| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0272/Э |
| Дугаар | 272 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 272
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: С.Болорзул,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,
Шүүгдэгч: Э.Мөнххүрэл, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнххүрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914005030362 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Даргынхан овогт Эрдэнэбилэгийн Мөнххүрэл, /Регистрийн дугаар: ,
Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Э.Мөнххүрэл нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгэзр багийн нутаг дэвсгэр Цагаан цахир гэх газарт 2019 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Ж.Баасандоржийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх 2 хуралдаанаар хянан хэлэлцэв.
Үүнд:
1. Шүүгдэгч Э.Мөнххүрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2019 оны 06 дугаар сарын 18-ны шөнө 23:00 минутын үед Баян-Овоо сумын 1 дүгээр баг Цагаан цахирт байрлах ДЕВЕЛОПМЕНТ Брейн гэх тэсэлгээний ажилтан Баатар гэх залууг хүргэж өгөөд тэнд байсан 2 гэрийн баруун талын гэрт Ж.Баасандорж байхаар нь сэрээчихээд зүүн талын гэр ороод сууж байтал араас Ж.Баасандорж орж ирээд тэсэлгээчин дагуулж явлаа гээд байхаар нь яагаад байгаа юм юун сүртэй юм гэхэд яадаг юм муу чацга минь гээд намайг ширээн дээр боож дарж авахаар нь би дороос нь өндийж босоод яаж байгаа пизда вэ гэтэл ширээний зүүн талд байсан халуун савтай цайгаар толгойн зүүн хэсэгт цохиход гэрт байсан хүмүүс намайг барьж аваад салгаад тавихаар нь би шанаа хэсэгт нэг удаа цохисон тэгээд хоёр тийш салгаад би гэр рүүгээ явсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 64-65 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мөнххүрэлийн мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Ж.Баасандоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2019 оны 06 дугаар сарын 18-ны шөнө 24 цагийн үед ажлын байрандаа амарч байхад Э.Мөнххүрэл, Л.Бүрэнбаатар хоёр хоёулаа согтуу ирээд гэрийн хаалга тогшоод хаалгаа онгойлго гэхээр нь би хаалга онгойлгоод ямар асуудал байна маргааш ирж шийд гээд Э.Мөнххүрэл, Л.Бүрэнбаатар хоёрт хэлж явж амар гэж гуйхад Э.Мөнххүрэл намайг цээжээрээ түлхээд зүүн нүдний хэсэгт хэдэн удаа цохиод уруул сэт цохисон, толгой нуруу хэсэгт цохиж гэмтэл учруулсан ... гэх мэдүүлэг / ххийн 7-11/
4. Гэрч Л.Бүрнээбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Мөнххүрэл жоохон юм уусан байсан тэгээд Мөнххүрэл тэсэлгээчин залуугийн ажил дээр нь хүргээд өгөөдөхье та машин бариад яв гээд хамт тэсэлгээний газарт хүргэж өгсөн. Ж.Баасандорж Э.Мөнххүрэл хоёр маргалдаж байгаад Ж.Баасандорж Э.Мөнххүрэлийг ширээн дээр багалзуурдаад дарсан байхад гэрт байсан хүмүүс салгаад байж байхад Ж.Баасандорж, Э.Мөнххүрэлийн толгойд халуун савтай цайгаар цохисон, Э.Мөнххүрэл Ж.Баасандоржийг нэг цохисон Баасандорж зөрүүлээд нэг цохисон ...” гэх мэдүүлэг / хх-ийн 18-19 /
5. Гэрч С.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2019 оны 06 дугаар сарын 18-ны шөнө 24 цаг болж байсан Э.МөнххүрэлЛ.Бүрэнбаатар гэгчтэй орж ирээд би архи ууцан байна уучлаарай гэж хэлээд Баасандоржийн гэр рүү орчхоод буцаад Э.Мөнххүрэл, Л.Бүрэнбаатар, Ж.Баасандорж гурав орж ирээд маргалдаад Ж.Баасандорж, Э.Мөнххүрэл хоёр зодолдсон. Тэр хоёр гэрийн хоймор байх ширээн дээр маргалдаж нэгний боож байгаад Ж.Баасандорж нь Мөнхгэрэлийн толгой хэсэгт хоолны халуун саваар цохисон, Мөнхгэрэл нь Ж.Баасандоржийн баруун нүдний хөмсөг рүү цохисон ... гэх мэдүүлэг / хх-ийн 20-21 /
6. Гэрч П.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2019 оны 06 дугаар сарын 18-ны шөнө 24 цагийн үед Э.МөнххүрэЛ.Бүрэнбаатар хамт манай тэсэлгээний Баатаржаргалыг хүргэж ирсэн Э.Мөнххүрэл, 3 Л.Бүрэнбаатар, Ж.Баасандорж гурав орж ирээд маргалдаад Ж.Баасандорж, Э.Мөнххүрэл хоёр зодолдсон. Тэр хоёр гэрийн хоймор байх ширээн дээр маргалдаж нэгний боож байгаад Ж.Баасандорж нь Э.Мөнхгэрэлийн толгой хэсэгт хоолны халуун саваар цохисон Э.Мөнхгэрэл нь ж.Баасандоржийн баруун нүдний хөмсөг рүү цохисон ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 /
7. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 466 дугаартай шинжээчийн: 1. Э.Мөнххүрэлийн биедд зүүн шуу, зулай, чамархай, дагзанд зулгаралгэмтэл тогтоодлоо. 2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. 3. Дээрх зүүн шууны зулгаралт гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цахугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Харин зүүн зулай, чамархай, дагзны хэсгийн зулгаралт гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацааны дараа үүссэн байх боломжтой байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоожурмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 31/ Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 09ний өдрийн 1114 дугаар шинжээчийн 1. Э.Мөнххүрэлийн биед зүүн зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээргэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь учрах үедээ болон цаашид амь насанд аюул учруулахгүболно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд тогтонгнөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 47-48/ болон хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Мөнххүрэлийн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас /хх-ийн 79/, шүүгдэгч Э.Мөнххүрэлийн 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-81/, хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй, торгох 4 ялын доод хэмжээг оногдуулах дүгнэлтийг гаргав.
Шүүхээс шүүгдэгч Э.Мөнххүрэл нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан цахир гэх газарт 2019 оны 06 дугаар сарын 17- 18-нд шилжих шөнө Ж.Баасандоржийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ж.Баасандоржийн мэдүүлэг, гэрч Л.Бүрнээбаатар, С.Энхтүвшин, П.Баттулга, мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 466, 1114 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүхээс шүүгдэгч Э.Мөнххүрэлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Э.Мөнххүрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Э.Мөнххүрэлд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Э.Мөнххүрэл нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Шүүгдэгч Э.Мөнххүрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Э.Мөнххүрэл нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Даргынхан овогт Эрдэнэбилэгийн Мөнххүрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Даргынхан овогт Эрдэнэбилэгийн Мөнххүрэлийг дөрвөн зуун тавь / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Мөнххүрэлд оногдуулсан дөрвөн зуун тавь / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан Э.Мөнххүрэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Мөнххүрэл нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэргийн учир шүүгдэгч Э.Мөнххүрэл нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Мөнххүрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Мөнххүрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ