| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2017/0569/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/625 |
| Огноо | 2017-12-19 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 19.14.2.1., |
| Улсын яллагч | А.Дэлгэрмөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2017/ШЦТ/625
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Ш.Бадмаараг,
Улсын яллагч А.Дэлгэрмөнх,
Шүүгдэгч А.М, Б.Э, А.Б, Г.Д,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1, 18.5 дугаар зүйлийн 1,17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт А.М, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ашавгад овогт Б.Э, Алаг адуу овогт А. Б, Боржигон овогт Г.Д нарт холбогдох 000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Алаг адуу овогт А.М: Монгол Улсын иргэн, 1970 оны 03 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хилчин офицер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дорнод аймаг Халх гол сумын 1 баг Отрядын байранд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- 2001 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172 дугаар зүйлийн 172.2, 179 дүгээр зүйлийн 179.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,
- 2014 онд мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД: ЖИ00000000/.
Шүүгдэгч: Ашавгад овогт Буджавын Э: Монгрл Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 50 настай, эрзгтэй, дээд боловсролтой, цэргийн эрдмийн багш мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 1 баг 31-59 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
..................................
Шүүгдэгч: Алаг адуу овогт А.Б, Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорнод аймгийн Холх гол сум 1 дүгээр баг 23-07 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: .............................
Шүүгдэгч: Боржигон овогт Г.Д Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 12 хороо ЧАС 06-156 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, .......................................
Шүүгдэгч Алаг адуу овгийн А.М нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2016 оны 10 сарын 05-наас 06-нд шилжих шөнө БНХАУ-ын талаас Дорнод аймгийн нутаг дэвсгэр Хилийн 1453 дугаар тэмдгийн баруун талаар 25 метр газар орчмоор БНХАУ-ын иргэн Д, Ц, Г нартай бүлэглэж Хятад пикап, Прадо 120, Бээжин жип, Ниссан пикап маркийн 4 авто машинтай хил зөрчин орж ирсэн, Манхан гэх газарт нуусан байсан Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг ачиж хилийн 1407 дугаар тэмдгийн чиглэлээр тус тус Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,
2017 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр А.Б, Г.Д, Б.Э нартай 1 тонн 47кг Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг хилийн 1406, 1407 дугаар тэмдгийн чиглэлээр БНХАУ-ын тал руу Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан,
2016 оны 03 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгзр "Их бумбын бага бүрд" гэх газарт иргэн Э.М, Э.Ч нарын бэлчээрт байсан 5 тооны /5.900.000 төгрөгийн үнэтэй/ үхрийг тээврийн хзрэгсэл ашиглаж Д.Э, Т.А, Б нартай хулгайлсан,
Шүүгдэгч Ашавгад овгийн БЭ нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр А.Мр, А.Б, Г.Д нартай 1 тонн 47кг Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг хилийн 1406, 1407 дугаар тэмдгийн чиглэлээр БНХАУ-ын тал руу Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан,
Шүүгдэгч Апаг адуу овгийн АБь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр А.МГ.Д, Б.Э нартай 1 тонн 47кгДэрэвгэрЖиргэрүүургамлын үндсийгхилийн 1406, 1407 дугаар тэмдгийн чиглэлээр БНХАУ-ын тал руу Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан,
Боржигон овгийн ГД нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр А.МГ.Д, Б.Э нартай 1 тонн 47кг Дзрзвгэр Жиргэрүү ургамлын үндсийг хилийн 1406, 1407 дугаар тэмдгийн чиглзлээр БНХАУ-ын тал руу Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжпэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: “2016 оны 03 дугаар сарын 18-наас 19-ны өдөр Баттулга.Э, А нартай хамт Дорноговь, Замын-Үүд орчихоод гэрлүүгээ яавж байсан. Баттулгын ярьснаар 5 ширхэг үхрийг нь авчирч хулгайн хэрэгт холбогдсон. Хохирлыг нөхөн төлж барагдуулсан. 2016 оны 10 дугаар сарын 8-наас 9-ны өдөр Хилийн 1453 дугаар тэмдэгтээр бээжин жийп, ниссан пик-ап, хятад пик-ап, парадо 120 машинтай орж ирж урдаас нуусан үндсээ БНХАУ-ын улсын тал руу орсон. 2016 оны 11 дүгээр сарын 5-наас 6-ныг шилжих шөнө үлдэгдэл үндсээ ирж авсан. 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 24-ны өдөр хүртэл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбөөр аймгийн Хайлуур хотын хорих болон шинэ хорих Баруун хошууны урьдчилан хорих газар нийт 7 cap хоригдож, нийт 3000 мянган юанаар торгуулсан. 2016 оны 11 дүгээр сарын 5-наас 6-ны өдөр би өөрөө ирээд урд нь тавьсан үндсээ 3 машинд хийж авж явсан. М, Э, Д нартай уулзаагүй. Тэр үед цас орсон байсан учир миний хөлийн мөр тод гарсан байсан. Үүнийг Тагнуулын ерөнхий ерөнхий газрын ахлах мөрдөн байцаагч хошууч Энхтөрд шалгуулсан” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ:“Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Э.Чгийн мөрдөн байцаалтад өгсөн: "..Би 2016 оны 03 сарын 19-ний өдөр 15 цагийн үед Говь-Сүмбэр аймаг руу явсан. Чойрт би 6 хоног байсан. Намйаг Говь-Сүмбэр аймагт байхад 2016-03-22-ны өдөр Дарьрагчаа гэдэг хүн манай ах Мруу утсаар яриад бууцан дээр үхэр хийсэн байна. Гэжхэлээд Чойрын цагдаад мэдэгдсэн. Тэгээд би 2016-03-25-ны өдөр Цагаандэлгэр сум 1 баг Ихбумбын бага бүрд гэдэг газарт байх гэртээ ирсэн. Манай үхэрнээс 3 тооны эр үхэр алдагдсан. Судалтай хүрэн зүсмийн жижиг сартай /духан дээр/ улаан зүсмийн гуна, духан дээрээ том сартай хүрэн зүсмийн соёолон гуна байсан. Манай үхэрнүүд буруу талын чих цуулбар имтэй. Би хүрэн зүсмийн гунаа /тарган гуна/ нөгөө хоёр гунаас биеэр том үхэр 1-1.500.000 төгрөг. Жижиг сартай улаан зүсмийн гуна 1.500.000, том сартай хүрэн зүсмийн гуна 1.500.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би учирсан хохирлоо төлүүлж авмаар байна.." гэсэн мэдүүлэг/2хх-30х/,
Хохирогч Э.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "..Би 2016-03-22- ны өдөр Дундговь, Цагаандэлгэр сум 1 баг Их-Умбын гэх газар байдаг гэртээ байхад Чойр аймгаас дүүгийн хүүхэд утсаар залгаад Чойрын Цагдаагийн хэлтсээс ярьж байна. Танайхаас үхэр авсан гэнэ таныг ирж үхрийн толгой ирж үз гэж хэлсэн.
Тэгээд би Говь-Сүмбэр аймагт Цагдаагийн хэлтэс дээр очиж үхрийн толгойг харсан чинь 2 үхрийн толгой манай үхрийн толгой байсан. Тэр өдрөө хөдөө гэртээ ирж үхрээ бүртгэсэн чинь манай үхэрнээс 2 үхэр дутуу байсан. Дүү Чгийн үхэртэй хамт манай үхэр цуг байсан. Манай алдсан үхрийн нэг /хөх/ цагаан зүсмийн гуна, нөгөөдөх нь ягаан буурал гуна байсан. Тэр алдсан 2 үхэр 2-лаа буруу талын чих цуулбар, зөв талын чих хулгар чихлээстэй байгаа. Миний 2 тооны үхрийн үнэлгзэ 2.200.000 төгрөг болсон бөгөөд уг мөнгөө бүгдийг байцаагчаас авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /2хх-32-3бх/,
Гэрч Б.Шийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би өөрийн ажиллаж байгаа 7 дугаар заставын болон 6 дугаар застав, 1 дүгээр заставын хариуцсан газар нутгийг сайн мэднэ. Анирдайн гуайн өвөлжөө 6 дугаар заставын хариуцсан хэсэгт байдаг юм. Уг өвөлжөөнөөс ганцхан Халх гол сумын гүүрээр гарч Чойбалсан хотруу явах зам байдаг бөгөөд өөр зам байхгүй. Заавал сумын төв дээр буцаж ирээд Чойбалсан хотруу явна гэсэн үг юм.." гэсэн мэдүүлэг. /2хх-45х/,
2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Тагнуулын ерөнхий газрын Хилийн 33 отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгийн хилийн зөрчлийн материал,
2016 оны 10 сарын 12-ны өдрийн Хилийн 0306 дугаар ангийн хойшлуулашгүй ажиллагаа явуулсан хилийн зөрчлийн материал, гэрэл зургууд,
2016 оны 11 сарын 05-ны өдрийн Хилийн 0198 дугаар ангийн хойшлуулашгүй ажиллагаа явуулсан хилийн зөрчлийн материал, гэрэл зургууд,
2016 оны 11 сарын 02-ны өдрийн Дорнод аймгийн Матад сумын нутагдэвсгэр Хилийн 1453 дугаар тэмдэгийн ойролцоо, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
2016 оны 11 сарын 08-ны өдрийн А.Б, Г.Д, Б.Э нарын 2016 оны 11 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэр Хилийн 1407 дугаар тэмдгийн чиглэлд Дэрэвгэр, Жиргэрүү гэх ховор ургамлын үндсийг ачиж явсан 203221Р1 дугаарын Бээжин жип гэх тэзврийн хзрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд,
2016 оны 11 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод Дэрэвгэр, Жиргэрүү гэх ховор ургамлын /1 тонн, 47 кг/ үндсэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд,
2016 оны 12 сарын 16-ны өдөр Дорнод аймаг Халх гол сум 1 дүгээр баг Цогт Сүмбэр гэх хаягт оршин суух А.Мын байшин үзлэг хийсэн тэмдэглэл,
2016 оны 12 сарын 14-ний өдөр Дорнод аймаг Халх гол сум 1 дүгээр баг Цогт Сүмбэр гэх хаягт оршин суух А.Мын граж, 12 сарын 15-ны өдөр Бзэжин жип авто машин байсан граж, Халх голын гүүр, холбогдогч нарыг саатуулсан газар, Х.Анидайн Хар үзүүр гэх газрын өвөлжөө гэх гэх газруудад үзлэг хийсэн тэмдэглэл,
2016 оны 12 сарын 14-ний өдөр гэрч Б.Шийн мэдүүлгийг газар дзэр нь шалгасан тэмдэглэл,
2017 оны 08 сарын 01-ний өдрийн А.Мын мэдүүлгийг Газар дээр нь шалгасан тэмдэглэл, схем, гэрэл зургууд,
2017 оны 08 сарын 04-ний өдрийн Хилийн 24 дүгээр отрядын Тагнуулын тасгийн алба хаагчдын баримтжуулсан, Өвөр Монгол Д, А.Б нарын гар утсаар харилцсан яриаг бичиж бэхжүүлж авсан дүрс, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
2017 оны 08 сарын 09-ний өдөр Манханд нуусан гэх Дэрэвгэр жиргэрүү үндэс уяж байсан уяа, үндэс, бэхэлгээний түгжээнд үзлэг хийсэн тэмдэглэл.
Иргэний нэхэмжлэгч Г.Оийн: "...Байгалийн ургамлын тухай хууль, Засгийн газрын 165 дугаар тогтоолын дагуу, судалгаа шинжилгээнээс буасд зориулалтаар эсвэл эцсийн бүтээгдэхүүн болгосоноос бусад тохиолдолд экспортлохыг хориглосон. Иймд манай яамнаас эцсийн бүтээгдзхүүн болгосон тохиолдолд зөвшөөрөл авч байжулсын хилээр нэвтрүүлнэ..." гэсэн мэдүүлэг,
Шинжпэх ухааны акедеми ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр: "...Дэрэвгэр жиргэрүү ургамлын 1 кг үндэс 50.581 /тавин мянга таван наян нэг/ төгрөг..." гэсэн экологи эдийн засгийн үнэлгээ.
2017 оны 02 сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын "Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийн үнэлэх, худалдан борлуулах, устгах комисс"-ийн гишүүн Мал эмнэлгийн үржилийн тасгийн дарга Ж.Гэрэлмаа, Улсын байцаагч Б.Даваа, Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Саран, Тамгын газрын статистикч эдийн засагч О.Энхжаргал нарт эд мөрийн баримтаа рхураан авсан 1 тонн 47 кг Дэрэвгэр Жиргэрү ургамл ын үндсийг, мөрдөгч А.Ганбаяр хүлээлгэн өгсөн тэмдэглэл,
2016 оны 03 сарын 26-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт алдагдсан 5 тооны үхрийн толгой, шир хаясан байсан гэх газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд,
2016 оны 03 сарын 30-ны өдрийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт алдагдсан үхрийн толгойг хохирогч нараар таньж олуулсан тэмдэглэл, гэрэл зургууд,
2016 оны 03 сарын 26-ны өдрийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын үнэлгээ хийсэн 3 тоот актаар, алдагдсан 5 тооны үхэр 5.900.000 төгрөг гэсэн үнэлгээ
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /4хх-66х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Зхх-62-65х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /Зхх-108-117х, 125-131Х, 132-150х, 151-154х, 155-157х, 158-164х, 165-183х,181-186х/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгээр шүүгдэгч Алаг адуу овгийн А-ийн М нь 2016 оны 10 сарын 05-наас 06-нд шилжих шөнө БНХАУ-ын талаас Дорнод аймгийн нутаг дэвсгэр Хилийн 1453 дугаар тэмдгийн баруун талаар 25 метр газар орчмоор БНХАУ-ын иргэн Д, Ц, Г нартай бүлэглэж Хятад пикап, Прадо 120, Бээжин жип, Ниссан пикап маркийн 4 авто машинтай хил зөрчин орж ирсэн, Манхан гэх газарт нуусан байсан Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг ачиж хилийн 1407 дугаар тэмдгийн чиглэлээр тус тус Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,
2017 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр А.Б, Г.Д, Б.Э нартай 1 тонн 47кг Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг хилийн 1406, 1407 дугаар тэмдгийн чиглэлээр БНХАУ-ын тал руу Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан,
2016 оны 03 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэр "Их бумбын бага бүрд" гэх газарт иргэн Э.М, Э.Ч нарын бэлчээрт байсан 5 тооны /5.900.000 төгрөгийн үнэтэй/ үхрийг тээврийн хзрэгсэл ашиглаж Д.Э, Т.А, Б нартай хулгайлсан,
Шүүгдэгч Ашавгад овгийн БЭ нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр А.МА.Б, Г.Д нартай 1 тонн 47кгДэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг хилийн 1406, 1407 дугаар тэмдгийн чиглэлээр БНХАУ- ын тал руу Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан,
Шүүгдэгч Алаг адуу овгийн А Б нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр А.МГ.Д, Б.Э нартай 1 тонн 47кг Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг хилийн 1406, 1407 дугаар тэмдгийн чиглэлээр БНХАУ-ын тал руу Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан,
Боржигон овгийн Ганболдын Д нь 2017 оны 11 дүгээр сарын 06- ний өдөр А.МГ.Д, Б.Э нартай 1 тонн 47кг Дзрзвгэр Жиргэрүү ургамлын үндсийг хилийн 1406, 1407 дугаар тэмдгийн чиглзлээр БНХАУ- ын тал руу Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан болох нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.М, Б.Э, А.Б, Г.Д нарыг Эрүүгийн хуушйн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт Анирдаагийн М, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн
19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ашавгад овогт Б-ын Э, Алаг адуу овогт А-гийн Батбаатар, Боржигон овогт Г-ын Д нарыг гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлзх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн BJ2032 ZLFI маркийн Е33130 Хятад улсын дугаартай Бээжин жийп автомашин нь Дорнод аймгийн Чойбалсан хотын Хилийн 0132 дугаар ангийн агуулахад, А.Бын эзэмшлийн зурагт 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, шарах шүүгээ 1 ширхэг нь Дорнод аймгийн Халх гол сумын 1 дүгээр баг 23-7 тоотод оршин суух Г.О-д тус тус хадгалагдаж байгааг, А.Б-ын өмчлөлийн Дорнод аймгийн Халх гол сумын 1 дүгээр баг, Сүмбэр 25 байрны 10 тоот /эрхийн улсын бүртгэлийн Ү-0607000056 гэрчилгээтэй/ орон сууц, Б.Эын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 хорооны Үйлдвэр Туул гол гудамжны 91 дүгээр байр 8 тоот /эрхийн улсын бүртгэлийн Ү-2206030777 гэрчилгээтэй/ орон сууцыг захиран зарцуулах эрхийг хязгаарласныг тус тус хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан хар саарал өнгийн 3 см-ийн өргөнтэй зангидсан бэхэлгээ хүртэл 3 метр 95 см-ийн урттай уяа, гогцоолдож бэхэлгээ хийх зориулалт бүхий түгжээ 1 ширхэг, урт, богино, өргөн нарийн нийт 6 ширхэг Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндэс, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн Хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан 36x19.8 см хэмжээтэй бор өнгийн цаасны тасархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч А.Б, Б.Э, Г.Д нар нь тус бүр 14 хоног, шүүгдэгч А.М нь 3 хоног тус тус цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алаг адуу овогт А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан Монгол улсын хилийн хууль бусаар нэвтэрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн
19.14 дүгээр зүйлийн 2.1, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ашавгад овогт БЭ. Алаг адуу овогт А.Б, Боржигон овогт Г Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч А.М, Б.Э, А.Б, Г.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 /нэг/жилийн хорих ялаар, 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2- д заасныгжурамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Быг 2 /хоёр/ жилийн хорих ял, шүүгдэгч Б.Эыг 1 /нэг/
жилийн хорих ял, шүүгдэгч Г.Дыг 1 /нэг/ жилийн хорих ял тус тус оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Мт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 4 /дөрөв/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч А.Мт оногдуулсан 4 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч А.Бт оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Эт оногдуулсан 1 жилийн хорих ялыг, шүүгдэгч Г.Дд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэдгээрт согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхгүй байхыг үүрэг болгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн BJ2032 ZLFI маркийн Е33130 Хятад улсын дугаартай Бээжин жийп автомашин нь Дорнод аймгийн Чойбалсан хотын Хилийн 0132 дугаар ангийн агуулахад, А.Бын эзэмшлийн зурагт 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, шарах шүүгээ 1 ширхэг нь Дорнод аймгийн Халх гол сумын 1 дүгээр баг 23- 7 тоотод оршин суух Г.Орхонтуулд тус тус хадгалагдаж байгааг, А.Бын өмчлөлийн Дорнод аймгийн Халх гол сумын 1 дүгээр баг, Сүмбэр 25 байрны 10 тоот /эрхийн улсын бүртгэлийн Ү-0607000056 гэрчилгээтэй/ орон сууц, Б.Эын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 хорооны Үйлдвэр Туул гол гудамжны 91 дүгээр байр 8 тоот /эрхийн улсын бүртгэлийн Ү-2206030777 гэрчилгээтэй/ орон сууцыг захиран зарцуулах эрхийг хязгаарласныг тус тус хүчингүй болгосугай.
7. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хар саарал өнгийн 3 см-ийн өргөнтэй, зангидсан бэхэлгээ хүртэл 3 метр 95 см-ийн урттай уяа, гогцоолдож бэхэлгээ хийх зориулалт бүхий түгжээ 1 ширхэг, урт, богино, өргөн нарийн нийт 6 ширхэг Дэрэвгэр, Жиргэрүү ургамлын үндэс, 2016 очы 11 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн Хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан 36x19,8 см хэмжээтэй бор өнгийн цаасны тасархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч А.Б, Б.Э, Г.Д нар нь тус бүр 14 хоног, шүүгдэгч А.М нь 3 хоногтус тус цагдан хоригдсон хоногтой, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол лүүгдэгч А.М, Б.Э, А.Б, Г.Д нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.
9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН