| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2018/0251/Э |
| Дугаар | 323/ШЦТ/2018 |
| Огноо | 2018-12-15 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 323/ШЦТ/2018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг
Улсын яллагчаар Г.Энхбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа
Хохирогч П.А
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Гүен овогт Доржпүрэвийн д холбогдох эрүүгийн 1834004190265 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Аийг байнга буюу 2017 оны 07 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг сумаас Төв аймгийн Баян-Өнжүүл сум руу явах замд машин барьж удаан явлаа гэх шалтгаанаар толгойруу нь гараа цохиж, бээлинд чулуу хийж нуруун тус газарт нь цохиж зодсон, 2017 оны 08 дугаар сарын сүүлээр толгойн тус газарт нь гараараа цохиж зодсон, 2017 оны 12 дугаар сард Төв аймгийн Баян- Өнжүүл суманд толгой хэсэг рүү цохиж зодсон, 2018 оны 02 дугаар сард Төв аймгийн Баянцагаан сумын нутагт зодсон, 2018 оны 03 дугаар сарын эхээр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд толгойн тус газарт нь цохиж, газарт унагаагаад дэвсэж зодсон, 2018 оны 04 дүгээр сарын эхээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас Төв аймгийн Аптанбулаг сум руу явах замд “чи яахаараа Өнөрсайханы гэрт байдаг юм, юу хийгээд байгаа юм” гэх шалтгаанаар зодсон, 2018 оны 05 дугаар сарын сүүлээр би Төв аймгийн Аптанбулаг суманд “чи ер нь үхсэндээ төв рүү явах гээд яараад байгаа юм бэ” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь хуванцар сандлаар цохиж зодсон, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Аптанбулаг сумын “Хар-Чулуут” гэх газар гэртээ боож унагаагаад, толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг:
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас
Шүүгдэгч Д.Бгийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Аийг байнга буюу 2017 оны 07 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг сумаас Төв аймгийн Баян-Өнжүүл сум руу явах замд машин барьж удаан явлаа гэх шалтгаанаар толгойруу нь гараа цохиж, бээлинд чулуу хийж нуруун тус газарт нь цохиж зодсон, 2017 оны 08 дугаар сарын сүүлээр толгойн тус газарт нь гараараа цохиж зодсон, 2017 оны 12 дугаар сард Төв аймгийн Баян- Өнжүүл суманд толгой хэсэг рүү цохиж зодсон, 2018 оны 02 дугаар сард Төв аймгийн Баянцагаан сумын нутагт зодсон, 2018 оны 03 дугаар сарын эхээр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд толгойн тус газарт нь цохиж, газарт унагаагаад дэвсэж зодсон, 2018 оны 04 дүгээр сарын эхээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас Төв аймгийн Аптанбулаг сум руу явах замд “чи яахаараа Өнөрсайханы гэрт байдаг юм, юу хийгээд байгаа юм” гэх шалтгаанаар зодсон, 2018 оны 05 дугаар сарын сүүлээр би Төв аймгийн Аптанбулаг суманд “чи ер нь үхсэндээ төв рүү явах гээд яараад байгаа юм бэ” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь хуванцар сандлаар цохиж зодсон, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Аптанбулаг сумын “Хар-Чулуут” гэх газар гэртээ боож унагаагаад, толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдсэн болох нь: шүүхйн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Аийн мэдүүлсэн: “...2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр...миний ард нуруу луу өшиглөж, толгой тархи руу дэвсэж зодоод намайг үсдэж өргөөд гэрээс гаргаад шидсэн...модон сандлаар миний нуруу руу цохисон...ус буцалгагчийн төмөр саваар толгой болон биеийн нуруу хэсэг рүү цохиж зодож “нүцгэн ирсэн гичий минь зайл эцэг эхийгээ ойр байгаа дээр зайл” гэж хэлээд гаргаж чулуудсан...зуухан дээр унагааж дээрээс боосон...Өмнө нь намайг гараараа зоддог байсан. Энэ удаад гэвэл модон сандлаар хүзүү хэсэг рүү хоёр удаа цохисон. Төмөр ус буцлгагчийн саваар сэрвээ болон толгой хэсэг рүү гурван удаа цохисон. Гар хөлөөрөө бол миний нуруу болон толгой хэсэг рүү зөндөө удаа цохиж зодсон...Алтанбулаг сумын эрүүл мэндийн эмч Алтанхуяг эмчид үзүүлэхдээ нэг удаа л нөхөртөө зодуулсан гэж эмнэлгийн тусламж авч байсан. Бусдыг нь нууж бие өвдөөд байна даралт ихсээд байна гэж хэлж эмнэлгийн анхан шатны тусламж авдаг байсан...2017 оны 7 дугаар сарын эхээр...бээлийн дотроо чулуу хийж араас шидээд би газар унасан. 2017 оны 08 дугаар сарын сүүлээр...толгой тархи хэсэг рүү цохиж зодсон. 2017 оны 12 дугаар сард намайг машин дотор оруулж толгой тархи хэсэг рүү цохиж зодсон. 2018 оны 02 дугаар сарын сүүлээр хонинд бид хоёр явж байхдаа намайг зодож байсан. 2018 оны 03 дугаар сарын эхээр архи ууж ирчихээд унтаж босч ирээд намайг шууд толгой руу цохиж, газар унагааж дээрээс дэвсэж зодож байсан. 2018 оны 04 дүгээр сарын эхээр...зодож цохисон. 2018 оны 05 дугаар сарын сүүлээр...хуванцар сандлаар миний толгой нуруу хэсэг рүү зодож цохисон. 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хамгийн сүүлд бас зодсон. Өөр бас зөндөө удаа зодож цохисон он сарыг нь сайн санахгүй байна. Архи уух болгондоо намайг цохиж зоддог... Намайг манай нөхөр зодоход хүн байдаггүй ихэвчлэн гэртээ юм уу хөдөө хээр зоддог юм...Би гэрийнхэндээ хэлдэггүй нуудаг юм...Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/, гэрч Ш.Удвалмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр...ус буцалгагчний төсрөөр цохих гэтэл би Ариунаа эгчийн урдуур ортол миний гарыг цохисон. ах Ариунаа эгчийг зуухан дээр боож унагааж ална гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/, гэрч Р.Цолмонгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр...Ариундэлгэрийн биеийн байдал сандарч тэвдсэн, уйлсан, тогтворгүй байдалтай толгой болон хуйхаар өвдсөн, ууц нуруу өвдөж байна гэж надад хэлж байсан. Биед нь үзлэг хийхэд гадна харагдах шарх сорив болон хөхөрсөн зүйлгүй байсан. Би тэгэхээр нь чамайг хэн ингэж зодсон юм бэ гэж асуутал Ариундэлгэр гэдэг хүүхэн нь манай нөхөр намайг ингэж зодсон. Гарандаа юм ороож байгаад намайг зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/, насанд хүрээгүй гэрч Б.Түмэн-Өлзийгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 06 дугаар сарын 18- ны өдөр манай аав нь...ээжийн нуруу хэсэг лүү өшиглөж, төмөр данхаар ээжийн толгой хэсэг рүү цохиж, модон сандлаар ээжийн нуруу хэсэг рүү цохиж балбаад ээжийг гэрээс гаргаж шидсэн...Архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ бол байнга зоддог. Зодохдоо ер нь гараараа болон байнга өшиглөж зоддог...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/, шүүгдэгч Д.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би эхнэрээ түлхэж бариад, ганц нэг алгадчихдаг юм. Согтохоороо л тэгээд байдаг...хамгийн сүүлд 2018 оны 06 сарын 18-ны өдөр...толгой хэсэгт ганц нэг удаа цохиод, түлхэж унагаасан, тэгээд босож ирэхээр нь боож аваад гэрээс чирээд гаргасан...” гэх мэдүүлэг, шинжээчийн №357 дугаартай дүгнэлт /хх-ийн 34 тал/, эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 37-39 тал/, аюулын зэргийн үнэлгээ гаргасан материал /хх-ийн 44 тал/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ гаргасан талаарх баримт /хх-ийн 45-54 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Бг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Д.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Аийн бичгээр гаргасан “...нөхөр Д.Б бид хоёр нь харилцан ойлголцож, эвлэрсэн бөгөөд цаашид гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-ийн 80 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.А нь “манай нөхөр өдий болтол босгосон амьдралаа нураахгүй гэж хоёр биенээсээ уучлалт гуйгаад хоёр биедээ ухааруулсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирлын асуудал байхгүй байна.
Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг 1 хоног хорих ялаар шилжүүлж 1 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нь “Д.Б нь урьд нь ямар нэгэн алдаа зөрчил, эрүүгийн хариуцлага гаргаж байгаагүй. Амьдралын хувьд гурван хүүхэдтэй. Хоёр хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Нэг хүүхэд нь цэрэгт явсан. Тухайн хэрэг маргаан нь хохирогчийн гэм буруутай үйлдэл байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа, учруулсан хохирол төлбөр байхгүй, энэ хэргийн улмаас учруулсан хохирлоо ойлгож гэмшиж байгаа байдал, энэ цаг мөчөөс хойш нэг ч архи дарс уугаагүй, Эхнэр, хүүхдэээсээ уучлалт гуйсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Д.Бгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж тус тус шийтгэх нь зүйтэй байна.
Тав: Бусад асуудлаар:
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдахыг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
-мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА