| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0194/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/303 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Г.Энхмаа,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,
хохирогч О.Нямдорж, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Хэнчбишийн Пунцагбалжирт холбогдох эрүүгийн 1834003350192 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Бүрэн суманд 1971 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 06 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэх, Сум дундын 23 дугаар шүхийн 2014 оны 09 дүгээр сраын 29-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Боржигон овгийн Хэнчбишийн Пунцагбалжир
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч ******* нь Төв аймгийн Бүрэн сумын Өнжүүл 5 дугаар багийн нутагт 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр болон 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр О.Нямдоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос
Эхний өдөр би зодоогүй дараагийн өдөр зодсон гэв.
2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр аав Насанхүүг ******* үхэр ачалцаад өг гээд авч яваад шөнө 12 өнгөрч байхад согтуу ирсэн. Манай эмэгтэй дүү аавыг эртхэн шиг авчираад халуун хоол идүүлэхгүй яасан юм гэсэн чинь манай дүүг элдэв янзаар хэлээд би дугуй байл даа та гэсэн чинь намайг сохор гэж дуудаад сандлага дээр сууж байсан чинь босч ирээд нүүр рүү цохисон. Тэгээд униар сүлбэж ална гээд унь хугалаад хутгаар сүлбэж ална гээд зогсоод байсан. Тэгээд намайг цохиход нь миний хамраас цус гарсан, манай эмэгтэй дүүг ч цохисон. Тэгээд ээж аав хорьсон чинь хамаг юм буулгаад байсан. 2018 оны 3 сарын 29-ний өдөр орой гар нүүрээ угаачихаад усаа угаацны хувинд хийх гээд тонгойсон чинь ******* орж ирээд намайг шууд цохисон. Тэр өдөр бас согтуу байсан гэв.
Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд
2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч О.Нямдоржийин:
“...2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн орой 18 цаг болж байхад Пунцагбалжир ганцаараа манай гэрт ирээд аавыг аваад явсан юм. Тэгээд шөнө 12 цагийн үед согтуу авчирч өгсөн. Тэгэхэд Пунцагбалжир, тэгээд нэг танихгүй хүн бас байсан. Манай дүү Туяацэцэг Пунцагбалжирт аавыг халуун дээр нь хоол ундыг нь идүүлэхгүй яасийн гэж хэлтэл Пунцагбалжир манай дүүг алцайсан хар гичий пизда зэргээр доромжлоод байсан. Тэгээд манай дүү Туяацэцэгийг шанаанд нь 2-3 удаа цохисон. Тэгээд би дуугүй байгаарай гээд Пунцагбалжирт хэлсэн. Тэгсэн чинь намайг сохор пизда чамайг ална гээд босоод ирсэн. Тэгээд тухайн үед би сандал дээр сууж байсан юм. Тэгтэл Пунцагбалжир намайг цохиод авсан чинь миний хамар амнаас цус гараад намайг ална гээд хутга хайгаад байсан. Гэрт байсан аргалын дөрвөлж савтай ус зэргийг хөлөөрөө өшиглөөд гэрийн униар сүлбэж ална гээд гэрийн 5-6 ширхэг унь хугалаад тэгэхэд манай 2 дүү Пунцагбалжирийг хориод намайг гар гэхээр би гэрээс зугтаагаад гарсан. Тэгтэл хорооны тэндээс очоод ажиглаж байхад Пунцагбалжир гадаа гарч ирээд өөрийнхөө мотциклийг асаагаад гэрийн үүдний амбаарийг мөргөөд гадаа байсан 2 ширхэг мотоциклийг хөлөөрөө өшиглөж унагаад намайг алга гээд тэр хавиар хайгаад явж байсан. Тэгэхээр нь би Цэнддорж гэдэг айлд очоод тэр айлдаа очоод унтсан. Тэгээд дараа нь 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр манай ээж, аав Бүрэн сум явчихсан би дүү Туяацэцэг бид хоёр 19 цаг өнгөрч байхад хурга ишгээ тавчихаад гэртээ гар нүүрээ угаагаад байж байтал Пунцагбалжир гэрт гэнэт орж ирээд миний хамар руу 2-3 удаа цохиж зодоод тэгээд гараад яваад өгсөн юм. Тэгээд тэр өдөр миний хамар хавдаад би ээж аав руугаа ярьсан юм. Тэгээд ээж, аав хоёр эмч цагдаа авчирсан. Тэгээд эмч нар цус тогтоох тариа өвчин намдаах эм өгсөн. Тэгээд намайг яаралтай төв яв гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хот орж эмнэлгээр явж эмчилгээ хийлгэж шинжилгээ өгч явсан. Намайг Пунцагбалжир 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр гар нүүрээ угаагаад зогсож байхад зодсон. 03 дугаар сарын 24-ний өдөр согтуу агсам тавиад байхаар нь та дуугүй байлдаа гэж хэлтэл намайг зодсон. Дараа нь 03 дугаар сарын 29-ний өдөр гэртээ гараа угаагаад сууж байхад ямар ч шалтгаангүй орж ирээд л цохисон. Тухайн өдрүүдэд Пунцагбалжир согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Анх 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шөнийн 00 цагийн үед согтуу намайг сандал дээр сууж байхад баруун гараараа миний хамар, зүүн нүд рүү 2-3 удаа цохисон. Дараа нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэртээ гараа угаагаад зогсож байтал Пунцагбалжир орж ирээд баруун гараараа миний хамар руу 3 удаа цохисон. 2018 оны 03 дугаар сарын 24, 29-ний өдрүүдэд намайг зодоход манай дүү Туяацэцэг байсан. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би годмолтой бйана. Би эмчилгээний болон бусад зардлаа бүрэн барагдуулмаар байна. Би тухайн үед цагдаад өргөдөл өгсөн байсан...” /хх-ийн 09-10 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн хохирогч О.Нямдоржын:
“...Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж ярих зүйл байхгүй. Пунцагбалжир нь тухайн өдөр намайг зодох явцдаа манай гэрийн 5 ширхэг унийг хугалж намайг сүлбэж ална гэж заналхийлсэн. Мөн гэрийн гадаа байсан 2 мотоциклыг газар түхлэж унагасан. Мөн өөрийнхөө мотоциклоор гэрийн гадаах пинг дайрсан гэрийн гадаа байсан аргалын хувинг мотоциклоор дайрсан. Дээрх эд зүйл манай гэр бүлийн дундын эд хөрөнгө юм. Би гэрийн униа 1 ширхэг унийг 5000 төгрөгөөр үнэлнэ, мотоцикл бол эвдсэн зүйл байхгүй. Пингийн хаалга цааш нь цөмөрсөн байсныг засаж янзалсан засварлах зах зээлийн үнэээр нэхэмжилнэ. Хувинг нэхэмжлэхгүй будагны дууссан сав байсан юм...” /хх-ийн 135-136 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн хохирогч О.Нямдоржын:
“...Шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа. Хугарсан 1 ширхэг унийг 5000 төгрөгөөр нэхэмжилсэн. Тэгээд 5 шихрэг унь нь 25.000 төгрөг, эвдэрсэн хаалга засварласан үнэ 61.100 төгрөг болсон байна. Ингээд нийт хохирол 86.100 төгрөг болж байгааг хүлээн зөвшөөрч байна. Пунцагбалжирын эрүүл мэндэд гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Пунцагбалжир надад хохирлын мөнгө 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Одоо 2 төгрөг нэхэмжилнэ. Түүнийг өгчихвөл гомдол санал байхгүй...” /хх-ийн 137-138/
2.2. Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн гэрч О.Нямдоржын:
“...2018 оны 03 дугаар сарын 24-нд 18 цагийн үед манай аавыг үхэр өргөлцөөд өг гээд Пунцагбалжир авч яваад шөнө согтуу авчирсан. Манай дүү Пунцагбалжирт халуун хоолыг нь идүүлэхгүй хар ус өгсөн байна гэтэл хар гичий минь гэх зэргээр доромжилсон. Тэгэхээр нь би дуугүй байгаарай гэхэд намайг босч ирээд гараараа нүд рүү цохисон. тэгтэл гэрт Пунцагбалжир агсам тавиад унь хугалаад орилж чаралж байгаад явсан. Тэгж байгаад 2018 оны 03 дугаар сарын 29-нд дүүтэй хоёулаа байж байтал Пунцагбалжир согтуу орж ирээд намайг шууд нүүрэн дундуур цохисон. Намайг жоохон хүүхдэд зодууллаа гэж хүмүүс ярьж байна гээд дахиад нүүр рүү цохиод гараад явсан. Өмнө нь 2018 оны 03 дугаар сарын 24-нд манай дүүг бас алгадсан. Эрүү нь бас нэг хэсэг өвчтэй явсан. Бид нарыг ер нь элдвээр доромжилж их дээрэлхэж байгаа. Нэг нутаг усны хүн болохоор уучлал гуйгаад ирэх болов уу гэтэл харин эсэргээрээ занаж, гадуур миний гарын цохилтыг даахгүй юмнууд надаас мөнгө л авах гэж байгаа биз гэж ярьж яваад байна. Өмнө тийм зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдүүлж энэ хүнд арга хэмжээ авахуулмаар байна маш их гомдолтой байна. Намайг зодуулж байхад дүүгээс өөр манай сумын Мөнхбат гэх байсан...” /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч *******ын:
“...Би он сараа сайн мэдэхгүй байна. Багцаагаар 04 дүгээр сард байх манай нэг үхэр босохгүй байхаар нь би Нямдоржын аав Насанхүүг гуйгаад гэрийнхээ урд талд байсан нэг үхэр өргүүлсэн юм. Тэгээд Бүрэнгээс манай найз Мөнхбат үхрийн эрэлд явж байгаад хүрээд ирсэн юм. Тэгээд бид 3 нөгөө үхрээ өргөж босгочихоод манай гэрт очсон юм. Тэгээд манай 0.5 литрийн нэрийг нь сайн мэдэхгүй байна 2 шил архи гуравуулаа хувааж уусан юм. Тэгээд Насанхүүг гэрт нь Мөнхбат бид хоёр хүргэж өгсөн. Тэгээд гэрт нь ортол Нямдорж над руу манай аавд архи өглөө гэхээр нь би найз нөхөд таараад шил архи уугаад ирлээ гэтэл намайг цохих шиг болсон. Тэгээд би гараад гэртээ харих гэтэл хамраас цус гараад байсан. Тэгэхээр нь би Өрнөх гэдэг айлийнд ороод эмнэлэг цагдаа дуудсан. Тэгтэл аль аль нь ирээгүй. Тэгээд тэр айлдаа хоночихоод өглөө нь гэртээ хариад гэртээ 2-3 хоносон юм. Тэгтэл Нямдорж надаас уучлалт гуйхгүй байсан. Тэгэхээр нь би гэрт нь очоод Нямдоржид чи яахаараа хүн цохидог юм гээд баруун гараараа нүүрэнд нь нэг удаа цохичхоод гараад яваад өгсөн. Өөр зүйл болоогүй. Намайг эхлээд цохисон. Тэгээд надаас уулчлалт гуйхгүй байсан болохоор уурлаад цохисон. Би цоо эрүүл байсан. Нямдоржын ээж аав нь тэгээд дүү охин нь байсан өөр хүн байгаагүй. Нямдорж эрүүл байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Нямдоржын зүүн шанаанд нь баруун гараараа нэг удаа цохисон. Өөр цохиж зодоогүй. Нямдорж бид хоёрт хувийн өш хонзон гэх тийм зүйл огт байхгүй...” /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ю.Оюунчимэгийн:
“...2018 оны 03 дугаар сарын 24-ний орой 18 цаг өнгөрч байхад Пунцагбалжир манай нөхөр Насанхүүг үхэр өргөлцөөд өгөөч гээд аваад явсан. Тэгээд шөнө 1 өнгөрч байхад манай нөхрийг авчирч өгсөн. Тэгээд манай гэрт Пунцагбалжир нэг танихгүй хүнтэй манай нөхрийн хамт орж ирсэн. Тэгээд манай охин халуун хоолийг нь идүүлэхгүй хар ус уулгачихлаа гэсэн алцайсан хар гичий минь манайд хоол идсэн. Ганц шил архи уусан гээд элдэвээр доромжлоод байсан. Тэгээд манай хүү Нямдорж та яаж байгаан эмэгтэй хүнийг дуугүй байгаач гэж хэлсэн чинь Пунцагбалжир сохор пизда минь гээд манай хүү Нямдоржийг очоод цохисон. Тэгээд агсараад байхаар нь манай охин хорьсон. Тэгээд тэр цуг явсан хүн рүүгээ хүртэл агсам тавиад байсан. Тэгээд манай хүү Нямдорж руу агсраад байхаар нь зугтаалгаж гаргасан. Тэгээд манай охин Туяацэцэгийг чамаас болж байгаа юм гээд шанаа руу нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд дараа нь 2018 оны 03 дугаар сарын 29-нд би нөхөртэйгөө Бүрэн сум орчихооод иртэл Пунцагбалжир манай хүү Нямдоржийг гэрт гар нүүрээ угаагаад сууж байхад нь үгийн зөрөөгүй орж ирээд цохисон гэсэн. Ямар шалтгаанаар зодсоныг мэдэхгүй. Хамрыг нь хугалаад нүүр ам нь хавдчихсан цус их гарсан байсан. Тэгээд асуутал Пунцагбалжир цохисон гэсэн. Пунцагбалжирыг цохисон юм байхгүй. Пунцагбалжир урьд өмнө манай гэрээр орж гардаг байхдаа эмнэлэгт хэвтмээр байна гэж ярьдаг байсан. Эхлээд нэг удаа түлхсэн дараа нь гараараа нүүрэнд нь нэг удаа цохисон. Пунцагбалжир манай гэр бүлийн хүмүүсийг хэл амаар маш их доромжилсон. Гомдолтой байна...” /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Р.Мөнхбатын:
“...Би 2018 оны 03 дугаар сард байсан яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Тэр өдөр эрэлд явж байгаад Пунцагбалжиртай таараад тэдний 2 үхэр цасанд уначихсан байсан. Тэгээд Пунцагбалжир нэг найзийгаа гуйгаад үхрээ агргаад Пунцагбалжирийн гэрт очоод нэрийг нь мэдэхгүй байна 0.5 литрийн 2 шил архи гуравуулаа хувааж уусан. Тэгээд нөгөө найзийг нь гэрт хүргэж өгөөд тэр айлын гадаа би бие засаад үлдсэн. Пунцагбалжир тэр хоёр түрүүлээд орцгоосон юм. Тэгээд би араас нь гэрт яваад ортол Пунцагбалжирын хамраас нь цус гарчихсан хэрэлдэж байсан. Тэгээд би сонсоод байсан. Тэр айлын хүүхдүүд бололтой Пунцагбалжиртай аавыгаа авч яваад архи уулгалаа гээд байсан. Тэгээд нэрийг нь мэдэхгүй нэг хүү Пунцагбалжирыг ална гээд хутга хайгаад тогоо шүүгээгээ уудлаад байсан. Тэгээд утсаар яриад тэр хүмүүс нь хориод тэр айлын 1 байна уу 2 унь хугарсан тийм зүйл болсон. Тэр айлын хүүхдүүтэй л муудалцсан. Аавыг нь авч явж архи уулгалаа гээд л муудалцаад байсан. тэр айлын хүүхдүүдийг зодоогүй. Харин Пунцагбалжирын хамараас цус гарч байсан яг хэн цохисныг мэдэхгүй тэр айлын л нэг залуу цохисон байх. Тухайн үед Пунцагбалжир жаахан халмаг л байсан. Пунцагбалжирын хамраас цус гарчихсан орон дээр нь хэрэлдээд сууж байсан. Пунцагбалжир тэгээд айлын нөхөр эхнэр тэр айлын залуу, нэг охин нэг жижиг хүү байсан. Би бүгдийх нь нэрийг мэдэхгүй. Тийм хүмүүс л байсан өөр хүн байгаагүй...” /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Насанхүүгийн:
“...2018 оны 03 дугаар сарын 24-ний орой Пунцагбалжир манай гэрт ирээд үхэр өргөлцөөд өг гэхээр нь хамт явсан. Тэгээд үхрээ өргөчихөөд нэг танихгүй залуутай хамт гуравуулаа Пунцагбалжирын гэрт очоод 2 шил архи гуравуулаа хувааж уугаад Пунцагбалжир эхнэртэйгээ муудаад байсан. Тэгээд намайг хүргэж өгнө гээд тэдний гэрээс гарсан нэг мэдсэн унтаад өгсөн байсан. Өглөө нь босоод юу болсон талаар мэдсэн. Би согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Урьд өмнө зодож байгаагүй. Тухайн өдөр Пунцагбалжир их согтуу байсан. Би согтуу байсан учраас юу болсон талаар мэдэхгүй байна. Миний ярьсан зүйл үнэн...” /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Н.Туяацэцэгийн:
“...2018 оны 03 дугаар сарын 24-ний орой 18 цаг өнгөрч байхад манай аав Насанхүү гэртээ байхад Пунцагбалжир орж ирээд аваад гарсан. Тэгээд шөнийн 01 цаг өнгөрч байхад манай аав Пунцагбалжир бас нэг хүнтэй хамт гуравуулаа гэрт орж ирсэн. Тэгээд манай аав Насанхүү согтуу байсан тэр хоёр нь бас согтуу байсан. Тэгээд би Пунцагбалжирт манай аавд яагаад хар ус уулгачихсан юм та эртхэн авчраад өгчихгүй халуун хоол цайг нь өгөхгүй санаа их зовлоо гэж хэлсэн. Тэгсэн миний өөдөөс хар гичий минь дуугүй байгаарай чамд ямар хамаатай юм пизда чинь надад зүгээр чам шиг гичий олон байгаа шүү гэсэн. Тэгээд хараагаад байсан тэгэхээр нь манай ах Нямдорж та одоо дуугуй байгаач та бас тэгж болохгүй ш дээ гэж хэлтэл манай ахын өөдөөс сохор пизда минь чамд хамаагүй шүү гээд наад сохир 2 нүдийг чинь сохолно шүү гээд тэгээд манай ах руу дайраад нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд манай ах Нямдоржийн хамараас нь цус гарсан. Тэгээд Пунцагбалжир манай ах Нямдорж руу дайраад хутга шөвөг хайгаад тэгээд олохгүй болохоороо гэрийн унь хугалж байгаад чамайг униар сүлбэж ална гээд Нямдорж ах руу дайраад байсан. ТЭгээд гэрийн хамаг юм өшиглөөд аргал ус асгасан. Тэгээд би Пунцагбалжирыг хорьж байтал намайг хар гичий минь чамаас болж байгаа юм гээд миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд гэрээс гарахгүй ална гээд дайраад байсан. Тэгээд цуг явж байсан хүн нь чи одоо болио гэтэл нөгөө хүн рүүгээ агсараад байсан. Тэгээд тэр хүнийгээ бас цохисон байх. Тэгээд дараа нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн үед би ах Нямдоржын хамт гэртээ байж байхад Пунцагбалжир гэрт орж ирээд шууд манай ах Нямдоржын нүүр рүү нь гараараа 2 удаа цохихоор нь би та болил доо гэхэд шуур гэрээс гараад яваад өгсөн. Өөр зүйл болоогүй.Анх 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр манай ах Нямдоржийг ална гээд гэрээс гарахгүй байсан яг ямар шалтгааны улмаас гэдгийг би сайн мэдэхгүй. Намайг 03 дугаар сарын 24-ний өдөр миний баруун шанаанд нэг удаа цохисон. Пунцагбалжир 03 дугаар сарын 24-ний өдөр болон 29-ний өдөр согтуу байсан. Нямдорж Пунцагбалжирт гар хүрээгүй. Анх 03 дугаар сарын 24-ний өдөр манай гэрийнхэн болон Пунцагбалжир тэгээд нэг танихгүй хүн байсан. Дараа нь 03 дугаар сарын 29-ний өдөр Нямдорж, Пунцагбалжир тэгээд би байсан. Өөр хүн байгаагүй. 03 сарын 24-ний өдөр Пунцагбалжир Нямдоржийг нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. Харин намайг баруун шанаанд гараараа нэг удаа цохисон. Дараар нь 03 дугаар сарын 29-ний өдөр Пунцагбалжир Нямдоржын нүүрэнд нь 2 удаа гараараа цохисон...” /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
2.8. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч *******ын:
“...Би яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Манай нэг муу үхэр хэвтээд босохгүй байсан болохоор би Нямдоржийн аав Насанхүүг гуйгаад тэр үхэрээ босгосон юм. Тэгээд манай гэрт очиж хоол идэн 2 шил Экс нэртэй 0.5 литрийн архи Мөнхбат, Насанхүү бид 3 хувааж уугаад тэгээд Насанхүүг хүргэж өгөхөөр гэрт нь харанхуй болж байхад очсон юм. Тэгээд гэрт нь яваад ортол охин Туяацэцэг нь аавыг удаалаа хоол цайг нь идүүлэхгүй хар ус уулгалаа гэсэн. Тэгэхээр нь би 2 шил архи л уусан чамд ч хамаа байхгүй гэж хэлээд сууж байтал намайг цохих шиг болсон. ТЭгээд тэднийхээс гараад замдаа Өрнөх гэдэг айлд очоод сумын эмнэлэг цагдаа дуудсан ирээгүй. Тэгээд тэр айлдаа хоноод 3 хоногийн дараа Нямдорж надаас ирж уйлчлалт гуйхгүй байсан болохоор би гэрт яваад очтол хаалганыхаа хажууд гар нүүрээ угаагаад сууж байсан. Тэгэхээр нь чи хүн цохидог би чамайг адилхан цохино гээд баруун гараараа нүүрэнд нь нэг удаа цохичихоод гараад яваад өгсөн. Намайг цохичихоод уучлалт гуйхгүй байсан болохоор би цохисон юм. Би Туяацэцэгийг зодоогүй. Би тэгж хутга хайж гэрийн унь хугалаагүй. Би хйисэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би баруун гараараа Нямдоржын нүүрэнд нэг удаа л цохисон. Өөр цохиж зодоогүй. Би Нямдоржыг зодох үед архи дарс хэрэглээгүй байсан. 20108 оны 03 дугаар сарын сүүлээр байх яг сайн мэдэхгүй байна. Туяацэцэг байсан бас жаахан 2 хүүхэд байсан. Өөр хүн байгаагүй...” /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
2.7. Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 275 дугаартай Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт:
“...О.Нямдоржийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун хацар, нүдний зовхи, хамар орчмын зөөлөн эдэд няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хуучин гэмтэл байна. Шинэ гэмтэл гэх ойлголтод долоо хоногийн хугацаагаар хамааруулж ойлгож болно. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
2.8. Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 337 дугаартай Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт:
“...Н.Туяацэцэгийн биед баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун зовхины гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үүссэн байхыг үйгүйсгэхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
2.9. Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 616 дугаартай Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт:
“...*******ын биед гэмтэл тогтоогдохгүй…” /хх-ийн 149 дүгээр хуудас/,
2.10. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10/05 дугаартай 66.100 төрөгийн хохирол гарсан гэх “Эй Жэй Жэй Эм” ХХК”-ийн эд зүйлд хийсэн хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 140-143 дугаар хуудас/,
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд
3.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар хуудас/,
3.2. Хохирогч О.Нямдоржийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбарууд, эмчилгээ хийлгэсэн хохирлын баримтууд, *******т зодуулсан, эд зүйл эвдсэн гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын баримтууд, Төв аймгийн Бүрэн сумн 5-р багийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 320 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт, цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 21-31, 62-63, 117-118 дугаар хуудас/,
3.3. Гэрч Н.Туяацэцэгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, *******т зодуулсан гэх гэрэл зургийн үзүүлэлт, эм авсан хохирлын баримт /45-47 дугаар хуудас/,
3.4. тээврийн хэрэгслээр зорчсон тасалбар 5 ширхэг, эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал /хх-ийн 157-158 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ын ял шалгах хуудас, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, 2014 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, хохирол төлбөрт 20.000 төгрөгийн дэвсгэрт 50 ширхэгийг өгсөн талаарх эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 54-61,152-156 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ******* нь согтуугаар, Төв аймгийн Бүрэн сумын Өнжүүл 5 дугаар багийн нутагт 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр болон 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр О.Нямдоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
хохирогч О.Нямдоржийн ...Манай дүү Туяацэцэг Пунцагбалжирт аавыг халуун дээр нь хоол ундыг нь идүүлэхгүй яасийн гэж хэлтэл Пунцагбалжир манай дүүг алцайсан хар гичий пизда зэргээр доромжлоод байсан. Тэгээд манай дүү Туяацэцэгийг шанаанд нь 2-3 удаа цохисон. Тэгээд би дуугүй байгаарай гээд Пунцагбалжирт хэлсэн. Тэгсэн чинь намайг сохор пизда чамайг ална гээд босоод ирсэн. Тэгээд тухайн үед би сандал дээр сууж байсан юм. Тэгтэл Пунцагбалжир намайг цохиод авсан чинь миний хамар амнаас цус гараад намайг ална гээд хутга хайгаад байсан. Гэрт байсан аргалын дөрвөлж савтай ус зэргийг хөлөөрөө өшиглөөд гэрийн униар сүлбэж ална гээд гэрийн 5-6 ширхэг унь хугалаад тэгэхэд манай 2 дүү Пунцагбалжирийг хориод намайг гар гэхээр би гэрээс зугтаагаад гарсан. Тэгтэл хорооны тэндээс очоод ажиглаж байхад Пунцагбалжир гадаа гарч ирээд өөрийнхөө мотциклыг асаагаад гэрийн үүдний амбаарийг мөргөөд гадаа байсан 2 ширхэг мотоциклийг хөлөөрөө өшиглөж унагаад намайг алга гээд тэр хавиар хайгаад явж байсан. Тэгэхээр нь би Цэнддорж гэдэг айлд очоод тэр айлдаа очоод унтсан. Тэгээд дараа нь 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр манай ээж, аав Бүрэн сум явчихсан би дүү Туяацэцэг бид хоёр 19 цаг өнгөрч байхад хурга ишгээ тавчихаад гэртээ гар нүүрээ угаагаад байж байтал Пунцагбалжир гэрт гэнэт орж ирээд миний хамар руу 2-3 удаа цохиж зодоод тэгээд гараад яваад өгсөн юм. Тэгээд тэр өдөр миний хамар хавдаад би ээж аав руугаа ярьсан юм. Тэгээд ээж, аав хоёр эмч цагдаа авчирсан. Тэгээд эмч нар цус тогтоох тариа өвчин намдаах эм өгсөн. Тэгээд намайг яаралтай төв яв гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хот орж эмнэлгээр явж эмчилгээ хийлгэж шинжилгээ өгч явсан... ...Анх 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шөнийн 00 цагийн үед согтуу намайг сандал дээр сууж байхад баруун гараараа миний хамар, зүүн нүд рүү 2-3 удаа цохисон. Дараа нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэртээ гараа угаагаад зогсож байтал Пунцагбалжир орж ирээд баруун гараараа миний хамар руу 3 удаа цохисон. 2018 оны 03 дугаар сарын 24, 29-ний өдрүүдэд намайг зодоход манай дүү Туяацэцэг байсан. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би годмолтой бйана. Би эмчилгээний болон бусад зардлаа бүрэн барагдуулмаар байна. Би тухайн үед цагдаад өргөдөл өгсөн байсан...,
хохирогч О.Нямдоржийн ...Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж ярих зүйл байхгүй. Пунцагбалжир нь тухайн өдөр намайг зодох явцдаа манай гэрийн 5 ширхэг унийг хугалж намайг сүлбэж ална гэж заналхийлсэн. Мөн гэрийн гадаа байсан 2 мотоциклыг газар түхлэж унагасан. Мөн өөрийнхөө мотоциклоор гэрийн гадаах пинг дайрсан гэрийн гадаа байсан аргалын хувинг мотоциклоор дайрсан. Дээрх эд зүйл манай гэр бүлийн дундын эд хөрөнгө юм. Би гэрийн униа 1 ширхэг унийг 5000 төгрөгөөр үнэлнэ, мотоцикл бол эвдсэн зүйл байхгүй. Пингийн хаалга цааш нь цөмөрсөн байсныг засаж янзалсан засварлах зах зээлийн үнэээр нэхэмжилнэ. Хувинг нэхэмжлэхгүй будагны дууссан сав байсан юм...,
хохирогч О.Нямдоржийн ...Шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа. Хугарсан 1 ширхэг унийг 5000 төгрөгөөр нэхэмжилсэн. Тэгээд 5 шихрэг унь нь 25.000 төгрөг, эвдэрсэн хаалга засварласан үнэ 61.100 төгрөг болсон байна. Ингээд нийт хохирол 86.100 төгрөг болж байгааг хүлээн зөвшөөрч байна. Пунцагбалжирын эрүүл мэндэд гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Пунцагбалжир надад хохирлын мөнгө 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Одоо 2 төгрөг нэхэмжилнэ. Түүнийг өгчихвөл гомдол санал байхгүй...,
гэрч О.Нямдоржийн ...Манай дүү Пунцагбалжирт халуун хоолыг нь идүүлэхгүй хар ус өгсөн байна гэтэл хар гичий минь гэх зэргээр доромжилсон. Тэгэхээр нь би дуугүй байгаарай гэхэд намайг босч ирээд гараараа нүд рүү цохисон. Тэгтэл гэрт Пунцагбалжир агсам тавиад унь хугалаад орилж чаралж байгаад явсан. Тэгж байгаад 2018 оны 03 дугаар сарын 29-нд дүүтэй хоёулаа байж байтал Пунцагбалжир согтуу орж ирээд намайг шууд нүүрэн дундуур цохисон... ...Өмнө нь 2018 оны 03 дугаар сарын 24-нд манай дүүг бас алгадсан. Эрүү нь бас нэг хэсэг өвчтэй явсан... ...Хуулийн дагуу шийдүүлж энэ хүнд арга хэмжээ авахуулмаар байна маш их гомдолтой байна. Намайг зодуулж байхад дүүгээс өөр манай сумын Мөнхбат гэх байсан...,
гэрч *******ын ...Нямдорж над руу манай аавд архи өглөө гэхээр нь би найз нөхөд таараад шил архи уугаад ирлээ гэтэл намайг цохих шиг болсон. Тэгээд би гараад гэртээ харих гэтэл хамраас цус гараад байсан. Тэгэхээр нь би Өрнөх гэдэг айлийнд ороод эмнэлэг цагдаа дуудсан. Тэгтэл аль аль нь ирээгүй. Тэгээд тэр айлдаа хоночихоод өглөө нь гэртээ хариад гэртээ 2-3 хоносон юм. Тэгтэл Нямдорж надаас уучлалт гуйхгүй байсан. Тэгэхээр нь би гэрт нь очоод Нямдоржид чи яахаараа хүн цохидог юм гээд баруун гараараа нүүрэнд нь нэг удаа цохичхоод гараад яваад өгсөн. Өөр зүйл болоогүй. Намайг эхлээд цохисон. Тэгээд надаас уулчлалт гуйхгүй байсан болохоор уурлаад цохисон... ...Нямдоржын ээж аав нь тэгээд дүү охин нь байсан өөр хүн байгаагүй. Нямдорж эрүүл байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Нямдоржын зүүн шанаанд нь баруун гараараа нэг удаа цохисон. Өөр цохиж зодоогүй...,
гэрч Ю.Оюунчимэгийн ...манай охин халуун хоолийг нь идүүлэхгүй хар ус уулгачихлаа гэсэн алцайсан хар гичий минь манайд хоол идсэн. Ганц шил архи уусан гээд элдэвээр доромжлоод байсан. Тэгээд манай хүү Нямдорж та яаж байгаан эмэгтэй хүнийг дуугүй байгаач гэж хэлсэн чинь Пунцагбалжир сохор пизда минь гээд манай хүү Нямдоржийг очоод цохисон. Тэгээд агсараад байхаар нь манай охин хорьсон. Тэгээд тэр цуг явсан хүн рүүгээ хүртэл агсам тавиад байсан. Тэгээд манай хүү Нямдорж руу агсраад байхаар нь зугтаалгаж гаргасан. Тэгээд манай охин Туяацэцэгийг чамаас болж байгаа юм гээд шанаа руу нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд дараа нь 2018 оны 03 дугаар сарын 29-нд би нөхөртэйгөө Бүрэн сум орчихооод иртэл Пунцагбалжир манай хүү Нямдоржийг гэрт гар нүүрээ угаагаад сууж байхад нь үгийн зөрөөгүй орж ирээд цохисон гэсэн. Ямар шалтгаанаар зодсоныг мэдэхгүй. Хамрыг нь хугалаад нүүр ам нь хавдчихсан цус их гарсан байсан. Тэгээд асуутал Пунцагбалжир цохисон гэсэн. Пунцагбалжирыг цохисон юм байхгүй... ...Эхлээд нэг удаа түлхсэн дараа нь гараараа нүүрэнд нь нэг удаа цохисон. Пунцагбалжир манай гэр бүлийн хүмүүсийг хэл амаар маш их доромжилсон. Гомдолтой байна...,
гэрч Р.Мөнхбатын ...би араас нь гэрт яваад ортол Пунцагбалжирын хамраас нь цус гарчихсан хэрэлдэж байсан... ...нэрийг нь мэдэхгүй нэг хүү Пунцагбалжирыг ална гээд хутга хайгаад тогоо шүүгээгээ уудлаад байсан. Тэгээд утсаар яриад тэр хүмүүс нь хориод тэр айлын 1 байна уу 2 унь хугарсан тийм зүйл болсон. Тэр айлын хүүхдүүтэй л муудалцсан. Аавыг нь авч явж архи уулгалаа гээд л муудалцаад байсан. Тэр айлын хүүхдүүдийг зодоогүй. Харин Пунцагбалжирын хамараас цус гарч байсан яг хэн цохисныг мэдэхгүй тэр айлын л нэг залуу цохисон байх. Тухайн үед Пунцагбалжир жаахан халмаг л байсан. Пунцагбалжирын хамраас цус гарчихсан орон дээр нь хэрэлдээд сууж байсан. Пунцагбалжир тэгээд айлын нөхөр эхнэр тэр айлын залуу, нэг охин нэг жижиг хүү байсан... ...Тийм хүмүүс л байсан өөр хүн байгаагүй...,
гэрч Д.Насанхүүгийн ...2018 оны 03 дугаар сарын 24-ний орой Пунцагбалжир манай гэрт ирээд үхэр өргөлцөөд өг гэхээр нь хамт явсан. Тэгээд үхрээ өргөчихөөд нэг танихгүй залуутай хамт гуравуулаа Пунцагбалжирын гэрт очоод 2 шил архи гуравуулаа хувааж уугаад Пунцагбалжир эхнэртэйгээ муудаад байсан. Тэгээд намайг хүргэж өгнө гээд тэдний гэрээс гарсан нэг мэдсэн унтаад өгсөн байсан. Өглөө нь босоод юу болсон талаар мэдсэн. Би согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Урьд өмнө зодож байгаагүй. Тухайн өдөр Пунцагбалжир их согтуу байсан. Би согтуу байсан учраас юу болсон талаар мэдэхгүй байна. Миний ярьсан зүйл үнэн...,
гэрч Н.Туяацэцэгийн ...би Пунцагбалжирт манай аавд яагаад хар ус уулгачихсан юм та эртхэн авчраад өгчихгүй халуун хоол цайг нь өгөхгүй санаа их зовлоо гэж хэлсэн. Тэгсэн миний өөдөөс хар гичий минь дуугүй байгаарай чамд ямар хамаатай юм пизда чинь надад зүгээр чам шиг гичий олон байгаа шүү гэсэн... ...манай ах Нямдорж та одоо дуугуй байгаач та бас тэгж болохгүй ш дээ гэж хэлтэл манай ахын өөдөөс сохор пизда минь чамд хамаагүй шүү гээд наад сохир 2 нүдийг чинь сохолно шүү гээд тэгээд манай ах руу дайраад нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд манай ах Нямдоржийн хамараас нь цус гарсан. Тэгээд Пунцагбалжир манай ах Нямдорж руу дайраад хутга шөвөг хайгаад тэгээд олохгүй болохоороо гэрийн унь хугалж байгаад чамайг униар сүлбэж ална гээд Нямдорж ах руу дайраад байсан. Тэгээд гэрийн хамаг юм өшиглөөд аргал ус асгасан. Тэгээд би Пунцагбалжирыг хорьж байтал намайг хар гичий минь чамаас болж байгаа юм гээд миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд гэрээс гарахгүй ална гээд дайраад байсан. Тэгээд цуг явж байсан хүн нь чи одоо болио гэтэл нөгөө хүн рүүгээ агсараад байсан. Тэгээд тэр хүнийгээ бас цохисон байх. Тэгээд дараа нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн үед би ах Нямдоржын хамт гэртээ байж байхад Пунцагбалжир гэрт орж ирээд шууд манай ах Нямдоржын нүүр рүү нь гараараа 2 удаа цохихоор нь би та болил доо гэхэд шуур гэрээс гараад яваад өгсөн. Өөр зүйл болоогүй.Анх 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр манай ах Нямдоржийг ална гээд гэрээс гарахгүй байсан яг ямар шалтгааны улмаас гэдгийг би сайн мэдэхгүй. Намайг 03 дугаар сарын 24-ний өдөр миний баруун шанаанд нэг удаа цохисон. Пунцагбалжир 03 дугаар сарын 24-ний өдөр болон 29-ний өдөр согтуу байсан. Нямдорж Пунцагбалжирт гар хүрээгүй. Анх 03 дугаар сарын 24-ний өдөр манай гэрийнхэн болон Пунцагбалжир тэгээд нэг танихгүй хүн байсан. Дараа нь 03 дугаар сарын 29-ний өдөр Нямдорж, Пунцагбалжир тэгээд би байсан. Өөр хүн байгаагүй. 03 сарын 24-ний өдөр Пунцагбалжир Нямдоржийг нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. Харин намайг баруун шанаанд гараараа нэг удаа цохисон. Дараар нь 03 дугаар сарын 29-ний өдөр Пунцагбалжир Нямдоржын нүүрэнд нь 2 удаа гараараа цохисон... гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 275 дугаартай ...Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн О.Нямдоржийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун хацар, нүдний зовхи, хамар орчмын зөөлөн эдэд няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 337 дугаартай ...Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн Н.Туяацэцэгийн биед баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун зовхины гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаарх... дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 616 дугаартай ...Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн *******ын биед гэмтэл тогтоогдохгүй… дүгнэлт, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10/05 дугаартай 66.100 төрөгийн хохирол гарсан гэх “Эй Жэй Жэй Эм” ХХК”-ийн эд зүйлд хийсэн хохирлын үнэлгээний тайлан, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч О.Нямдоржийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбарууд, эмчилгээ хийлгэсэн хохирлын баримтууд, *******т зодуулсан, эд зүйл эвдсэн гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын баримтууд, Төв аймгийн Бүрэн сумн 5-р багийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 320 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт, цахим иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслээр зорчсон тасалбар 5 ширхэг, эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч *******ын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч ******* хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зохих хувийг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч *******ын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тусай ажил хийлгэх ялын найман цагаар буюу цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 16 цагаар тооцож эдлэх ялаас хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг, хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учруулсан ба хохирогч О.Нямдорж нь хохирол, хор уршигтай холбогдуулан шүүгдэгчээс нийт 3.000.000 /гурван сая/ төгрөг нэхэмжилсэнээс, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ******* нь 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлсөн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгч нар 2.000.000 төгрөг нэхэмжилсэнээс нэхэмжлэлтэй холбоотой 1.423.461 /нэг сая дөрвөн зуун хорин гурван мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөгийн баримт хавтас хэрэгт авагдсан, үлдэх 423.461 /дөрвөн зуун хорин гурван мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж, хохирогч О.Нямдоржид олгохыг,
Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.576.539 /нэг сая таван зуун далан зургаан мянга таван зуун гучин ес/ төгрөгийн эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлыг энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээхийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Хэнчбишийн Пунцагбалжирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Хэнчбишийн Пунцагбалжирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун арван зургаан цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Хэнчбишийн Пунцагбалжирын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг буюу 16 цагийг хасаж, нийт эдлэх ялыг зургаан зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Хэнчбишийн Пунцагбалжирт шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг өдрөөр тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Боржигон овгийн Хэнчбишийн Пунцагбалжирт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Хэнчбишийн Пунцагбалжираас нийт 423.461 /дөрвөн зуун хорин гурван мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөг гаргуулж, хохирогч НК95062539 дугаарын регистртэй, Ягаан овгийн Оюунчимэгийн Нямдоржид олгосугай.
8. Хохирогч О.Нямдорж нь эмчилгээний болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Хэнчбишийн Пунцагбалжирт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасугай.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Хэнчбишийн Пунцагбалжирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН