Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Мянган дархан овогт Чулуунбаатарын Алтанзул Улсын яллагч овогт ын Шүүгдэгч овогт *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч овогт ийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.*******т холбогдох 2023000480025 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, З ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг дугаар байр тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, овогт *******ын *******, /регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 02 дугаар сарын 01-ний орой 20 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт УНЧ улсын дугаартай “Prado” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож яваад иргэн С.*******ын жолоодож явсан ЗАА улсын дугаартай “Primo” маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж улмаар ЗАА улсын дугаартай “Primo” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн С.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол, С.*******, Ц.*******, Ц.*******, Ц.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох: Шүүгдэгч овогт *******ын ******* нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний орой 20 цагийн үед Завхан аймгийн сумын багийн нутаг дэлгүүрийн ойролцоо УНЧ улсын дугаартай “Prado” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож, туслах замаас гол зам руу орох уулзвар нэвтрэхдээ гол замаар өгсөж явсан ЗАА улсын дугаартай “Primo” маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй мөргөж зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Гол замаар өгсөж явсан тээврийн хэрэгслийн жолооч хохирогч С.*******ын “...2020 оны 02 дугаар сарын 01-ний орой 20 цагийн үед байх би өөрийн “Примо” маркийн машинтайгаа 3 хүүхэдтэйгээ, ажлын С.******* нарын хамт сумын багийн нутаг бааз руу өгсөх зам дээр явж байхад замын хажуугаас гэнэт гэрэлтэй машин гарч ирээд миний машины баруун урд тал руу хүчтэй мөргөсөн юм...” гэсэн мэдүүлгээр, С.*******ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж байсан хохирогч С.*******ын “...2020 оны 02 дугаар сарын 01-ний орой 20 цагийн үед байх хамт ажилладаг ******* ахаар гэртэй хүргүүлэх гээд сумын багт бааз өгсөөд явж байсан чинь гэнэт бидний явж байсан машины баруун талаас нэг машин мөргөсөн, тэгээд би юу болсныг сайн санахгүй байгаа юм...” гэсэн мэдүүлгээр, Зам тээврийн ослыг харсан талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч Д.ийн “...2020 оны 02 дугаар сарын 01-ний орой ...харанхуй болж байсан, хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Д.******* согтуу өөрөө машинаа барьчихсан манайд ирсэн юм. ...Тэгээд би согтуу байхаар нь машинаа манай хашаанд тавь гэсэн чинь за гээд машиндаа суусан, би хашааныхаа хаалгыг онгойлгох гэж байхад машинаа унаад явчихсан байсан. Би хашааныхаа үүдэнд хараад зогсож байсан чинь доошоо уруудаж яваад төв зам руу орох гэж байгаад цаанаас нь нэг хурц гэрэлтэй машин ирж байсан, тэрэнтэй мөргөлдчихсөн юм. Тэгээд би гэр лүү орж хувцсаа өмсөөд очиход эмнэлэг цагдаа ирсэн байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.ийн “...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хэдэн цаг болж байсныг санахгүй байна, гадаа харанхуй болж байсан, төвөөс бааз буюу баг руу айлд очих гээд машинтайгаа явж байсан чинь Бааз руу өгсдөг зам дээр 2 машин мөргөлдчихсөн, мөргүүлсэн жижиг машинаас нэг охин гарч ирээд ухаан алдаж унаад байх шиг болохоор нь цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 02 сарын 01-ний ...17 цагийн үед ...өөрийнхөө машиныг авч өөрөө унаад баазад нэг айлд оччихоод буцаж явахдаа гээд найзындаа очоод машинаа ын хашаанд тавих гээд ыг хашааныхаа хаалгыг онгойлгож байх хооронд би машинаа асаагаад явчихмаар юм шиг санагдаад байхаар нь машинаа унаад хөдөлчихсөн юм. Тэгээд төв засмал зам руу хажуугаас нь орох гээд зогсож байгаад 2 талынхаа урсгал руу харахад машинууд хол ирж байх шиг байхаар нь зам руу ортол зүүн гар талаас ирж байсан машинтай мөргөлдсөн юм. 2 машин баруун урд дугуй хэсгээрээ мөргөлдсөн байсан. Сандрахдаа би хаазан дээрээ гишгээд мөргүүлсэн машиныг түрж явсан байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос, миний буруугаас болж осол болсон гэж үзэж байгаа...” гэсэн мэдүүлгээр, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Осол гарах үед шүүгдэгч Д.******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 000000019 дугаартай “...1. Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Д.*******ийн биеэс авсан цуснаас 2.8 промилль спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Д.*******ийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож туслах замаас уулзвар нэвтрэх үедээ гол замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс болсон нь техникийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай “...1. Prado маркийн улсын дугаартай автомашины жолооч Д.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: А “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 15.9-д Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Prado маркийн улсын дугаартай автомашины жолооч Д.*******ийн замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. 4. Primo маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.*******ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Ослын улмаас С.*******ын биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2487 дугаартай “...1. С.*******ын биед тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэгт суурийн зангилаанд эвэрлэг бие, гадна капсулыг хамарсан тархины эдэд цусан хураа, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний гадна хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлтээр, С.*******, Ц.*******, Ц.*******, Ц.******* нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2527 дугаартай “...1. Ц.*******ийн биед цээжний баруун талын 1 дүгээр хавирганы далд хугарал, тархи доргилт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2531 дугаартай “...1. Ц.*******ы биед тархи доргилт, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2529 дугаартай “...1. Ц.*******ын биед тархи доргилт, Зүүн, баруун хөмсөг, баруун, зүүн нүдний зовхинд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2488 дугаартай “...1. С.*******ын биед зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн чихний дэлбэн, баруун шанаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.*******ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а-д заасан согтуугаар автомашин жолоодохыг хориглоно гэсэн заалтыг, мөн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9-д гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчиж осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.******* нь хохирогч С.*******т хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан С.*******ын хүсэлт түүнд мөнгө төгрөг шилжүүлсэн баримтаар, хохирогч С.*******, Ц.*******, Ц.*******, Ц.******* нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн хохирогч С.*******ын хүсэлтээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.*******ийг хохирол нөхөн төлж хор уршгийг арилгасан гэж үзэх үндэслэлтэй. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Д.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ “ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү“ гэж байгаа боловч Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй“ гэж заасан учир уг дүгнэлтийг хүлээж авах боломжгүй. Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт эмчилгээний бодит зардлыг, хохирогч С.*******т цаашид гарах эмчилгээний зардлыг тус тус нөхөн төлсөн, өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хувийн байдлын хувьд нутаг орондоо нэр хүнд сайтай, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.******* нь хохирогч нарт хохирлыг нөхөн төлсөн учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.*******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай. 5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 6. Шүүгдэгч Д.*******ийн эзэмшлээс “Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол баг “Лааны булан”-д гэх газар байрлалтай 000669954 гэрчилгээний дугаартай, 9355 м2 ахуйн хэрэгцээний газар”-ыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 05/18 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Хэрэгт хураагдсан иргэн Д.*******ийн 108356 дугаартай жолооны үнэмлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 8. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ