| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0239/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/231 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч Э.Гантулга, Нарийн бичгийн дарга : О.Сувд-эрдэнэ, Хохирогч *******, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* / ******* регистрийн дугаартай/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 23-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.2.16 тоотод иргэн *******ийг хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед би , ын эхнэр , болон ын эхнэр нартай голын зах дээр ямааны хорхог хийж байх үед бид нар нь 0.5 гр-ийн архи хувааж ууж байгаад нь архи уусан орилоод байсанаа хорхог идэхгүй яваад өгсөн би араас нь явж хорхог ид гэсэн чинь идэхгүй гээд яваад өгсөн бид нар нь холын зах дээр хоол идчихээд орой ын гэр лүү орой 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сум 3-2-16 тоотод очиход агсан согтуу тавиад хүнтэй маргалдаад байсан. Би гадаа зогсож байсан чинь “намайг ална шүү гөлөгөө” гээд намайг заамдаад байхаар нь миний уур хүрээд карма дотор байсан хутгаар ын гуяруу нь 1 удаа хутгалчихаад би гараад яваад гудманд хутга хаясан тэгээд би гудманд явж байтал араас цагдаа нар ирээд намайг аваад явсан. нь өдөр нь миний хийсэн ямааны хорхогыг эдээгүй явсан мөн орой ынд агсан тавиад намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрсэндээ карма дотор байсан хутгаар гуя хэсэг рүү хутгалж авсан. Манай хажуу талын айлыг нүүлгэх үед гэрийн хоолойд байсан хутгыг нь карма дотор хийсэн байсан тэр хутгаар ыг хутгалсан. Би уг хутгыг гудманд хаясан сүүлд нь би өөрөө хайсан боловч уг хутга олдоогүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй. 3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед Түйн голын зах дээр ******* манайханд ямааны махаар хорхог хийж өгсөн тухайн надаас гадна , найз нь, , ******* бид нар хорхог хийж байх зуур 0.75 гр-ийн архи хувааж ууж байгаад ******* архи уучихаад янз бүрийн юм яриад байхаар нь би хорхогны мах идээгүй яваад өгсөн. Орой 19 цагийн үед би аав гэрт байж байтал *******,, н нар ирэхээр нь би, н нарт “яасан орой ирдэг юм” гээд хэлтэл ******* намайг чи т юу яриад байгаа юм гээд миний араас татахаар буцаагаад заамдаж байгаад түлхсэн чинь арагшаа бөгсөөрөө унасан ******* босж ирээд карма дотроосоо 1 хутга гаргаж ирээд миний зүүн талын гуяанд хутгаар хутгалсан тэгээд би ыг цагдаа дууд гэсэн ******* гараад зугтаагаад явсан удалгүй цагдаа нар ирээд *******ийг бариад авсан би эмнэлэг дээр очиж үзүүлсэн Тухайн үед ******* намайг өдөр миний хийсэн хорхогны махыг идэхгүй явлаа гээд уурлаад байсан тэрнээс болсон байх гэж бодож байна. Тухайн үед ******* намайг хутгалаад гарч явахдаа хутгаа гудманд хаясан гэсэн тухайн үед цагдаа нар хутгыг хайгаад олоогүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад ямар нэгэн нэхэмжпэх зүйлс байхгүй мэдүүлэг / хх-ийн 11-15/,
4.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо миний биеийн байдал зүгээр болсон гэв. 5. Гэрч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* нь айл ямаа хуулж өгсөн, тэр айл махыг нь өгсөн, тэгээд манайханд гол дээр хорхог хийж өгнө гээд өдөр 15 цагийн үед *******, , манай найз Ээгий, нартай голын зах яваад хорхог хийсэн. Хорхог болох зуур бид нар 0.75 гр-ийн “Улаанбаатар” архи хувааж уусан энэ үед би 2 найз Ээгий, 2-той барилдаж байсан тэгсэн чинь *******, маргалдаад хорхогны мах идээгүй яваад өгсөн тэгээд би эхнэр болон аав ээжийг дуудаж хорхогны махаа идэж уугаад орой 19 цагийн үед гэрлүүгээ *******, аав ээж, эхнэр нарын хамтаар гэртээ ирэхэд ирсэн байсан би гэртээ ороод унтаад өгсөн. Нэг сэртэл 2 хүн хоорондоо манай гэрт хэрэлдээд байхаар нь босоод ирсэн чинь ах , *******тэй хэрэлдэж байхаар нь би “та 2 гадаа гарч хэрэлд” гэж хэлээд гаргасан. Тэр 2 гараад явсан би гэртээ байж байтал манай ах “хутгалуулчихлаа” гээд манайд ороод ирсэн би “хэнд хутгалуулсан бэ” гээд асуутал “******* намайг хутгалчихлаа цагдаа дууд” гэхээр нь би цагдаагийн 7044102 дугаарын утсанд дуудлага өгсөн ******* гараад явсан байсан удалгүй цагдаа нар ирээд *******ийг бариад авсан нь эмнэлэг рүү аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 /,
6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 554 дугаартай шинжээчийн: 1. *******-н биед гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хзрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 21-26 /, хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч *******ийн ял шалгах хуудас болон урьд нь шийтгүүлж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар, хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч хохирогч нар эвлэрэлийн гэрээ байгуулсан тодорхойлолт, болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь багийн даргын тодорхойлолт болон улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг зэрэг 2 хуудас нотлох баримт зэргийг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан” шүүгдэгч *******д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийг таван зуун / 500 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 163 дугаар зүйлийн 163.1, 164 дүгээр зүйлийн 164.1-д зааснаар шүүгдэгч *******д таван зуун / 500 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэхээр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-д зааснаар шүүгдэгч ******* нь таван зуун / 500 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ