| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0349/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/356 |
| Огноо | 2018-12-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг
-улсын яллагч Б.Эрхэмбаяр
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа
-шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 1834007530345 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 9-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Төв аймгий Баянжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг Овоот хүнсний дэлгүүрийн гадна байсан ^ехих-470 маркийн тээврийн хэрэгсэл дотроос иргэн Ш.Мөнхжаргалын алтан нуухтай шүрэн толгойтой хөөргийг хулгайлж бусдад 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нар мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Төв аймгий Баянжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг Овоот хүнсний дэлгүүрийн гадна байсан ^ехих-470 маркийн тээврийн хэрэгсэл дотроос иргэн Ш.Мөнхжаргалын алтан нуухтай шүрэн толгойтой хөөргийг хулгайлж бусдад 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ш.Мөнхжаргалын:...2018 оны 09 дүгээр сарын 22-нд нөхөр Галбадрахын хамтаар Төв аймгийн Баянжаргалан сумын 90 жилийн ойд очоод тэндээ хоноод маргааш нь машиндаа суугаад хөдлөх гэтэл машины дунд хайрцагт байсан алтан нуухтай шүрэн толгойтой хөөрөг алга болсон байсан. Миний машин гадаа байхад манай хамаатны залуу Б машинд орж суугаад аавтай юм ярьж байгаад буусан болохоор тэр хүнийг авсан юм болов уу гэж бодоод хэсгийн төлөөлөгчид энэ тухайгаа хэлсэн. Хэсгийн төлөөлөгч Быг аваад явсан. Маргааш нь Бын ээж манай аав Шинэнд Б согтуу ирэхээр нь дээлийг нь тайлтал өврөөс нь хөөрөг унасан гэж хэлсэн. Тэгээд манай эгч Цэндсүрэн Баянжаргал сумаас ирэх байсан тэр хүнд өгөөд явуулсан байсан. Би хөөргөө олсон тул санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/,
Гэрч Ө.Нямын: ... 2018 оны 09 дүгээр сарын 22-ны орой манай хүү Быг гаднаас согтуу орж ирээд дээлээ тайлтал өврөөс нь алдсан хөөрөг унасан гэж манай нөхөр хэлсэн.Би өөрөө бол хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,
Гэрч М.Маналсүрэнгийн... 2018 оны 09 дүгээр сарын 22-ны орой манай хүү Быг гаднаас согтуу орж ирээд дээлээ тайлтал өврөөс нь шар өнгийн ууттай цагаан шүрэн толгойтой хаш хөөрөг гарч ирсэн. Би тэр хөөргийг манай аавын ах Шинэн гэдэг хүний хүргэн Галаа гэх хүний хөөрөг болохыг таниад авч далд хийгээд эхнэрлүү нь ярьсан гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,
Гэрч Б.Шинэнгийн...Би Галаа хүргэний машинд аймаг явах гээд жолоочийн эсрэг талын суудалд суусан. Б надтай арын онгорхой цонхоор согтуу сайн байна уу гээд Галаагийн хөөргөөр тамхилсан. Тэгээд нөгөө хөөргөө өвөртөө хийгээд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,
Гэрч Б.Галбадрахын... 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө явах гэтэл машинд байсан алтан нуухтай, шүрэн толгойтой хөөрөг алга болсон. Нэг хоносны дараа Ням гэх утсаар яриад хөөргийг маань өгч явуулсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,
Эд зүйлийн үнэлгээний хүснэгт /хх-ийн 19 хуудас/,
Шүүгдэгчийн урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 хуудас/,
хохирогч Ш.Мөнхжаргалын шүүгдэгч М.Б хөөргийг буцаан өгсөн учир гомдол саналгүй гэх хүсэлт/хх-ийн 49 хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Бусдын эд эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч М.Бын иргэн Ш.Мөнхжаргалын ^ехих-470 маркийн тээврийн хэрэгсэл дотроос алтан нуухтай шүрэн толгойтой хөөргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, М.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч М.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулан ялын саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч М.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг гаргасан байна.
Хохирогч Ш.Мөнхжаргал нь шүүгдэгч М.Б-оос алдагдсан хөөргөө буц авсан санал гомдолгүй /хх-ийн 49 хуудас/ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй байна.
Иймд шүүгдэгчийг хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж үзэж Эрүүг хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байдалд тооцов. Харин шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх М.Бын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байгаа, гэм буруугаа ойлгож гэмшсэн зэргийг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, М.Б нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар М.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
| Ц.ОТГОНЖАРГАЛ |
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ