Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

            нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

            улсын яллагч Э.Оюунтунгалаг,

            иргэдийн төлөөлөгч Б.Одончимэг,

            насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярмаа, түүний өмгөөлөгч Ч.Баднаанямбуу,

            шүүгдэгч Ч.Цогтбаяр, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

           

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Цогтбаярт холбогдох 201625010767 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хаалттайгаар хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны задгайд оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,            

            -Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшуулсан,

            -Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

            -Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын            4-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            -Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар ТИ87070999, хэрэг хариуцах чадвартай, Хунт овогт Чулуунтөмөрийн Цогтбаяр.

           

            Шүүгдэгч Ч.Цогтбаяр нь 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Туул” голын эрэг дээр бага насны хүүхэд болох 12 настай З.Ариунгэрэлд хүч хэрэглэж болон хүч хэрэглэхээр заналхийлж хурьцал үйлдэж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

           

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Цогтбаяр: “Мөрдөн байцаалтын шатанд болсон явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Одоо дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна…Хохирогч охиноос уучлалт гүйж байна” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярмаа: “Охины биеийн байдал одоогоор гайгүй байгаа. Гэхдээ энэ хүнд хуулийн хамгийн дээд хэмээгээр хамгийн чанга ял оногдуулах хүсэлтэй байна. Энэ хүнээс бид ямарч мөнгө төгрөг авахгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Хэрэг болсон өдрөөс нь эхлээд би З.Ариунгэрэлийг эмнэлэгээр авч яваад байцаалт өгч явсан” гэв.

 

            Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч З.Ариунгэрэлийн өгсөн мэдүүлэг /1хх-31-34/, гэрч Л.Зоригтбаатар, Д.Амаржаргал, М.Отгонжаргал, Д.Буянбат, М.Отгонбаяр, М.Солонгобаяр, Ч.Гэрэл нарын өгсөн мэдүүлэгүүд /1хх- 37-41, 51, 56-58, 59-60, 61, 63, 64/, нас тоолсон тэмдэглэл /1хх-28-29/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-10-13/, өвчний түүх /1хх67-74/ шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3066, 1629, 4548 дугаартай дүгнэлтүүд /1хх-76, 81, 94/, шүүх сэтгэц эмгэг судлалын 324 дугаартай дүгнэлт /1хх-98/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-140/, 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоол /1хх-146/, суллагдсан хүмүүсийн тодорхойлолт /1хх-149, 153/ зэрэг болно.

 

            Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч З.Ариунгэрэлын өгсөн: “…2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр манай хичээл 17 цаг 15 минутанд тарсан...гэртээ очиход Ч.Цогтбаяр ах, аав Л.Зоригтбаатар, ээж Д.Мөнхжаргал, аавын дүү Л.Эрдэнэбаатар нар архи уугаад сууж байсан...ширээн дээр зөндөө архины шил байсан...20 цаг өнгөрч байхад Ч.Цогтбаяр ахаас бусад нь бүгдээрээ согтоод унтсан Ч.Цогтбаяр ах намайг “хоёулаа Баянзүрх дүүргийн товчоонд байх Хоодойгийнд очоод картаа аваад ирье хамт явъя” гэхээр нь “тэгье” гэж зөвшөөрсөн...Ч.Цогтбаяр ах намайг дагуулаад Хоодой гэдгийнд орсон...Хоодой гэхийн гэрт нь Хоодойгийн ах нь өөр хоёр залуу, 1 эгч байсан. Ч.Цогтбаяр ахаас нь “Хоодой байна уу” гэж асуухад байхгүй гэсэн....Хоодойгийн ах нь намайг “чи энэ согтуу нөхөртэй юу хийж яваа юм бэ” гэхэд нь юу ч дуугараагүй намайг гэрээс гарахад тавагтай чихэрнээсээ атгаад өгч байсан. ...бид хоёр тэндээсээ гарч гэр хороолол дундуур явж төв зам дагуу алхаж яваад Туул голын гүүрний урд ирээд гол дагуу байх бургасан дундуур явсан Ч.Цогтбаяр ах “ах нь нэг юм гуйя” гээд байхаар нь “хэл хэл” гэхэд “хоёулаа энд хоноё” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ, гэр рүүгээ явъя энд яаж хонодог юм бэ” гэхэд 2-3 алхсаны дараа нэг бургасны дэргэд ирэхэд намайг хөлөөрөө дэгээдэж унагаасан. Би тэгэхээр нь “та одоо яагаад байгаа юм бэ” гэхэд юм дуугараагүй тэгснээ миний өмдийг шууд шувталж татахад би “аа аа” гээд орилоход миний амыг дарсан. Би тэгэхээр нь “та болиоч дээ гуйж байна” гэхэд Ч.Цогтбаяр ах баруун гараараа миний зүүн талын хацар руу хэд хэдэн удаа алгадсан. Миний өмдийг тайлсан байсан. Өөрийнхөө эрхтэнг миний эрхтэн рүү хийсэн. Дээр гараад барагцаагаар 2-3 минут орчим хөдөлсөн миний бэлэг эрхтэн аймаар өвдсөн яг үхэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Удалгүй Ч.Цогтбаяр ах миний дээрээс босохоор нь би өмдөө татсан ...Ч.Цогтбаяр ах миний урд гараад алхаад явсан тэгснээ удалгүй “дахиад хийе” гэхээр нь “та одоо юу яриад байгаа юм бэ” гэхэд намайг доороо хийгээд дахин миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд нилээн удаан хөдөлж байгаад Ч.Цогтбаяр ах больсон би босч өмдөө татсан бид хоёр зам дагаад алхаж явж байгаад Адам Ева хоёр хөшөөны салаалсан замын дэргэд явж байгаад Ч.Цогтбаяр ах жаахан хэвтэж байгаад явъя гээд зам дээр хэвтсэн. Би тэгэхээр нь хажууд нь жаахан хэвтэж байгаад Ч.Цогтбаяр ахыг унтахаар нь босч зугтаасан. Би зугтаагаад гүйгээд явж байтал ухаан алдах гэж байгаа юм шиг сонин мэдрэмж төрөөд толгой эргээд эхэлсэн. Би тухайн үед замаа дагаад уйлаад гүйж байтал зам дээр портер машин явж байснаа зогссон. Би тэгэхээр нь суухад хоёр ах явж байсан би тэр хоёр ахад болсон хэргийн талаар ярьсан тэр хоёр ах намайг “гэр рүүгээ очиж чадах уу” гэхээр нь “чадна” гэж хэлэхэд намайг ботаник дээр буулгасан...намайг гэрт очиход аав, ээж нар бүгд согтуу тасарчихсан унтаж байсан...би маргааш өглөө нь босоход миний салтаанаас цус гараад байхаар нь түрсийнкээ угааж байхад М.Отгонжаргал эгч орж ирээд “наадах чинь юун цус юм бэ” гэхээр нь “биений юм ирсэн” гэж хэлсэн чинь “хэзээ биений юм анх ирж байхдаа ингэж ирж байсан юм, надад үнэнгээ хэлчих” гээд байхаар нь болсон хэргийн талаар товч ярьсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн...Ч.Цогтбаяр “аминдаа хайртай юу, нүхэндээ хайртай юу” гэж ам таглаж байхдаа хэлэхэд нь би “аминдаа хайртай” гэж хэлж байсан… /1хх-31-34/ гэх мэдүүлэг,

 

            Гэрч Л.Зоригтбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…15 цагийн үед Ч.Цогтбаяр, Хоодой, Болдоо хоёртой ирээд 2 шил 0.75-ийн “Найрсаг” нэртэй архи хувааж уусан. Би тэгээд унтаад өгсөн би орой 21 цагийн үед сэрээд харахад гэрт З.Ариунгэрэл, Энэрэл, Мөнхбаяр нар байсан мөн эхнэр ирсэн байсан эхнэр хэлэхдээ 16 цагийн үед ирсэн гэж ярьсан…би босож жоохон байж байгаад эргээд унтсан...маргааш өглөө нь сэрэхэд охин З.Ариунгэрэл түмпэнд бэлэг эрхтнээ угааж байсан. Бэлэг эрхтнээс нь аймаар их цус гарч байсан. Эхнэр Д.Мөнхжаргал хэлэхдээ сарын юм нь ирсэн байна гэж байсан...охин юм хэлэхгүй чимээгүй байгаад байсан. Энэ үед урд айлын М.Отгонжаргал орж ирээд сарын юм ингэж ирнэ гэж байхгүй худлаа яриад бай гээд З.Ариунгэрэлээс асууж үнэнгээ хэл гэж хэлэхэд манай охин уйлаад Ч.Цогтбаярыг хүчиндсэн гэж хэлсэн. Ч.Цогтбаяр охиныг өчигдөр орой 23 цагийн үед Баянзүрхийн товчоо дагуулж яваад замдаа Туулын бургасанд хүчиндсэн гэж ярьсан. Охины биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...../1хх-37-41/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 2 сарын 29-ний өдөр гэртээ 16 цагийн үед очиход нөхөр Л.Зоригтбаатар түүний дүү Л.Эрдэнэбаатар, Ч.Цогтбаяр, танихгүй нэг залуу нарын хамтаар нилээн архи уусан байдалтай Л.Эрдэнэбаатар, Ч.Цогтбаяр хоёр орон дээр тасарчихсан байдалтай харагдсан...Тэгээд надад архи шахаж өгсөн...орой 19 цагийн үед охин З.Ариунгэрэл, дүү нарын хамтаар сургуулиасаа ирсэн...би нилээн архи уусан байсан учир зарим нэг зүйлийг сайн санахгүй байна...Маргааш өглөө 9 цагийн үед сэрэхэд охин З.Ариунгэрэл түмпэнд дотуур хувцсаа угааж байхаар нь биеийнх нь юм ирсэн юм болов уу гэж бодсон. Энэ үед манай урд айлын хүүхэн М.Отгонжаргал орж ирсэн. М.Отгонжаргал охинд хандаж миний дүү үнэнээ хэл ээ хүүхдийн биений юм ингэж ирдэггүй юм гэж асуухад З.Ариунгэрэл уйлаад намайг Ч.Цогтбаяр гэх ах өчигдөр орой 23 цагийн үед айл руу авч яваад буцахдаа Туул голын тэнд хүчиндсэн ...орилох гэсэн чинь амыг нь дарсан алгадсан 2 удаа бэлгийн харьцаанд орсон гэж ярьсан ...охиныг харахад биед нь ил харагдах гэмтэл шарх харагдаагүй ч доогуураа цус алдаад явж чадахгүй байсан...ээжээ миний толгой эргээд унах гээд байна гэж ярьж байсан …./1хх-56-58/ гэх мэдүүлэг, 

 

            Гэрч М.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 08 цаг өнгөрч байхад Л.Зоригтбаатарынд ортол З.Ариунгэрэл дотуур өмдөө угаагаад сууж байсан...Түмпэн нь цус болсон мөн гадуураа өмсөж байсан юбка дагаад цус гарч байхаар нь Д.Мөнхжаргал эгчээс охин чинь яасан юм бэ яагаад салтаанаас нь цус гараад байгаа юм бэ гэхэд биеийнх нь юм ирж байгаа гэж хэлсэн би тэгэхээр нь хэдийдээ 13 настай хүүхдийн биеийнх нь юм ингэж ирдэг юм гэж хэлсэн...Би З.Ариунгэрэлээс “чи чинь жоохон хүүхдээ биеийн чинь юм ингэж ирэхгүй юу болсноо эгчдээ ярьчих” гэж аргадсан мөн эгч нь эмэгтэй хүн ш дээ чамайг ойлгоно гэж хэлэхэд охин уйлаад намайг хүн хүчиндсэн гэхэд нь би ч уйлсан. Тэгээд би хамаатных эгч Энхжаргалд хэлсэн. Энхжаргал эгч цагдаа дуудсан …./1хх-59-60/ гэх мэдүүлэг,

 

            Гэрч Д.Буянбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …2016 оны 2 сарын    29-ний өдөр нилээн орой болсон хойно 23 цагийн үед шиг санаж байна . хадмынд хадам дүү М.Солонгобаяр, түүний найзын хамтаар байж байтал зүс таних “Улаанаа" хочтой Ч.Цогтбаяр гэгч залуу нилээн согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай 10 гаруй настай охины хамтаар орж ирсэн...орж ирэхдээ М.Солонгобаяраас тамхины мөнгө, тамхи асууж байсан надтай харьцаагүй ээ хамт явсан охин нь үүдэнд л зогсоод байсан …ямар нэгэн юм яриагүй...Би тэр охиныг үүдэнд зогсоод байхаар нь согтуу хүнтэй юу гэж яваа юм гэхэд дуугарахгүй байсан...Ч.Цогтбаяр удалгүй гарч явсан …./1хх-63/ гэх мэдүүлэг,

 

          Гэрч М.Солонгобаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн үед гэртээ хүргэн Батаа, найз Өлзийтэгш нарын хамтаар гэрт дөнгөж орж ирээд...сууж байтал Ч.Цогтбаяр 10 гаруй настай охины хамт орж ирээд тамхи байна уу гэж асуусан тухайн үед Ч.Цогтбаяр нилээн согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан...Ч.Цогтбаяр ганц тамхи өгчих гэхэд нь манай найз Өлзийтэгш 1 ширхэг тамхи өгсөн. Би хажууд нь явсан охиныг харанхуй шөнө чи энэ согтуу нөхрийг дагаж юу хийж яваа юм гэхэд манай ах гэж хэлсэн би тэгэхээр нь Ч.Цогтбаярын ах Мөнхөө гэгчийнх охин юм байна гэж бодсон би тавагтай чихэрнээс охинд атгаж өгөөд гаргасан …/1хх-64/ гэх мэдүүлэг,

           

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын    11-ний өдрийн ¹3066 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

1. З.Ариунгэрэлийн биед хярзан, охин хальсны урагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. З.Ариунгэрэлийн охин хальс шинэ урагдалтай байна.

5. З.Ариунгэрэлийн үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй.

6. З.Ариунгэрэл нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

7. З.Ариунгэрэл нь 3 дугаар бүлгийн цустай байна /1хх-76/ гэх дүгнэлт,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын   11-ны өдрийн №1628 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн оймстой өмдөнд уранхай гарсан байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн өмдөнд үүссэн 2.5x1 см, 10x5 мм хэмжээтэй урагдал нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна. Уранхайны зах ирмэг бага зэрэг бохирлогдсон байх тул шинээр үүссэн байж болно. /1хх-81/ гэх дүгнэлт,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын      8-ны өдрийн №4548 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Ч.Цогтбаяр нь хурьцал үйлдэх чадвартай байна.

2. Ч.Цогтбаярын биед бэлэг эрхтэнд гадны биет байх бөгөөд ямар зүйл байгааг тогтоох боломжгүй.

3. Ч.Цогтбаяр нь тэмбүү өвчтэй байна /хх-84-86/ гэх дүгнэлт,

 

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №324 дүгээр дүгнэлтэд:

1. Ч.Цогтбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг эмгэггүй байсан байна. Өөрийн хийж буй үйлдлийг ойлгон мэдэж, удирдах чадвартай байсан байна.

 2. Ч.Цогтбаяр нь одоо сэтгэцийн ямар нэг эмгэггүй, Өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна.

3. Ч.Цогтбаярт албадан эмчилгээ хийх шаардлагагүй байна.

4. Ч.Цогтбаяр нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.  /1хх-98-99/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүгдэгч Ч.Цогтбаяр нь 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Туул” голын эрэг дээр бага насны хүүхэд болох 12 настай З.Ариунгэрэлд хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дээр дурдсан шүүхийн хэлэцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

            Иймд шүүгдэгч Ч.Цогтбаярыг бага насны, өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй хүүхдийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Цогтбаярын үйлдэлд согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хөнгөрүүлөх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Шүүгдэгч Ч.Цогтбаяр нь 3 удаа шүүхээр ял шийтгэгдсэнээс хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацагаар хорих ялаар шийтгүүлсэн ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг удирдлага болгон шүүгдэгч Ч.Цогтбаярыг ялаа эдлэж дууссанаас хойш ялгүйд тооцох хугацааг хэрэгсэхгүй болгож өршөөлд хамааруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, илүү ашигтай гэж шүүх дүгнэв. Энэ өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг тэмдэглэж байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Цогтбаяр нь энэ хэрэгтээ 162 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

          Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Ч.Цогтбаярыг бага насны, өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй хүүхдийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Цогтбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 22 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ч.Цогтбаярт оногдуулсан 22 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цогтбаярын цагдан хоригдсон 162 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Цогтбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Цогтбаярын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                          Э.ЧИНГИС

           

                ШҮҮГЧИД                                          С.ӨСӨХБАЯР

                                                                    

                                                                           Д.МӨНХТУЯА