| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0250/Э/213/2019/0062 |
| Дугаар | 2019/ШЦТ/274 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914003150304 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 4-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Жинст сумын багийн нутаг “Бэлхийн хоолой” гэх газарт бэлчээрт байсан иргэн *******ийн малаас 3 тооны бяруу үхэр хулгайлж бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Үүнд:
1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 03 дугаар сарын эхээр манай гадаа 40-50 тооны үхэр ирээд хоноод явахад нь 3 тооны бяруу үлдсэн, 2 бяруу нь босож чадахгүй нэг бяруу болох улаан халзан бяруу нь доголон байсан. Би тухайн 3 бярууг үхрийн хүчил тэжээл гэх мөн морины хомоол. морь тэжээж байсан үлдэгдэл өвс өгөөд босгож аваад тэжээж байж онд оруулсан 2018 оны 04 сарын эхээр нүүх болсон, манайх үхэргүй болохоор 3 бярууг байлгах газаргүй байсан болохоор Баянхонгор аймгийн Богд сумын иргэн *******д өөрийн портер маркийн машинаар манай сумын иргэн ******* гэх хүнтэй аваачиж өгсөн. 3 бярууг өгөхдөө ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй, Сангидорж нь тухайн үед өөрийнх нь 3 бярууг тэжээж байгааг мэдэж байсан ямар нэг эрж хайсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хадлангийн талбай дээр машины мөр гарах үндэслэл байхгүй. 3 тооны бярууг машинаар ачиж авчраагүй. Манайх 20 гаруй адуу тэжээж байсан. Адуунуудтай хамт ирсэн бярууг тэжээсэн. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 03 дугаар сарын 04-оос 2018 оны 03 дугаар сарын 06-ны хооронд үхрээс 3 тооны бяруу алдагдсан юм. Үхрээ орой болгон очиж бүртгэдэг байсан нийт 86 тооны үхэр байсан, үхрээ алдахын урд өдөр үхрээ очиж бөөгнүүлж бүртгэхэд үхэр бүрэн байсан. Маргааш нь очиж услах гээд бөөгнүүлэхэд 1 сартай улаан охин бяруу, алаг нуруутай халтар зэвхий өнгөтэй охин бяруу, улаан бяруу годон сүүлтэй зэрэг алдагдсан байсан. Манай үхрийн хэвтдэг газар портер машины мөр гарсан байсан. Тухайн үед хайж сурч явсан бөгөөд олдоогүй юм. 2019 оны 03 сарын үед манай хүргэн ******* танай алдсан 3-н бяруутай адилхан бяруу *******гийнд байна гэхээр нь очиж үзтэл манай алдсан бяруу мөн байсан. *******гээс үхрээ авъя гэхэд *******тэй эхэлж учраа ол гээд өгөхгүй байхаар нь сумын хэсгийн төлөөлөгчийн хамт явж авчирсан Алдсан 3-н үхэр нь 3-уулаа зөв талын чихний өмнөөс ухмал буруу тал нь шиг шоргоолж эмтэй Би бяруунуудаа хайхдаа зарцуулсан бензиний үнэ, бяруугаа 2 удаа авах гэж очсон бензиний үнэ зэрэг 300000 төгрөгийг нэхэмжилж байна. 300.000 төгрөгөө авах юм бол гомдолгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 /
... миний хувьд 3 тооны бярууг *******г тэжээж байгаа талаар надахэлээгүй тухайн үед намайг 3 тооны бярууг хайж байгаа талаар ******* мэдэж байсан, тухайн үед станцаар тэр хавийн айлуудаар хэлсэн, жилийнхээ ойн дээр 3 бярууны талаар талаарх сургийг гаргасан, 3 тооны үхрийг алдахад бяруу буюу 2 настай үхэр байсан юм. Миний хувьд одоо 3 тооны бярууг эрж хайсан зардал болох 236.000 төгрөг нэхэмжилж байна өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 84/
4. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 06- ний хооронд 3 тооны бяруугаа бэлчээр дээрээс алдсан, 3 тооны бяруугаа алдаад нөхрийн хамт хайж байхад үхэр хэвтэж байсан газар портер машины мөр байсан Тухайн үед ойр хавийн айлууд болон газраар хайгаад олдоогүй. 2019 оны 3 сарын сүүлээр хүргэн ******* танай алдсан 3 бяруутай адилхан бяруунууд Богд сумын иргэн *******гийнд байна гэхээр нь манай нөхөр очиж үзсэн юм бяруугаа авъя гэхэд Жинст сумын 3-р багийн иргэн *******тэй уулзаж учраа ол гээд өгөөгүй байсан. Дараа нь сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл гаргаж очиж авсан. Бяруу алдах үед манайх өдөр болгон тоолж бүртгэдэг байсан. Бяруу алдах үед нөхрийн ах нөхөртэй хамт хайлцаж явсан мөн үхрийн хэвтэж байсан газар ирсэн портерын мөрийг харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 /
5. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 03 дугаар сард 3 тооны бяруугаа алдсан гэхээр нь би айлаас очоод үхэр хэвтэж байсан гэх газарт үзэхэд портер машины мөр байсан. Мөрийг нь дагахад төв замаар ороод мөр мэдэгдэхээ больсон Манай дүүгийнх ус зөөж усалдаг байнга бүртгэдэг байсан, маргааш нь услахдаа бүртгэхэд алга болсон гэсэн тухайн бяруунууд Сангидоржийн бяруунууд байсан. Богд сумын иргэн *******д Жинст сумын 3-р багийн иргэн ******* өгсөн гэсэн ******* 2017-2018 онд манай дүүгийн нутагласан байсан газартай ойрхон саахалт байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
6. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ******* гэдэг хүн цагаан өнгийн портер машин дээр 3 тооны бяруачиж ирсэн. Дээрх 3-тооны бярууг нэгийг нь 200.000 төгрөгөөр бодоод худалдаж авсан санагдаж байна. Манай нөхөр яг хэдэн төгрөгөөр худалдаж авсныг сайн мэдэхгүй байна. Манайх *******г үржүүлэх үхэр байвал мэдэж байгаараа гэхэд сарын дараа манайх руу залгаад олон мал тэжээхэд хэцүү байна, 3 бяруу авах уу гэсэн. ******* манайд уг үхрүүдийг ачиж ирэхдээ энэ гурван бяруу манай өөрийн бяруу байгаа юм. Бусдыг нь өвөл нядалж төхөөрсөн, Манайх гаднаа тэжээдэг юм гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/
7. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..... Би 2018 оны 3 сарын сүүлээр Богд суманд ******* гэдэг айл*******гийн хамт очсон. Харин үхэр ачиж яваагүй хоосон тэрэгтэй явсан. Учир нь Богд сумаас өвс, тэжээл авах ажилтай явсан. Миний хувьд *******тэй хамт явсан. Харин үхэр ачиж яваагүй гэдэг хүн худал яриад байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
8. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....2018 оны 3 дугаар сарын 01-ний үеэр манайх Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн нутаг “Бор хуруу” гэх газар хаваржиж байсан юм. Гэтэл тэр үед Улаан эргийн хоолой гэх газар 3 тооны нэг доголсон зоогоо авчихсан байсан зүс нь алаг, улаан, сартай хүрэн зэрэг зүсмийн эм тамгыг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд 20 хоног гэрийн гадаа тэжээсэн. Тэгээд байж байтал 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 23- ны өдрийн хооронд Богд сумын иргэн болох ******* гэдэн хүн манайд морь үзэх гэж ирээд би түүнд манай гадаа үхэхээ алдсан 3 бярууг аваад яв тэжээл өвс өгөх юмгүй болоод байна аваад яв гэсэнд тэр аваад явахаар болоод би өөрийн машин болох Портер маркийн тээврийн хэрэгслээр ачаад түүнтэй хамт хөдөө гэрт мал дээр очиж тавьсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
9. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 03 дугаар сарын үед байх цаг хугацааг нь сайн санахгүй байнманайх 3 тооны бяруугаа алдлаа улаан, алаг бяруу алдсан гэж утсаар яриад сураглаж байгаарай гэсэн юм. Тэгтэл 2019 оны 04 дүгээр сарын үед айлуудын үхрээр, үхэр харж явахад *******гийн үхэрт *******ийн алдсан 3 бяруутай адилхан үхэр байхаар нь *******ид хэлсэн юм. гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
10. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ******* нь 2018 оны 03 дугаар сард 3 тооны бяруу алдсан гэж ярьбайсан. Бид нар худаг дээрээс ус зөөх гэж байнга таардаг байсан 3 бярууг бэлхийн хоолойд бэлчээрээс алдсан, хоолойд машины мөр байсан гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
11. Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ******* над руу залгаад хөгшин нь хэдэн үхэртэй, энэ жил шороо идүүлчихнэ шиг байна 3-н бяруу авах уу гээд би очиж үзэж 1 бярууг нь 100.000 төгрөгөөр зарна, өвс тэжээлийн хэрэг байна гэхээр нь надад өвс байгаа талд нь өвс өгөөд , үлдэгдэлд нь бэлэн мөнгө оролцуулж өгөхөөр болж тохиролцоод ******* цагаан өнгийн портер дээр ачаад замаараа гэрээр нь орж саахалт айлын Бат-Эрдэнэ гэх залууг цуг явъя гээд дагуулаад явсан. Манайд шөнө ирээд бяруугаа буулгаад тэгээд манайд хоносон Маргааш нь *******, нарын хамт Богд сумын төв ороод сумын төвийн хашаанаас 10-н боодол өвс, бэлэн 100.000 төгрөг, 30 литр түлш колонкоос хийж өгөөд би буцаад гэр лүүгээ явсан. Тэгтэл 2019 оны 03 сарын үед Жинст сумаас манай гэрт хүмүүс ирээд миний алдсан үхэр танайд байна гэж утсаар ярихаар нь Жинст сумын иргэн *******гээс худалдаж авсан, үхэр авч явах гэж байгаа бол төлбөр мөнгө, тэжээсэн тэжээл зэргийг өгч байж аваарай гэж хэлсэн тэгээд тухайн хүмүүс яваад өгсөн байсан. Тэр өдрөөс хэд хоногийн дараа Жинст сумын хэсгийн төлөөлөгчтэй ирээд 3 үхрийг ачаад явсан, би хүмүүстэй уулзаагүй манай эхнэр уулзсан. ******* манай бяруунууд л гэж хэлсэн. Улаан халзан, сартай бяруу, улаан бяруу, алаг нуруутай зэвхий өнгөтэй бяруу, улаан бяруу нь эмгүй байсан, улаан халзан сартай бяруу нь 2 чихэндээ байх догол эмтэй, алаг нуруутай зэвхий өнгөтэй бяруу нь зүүн чихэд шоргоолж эмтэй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/ ... *******д дансаар бол мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй харин би өөрөө *******г дагуулаад Богд сум ороод хашаанаас 10 боодол өвс, колонкоос 30 литр түлш хийж өгөөд бэлэн 100.000 төгрөг өгсөн. ******* манай өөрийн бяруунууд гэж хэлж өгсөн, тэрнээс биш хүнийх мөн хулгайн зүйл гэж хэлээгүй, хулгайн болон хүний малыг мэдсэн бол би авахгүй байсан *******гээс 3 бярууг авахад өгсөн 10 боодол өвс, колонкоос 30 литр түлш бэлэн 100.000 төгрөгийн оронд 350.000 төгрөг өгсөн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/
12. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би *******тэй Жинст сумын 8-н жилийн сургуульд 1-5 анги хнэг ангид цуг сурсан, төрөл садны холбоо байхгүй. ******* бид 2 Жинст сумын Хөнөг 3 дугаар багт нэг дор өссөн мөн нэг ангид хамт сурч байсан, багийн найзууд байгаа юм, одоо хүртэл айл саахалт явдаг. ******* эцээг эхээс 9-үүлээ, айлын 7 дахь хүүхэд байгаа юм. Цэргийн албыг 1997 онд Өмнөговь аймагт хаасан 3 хүүдийн хамт амьдардаг, эхнэр нь салсан. *******гийн хувьд тусархуу, даруухан, илүү дутуу зан байхгүй, ажилсаг, хүнтэй яриа хөөрөө сайн, амьдралын төлөө зүтгэдэг хүн байгаа юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 85/
13. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би *******гийнхээс суугаад явахад мотоцикл ачсан талаар хэлбайсан, мөн машинд нь суугаад явахад гадаа харанхуй болсон болохоор юу ачсаныг нь хараагүй, *******гийнд очоод мотоцикл, үхрээ буулгая гэж *******, ******* нар ярихаар нь үхэр ачсаныг нь мэдсэн. 3 тооны үхэр буулгасан шөнө буулгахад зүсийг нь хараагүй харин өглөө босоод харахад халзан, улаан, ягаан өнгийн зүстэй туранхайдуу бяруунууд харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 87/
14. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 06 дугар сард Баянхонгор аймаг Баян-Овоо сумын харьяа гэх хүнээс цагаан өнгийн 50-86 улсын дугаартай машиныг худалдаж авсан. Би ээс машин авахдаа нэрээ шилжүүлж аваагүй машин гэх хүний нэр дээр байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 82/
15. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ......Би Жинст сумын уугуул ******* бид 2 нэг ангийнхан байгаа юм. 1-4 анги хүртэл нэг ангид сурсан. ******* 2017 оны хавар 4 сарын үед байх манай машиныг 6.500.000 төгрөгөөр худалдаж авсан, худалдаж аваад нэрээ шилжүүлж одоог хүртэл аваагүй байгаа. Хэдэн онд үйлдвэрлэсэн талаар мэдэхгүй байна. Цагаан өнгийн вонго маркийн машин 50-86 БНХ улсын дугаартай, манайх хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна. Манайх тухайн машинд нэлээн засвар хийсэн авахад нэлээд муу машин байсан юм. ******* манайх худалдаж аваад цааш нь хүнд зарсан гэсэн тэр хүн нь ч бас машиныг шилжүүлж аваагүй байгаа, *******гийн хувьд манайд ямар нэг тооцоо байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 83/
16. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ******* нь манай эхнэрийн дүү байгаа юм, эцэг эхээс 9-үүлээ айлындахь хүүхэд байгаа юм, 1997 онд Өмнөговьд цэргийн алба хаасан, айлын том банди, одоо 2 хүүхэд, ачийн хамт Жинст сумын 3 дугаар багт амьдардаг, 2017 онд эхнэр нь салсан. *******гийн хувьд навсганасан, хүнд янз бүрийн зүйл бодоод байдаггүй, хөнгөн дүү зантай, тусархуу, даруухан, илүү дутуу зан байхгүй, ажилсаг, хүнтэй яриа хөөрөө сайтай, амьдралын төлөө зүтгэдэг хүн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 86/
17. Баянхонгор аймаг дахь Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 440 дугаартай шинжээчийн: 1. Гурван тооны монгол үүлдрийн үхэр нэг толгой нь 150.000 төгрөг бүгд дзуун тавин мянга / 450.000 /.гэх дүгнэлт /хх-ийн 106/ 18. Баянхонгор аймаг дахь Энх-Нахиа ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 539 дугаартай шинжээчийн: 1. Бонго 5086 БНХ улсын дугаартай авто машин 1.300.000 төгрөг гэх нэдүгнэлт болон хавтаст хэргийн 1-2 дүгээр хуудсанд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан гомдол гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч *******гийн эзэмшлийн 5-н тооны адуу битүүмжилсэн тэмдэглэлүүд, хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч *******гийн багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******гийн ял шалгах хуудас, хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан *******гийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох мөрдөгчийн тогтоол, хавтаст хэргийн 03 дугаар хуудсанд авагдсан хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, хавтаст хэргийн 128 дугаар хуудсанд авагдсан хохирогч *******ийн шүүхэд гаргасан өргөдөл болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүхэд шинээр гаргаж өгсөн Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, хөрөнгийн нэмэлт шинжилгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлт нотлох баримт гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс прокуророос яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллаж байгаа зүйлчлэлтэй маргахгүй, гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа талаар илэрхийлсэн тул шүүхийн хэлэлцүүлгийг нэг шаттай явуулж, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй хүлээн зөвшөөрч байгаа хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг барагдуулсан, ар гэрт эхнэр салж явсан одоо 13 настай хүүхэдтэйгээ амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгөх саналыг гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 4-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Жинст сумын багийн нутаг “Бэлхийн хоолой” гэх газарт бэлчээрт байсан иргэн *******ийн малаас 3 тооны бяруу үхрийг авто машин болох портер ашиглаж хулгайлж бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, иргэний нэхэмжлэгч *******, гэрч , *******, Ч.Оюунбилэг, , , О.Бат-эрдэнэ нарын мэдүүлэг, Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 440, 539 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч *******г бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөлд байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан, мөн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “хууль хамгаалах болон....мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх...ажлыг зохион байгуулна” гэж заасныг үндэслэн түүнд ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч ******* нь өмнө нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь эхнэрээсээ салсан, түүний асрамжид 13 нас 1 сар, 12 хоногтой Б.Сүхбатыг түүний асрамжид өгсөн боловч энэ нь гурав хүртэлх насны ганц бие эцэг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааж хуульчилсан заалтад хамаарахгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 5086 БНХ улсын дугаартай “Бонго” авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож уг авто машин буюу түүний үнэ 1.300.000 төгрөгийг гаргуулахгүй байх дүгнэлт гаргасан байна. Учир нь уг авто машиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх талаар хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт байхгүй ганцхан машины мөр байсан гэдгээр улсын орлого болгож болохгүй талаар дүгнэлтдээ дурджээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С. Сангидоржийн “2018 оны 03 дугаар сарын 04-оос 2018 оны 03 дугаар сарын 06-ны хооронд үхрээс 3 тооны бяруу алдагдсан юм. Үхрээ орой болгон очиж бүртгэдэг байсан нийт 86 тооны үхэр байсан, үхрээ алдахын урд өдөр үхрээ очиж бөөгнүүлж бүртгэхэд үхэр бүрэн байсан. Маргааш нь очиж услах гээд бөөгнүүлэхэд 1 сартай улаан охин бяруу, алаг нуруутай халтар зэвхий өнгөтэй охин бяруу, улаан бяруу годон сүүлтэй зэрэг алдагдсан байсан. Манай үхрийн хэвтдэг газар портер машины мөр гарсан байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 14-15/, гэрч ийн “2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 06- ний хооронд 3 тооны бяруугаа бэлчээр дээрээс алдсан, 3 тооны бяруугаа алдаад нөхрийн хамт хайж байхад үхэр хэвтэж байсан газар портер машины мөр байсан Тухайн үед ойр хавийн айлууд болон газраар хайгаад олдоогүй” / хх-ийн 16-17 /, мэдүүлгүүдээр авто машины ашигласан нь нотлогдож байгаа нөгөө талаар уг үхрүүдийг шүүгдэгч ******* хулгайлсан нь гэрч хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хангахаас татгалзаж шүүгдэгч *******гээс авто машин буюу түүний үнэ нэг сая гурван зуун мянган төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч *******гийн эзэмшлийн угаалгын машин, зурагт, хөлдөөгч зэргийг битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогч *******ид үхрийн төлбөр эрж хайсны зардлыг нөхөн төлсөн, мөн үхрийг худалдаж авсан гэх иргэний нэхэмжлэгч *******, авто машиныг худалдаж авсан гэх иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг тус тус төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав. Шүүгдэгч ******* нь урьд нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн бөгөөд уг ялыг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бүрэн эдэлж дууссан талаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 202 дугаар тогтоол гарсан байх тул түүний ялыг нэмж нэгтгэх шаардлагагүй байна гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн байх тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байсан гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Санги санги овогт *******гийн *******г бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Санги санги овогт *******гийн *******г найман / 08 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан найман / 08 / сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан авто машин буюу түүний үнэ нэг сая гурван зуун мянган төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн угаалгын машин, хөлдөөгч, зурагт зэргийг битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ