Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Ягаан дэмчиг овогт Шаравжамцын Дорж-Очир Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт *******ы ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 2023000530034 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн ******* сумын багийн, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт *******ы ******* /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын багийн нутагт байрлах “” нэртэй буудлын 205 тоот өрөөнд Х.*******тэй “урдаас томорлоо” гэх үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар Х.*******ийг шилэн аягаар шар айраг ууж байхад нь шилэн аяга руу нь хөлөөрөө 1 удаа өшиглөсний улмаас шилэн аяга нь хагарч түүний нүүр орчимд нь “хамрын баруун дээд хэсэгт, уруулын зүүн талд, баруун доод зовхины хэсэгт, баруун хацрын хэсэгт шарх, дээд зүүн 4-р шүд эмтэрсэн, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар Шүүгдэгч ******* овогт *******ы ******* нь 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын багийн нутагт байрлах “” нэртэй буудлын 205 тоот өрөөнд Х.*******тэй маргалдаж, улмаар Х.*******ийг шар айраг ууж байхад нь шилэн аяга руу 1 удаа өшиглөсний улмаас аяга хагарч хохирогчийн нүүрэнд гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Үйл баримтыг шууд тусган мэдүүлсэн хохирогч Х.*******ийн “... надад пиво хийж өгөөд тэрийг нь уух гээд стаканыг нь амандаа хүргээд ууж байсан чинь ******* босож ирээд миний ууж байсан пивоны аяга руу өшиглөчихсөн. Тэгтэл миний нүүрнээс цус гоожоод, тэнд байсан хүмүүс салгасан, би ариун цэврийн өрөөнд ороод цусаа цэвэрлэсэн...” гэсэн мэдүүлгээр, Х.*******ийг шар айраг ууж байхад аяга руу нь өшиглөсөн талаар мэдүүлсэн гэрч Д.ийн “...Тэгээд бид нар хоёр талын орон дээр хуваагдаж суугаад пиво ууж байсан чинь ******* гэнэт босож ирээд *******ийг стакантай пиво ууж байхад нь стакан руу өшиглөсөн...” гэсэн мэдүүлгээр, Түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Х.ийн “...би *******д стаканаар пиво хийж өгсөн. ******* хийж өгсөн пивыг уух гээд сууж байтал тэр гаднаас орж ирсэн 4 залуугийн нэг болох ******* босож ирээд шууд *******ийн ууж байсан стакан руу нь өшиглөчихсөн. Тэгтэл барьж байсан стакан нь хагараад *******ийн нүүрнээс цус гоожсон” гэсэн мэдүүлгээр, Шүүгчдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би харин *******ийг том том дуугараад пээдийгээд руу дайраад, хэл амаараа доромжлоод байхаар нь уур хүрээд нэг л удаа нүүр лүү нь өшиглөсөн чинь аягатай пиво нь таарсан байсан. Өөрөөр тэнд зодоон цохион болоогүй” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогч Х.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 000000059 дугаартай “...1. Иргэн Х.*******ийн биед: Хамрын нурууны дээд хэсэгт, уруулын зүүн талд, баруун доод зовхины хэсэгт, баруун хацрын хэсэгт шарх, дээд зүүн 4-р шүд эмтэрсэн, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд шинжлүүлэгчийн хэлж байгаа 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн нүүрэнд гэмтэл учруулсан үйлдэлдээ шууд санаатай хандаж хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Б.******* иргэн Х.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид хохирлоо бүрэн төлж барагдуулсан учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөр байхгүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч Б.*******ын эзэмшлээс NOTE-5 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/23 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ