| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0181/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/291 |
| Огноо | 2021-11-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: *******, *******, *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014004730178 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ы *******,ВЭ87090877 тоот регистрийн дугаартай.
Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт ын ,******* тоот регистрийн дугаартай.
Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Ундар овогт ийн , тоот регистрийн дугаартай.
Монгол улсын иргэн, тоот регистрийн дугаартай, овогт ын ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Замын булаг гэх газарт үйл ажиллагаа явуулах “” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас тус хуулийн этгээдийн эзэмшлийн 3 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 940. 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Замын булаг гэх газарт үйл ажиллагаа явуулах “” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас тус хуулийн этгээдийн эзэмшлийн 3 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 940 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Замын булаг гэх газарт үйл ажиллагаа явуулах “” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас тус хуулийн этгээдийн эзэмшлийн 3 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 940 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Замын булаг гэх газарт үйл ажиллагаа явуулах “” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас тус хуулийн этгээдийн эзэмшлийн 3 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 940.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч байгууллагын төлөөлөгч Н.Батаагийн мөрдөн байцаалтад өгсөн ... Манай уурхай 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажиллаж байгаад ажилчид маань орой 19 цагийн үед хоолондоо ороод амарсан. Тэр үед уурхайн хойд талын нууран дээр Батбаяр гэгч 24 цагаар ажиллаж хонож байсан. Маргааш өглөө нь дизелиэ асаах гэсэн дизель дотор байсан 2 ширхэг Хрго гэх аккумляторт байхгүй байсан, мөн жижиг оврын ачааны 3 дугуйт дээр байсан Soliate гэх нэртэй 1 ширхэг аккумлятор мөн байхгүй байсан...би ажилдаа ирэхэд эд зүйл алдсанаа мэдээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2021 оны 02 дугаар сард Цагдаагийн байгууллагаас 3 ширхэг алдагдсан аккумляторуудыг манай байгууллагад буцаан өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-27/,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2020 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө манай уурхайд хашаанд байдаг дизелиэс 2 тооны аккумлятор мөн үйлчилгээний зориулалттай 3 дугуйтай пад пад гэх тээврийн хэрэгсэлд байсан дунд зэргийн аккумлятор 1 ширхгийг тус тус хулгайд алдсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/,
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн … 2020 оны 10 дугаар сарын эхээр тэдгээр хүмүүс адуунд явж байгаад орой болчихлоо танайд хоноод явъя гээд 4-үүлээ 2 мотоциклтой 21 цагийн үед ирсэн. Манай нөхөр ******* тэд нартай ярилцаж байгаад манайхтай ойролцоо байдаг хүнсний зүйл зардаг гэр лүү яваад ирье гэж хэлээд орой 23 цагийн үед 6-уулаа 3 мотоциклтой явсан. Тэгээд би 2 хүүхэдтэйгээ амарч байтал шөнийн 02 цагийн үед нь 1 залуутай түрүүлээд ирсэн. Удалгүй 10 гаран минутын дараа ******* бусад 3 залуутай нь араас ирсэн. Би өглөө босоод гэрээсээ гартал манай гэрийн баруун талын хаяанд дунд зэргийн 3 ширхэг аккумлятор байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн … Нөхөр ******* нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10 цагийн үед адуундаа явлаа гээд манай хадам аавынд мал хардаг *******тэй мотоциклоор явсан. ******* нь гэртээ ирэхдээ мотоциклдоо хар өнгийн том аккумлятор ганзагалсан байдалтай ирээд гэртээ оруулж тавьсан. Би нөхрөөсөө юу аккумлятор аваад ирэв гэж асуутал ******* ахынд очиж хоносон чинь уурхайн орж ёондоо үзээд гарахдаа замд байсан 3 аккумляторын аваад явсан ба ******* 2 аккумляторын нэгийг нь аваад ирлээ гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн … бид 6 “” гэх уурхайн талбай руу ороод 6 шуудай шороо авсан ба бид хоёр түрүүлээд гэртээ ирсэн. *******ийн гэрт ирээд хүлээгээд байж байтал *******, *******, *******, ******* нар ирсэн. Тэгээд *******ийн гэрт хоночхоод өглөө бостол ******* нь та 2 замдаа 2 аккумлятор байсан хараагүй юм уу гэхээр нь би хараагүй гэсэн чинь бид нарын замд байж байхаар олоод аваад ирсэн гэж ярьсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн … маргааш өглөө нь ажлаас буугаад кейф дээр ирэхэд уурхайн хашаан дотроос 3 ширхэг аккумлятор алдагдсан байна гэж хэлсэн. Намайг шөнийн цагаар ажиллаж байхад 2020 оны 10 дугаар сарын 06-ны шилжих шөнийн 01 цагийн үед уурхайн баруун талын замаар мотоциклтой хүн явж өнгөрсөн өөр хөдөлгөөн харагдаагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49/,
Гэрч ы мөрдөн байцаалтад өгсөн …Би 2020 оны 10 дугаар сард тай адуунд “ Хавцгайт” гэх газар луу адуунд явсан. Бид нар явсаар байгаад тухайн өдрийнхөө шөнийн 00 цагийн үед тус уурхайн ойролцоо гэх айл руу , *******, ******* болон танихгүй залуу нар очсон. Харин ******* бид 2 тэр хооронд наймаа хийдэг Бат гэх айл руу бензин авчхаад айлд үлдсэн нөгөө дөрөв рүү явж байтал тус уурхайн хойд талд нь тааралдсан. Тэгсэн чинь ******* нь шороо угаах юм олоод угаагаад үзье гэхээр нь ах бид 2 орой болчихлоо эртхэн очиж амаръя гээд түрүүлээд *******ийн гэрт нь очоод амарсан ба бид хоёрыг очиход *******ийн эхнэр, хүүхдүүд нь байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2020 оны 10 дугаар сарын 05-нд гэртээ байж байтал тухайн өдөр 18 цагийн үед , , , Баярсайхан 4 ар араасаа манай гэрт ирсэн юм. Бид нар манайд хоол цай идэж уучхаад сууж байсан ба би тэд нарт хандан хэдүүлээ явж шороо угааж ёндоогоо үзэх үү гэж хэлсэн чинь тэд нар зөвшөөрсөн юм. Тэгээд манай гэрт байсан , , , , Баярсайхан бид 6 гурван мотоциклд 2, 2-роо суугаад гэх уурхайн карьер руу явсан юм. Тэгээд бид нар тус уурхайн ойролцоо байсан гэх айл руу орсон чинь гэх залуу 1 шил архи задалсан ба тэр архинаас , 3 уусан бусад нь уугаагүй. Миний санаж байгаагаар бид нар 2020 оны 10 дугаар сарын 06-ны шөнийн 00 цагийн үеэр гэх уурхайн талбай руу орж 6 шуудай шороо аваад уурхайн хойд талд нь байдаг нуурын хажууд очоод авсан шороонуудаа угаах гэсэн чинь төмпөн сав олдохгүй болохоор тэр газраа шороогоо асгасан юм. Тэгээд би тэд нарт хандан хэдүүлээ уурхайн хашаа руу орж үзье гэж хэлсэн чинь , Баярсайхан 2 зөвшөөрөөгүй ба түрүүлээд яваад өгсөн тэгээд , , бид 4 гэх уурхайн талбай руу ороод явж байтал том дизель байсан дизелийн хажууд 2 ширхэг аккумлятор байхаар хоосон буцаж байхаар гээд тус 2 аккумлятор авсан ба мөн дизелийн ойролцоо байсан пад пад гэх 3 дугуйтай мотоцикл шиг тээврийн хэрэгслийн тэвшин дээр байсан 1 аккумляторыг ийг явуулж авхуулсан ба бид нар Шижир аранжин гэх уурхайн хашаанаас нийт 3 ширхэг аккумляторыг нууцаар аваад манай гэрт ирсэн юм. Бид нарыг манай гэрт ирэхэд , Баярсайхан нар манай гэрт ирээд унтаж байсан тэгээд маргааш өглөө нь тэд нар явах болсон ба уурхайгаас авсан 3 аккумляторын нэгийг нь эд өгч явуулсан үлдсэн 2-ыг нь би өөрөө авч үлдсэн юм өөр зүйл болоогүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 147-149/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Уурхайн карьераас 4 ширхэг шуудайны ёроолоор жоохон шороо авсан. Угаах гэсэн боловч төмпөн байхгүй байсан учир тэнд нь асгаж хаясан. Шороо угааж үнэт металл илрүүлэн авсан зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 161/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Хар ногоон өнгийн хуучин мотоцикл байсан. Худалдан аваад 3 жил орчим болж байна. Түүнийг 300.000 төгрөгөөр үнэлэх болно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Аккумляторыг хулгайлахад би өөрөө цуг явсан юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 172 /,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Тухайн үед би “” гэх уурхай руу *******, Сайханаа, , , нарын хамт шороо авч угаах зорилгоор явсан. Тэгээд бид нар 6 тал шуудай шороо аваад тогтоол усан дээр угаах гэтэл угаах зүйл байхгүй угааж чадаагүй шороог асгасан. Тэгээд *******, бид 3 уурхайн хашаа руу орж мотоцикл дээрээ үлдсэн. Тэгээд бид гурав уурхайн хашаанаас 3 ширхэг аккумлятор авч гарч ирсэн. Тэгээд маргааш нь намайг гэр рүүгээ явах гэж байхад ******* хулгайлсан 3 ширхэг аккумлятораас намайг нэгийг нь аваад яв гэхээр нь би аваад явсан. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 180/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа “ ХХК-ийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 468 дугаартай ...алдагдсан гэх 3 ширхэг аккумляторын зах зээлийн үнэ нь нийт 940 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 72/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 09/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-14/,
Депозит дансны хуулганууд /хх-ийн 89-93/,
Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 94/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95-96, 98-99/,
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 97/,
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100, 108-110/,
Оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 113-115/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Замын булаг гэх газарт үйл ажиллагаа явуулах “” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас тус хуулийн этгээдийн эзэмшлийн 3 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 940.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 940.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, мөн шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн нь үндэслэлтэй зөв байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзнэ.
Хохирогч байгууллагын төлөөлөгч Н.Батаа нь 3 ширхэг аккумляторыг хүлээн авсан тухайгаа хавтаст хэргийн 27 дугаар талд бичгээр мэдэгдсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна.
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогч байгууллагад учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******, овогт ын , Ундар овогт ийн , овогт ын нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА