| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0118/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/230 |
| Огноо | 2017-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж, Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа, Улсын яллагч: Э.Гантулга, Хохирогч: *******,түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, Гэрч *******, Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л. нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт ******* *******./******* регистрийн дугаартай /
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн орой 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Цагаан цахир” уурхайгаас Баянхонгор аймаг руу автомашинаар ирж явах замдаа *******тэй маргалдаж автомашины жолоо булаацалдлаа гэсэн хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар *******ийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ байж байтал Батсайхан гээд таньдаг ах миний утас руу 17 цагийн орчим залгаад “Цагаан цахир” яваад ирье, хөлс мөнгийг чинь өгнө” гээд ярихаар нь би зөвшөөрөөд Батсайхан ах, , 3 гэрээс нь гарч ирсэн. Би ыг бол огт танихгүй. ийг бол зүс таньдаг. Миний эзэмшлийн 64-61УБӨ улсын дугаартай цагаан өнгийн “Верна аксент” маркийн тээврийн хэрэгслээр явсан юм. Батсайхан ахынхаас гарч ирэхдээ л , 2 архи уусан байдалтай халамцуухан гарч ирсэн. Тэгээд Баян-Овоо сум өнгөрөөд явж байтал машины хойно , 2 нэг шил архи гаргаад ууж эхэлсэн юм. Тэгээд “цагаан цахир”-ын газар очоод олон айлуудын зүүн урд талд нэг жалганд чулуу нь байгаа гээд хэлэхээр нь тэр жалганд очтол чулуу нь байхгүй байсан. Тэгээд аймгийн төв рүү буцаад явж байхад намайг “чи согтуу байна би машин барина” гээд урд 2 суудлын дундуур биеэрээ орж ирээд байсан. Батсайхан ах түүнийг 2-3 удаа түлхсэн. ******* машины рүль булаалцалдаад замаас гаргасан. Батсайхан ах ийг хойшоо суу гээд түлхэхэд миний дээлийн энгэрээс татаж урахаар нь би машинаа зогсоотол ******* суудлын дундуур орж ирээд машины түлхүүр татаад хугалсан. Би “яаж байгаа юм” гээд хартал ******* миний нүүр рүү нэг удаа нулимахад миний уур хүрээд *******ийн нүүрэнд 2-3 удаа цохисон. ...*******ийн эрх чөлөөнд халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэрэгт сэжиглэн шалгаж байгааг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг. /ххийн 36-37, 41-42/,
Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би 2017 оны 5 дугаар сарын 03-ны орой 17 цагийн орчимд гэртээ ирэхэд ******* над руу ярьж “Цагаан цахир” яваад өгөөч ирээд бензин тосны чинь мөнгийг өгье гэсэн. Би *******ыд очиход , хоёр архи уугаад сууж байсан. ийг би өмнө нь нэг л удаа харж байсан, огт танихгүй. Колонк орж 20000 төгрөгөнд бензин хийгээд, “Цагаан цахир” явсан. Явах замд , хоёр машины ард нууцаар архи уугаад байхаар нь би “болио битгий машинд архи уугаад бай” гэсэн чинь нууж уугаад яваад байсан. “Цагаан цахир”-т очоод эзэнгүй гэрийн урд жалга руу чулуу байх ёстой гээд ороход тэр чулуу нь байгаагүй. Буцаад аймаг руу явж байтал ард сууж явсан гэх хүнийг “өмдний халааснаас 2100 төгрөг хулгайллаа чи” гээд агсарч эхэлсэн. нь хэрэлдэж маргаагүй, унтаад өгсөн. Унтсаны дараа над руу “чи согтуу машин барьж чадахгүй байна, би барина” гэж рүль булаацалдаж 2-3 удаа замаас гаргасан. Ард сууж явсан Батсайхан ийг хойш татаж, хориод яваад байсан. Тэгээд явж байсан чинь миний дээлийн энгэрээс зулгааж, татаж ураад машин унтраах гэж байгад түлхүүр хугалсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд эргээд харахад миний нүүр рүү нулимсан. Тэгэхэд нь би дух хэсэгрүү нь зүүн гараараа 2 удаа цохисон. Аймаг руу орж ирээд Батсайханы гадаа гурвууланг нь буулгачихаад би гэр рүүгээ явсан гэв. Миний хувьд *******ийн биед хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролыг баримттай хэсгийг нь төлнө гэв. Хохирогч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд би ******* ахтай утсаар яриад гэртээ байна гэхээр нь тэднийд очсон. Би ******* ахын гэрт ирэхэд *******, нар байсан. Гэхдээ би ыг бол сайн танихгүй, зүс мэднэ. намайг ороход нэг шил архи дөнгөж задлаад сууж байсан. надад хийж өгсөн. Би ******* ахыг “Цагаан цахир ороод ирье, та унаа олоод өгөх үү, чулуу авчирч тээрмийн газар оруулаад ирье” гэтэл ******* ах “за тэгье, би хүнээс асууя” гэж хэлээд гараад явсан. ...Тэгээд Батсайхан, , ******* бид 4 хойшоо “Цагаан цахир”-ын уурхай руу явсан замдаа бензин аваад тал шил архи бид 2 машины хойно суугаад уух гэтэл аяга байхгүй байхаар нь амаар нь уусан. Тэгээд би тасарсан байсан. 2017 оны 05 дугаар сарын 04-ний өглөө гэртээ сэрэхэд манай хадам ах хөдөөнөөс ирсэн гэхээр нь босоод иртэл “наад нүүр ам чинь яасан юм бэ” гэхээр нь би толинд хартал нүүр ам хөхөрсөн хавдсан байдалтай байсан. Тэгээд би Батсайхан ах руу яриад “юу болов яав” гэтэл Батсайхан ах “чиний буруу болсон, *******ын машины жолоо булаацалдаад ******* чамайг цохисон юм” гэхээр нь би “за тэр хүнээ ирээд уулзчих” гэж хэл гэсэн. ******* тухайн өдрийн орой 17 цагийн орчимд ирсэн юм. *******, Батсайхан ах 2 манайд ирсэн. Намайг “чиний буруу, чи өөрөө жолоо булаацалдсан” гэсэн. Би эвлэрээгүй хоорондоо маргалдсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн юм ... гэсэн мэдүүлэг./хх-ийн 15-17/,
Шүүх хуралдаанд хохирогч ******* мэдүүлэхдээ: : 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр унаа олж “Цагаан цахир” явахаар ******* ахынд очсон. архи задалчихсан сууж байсан, тэрийг нь хувааж уугаад сууж байтал Батсайхан ах унаа олчихлоо гээд *******ын машинтай “Цагаан цахир” явсан. Явж байх замдаа архи уусан нь үнэн. “Цагаан цахир” очиход чулуу байгаагүй учраас аймаг руу буцсан. Намайг зүүрмэглэхэд миний өмдний халаас руу гараа хийгээд 2100 төгрөг авсан байсан. “Чи наад мөнгө өгөөтөх” гэхэд буцааж өгчихөөд унтаад өгсөн. Би зарим зүйлийг санахгүй байгаа, машины түлхүүр булаацалдаагүй, жижигхэн машинд ардаа гурвуулаа рүль булаацалдаад байх боломжгүй, машиныг би уная гэж хэлсэн байж магадгүй. Гадаа ******* бид хоёр барилцаад авсан байсныг би санаж байгаа. Миний гарыг мушгиж дараад алъя гэж байх шиг байсан. Тухайн үед юу ч санаагүй, сүүлдээ би зарим зүйлийг санасан. Хамаагүй юм ярьвал алуулах юм байна гэж бодоод би нэг ч үг ярилгүй аймагт ирсэн. Миний өмсч явсан ногоон куртик цус болсон, маргааш нь миний цамц өмд нил цус болсон байсан. Батсайхан ахынд ирж, ээжийнд нь орчихоод тэндээсээ гэр рүүгээ явсан. Явах замдаа “диназавортой” паркийн ойролцоо толгой эргээд явж чадахгүй, эхнэрийгээ ирээд аваатах гэж хэлээд гэртээ очсон. Очоод би унтсан, тэр шөнөө юу болсныг мэдэхгүй, их ёолж хоносон гэж манай эхнэр хэлсэн гэв.
Гэрч *******ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр , , ******* бид дөрөв “Цагаан цахир” алтны уурхай руу явсан. Тэгээд “Цагаан цахир”-ын урд дөрөлжөөр урагшаа даваад зүүн талын жалганд очтол ийн яриад байсан чулуу байхгүй учраас шууд аймгийн төв рүү явсан. Замд , нар хойд суудал дээр архи уугаад явсан. “Нарийн”-ы гүүр даваад явж байтал , ыг 2000 төгрөг хулгайлсан гэж дайраад байсан. Хэсэг явж байснаа *******ын машины рүлиэс “Би эрүүл, чи согтуу байна. Би машин барина” гэж булаацалдсан. ******* машинаа зогсоогоод эргэж хараад ийн нүүрэнд гараараа гурван удаа цохисон. Цохихоос өмнө *******ын нүүр рүү нулимсан, тэгснээ рүль булаацалдсан. *******, ийн нүүр рүү гурван удаа цохисноос өөрөөр зодож цохисон асуудал гаргаагүй. ийн баруун талын хөмсөгний дээд тал халцарсан байсан. Тэд хоорондоо маргалдсан зүйлгүй. *******ыг “чи согтуу байна би эрүүл байна, би машин барина” гээд суудлын голоор орж ирээд байснаа *******ын нүүр рүү нулимахад ******* ийн нүүрэнд цохисон... Тэр 2 хоорондоо огт хэрэлдэж маргалдаагүй юм. *******ын дээлний заамыг нь бол татаж байгаад урсан юм.Тэгээд манайд орой 19 цагийн орчим эргэж ирсэн юм. Тэгээд манайд 30 орчим болоод л гараад явсан. Би хойноос нь гарсны дараа нь ийн утас руу залгахад “Хөх толгойд явна, гэртээ очоод залгая” гэж байсан юм. ..Тэрнээс хойш 22 цагийн үед ээжийнд орж ирсэн юм. Тэгэхдээ нүүр ам нь цус болсон орж ирээд намайг сурсан гэж байсан юм. гэх мэдүүлэг./хх-ийн 20-22/,
Шүүх хуралдаанд гэрч ******* мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр унаа олоод өгөөч “Цагаан цахир” явчихаад ирье гэсэн. Би ******* руу ярьж түүний машинтай бид нар “Цагаан цахир” явсан. Явж байх замдаа “архи ууна” гэхээр нь “ажлаа бүтээчихээд уу” гэсэн. “Цагаан цахир” орчихоод буцаад аймаг руу явсан. Явж байх замд *******ыг “чи машин барьж чадахгүй байна би барья” гээд рүлийг нь булаацалдаад дийлдэхгүй байсан. Тэгэхэд нь ******* зүүн гараараа хоёр цохисон. Бид нар манайд ирчихээд гэр гэр рүүгээ явцгаасан. ийг явсны дараа “хаана явна” гээд утсаар ярихад “Хөх толгойд явж байна гэртээ очоод ярья” гэсэн. Маргааш нь өглөө нь надруу ярьж би ёстой аймаар зодуулсан байна гэсэн. Гэрт нь очиход согтуу байсан. *******ыг дагуулж ирэхэд хоорондоо хэрэлдээд учир зүйгээ олж чадаагүй гэв. Гэрч Б.Мөнхдалайн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би *******тэй 2006 онд гэр бүл болж 11 жил хамт амьдарч байна. ******* хүнд тусархуу, цайлган сэтгэлтэй, ажилсаг, зүгээр суудаггүй, худлаа огт ярьдаггүй, шударга зантай хүн байгаа юм. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 цагийн үед ******* утсаар “Цагаан цахир” явж байна гэж хэлсэн. Тэр өдрийн орой 21 цаг өнгөрч байхад ******* “би хүнд зодуулсан ирээд ав” гэхээр нь түүнийг аваад гэртээ ирэхэд хувцас нь цус болсон нүүр, нүд ам хөхөрсөн байдалтай байсан. надад хэлэхдээ Батсайхан ахтай хамт явсан жолооч намайг зодсон гэж хэлсэн. Би *******тай утсаар ярихад “ хэлдэг газар нь хэл, наад хүн чинь машины рүль булаацалдаад өөрөө эхэлсэн, сүртэй юм би 2-3 удаа цохисон гэж байсан. *******ийн биеийн байдал зовиуртай гэртээ байгаа. Эм тарианд 300 000 төгрөг зарцуулсан. Улаанбаатар хотод тархины зураг авахуулах шаардлагатай байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24/, Шинжээч эмч М.Золжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Шүдний хугарал гэдэг нь шүдний хүзүү их бие, ёзоор хэсгээр бүрэн хугарч унахыг хэлнэ. Харин шүдний эмтрэл гэдэг нь шүдний хазах хэсгийн гадаргуу бага зэрэг үйрч унахыг хэлнэ. *******ийн шүдийг үзэхэд дээд баруун нэгдүгээр шүд хазах хэсгээр эмтэрсэн байсан тул 1 дүгээр шүдний эмтрэл гэж дүгнэлт гаргасан. Шүдний эмтрэл, хугарал хоёр хөнгөн зэрэгт хамаарна гэх мэдүүлэг. /хх-ийн 57/, М. хэрэг бүртгэлтэнд өгсөн тайлбартаа: “2017 оны 05 сарын 03-ний өдөр би Батсайхан ахынд байж байтал ирээд нэг шил архи бид 2 хувааж уусан юм....Тэгээд Батсайхан ах унаа олоод ******* ирээд бид 4 “Цагаан цахир” луу явсан тэгээд тэндээс чулуу авна гээд очиход юу ч байгаагүй юм. Тэгээд наашаа аймгийн төв рүү хөдлөөд явж байтал над руу хулгайч энэ тэр гээд дайраад байсан...тэгээд би унтаад өгсөн юм. Замдаа юу болсон талаар ч мэдээгүй юм. Хэн нь хэнтэйгээ зодолдсон эсэхийг мэдээгүй аймгийн төв рүү орж ирээд би Батсайхан ахынд ороод унтаад өгсөн юм...Замдаа машины жолоо булаацалдсан гэж л байсан” гэх тайлбар /хх-ийн 10-11/ Баянхонгор аймаг дахь ШША-ны 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 214 дугаартай шинжээчийн “1.*******ийн биед тархи доргилт, дээд баруун 1-р шүдний эмтрэл, уруулд шарх, баруун, зүүн, нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх байх боломжтой” гэх дүгнэлт. /хх-ийн 28-29/, дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт /хх-ийн 50/, Хүсэлтийг хангахаас татгалзах тогтоол /хх-ийн 52/, хариу мэдэгдэх тухай бичиг /хх-ийн 53/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, урьд ял шалгах хуудас /хх-ийн 44/, Баянхонгор аймгийн 9 дүгээр багийн засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 345 дугаар албан бичиг /хх-ийн 45/, Голомт банкны 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10/227 дугаар тодорхойлолт /хх-ийн 46/, Төрийн банкны 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар тодорхойлолт /хх-ийн 47/, Дорнод аймгийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 224 дүгээр тодорхойлолт /хх-ийн 48/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 49/, болон шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс хохиролын 2 хуудас баримт гаргаж өгсөнийг тус тус шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны Баянхонгор аймгийн Баян-овоо сумын “Цагаан цахир” гэх газраас машинтай ирж байхдаа машинд суусан зорчигч *******ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад өөрийн гэм бурууг хүлээсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “ ...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар өөрчлөн зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.
Шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүгдэгч *******ыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэднийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч *******ын эзэмшлийн “таван ханатай гэр”-ийг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн тогтоолийг хүчингүй болгож, дээрх “таван ханатай гэр эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хохирогч *******өөс эмчилгээний зардалд 1.500000 төгрөгийг шүүх хуралдааны явцад нэхэмжилсэн бөгөөд үүнээс баримтаар 626900 төгрөгний эмчилгээ үйлчилгээний зардал гарсан болох нь тогтоогдож байх тул уг зардлыг шүүгдэгч Ц.өөс гаргуулж, төлөх хугацааг шүүхээс тогтоож, нотлох баримтгүй 873100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хохирогч нь хавтаст хэргийн 92 дугаар хуудсанд нэг шүдний үнэ 60000 төгрөг болно гэсэн баримт хавсаргасан боловч уг зардлыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь хохирогчоос уг мөнгө бодитойгоор гарсан гэж үзэх үндэслэлгүй байсан тул эмчилгээ хийлгэсэн гэж үзэж зардлыг гаргах нь боломжгүй гэж үзсэн болно.
Иймд нотлох баримтаар шүүгдэгчээс 626900 төгрөгийг гаргуулж хохирогч *******өд олгохоор шийдвэрлэв. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******д ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгож өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч ******* *******д холбогдуулан аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч ******* *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 626900 төгрөгийг гаргуулж, хохирогч *******өд олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хохирогч *******өд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 626900 төгрөгийг шүүгдэгч *******ыг 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдөр төлөхөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч *******ийн нэхэмжилсэн 1500.000 төгрөгнөөс 873100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн таван ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх таван ханатай гэрийг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ