Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 249

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.О, С.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Б.Соёлмаа,

          хохирогч О.Сарантуяа, түүний өмгөөлөгч Б.Отгонтуяа,

          шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Б.Билгүүн,

          шүүгдэгч С.Б /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Д.Ганбат, З.Цэнгэнбаяр,

          нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Ганбат, З.Цэнгэнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Д.О, С.Б нарт холбогдох 2015 2600 00904 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

............. овгийн Д-гийн О, 19... оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, соёлын менежмент, дуу хөгжим заах арга зүй мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., хүүхдүүдийн хамт .............. дүүргийн ..... дүгээр хороо, ... дугаар хэсгийн .......... .. дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо .............. дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...................../;

 

............... овгийн С-гийн Б, 19.. оны ... дүгээр сарын ..-ны өдөр ............... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамын газарт мэргэжилтэн ажилтай гэх, ам бүл .., хүүхдүүдийн хамт ..... аймгийн .......... сумын ... дугаар баг, ............ ....-.... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................../;

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 25а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 14 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 33а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Шүүгдэгч Д.О нь ганцаараа:

1. 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Б.Ариунзаяаг “мөнгө түр зээлээч” хэмээн хуурч, нийт 1.300.000 төгрөгийг залилан авсан,

2. 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр С.Хуланг “9911-тэй дугаар олж өгч болно” хэмээн хуурч, нийт 35.000.000 төгрөгийг нь залилан авсан,

3. Б.Ижилмөрөнг “Мон Эн Ко” компаниас акталж байгаа “Ниссан патрол” загварын автомашинуудыг хямд худалдах гэж байна” хэмээн хуурч, 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хөгжим бүжгийн коллежийн хойд талын автомашины зогсоолд бэлнээр 30.000.000 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мөн газарт бэлнээр 12.000.000 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр мөн газарт бэлнээр 12.000.000 тус тус залилан авч, Б.Ижилмөрөнд 9.000.000 төгрөгийн, Б.Гантулгад 30.000.000 төгрөгийн, Д.Батболдод 3.000.000 төгрөгийн, М.Батцэрэнд 12.000.000 төгрөгийн, нийт 54.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Д.Байгалмааг “9911-тэй дугаар Оюунтолгойгоос хямдхан авч өгнө” хэмээн хуурч, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөгийг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөгийг, нийт 15.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5601026124 дугаартай дансаар шилжүүлүүлэн залилж авсан,

5. 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Б.Мөнхтөр, Б.Мөнх-Очир нарыг “Оюутолгой ХХК-иас 9911-тэй дугаарууд гарч байна, авч өгнө” хэмээн хуурч, өөрийн “Хаан” банкны 5601026124 дугаартай дансанд, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах “Хаан” банкны салбараас ах Б.Мөнх-Очирынх нь дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлүүлэн, мөн нийт 1.800.000 төгрөгийн үнэлгээтэй “Ай-фоне 5 эс” загварын 3 ширхэг гар утсыг залилан авч, Б.Мөнхтөр, Б.Мөнх-Очир нарт нийт 11.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Б.Энхчимэгийг “3 хоногийн хугацаатай мөнгө зээлээч” хэмээн хуурч, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Таван эрдэнэ” хүнсний зах дээр бэлнээр 5.000.000 төгрөгийг залилан авсан,

7.Б.Болдболорыг “манай Оюутолгой компани акталж байгаа дугааруудаа зарж байгаа” хэмээн хуурч, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 15.000.000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5601026124 дугаартай дансанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны “Худалдаа хөгжлийн” банкнаас шилжүүлүүлж, нийт 25.000.000 төгрөгийг залилан авсан,

8. 2014 оны 8 дугаар сарын 03-ны өдөр иргэн Х.Сонинхүүг “9911, 9909-тэй дугаар хямд авч өгнө” хэмээн хуурч, өөрийн “Хаан” банкны 5601026124 дугаартай дансанд 5.300.000 төгрөгийг нь Дархан хотоос шилжүүлүүлэн залилж авсан, мөн 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын 45 дугаар байрны 31 тоотод орших гэртээ 4.700.000 төгрөгийг бэлнээр, нийт 10.000.000 төгрөгийг залилан авсан,

9. 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Д.Мөнхзулыг “Манай байгууллагын гадаад иргэд нутаг буцах гэж байгаа, тэдний 9911-тэй дугаарууд хямд үнээр худалдаж байна” хэмээн хуурч, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дүнжингаравын 45 дугаар байрны 31 тоотод бэлнээр 5.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5601026124 дугаартай дансанд, 20.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Пирамид” төв дотор байрлах “Хаан” банкны салбараас шилжүүлүүлж, нийт 25.000.000 төгрөгийг залилан авсан,

10.О.Сарантуяаг “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 1 давхрын зааланд хүүхдийн цэцэрлэг байгуулж хамтран ажиллуулъя” хэмээн хуурч, цэцэрлэг байгуулж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 59.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 11.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсан дахь “Хаан” банкнаас өөрийн “Хаан” банкны 5601026124 дугаартай дансанд шилжүүлүүлж, нийт 70.000.000 төгрөгийг залилан авсан,

11. Д.Бавуудоржийг “удаахгүй мөнгийг нь өгнө, ажлаа бүтээх гэсэн унаагүй болоод байна” хэмээн хуурч, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 33 нэр төрлийн 13.359.500 төгрөгийн үнэлгээтэй цэцэрлэгийн эд хөрөнгийг, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто зогсоолын орчим 9.500.000 төгрөгийн үнэлгээтэй, номер дугааргүй, гаалиар орж ирсэн “Приус-20” загварын автомашиныг залилан авч, Д.Бавуудоржид нийт 22.859.500 төгрөгийн хохирол учруулсан,

12. Б.Эрдэнэбаатарыг “Оюутолгой компаниас 2 ширхэг “Ланд” загварын автомашин хямд авч өгнө, 9911-тэй дугаар хямд авч өгнө” хэмээн хуурч, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драмын театрын үүдэнд бэлнээр 18.000.000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чингис” зочид буудлын гадна бэлнээр 5.000.000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Выставка” дэлгүүрийн урд бэлнээр 5.000.000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драмын театрын үүдэнд бэлнээр 1.800.000 төгрөгийг, нийт 29.800.000 төгрөгийг залилан авсан,

13. 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Т.Энхзулыг “мөнгө зээлээч” хэмээн хуурч, 4.601.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5601026124 дугаартай дансанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Богд ар” хорооллын /Төмөр зам/ “Хаан” банкнаас шилжүүлүүлэн залилан авсан,

14. 2014 оны 12 сарын 06-ны өдөр Б.Тамирааг “утас зээлээр худалдан авъя” хэмээн хуурч, зарж байсан “Ай-фоне 6” загварын 1.170.000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 31 тоотод залилан авсан,

15. 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гар утасны худалдааны” төвийн лангуун дээр ажилладаг Б.Болорцэцэгийг “Би Оюутолгойд ажилладаг, маргааш мөнгийг нь өгнө, барьцаанд нь автомашинаа үлдээе” хэмээн хуурч, Г.Баатархүүгээс залилан авсан “Тоёото ист” загварын автомашиныг манай нөхрийн автомашин байгаа юм гэж барьцаанд үлдээж, 488.000 төгрөгийн үнэлгээтэй “Самсунг Мега”, “Эл Жи” загварын 2 ширхэг гар утсыг нь залилан авсан,

 

Шүүгдэгч Д.О нь С.Б-тэй бүлэглэн:

 

1. 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Ану Үжин” ресторанд Г.Амарбуянтыг “Хөдөө аж ахуйн яамны төслийн зээл дээр ажилладаг, төслийн зээл гаргаж өгнө” хэмээн хуурч бэлнээр 15.000.000 төгрөгийг залилан авсан,

2. 2015 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын вокзалын орчим Г.Баатархүүг “мөнгийг нь дансаар шилжүүлнэ” хэмээн хуурч, 8.100.000 төгрөгийн үнэлгээтэй “Тоёото ист” загварын автомашиныг залилан авсан,

3. 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн төвд орших Баянбулаг зочид буудалд Л.Гал, Ч.Гансүх, Б.Чулуун нарыг “Хамтран ажиллана, Хятадын хөрөнгө оруулалтаар мах бэлтгэн нийлүүлэх гэрээ хийж явна, компани байгуулах ёстой, бичиг баримт бүрдүүлэхэд зарцуулна” хэмээн хуурч, мөн өдөр Б.Чулуунаас бэлнээр 2.000.000 төгрөгийг,

- 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Л.Галаас 3.000.000 төгрөг, Ч.Гансүхээс 5.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг “Ганхас сора” ХХК-ийн данс руу Ч.Гансүхээр Төв аймгийн Баянчандмань сумын “Төрийн” банкны дансаар шилжүүлүүлж авсан,

- 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Л.Галаас 4.500.000 төгрөг, Ч.Гансүхээс 2.000.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөгийг “Ганхас сора” ХХК-ийн данс руу Баянхонгор аймгийн “Төрийн” банкны дансаар шилжүүлүүлж авсан,

- 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Ч.Гансүхээс бэлнээр 500.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Улсын бүртгэлийн хэлтэс дотор авсан,

- 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ч.Гансүхээс 1.000.0000 төгрөгийг С.Б-ийн данс руу Баянхонгор аймгийн “Төрийн” банкны салбараас шилжүүлүүлж авсан,

- 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ч.Гансүхээс 14.000.000 төгрөгийг “Ганхас сора” ХХК-ийн данс руу Баянхонгор аймгийн “Төрийн” банкны дансаар шилжүүлүүлж авсан,

- 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Б.Чулуунаас бэлнээр 2.000.000 төгрөгийг Баянхонгор аймгийн төвд орших “Баянбулаг” зочид буудалд авсан,

- 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Ч.Гансүхээс 1.000.000 төгрөгийг Д.Цэрэндэжид гэгчийн “Хаан” банкны дансанд Баянхонгор аймгийн “Хаан” банкны салбараас шилжүүлүүлж авсан,

- 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн төвд Ч.Гансүхээс бэлнээр 1.000.000 төгрөгийг авсан,

- 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Б.Чулуунаас 300.000 төгрөг, Ч.Гансүхээс 1.000.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийг С.Б-ийн хэлснээр Д.Цэрэндэжид гэгчийн “Хаан” банкны дансанд Баянхонгор аймгийн “Хаан” банкны салбараас Ч.Гансүхээр шилжүүлүүлж авсан,

- 2015 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Баянчандмань сумын төвд Ч.Гансүхээс бэлнээр 1.000.000 төгрөгийг,

- 2015 оны 10 дугаар сарын эхээр Л.Галаас 675.000 төгрөгийг Ч.Наранбаатарын данс руу шилжүүлүүлж залилан авч, Б.Чулуунд 4.300.000 төгрөгийн, Л.Галд 8.175.000 төгрөгийн, Ч.Гансүхэд 26.500.000 төгрөгийн хохирол учруулан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 373.093.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч С.Б нь ганцаараа:

 

1. 2015 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр төмөр замын вокзалын орчим Г.Баатархүүг “мөнгийг нь дансаар шилжүүлнэ” хэмээн хуурч, 9.000.000 төгрөгийн үнэлгээтэй “Приус-20” загварын автомашиныг нь залилан авсан,

2. 2016 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Осоржамааг “төслийн зээлэнд оруулж өгнө” хэмээн хуурч, 2.300.000 төгрөгийг нь залилан авсан,

3. 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэн Б.Батбуянг хуурч мэхлэн “хөдөө аж ахуйн чиглэлээр төслийн 100.000.000 төгрөгийн зээл гаргуулж өгнө” гэж итгүүлэн “Эх даян дэлхий” нэртэй хоршооны 3108210197 дугаартай данс руу 9.850.000 төгрөгийг шилжүүлүүлэн залилан авсан,

 

Шүүгдэгч С.Б нь Д.О-тэй бүлэглэн:

 

1. 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ану Үжин” ресторанд Г.Амарбуянтыг “Хөдөө аж ахуйн яамны төслийн зээл дээр ажилладаг, төслийн зээл гаргаж өгнө” хэмээн хуурч бэлнээр 15.000.000 төгрөгийг залилан авсан,

2. 2015 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Төмөр замын вокзалын орчим Г.Баатархүүг “мөнгийг нь дансаар шилжүүлнэ” хэмээн хуурч, 8.100.000 төгрөгийн үнэлгээтэй “Тоёото ист” загварын автомашиныг залилан авсан,

3. 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн төвд орших Баянбулаг зочид буудалд Л.Гал, Ч.Гансүх, Б.Чулуун нарыг “хамтран ажиллана”, “Хятадын хөрөнгө оруулалтаар мах бэлтгэн нийлүүлэх гэрээ хийж явна”, “компани байгуулах ёстой, бичиг баримт бүрдүүлэхэд зарцуулна” хэмээн хуурч, мөн өдөр Б.Чулуунаас бэлнээр 2.000.000 төгрөгийг,

- 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Л.Галын 3.000.000 төгрөг, Ч.Гансүхийн 5.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг “Ганхас сора” ХХК-ийн данс руу Ч.Гансүхээр Төв аймгийн Баянчандмань сумын “Төрийн” банкны дансаар шилжүүлүүлж авсан,

- 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Л.Галын 4.500.000 төгрөг, Ч.Гансүхийн 2.000.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөгийг “Ганхас сора” ХХК-ийн данс руу Баянхонгор аймгийн “Төрийн” банкны дансаар шилжүүлүүлж авсан,

- 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Ч.Гансүхээс бэлнээр 500.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Улсын бүртгэлийн хэлтэс дотор авсан,

- 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ч.Гансүхээс 1.000.0000 төгрөгийг С.Б-ийн данс руу Баянхонгор аймгийн “Төрийн” банкны салбараас шилжүүлүүлж авсан,

- 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ч.Гансүхээс 14.000.000 төгрөгийг “Ганхас сора” ХХК-ийн данс руу Баянхонгор аймгийн “Төрийн” банкны дансаар шилжүүлүүлж авсан,

- 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Б.Чулуунаас бэлнээр 2.000.000 төгрөгийг Баянхонгор аймгийн төвд орших “Баянбулаг” зочид буудалд авсан,

- 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Ч.Гансүхээс 1.000.000 төгрөгийг Д.Цэрэндэжид гэгчийн “Хаан” банкны дансанд Баянхонгор аймгийн “Хаан” банкны салбараас шилжүүлүүлж авсан,

- 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн төвд Ч.Гансүхээс бэлнээр 1.000.000 төгрөгийг авсан,

- 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Б.Чулууны 300.000 төгрөг, Ч.Гансүхийн 1.000.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийг С.Б-ийн хэлснээр Д.Цэрэндэжид гэгчийн “Хаан” банкны дансанд Баянхонгор аймгийн “Хаан” банкны салбараас Ч.Гансүхээр шилжүүлүүлж авсан,

- 2015 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Баянчандмань сумын төвд Ч.Гансүхээс бэлнээр 1.000.000 төгрөгийг,

- 2015 оны 10 дугаар сарын эхээр Л.Галаас 675.000 төгрөгийг Ч.Наранбаатарын данс руу шилжүүлүүлж залилан авч, Б.Чулуунд 4.300.000 төгрөгийн, Л.Галд 8.175.000 төгрөгийн, Ч.Гансүхэд 26.500.000 төгрөгийн хохирол учруулан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 83.225.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.О, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О, С.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Д.О, С.Б нарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.О-ийг 7 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Бг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч С.Б-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, шүүгдэгч С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ийн цагдан хоригдсон нийт 59 хоногийг, шүүгдэгч С.Б-ийн цагдан хоригдсон нийт 14 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ээс 171.444.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ариунзаяад 1.300.000 төгрөг, хохирогч Б.Ижилмөрөнд 31.000.000 төгрөг, хохирогч Д.Байгалмаад 10.000.000 төгрөг, хохирогч Б.Болдболорт 15.000.000 төгрөг, хохирогч Х.Сонинхүүд 9.300.000 төгрөг, хохирогч О.Сарантуяад 60.000.000 төгрөг, хохирогч Д.Бавуудоржид 19.844.000 төгрөг, хохирогч Д.Мөнхзулд 25.000.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ийн бага насны хүүхэд болох 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн Ч.Ананд, 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн О.Үжин, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн О.Гэлэгцэвээн нарын асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Авъяаслаг багачууд цэцэрлэг” нэртэй 1-169 хүртэл дугаарласан материал, Сургалтын хөтөлбөр 2014 оноос 2015 оны хичээлийн жилийн төлөвлөгөө 1-101 хүртэл дугаарласан материалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг хэргийн хамт ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 641 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн хэргийн талаарх шүүхийн дүгнэлт хэсэгт “...Шүүгдэгч Д.О, С.Б нарт ял оногдуулахдаа ... шүүгдэгч нар нь гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ...” гэжээ. Шүүгдэгч Д.О-ийн үйлдлүүд нь 2015 он хүртэлх үйлдлүүд тул 2002 оны Эрүүгийн хуулиар шийтгэгдэх ёстой боловч 2017 оноос үйлчилж байгаа Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан. Д.О нь бусдад нийт 373.093.500 төгрөгийн хохирол учруулсан боловч 201.649.500 төгрөгийг нь төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөрийг нь төлж барагдуулахаа илэрхийлсэн. Шүүгдэгч Д.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн бага насны 3 хүүхэдтэй бөгөөд тэднийг нь асран харгалзах хүнгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 7 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие хийсэн хэрэгтээ маш их харамсан, гэмшиж байна.

1. Миний бие Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газарт мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтэн бөгөөд Улсын байцаагчийн ажил эрхэлдэг. 2012 онд Чимэгсүрэнгээс “Ган Хас Сора” ХХК-ийн хувьцааг 100 хувь худалдан авч, Засгийн газрын үнэ тогтворжуулах төслөөс 250.000.000 төгрөгийн зээл авч БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөл гаргуулан авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мах боловсруулах үйлдвэр, хөргөлтийн зоорийг хэрхэн яаж байгуулах талаар судалж явах үед Д.О гэх хүнтэй анх танилцаж байсан. Д.О-тэй танилцахад манай “Ган Хас Сора” ХХК-ийн мах экспортлох зөвшөөрөл дээр хамтарч ажиллах боломжтой, эцэг Дамдинсүрэн нь “Хөргөлт сервис” ХХК-д захирал, Хятадаас энэ чиглэлээр 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломжтой гэж итгүүлэн Эмээлт дэх эдлэн газар, хаус, Зайсанд амьдардаг 2 өрөө байр болон “Хөргөлт Сервис” ХХК-ийн байранд дагуулан очиж хөргөлтийн олон тоног төхөөрөмж үзүүлсэн бөгөөд Д.О-тэй хамтран ажиллах боломжтой юм байна гэсэн итгэл үнэмшил төрж, хамтран ажиллахаар шийдсэн.

Д.О нь 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийн тулд “танай байгууллага дансандаа 50.000.000 төгрөгтэй байх ёстой” гэж итгүүлсэн учир манай худ Л.Гал, Ч.Гансүх, Д.Чулуун бид мөнгөө нийлүүлж Д.О-т өгсөн. Нийт 50.000.000 төгрөг өгснөөс миний бие 11.325.000 төгрөг, Л.Гал 8.175.000 төгрөг, Ч.Гансүх 26.500.000 төгрөг, Д.Чулууны 4.000.000 төгрөг байсан. Ингээд 50.000.000 төгрөгийг 13 дугаар хороололд байх нотариатаар батлуулж, хувийн баталгаа гаргуулан Д.О-т хүлээлгэн өгсөн бөгөөд миний бие өөртөө нэг ч төгрөг авч хэрэглээгүй болно.

Мөн Г.Амарбуянт нь 15.000.000 төгрөгийг Д.О-т өгсөн. Миний бие Д.О-ийн өмнөөс хохирогч нарт мөнгийг нь буцаан өгч байсан бөгөөд Л.Гал, Ч.Гансүх, Д.Чулуун, Г.Амарбуянт нарт үндсэн мөнгөний төлбөрт 53.675.000 төгрөг, хүүнд 6.000.000 төгрөгийг тус тус төлж, өөрийн оруулсан 11.325.000 төгрөгийн хамт нийт 71.000.000 төгрөгөөр миний бие хохироод байна. Миний бие хохирогч нарт учирсан хохирлыг 100 хувь төлж барагдуулсан бөгөөд Д.О нь надад нэг ч төгрөг буцаан төлөөгүй.

2. Г.Баатархүү, Д.О нарыг миний бие танилцуулсан. Д.О нь Г.Баатархүүгээс “Тоёота Ист” загварын автомашиныг авсныг миний бие огт мэдээгүй.

3. Миний бие Г.Баатархүүгээс “Тоёота Приус-20” загварын автомашиныг урьдчилгаа 2.000.000 төгрөг өгч, лизингээр худалдаж авсан. Д.О-ийн бусдаас авсан мөнгийг төлсний улмаас лизингээ төлж чадахгүй болж автомашиныг буцаан өгсөн.

Т.Осоржамаа нь төсөлд оролцохоор болж ХХААЯамны “Мөнхбаян төгөл” санд 2.300.000 төгрөгийг тушаасан байдаг бөгөөд Т.Осоржамаа нь “хүлэмж хэрэггүй боллоо” гээд мөнгөө буцаан авсан байдаг.

Мөн Б.Батбуянг ямар нэгэн аргаар залилан мөнгө аваагүй бөгөөд түүнээс авсан  10.850.000 төгрөгийг буцаан өгсөн.

Миний бие өөрийн зуулчилсан үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. С.Б би ам бүл 4, өрх толгойлсон эмэгтэй, 3 хүүхдийн хамт амьдардаг. Д.О намайг залилсан үйлдлээс болж нөхөр маань салсан. Миний бие хөхний хорт хавдар өвчтэй бөгөөд Хавдар судлалын үндэсний төвийн хяналтад байдаг.

Төрийн албанд тогтвор суурьшилтай 18 дахь жилдээ ажиллаж байна. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газарт мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажилладаг. Өөрийн эрхэлсэн хувийн бизнестэй, 2011 оноос эхэлсэн Баянчандмань суманд “Их даян дэлхий” нэртэй найман нэрийн хүнсний дэлгүүр, буудал, малын эмийн санг тогтвортой ажиллуулж ирсэн.

Иймд дээрх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан гэм хорыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүл мэндийн байдал, өрх толгойлсон эмэгтэй, тогтсон ажилтай, тогтмол орлоготой зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмшиж байна. Хохирлыг төлсөн, 50 сая төгрөгийг Д.О-т өгсөн, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20- ны өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэм буруутай гэж тооцсныг хүлээн зөвшөөрч байна.

Миний үйлчлүүлэгч өөрийн гэм бурууг ойлгож, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа ч С.Б нь өөрийн эрхэлдэг “Ган Хас Сора” ХХК-ийн нэр дээр мах экспортлох тусгай зөвшөөрөлтэй, Д.О-ийн аав Дамдинсүрэн нь “Хөргөлт сервис” ХХК-ийн захирал гэдэг утгаар нь Д.О-ийн ярьсанд хэт итгэж хохирогч нараас “залилан” авсан мөнгөнүүдийг цуглуулах ажиллагаанд идэвхтэй оролцож цуглуулсан нийт 50.000.000 төгрөгөө Д.О-т өгөхдөө өөрөө 15.000.000 төгрөгөө оруулж, нийт 53.000.000 төгрөг болгож өгсөн асуудал юм.

Хохирогч нар залилуулснаа мэдэж зохих хуулийн байгууллагад гомдол гаргаж эхлэхэд С.Б нь өмнө нь алдаж онож явсан хүний хувьд, өөрийн биеийн эрүүл мэндийн байдал, ар гэрийн хүнд байдал зэргээ бодон юуны өмнө хохирогч нарын гомдлыг барагдуулж хохирлыг төлөх асуудлыг гол зорилгоо болгож, өмгөөлөгч миний зөвлөснөөр анхан шатны шүүх хуралдаан болох үед бүх хохирогч нарын гомдлыг бүрэн барагдуулж хохиролгүй болгосон.

Мөн хохирогч Г.Баатархүүтэй худалдах, худалдан авах гэрээ хийж 2.000.000 төгрөгийн урьдчилгаа өгч авсан автомашинаа хохирогчийн зүгээс хэл ам хийнгүүт нь буцаагаад өгсөн үйлдэл, Д.О-тэй бүлэглэж үйлдсэн гэх хохирогч Г.Баатархүүгээс залилаж авсан гэх “Тоёота Ист” загварын автомашиныг өгч авалцахад нь С.Б байгаагүй, харин ч Д.О нь тухай автомашиныг 2 ширхэг гар утсын хамт барьцаанд тавьсан байсныг нь С.Б нь өөрөө олж мэдэн мөрдөгчид хэлж мөрдөн шалгах ажиллагаанд тус дэм болж байсан үйлдэл нь залилангийн гэм хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэх нь эргэлзээтэй.

Хохирогч Б.Батбуянтаас залилж авсан 15.000.000 төгрөгийг мөн Д.О авч нийтдээ 70 гаруй сая төгрөг авснаасаа С.Б хохирогч нарын дээрх мөнгийг дангаараа төлж барагдуулахад Д.О нь нэг ч төгрөг төлөлцөөгүй бөгөөд эсрэгээрээ С.Б нь Д.О-ийн өмнөөс хохирсон болох нь хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаас харагддаг зэрэг нөхцөл байдлуудад шүүх ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй, Д.О-ээс хэрхэн яаж хохирлоо гаргуулж авах талаар шүүхийн тогтоолд нэг ч заалт тусгаагүйд гомдолтой байна. Ингээд миний үйлчлүүлэгч С.Б нь:

1. Өөрөө үйлдсэн хэргийн гэм бурууг ойлгон гэмшиж улмаар хохирогч нарын хохирлыг дангаараа бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон.

2.Төв аймаг Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангид сурдаг бага насны охин Н.Эрдэнэцэцэгтэйгээ ам бүл хоёулаа амьдардаг /Уг хэргээс болж хамтран амьдрагч Наранбаатараас салсан/, дунд хүү Т.Баярхүү нь Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай төгсөж ОХУ-ын Улаан Үүд хотын ХААИС-н малын эмчийн мэргэжлээр 1 дүгээр курст сурч байгаа, том охин нь гэр бүлтэй болж тусдаа амьдарч байна.

З. С.Б нь 2010 оноос хойш хөхний хорт хавдар өвчний улмаас хөхөндөө хагалгаа хийлгэж эмчийн байнгын хяналтад байж, химийн эмчилгээ хийлгэдэг, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан тул группт байдаг.

4. С.Б нь 2010 оноос хойш Төв аймгийн Баянчандмань суманд өөрийн гэсэн аж ахуй байгуулж, малчдад малын эмчийн хувьд зөвлөгөө өгч үйлчлэхийн зэрэгцээ “Найман нэрийн” хүнсний дэлгүүр ажиллуулан одоо ч үйл ажиллагаагаа жигд явуулж, сумандаа ажлын байр нэмэгдүүлж санхүүгийн тайлангаа цагт нь гаргаж татвараа төлж ирсэн зэрэг дээрх баримтуудыг судлан үзэж С.Б-д анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухай зүйл ангид байгаа торгох ялын доод хэмжээгээр сольж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 641 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хэргийг хянуулж байна.

1. С.Б-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-тэй залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй.

С.Б нь “бусдыг яаж хуурсан, ямар зохиомол байдлыг зориудаар бий болгосон, ямар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан, бусдын итгэлийг яаж урвуулан ашиглаж, тэдний эд хөрөнгийг шилжүүлэн авсан зэрэг асуудлууд зүй ёсоор тавигдаж байна. Эдгээр асуудлуудад шүүх нарийвчлан бодож боловсруулж нэг бүрчлэн дүгнэлт хийлгүй, шууд хийсвэрээр ял оногдуулсан.

С.Б нь холбогдож буй хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэтэл түүний мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж, үндэслэлтэй үнэн зөв шийдвэрлэсэнгүй.

Тухайлбал, С.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр прокурорт гаргасан өргөдөлдөө “... Д.О нь миний “Ган Хас Сора” ХХК-ийн мах экспортлох тусгай зөвшөөрөлтэй, бизнесийн үйл ажиллагааны чиглэлийг олж мэдээд Хятадын компаниас нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт олж өгч, Махны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан хамтарч ажиллана ...” гэсэн. Ингээд үйл ажиллагааны зардалд эхлээд 10 хувь буюу 100.000.000 төгрөг надаас нэхсэн. Би бүтэхгүй гэсэн. Гэтэл үүний 50 хувь буюу 50.000.000 төгрөг олж өг гэсний дагуу түүнд 2015 оны 8 дугаар сард 50.000.000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн. Д.О нь 50.000.000 төгрөг авах үедээ “хамтран ажиллана, гадны хөрөнгө оруулалт оруулна” гэчхээд хэл чимээгүй алга болсон.

Дээрх 50.000.000 төгрөгт Л.Галын өгсөн 8.170.000 төгрөг, Ч.Гансүхийн өгсөн 26.000.000 төгрөг, Д.Чулууны өгсөн 4.000.000 төгрөг, миний өөрийн 11.830.000 төгрөг орж байгаа юм.

2015 оны 10 дугаар сараас Д.О-ийн надад амласан эцсийн хугацаа хойшилсоор байхаар залилуулснаа мэдэж Хан-Уул дүүргийн Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахад хүлээж аваагүй. Арга буюу прокурорт хандахад С.Бг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоосон.

Түүнд залилуулсан тул “50.000.000 төгрөгөө нэхэмжлэнэ” гэдгээ хэлсэн. Д.О нь мөнгө авсан тухай баталгаа бичиж өгсөн. Баталгаагаа нотариатаар батлуулсан. Мөн С.Б-ийн Д.О-т мөнгө зээлдүүлсэн тухай зээлийн гэрээ, банкны баримт бичиг зэрэг зүйлүүд бүгд хэрэгт хавсаргагджээ.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Б-ийн хуульд заасан эрхийг нь эдлүүлэлгүй, бүр эрх чөлөөг нь хасаж гэмт хэрэгтэн болгон шийтгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргаад байхад шийдвэрлэлгүй хуулийг ноцтой зөрчжээ.

2. С.Б-ийн Д.О-тэй бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Г.Амарбуянтыг “Хөдөө аж ахуйн яамны төслийн зээл дээр ажилладаг, төслийн зээл гаргаж өгнө” гэж хуурч, бэлнээр 15.000.000 төгрөг залилан авсан гэх хэргийн тухайд гэвэл С.Б нь Г.Амарбуянтаас нэг ч мөнгө аваагүй байдаг. Харин Г.Амарбуянт нь нөхөр Ганзоригийн хамт мөнгөө Д.О-т өгөх үед хажууд нь байсан. Мөнгө авсан талаарх Д.О-ийн гарын үсгийн баталгаа, камерийн бичлэг хэрэгт байдаг. Д.О нь тэдгээрт төслийг нь авч өгөөгүй. Хохирогч гуйгаад байхаар Д.О-ийн авсан 15.000.000 төгрөгийг С.Б төлсөн. С.Б нь энэ мөнгийг Д.О-ээс нэхэмжилдэг.

С.Бг Д.О-тэй бүлэглэн 2015 оны 8 дугаар сард Г.Баатархүүг “мөнгийг нь дансаар шилжүүлнэ” гэж хуурч, 8.100.000 төгрөгийн үнэтэй “Тоёота Ист” загварын автомашиныг залилан авсан гэх хэргийн тухайд гэвэл С.Б нь Д.Оийг Г.Баатархүүг таньдаг тул түүнтэй танилцуулсан. Харин Д.О-ийн Г.Баатархүүгээс “Тоёота Ист” загварын автомашин авах үед С.Б байгаагүй. Д.О нь Г.Баатархүүгээс авсан автомашинаа буцааж өгсөн тул төлбөргүй. Энэ С.Б-ийн оролцоо байхгүйг анхаарна уу.

С.Бг Д.О-тэй бүлэглэн 2015 оны 8, 10 дугаар саруудад Баянхонгор аймгийн төвд Л.Гал, Ч.Гансүх, Д.Чулуун нарыг “хамтран ажиллана, хятадын хөрөнгө оруулалтаар мах бэлтгэн нийлүүлэх гэрээ хийж явна, компани байгуулах ёстой, баримт бичиг бүрдүүлэхэд зарцуулна” гэж хуурч залилж, Д.Чулуунд 4.300.000 төгрөгийн, Л.Галд 8.175.000 төгрөгийн, Ч.Гансүхэд 26.500.000 төгрөгийн хохирол учруулж, дээрх мөнгийг залилан авсан гэх хэргийн тухайд гэвэл С.Б нь Д.О-ийн “махны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж хамтран ажиллана” гэж санал болгож, харилцан ярилцсанаар түүний удирдлагад дор Л.Гал, Ч.Гансүх, Д.Чулуун нараас болон өөрөөсөө нийт 50.000.000 гаруй төгрөг цуглуулж, залилан мэхлэгч Д.О-т өгч, бүгдээрээ болон С.Б ч хохирсон байдаг. С.Б нь 2016 оны 2 дугаар сараас эхлэн Л.Гал, Ч.Гансүх, Д.Чулуун нарт учирсан хохирол төлбөрийг мөнгө болон эд бараа, заримыг нь хүүтэй төлж, нийт 61.000.000 төгрөгийг барагдуулсан байдаг. Энэ тухай дээр давж заалдах гомдолд дурдаж, прокурорт өргөдөл гаргахдаа зөвхөн 50.000.000 төгрөгийг нь нэхэмжилсэн гэдгээ хэлсэн.

С.Б-ийн ганцаараа 2015 оны 7 дугаар сард Г.Баатархүүг “мөнгийг нь дансаар шилжүүлнэ” гэж хуурч, 9.000.000 төгрөгийн үнэтэй “Приус-20” загварын автомашиныг залилан авсан гэх хэргийн тухайд гэвэл Г.Баатархүү нь С.Б-д холбогдуулан цагдаад өргөдөл гаргаагүй. Г.Баатархүү, С.Б хоёр эртний сайн танилууд. Автомашин өгч авч байсан. С.Б нь “Приус-20” загварын автомашиныг авахдаа 2.000.000 төгрөгийн урьдчилгаа өгч, зээлийн гэрээ байгуулсан байсан. Автомашиныг нь эргүүлж өгсөн. Одоо С.Б нь урьдчилгаанд өгсөн 2.000.000 төгрөгөө аваагүй, хохирч байна.

С.Б-ийн ганцаараа 2016 оны 9 дүгээр сард Т.Осоржамааг “төслийн зээлэнд оруулж өгнө” гэж хуурч, 2.300.000 төгрөг залилан авсан гэх хэргийн тухайд гэвэл Т.Осоржамаа нь 5.000.000 төгрөгийн үнэтэй ногоо тарьдаг хүлэмжийг хөнгөлттэй үнээр авахуулахаар гэрээ хийж, С.Б-д 2.300.000 төгрөг өгсөн байдаг. Энэ нь иргэд хоорондын хэлцэл юм. Цагдаагаас шалгаж байсан тул энэ мөнгийг хугацаа нь болоогүй байхад буюу 14 хоногийн дотор С.Б эргүүлж өгсөн байдаг.

С.Б-ийн ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Б.Батбуянг “Хөдөө аж ахуйн чиглэлээр төслийн 100.000.000 төгрөгийн зээл гаргуулж өгнө” гэж хуурч, 9.850.000 төгрөг залилан авсан гэх хэргийн тухайд гэвэл С.Б, Б.Батбуян нар хамтарч Хөдөө аж ахуйн яамнаас 100.000.000 төгрөгийн зээл авахаар хөөцөлдөж байх үед Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүссэн тухай бичиг яаман дээр очсон байсан. Дээрх мөнгийг С.Б нь эргүүлж төлсөн.

Ийнхүү С.Б нь Д.О-т хууртагдаад, дээр нь эд зүйлийн маш их хохирол амсаад байна.

3. С.Б-д холбогдох эрүүгийн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ... прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5 дахь заалтад тус тус заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг бүрэн гүйцэд тогтоогоогүй, нотлоогүй” гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” шаардлагыг хангасангүй.

4. С.Б нь тухайн үед ажил хөдөлмөр эрхэлж, үр хүүхдүүдээ асарч хүмүүжүүлж байсан. Одоо тодорхой хэмжээгээр цагдан хоригдсон, биеийн эрүүл мэндийн байдлын хувьд сайнгүй, хорт хавдраар өвчилсөн, бусдаас авсан /ажил төрлийн шугамаар/ мөнгөө бүгдийг төлсөн, дахин ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдохгүй гэдгээ андгайлдаг.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

 

Хохирогч О.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би маш их гомдолтой байна. Энэ гэмт хэрэг гэр бүлийн бүлэглэлтэй. Цаана нь Д.О-ийн аав нь байдаг. Нэг удаа ч ганцаараа шийдвэр гаргаж байгаагүй. Дандаа ааваасаа зөвлөгөө авч байсан. Мөрдөн байцаах явцад аавтайгаа намайг яриулсан. Аавыг нь шалгаж өгнө үү. Оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна. Хохирол нөхөн төлөх боломжтой. Шинэ нисэх онгоцны буудлын салхивчийн ажлыг авсан. 70.000.000 төгрөгийн 5 жилийн хүүг төлүүлэх хүсэлтэй байна. Хохирогч нарыг залхаах гэсэн зорилготой...” гэв.

         

          Хохирогч О.Сарантуяагийг өмгөөлөгч Б.Отгонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй, гэмт хэргийн хамтран оролцооны байдлыг судлаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хамтрагч нарыг шалгаагүй, зохион байгуулагч гэх хүнийг шалгаж өгнө үү гэж удаа дараа хүсэлт гаргасан. Гэмт хэргийн зохион байгуулагчаар оролцсон гэх нөхцөлүүд байгаа. Гэмт хэргийн оролцоог шалган тогтоож өгнө үү...” гэв.

 

          Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Оюучимэгийн хувьд тухайн залилан мэхэлсэн үйлдэл нь 2002 Эрүүгийн хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн хэргүүд боловч ял шийтгэлийн хувьд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар ял шийтгэл нь багассан тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой. Хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй, удаа дараагийн үйлдлээр олон хохирогч нарыг хохироосон нь гэм буруутай үйлдэлд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул хорих ялыг багасгах боломжгүй. С.Б-ийн хувьд гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүх ял оногдуулсан.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, оногдуулсан ялыг багасгах боломжгүй гэж үзэж байна. Мөн ялтай байдал гэдгийг харгалзан 4 жилийн хорих ял оногдуулаагүй бөгөөд урьд нь 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн хувийн байдлыг харгалзан ял оногдуулсан. Өөрөө бусдад залилуулсан тухай мөрдөн байцаалтын шатанд анх гомдол гаргаж байсан. Гэхдээ прокурорын тогтоолоор 50.000.000 төгрөг залилуулсан эсэх асуудал нь өөрөө залилуулаагүй, харин бүлэглэн нэр бүхий 3 хохирогчийг залилан мэхэлсэн үйлдэл байна гэж үзэн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. С.Б нь хохирогч нараас мөнгийг нь авахдаа өөртөө ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаг орлого байхгүй, буцааж төлөх бодит боломж нөхцөлгүй байсан. Д.О-ийн аав Н.Дамдинсүрэн гэж хүний оролцооны хувьд аавтай нь ярьсан, уулзсан байдал тогтоогдоогүй. Анхнаасаа аавынх нь оролцоог яриагүй байж байгаад анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэх үеэс эхлэн ярьдаг. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 70.000.000 төгрөгийг Д.О-тэй ярьж авсан. Харин Д.О нь аавынхаа компанийн талаар яриад өнгөрсөн зүйл ярьсан болохоос идэвхтэй үйлдэл хийж оролцсон зүйл байхгүй. Хохирол төлбөр төлөх байдалд аавынх нь оролцоо байсан. Данс эзэмшигч нараас нэг бүрчлэн асуухад буцааж мөнгө нь орсон байдаг нь, хэрхэн яаж зарцуулсан нь харагддаг. Д.О нь аавтайгаа бүлэглэн хохирогч нарыг хохироосон үйлдэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тогтоогдоогүй байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.О нь 2013 оны 8 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын хооронд удаа дараагийн давтан үйлдлээр нэр бүхий 19 иргэдээс 311.018.500 төгрөгийг, шүүгдэгч С.Б-тэй бүлэглэн, 2015 оны 7 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын хооронд нэр бүхий 5 иргэдээс 62.075.000 төгрөгийг, шүүгдэгч С.Б нь 2015 оны 7 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарын хооронд нэр бүхий 3 иргэдээс 21.150.000 төгрөгийг, шүүгдэгч Д.О-тэй бүлэглэн 2015 оны 7 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын хооронд нэр бүхий иргэдээс 62.075.000 төгрөгийг тус тус залилан авсан болох нь:

 

хохирогч Б.Ариунзаяа /1хх 46-50, 6хх76/, С.Хулан /1хх 40-41, 3хх 97/, Б.Ижилмөрөн /1хх 247-249, 250, 6хх 160-161/, Б.Гантулга /2хх 5-6/, Д.Батболд /2хх 1-2, 3, 6хх 38-39/, М.Батцэрэн /2хх 9-10, 11, 6хх 82/, Д.Байгалмаа /2хх 132-133, 3хх 88, 4хх 132, 6хх 132/, Б.Мөнхтөр /2хх 51-52, 53, 54-55, 6хх 33, 85/, Б.Мөнх-Очир /3хх 93-94, 4хх 60/, Б.Энхчимэг /2хх 26-27, 28/, Б.Батболор /1хх 218-220, 221, 6хх 41, 168/, Х.Сонинхүү /2хх 64-65, 66, 3хх 92, 6 хх 75/, Д.Мөнхзул /2хх 86-87/, Д.Мөнхбат /2хх 89-90, 6хх 34/, О.Сарантуяа /1хх 33-34, 35, 36-38, 4хх 90/, Д.Бавуудорж /2хх 121-123, 124, 3хх 21, 83-84, 6хх 40/,Б.Эрдэнэбаатар /2хх 103-104, 105, 4хх 42, 6хх 42/,Т.Энхзул /2хх 41-43, 44-45, 6хх 35-36/, Б.Тамир /1хх 196-197, 198, 6хх 77/,Г.Баатархүү /3хх 161-162, 163/, Б.Болорцэцэг /3хх 186-188/,Л.Гал /4хх 153-155, 5хх 71, 6хх 131/, Ч.Гансүх /4хх 149-152, 6хх 129-130, 157-159, 8хх 2-4/, Б.Чулуун /3хх 81-82, 4хх 156-160, 5хх 236, 6хх 78-81/, Т.Осоржамаа /5хх 132-136, 6хх 83-84/, Б.Батбуян /6хх 184-189, 190-191, 7хх 38-39/,Г.Амарбуянт /6хх 10-12/,

 

гэрч М.Анхбаяр /2хх 67-68, 3хх 96/, М.Ихбаяр /2хх 91/, Ц.Туул /1хх 51, 6хх 119-121/, Г.Мөнхсайхан /1хх 54-55/, Б.Цасчихэр /1хх 57-58/, Р.Баясгалан /1хх 64/, А.Бат-Эрдэнэ /1хх 65-66/, Ц.Отгонбагана /1хх 77-78/, Я.Даваадулам /1хх 80-81/, А.Мөнхсайхан /4хх 92/, Ц.Агиймаа /4хх 161-162/, Ц.Энхжаргал /4хх 163-164/, Ч.Наранбаатар /4хх 165-166/, Д.Цэрэндэжид /4хх 167-168/, Ц.Наябаяр /4хх 61-62/, Ж.Ичиндулам /6хх 127-128/, Г.Нямсүрэн /6хх 162-164/, Э.Шүрэнцэцэг /6хх 165-167/ нарын мэдүүлгүүд,

 

хохирогч М.Батцэрэнгээс Б.Ижилмөрөнд 3.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /2хх 12-13/, шүүгдэгч Д.О-ийн 54.000.000 төгрөг төлж барагдуулахаа илэрхийлсэн баримт /2хх 21/, автомашины гэрэл зургууд /2хх 23-24/, шүүгдэгч Д.О-ийн өөрийн гараар бичсэн баримт /1хх 151, 2хх 140/, банкны баримтын хуулбар /2хх 138-139/, “Оюу толгой” ХХК-ийн тодорхойлолт /2хх 186/, Д.О-т 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн  баримт /2хх 57/, Д.О-ийн хийж өгсөн тодорхойлолт /2хх 58/, мөнгө шилжүүлсэн банкны баримтын хувь /1хх 225-226/, Д.О-ийн нотариатаар батлуулсан баримт /1хх 227-228/, Д.О-ийн дугаар сонгуулж байсан баримт /1хх 229-236/, Д.О, Х.Сонинхүү нарын мөнгө, эд зүйл хүлээлцсэн гэх баримт /2хх 69/, Д.О-т 20.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, дансны хуулга /2хх 93-94/, Д.О-ээс Д.Мөнхзулд гараар бичиж өгсөн баталгаа /2хх 95/, хохирогч О.Сарантуяагаас Д.О-ийн барьцаанд үлдээж байсан гэх баримтууд /1хх 14, 120/, Д.О-ийн өөрийн гараар бичсэн баримтын хуулбарууд, гэрэл зургууд /1хх 21-28, 128-142/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх 34, 35, 36-38/, хохирогч О.Сарантуяагийн мөнгөний эх үүсвэрийн талаарх болон мөнгө шилжүүлсэн баримтын хуулбарууд /1хх 84-88/, зохиомол байдлыг зориудаар бий болгож байгааг нотлох “Хамтын ажиллагааны гэрээ” /1хх 89-90/, Д.О нь хохирогч Д.Бавуудоржид өгсөн баталгааны хуулбар, хүлээлцсэн эд хөрөнгийн жагсаалт /2хх 127, 128/, эд хөрөнгийн үнэлгээ /2хх 129-130, 3хх 85-86/, Т.Энхзулаас Д.О-ийн дансанд 4.601.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /2хх 46/, гар утас зээлээр худалдах худалдан авах гэрээний хуулбар /1хх 194/, 05-84 УБП дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 145/, тээврийн хэрэгслийг хохирогч Г.Баатархүүд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх 146/, 28-25 УБП тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 164-166/, автомашины үнэлгээ /3хх 202-206/, эд зүйлийн үнэлгээ /3хх 189/, Д.О, хохирогч Б.Чулуун нарын мөнгө хүлээлцсэн баримт /3хх 65/, Д.О, хохирогч Л.Гал нарын хооронд байгуулсан “Захиалгаар мах бэлтгэн нийлүүлэх гэрээ” /3хх 74-77/, төслийн материал /5хх 87-114/, хохирогч Т.Осоржамаагаас мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /5хх 115-117/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн албан бичиг /7хх 1/, “Мон Эн Ко”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Оюу толгой” ХХК-иас ирүүлсэн албан бичгүүд /6хх 136-138/, эд мөрийн баримт /1хх 32/, хохирол төлсөн баримт /8хх 170, 173, 243, 244, 246, 248, 249, 250, 9хх 1, 2, 3, 4, 5/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Шүүгдэгч Д.О, С.Б нар нь “9911, 9909-өөр эхэлсэн гар утасны дугаар хямд олж өгнө, “Ниссан Патрол” автомашинуудыг хямд зарна, хүүхдийн цэцэрлэг байгуулж хамтран ажиллуулъя, төслийн зээл гаргаж өгнө, мах бэлтгэн нийлүүлнэ” гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдүүлэх замаар нэр бүхий иргэдээс Д.О нь нийт 373.093.500 төгрөг, С.Б нь нийт 83.225.000 төгрөгийг тус тус залилан авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт 10-15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байна. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол 5-12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус заажээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О, С.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Д.О, С.Б нарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Оийг 7 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Бг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.О, С.Б нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Б.Билгүүний “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.О-ийн гэмт хэрэг үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан 8 жилийн хорих ял оногдуулахаас 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Ганбат, З.Цэнгэнбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан нэр бүхий иргэдээс 53.000.000 төгрөгийг авсан үйлдэл нь шүүгдэгч Д.О-т залилуулсан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд хохирогч Л.Галын “...Б надтай уулзаж байхдаа засгийн газрын гэрээ, хятадын талтай байгуулсан гэрээ, өөрийн компани гэх “Хан хас соро” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг үзүүлсэн ... би хэлсэн зүйлд нь итгээд 3.000.000 төгрөгийг бэлэн, 4.500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Б нөхөр Наранбаатарын данс руу шилжүүлсэн...” /4хх 154-155/, “...О мөнгө авахад оролцоогүй бөгөөд Бд мөнгө өгсний дараа О нь Бтэй хамтран ажиллах гэж байгаа гэж ярьдаг байсан...” /5хх 71/, Ч.Гансүхийн “...“Ган хас соро” ХХК-ийн дансанд 23.000.000 төгрөгийг байршуулсан. ...надад нийт 34.000.000 төгрөгийн хохирол учирсан...” /4хх 150-152, 6хх 129-130/, Б.Чулууны /3хх 81-82, 4хх 156-160/ нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг судалж үзэхэд Л.Гал, Ч.Гансүх, Б.Чулуун нарыг “хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллана, хуулийн этгээд байгуулна” гэх зэргээр тэднийг итгүүлж, хохирогч нараас мөнгийг нь залилан авсан болох нь тогтоогдож байна.

 

Харин шүүгдэгч Б нь 53.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.О-т залилуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч С.Б-ийн үйлдлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.     

 

Түүнчлэн шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээний хувьд шүүгдэгч С.Б-д оногдуулсан 4 жилийн хорих ял нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, хор уршгийн шинж чанарт тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Ганбат, З.Цэнгэнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах гомдол гаргаагүй боловч хохирогч О.Сарантуяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын тухайд шүүгдэгч Л.О нь өөрийн төрсөн эцэг гэх Дамдинсүрэнтэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Ганбат, З.Цэнгэнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ

 

 

                        ШҮҮГЧ                                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ