөг, хохирогч НЬ82100977 дугаарын регистртэй, Боржигон овгийн Цэрэннадмидийн Цог-Эрдэнэд 533.333 төгрөг, хохирогч ГД88030676 дугаарын регистртэй, Сартуул овгийн Банзрагчийн Амарсайханд 1.166.667 төгрөг, хохирогч ГД78032270 дугаарын регистртэй, Ноён овгийн Жигжидийн Бадамд 930.000 төгрөг,

шүүгдэгч*******аас нийт 133.333 төгрөг гаргуулан хохирогч НЬ82100977 дугаарын регистртэй, Боржигон овгийн Цэрэннадмидийн Цог-Эрдэнэд 133.333 төгрөг,

шүүгдэгч*******гээс нийт 2.888.750 төгрөг гаргуулан хохирогч НЬ82100977 дугаарын регистртэй, Боржигон овгийн Цэрэннадмидийн Мэндбаатарт 658.750 төгрөг, хохирогч НЬ82100977 дугаарын регистртэй, Боржигон овгийн Цэрэннадмидийн Цог-Эрдэнэд 533.333 төгрөг, хохирогч ГД88030676 дугаарын регистртэй, Сартуул овгийн Банзрагчийн Амарсайханд 1.166.667 төгрөг, хохирогч ГД78032270 дугаарын регистртэй, Ноён овгийн Жигжидийн Бадамд 530.000 төгрөг тус тус олгосугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Энхбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхийг, шүүгдэгч Боржигон овгийн Отгонлхамын Алтансүх, Боржигон овгийн Цэрэнтогтохын Ариунбат, Хардал овгийн Долгорын Шинэхүү нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч Боржигон овгийн Отгонлхамын Алтансүх, Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Энхбаатарт, Боржигон овгийн Цэрэнтогтохын Ариунбат, Хардал овгийн Долгорын Шинэхүү нарын хорих ял эдлэх хугацааг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч шүүгдэгч Боржигон овгийн Отгонлхамын Алтансүх, Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Энхбаатарт, Боржигон овгийн Цэрэнтогтохын Ариунбат, Хардал овгийн Долгорын Шинэхүү нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ГАНДАНСҮРЭН