Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2020ШЦТ/233

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2014002510259 дугаартай хэрэгт ялтан Ц.Батхүлэгт холбогдох гүйцэтгэх хуудсыг өгч байсан боловч харъргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  эрэгтэй, дээд боловсролтой, ******* овогт**************, 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Онцгой байдлын газрын урд талд 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн*******ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтад өгсөн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байхад 17-18 цагийн үед******* над руу утсаар яриад гараад ир гэсэн. Тэгээд би гарсан чинь тэрээр өөрийн машинтай, хамт ажилладаг Ж.Анхтуяа гэх эмэгтэйн хамт ирсэн байсан. Тэгээд бид гурав тэндээс хөдөлж яваад Анхтуяа нь нэг газраас 1 шил архи авсныг бид гурав машиндаа архиа хувааж уучихаад буцаад Онцгой байдлын газрын урд талд байх засмал замын хажууд зогссон.******* бид хоёр маргалдаад машинаас бууж ирээд барилцаж аваад хоёулаа газар унасан бөгөөд******* нь миний дээр гараад ирсэн. Тэр үед манай ажлын Цэнд-Очир, Гантулга нар ирж салгасан.******* нь машинаа унаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/

Хохирогч*******ын мөрдөн байцаалтад өгсөн …2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ажлын Ж.Анхтуяагийн хамтБаярсайхантай уулзахаар болж ажил дээр очиход бид нар уулзаж дэлгүүр орж нэг шил архи авч өгсөн, тэр архийг бид нар уусан би тухайн үед жолоо барьж байсан учраас гурван удаа татсан өөрөөр уугаагүй тэндээсээ *******ыг ажил дээр буулгаж өгөх гэж ажлын гадаа нь ирсэн. Ж.Анхтуяа бол нилээн ууж муудсан тасарчихсан байх тэгтэл******* Анхтуяаг авч бууна гэж хэлсэн тэр үед би хамт ажилладаг хүнийг гэрт нь буулгаж өгнө гэж хэлсэн. *******ыг машинаас буухгүй байсан, би явлаа хэж хэлээд машинтай хөдлөхөд чи гуйж ирсэн шигээ аятайхан бай гэж хэлээд миний хоолойноос боосон би машинаа зогсоож буухад ******* ч бууж ирсэн, бид хоёр хоорондоо барилцаж авсан ноцолдож өнхөрч байхад Онцгой байдлын хоёр залуу гүйж ирээд салгасан. ******* миний нүүрэнд гараараа цохьсон, тонгойход миний нуруу руу цохьсон. Миний дух орчимд үүссэн гэмтлийг ******* цохьсон, гараараа цохьсон байх тэр хэсэгт язарсан. Тэр хоёр залуу Онцгой байдлын газрын ажилчид байсан бөгөөд нэрийг нь мэдэхгүй урд нь харж байсан залуучууд байсан. Хоёулаа албаныхаа хувцастай байсан. Тэр хоёр намайг бид хоёрыг салгаад байж байхад ******* нь намайг цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36/,

Гэрч Ж.Анхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн “ . . манай ажлын Б .Ууганбаяры н хамт Онцгой байдлын газар*******тай уулзах гэж очсон. Тэгээд уулзаж юм яриад сууж байгаад би нэг шил архи авч өгсөн тэр архийг бид гурав хувааж уусан, машинаас гарч ороод уугаад байхад би нэлээн согтчихсон байсан. Би маргааш өдөр ажил дээр очиход******* толгойгоо боосон байдалтай ирсэн, *******тай муудалцаж ийм зүйл боллоо гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-р хуудас/,

Гэрч Х.Цэнд-Очирын мөрдөн байцаалтад өгсөн ... 22-23 цагийн үед аймгийн би Онцгой байдлын газар дээр жижүүрийнгүйцэтгээд байж байтал ******* нь над руу утсаар яриад чи ажлын гадаа гараад ирээч гэсэн, би гадагшаа гарсан чинь манай ажлын ертөнцийн зүгээр урд талд засмал замын хажууд нэг жижиг тэрэг зогсж байхаар нь орсон чинь жолооны ард Г.Ууганбаяр, арын суудалд Ж.Анхтуяа, ******* нар суучихсан байсан. Тэд нар бүгдээрээ архи уугаад нилээн халчихсан байсан бөгөөд*******, ******* хоёр маргалдаад байхаар нь би одоо бууцгаа, гэхэд тэр хоёр хоёулаа машинаас буугаад барилцаад авахаар нь би хоёр тийш нь салгасан чинь******* нь миний хажуугаас хамарлуу цохьсон чинь хамраас цус гарсан, би хамрынхаа цусаа тогтоох хооронд тэр хоёр дахиж барилцаж аваад газар унаад дээр доороо ороод ноцолдсон,******* нь *******ы дээд талд нь гараад ирчихсэн байхаар нь би ажлын үүдэнд үүрэг гүйцэтгэж байсан харуул М.Гантулгыг дуудсан чинь тэрээр ирээд*******ыг босгоод машин руу нь аваад явахаар нь би *******ыг дагуулаад ажлын үүднээс хөдөлж байсан машинд суулгаад гэрлүү нь явуулсан.******* нь ч гэсэн машинаа унаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

Гэрч М.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн .. үүрэг гүйцэтгэж байтал 22 цагийн орчим Онцгой байдлын газрын ертөнцийн зүгээр урд талын засмал замын хажууд ******* нэг хүнтэй дээр доороо ороод ноцолдоод Х.Цэнд-Очир тэднийг салгах гээд хүчрэхгүй байгаа бололтой байсан бөгөөд намайг дуудсан би шууд очоод *******ыг дээд талд нь гараад суучихсан байсан залууг босоод машинруу нь аваачаад та нар одоо боль гэсэн. Тэгтэл тэр залуу машиндаа орж суучихаад ******* машинаа жолоодоод явсан... гэх мэдүүлэг /ххийн 44/,

Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтад өгсөн ...Б.Ууганбаярын биед биед духны зүүн хэсэгт сорви, зүүн нүдний доод зовхи хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон ба уг гэмтлүүд цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд учирсан байх боломжтой байсан тул тус хоёр гэмтлийг нийлүүлэн авч үзэж гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулан авч үзсэн. Тухайн гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт ир үзүүртэй зүйлээс бусад зүйлийг авч үзэж болно. Жишээ нь гарын цохилт юм уу ямар нэгэн мохоо эд зүйлээр цохигдох, мохоо эд зүйл дээр унах аль ч үед үүсэж болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийноны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 223 дугаартай шинжээчийн 1.Б.Ууганбаярын биед духанд сорви, зүүн доод зовхинд зулгаралт гтогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 55-56/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 17/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол / хх-ийн 26/, эд хөрөнгөтэй лавлагаа / хх-ийн 74,/ гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 75/,шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 76/, депозит дансны хуулгууд /хх-ийн 78-80/, оршин суух багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53/, шүүгдэгч *******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол / хх-ийн 34/, эвлэрлийн гэрээ / ххийн 86зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Онцгой байдлын газрын урд талд 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн*******ын нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч *******ы ...******* бид хоёр маргалдаад машинаас бууж ирээд барилцаж аваад хоёулаа газар унасан,******* нь миний дээр гараад ирсэн, манай ажлын Х.Цэнд-Очир, М.Гантулга нар ирж салгасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/ Хохирогч*******ын … бид хоёр хоорондоо барилцаж авсан тэнд ноцолдож өнхөрч би дээр гарч ирсэн, Онцгой байдлын хоёр залуу ирж салгасан, …******* миний нүүрэнд гараараа цохьсон, тонгойход миний нуруу руу цохьсон... миний дух орчимд үүссэн гэмтлийг******* цохьсон…. гэх мэдүүлэг /хх-ийн 33-36/, Гэрч Ж.Анхтуяагийн .. би нэг шил архи авч өгсөн, тэр архийг *******,******* бид гурав хувааж уусан, би нэлээн согтчихсон байсан.,....Б.Ууганбаяр толгойгоо боосон байдалтай ирсэн *******тай муудалцаж ийм зүйл боллоо гэж хэлсэн ..” гэх мэдүүлэг/хх-ийн 37/, Гэрч Х.Цэнд-Очирын ...*******, Ж.Анхтуяа, ******* нар нар бүгдээрээ архи уугаад нилээн халчихсан байса, ...Б.Ууганбаяр, ******* хоёр маргалдаад машинаас буугаад барилцаад авахаар нь би хоёр тийш нь салгасан...” гэх мэдүүлэг /ххийн 40-41/, Гэрч М.Гантулгын ..******* нэг хүнтэй дээр доороо ороод ноцолдоод Х.Цэнд-Очир тэднийг салгах гээд хүчрэхгүй байгаа бололтой байсан бөгөөд намайг дуудсан би очоод ******* дээд талд нь гараад суучихсан байсан залууг босоод машинруу нь аваачсан, тэр залуу машиндаа орж суучихаад жолоодоод явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийноны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 223 дугаартай шинжээчийн ...Б.Ууганбаярын биед духанд сорви, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 55-56/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. Хэрэг учрал болсон өдөр хохирогч*******, шүүгдэгч *******д нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогчийн нүүр, нуруун тус газар гараар цохиж хөнгөн гэмтэл үүсгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч *******д нь хохирогч*******ыг цохьсон үйлдлийн улмаас биед духанд сорви, зүүн доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэргийн /хх-ийн 55-56 / дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна. Хэргийн хохирогч*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.0000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч Б.Ууанбаяр нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Баярсайхнан нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу таван зуун тавин нэгжтэй тавин тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч******* ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 86/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ы эзэмшлийн “...Redmi note 8 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овгийн**************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

5. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч *******ы эзэмшлийн “...Redmi note 8 маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА