Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 453

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ********** нэхэмжлэлтэй, 
Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******** сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ********* багт хоёр гүний худаг гаргах ажлыг ****** ХХК хийж гүйцэтгэхээр 2015 оны 12 дугаар сарын 02-нд гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эхэлж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр заасан. Урьдчилгаа санхүүжилт болох 8.100.000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн боловч ажлаа эхлүүлээгүй нь гэрээний 3.1.14, 4.3 дахь заалт, гэрээний тусгай нөхцлийн 13.1 дэх заалтуудыг зөрчсөн тул төрийн байгууллагыг хохиролгүй болгуулахаар Улаанбаатар хот, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг дээрээ байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хаягийг тодруулах тухай хариу ирүүлсэн. ***** ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх ********** тоот /Утас: 00000000, 00000000/ гэсэн хаяг дээрээ байхгүй болохыг Баянгол дүүргийн шүүх тогтоосон болно. Иймд ******** ХХК-ний захирал ********, инженер ******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ХХК-ний захирал *********, инженер ***** нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд ******** ХХК-ний захирал *******, инженер ******** нарыг эрэн сурвалжлуулах, тэдний оршин байгаа газрыг нь тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
/******** ХХК-ний захирал ********, инженер ******* нартай холбоо барьж байсан утас 00000000, 00000000 болно. Мөн ******* ХХК-ний Улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх хаяг нь ************* тоот гэжээ./

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:


1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ********ХХК-ний захирал ********, инженер ******* нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******** ХХК-ний захирал ******, инженер ******** нарыг эрэн сурвалжлах, тэдний оршин байгаа газрыг тогтоохыг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг  дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.ОЮУНБИЛЭГ