Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа, ******* овогт Пүрэвцэрэнгийн Доржбал нарын бүрэлдэхүүнтэйгээр, Нарийн бичгийн дарга Мянган дархан овогт Чулуунбаатарын Алтанзул Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч овогт ийн Хохирогч овогт ийн ******* Гэрч овогт ийн Шинжээч овогт ий Иргэдийн төлөөлөгч овогт гийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******т холбогдох 1923000000131 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдөр аймгийн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг хэсэг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ын *******, /регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч Ж.******* нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ний орой 16 цагийн орчимд Ж.*******ыг архи уулаа гэх шалтгаанаар гэрт нь зодож амь насыг нь хохироосон, мөн хохирогч Б.*******г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний орой 16 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг ногоон хашаа ногоочдын хэсэгт оршин суух Ж.*******ын гэрт очих үед Ж.*******, Б.******* нар архи ууж байсан ба шүүгдэгч Ж.******* тэднийг архи уулаа гэх шалтгаанаар зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Шүүгдэгч Ж.*******т зодуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.*******гийн “...*******ын гэрт нь ороход ...танихгүй хоёр залуу ирсэн байсан. Тухайн хоёр залуугийн нэг нь өөрийгөө сумаас ирсэн, нөгөө бас хэрэгт шалгагдаад байж байгаа гэж ярьж байсан. Тухайн хоёр залуу болон *******, нар 2 шил архи тавьчихсан сууж байсан. Тэгээд бид нар хоол идэж, уух зуураа байсан хоёр шил архийг нь хувааж ууцгаасан ба архи ууж дуусахад цаг хэд болж байсныг бол мэдэхгүй байна. Ойролцоогоор үдээс хойш 15- 16 цагийн үед л байсан байх болон хөдөөнөөс ирсэн хоёр залуу тэр гурав хамт гараад явсан. Тэгээд , ******* бид гурав үлдээд байж байтал ******* гаднаас орж ирээд та нар гэрт архи уулаа, та нарыг ална гээд намайг эхлээд цохиж унагаасан юм. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ, ах нь чамд гэм хор хийсэн биш гэхэд ******* “битгий солиороод бай” гэж хэлээд намайг учир зүггүй зодож би тэр үедээ ухаан алдчихсан байсан. Нэг мэдсэн чинь спортын ордны ард байдаг машины гражийн үүдэнд нүд ам хавдаж тагларсан, босоод явах гэхээр чадахгүй, хувцас хунар битүү цус болсон байсан. ******* гаднаас орж ирээд архи уулаа энэ тэр гэх үед зөрөөд гараад зугтаачихсан юм. Тэгээд ******* намайг эхэлж цохиж унагаад би босож ирээд яаж байгаа юм бэ, ах нь чамд хийсэн гэм байхгүй гэхэд учир зүггүй зодсон...” гэсэн мэдүүлгээр, Гэртэй ирэхэд нь амь хохирогч Ж.******* бусдад зодуулсан байдалтай орон дээрээ хэвтэж байсан талаар мэдүүлсэн гэрч А.гийн “...би ...18:00 цагийн үед гэртэй ирсэн гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд гэртээ ороод ирсэн гэрийн шалны хулдаас дүүрэн цус болчихсон, газарт архины шил хагарчихсан ******* ах гэрийнхээ хойморын орон дээр дүүрэн цус болчихсон хэвтэж байсан. ...Намайг гэрт орж ирэхэд гэрийн баруун талын хулдаасаар дүүрэн цус болчихсон ...тавагтай чихэр асгараад цустай холилдчихсон, баруун баганы хажууд байсан диков шалан дээр уначихсан, хойморт байсан ширээ зүүн талын орны урд талд 4 хөл нь дээшээгээ хараад уначихсан, түүний хажууд нэг архины шилний хагархай хүзүү хэсэг цус болчихсон ширээний хажууд уначихсан, мөн ширээний хажууд бас нэг аяга хагарчихсан, хогийн саван дотор нэг архины бүтэн шил байсан. Өөр би тухайн үед айж сандараад бусад зүйлсийг анзаарч хараагүй... Ж.******* ахын толгойны орой хэсэгт хагарч их цус гарсан байсан. Хоёр нүд хөхөрч хавдсан, нүүр нь хавдсан, гар нь бас юмаар зүсэгдсэн юм шиг хавдсан байсан. Тэгээд нүүр гар гээд бүх зүйл нь цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлгээр, Амь хохирогч Ж.******* нас барахаасаа өмнө өөрийг нь төрсөн дүү Ж.******* зодсон гэж хэлснийг сонссон талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч Ц.ын “...Би 2019 оны 12 дугаар сарын 19-ний ... орой ...*******ын гэрт яваад очсон. Тэр үед ******* гэрийнхээ хойморын орон дээр хэвтэж байсан ... би ******* ахаас ... хэн зодсон бэ гэж асуухад зодсон гэж хэлсэн. Тэр үед манай эхнэр толгойноос нь цус гараад байна, яаралтай эмнэлэг рүү хүргэж өгье гэсэн. Тэгээд *******ын төрсөн дүү , ийн дүү нарыг эгч дуудсан. Удалгүй , нар ирсэн. гэрт орж ирээд шууд ах руугаа дайраад “муу пиздаа минь үхээгүй байна уу чи, эхнэр нь Солонгост ажил хийгээд зовоод байхад энэ муу пиздаа хэдэн өдөр архи уугаад байж байдаг. Энэ муу пиздааг би зодсон юм, хамт архи уусан пиздаануудыг нь ална. ахыг ална, г бас ална, ах хөгшин хүн байж боль гэж хэлэхгүй хамт архи уудаг хаашаа юм” гэж хэлсэн. Тэгээд *******ыг муу хүн үхэхгүй гэж хэлсэн. Тэгээд бид нар *******ыг аваад эмнэлэг рүү явсан. Тэгээд орой гэртээ харьсан чинь манай аав хүнд зодуулчихсан нүүр нь хавдсан, гар нь даагдахгүй байдалтай байсан. Мөн дээл нь цус болсон байсан. Тэгээд ааваас хэнд зодуулсан бэ гэсэн чинь хэлэхгүй байсан. Дараа нь асуусан чинь өөгийн дүү орж ирээд өө бид нарыг зодсон, миний хамарнаас цус гараад байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч М.гийн “...2019 оны 12 дугаар сарын 19-ний орой ....*******ын гэрт очиход ******* хойморынхоо орон дээр цаашаа харчихсан бөөн цус болчихсон хэвтэж байсан. өө ахаа яасан бэ ...“юу болсон юм, таныг хэн зодсон юм” гэж асуухад , гэж 2 удаа хэлээд байсан. ...удалгүй , эхнэртэйгээ 3-уулаа гаднаас орж ирсэн. гаднаас орж ирэнгүүтээ “би зодсон юм, пиздаа минь чи үхээгүй байсан юм уу, алаад хаячихъя, дандаа хүнд гай болж байдаг арчаагүй пиздаа” гээд орилоод, дайраад нэмж зодох гээд байхаар нь бүгдээрээ боль гээд зодуулаагүй юм. ...******* өөрөө юм ярих чадвар муу байсан …Хойморынхоо орон дээр нил цус болчихсон, дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа өмд гуталтай байсан. Толгойн ар хэсэгт олон зүссэн шархтай, нүүр нь танигдахын аргагүй битүү хавдчихсан, 2 нүд нь тагларчихсан, нүүр, толгой нь тэр чигээрээ цус болчихсон байдалтай байсан. Гэрийнх нь дотор баруун талдаа газраар хулдаасан дээр маш их цус гойжсон, плитка нь уначихсан, газраар чихэр, мах зэрэг ширээн дээрх бүх юм уначихсан, мөн нэг архины шил хагараад энд тэндгүй шилний хагархай болсон шилний нарийн хүзүүн хэсэг нь хагараагүй үлдсэн байсан, бас аяга таваг хагарсан байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.ийн “...би ...талийгаачийн гэрт яваад очсон чинь талийгаач ******* хойморт байдаг орон дээрээ цаашаа хараад хэвтчихсэн, гэр орон нь нэлэнхүйдээ цус болчихсон, *******ын толгойноос цус гарсан байдалтай байхаар нь би өөрийн хүүхэд ийн гар утас руу залгаад “миний хүү *******ын дүү *******ыг аваад хүрээд ир *******ын гэрт нэг асуудал болсон байна” гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай хүү , *******ын дүү *******ыг дагуулаад ирсэн. Тэгээд би *******ыг аваад эмнэлэг рүү яв, наад хүн чинь цус алдсан байна гэж хэлсэн чинь *******, нар талийгаачийг аваад ...эмнэлэгт хэвтүүлсэн, маргааш өглөө нь талийгаач нас барсан. Тэр үед Ж.*******ын гэрийн баруун тал нэлэнхүйдээ цус болсон, хувцасны шүүгээ цус болсон орны бүтээлэг нь цус болсон, гэрийн баруун талын шалан дээр нэг аяга, нэг ширхэг стакан, нэг ширхэг архины шил хагарсан, дөрвөн хөлтэй плитка нь унасан, суурь цус болчихсон байдалтай байсан. Тэгээд би айгаад хүүхдүүдийг гэр орныг нь цэвэрлэхгүй бол болохгүй гээд гэрийг нь цэвэрлүүлсэн...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “... 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... талийгаач ******* ахын гэрт яваад орсон. Тэр үед манай ахын гэрт гэдэг охин дүү маань ганцаараа байсан. Тэгээд ахаа хаана байгаа юм бэ гэсэн чинь надад хэлэхдээ ахаа өглөө эрт босоод гараад явсан, ойрд байнга архи ууж байгаа, шөнө 24 цагийн үед гэртээ ирдэг, тэгээд заримдаа шөнө утсаар ярьж байгаад гараад явчихдаг юм гэсэн. Тэгээд манай дүү ахаагийн гар утас руу залгаад “та хаана байна, ах ирсэн, таниас гар утас авна гэнэ тэр утас нь хаана байгаа юм бэ?” гэж асууж өгсөн. Тэр үед ахаа нөгөө утас байхгүй, өчигдөр ирээд аваад явсан гэж хэлсэн. Тэгээд намайг гарах гэсэн чинь нэг хайрцаг онгойлгож үзээд энэ дотор нэг утас байна, зайгүй болчихсон байх зай хийвэл асах байх гэхээр нь нөгөө утсыг нь аваад замаараа дэлгүүр орж гар утсандаа зай хийсэн чинь асаж байсан. Тэгээд гэртэй хариад байж байгаад буцаад нэг хүнтэй уулзах ажлаар гарсан. Төвд явж байгаад ахаатай очиж уулзах гээд ахын гэр рүү явсан. Ахаагийн гэрт яваад орсон чинь ******* ах, ах, нар архи уугаад сууж байсан. надтай зөрөөд гарсан, би тэр үед өөрийн ах руугаа хандаж “та наад архиа болиочээ, танийг хэдэн өдөр архи уусан гэж ярьсан, ах та ч бас хүний аав шиг хүн байж хамт архи уулаа” гэж хэлсэн. Тэр үед манай ах надад хандаж “миний хаана архи уух чамд ямар хамаатай юм бэ пиздаа минь” гэсэн. Би тэр үед ахын ууж байсан архийг булааж аваад гарах гэсэн чинь ******* ах миний араас сандлаар цохиод авсан. Тэгэхээр нь би та одоо яах гээд байгаа юм бэ гэж хэлээд сандалтай нь хамт түлхсэн, тэр үед ахаа намайг ална гээд хутга бариад босоод ирсэн, би тэр үед нь цээж рүү нь өшиглөсөн. Тэр үед ах миний араас сандлаар цохиод авсан, тэгэхээр нь би ахын цээж рүү нь гараараа цохиод түлхээд унагасан. Тэр үед ******* ах намайг ална гээд хутга бариад дайраад байхаар нь өшиглөсөн чинь оноогүй, тэгээд барьцалдаж аваад дээр доороо ороод зодолдож эхэлсэн, тэр үед манай ах миний дээр гараад миний хоолойн дээр гарын шуугаараа дарчихсан чинь миний амьсгал боогдоод байсан. Би тэр үед ахын толгойруу 2-3 удаа цохьсон байх, тэгээд би хойшоо ухраад орон дээр нь суугаад өөрийгөө тайвшруулах гээд 00-н цаас аваад хамарнаас гарсан цусаа цэвэрлээд сууж байсан. Тэр үед манай ах өндийгөөд хувцасны шүүгээ налаад сууж байсан. Тэгээд би гэрээс нь гараад яваад өгсөн, намайг гарах үед ах байхгүй гараад явсан байсан. Би тэндээс гараад гэр рүүгээ явсан, гэртээ хариад байж байхад талийгаачийн хүр дүү болох манай гэрт ирээд ******* ахын бие муу байна, хоёулаа хамт очъё гэсэн. Тэгээд би тай хамт талийгаачийн гэрт яваад очсон чинь талийгаач гэрийн хойморт байдаг орон дээрээ цаашаа хараад хэвтэж байсан, тэгээд бид нар ******* ахыг аваад эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.*******ын үйлдлийн улмаас хохирогч Б.*******гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №000000012 дугаартай “...1. Иргэн Б.*******гийн зүүн богтос ясны хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгний дээд хэсэгт зулгаралт, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд, хамрын нурууны зүүн талд, баруун хацрын хэсэгт цус хуралт хавдар, зүүн хацар, зүүн эрүүний хэсэгт хавдар, доод эрүүний баруун 2 дугаар шүд, зүүн 1 дүгээр шүдэнд 1 дүгээр зэргийн хөдөлгөөн, цээжний зүүн талын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 4-5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаагаар 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр, Ж.*******ын амь хохирсон болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №000000001 дугаартай “...1. Талийгаач Ж.*******ын цогцосонд тархины битүү гэмтэл, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, тархины эдийн няцрал, цус алдалтын шок, зүүн талын 2-6-р хавирганы хугарал. Толгойн дагз, шанаа, нүүр, хамар, уруул, баруун зүүн зовхи, хөмсөг, эрүү болон биеийн дээд мөч, цээж, хэвлий, нуруу хэсгийг хамарсан олон тооны гүн болон өнгөц шарх гэмтлүүд учирсан байна. 2. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтлүүд. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу болон иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 4. Талийгаач Ж.*******ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. 5. Талийгаач Ж.******* нь тархины битүү гэмтэл, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, тархины эдийн няцрал, цус алдалтын шок гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ…” гэсэн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Ж.******* нь хохирогч нарыг цохиж зодсон үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, өөрийнх нь үйлдлийн улмаас бусдад гэмтэл учирч, хүний амь хохирч болохыг энгийн ухамсарын түвшинд ойлгох боломжтой байхад түүнийг хүсэж хор уршигт зориуд хүргэсэн учир түүний үйлдлийг шууд санаатай үйлдэл гэж үзнэ. Шүүгдэгч Ж.******* шууд санаатай үйлдлээрээ иргэн Б.*******гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж зодсны улмаас түүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Мөн Ж.******* хохирогч Ж.*******ын халдашгүй байх, амьд явах эрхийг зөрчиж түүнийг санаатай алсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Ж.*******ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас амь хохирогч Ж.*******ын биед олон тооны шарх гэмтэл учруулсан боловч хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар нь хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх ба эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой. Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ж.******* ахыгаа архи уулаа гэж олон удаа цохисны улмаас хохирогч нас барсан боловч хохирогчийг зориуд зовж зүдрэх, тарчлахаар нөхцөл байдалд хүргэн амь насыг нь хохироох хүсэл зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн төрсөн ахыг онц харгис хэрцгий аргаар цохиж зодсон үйлдлээ ухамсарласан өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж хүсэж санаатайгаар үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна гэж үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж мэтгэлцэж байгаа ч түүний дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Ж.*******ын учруулсан гэмтлийн улмаас хохирогч нас барсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой. Мөн шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах, хүний амь нас хохирч болохыг ухамсарлаж түүнийг хүсэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгчийн өмгөөлөгч Д.гийн “хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр тогтоосон ба хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлууд бүрэн нотлогдсон. Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ж.*******аас хохирогч Б.******* хохирол нэхэмжлээгүй болох нь түүний мэдүүлгээр тогтоогджээ. Мөн шүүгдэгч Ж.******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.д оршуулахтай холбогдсон зардалд 3000000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх: Шүүгдэгч Ж.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч оршуулахтай холбогдон гарсан зардлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагч “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзнэ үү” гэж дүгнэлт гаргасан боловч шүүгдэгчийн үйлдсэн хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн 2 өөр бүлэгт заагдсан буюу Эрүүгийн хуулийн 10, 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргүүд учир улсын яллагчийн дээрх дүгнэлтийг хүлээж авах боломжгүй байна. Шүүгдэгч санаатай хүнд гэмт хэрэг үйлдсэн ба түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү...” гэснийг хүлээн авах боломжгүй байна. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан, хүнийг алах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохируулан Эрүүгийн хуулиар тогтоосон хамгийн доод хэмжээний ялаас дахин хөнгөрүүлж, доогуур ял оногдуулах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ял оногдуулсан болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан түшлэгтэй модон сандал 1 ширхэг, бор өнгөтэй модон иштэй хутга 1 ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон гэрийн цагаан бүрээсний хэсэг 2 ширхэг, 00-н цааснууд, шаргал өнгийн болон цагаан өнгийн оймс, архины шилний хагархай хэсэг 7 ширхэг, саарал өнгийн аяганы хагарсан хэсэг 2 ширхэг, хагарсан шилэн аяга /бариултай/ 1 ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон модны хэсэг 1 ширхэг, улаан өнгийн күртик 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, ягаан өнгийн оруулгатай хөнжлийн углаа 1 ширхэг, /цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/ хар өнгийн күртик 1 ширхэг, улаан хүрэн өнгөтэй урд хэсэгтээ JEEP гэсэн бичиглэлтэй юүдэнтэй цамц 1 ширхэг, /цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/ хүрэн өнгөтэй хагас ханцуйтай цамц 1 ширхэг, ар хэсэг нь /цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/ ногоон өнгийн дотоож 1 ширхэг, /цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/ хар өнгөтэй нэхий дотортой урд хэсэгтээ үдээстэй /нэг хос/ гутал, /цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/ ногоон өнгийн дээл 1 ширхэг, саарал шаргал улаан өнгийн оруулгатай босоо захтай, /цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/ цамц 1 ширхэг, талийгаач Ж.*******ын цогцосноос авсан хатсан цус 1 ширхэг, яллагдагч Ж.*******ын биеэс авсан хатсан цус 1 ширхэг, Б.*******гийн биеэс авсан хатсан цус 1 ширхэгийг цаашид ашиглах боломжгүй учир устгах нь зүйтэй байна. Улсын яллагч амь хохирогчийн асрамжид байсан насанд хүрээгүй хүүхдүүдэд гэм хор учруулсны төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэж өгнө үү гэснийг хүлээж авах боломжтой байна. Шүүгдэгч Ж.******* нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хохирогч Ж.*******т олон тооны шарх гэмтэл үүсгэж түүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8, болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900000 /есөн зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 /найм/ жил 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан 8 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 131 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай. 6. Шүүгдэгч Ж.*******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан түшлэгтэй модон сандал 1 ширхэг, бор өнгөтэй модон иштэй хутга 1 ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон гэрийн цагаан бүрээсний хэсэг 2 ширхэг, 00-н цааснууд, шаргал өнгийн болон цагаан өнгийн оймс, архины шилний хагархай хэсэг 7 ширхэг, саарал өнгийн аяганы хагарсан хэсэг 2 ширхэг, хагарсан шилэн аяга /бариултай/ 1 ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон модны хэсэг 1 ширхэг, улаан өнгийн күртик 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, ягаан өнгийн оруулгатай хөнжлийн углаа 1 ширхэг, /цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/ хар өнгийн күртик 1 ширхэг, улаан хүрэн өнгөтэй урд хэсэгтээ JEEP гэсэн бичиглэлтэй юүдэнтэй цамц 1 ширхэг, /цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/ хүрэн өнгөтэй хагас ханцуйтай цамц 1 ширхэг, ар хэсэг нь /цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/ ногоон өнгийн дотоож 1 ширхэг, /цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/ хар өнгөтэй нэхий дотортой урд хэсэгтээ үдээстэй /нэг хос/ гутал, /цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/ ногоон өнгийн дээл 1 ширхэг, саарал шаргал улаан өнгийн оруулгатай босоо захтай, /цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/ цамц 1 ширхэг, талийгаач Ж.*******ын цогцосноос авсан хатсан цус 1 ширхэг, яллагдагч Ж.*******ын биеэс авсан хатсан цус 1 ширхэг, Б.*******гийн биеэс авсан хатсан цус 1 ширхэгийг тус тус устгасугай. 8. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, оршуулгын зардалд 3000000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.******* хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч шүүгдэгчээс гэм хор учруулсны төлбөрийг иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ

ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ

Н.ДЭЛГЭРМАА