Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Мянган дархан овогт Чулуунбаатарын Алтанзул Улсын яллагч ******* овогт *******ын ******* Өсвөр насны шүүгдэгч овогт *******гийн ******* Шүүгдэгч овогт *******ын ******* Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч овогт ийн Хууль ёсны төлөөлөгч овогт ийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.*******, Б.******* нарт холбогдох 2023000000036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ийн 2 дугаар курсын оюутан, ам бүл-3, ээж, ахын хамт амьдардаг, Завхан аймгийн сумын багийн -н хэсэг тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 3, аав ээжийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын багийн -н хэсэг тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутагт У.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Өсвөр насны шүүгдэгч У.******* нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутагт Б.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******ын ******* нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутагт Таван тансаг дэлгүүрийн ойролцоо У.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа цохиж, хөл дээр нь дэвссэн, Өсвөр насны шүүгдэгч овогт *******гийн ******* нь тухайн цаг хугацаанд Б.*******г өөрийг нь цохилоо гэсэн шалтгаанаар түүний нүүр рүү мөргөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Хохирогч Б.*******гийн “...2020 оны 03 сарын 17-ны өдөр ... ******* манай хоёр найзтай хэрэлдээд зогсож байсан. Тэгээд хоёр найзтайгаа цаашаа явах гэтэл араас ******* дуудаад Даблис татсан гурван бацаан гээд орилоод байсан. Тэгэхээр нь би ер нь хэн юм хараадахъя гэж бодоод яваад очсон. Тэгсэн ******* байсан. Би чи мөн үү Би ******* байна танихгүй байгаа юм уу гэж хэлсэн. Тэгсэн чинь чиний хэн байх чинь хэнд хамаатай юм гээд ******* надад хэлэхээр нь би “чи согтуу байгаа юм уу одоо харь гээд нүүр лүү нь зүүн гараараа нэг цохьсон чинь “чамд ямар хамаатай юм” гээд шууд намайг хамар луу мөргөсөн. Тэгээд бид куртикнээс нь татаад эргэнээс буулгаад зодъё гэж бодсон чинь ******* хойшоо өөрөө чаргууцалдаад бөгсөөрөө газар унасан. Тэгэхээр нь тавьчихаад би өөрөө эрэг рүү буугаад хамарнаас цус гоожих шиг болохоор нь хамраа дарсан чинь хугарсан байсан ... Надад уг асуудалтай холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Насанд хүрээгүй хохирогч У.*******ын “...2020 оны 03 сарын 17-ны өдөр ад “” гээд дэлгүүрийн хажуугаар нарийн гудамжаар гараад хойд талын жалганд ээжийг авах гээд явж байсан. Тэгсэн ******* дуудаад надаас арван мянган төгрөг нэхээд би байхгүй. Яахаараа чамд өгдөг юм гэсэн чинь ******* чи хэзээ ийм том болчихсон юм гээд хөлөн дээр дэвсээд шүд рүү цохьсон. Би тэгэхээр нь зөрүүлээд мөргөсөн. Тэгээд цаашаа яваад өгсөн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, У.*******тай хамт явсан болсон явдлыг шууд тусган мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч А.гийн “...Тэр өдөр ******* бид хоёр “” дэлгүүрийн дэргэдээс *******ын эгчийнд нь очих гээд явж байсан. Тэгээд явж байсан чинь “” дэлгүүрийн хажуугийн жалганы дэргэд гурван залуутай таарсан. Тэгсэн нэг залуу нь хүрч ирээд *******тай уулзаад мөнгө нэхсэн. Тэгээд тэр залуу *******ын хөлөн дээр нь гишгээд, гараараа шүд рүү нь цохьсон чинь ******* буцаагаад тэр залууг мөргөчихсөн. Тэгээд салаад бид хоёр *******ын эгчийнх нь гэрт очоод тэндээс ээж дүү хоёрыг нь аваад хамт эмээгийнд нь очсон. Тэгээд би гэр лүүгээ яваад өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Тухайн үед Б.*******тай хамт явж байсан гэрч Б.гийн “...2020 оны 03 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим *******, бид гурав мал эмнэлгийн хажуугийн жалганд уулзаад зогсож байхад согтуу бололтой хоёр хүн явж байсан юм. Тэгсэн нэг хүн нь Даблис татсан гөлөгнүүд гээд бид гурвыг хараагаад байсан. Тэгсэн чинь ******* юу гээд байгаа юм бэ? гээд эргээд харсан чинь ******* мөн үү гээд байсан, тэгсэн ******* ах чи ******* мөн үү гэсэн. Тэгсэн ******* ахын урдаас миний ээжийг ямар ажил хийдгийг мэдэх үү гээд байсан. Тэгээд *******гийн хамар руу мөргөсөн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Л.ийн “...2020 оны 03 сарын 17-ны өдөр ... бид хоёрыг нарийн гудамжаар гарах гэж байхад хоёр банди тамхи татаад зогсож байсан. ... Тэгсэн чинь ... нэг нь бид хоёр луу хандаж холоос араас дагаад байгаа юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь үгүй хүн хүлээж байна гэсэн чинь, тэр хооронд ******* хүрээд ирсэн. Тэгээд ******* бид гурав жалгаар уруудаад явах гэж байсан чинь араас дагаад байгаа юм уу “Даблис” татаад байгаа гөлөгнүүдээ гэсэн. Тэгсэн чинь ******* эргээд “яасан гэнээ” гээд тэр хоёр дээр яваад очсон. Тэгээд ******* дөхөж очоод таних шиг болоод чи ******* байна шүү дээ ингэж явж болж байгаа юм уу гээд тэгсэн. Тэгсэн чинь ******* урдаас нь чи ******* байна шүү дээ гэсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо барьцалдаж авсан. Тэр хооронд нь би утас руугаа хүн лүү чат бичээд харсан чинь ******* нь *******г мөргөж байсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч У.*******ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №000000094 дугаартай “... 2. Иргэн У.*******ын биед: “Дээд эрүүний баруун 1 дүгээр шүдний мултрал, дээд уруулын дотор талд шарх, баруун хөлийн эрхий хуруунд цус хуралт” гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна. Гэмтэл авсан хугацаатай тохирч байна. 4.У.*******ын биед үүссэн гэмтэл нь гадны хүчин зүйл болон цохилтын улмаас үүснэ. 5.Иргэн У.*******ын биед: Дээд эрүүний баруун 1 дүгээр шүдний мултрал, дээд уруулын дотор талд шарх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хөлийн эрхий хуруунд цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр, Өсвөр насны шүүгдэгч У.*******ын үйлдлийн улмаас хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №000000095 дугаартай “...2. Иргэн Б.*******гийн биед: “Хамрын таславч ясны муруйлт, хамрын хянга яс баруун талдаа хугарал” гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ 3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Гэмтэл авсан хугацаатай тохирч байна. 4. Б.*******гийн биед үүссэн гэмтэл нь гадны хүчин зүйл болон цохилтын улмаас үүснэ. 5. Иргэн Б.*******гийн биед: Хамрын таславч ясны муруйлт, хамрын хянга яс баруун талдаа хугарал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тус тус нотлогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Б.******* нь У.*******ын нүүр рүү цохиж хөл дээр дэвссэн үйлдэлдээ, У.******* нь Б.*******гийн хамар руу мөргөсөн үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Б.*******, У.******* нар нь шууд санаатай үйлдлээрээ харилцан бие, биедээ хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Б.*******, У.******* нар Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх” ийг зөрчиж харилцан зодолдож бие, биенийхээ эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Б.*******, У.******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч У.*******аас хохирогч Б.******* хохирол нэхэмжлээгүй, хохирогч У.******* шүүгдэгч Б.*******гаас хохирол нэхэмжлээгүй байна. 2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх: Шүүгдэгч Б.*******, У.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэлээ. Шүүгдэгч Б.*******, У.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдад төлөх төлбөргүй байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй. Өсвөр насны шүүгдэгч У.*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар болон тэрээр тусгай боловсролын сургуульд суралцдаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2-т тус тус заасны дагуу ял оногдуулахгүйгээр “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах…” эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв. Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******, шүүгдэгч овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч У.*******ад ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасны дагуу өсвөр насны шүүгдэгч У.*******ад авсан хүмүүжлийн чанартай арга хэмжээг хэрэгжүүлэхийг Завхан аймгийн сум дахь хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгасугай. 4. Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 6. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 7. Шүүгдэгч У.*******, Б.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ