| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2020/0047/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/47 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Мянгад дархан овогт Чулуунбаатарын Алтанзул Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1923001300046 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд “” ХХК-д бутлуурын ээлжийн ахлах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын баг 2 дугаар айлын тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт *******ын *******, /регистрийн дугаар:*******/ Урьд нь Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 91 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 990 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан. Яллагдагч Т.******* нь Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Эксплорэйшн” ХХК-ний боловсруулах үйлдвэрийн ээлжийн ахлагчаар ажиллаж байхдаа “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм MNS69-2000 стандартын 4.10-д заасан “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгын дараа зааварчилга өгсөн ажилтан шалгалт авч хангалттай гэж үзвэл уг ажилтанд бие даан ажиллах зөвшөөрөл олгоно” гэх заалтыг, Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 5-д заасан “...Аюулгүйн ажиллагааны сургалтанд хамрагдаж шалгалт өгөөгүй болон мэргэжлийн дадлага сургууль хийгээгүй ажилд шинээр орж байгаа ажилтныг үйлдвэрлэлд бие даан ажиллуулахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчиж тус компанид оператор ажилтай П.*******ыг ажилуулсаны улмаас П.******* нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 45 минутын үед бутлуурын хэсгийн триппер дээрээс унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох эсэх талаар Шүүгдэгч Т.ийн гэм буруутай үйлдэл нь хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар нотлогдож байна. Тухайлбал: Хохирогч П.*******ын “...Би тус компанийн атны уурхайд операторчин ажилтай байсан. Операторын ажил хийхдээ бобкат гэх жижиг трактор болон телекандар гэдэг кран маягын трактор жолооддог байж байгаад тэрний дараагаар триппер буюу бутлуурын хэсэгт хоёр сар орчим цэвэрлэгээний ажил хийж байсан. Тус конпанид ажиллаж байх хугацаандаа гэрээтэй ажилладаг байсан ба эхлээд ажилд орохдоо хөлсний гэрээгээр арван дөрвөн сар гаруйн хугацаатайгаар ажиллаад улмаар тус компанид ажлаа жинхэлээд үндсэн ажилтан нь болоод хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Тухайн өдөр өглөө 06 цаг 30 минутын үед ажлын байран дээрээ ирээд аюулгүйн ажиллагааны зааварчилгааг ээлжийн ахлах болох *******эс хүлээн авч гарын үсэг зураад ажилдаа гараад шөнийн ээлжний ажилчдаасаа ажлаа хүлээн авч дамжуулагч триппер дээр тоног төхөөрөмжийн үзлэгээ хийж байсан. Тухайн үед 08 цаг 45 минутын үед тоног төхөөрөмжийнхөө хэвийн үйл ажиллагааг шалгаж триппер дээр явж байгаад хөл алдаж триппер дээрээс унаад дараагийн трипперний бункер лүү ойролцоогоор 1 метр зайнд толгойн хэсгээрээ унаад ухаан алдсан байсан. Тэгээд тэр унасан бункернээс гараад дамжуулагч ремен дээр явж байх хугацаандаа ухаан орж хажуу тийшээ газар луу 3 орчим метрийн өндөр дээрээс өөрөө өнхөрөөд унасан. Тэр унасан трипперний хажууд бол ямар нэгэн хамгаалах хашлага байхгүй байсан. Би тухайн үед триппер дээрээс унаад орилоход ойролцоо ажиллаж байсан над руу гүйж ирсэн. Тухайн осол болдог өдөр ажилд гарахын өмнө ээлжийн ахлах ******* хөдөлмөр, авулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан. Бутлуурын триппер дээр ажиллах дагнасан сургалт бол явагдаагүй, ерөнхий сургалтууд бол улирал бүр явж шалгалт авдаг. Намайг ажлын байр өөрчлөгдөөд бутлуурын триппер дээр очих үед ажилд гарах бүрд зааварчилга дээр гарын үсэг зуруулж байсан боловч шалгалт авч, ганцаараа буюу бие даан ажиллах зөвшөөрөл өгөөгүй. Эмчилгээтэй холбоотой бүх зардлыг “” ХХК компани 100 хувь төлсөн. Наашаа цаашаа явах онгоцны зардлыг хүртэл төлсөн байгаа. Би одоо эмчилгээтэй холбоотой нэхэмжлэх зүйл одоогоор байхгүй. Ахин эмчилгээ хийлгэвэл тухайн үед нь эмчилгээний зардал гарвал нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэгээр Иргэний хариуцагч Б.ын “...Манай байгууллагаас П.*******ын эмчилгээний төлбөрт эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр, сувилалд хэвтэн эмчлүүлсэн төлбөр, хоол, утас, унааны зардал, П.*******ын нэхэмжилсэн бүх зардлыг бүрэн төлсөн. Мөн манай компаниас П.*******т хөдөлмөрийн чадвараа 69 хувь 12 сараар алдсан нь тогтоогдсон тул түүний 9 сарын цалингын дундажтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 13.907.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн захирлын тушаал гарсан байгаа. Тухайн үед ахалж ажиллаж байсан Т. гэдэг хүн анхан шатны зааварчилга өгөөд дараа нь шалгалт аваад, тэнцсэн тохиолдолд уг ажлыг бие даан хийх зөвшөөрлийг олгох ёстой байдаг...” гэсэн мэдүүлэгээр. Гэрч Б.ын “...2019 оны 07 дугаар сарын 01-ний өглөө хоолондоо орчихоод алба хаагчид буюу операторуудад ажлын чиглэл авахаар хурлын зааланд орсон. Манай ээлжийн ахлах ******* аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулж гарын үсэг зуруулсан. Тэгээд 06 цаг 50 минутанд ажилдаа гарцгаасан. Намайг *******той ажиллах хуваарь гаргасан байсан, бид 2 ажлын байран дээр очоод тоног төхөөрөмж техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаад хүлээж авчихаад, тэгээд ******* цаашаагаа операторуудын ордог жижигхэн амралтын пүтик байдаг тийшээ очлоо гэж хэлээд явсан. Би трипперийн дамжуургыг шалгаад явж байсан, гэнэт харсан ******* дамжуурган дээр суучихсан явж байсан, шууд хараад л уначихлаа гэж бодоод тогийг нь салгах санаатай гүйгээд очсон хажуу тийшээгээ өөрөө унасан, яваад очисон цээж сонин болчихлоо гээд байсан, хамгийн ойр байсан операторыг дуудаад ахлах д мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэгээр Гэрч Ж.гийн “...Хөдөлмөр, аюулгүй ажиллагааны талаасаа өндөрт ажиллах, хязгаарлагдмал орон зайд ажиллах тоног төхөөрөмж тусгаарлалт хийх, засвар үйлчилгээ хийх тохиолдолд тэр ажлыг хийх гэж байгаа хүн заавал сургалтанд хамрагдаж шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд ажиллана гэсэн байгаа...” гэсэн мэдүүлэгээр. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.ын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13051 дугаартай “...1.П.*******ын биед сээрний 9, 12 дугаар нугалмын шахагдсан далд хугарал, бүсэлхийн 1, 2, 3 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн далд хугарал, баруун, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлтээр, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч П.гийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “...1.“ Эксплорэйшн” ХХК-ний “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, холбогдох материалыг үндэслэн тус компанийн “Боловсруулах үйлдвэр”-ийн оператор П.******* нь ажлын байрны тодорхойлолтонд зааснаар ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байсан нь нотлогдож байх тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалт “ажлын байрандаа ажил, үүргээ гүйцэтгэж байх үед” гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд тооцно заалтыг үндэслэн үйлдвэрлэлийн осолд тооцно заалтыг үндэслэн үйлдвэрлэлийн осолд тооцох нь зүйтэй. 2.Уг ослын шалтгаан: П.******* нь бие даан триппер конвейрын орчимд үзлэг шалгалт хийж байгаад трипперийн ******* тавцангаас халтирч унасан байна. Бутлуурын ээлжийн ахлах Т.******* нь оператор ажилтай П.*******т ажлын байран дахь анхан шатны зааварчилга өгөхдөө шалгалт аваагүй, бие даан ажиллах зөвшөөрөл олгоогүй ажиллуулсан нь тухайн осол гарахад бутлуурын ээлжийн ахлах Т.ийн буруутай үйлдэл байна. 3.Тухайн компанийн тухайн үед ажиллаж байсан оператор ажилтай П.******* нь үзлэг шалгалт хийж байхдаа өндөрт ажиллах хамгаалалтын бүс хэрэглээгүй нь Бутлуурын орчинд үзлэг хийх аюулгүй ажиллагааны зааварын 7.6 дахь заалтыг зөрчсөн. Бутлуурын ээлжийн ахлах Т.******* нь оператор ажилтай П.*******т ажлын байран дахь анхан шатны зааварчилга өгөхдөө шалгалт аваагүй, бие даан ажиллах зөвшөөрөл олгоогүй нь “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм MNS69-2000 стандартын 4.10-д заасан “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгын дараа зааварчилга өгсөн ажилтан шалгалт авч хангалттай гэж үзвэл уг ажилтанд бие даан ажиллах зөвшөөрөл олгоно” заалтыг, Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 5-д заасан “...Аюулгүйн ажиллагааны сургалтанд хамрагдаж шалгалт өгөөгүй болон мэргэжлийн дадлага сургууль хийгээгүй ажилд шинээр орж байгаа ажилтныг үйлдвэрлэлд бие даан ажиллуулахыг хориглоно” заалтыг тус тус зөрчсөн байна. 5.“ Эксплорэйшн” ХХК-ний дотоод хяналтын алба нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтэнд хяналт тавиагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйл, Аж ахуйн, нэгж байгууллагын дотоод хяналт 35.1-д заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэнд дотоодын хяналт тавина” заалтыг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлтээр, Яллагдагч Т.ийн “...2019 оны 07 дугаар сарын 01-ний өглөө ажилчиддаа зааварчилга өгөөд ажилд нь гаргасан. , П.******* хоёрыг бутлуурын триппер дээр томилж гаргасан. Тэгээд цэвэрлэгээ хийж, үзлэг шалгалт хийх ажил үүрэг аваад гарсан. Цэвэрлэгээ, үйлчилгээ хийхдээ трипперийг заавал зогсоож байж цэвэрлэгээ хийх үүрэг өгөөд гаргасан. Тэгээд би ахлахуудын өглөөний шуурхайд суух гээд явсан байсан. Тэрэнд суучихаад өглөө 08 цаг 40 минутанд гарч ирэхэд станцаар над руу яриад ******* уначихлаа гэж хэлсэн. Тэгээд механикийн ээлжийн ахлах гийн машинтай тэр даруй осол болсон газар явж очсон. Тэгээд очиход ******* осол болсон газар дээш харсан байдалтай хэвтэж байсан. Хажууд нь , нар байсан. би юу болсон талаар асуусан. Тэгсэн ******* триппер дээрээс хальтраад уначихлаа гэж хэлсэн. ******* цээжээр өвдөөд байна гээд түргэн дуудаад аваад явсан. Тухайн үед *******ыг хариуцаж ажиллах ёстой хүн нь би байсан. Анхан шатны зааварчилгааг тухайн албан тушаалд томилогдсоны дараа би анхан шатны зааварчилгааг өгсөн. Анхан шатны зааварчилгааг өгсөний дараа шалгалт аваагүй. Бие даан ажиллах зөвшөөрөл олгоогүй байсан. Шалгалтыг би *******оос аваад тэнцсэн тохиолдолд бие даан ажиллах зөвшөөрөл олгох ёстой. Би өөрөө ингэж шалгалт аваад тэнцсэн тохиолдолд бие даан ажиллах зөвшөөрөл олгодог гэдгийг нь мэдээгүй байсан учир дүрмээ зөрчиж алдаа гаргасан байна. Би хэргээ хялбаршуулсан журмаар хурдан шуурхай шийдүүлмээр байна. Учир нь хийсэн хэргээ бүрэн ухамсарлаж байгаа. Гэм буруугаа ойлгож байна...” гэсэн мэдүүлэгээр, Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Яллагдагч Т.ийн үйлдсэн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан” гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг ажил олгогч байгууллга буюу “” ХХКомпани нөхөн төлсөн байна. Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар: Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Иймд Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 166.666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг тайлбарласугай. 5.Шүүгдэгч Т.ийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч Т.*******эс нь хохирогч П.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай. 7.Шүүгдэгч Т.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний ******* шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА