Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Мянгад дархан овогт Чулуунбаатарын Алтанзул Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 2023000250035 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилтэй, одоо Завхан аймгийн сумын Мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт *******ийн *******, /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газрын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн буюу 700.000 төгрөгний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох эсэх талаар Шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын засаг дарга М.*******тай маргалдаж улмаар тус Сантмаргац сумын Засаг даргын тамгын газрын албаны байрны 4 өрөөний хаалгыг өшиглөж эвдсэн, мөн байрны дотоод хяналтын камерын утсыг тастсан хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар нотлогдож байна. Тухайлбал: Хохирогч байгууллагын төлөөлөгч Н.*******ы “... ******* нь Засаг дарга, Тамгын газрын дарга, Нийгмийн халамжийн байцаагч, Газрын даамал нарын нийт 4 хаалгыг өшиглөж эвдсэн ... хоёр давхрын камерын утсыг тастаж дуранг эвдэлсэн буюу манай тамгын газарт нийт 700.000 төгрөгний хохирол учруулсан. Ц.******* гэгч нь манай байгууллагад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, одоо манай байгууллага нь *******гаас өөр нэхэмжлэх эд зүйл, хөрөнгө байхгүй...” гэсэн мэдүүлгээр , Хохирогч М.*******ын “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай өрөөний онгорхой хаалганы хавтсыг цөмлөсөн, цоожны хэл нь хугараад уначихсан байдалтай байхаар нь камер шүүхэд манай тамгын газрын мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч ажилтай Ц.******* гэгч орж ирээд тамгын газрын даргын өрөөний хаалгыг нэг татаад дараа нь шууд өшиглөж харагдсан. Дараа нь шууд яваад камерын утсыг тастаад камер харах боломжгүй болгосон. Тэгээд манай өрөөний хаалгыг өшиглөж хаалганы хавтас цөмлөсөн юм шиг байна лээ, яагаад гэхлээр манай өрөөний хаалга эвдэрсэн байсан. *******гаас өөр хүн яваагүй. ...Би тэгээд *******д дараа нь орж ирэхээр нь “чи юу болов, яагаад энэ төрийн өмч хөрөнгийг эвдлэв” гэж хэлэхэд шууд над руу сандал шидсэн, тэгээд дээрээс нь эрүүл хүн сонсохын аргагүй муу үгээр намайг олон түмний өмнө гутаан доромжилж “балай хүүр минь, чи хоозгон гичий, пизда, балай авгай аятайхан байгаарай, амьд явъя гэвэл, балай гичий, хоёр гурван нөхөр сольсон балай авгай, намайг чи барах уу, балай хүүрээ” гэж намайг үзэшгүй муухайгаар доромжилсон, миний цүнхнээс татаж цүнхний оосор тастаж миний булган хүрэмний зүүн талын халаасны хэсэгт урагдсан. Тэгээд газрын даамал гийн өрөөнд ороод дотроос нь цоожилсон чинь өрөөний хаалгыг цөм цохиж хэмхэлсэн. Тэгээд сумын цагдаа *******г аваад цагдаагийн хэсэг рүү явсан....” гэсэн мэдүүлгээр, ******* ын өрөөний хаалгыг өшиглөснийг харсан талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч Б.ийн “...би ******* ахыг аваад коридор луу гарах гэтэл хөдөлмөр халамжийн байцаагч ын өрөөний хаалгыг цөм өшиглөсөн, тэгэхээр нь ахиад барьж аваад байж байтал сум цагдаа ирээд аваад явсан. ...Намайг байхад газрын даамал гийн хаалгыг цөм өшиглөөд, Хөдөлмөр халамжийн хоёрын хаалгыг цохисон, тэгээд тэр засаг даргын өрөөний хаалганы цоожийг хэмхэлсэн байх шиг байсан, хүмүүс янзлаад байх шиг байсан, өөр юу эвдсэнийг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр, Гэрч М.ын “...Би өрөөнөөсөө гараад харсан чинь ******* ах Засаг даргын өрөөнд засаг даргатай муудалцаж байсан, ...тэгтэл засаг дарга өрөөнөөсөө гараад газрын даамал эгчийн өрөө рүү орсон, тэгтэл ах бас л хойноос нь ирээд эгчийн хаалгыг өшиглөөд эвдсэн, тэгээд ах дахиад ******* ахыг аваад гарсан. ...Захиргааны 2 давхрын 4 хаалга өшиглөж цөмлөсөн, мөн дотор суурилуулсан камерын утсыг тастаж эвдэлсэн өөр нэг их эвдэж гэмтээгээгүй байх...” гэсэн мэдүүлгээр, Гэрч М.ын “...би сумын засаг даргатай уулзах ажилтай засаг даргын өрөөнд ороход засаг дарга ******* эгч ганцаараа байсан, намайг ороод удаагүй байхад гаднаас ******* дарга засаг даргын өрөөний хаалгыг өшиглөж шууд “засаг дарга руу чам шиг гичий намайг дарамталлаа” гэх мэтээр янз бүрийн үг хэлээд ширээ тойруулаад хөөхөөр нь би ******* ахыг бариад автал засаг дарга өрөөнөөсөө гарч гүйгээд тамгын газрын ажилтан гийн өрөө лүү ороод дотроос нь түгжсэн юм шиг байна лээ. ******* дарга бид хоёр өрөөнөөс нь гаргаад тавьсан чинь араас гийн өрөө лүү очоод хаалгаа онгойлгохгүй болохоор нь ******* ах хаалгыг өшиглөөд эвдсэн, тэгээд байж байтал цагдаа орж ирэхээр нь би гараад явсан...” гэсэн мэдүүлэг болон хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цагаас 14 цаг хүртэл хугацааны хяналтын камерын бичлэгийг гүйлгэн үзэхэд тус өдрийн 13 цаг 41 минут 38 секундаас 55 секундийн хооронд тус тамгын газрын Хөдөлмөр халамж хариуцсан мэргэжилтэнгийн өрөөний хаалгыг гаднаас нэг хүн орж ирээд татаж үзсэний дараа өшиглөн дараа нь хяналтын камерын дуранг ирж тастаж байгаа үеийг харуулсан 22 секундийн бичлэг байв. Уг бичлэг дээрх хүнийг таньдаг эсэх талаар оролцогч нараас асуухад манай тамгын газрын мал эмнэлэг тасгийн дарга ******* гэгч хүн байна гэснийг үзлэгийн тэмдэглэлд тусгаж тэмдэглэв” гэсэн хэсгээр тогтоогдож байна. Тус хэргийн улмаас хохирогч байгууллага болон хохирогчийн эвдэрсэн эд хөрөнгийн үнийг Завхан аймаг дахь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Завхан салбарын шинжээч Т.гийн 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “...Эд зүйлийн үнэлгээг 700.000 төгрөгөөр...” тогтоосон дүгнэлтээр тогтоогджээ. Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагч Ц.гийн “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би ... Засаг даргын тамгын газар орж өөрийнхөө өрөөнөөс бичиг авах гээд очсон, тухайн үед яг ундны цаг болчихсон Засаг даргын тамгын газар дээр нэг ч хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би тамгын газрын дарга ыг өрөөндөө байж магадгүй гэж бодоод тамгын газрын хоёр давхарт гарч тамгын газрын дарга ын өрөөний хаалгыг гаднаас нь татсан цоожтой мөртлөө дотроо хүнтэй юм шиг санагдахаар нь согтуудаа хаалгыг нь хөлөөрөө өшиглөчихсөн, тамгын дарга ын өрөөний хаалга дотогшоо онгойчихсон тэгсэн дотор нь хүн байхгүй болохоор цаашаа явж байсан нэг нэлээн доошоогоо унжчихсан утас байхаар нь нөгөө утсыг гараараа татчихсан нөгөө утас нь хяналтын камерын утас байж байгаад тасарчихсан. Тэгээд би тэндээс яваад сумын засаг дарга *******ын өрөөний үүдийг бас түлхсэн хаалганы түгжээ нь эвдрээд хаалга нь дотогшоо онгойчихсон. Тэгээд би засаг даргын тамгын газраас буцаж гарахдаа Халамжийн байцаагч ын өрөөний хаалганы доод хэсэг рүү бас хөлөөрөө өшиглөчихөөд гарч яваад хэсэг хугацааны дараа эргээд засаг даргын тамгын газар руу ороод ирсэн засаг дарга ******* өрөөнийхөө хаалганы цоожийг янзлуулаад зогсож байснаа намайг чи яагаад хамаг өрөөний хаалга эв байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуурхаж засаг дарга *******тай муудалцсан, засаг дарга миний хажуугаар гараад Газрын даамал гийн өрөөнд ороод дотроос нь түгжчихсэн тэгээд хаалганы хоёр талаас засаг даргатай маргаж байгаад нөгөө хаалгыг би бас эвдчихсэн. ...би их гэмшиж учруулсан хохирлоо барагдуулсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Ц.*******г бусдын эд хөрөнгийг өшиглөхөд эд хөрөнгө гэмтэж болохыг ухамсарлаж эд хөрөнгийг гэмтээхийг хүсч зориуд эд хөрөнгөнд хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай байна. Мөн Ц.*******гийн үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан бөгөөд түүний үйлдэл Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогч байгууллага болох хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар: Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Иймд Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******г бусдын эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******д 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав /сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 216.666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг тайлбарласугай. 5.Шүүгдэгч Ц.*******гийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч Ц.******* нь хохирогчид хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD -г хэрэгт хавсаргасугай. 7.Ц.*******гийн өмчлөлийн “хар хөх өнгийн даваа толгойтой, гуулин нуух халбагатай халтар манан хөөрөг”-ийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 8.Шүүгдэгч Ц. нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА