Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/075

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл Ч.Байгалмаа нар бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч: Д.Цогжавхлан

Иргэдийн төлөөлөгч О.Зандан-Эрхи,

Шүүгдэгч Б.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Д.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхбаярт холбогдох эрүүгийн 1714001350071 тоот хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, Алдар овогт Бүүвэйгийн Мөнхбаяр /ВЮ75052591/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 1-11 тоотод Б.Барсыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Б.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2017оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн үед манайд Н.Лхагвасүрэн, Л.Баттайван, Б.Барс нар ирээд архи уусан. Б.Барс бид 2 үлдээд Л.Баттайван, Н.Лхагвасүрэн нар орон дээр унтсан. Ингээд Б.Барс бид 2 гэрийн зуухны ард талд хойморт байсан ширээний урд яриад сууж байсан бөгөөд би Б.Барсыг уурхайд ажилд оруулах гэхэд нэг квоштой болохоор болохгүй байна, жолооч нь олдоод 2,3 болоод байна. Чи том тэрэгний жолоочоор ажилд орох уу гэхэд Б.Барс нь оръё гээд 2-3 хоноод явъя гэж ярьж байсан. Тэгтэл Б.Барс нь намайг том тэрэгний жолоочоор орохгүй яасан юм гэхэд нь би найз нь том тэрэг барьж чадахгүй гэхэд Б.Барс нь пизда минь том тэрэг барьж цөхөөд байх юу байсан юм амархан байдаг гээд миний мөрөн дээр гараараа цохиж аваад босож ирээд намайг заамдаж аваад олон жил машин барьчихаад амьсгаа минь амархан байдаг юм гээд заамдаад авахад нь би цааш нь түлхсэн чинь хойноо байсан ширээнд тээглэсэн. Б.Барс ширээн дээр байсан хоол идээд тавьчихсан шар иштэй хутгыг авахад гартаа барихад нь би айсан учир согтуу тоглоом шоглоомоор намайг дүрчихэж магадгүй гэж бодоод гарнаас нь хутгыг нь салгаж авах гэхэд хутгаа тавихгүй бид 2 ноцолдсон. Тэгээд бид 2 хамт гэрийн зүүн талын орны урд талд газарт унасан тэгээд би гарнаас нь хутгыг нь авсан чинь гэдэснийх баруун талаас нь цус гараад ирсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/

Хохирогч Б.Барсын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 12 сарын 08-ны өдөр манайд Н.Лхагвасүрэн, Л.Баттайван бид 3 архи ууж байгаад манайхаас гарсан. Б.Мөнхбаяр нь гэртээ ганцаараа бага зэрэг архи уучихсан байсан. Бид нар нөгөө авсан архиа уугаад сууж байтал Н.Лхагвасүрэн, Л.Баттайван нар нь халуун галд архи уугаад нойр нь хүрсэн байх гэрийн баруун, зүүн талын орон дээр нэг нэгээрээ унтаад өгсөн. Ингээд Б.Мөнхбаяртай үлдэгдэл архинаас уугаад хоол идээд ширээний урд талд сууж байсан. Ширээн дээр хоол идэж байсан шар өнгийн иштэй хутга байсан. Б.Мөнхбаярыг уурхайд том тэрэг барьж чадах уу гэхэд Б.Мөнхбаяр нь чадахгүй гэхэд нь би чи яахлаараа барьж чаддаггүй юм, олон жил жолооч хийчихээд гэхэд Б.Мөнхбаяр би барьж үзээгүй гээд бид хоёр барилцаж аваад гэрийн зүүн талын орны өмнө унасан. Тэгээд босоод ирэхэд миний гэдэс хавьд нойтон оргиж би гараараа дарж үзэхэд цус гарч байсан. Түүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх- 3 ийн 22-23/

Гэрч Т.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн орой ээжийнхээ гэрт байхад Н.Лхагвасүрэн залгаад чи хурдан хүрээд ир Б.Барсыг Б.Мөнхбаяр хутгалсан байна, нилээд их цус гойжсон байна гэж хэлсэн. Ингээд би очих гээд явж байхад Л.Баттайван нь дахин надруу залгаад хурдлаарай ирж байгаа юм уу цус алдаад үхэх гэж байна гэж хэлсэн. Тэгээд гэрт ороход гэрийн зүүн талын орны өмнө манай нөхөр газар хэвтсэн байдалтай намайг хараад би 2 хүүхэддээ амьд харагдмаар байна, хурдан намайг авраач гэж хэлээд доошоо тонгойсон. Тэгэхэд Б.Мөнхбаяр нь гэрийн хойморт газар түрүүлгээ хараад хэвтсэн, Н.Лхагвасүрэн нь чи ямар муухай юм нэгийгээ алчихлаа гээд Б.Мөнхбаярыг өшиглөөд байсан. Б.Мөнхбаяр нь босоод Б.Барсын хажууд очоод суухад гаднаас С.Гансүх орж ирсэн. Б.Мөнхбаяр нь болохоор С.Гансүх ахыг ороод ирэхэд дүүгээ уучлаарай энэ чинь томроод байхаар нь хутгалчихсан гэж хэлж байсан. Гэрийнх нь шал буюу манай нөхрийн хэвтэж байсан газарт нил цус болсон байсан. Б.Барсын хувьд хагалгаанд орсон их ядруу байсан. Б.Барсын гэдэс, хэвлий хэсэгт, гуяны ар тал руу хутгалсан бас цээж хэсэгт хутгалсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/

Гэрч С.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.Барсын эхнэр Т.Амаржаргал нь залгаад Б.Барс хүнд хутгалуулсан юм шиг байна та цагдаад дуудлага өгөөд түргэн дуудаадах гэсэн. Ингээд цагдаа, түргэнд дуудлага өгөөд 9-1-11 тоотод очиход гэрт Т.Амаржаргал очсон, Б.Барсаас гадна 3 хүн байсан. Б.Барс нь гэрийн баруун талд доошоо харсан, толгой нь үүд рүү харсан байдалтай газар хэвтсэн, гэрийн шалаар нилээн их цус гоожсон, согтуу найзууд намайг хутгалчихлаа гээд байсан. Хэн нь яасан юм гэхэд хажууд нь сууж байсан Б.Мөнхбаяр гэх залуу би ингэсэн юм гээд сууж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31- 32/

Гэрч Л.Баттайвангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр найз Н.Лхагвасүрэн, Б.Барс нартай тааралдаж Б.Барсынд архи уусан. Б.Мөнхбаяр миний утасруу залгаж манайд хүрээд ир гэж хэлсэн. Б.Мөнхбаярын гэрт орж ирээд зүүн талын орон дээр нь хэвтэж байсан чинь унтаад өгсөн байсан. Тэгээд намайг унтаж байхад утас дуугараад байхаар нь сэрээд авахад Б.Барсын эхнэр яагаад байна юу болоод хутга шөвөг болсон гэхэд нь гайхаад харахад Б.Барс миний унтаж байсан орны урд талд газарт доошоо хараад хэвтсэн байдалтай шалаар нилээн их хэмжээний цус гойжсон байсан. Б.Мөнхбаяр гэрийнхээ баруун талын баганы дэргэд суучихсан, Н.Лхагвасүрэн зуухны доод талд энэ 2 чинь ингэчихлээ гэж хэлээд зогсож байсан. Ингээд би утсаар Б.Барсын эхнэр Т.Амаржаргалд Б.Мөнхбаярын гэрийнх нь хаягийг зааж өгч Т.Амаржаргал хүрч ирсэн, тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан. Б.Мөнхбаярыг Б.Барсын хөлөнд хутгалсан юм байхдаа гэж хараад байж байтал гэдэснийх нь баруун талд бас хутгалсан байсан. Н.Лхагвасүрэн болохоор унтаж байгаад сэрэхэд ийм юм болчихсон Б.Мөнхбаяр нь хутгаа арчиад ширээн дээр тавьчихсан байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/

Гэрч Н.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.Барсынд Л.Баттайвантай уулзахаар гэрт нь очиход Б.Мөнхбаяр, Л.Баттайван, Б.Барс нар нэг тал шил архи хувааж уугаад сууж байсан. Би тэр архинаас уугаад өмнө нь архи уусан байсан учир гэрийн баруун талын орон дээр гараад хэвтсэн унтсан байсан. Нойрон дунд хүн уйлаад байх шиг байхаар нь сэрээд харахад Б.Мөнхбаяр нь уйлчихсан би хүн алчихлаа гээд ширээнийхээ зүүн талд суусан, гэрийн хоёр баганын голд шар бор иштэй хутга байсан. Харин Б.Барс нь болохоор гэрийн зүүн талын орны урд талд толгой нь хаалга руу чиглэсэн доошоо харсан хэвтэж байсан. Б.Барсын хэвтэж байгаа газар нь нилээд их хэмжээний цус гарсан байхаар нь би юу болоод байна гэж Б.Мөнхбаяраас асуухад би хүн алчихлаа гээд уйлаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт:

1.Б.Барсын биед хэвлийн баруун доод хэсгээр орж нарийн гэдэсний чацархай гэмтээсэн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд 1200мл цус хуралдалт, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 44-45/ -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 3-9/,хэргийн газраас түр хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 10-13/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 65-69/, хохирогч Б.Барсын нэгдсэн эмнэлийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 86-110/, шүүгдэгч Б.Мөнхбаярын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2017.12.14-ний өдрийн 1/409 тоот тодорхойлолт / хх-ийн 75/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 74/, бакалаврын дипломын хуулбар / хх-ийн 76-77/, шүүгдэгч Б.Мөнхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 5 Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэллээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 1-11 тоотод Б.Барсыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь яллагдагч Б.Мөнхбаярын...Б.Барс ширээн дээр байсан хоол идээд тавьчихсан шар иштэй хутгыг авахад гартаа барихад нь би айсан учир согтуу тоглоом шоглоомоор намайг дүрчихэж магадгүй гэж бодоод гарнаас нь хутгыг нь салгаж авах гэхэд хутгаа тавихгүй бид 2 ноцолдсон, бид 2 хамт гэрийн зүүн талын орны урд талд газарт унасан, би гарнаас нь хутгыг нь авсан чинь гэдэснийх баруун талаас нь цус гараад ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/ хохирогч Б.Барсын... Б.Мөнхбаяр бид хоёр барилцаж аваад гэрийн зүүн талын орны өмнө унасан босоод ирэхэд миний гэдэс хавьд нойтон оргиж би гараараа дарж үзэхэд цус гарч байсан. Түүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй байна..., ....чи намайг хутгалсан юм уу гэхэд үгүй гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/ гэрч Т.Амаржаргалын ...гэрт ороход гэрийн зүүн талын орны өмнө Б.Барс газар хэвтсэн байдалтай, Б.Мөнхбаяр нь гэрийн хойморт газар түрүүлгээ хараад хэвтсэн,…Б.Барсын гэдэс, хэвлий хэсэгт, гуяны ар тал руу хутгалсан бас цээж хэсэгт хутгалсан байсан,... Б.Мөнхбаяр нь С.Гансүх ахыг ороод ирэхэд энэ чинь томроод байхаар нь би хутгалчихсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/ гэрч С.Гансүхийн... Б.Барс нь гэрийн баруун талд доошоо харсан, толгой нь үүд рүү харсан байдалтай газар хэвтсэн, гэрийн шалаар нилээн их цус гоожсон, согтуу найзууд намайг хутгалчихлаа гээд байсан..., хажууд нь сууж байсан Б.Мөнхбаяр гэх залуу би ингэсэн юм гээд сууж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/ гэрч Л.Баттайвангийн.... Б.Барс миний унтаж байсан орны урд талд газарт доошоо хараад хэвтсэн байдалтай шалаар нилээн их хэмжээний цус гойжсон байсан. Б.Мөнхбаяр гэрийнхээ баруун талын баганы дэргэд суучихсан байсан..., Б.Мөнхбаярыг Б.Барсын хөлөнд хутгалсан юм байхдаа гэж хараад байж байтал гэдэснийх нь баруун талд бас хутгалсан байсан, ... . Н.Лхагвасүрэн унтаж байгаад сэрэхэд ийм юм болчихсон Б.Мөнхбаяр нь хутгаа арчиад ширээн дээр тавьчихсан байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/ гэрч Н.Лхагвасүрэнгийн ... Нойрон дунд хүн уйлаад байх шиг байхаар нь сэрээд харахад Б.Мөнхбаяр нь би хүн алчихлаа гээд ширээнийхээ зүүн талд суусан, гэрийн хоёр 6 баганын голд шар бор иштэй хутга байсан, ...Б.Барс гэрийн зүүн талын орны урд талд толгой нь хаалга руу чиглэсэн доошоо харсан хэвтэж байгаа газар нь нилээд их хэмжээний цус гарсан Б.Мөнхбаяр нь би хүн алчихлаа гээд уйлаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/ Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай “...Б.Барсын биед хэвлийн баруун доод хэсгээр орж нарийн гэдэсний чацархай гэмтээсэн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд 1200мл цус хуралдалт, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо…”гэх дүгнэлт /хх-ийн 44-45/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Мөнхбаярыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Мөнхбаяр ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Б.Мөнхбаярыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Мөнхбаярын ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын шүүхийн хэлэлцүүлэгт ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан...хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн.... гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай “...Б.Барсын биед хэвлийн баруун доод хэсгээр орж нарийн гэдэсний чацархай гэмтээсэн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд 1200мл цус хуралдалт, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл 7 тогтоогдлоо…”гэх дүгнэлт болон хэргийн бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтаар нотлогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч Б.Барс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Мөнхбаяраас мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 400000 төгрөгийг төлж барагдуулсан, харин хохирогч Б.Барс хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Мөнхбаяр нь бусдад төлөх төлбөргүй болно. Шүүгдэгч Б.Мөнхбаярын эзэмшлийн “... 5 ханатай гэр...”-ийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч Б.Мөнхбаярт буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга нэг ширхэгийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1, 3.2, 3.5 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Алдар овогт Бүүвэйн Мөнхбаярыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаярыг таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаярт оногдуулсан таван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаяр нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 , мөн 8 хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хутга нэг ширхэгийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаярын эзэмшлийн “... 5 ханатай монгол гэр...”-ийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч Б.Мөнхбаярт буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаярт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мөнхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                                         ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ

                                         ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА