Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 335/ШЦТ/2018

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

          -нарийн бичгийн дарга У.Золчимэг,

          -улсын яллагчаар  Б.Сувд-Эрдэнэ

-хохирогч Ц.А

-шүүгдэгч О.М, С.М нарын өмгөөлөгч Н.Бадамцэцэг

-шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч А.Мөнхтулга

-шүүгдэгч О.М, С.М, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөөдий овогт О М, Амар овогт Бадарчийн , Боржигон овогт Сүхбаатарын М нарт холбогдох 1834003730217 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч Б.Э О.М, С.М нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын нутагт иргэн Ц.Бямбасүрэнг “ хүүхдүүдийг нь Солонгос улс руу гэрээгээр гарах виз гаргаж өгнө ” гэх нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, төрөл садангийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг / Б.Э / урвуулан ашиглаж 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 5.600.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

  1. Шүүгдэгч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын дундуур  манай нэг найз 3 жилийн хугацаагаар виз гаргаж байгаа. Эхлээд 70% авна, гарсан хойноо 30%-ийг нь өгнө гэж хэлсэн. Хэд хоногийн дараа хоёр хүний мөнгө шилжүүлэх гэж байгаа юм аа дансаа өгчих гэсэн. Тэгээд би нөхрийнхөө дансыг мессежээр явуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нөхрийн дансанд 2.800.000 төгрөгөөр хоёр удаа гүйлгээ орж ирсэн. Б.Эад 1.400.000 төгрөгийг шилжүүлээд бэлэн 800.000 төгрөгийг авна гэхээр нь их дэлгүүрийн ойролцоо 800.000 төгрөгийг өгсөн. Визний материал хүлээн авахгүй түр хаасан байгаа гэхээр нь мөнгийг өөр дээр нь байлгаж байгаад материалыг нь хүлээн авах болохоор нь бүрдүүлж өгье гэсэн. Цаг хугацааны хувьд хүлээлттэй байсан. Солонгосын онгоцны билет 2 сарын 06-ны өдөр авч яваад 05 сарын 01-ний өдөр ирсэн” гэв. 
  2. Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын дундуур манай ангийн Бурмаа гэдэг хүн утсаар ярьсан. Гэрээгээр виз гаргадаг таньдаг хүн байна. Чи хүүхдүүдээ явуулаач гэж хэлсэн. Хоёулаа 500.000 төгрөгийг нэмж хэлээд дундаас мөнгө унагаая гэж ярьсан. Өөрийн дүү Бямбасүрэнд хэлсэн. 2.800.000 төгрөгийг урьдчилж өгөөд виз гарсаны дараа 30%-ийг нь өгдөг гэж хэлсэн. Тэгээд би хэнтэй холбогдох вэ гэхээр нь О.Мтай холбогдоод мөнгө төгрөгийн асуудлыг шийдээрэй гэж хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр намайг Төв аймагт явж байхад О.М, С.М нар над руу ярьсан. Ц.Бямбасүрэнгээс 2 800 000 төгрөг ороод ирлээ. Одоо визний материалыг өгөх боломжгүй гэдгийг нь мэдсэн байсан. 2 800 000 төгрөг орж ирсэн. 1 400 000 төгрөгийг чиний данс руу хийе гэж хэлээд за гээд О.Маас мөнгө орж ирсэн. Би орой их  дэлгүүрийн хавьд уулзъя гэхэд нь би нэгэнт визний асуудал хүлээгдсэн учир замын зардал хийгээд Солонгос явъя гэж хэлсэн. Очоод цалингаа аваад  өгөөд явуул гэж хэлсэн. Чи энэ асуудлыг шийдэж өгөөрэй гэж хэлсэн. Би 2 000 000 төгрөгийг нь авъя чи 3 600 000 төгрөгийг ав гэж хэлсэн. 1 400 000 төгрөг дээрээ 600 000 төгрөг бэлнээр аваад  О.М, С.М хоёр унаж явсан машинаа манайд орхиод Солонгос яваад, 5 дугаар сарын 01-ний өдөр Солонгосоос ирсэн” гэв.
  3. Шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай эхнэр О.Мд миний Хаанбанкны карт байдаг. Манай эхнэр Б.Этай яриад Их дэлгүүрийн хавьд уулзана гээд мөнгө өгөх ёстой гэж хэлсэн. Б.Эад 800 000 төгрөгийг бэлэн өгөөд, 1 400 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Ийм л зүйл болсон. Би дансанд мөнгө орж ирснийг мэдээгүй, сүүлд нь буюу Солонгост очоод мэдсэн. Би зүйл ангиа хүлээн зөвшөрөхгүй байна” гэв.
  4. Хохирогч Ц.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын дундуур манай хүү би нэг найз охинтой болсон. Бид хоёр Солонгос явахаар болсон. Найз охины ээж нь таньдаг хүн байгаа юм байна. Уг нь 4.000.000 төгрөгийн 70%-ийг нь төлөөд 2.800.000 төгрөгийг нь өгчихвөл виз гарахаар үлдэгдлийг авна гэж хэлж байна гэж хэлсэн. Манай хүү “би найз охинтойгоо цуг явмаар байна” гээд цаг тутамд яриад байсан. Ах дүү нараасаа цуглуулсаар байгаад Бямбасүрэнгийн дансанд шилжүүлсэн. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ах дүүсээсээ тав арваар мөнгө авсан болохоор ажлынхаа газрын хүний хашаа байшинг нь 8%-тай тэнцүүгээр ломбардад тавьсан. Манай хүү өөрөө 700.000 төгрөгийг ажлын газрын инженерээс зээлээд бүрдүүлсэн. Тэгээд 2018 оны 01 сарын 31-ний өдөр Нарантуяа ирээд Ц.Бямбасүрэнгийн дансыг өгсөн. Би өөрөө хүний бичиг баримт тавиад зээл авсан болохоор өөрийнхөө машинаа зараад хүний бичиг баримтыг авч өгсөн. Энэ хугацаанд 6 сарын ломбардын хүү 960 000 төгрөгийг төлсөн байдаг. Би ломбардны хүү 960 000 төгрөг, үндсэн мөнгө 2 800 000 төгрөгийг нэхэмжилж авах болно” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

  1. Хохирогч Ц.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай хамаатны буюу нагац ах Энхбаярын эхнэр Бадарчийн  гэдэг хүн 2018 оны 01 дүгээр сарын дундуур надад манай найз М Солонгос руу виз гаргаж байгаа явуулах хүн байна уу? 3 сар нь 3500.000 төгрөг, 3 жил нь 4 сая төгрөг нэг мөр 3 жилээр гаргуулсан нь дээр гэж надад хэлсэн. Тэгээд би дагавар охин Н.Нарантуяа болон түүний найз залуу Жавхлантөгөлдөр нарыг явуулахаар шийдээд урьдчилгаа болох 5.600.000 төгрөгийг Мын данс гэж надад өгсөн С.М гэдэг хүний 5003672837 гэсэн данс руу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2 тасалж явуулсан...Би уг мөнгийг цалингийн зээл авч мөн хүний хашаа байшинг ломбарданд тавьж цуглуулсан мөнгө байгаа юм...Тэгээд Б.Э цагаан сарын дараа виз нь гарчихна гэж хэлж байсан боловч одоо болтол янз бүрийн шалтаг хэлээд явуулахгүй, виз нь гарахгүй байгаа юм. Иймд би цагдаад хандах болсон...Б.Эыг хамаатан болохоор итгэчихсэн байсан...Надад 5.600.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Тэгээд би өөрийн болон Ц.Аийн мөнгө бүтээд Б.Этай холбогдоход би наад мөнгөтэй чинь холбоогүй, энэ хүнтэй ярьж холбогдоод дансыг нь аваад мөнгөө шилжүүлээрэй гэсэн. Тэгээд би О.Мтай тэр үед холбогдож байсан ба би хоёр хүүхдээ явуулах гэж байгаа хүн байна мөнгийг нь ямар дансанд шилжүүлэх вэ гэж асуухад “аан за тэгвэл мессежээр дансаа явуулъя” гээд дансаа явуулахдаа дансны дугаар болон С.М гэх нэртэй ирсэн. Тэгээд би тэр дансанд мөнгөө шилжүүлээд буцаагаад О.Мд шилжүүлсэн гэж хэлсэн ба Ц.А орой нь над руу мөнгөө шилжүүлэхээр нь би бас өөрийн данснаас О.М руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/
  2. Гэрч Н.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 01 дүгээр сарын эхээр би Бээжин хотод ажиллаж байхад над руу манай хойд ээж Ц.Бямбасүрэн утсаар залгаад манай хамаатны эгч буюу Б.Э Солонгос улс руу виз 3 жилээр гаргаж байгаа, энийг яаралтай хөөцөлдвөл яасан юм бэ хүрээд ирэх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөртэй болж байгаа бид хоёр хамт явах гэсэн юм гэсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд би Бээжингээс ирээд гэртээ найз залуу Жавхлантөгөлдөрийг авчирч танилцуулаад дараа нь Солонгос явах талаараа ярилцсан. Тэр үед ээж Ц.Бямбасүрэн цалингийн зээл авч миний мөнгийг болгохоор болсон, харин найз залуу Жавхлантөгөлдөрийн мөнгийг ээж Ц.А нь ажлынхаа газрын хүний хашаа байшинг ломбарданд тавиад олсон. Тэгээд ээж миний 2.800.000 төгрөгийг хийсэн, үлдсэн мөнгийг бас Бямбасүрэн ээжийн дансаар 2.800.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тэгээд мөнгө шилжүүлсэн оройноо Улаанбаатар хотод Б.Э эгчтэй уулзаад бичиг баримтаа өгсөн. Бичиг баримтаа өгөхөд Б.Э эгч хэлэхдээ мөнгөө өгчихсөн, бичиг баримт болчихсон, одоо бол удахгүй, виз гарчихаад та хоёрт утсаар мэдэгдэнэ гэж л хэлж байсан...Өөрөө гаргаагүй гэсэн, цаашаа найзаараа гаргуулж байгаа гэсэн, сүүлд О.М гэдэг хүн гаргаж байгаа гэж Б.Э өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44тал/
  3. Гэрч М.Жавхлантөгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 01 дүгээр сарын сүүлээр манай найз охин Н.Нарантуяа надад хэлэхдээ манай нэг эгчид Солонгос улс руу явуулдаг хүн байна гэж байна, хамт явах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ талаар ээж Ц.Ат хэлээд хүний хашааны бичиг баримт ломбарданд тавиулаад 2 сая төгрөг авахуулаад ээж 800.000 төгрөг гаргаад Ц.Бямбасүрэн эгчид мөнгийг нь өгөөд дансаар шилжүүлүүлсэн. Тэгээд виз гарахыг хүлээгээд одоо болтол байхгүй байна...Б.Эыг би танихгүй манай найз охины хамаатан л гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/
  4. Гэрч Э.Нямгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Б.Э нь миний төрсөн эх байгаа юм...Би О.М гэдэг эгчийг одоогоос 2 жилийн өмнөөс мэддэг болсон, манай гэр Улаанхуаранд байдаг байхад манай гэрээр орж гарч хоол унд идэж явдаг байсан, С.М гэдэг ахыг ерөнхийдөө нэрийг нь мэддэг байсан ба нэгдүгээр сард О.Мтай 2 удаа ирсэн, 1 сард бол намайг Солонгос гаргаж өгнө гээд эхний ээлжинд 700 мянган төгрөг гаргаад өгчих бичиг баримт гаргуулах юм гээд ээж мөнгө өгч байсан...2018 оны 01 дүгээр сарыэн 10-дын үед нөгөө виз гаргадаг хүнд мөнгө хэрэгтэй байна гэнээ гээд манай ээжээр над руу яриулсан байсан ба ээж  наймаг машинаа зар гээд байсан...би нөхөр Сэрод, ээж, хоёр дүү, С.М, О.М нарын хамт С.Мын машинд уулзсан ба би машинаа хямдхан зарах гээд байна, машинаа зарахгүй гэж хэлэхэд С.М нь эхнэр О.М руу уурлаад пизда юмаа машинаа зарахгүй юм байна дэмий энд ирж өдөржингөө дагаж явлаа гээд уурлаад байсан...машинаа 3 сая төгрөгөөр зараад мөнгийг нь ээжийн дансанд хийгээд ээж мөнгийг Мын данс руу шилжүүлсэн...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр М, М нар нь Солонгос руу яваад өгсөн ба явахдаа машинаа манайд үлдээсэн...миний визний хариу 2 сард татгалзсан хариу гарахад ээж нөгөө хоёроос асуухад виз гаргаж өгсөн хүнтэйгээ холбогдоод асуугаад үзье гээд сураггүй болсон...С.М ахын утсыг олоод холбоо барьхад юу яриад байгаа юм бэ? Би санахгүй байна гэж хэлээд тэрнээс хойш миний утсыг блоколчихсон...би  эртхэн цагдаад өгнө гэж бодож байсан боловч ээж яах юм бэ, хүний амьдралд гай болоод яахав гээд байхаар нь мэдэгдээгүй өдийг хүрсэн “ гэх мэдүүлэг /хх-ийн 167 тал/,
  5. Гэрч Э.Гэрэлтзамын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би О.М эгчийг одоогоос 2-3 жилийн өмнөөс мэддэг болсон юм С.М гэдэг хүнийг О.М эгчийн нөхөр гэдэг хүн байдаг гэдгийг ерөнхийдөө дуулж байсан тэгээд сүүлийн нэг жил байнга таарч уулзалддаг, манай Улаанбаатар хотын Улаанхуаран дахь гэрт байнга ирдэг болсон, тэрнээс өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй...манай ээж эгчийг машинаа зар гээд бөөн юм болж байсан, нөгөө С.М, О.М гэдэг хоёр хүн манай гадаа ирээд машин дотроо уурлаад чи бүтээгээд өгчихөөч надад одоо мөнгө хэрэгтэй байна гээд ээжийг нудраад байсан ба С.М гэдэг ах ёо боль явъя гээд манай ээжийг шахаж шаардаад байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 168 тал/,
  6. Гэрч Э.Гэрэлсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би О.М, С.М гэх хүмүүсийг танина, манай ээжийн найзууд байгаа юм. О.М гэдэг эгчийг нөхөр болох С.Мыг хааяа манай гэрээр орж гардаг эхнэртэйгээ ирж ээжтэй уулздаг байсан болохоор таньдаг , ерөнхийдөө хичээлтэй байдаг болохоор хааяа гэртээ ирэхэд С.М, О.М нар нь манайд ирчихсэн байж байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 169 тал/,
  7. Гэрч Ц.Сэр-Одын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...О.М манай хадам ээж, манай эхнэр хоёрт 14 хоногийн дотор Солонгос явах виз гаргаж өгнө гээд эхлээд 700.000 төгрөг гаргуулсан ба удалгүй виз гарах гэж байна гээд 2 сая төгрөг өг гээд манай эхнэрээс нэхсэн ба манай хадам ээж машинаа зар гэсэн...манай эхнэр машинаа 3 сая төгрөгөөр зараад 2 саяг төгрөгийг нь өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 170 тал/
  8. Гэрч Д.Бадарчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би О.М гэдэг хүнийг танина, би өвөлдөө Улаанбаатар хотод ирж охин Б.Эын гэрт өвөлждөг ба О.М гэдэг хүн нь манай охины сайн найз гээд байнга ирдэг байсан болохоор сайн таних юм байна. харин С.М гэх хүнийг нэрийг нь сайн санахгүй байна, О.М гэдэг хүн нөхөртэйгээ 2-3 удаа ирж хоол унд идээд явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 171 тал/,
  9. Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...С.М нь эхнээсээ О.М бид хоёрыг хүмүүсээс мөнгө төгрөг авна гэж байхад дандаа цуг явдаг байсан, анх Төв аймгийн Цагдаагаас дуудаад мэдүүлэг өгөөд ирлээ гээд О.М, С.М нар нь Улаанбаатар хотод надтай уулзъя гээд 2018 оны 06 дугаар сард уулзаад бид хоёр мэдүүлэг өгөөд ирлээ С.М би чамайг огт танихгүй гэж мэдүүлэг өгсөн шүү чи тэгж хэлээрэй гэж хэлсэн...С.М нь анхнаасаа намайг хамаатнаасаа мөнгө авсан талаар мэдэж байсан, би О.М, С.М нарт манай нөхрийн дүү Ц.Бямбасүрэн мөнгө өгсөн юм гэж хэлж байсан, тэгээд мөнгийг нь утсаар ярьж өгөлцөж авалцсан ба би Бямбасүрэнгээс авч байгаа мөнгийг визинд зориулж авч байгааг мэдэж байсан. Би О.М, С.М нартай Их дэлгүүрийн тэнд уулзаад хоолонд орох үед эхний 2.800.000 төгрөг ороод ирсэн би чиний дансанд 1,400,000 хийсэн үлдэгдэл сүүлийн 2,800,000 төгрөгийг нь аваад Солонгос руу яваад ирье гэж хэлсэн. Тэгээд очоод эхний цалингаа аваад шилжүүлнэ гэж ярьж байсан, Би О.Маас мөнгө зээлээч хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна гэхэд хоёулаа 2,800,000 төгрөгийг нь хуваагаад авъя гээд миний дансанд 1,400,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Тэгээд би чи надад 600,000 төгрөг нэмээд өгчих би нэг мөсөн 2 сая болгоод байрны мөнгө төгрөгөө өгье гээд бэлэн 600,000 төгрөг авсан, үлдэгдэл 3,600,000 төгрөгийг О.М өөрөө авсан. Би С.М, О.М, нарын хамт Монгол шуудангийн урд талын тийз олгодог газар очиж тэр хоёрын Солонгос руу явах тийзийг хамт захиалж байсан юм. Бид хоёр хоёр талд хүн хайж байгаад би Ц.Бямбасүрэн, Ц.А нарыг олж мөнгийг нь шилжүүлсэн ба О.М Одсүрэн, Төмөрбаатар нарыг олж мөнгө аваад над руу 1.250.000 төгрөгийг нь хувааж шилжүүлсэн юм. Тэгээд визний асуудал хойшлохоор болсон гэдгийг мөнгө шилжүүлэхээс өмнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-нээс өмнө би болон О.М, С.М бид нар мэдэж байсан ба мөнгө шилжээд ороод ирэхээр нь визний асуудал шийдэгдтэл мөнгийг нь хувааж аваад хувьдаа зарцуулъя, болохоор нь хоёр талаасаа мөнгөө нийлүүлээд төлнө гэж ярилцсан....тэр үед нь надад мөнгийг нь өгүүлэхгүй байх боломж байсан ч 3 жил болохгүй бол 3 сараар гаргах боломж байгаа гэж О.М надад хэлэхээр нь би итгэсэн, тэгээд мөнгө шилжиж орсоны орой намайг дуудаж бэлэн 600,000 төгрөг өгөөд 1,400,000 төгрөг дансанд шилжүүлсэн юм. Тэгээд гуйгаад мөнгө хэрэгтэй байна Солонгос руу явах зардлын мөнгө байхгүй бид хоёрын хоёулангийн виз гарчихсан байгаа гээд байхаар нь итгээд мөнгөө хувааж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 134 тал/,
  10. Шүүгдэгч О.Мын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 01 дүгээр сарын дундуур Б.Э манай ангийн хүүхдүүд Солонгос улс руу гаргах 3 жилийн гэрээтэй виз гаргаж байгаа гэж надад ярьж байсан юм. Тэгээд хэд хоногийн дараа над руу залгаад манай нэг хоёр хамаатан байна ярьсан байгаа, чи дансаа өгчих гэсэн ба дансаа өгсөн, өөрийнхөө дансаар хийх гэхээр байгууллагын данстай холбоотой болохоор болохгүй байна гэж байсан. Тэгээд би нээрээ тийм юм байх гэж бодоод нөхөр С.Мын дансаар нэг өдөрт 2,800,000 төгрөгөөр 2 удаа нийт 5,600,000 төгрөгийг авсан. Тэгээд Б.Э над руу залгаад 3 жилийн гэрээний виз түр зогссон байна гэнээ түр байлгаж бай мөнгийг нь өөрс дээрээ байлгаж байгаад материал болохоор өгнө гэсэн. Тэгээд Б.Э надаас хоёулаа мөнгийг нь хуваагаад авъя материал нь болоод ирэхээр нь бүрдүүлээд өгье гэхээр нь би болох юм уу гэхэд болно гэсэн. Тэгээд би Б.Эад дансаар 1,400,000 төгрөг, Их дэлгүүрийн хавьд уулзаад бэлнээр 800,000 төгрөг өгсөн. Надад үлдэгдэл 3.400.000 төгрөг үлдсэн ба би тэр мөнгийг яг тэр үед миний Солонгос улс руу явах тийз гарсан ба нөхөр бид хоёр тухайн мөнгийг тийзний мөнгөнд өгсөн юм. Тэгээд нөхөр бид хоёр 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Солонгос улс руу ниссэн. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ирсэн ба Б.Э виз нь гараагүй одоо яанаа гэж ярьж байсан...Б.Эад өгсөн 1,225,000 төгрөгийг өөр хүнээс авсан байсан ба тэр асуудал нь Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ахмад Баярсайхан гэдэг байцаагч дээр Б.Э бид хоёрт өргөдөл ирж шалгагдсан бөгөөд би хохиролоо нөхөн төлж хэрэг бүртгэлтийн хэргийн хугацаанд хаагдсан. Тэгээд энэ хэргээс өөр байдлаар миний дансанд 2,450,000 төгрөг шилжиж орсоныг Б.Этай хувааж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 181-182 тал/
  11. Шүүгдэгч С.Мын мөрдөн байцаалтан шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би , М нар нь хэн нэгэндээ хэдэн төгрөг яаж өгөлцөж авалцсан талаар надад мэдэх зүйл байхгүй... гэх хүнийг Их дэлгүүрийн тэнд манай эхнэр О.М, Б.Эад мөнгө өгөх үед л анх уулзаж байсан...манай эхнэр Солонгос явах тизний мөнгийг олсон...би миний дансанд мөнгө орж ирсэн талаар огт мэдээгүй байсан. би өөрийнхөө дансыг ашиглаад байданггүй, манай эхнэр миний картыг авч миний дансыг ашигладаг...би Ц.А, Ц.Бямбасүрэн гэх хүмүүсийг огт танихгүй, утсаар ярьж уулзаж байгаагүй, виз гаргаж өгөх талаар амласан зүйл огт байгаагүй...манай эхнэр Б.Эад  мөнгө өгнө гэж байх үед данснаас АТМ-ээс мөнгө авах үед л мэдсэн. Би “чи юун мөнгө авч байгаа юм бэ гэхэд” Б.Эад өгөх гэж байгаа юм гээд 800.000 төгрөг бэлнээр, 1.400.000 төгрөгийг шилжүүлсэн, тэр үед л миний дансанд мөнгө орсон талаар мэдсэн...тэр үед миний утсанд орлого, зарлага гарах мессэж ирэх үйлчилгээ огт байгаагүй, би сая өөрийн утсандаа уг үйлчилгээг суулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 180 тал/
  12. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн  87 тал/
  13. Хохирогч Ц.Аийн Хаан банкны 5003294944 дугаарын харилцах дансны хуулга /хх-ийн 10-20 тал/
  14. Хохирогч эзэмшлийн ХААН банкны 5721518278 дугаарын харилцах дансны 2018 оны 1 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулга /хх-ийн 22 тал/,
  15. Хохирогч ХААН банкны 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЭГ/201843385311 дугаарын цалингийн зээлийн гэрээ /хх-ийн 23 тал/,
  16. Шүүгдэгч С.Мын эзэмшлийн ХААН банкны 5003672837 дугаарын харилцахын дансны гүйлгээ /хх-ийн 56-57, 62 тал/
  17. Шүүгдэгч О.Мын эзэмшлийн ХААН банкны 5082019486 дугаарын харилцахын дансны гүйлгээ /хх-ийн 58-59, 63-65 тал/
  18. Шүүгдэгч Б.Эын эзэмшлийн ХААН банкны 5721623805 дугаарын харилцахын дансны гүйлгээ /хх-ийн 66-89 тал/
  19. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 128,135,175 талууд/

            Шүүгдэгч С.М, О.М, Б.Э нарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав: Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б.Э О.М, С.М нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын нутагт иргэн Ц.Бямбасүрэнг “ хүүхдүүдийг нь Солонгос улс руу гэрээгээр гарах виз гаргаж өгнө ” гэх нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, төрөл садангийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг / Б.Э / урвуулан ашиглаж 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 5.600.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч О.М, Б.Э, С.М,  хохирогч Ч. нарын мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ц.Бямбасүрэн, гэрч Н.Нарантуяа, М.Жавхлантөгөлдөр, Э.Нямгэрэл, Э.Гэрэлтзам, Э.Гэрэлсүрэн, Ц.Сэр-Од, Д.Бадарч нарын мэдүүлгүүд, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн  87 тал/, хохирогч Ц.Аийн Хаан банкны 5003294944 дугаарын харилцах дансны хуулга /хх-ийн 10-20 тал/, хохирогч Ц.Бямбасүрэнгийн эзэмшлийн ХААН банкны 5721518278 дугаарын харилцах дансны хуулга /хх-ийн 22 тал/, шүүгдэгч С.М, О.М, Б.Э нарын харилцах дансны гүйлгээ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Э О.М, С.М нарыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Э О.М, С.М нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй байна.

                 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М нь “...би Б.Э, О.М нар нь хэн нэгэндээ хэдэн төгрөг яаж өгөлцөж авалцсан талаар надад мэдэх зүйл байхгүй...би миний дансанд мөнгө орж ирсэн талаар огт мэдээгүй байсан. манай эхнэр Б.Эад  мөнгө өгнө гэж байх үед данснаас АТМ-ээс мөнгө авах үед л мэдсэн....” гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаж байгаа хэдий ч хэрэг учрал болох өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21-22 цагийн үед шүүгдэгч Б.Э О.М, С.М нар нь Их дэлгүүр дээр очиж уулзаж хоолонд орохдоо бэлэн мөнгөний АТМ-ээс шүүгдэгч С.М нь картаар мөнгө авсан болох нь хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн  07 тал/, шүүгдэгч С.Мын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгээр, гэрч Э.Гэрэлтзамын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 168 тал/, шүүгдэгч С.М нь эхнэр О.Мын хамтаар Солонгос улс руу явах тийз авч 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Солонгос улс руу явж, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ирсэн болох нь шүүгдэгч О.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлгээр, шүүгдэгч С.М нь О.Мд мөнгө шилжүүлэх буюу орлого зарлагын гүйлгээ хийж байсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч С.Мын Хаан банкны диспозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Мыг үйлдэлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэн Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э О.М, С.М нар нь гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бямбасүрэнд 2.800.000 төгрөгийн, хохирогч Ц.Ат 2.800.000 төгрөгийн нийт 5.600.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч Б.Э нь  мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Бямбасүрэнд 3.500.000 төгрөгийг, хохирогч Ц.Ат 300.000 төгрөгийг тус тус төлсөн байна.

 Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч О.М, С.М нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс хувьд ноогдох 1.250.000 төрөгийг тус тус төлөхөөр завсарлага авч төлсөн бөгөөд хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.А нь барьцаалан зээлдүүлэх газарт гэрчилгээгээ барьцаалж 2.000.000 төгрөг авсан, үүний хүү болох 960.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас шүүгдэгч О.М, С.М, Б.Э нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар  хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх дүгнэлтийг,

-шүүгдэгч О.М, С.М нарын өмгөөлөгч Н.Бадамцэцэг: “шүүгдэгч С.М, ОМ нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу шүүгдэгч С.М, О.М нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч С.М, ОМ нарт тогтоогдохгүй байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг,   

-шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч А.Мөнхтулга: “Шүүгдэгч Б.Эын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Бямбасүрэн, хохирогч Ц.А нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Урьд нь ял шийтгэгдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдал нь дордуулах үндэслэл болохгүй. Өнөөдрийн хувьд шүүгдэгч Б.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзэх үндэстэй байгаа. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хохирлоо төлсөн. Иймд хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч О.М, С.М, Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэгт оролцсон оролцоо, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн талаар маргасан зэрэг байдлыг харгалзан ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй байна.

Тодруулбал шүүгдэгч О.М, С.М, Б.Э нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүх шүүгдэгч О.М, Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар мөрдөн шатнаас эхлэн маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзсэн.

Харин шүүгдэгч С.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хэдий боловч мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаж, гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй байх тул түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэлээ.

Мөн энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч нарын БНСУ-ын визийг хувь хүнээр гаргуулж авах гэсэн зүй бус үйлдэл нь нөлөөлсөн байна. Учир нь аливаа гадаад улсад зорчих визийг тухайн улсын элчин сайдын яаманд тогтоосон журмын дагуу мэдүүлэх ёстой гэдгийг мэдсээр атлаа хувь хүнд хандсан нь хохирогч, Ц.А нарын зүй бус үйлдэл болжээ.

            Тав: Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1834003730217 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн хамт хураагдан ирсэн СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэргийн хамт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.М, С.М, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Бөөдий овогт Осорын М, Амар овогт Бадарчийн , Боржигон овогт Сүхбаатарын М нарыг бусдыг хуурч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бөөдий овогт Осорын М, Амар овогт Бадарчийн  нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 \нэг\ жилийн хугацаагаар тус тус тэнсэж,  

                 - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Мыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч О.М, Б.Э нарт үүрэг болгосугай.

 

  1. Шүүгдэгч С.Мд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар О.М, Б.Э нар нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэр, хүлээлгэсэн үүргийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

            - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Мыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн хамт хураагдан ирсэн СД-г / 1 ширхэг / хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэргийн хамт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.М, С.М, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, хохирогч Ц.А нь 960.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус утс дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М, С.М, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.М, С.М, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА