Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 586

 

2020 оны 09 сарын 14 өдөр            Дугаар 128/ШШ2020/0586          Улаанбаатар хот

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Д” ХХК,

Хариуцагч: Сүхбаатар дүэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.О,

Гомдлын шаардлага: “Сүхбаатар дүэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Шүүх хуралдаанд Гомдол гаргагч “Д” ХХК-ийн төлөөлөгч Н.Ж, хариуцагч Ц.О, гэрч Т.А, Ц.Н, Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч  “Д” ХХК-ийн төлөөлөгч Н.Ж шүүхэд гаргасан шаардлагадаа: “Сүхбаатар дүэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.О нь Сүхбаатар дүгийн 13 дугаар хорооны тоотод байрладаг “Н Х” дэлгүт хяналт шалгалт хийж “Д” ХХК-ийн үйлдвэрлэсэн шошгогүй гэх бүтээгдэхүүнийг хураан авч 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээсэн. Тухайн бүтээгдэхүүнийг зарж байсан “Н Х” дэлгүийн худалдагчийг гэрчээр татан мэдүүлэг авсан. “Н Х” дэлгү нь “тухайн бүтээгдэхүүнийг шошготой эсэхийг нь анзаараагүй байсан үгүйг нь мэдэхгүй буцаалт хийнэ, солино гэхээр нь авсан” гэж мэдүүлсэн байдаг. Манай бүтээгдэхүүнийг 2, 3 удаа авч байсан боловч “анх удаа авсан” гэж худлаа мэдүүлсэн. Тухайн өдөр өмнөх авсан бараанаасаа үлдсэнийг нь хатсан хэмээн буцаалт хийсэн байдаг. Харин Ц.О байцаагч нь тус дэлгү нь манай түгээгчийг шошгоо өгөөд наагаарай гэж хэлээд явсан гэж өөрөө харсан юм шиг манайд тулган хэлсэн нь хэт нэг талыг барин ажиллаж байгаа нь шууд харагдаж байна. Мөн Ц.О байцаагч нь хэлэхдээ “Н Х” дэлгү нь манай бүтээгдэхүүнийг хайрцгаас гаргаад бүгдийг нь лангуун дээрээ ил гаргаад өрчихсөн байсан гэж хэлсэн бөгөөд хайрцаг нь хогийн саванд байсныг нь өөрөө олж авсан гэж хэлсэн. Үүнээс үзэхэд бүтээгдэхүүнийг хайрцгаас нь гарган ил задгай тавьж зарж болохгүй байтал энэ үйлдэл дээр нь арга хэмжээ аваагүй, мөн он саргүй, шошгогүй бүтээгдэхүүн аваад зарж байсан гэдгээр нь бас арга хэмжээ аваагүй. Тиймээс энэ 3 хүн шат дараалан шалгаж хүлээлцсэн өгсөн байдаг тул шошгогүй очих боломжгүй. Мөн тэр тусмаа энэ халуун улиралд кремтэй бүтээгдэхүүнийг он сар бичсэн шошгогүй бол ямар ч дэлгү авдаггүй ба авч зарж болохгүйг хүн болгон мэдэж байгаа болно.

Сүхбаатар дүэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.О нь манай компанид шошгогүй бүтээгдэхүүн зарсан хэмээн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Үүнийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнээс харахад Ц.О байцаагч нь хэтэрхий нэг талыг барьсан, гүтгэсэн шийтгэл оногдуулж байгаа тул дахин хянаж “Н Х” дэлгүийн худалдагчийг манай компанийн түгээгч Г.Отэй нүэлдүүлэн үнэнийг илрүүлэн өгч шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагч  “Д” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай компани нь хайрцагтаа 18 ширхэгээр савлагдсан “медовик” нэртэй жижиг тортыг өөрсдөө үйлдвэрлэж, дэлгүүүдэд түгээдэг. Уг бүтээгдэхүүн амархан чанараа алдаж хатаж, хөгцөрдөг учраас зуны улиралд зардаггүй.  Гэвч Сүхбаатар дүгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр манай компанийг шошгогүй бүтээгдэхүүн зарсан хэмээн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан. “Н Х“ дэлгүийн худалдагч гэрчийн мэдүүлэгтээ манай бүтээгдэхүүнийг “2, 3 удаа авч байсан боловч анх удаа авсан, тухайн бүтээгдэхүүнийг шошготой эсэхийг нь анзаараагүй, буцаалт хийнэ солино гэхээр нь авсан” гэж огт үндэслэлгүй ярьсан байсан. Манай компанийн түгээгч “Н Х” дэлгүт 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бараа өгсөн. Улсын байцаагчийн шалгалт 7 хоногийн дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шалгалт хийсэн байсан. Манай түгээгчийг 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр очиход 10 ширхэг бүтээгдэхүүний буцаалт хийгээд дахин 1 хайрцаг бүтээгдэхүүнийг авсан. Мэргэжлийн хяналтын байцаагчид шошгоо наагаагүй үлдээгээд явсан гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Иймд Мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хянасан прокурорт хандахад шүүхэд ханд гэсэн хариу өгсөн.

2017 оноос медовик тортыг үйлдвэрлэсэн. Оросоос орж ирдэг технологийн дагуу үйлдвэрлэдэг. Өдөрт 70 орчим хайрцаг гардаг, хайрцагтаа 18 жижиг ширхэгтэй зөгийн балтай торт. Хадгалах хугацаа нь хасах 03 хэмээс нэмэх 15 хэмд 3 сар орчим. Хадгалах хугацаа горим нь шошго дээрээ байдаг. Захиалгаа аваад түгээгч хгэж өгдөг. Үйлдвэрээс гарахдаа үйлдвэрлэсэн огноог тавьдаг. Үйлдвэрээс гараад 7 хоног дотроо дэлгүүүдэд хгэгддэг. Н Х дэлгүт 1 хайрцгийг өгсөн байсан. Зарим нь задалж зардаг. Манай зүгээс задалж зарж болохгүйг сануулдаг. Задалснаас хойш хэдэн цагийн дотор хэрэглэх ёстой гэсэн сануулга шошгон дээр байхгүй. 4 дүгээр сарын 20-нд өгсөн бүтээгдэхүүнийг 5 дугаар сарын 23-нд буцаасан байсан. Манайх өмнөх өдөр нь захиалга аваад бүтээгдэхүүнээ үйлдвэрээс гаргадаг учраас шошгогүй гарах боломжгүй. Дэнжийн 1000-д үйлдвэрийн байрандаа үйлдвэрлэдэг. “ ” ХХК,  “Д” ХХК 1 эзэнтэй, манай гэр бүлийн компани. “ ” ХХК үйл ажиллагаагаа зогсоосон болохоор хайрцагт нь “Д” ХХК-ийн  бүтээгдэхүүнийг савласан. Хайрцаг дээр шошгыг хэвлэх боломжгүй зардал их гарна. Стикер дээр бичээд хайрцаг дээрээ наадаг. Бүтээгдэхүүн шошготой байсныг нотолж чадахгүй ч “Н Х” дэлгүийн буруутай ажиллагаа гэж үзэж байна.” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 1/13 дугаартай “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хээнд Сүхбаатар дүгийн 13 дугаар хороонд байрлах “Н Х” дэлгүт, “ ” гэх бичигтэй ногоон өнгөтэй хайрцагтай “медовик” нэрийн торт худалдаж байсан зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлж, ******* дугаартай хэргийг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Д” ХХК-ийн захирал Н.Ж, “-Үр ” ХХК-ийн захирал ******* нарыг холбогдогчоор “Н Х” дэлгүийн худалдагч н.Н, борлуулалтын менежер В.Даваадорж нарыг гэрчээр оролцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.6 дугаар зүйлийг танилцуулж, гарын үсэг зуруулан, холбогдогч, гэрчийн мэдүүлэг авсан.

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.О би 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүгийн 13 дугаар хороонд байрлах “Н Х” дэлгүт хяналт шалгалт хийхэд, хаяг шошгогүй, “ ” гэх бичигтэй ногоон өнгөтэй хайрцагтай медовик нэрийн бүтээгдэхүүн нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх заалтыг зөрчсөн буюу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, орц, найрлага, хэрэглэх арга зэрэг нь бичигдээгүй байсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч “Д” ХХК нь шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн зөрчлийг үйлдсэн болохыг улсын байцаагчийн хяналт шалгалтын тэмдэглэл, гэрч болон холбогдогчийн мэдүүлэг, зөрчлийн бэхжүүлсэн гэрэл зураг зэргээр үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд “Дэвжих *******” ХХК-д гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэлийг оногдуулж, зөрчлийн хэрэг бтгэлтийг дуусгасан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон “Д” ХХК-д холбогдох ******* дугаартай зөрчлийн 1 хавтас, 62 хуудастай хэргийг Сүхбаатар дүгийн прокурорын газрын хяналтад хгүүлж ажилласан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Д” ХХК-ийн захирал Н.Ж нь эхнэр “ ” ХХК-ийн хамтран эзэмшигч, “ ” бичигтэй хайрцаг, наадаг шошгыг ашигладаг бөгөөд үйлдвэрээс хайрцагт нааж түгээлтэд гаргадаг гэж холбогдогч, гэрч нар мэдүүлэг тайлбарыг өгсөн. “Д” ХХК зөрчлийг үйлдсэн болох нь салбарын менежер*******ын өгсөн холбогдогчийн мэдүүлэг, зөрчлийн үйлдлийг бэхжүүлсэн гэрэл зураг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Иймд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт гэж заасны дагуу “Д” ХХК-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулсан болно. “Н Х” дэлгүт “Д” ХХК-ийн түгээлтээр хаяг шошгын мэдээлэл шаардлага хангаагүй зөрчилтэй бүтээгдэхүүн очсон, тухайн бүтээгдэхүүнийг “Н Х” дэлгү худалдсан эсэх нь нотлогдоогүй тул зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 01/13 дугаартай “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хээнд хорооны эко байцаагч *******тай хамтарч Сүхбаатар дүгийн 13 дугаар хороонд байрлах “Н Х” дэлгүт 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хяналт шалгалт хийхэд хаяг шошгогүй, гарал үүсэл нь тодорхойгүй, “ ” гэх бичигтэй ногоон өнгийн хайрцагтай “медовик” нэрийн торт худалдаж байсан зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлж, ******* дугаартай хэргийг үүсгэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Д” компанийн захирал Н.Ж, “ ” компанийн захирал ******* нарыг холбогдогчоор, “Н Х” дэлгүийн худалдагч н.Н, борлуулалтын менежер В.Даваадорж нарыг гэрчээр оролцуулж, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.6 дугаар зүйлийг танилцуулж, гарын үсэг зуруулан гэрчийн мэдүүлэг авсан.

2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүгийн 13 дугаар хороонд байрлах “Н Х” дэлгүт хяналт шалгалт хийхэд хаяг шошгогүй, “ ” гэх бичигтэй ногоон өнгийн хайрцагтай бүтээгдэхүүн нь Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх заалтыг зөрчсөн буюу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар, үйлдвэрлэсэн он сар, өдөр, хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, орц найрлага, хэрэглэх зэрэг нь бичигдээгүй байсан. “Д” ХХК нь уг зөрчлийг үйлдсэн болох нь салбарын менежер*******ын өгсөн холбогдогчийн мэдүүлэг, зөрчлийн үйлдлийг бэхжүүлсэн гэрэл зураг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Иймд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу “Д” компанийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулсан болно.

Бүтээгдэхүүнийг хураагаад устгал хийсэн. “Н Х” дэлгү зөрчилтэй бүтээгдэхүүнийг худалдаж орлого олсон гэдэг нь  нотлогдоогүй учраас арга хэмжээ аваагүй. Жижиг тортыг 4, 4-өөр нь хүүхдийн баярын бэлгэнд боох гээд гулгар уутанд савласан байсан. ямар ч хаяг шошго байгаагүй. Хорооны олон нийтийн байцаагч нь шалгалтад хамт байлцаж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаг, эко байцаагч гэж нэрлэдэг. Шалгалтад хамт байлцсан эко байцаагч ******* зөрчил шалгах явцад илэрсэн байдлыг гар утсан дээр зургаар авсан, гар утсан дээрх зургийг шүүх хуралдаанд судлуулах хүсэлтэй байна.” гэв.

Гэрчээр шүүх хуралдаанд Сүхбаатар дүгийн 13 дугаар хорооны олон нийтийн байцаагч  ******* өгсөн мэдүүлэгтээ: “тухайн хорооны тохижилт үйлчилгээний ажил хариуцдаг олон нийтийн байцаагч. Ажил үгийн хуваарьт мэргэжлийн хяналтын улсын байцаагчтай хамт шалгалт хийх үэг байдаг. Олон нийтийн байцаагч нь мэргэжлийн хяналтын байцаагчтай хамтран дэлгүт шалгалт хийж, зөрчил гарсан тохиолдолд зургаар баталгаажуулж, тухайн гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахад хамтарч ажилладаг. Тухайн үед хүүхдийн баяр болох гэж байсантай холбоотой шалгалтын үед “Н Х” дэлгүт ороход жижиг тортны 48 цагийн хугацаатай байх ёстой бүтээгдэхүүн нь хугацаа хэтэрсэн, задгай савлагаагүй байсан зөрчил илэрсэн. Хайрцаг нь байна уу гэхэд ногоон хайрцаг гаргаж ирсэн. Тухайн бүтээгдэхүүний гадна талын хайрцаг нь “ бэйкери” гэсэн бичигтэй боловч хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хаяг, хадгалах хугацаа байхгүй байсан учраас гар утсан дээрээ зураг авч баталгаажуулж, тухайн бүтээгдэхүүнийг хурааж авсан. Тухайн дэлгүт тус бүтээгдэхүүнийг тусад нь 4, 4 ширхгээр гялгар уутанд боосон, лангуун дээр байсан. 4 ширхэг нь 2800 төгрөг гэж байсан. гар утсаараа 2 ширхэг цото зураг авсан.” гэв.

Гэрчээр шүүх хуралдаанд “Н Х” дэлгүийн худалдагч Ц.Н өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Д” ХХК-ийн үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь шошготой байсан эсэхийг анзаараагүй авсан, “ бэйкери” гэсэн бичигтэй бор улаан өнгийн хайрцагтай байсан. “Д” ХХК-иас тухайн бүтээгдэхүүнийг 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 2 хайрцаг, 4 дүгээр сарын 21-ний өдөр  2 хайрцаг, 5 дугаар сарын 23-ны өдөр 2 хайрцгийг авч, 5 дугаар сарын 23-ны өдөр 1 хайрцгийг буцаасан. Манайх тухайн хайрцагтай бүтээгдэхүүнийг аваад ширхэглэж зардаг, задалснаас хойш хэдэн хоногийн дотор хэрэглэх талаар сануулга өгөөгүй, өөрсдөө ирж захиалгаа авдаг. 3 удаа бараа хүлээж авахад эхнийх нь бейкери гэсэн улаан хэн хайрцагтай, сүүлийнх нь ногоон өнгийн хайрцагтай байсан ... бүтээгдэхүүн шошготой байсан эсэхийг санахгүй байна. задлаад 4, 4-өөр нь савлаж зардаг. Шалгалт ирснээс хойш худалдан авалтын дэвтэрт бтгэдэг болсон. Падаанаараа аваад буцаалт хийдэг учраас бтгэл хөтөлдөггүй. Хадгалах хугацаа болон хэзээ үйлдвэрлэснийг зааж өгөөгүй. ” гэв.

Гэрчээр  шүүх хуралдаанд “Д” ХХК-ийн түгээгч Г.О өгсөн мэдүүлэгтээ: “... 2019 оны 6 сараас “Д” ХХК-д ажилласан. Бүтээгдэхүүнээ Дэнжийн 1000-д үйлдвэрийн байранд үйлдвэрлэдэг. 2020 оны 5 сарын сүүлээр үйлдвэрээ зогсоосон. Няраваас бүтээгдэхүүнээ хүлээж аваад, хугацаа хэтэрсэн үгүйг нь шалгаж дэлгүүүдэд түгээдэг, хугацаа нь шошго дээр байдаг, шошгыг хайрцгийн гадна талд наадаг, амархан хуулагдах боломжгүй. Өмнө нь хэн, сүүлд ногоон хайрцагтай болсон. “ бэйкери” гэсэн бичигтэй хайрцагтай. 18 ширхэгээр савладаг. Сэрүүн нөхцөлд 3 сар хадгалах хугацаатай. 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр, 4 дүгээр сарын 21-ний өдөр, 5 дугаар сарын 23-ны өдөр “Н Х” дэлгүт өгсөн бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрээс гарахдаа шошготой байсан. Бусад дэлгүт бүтээгдэхүүн өгөхөд шошгыг харж авдаг. Өглөө бүтээгдэхүүнээ авахдаа шошгоо наадаг. Өмнөх өдөрт нь үйлдвэрлэж маргааш нь түгээдэг. Дэлгүт бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөөд зарлагын баримт дээр гарын үсэг зуруулдаг.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Сүхбаатар дүэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.О нь “Н Х” дэлгүт хаяг шошгогүй медовик нэрийн торт борлуулж байсан зөрчилд “Д” ХХК-ийг “шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн” хэмээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

“Д” ХХК нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар “шошгыг шалгаж аваагүй, хайрцгаас нь гаргаж шошгогүй бүтээгдэхүүн зарсан “Н Х” дэлгүийн буруутай үйл ажиллагаа” хэмээн маргаж, хариуцагч нь “Н Х” дэлгү шошгогүй бүтээгдэхүүн борлуулсан нь тогтоогдоогүй тул уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн” хэмээн тайлбарлажээ.   

Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр “эрх бүхий албан тушаалтан хуульд заасан эрх хэмжээнийхээ хээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь холбогдох хуульд заасан журмын дагуу явагдсан, зөрчил илэрсэн нь тогтоогдсон, зөрчлийг шийдвэрлэхдээ хууль зөрчөөгүй” гэж дүгнээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нь хүнсний эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын чиглэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” 01/13 дугаар удирдамжийн дагуу хүүхдийн баярын арга хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т заасан зөрчил шалган шийдвэрлэх харьяалал зөрчөөгүй, удирдамжид заасан шалгалтын хээ, зорилгод нийцсэн байна.

Энэ хяналт шалгалтаар 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүгийн 13 дугаар хороо тоот хаягт байрлах “Н Х” дэлгүт “хаяг шошгогүй, гарал үүсэл тодорхойгүй” буюу хаана, хэдийд үйлдвэрлэсэн, ямар орц найрлагатай, ямар нөхцөлд хэдий хугацаанд хадгалах талаарх мэдээлэлгүй “ ” гэх хайрцагт савлагдсан медовик нэрийн тортыг задгайгаар савлан худалдаалж байсан зөрчлийг илрүүлж, “Д” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих” 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан “буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан” зөрчилд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаар шийтгэлийн хуудсаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.

Хяналт шалгалтаар илэрсэн шошгогүй бүтээгдэхүүн нь “-Үр бейкери” ХХК-ийн баглаа боодолд савлагдсан, “Н Х” дэлгүт худалдаалагдаж байсан үндэслэлээр зөрчлийн хэрэгт тэдгээрийг холбогдуулж шалгасан ч тухайн хүнсний бүтээгдэхүүн нь “Д” ХХК-д үйлдвэрлэгдсэн, “-Үр бейкери” ХХК-ийн хайрцагт савлагдсан болох нь холбогдогчийн болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцсэн, холбогдогчийг зөв тогтоосон, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагааг бэн хийжээ.

Гомдол гаргагч нь “бүтээгдэхүүний шошгыг шалгаагүй хүлээн авсан, задгайгаар савлан борлуулсан хэмээн “Н Х” дэлгүт хариуцлага хүлээлгээгүй гэж маргадаг ч энэ нь хаяг шошгогүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн зөрчилд гомдол гаргагчид хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй буюу шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар “Н Х” дэлгү шошгогүй бүтээгдэхүүн борлуулсан нь тогтоогдоогүй тул уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэсэнд хариуцагчийг буруутгахгүй.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний бүх үе шатанд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, 8 дугаар зүйлийн 8.2.2-т зааснаар хүнсний бүтээгдэхүүнийг буруу шошголсон бол буцаан татан авалт хийх үэгтэй бөгөөд 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар хүнсний бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, орц, найрлага, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалт зэрэг мэдээллийг багтаасан шошгыг сав баглаа боодолд хийх ба 12.7-д энэ шаардлагыг хангаагүй бол буруу шошголсон гэж үзэхээр заасан, өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон дээрх мэдээллийг агуулсан шошгогүй хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрээс худалдаанд гаргах ёсгүй байна.

“Д” ХХК-д үйлдвэрлэгдсэн “-Үр бейкери” ХХК-ийн цаасан хайрцагт 18 ширхэгээр савлагдсан, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасан мэдээлэл тодорхойгүй буюу хаана хэдийд үйлдвэрлэсэн, ямар орц найрлагатай, ямар нөхцөлд хэдий хтэл хадгалж хэрэглэх талаарх шошгогүй медовик нэрийн торт бүтээгдэхүүн нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Н Х” дэлгүт задгайгаар савлагдан худалдаалагдаж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон гэрч *******ын “4, 4 ширхгээр гялгар уутанд боосон, лангуун дээр байсан. 4 ширхэг нь 2800 төгрөг гэж байсан. Хайрцаг нь байна уу гэхэд ногоон хайрцаг гаргаж ирсэн. Тухайн бүтээгдэхүүний гадна талын хайрцаг нь “ бэйкери” гэсэн бичигтэй боловч хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хаяг, хадгалах хугацаа байхгүй байсан.” гэх, гэрч Ц.Нгийн “Манайх тухайн хайрцагтай бүтээгдэхүүнийг аваад ширхэглэж зардаг, задалснаас хойш хэдэн хоногийн дотор хэрэглэх талаар санамж өгөөгүй, 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шошготой байсан эсэхийг анзаараагүй авсан.” гэх  мэдүүлгүүдээр, хяналт шалгалтын үед үйлдэгдсэн зөрчлийн тэмдэглэл, фото зургаар тогтоогджээ.

Гомдол гаргагч “Д” ХХК нь “2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шошготой бүтээгдэхүүн түгээгдсэн, манай компанийн зүгээс дэлгүүүдэд тухайн бүтээгдэхүүнийг хайрцгаас нь задалж зарж болохгүй гэж сануулдаг”, гэрч Г.О нь “шошготой бүтээгдэхүүн хгэсэн” гэж тайлбарлах боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, дэлгүт барааг хүлээлгэн өгөхдөө барааг хүлээн авсан этгээдийн гарын үсэг зурагдаагүй зарлагын баримт л үйлддэг, өөрөөр шошготой байсан эсэхийг шалгаж хүлээлцсэн бтгэл хөтлөгддөггүй байна. Гомдол гаргагчийн шүүхэд ирүүлсэн “харилцагчийн мэдүүлэг” гэх “5 дугаар сарын 23-ны түгээлтээр шошготой бүтээгдэхүүн авсан” хэмээх нөхөж үйлдсэн бтгэлийг шүүх үнэлээгүй, учир нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд энэ баримт үнэлэгдээгүйн дээр, энэ нь 5 дугаар сарын 23-нд “Н Х” дэлгүт шошготой бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн эсэх үйл баримтыг нотлохгүй.    

Иймд дээрх үндэслэлээр Сүхбаатар дүэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, Хүнсний бүтгээдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Сүхбаатар дүгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “Д” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу  гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА