Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/430

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхтулга,

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Хонгорзул,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2134002050356 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Б.Б, суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, д сүлжигч ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

2.Монгол улсын иргэн, С.Б, суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй нд арматур зангидах ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудын хөнгөн ялыг хүндэд нь багтаан түүний эдлэх ялыг 2 жилийн хорих ялаар тогтоож, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,  

2.Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дах хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хорих ялаар шийтгэж, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч С.Бын өгсөн: "Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг,    

 

Шүүгдэгч Б.Бийн өгсөн: "Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг,  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оы өгсөн: "Гомдолтой байна. Охин маань урьд нь ярьдаг байсан. Одоо ярихаа байчихлаа. Хэцүү байна. Энэ хүн биднийг мэднэ манайд ирж байсан. Манай охиныг хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй гэдгийг мэднэ. Эдний гэрийнхэн бас мэднэ. Хамаатан садан хүн ийм үйлдэл гаргасанд гомдолтой байна." гэх мэдүүлэг,  

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Б.М /хх 10-11, 16/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О /хх 15/, гэрч Э.Л /хх 20/, насанд хүрээгүй гэрч Б.М нарын өгсөн мэдүүлгүүд / хх 38/, шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 83, 105/, шүүгдэгч, хохирогч С.Бын хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 28-29, 98, 113/,

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/, Б.М нь 79%-ийн хөгжлийн бэрхшээлтэй 5086 дугаартай үнэмлэхийн хуулбар /хх 23/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх 24/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 270 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 41/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, хавсралт /хх 45-47/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 202 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 267 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 51-53/, С.Бын урьд ял шийтгэгдэж байсан талаархи ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 60, 71-77/, Б.Бийн ял шалгах хуудас /хх 88/, шинжээч эмч Л.Бямбатуяагаас авсан мэдүүлэг /хх 81/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болно. 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн А12-5 тоотод иргэн С.Быг “миний дүү Б.Мийг хүчиндсэн” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын F71 буюу оюуны хүндэвтэр хомсдолтой иргэн Б.Мийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцаанд орсон болох нь:

 

           Хохирогч Б.Мийн өгсөн: “2021 оны 7 дугаар  сарын 18-ний өдөр нагац ах С.Б гэх айлд хүүхдүүдтэй нь тоглох гээд очиж хоносон. Манай ээж шөнө болж байх үед Улаанбаатар хот руу явсан. Харин би тухайн үед Н-Эрдэнэ 11 настай жоохон хүүхэд, нагац эгч Э.Л түүний нөхөр С.Б, Б.Б 11 настай ийм хүмүүс байсан. Манай ээж Б.О нь намайг хүргэж өгөөд шөнө явсан би хэдэн цагийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд унтацгаасан. Би тухайн айлын тусдаа нэг орон дээр ганцаараа унтсан. Намайг унтах үед тухайн үед байсан хүүхдүүд болон С.Б нь эхнэр Э.Лгийн хамт газраар унтацгаасан. Өглөө хэдэн цагийг нь би сайн мэдэхгүй байна ямар ч байсан намайг өглөө унтаж байх үед С.Б гэх ах миний унтаж байсан орон дээр гарч ирээд миний хажуу талд хэвтээд миний мөөмийг барьсан дараагаар нь миний дотуур өмдийг тайлж байгаад хэлээрээ миний бэлэг эрхтнийг долоосон мөн хэлээрээ оролдоод байсан дараагаар нь миний дээр гарч хэвтэж байгаад С.Б ах миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг шургуулаад хөдлөөд байсан дараагаар нь надад нойлын цаас өгөөд май арч гэж хэлээд С.Б ах орондоо ороод унтаад өгсөн. Тухайн үед жоохон айсан ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тухайн үед С.Б ахын эхнэр нь байхгүй ажилдаа явсан байсан. Би тухайн үед эсэргүүцэл үзүүлээгүй зүгээр л хэвтэж байсан. Тэгээд С.Б босоод ор луугаа яваад өгсөн. Тухайн үед намайг загнаж цохиж зодоогүй. Би ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлээгүй. С.Б нь миний төрсөн ээжийн талын хүргэн ах. Өмнө нь харж байсан нэг их дотно биш харилцаатай. С.Б нь миний биед өмнө нь хүрч байгаагүй нэг их уулздаггүй байсан. Цагаан сар гэх баяраар л золгох гэж ирдэг байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тухайн үед С.Б нь миний дээр гарч хэвтээд бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж байх үед Э.Б гэх нэртэй 11 настай охин хараад буцаад хэвтээд унтаад өгсөн. Би С.Б гэх хүнд гомдсон гомдолтой байна.” гэх мэдүүлэг / хх 10-11/,

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оы өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нагац ах Д.Эгэх айлд төрсөн охин болох Мийн хамт очоод би өөрөө шөнө 01 цагийн үед охин Б.Мийг хононо гээд байхаар нь үлдээгээд Улаанбаатар хот руу ажилдаа явсан. Миний охин Б.М нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй. 2021 оны 7 дугаар сарын 20-ны орой би гэртээ ирсэн байсан мөн надад хэлэхдээ С.Б ах миний мээмийг оролдсон миний дотуур өмдийг тайлсан дээр гараад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү нар луугаа яриад буцаад Төв аймагт очиж уулзана гэж ирсэн. Тухайн үед С.Бын гэрт нь ирээд чи миний охиныг хүчиндсэн байна яаж байгаа юм бэ гэхэд С.Б нь би тэгээгүй, би хүрээгүй гээд байсан. Харц нь миний өөдөөс харж чадахгүй доошоо хараад байсан. Тэгээд би шууд Цагдаагийн байгууллагад хандсан. Би С.Б гэх хүнтэй нагацын холбоотой хамаатан хүмүүс. Урьд нь миний охин Б.Мийг С.Б нь ингэж оролдож байгаагүй. Би одоогийн байдлаар охин Б.Мийн биеийг хараагүй ямар нэгэн гэмтэл учраагүй. Би Тухайн үед Улаанбаатар хот руу явах гээд үлдээчихсэн байсан. Би гомдолтой байна. Хамаатны хүн маань миний төрсөн охиныг хүчиндсэнд гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Одоогоор миний давсаг, хэвлийн доогуур өвдөөд байгаа онош нь олдохгүй байна. Улсын эмнэлгээр явсан нойрондоо их муу болсон байгаа.” гэх мэдүүлэг / хх 15, 16/,          

 

           Гэрч Э.Лгийн өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр манай аавын талын хамаатан болох Б.Мийг түүний төрсөн ээж О нь манайд хоночхоод араас Улаанбаатар хот руу ахтайгаа яваад ирэх байх гээд үлдээгээд явсан. Тухайн үед М, би, манай нөхөр Б, Б 11 настай, Н, М, М гэх хүүхдүүд байсан. Бид нар шөнө нэлээн оройтож унтсан. Унтах үед М нь манай гэрийн зүүн талын нэг орон дээр ганцаараа унтсан. Харин нөхөр бид хоёр хүүхдүүдтэйгээ газраар унтсан. Би өглөө нь буюу 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 08:50 цагт ажилдаа гарч явсан нөгөө хэд унтаад үлдсэн. Би орой 18 цагийн үед гэртээ харьсан оройны 22 цагийн үед Улаанбаатар хотоос О нь манай охиныг С.Б хүчиндсэн байна гээд гаднаас ороод ирсэн, удалгүй цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх 20/,

       

           С.Бын шүүгдэгч болон хохирогчоор өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Б, О, түүний төрсөн охин Б.М, Д, Б гэх хүмүүс бөөгийн шашны зан үйл хийхээр цугларсан тус өдрөө бөөгийн зан үйлээ хийчхээд орой нь 23 цагийн үед явахаар болоод би уг хүмүүсийг Улаанбаатар хот руу хүргэж өгсөн. Харин Б.М буюу худ ургийн талын хамаатан охин манай гэрт үлдье гэж байсан. Би тухайн ирсэн хүмүүсийг Улаанбаатар хот руу хүргэж өгөөд 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг шилжих шөнө 4 цагийн үед ирсэн. Ирэх үед манай эхнэр Э.Л, Б.М, манай 2 хүүхэд, Мийн дүү гээд нэг хүүхэд байсан. Бид нар унтахаар болоод Б.М гэрийн баруун талын орон дээр ганцаараа, харин би болон манай эхнэр хүүхдүүд газраар унтсаан. Өглөө манай эхнэр Э.Л 9 цагт ажилдаа яваад би сэрчихсэн хэвтэж байсан. Гэтэл Б.М би утсаа цэнэглэе гэж надад хэлээд утсаа цэнэглэж орхиод миний хажуу талаар ирээд хэвтсэн. Би хэвтэх үед хөхний даруулгатай байх үед  хөхөнд нь хүрсэн Б.М өөрөө дотуур өмдөө тайлсан ба би Б.Мийн дээр нь гараад өөрөө бэлэг эрхтнээ нэг удаа шургуулж аваад Б.Мийн дээр тавьсан. Б.М буцаад орон дээрээ очоод унтаад өгсөн. Тухайн үед хажуу талд хоёр хүүхэд Б.М, Б.М, мөн Б.Мийн дүү нар унтаж байсан. Мийг дуртай байна гэж буруу ойлгож айлын охин хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон үйлдэлдээ их гэмшиж, харамсаж байна. Хохирогчийн сэтгэл санааны хохирлыг өөрийн чадах чинээгээрээ барагдуулна. Миний гаргасан буруу үйлдлийг уучилж харж үзээсэй гэж хүсэж байна.  

Тухайн өдрийн орой 22 цагийн үед Б, О, Д нар манай гэрт орж ирээд Б нь шууд намайг ална гэж хэлээд нүүрэн тус газар 3-4 удаа өшиглөсөн. Хажуу талаас О, Д хоёр нүүрэн тус газар нилээн хэдэн удаа өшиглөөд байсан. Б нь бас намайг би чиний хоёр хүүхдийг 10 хүргэхгүй ална гэж хэлж байсан. Тэгээд удалгүй цагдаа дуудсан. Би тухайн зодуулах үед нүд улайсан, хамар хавдсан, уруул язарсан, урд талын үүдэн 1 шүд хугарсан, толгойн орой хэсэгт нийт 6 оёдол тавиулсан. Би зодуулсан дээрээ гомдолтой байна. Хуулийн дагуу шалган шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх 28-29, 98, 113/,

 

           Шүүгдэгч Б.Бийн өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр манай дүү болох Б.Мийг хамаатны залуу С.Б нь хүчиндсэн талаар сонсоод Төв аймагт байх гэрт нь очоод уурандаа хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед юугаар яаж цохисон талаараа санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх 105/,

 

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 270 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.С.Бын биед зулайн хуйханд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэжээ /хх 41/,

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээнд: "1.Б.М нь оюуны хүндэвтэр хомсдолтой. 2.Сэтгэцийн төрөлхийн өвчин. 3.Б.М хэл ярианы хувьд энгийн хүчтэй ярьж ойлголцох чадвар муу." гэжээ /хх 45-47/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/, Б.М нь 79%-ийн хөгжлийн бэрхшээлтэй 5086 дугаартай үнэмлэхийн хуулбар /хх 23/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх 24/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Хохирогч Б.М нь оюуны хүндэвтэр хомсдолтой болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ: "1.Б.М нь оюуны хүндэвтэр хомсдолтой. 2.Сэтгэцийн төрөлхийн өвчин. 3.Б.М хэл ярианы хувьд энгийн хүчтэй ярьж ойлголцох чадвар муу." гэх /хх 45-47/, Б.М нь 79%-ийн хөгжлийн бэрхшээлтэй талаархи 5086 дугаартай үнэмлэхийн хуулбар /хх 23/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт "Б.Мийг ердийн өвчний жагсаалтын 1-2-10-2 хз: заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар 2020.7.04-2022.7.04 хүртэл 24 сараар сунгасан комиссын шийдвэр" /хх 24/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно." гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Б, Б.Б нарын буруутай үйлдлийн улмаас бусдад хор хохирол учирсан,

 

Шүүгдэгч С.Бын дээрх үйлдэл хохирогчийг сэтгэцийн өвчтэйн улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан,

 

Шүүгдэгч Б.Бийн дээрх үйлдэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж тус тус үзэв.

 

            Шүүгдэгч нарыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

            Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болно.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд миний охин М сэтгэл заслын эмчилгээнд явах шаардлагатай байгаа бөгөөд цагийн 50.000-60.000 төгрөгийн төлбөртэй төлбөрийн чадваргүйгээс эмчилгээнд явж чадахгүй байгаа талаар мэдүүлсэн,

            хохирогч С.Б гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой толгой, нурууны зураг авхуулах, ажил хөдөлмөр хийх боломжгүй болсноос ар гэрээ тэжээн тэтгэх боломжгүй болсон учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 4 сарын төлбөр 1 680 00 төгрөг, нийт 2 580 000 төгрөг нэхэмжилснийг нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэн тус тус хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ.   

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч И.Отгонсүрэн миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм хорын хохирлын төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан тухайн зүйл ангийн доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулах,

шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Б.Хонгорзул миний үйлчлүүлэгч гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгч С.Бын хувийн байдалтай холбоотой

1.Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудын хөнгөн ялыг хүндэд нь багтаан түүний эдлэх ялыг 2 жилийн хорих ялаар тогтоосон,   

2.Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дах хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хорих ялаар шийтгэж, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн талаарх түүний нотолсон ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар авагджээ.

Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг нотолсон баримт болно.  

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгч С.Бын үйлдсэн гэмт хэргийн шинж, чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

           

            Өмгөөлөгч Б.Хонгорзулын миний үйлчлүүлэгч гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэх саналыг шүүгдэгч С.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас үүсэх хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Эрүүгийн 2134002050356 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон Баатарын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч С.Быг  хохирогчийг сэтгэцийн өвчтэйн улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, хохирогч С.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн 2134002050356 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ