Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч ******* овогт *******н ******* Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* овогт ийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.*******д холбогдох 1923002050026 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 6, ээж, эгч дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын багийн ын хэсгийн тоотод оршин суудаг, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019/хмшз/75 дугаартай захирамжаар хорих ялаас 5 сар 9 хоногийн хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн *******, Регистрийн дугаар: *******, Р.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Л.*******ын 88465559 дугаарын утас руу Цагдаагийн алба хаагчийн нэрийг ашиглан, адуу зарах гэж байгаа мэт зохиомол байдлыг бий болгож, хуурч, түүнээс 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, Мөн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын багийн тоотод Б.*******гийн гэрт түүнтэй уулзах гэж орохдоо угаалгын машин дээр нь байсан Самсунг галакси А7 загварын гар утсыг авч, Б.*******д 800.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Р.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Р.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Л.*******ын 88465559 дугаарын утас руу Цагдаагийн алба хаагч С.ын нэрийг ашиглан, адуу зарах гэж байгаа мэт зохиомол байдлыг бий болгож, хуурч, түүнээс адууны үнэ гэж 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан хэргийн үйл баримт нь нэг сая төгрөг шилжүүлсэн талаараа мэдүүлсэн хохирогч Л.*******ын “...Тухайн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13-14 цагийн орчим намайг эхнэр гийн хамт Ченж нарын зах дээр ажилтай байхад 2 залуу хүрч ирсэн. ...ахаа би цагдаа дээр байцаагдаж байгаа юм шоронд орох гээд тэгээд мөнгөний хэрэг гараад өөрийнхөө адууг зарах гэсэн юм. Би таныг байцаагчтайгаа уулзуулмаар байна гэж хэлээд яваад өгсөн. Явахынхаа өмнө надаас та утасны дугаараа өгчих гээд авч явсан. Би бас адуу мал авах хүн байна уу мэдэж байя гэж хэлсэн. Тэгээд тэд нарыг явсны дараа ченж нарын захын тэнд цагдаагийн машинтай ирсэн. Машинтай ирээд надтай уулзаад наадах нөхөр чинь хулгайн хэрэгтэй шоронд явж байгаад ирсэн нөхөр байгаа шүү та үнэхээр адуу мал авах гэж байгаа бол сайн зураг хөргийг нь авч байгаад, надад хэлж үзүүлж харуулж байгаад мөнгө төгрөгөө өгөөрэй гэж хэлсэн...Тэгээд үдээс хойш миний 88465559 дугаар луу 98885910, 88905910, дугаарын утсаар залгаад шууд Би цагдаагийн байна, наад хоёр чинь над дээр шалгагдаж байгаа, наадах хоёртоо чи тусалчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би энд адуу мал авч байгаа хүн алга байна аа. Хоёрын хооронд 2 адуу авах хүн байхгүй байна гэж хэлсэн чинь наадах хоёр чинь 4 адуу болгоё гэнээ. 3 бүдүүн морь, 1 гүү өгнө гэж байна, им тамгыг сайн хараад зургийг авсан та яасан хүнд итгэдэггүй юм бэ гээд ярьж над руу 98885910, 88985910 дугаарын утсаар 10 гаран удаа залгасан. Тэгээд залгах болгондоо би байна та тэгээд наад хүүхдүүддээ тусалчих найдвартай, би адуу малыг нь хариуцаж авчруулаад өгье гээд дахин дахин хүнд итгэдэггүй юм уу гэж залгаад байхаар нь дансны дугаараа гэсэн чинь хаан банкны гэсэн дансны дугаар өгснийг манай эхнэр хаан банкны экспрес банк АТМ-дээр очиж 1.000.000 /нэг сая/ төгрөг шилжүүлсэн ...Тэгээд мөнгө шилжүүлсний дараа 98885910, 88905910 дугаарын утас руу нь эргэж залгаад ах нь 1.000.000 төгрөг хийчихлээ шүү маргааш найдвартай адуугаа авчраарай гэж хэлсэн чинь за гэж хэлсэн. Тэгээд оройноос эхлүүлэн тухайн гар утас 3 хоног холбогдоогүй. Тэгээд цагдаагийн тай уулзахад би яриагүй миний утасны дугаар биш байна гээд хүнд мөнгөө залилуулснаа мэдсэн. Тэгээд цагдаад өгсөн юм...Би хаан банкны дугаартай овогтой гэх хүний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ё.гийн “...Тухайн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13-14 цагийн орчим нөхрийн хамт Ченж нарын зах дээр байхад, манай нөхөртэй 2 танихгүй залуу ирж уулзсан юм. ...манай нөхөр Л.******* утасны дугаараа өгчихлөө 2 хүүхдэд адуу зарна гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би адуу авахгүй, адууны үнэ унасан байна лээ гэж нөхөртэй хэлсэн. Тэгээд би өөрөө баруун бүс орчихоод буцаж ирсэн чинь манай нөхөр ******* сая цагдаагийн тай тааралдлаа, өмнө дээр шалгагдаж байсан хүн байгаа юм байна гэж хэлсэн гэсэн...Тэгээд бид хоёр гэртээ хариад юм буулгаж байтал шууд нөхөр *******ын 88465559 утсанд 98885910 гэсэн дугаараас манай нөхөртэй би эрүүгийн байна, над дээр саяны хоёр нөхөр хэрэгтэй байгаа юм. Хүний адуу хулгай хийсэн 2 сая төгрөгний, тухайн хүн нь адуу авахгүй бэлэн мөнгө авна гэж байна гэж манай нөхөртэй залгаад их ярьсан. Сүүлдээ би итгэхгүй өөрөө утсыг нь авч хүртэл чи яг эрүүгийн мөн юм уу гэтэл та яасан хүнд итгэдэггүй юм бэ би байна, наад хоёр хүүхдэд чинь 2.000.000 төгрөг хэрэгтэй байгаа юм. Зарах адуу нь бэлэн байгаа, би өөрөө явж адууг нь харсан хэдэн сайхан адуутай юм байна, нөгөө хүмүүс нь адуу авахгүй мөнгө авна гээд байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би байн байн залгаад байхаар нь итгэсэн. Тэгээд би чамд аваачаад өгье хаана байгаа юм гэсэн чинь би өрөөндөө энэ хоёр хүүхдийг асуугаад байж байна, та чинь яасан хүнд итгэдэгүй юм бэ ...Би танд хүний данс өгье тийшээгээ хийчих, тэгээд би өөрөө тамга тэмдэгтэй цаас танд аваачиж өгнө гэсэн. Гялс мөнгөө хийчих энэ хоёр хүүхэд унаа тэргээ бэлдсэн, бензин тосоо хийсэн хүлээж байна гээд яриад байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад Баруун бүсийн Хаан банкны Экспресс банкинд очиж 1.000.000 төгрөг явуулсан дансанд нь хийх гэтэл овогтой гэх хүний данс байсан, тэгэхээр нь эргэж утсаар яриад аа чиний данс биш байна гэж хэлсэн чинь, эгчээ та хүнд итгээ наад гэх хүнийхээ дансанд хийчих, маргааш 14 цаг гэхэд адуунууд нь ачигдаад аймагт орж ирнэ. Тэгэхээр цуг очиж үзээд адуунууд ав гэж хэлсэн. Тэгээд нийт 2.000.000 төгрөгөнд 3 морь, 1 гүү зарна гэсэн. Тэгэхээр нь би бас 1.000.000 төгрөг шилжүүлэн, адуугаа авахдаа үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж бодоод итгэж тухайн данс руу өөрийнхөө тоот хаан банкны данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн... Мөнгө шилжүүлсний дараа над руу тухайн 88905910 дугаарын утаснаас над руу залгаж 1.000.000 төгрөг ороод ирлээ эгчээ маргааш 14 цаг гэхэд адуугаа цуг авъя би одоо өрөөндөө ажилтай байна, тамгатай цаасаа би өөрөө аваачаад маргааш өгье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь тухайн дугаар луу залгахад утас нь огт холбогдоогүй. Тэгээд Цагдаагийн эрүүгийн ын гар утасны дугаарыг олж өөртөө нь ярьсан чинь би юу адуу бэ? Би хүн явуулаагүй, та худлаа хүнд мөнгө өгсөн талаар хэлсэн. Тэгээд хүнд мөнгөө залилуулснаа мэдсэн...” гэсэн мэдүүлэг, Р.******* өөрийнх эзэмшлийн ХААН банкны тоот данснаас дамжуулан 1 сая төгрөг авсан талаараа мэдүүлсэн гэрч Т.гийн “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн орчим санагдаж байна. Би Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр эрүүл мэндийн хуудас бөглүүлэх гээд явж байтал 2 залуу надтай тааралдсан юм. Нэгийг нь бол би зүс танина, нэрийг нь мэдэхгүй, нөгөөдөхийг нь танихгүй. Тэгсэн намайг зүс таних залуу нь сайн байна уу та гэж мэндлээд намайг гар утсаа өгөөч найзыгаа хөдөө явуулах гэсэн юмаа аав, ээж рүү нь залгаж мөнгө авах гэсэн тэгээд таны данс руу мөнгө хийлгэчихий гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө хаан банкны тоот дансны дугаарыг өгсөн. Би тэгээд гар утсаа тэр зүс таних залууд өгчихөөд эмчийн өрөө рүү орсон. Тэр хооронд тухайн зүс таних залуу миний гар утсаар хүнтэй яриад байсан. Юу ярьж байсныг нь мэдээгүй. Би 7-8 эмчид үзүүлээд нэлээн удсан. Тэр хооронд эмнэлгийн коридорт тухайн миний зүс таних залуу миний утсаар ярьж л байсан...Тэгээд зүс таних залуу намайг таны данс руу одоо мөнгө орно та аваад өг гэсэн. Би эмнэлгээс гараад явж байтал миний хаан банкны дансанд 1.000.000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр нь би түүнийг Хас банкны АТМ-с 500.000 төгрөгөөр 2 удаа авч өгсөн...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгчтэй хамт явж байсан талаар мэдүүлсэн гэрч С.ын “...Отгон сум явна гээд намайг дагуулж мөнгө олно гэж Ченж нарын зах дээр ирсэн юм...Тэгээд шууд адуу авах хүн байна уу гээд нэг ченж ахтай уулзсан. Адуу зарна Донойн хөндийгөөс авчирна, цагдаа дээр шалгагдаж байгаа ахмад гэх хүн дээр танина биз дээ, хохирлын мөнгө төлөх гэсэн юм аа гэж хэлээд байсан. Тэгээд тэндээс мөнгө ч аваагүй утасны дугаарыг нь аваад төв рүү явсан. Би замдаа явж байхдаа чи юун адуу яриад юун хэрэг яриад байгаа юм бэ Чи найзыгаа асуудалд хийх гэж байгаа юм биш биз дээ гэж асуухад зүгээрээ андаа айлтгүй, би ахаас очоод өөрийнхөө 2 адууг авчираад зарчихна гэж хэлсэн. Тэгээд нэгжтэй утас хайгаад явж байгаад Нэгдсэн эмнэлгийн дотор талд ороод ******* нэг таньдаг ахынхаа утсыг гуйж авч ярьсан. Би тухайн утсаа өгч *******д яриулсан ахыг сайн танихгүй, одоо харвал царайг нь танина. Тэгээд тухайн эмнэлэгт байсан ахын утсаар тухайн ченжтэй цагдаа болоод “би цагдаагийн ахмад нь над дээр ******* хэрэгтэй байгаа, хохирлын мөнгө төлөх гэсэн юм адуугаа харчихаад орой Донойгоос авчираад өгнө” гэж хэлсэн. Тэгээд надаас холдоод бас нилээн удаан 2-3 удаа утсаар нь ярьж байгаад мөнгө авахаар боллоо гэж хэлсэн. Тэгээд данс байхгүй байсан тул тухайн гар утсаараа яриулсан ахын дансыг тухайн адуу зарна гэж ярьсан ченж рүү ******* явуулсан. Тэгээд удалгүй дансанд нь 1.000.000 төгрөг орсон бөгөөд, тухайн ах Чигэстэй рестораны хажуу талын Хас банкны АТМ-ээс 500.000 төгрөг 2 удаа авч өгсөн...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн Р.*******ийн “2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагийн орчим би гэдэг найзынхаа хамт Улиастай сумын Богдын гол багт байрлах ченжийн зах дээр таксигаар очсон юм. ...би тэр хавиар ченж нараас адуу мал авч байгаа хүн байна уу гэж сурсан ...би та адуу надаас авчих би цагдаа дээр ажилтай байгаа юм тэгээд мөнгөний хэрэг болоод байна болохгүй бол би таныг байцаагч тай яриулъя гэсэн тэгсэн нөгөө ченж ах намайг үнэн бол тай яриул гэсэн тэгэхээр нь би утасны дугаарыг нь асуусан тэгсэн надад өөрийнхөө гар утасны 88465559 дугаарын утасны дугаарыг өгсөн. ...ченжийн захын хажуугаар төв орох гээд явж байсан нөгөө ченж ахтай цагдаа уулзаад машинтайгаа зогсож байсан. Тэгээд би тай аймгийн нэгдсэн эмнэлэг орж өмнөх өдөр өгсөн шинжилгээнийхээ хариуг авах гээд эмнэлэг дээр явж байсан тэгсэн миний өмнө таньдаг байсан гэдэг залуу эмнэлэг дээр явж байсан тэгэхээр би г гар утсаараа нэг яриулчих гэж гуйсан тэгсэн тэг тэг гээд надад өөрийнхөө гар утсыг өгөхөөр нь би нөгөө гар утсаар нь нөгөө ченж ахын 88465559 дугаарын утас руу залгаж мөнгө авмаар санагдаад тэр дугаар руу нь залгаж би байна наад хоёр залуудаа тусалчих наад хоёр залуу чинь адуугаа найдвартай аваад ирнэ гэж ярьсан нөгөө ченж ах энд 2 адуу авах хүн алга байна гэж утсаа салгасан тэгэхээр нь би жоохон байж байгаад нөгөө ахын утас руу залгаад 2 адуугаа нөгөө хоёр залуу чинь 4 адуу болгож өгье гэж байна эхлээд нэг адууны мөнгийг нь өгчих гэж байна тэгээд 4 адуугаа авч ирэхээрээ үлдсэн 3 адууны мөнгийг нь өгчих наад хоёртоо итгэл үзүүлчих гэхчлэн би цагдаагийн нэрийг барьж гийн гар утаснаас 10 аад залгасан. Тэгсэн нөгөө ченж ах за тэгвэл найдвартай хүмүүс юм бол дансных нь дугаарыг явуулчих би 1.000.000 /нэг сая/ төгрөг хийчихье гэсэн тэгэхээр нь би г та дансаа надад хэлээд өгөөч би хүнээс мөнгө авах ёстой юм таны дансанд хийлгээд авъя гэсэн ах тэг тэг гээд би ахын данс руу нөгөө 1.000.000 төгрөгийг хийлгэж аваад Хас банкны АТМ дээрээс нөгөө 1.000.000 төгрөгийг ахын данснаас виза картаар нь авахуулаад тэгээд ахын утасны нэгжийг ашиглаж нөгөө ченж ахтай утсаар ярьсан болохоор 30.000 төгрөг өгсөн. ...Өмнө би хэрэгт холбогдож байцаагч дээр байцаагдаж байсан тэгээд л цагдааг таних болсон. Өөр ямар нэг холбоо харилцаа байхгүй. байцаагч тухайн өдөр намайг нөгөө ченж ахтай уулзчихаад явсны дараахан нөгөө ченж ахтай уулзаад зогсож байгааг би хараад тэр ченж ах, байцаагч хоёрыг танил юм байна гэж бодоод тэр ченж ах руу ахын нэрийг бариад ярьчихаар надад мөнгө өгчих байх гэж бодоод ахын нэрийг бариад ченж ах руу утсаар ярьж байгаад мөнгө авчихсан юм. Ченж ахаас нэрийг нь барьж утсаар ярьж мөнгө авсан талаар би байцаагчид хэлээгүй...Өөр хүн яриагүй би ганцаараа л ярьсан... бол тэр яриаг сонсоогүй. ...С. ченж ахаас мөнгө авах ажиллагаанд оролцоогүй. Тэр ахтай утсаар ч яриагүй. Тухайн 1 сая төгрөгнөөс С. аваагүй... Мөнгө олох гэж ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг болон овогтой гийн тоот дансны хуулгын баримт, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Хас банкны АТМ-ны камерийн бичлэг зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж тэрээр бусдад хохирол учруулжээ. Мөн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын багийн тоотод Б.*******гийн гэрт орохдоо угаалгын машин дээр нь байсан Самсунг галакси А7 загварын гар утсыг авсан хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Б.*******гийн “... Би Зэвсэгт хүчний 325-р ангид ажил дээрээ ээлжинд хоночихоод 2019 оны 12 дугаар сарын 19-ний өглөө ээлжнээс буугаад ...гэртээ ирээд ганцаараа унтахдаа гэрийнхээ хаалгыг дотроос нь цоожилолгүй унтаад өгсөн. Би унтахдаа гэрийнхээ дотор байсан угаалгын машин дээр өөрийнхөө Самсунг галакси А7 загварын гар утсаа тавьчихаад унтаад өгсөн юм. Тэгээд би унтаж байгаад сэрсэн миний гар утас алга болчихсон байсан. Тэр үедээ би таньж мэддэг хүмүүс аваад нуучихсан байх гэж бодоод байсан тэгсэн миний гар утас олдохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан... Би гар утсаа 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймагт NEXT ХХК-ны үзэсгэлэн худалдаанд зарагдаж байсан утсыг ХААН банкны лизингээр 1.299.900 /нэг сая хоёр зуун есөн мянга есөн зуун/ төгрөгөөр худалдаж авсан. Миний утас 2018 онд үйлдвэрлэгдсэн ягаан өнгийн шилэн гадаргуутай 64GB багтаамжтай, UERO стандартын 2 сем карт уншдаг сэв суугаагүй шинэ утас байсан ...Би одоо өөрийнхөө гар утсыг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлж байна. ...2019 онд Наранд Р.*******ийг ажиллаж байхад нь танилцаж байсан юм. Р.******* манай гэрээр бол орж байгаагүй. Харин манай гэр тэнд байдаг гэдгийг бол мэднэ. ...манай эхнэр чиний утас угаалгын машин дээр байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэртээ утсаа хайгаад олохгүй болохоор манай гэрийн урд талд байдаг Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн манай гэрийн үүд хэсэг рүү харсан камерын бичлэгийг шүүсэн. Тэгсэн манай гэрийн хаалгаар толгойдоо хар ноосон малгай өмссөн, дээгүүрээ үстэй захтай хар өнгийн богино савхин курчик өмссөн, доогуураа бараан өнгийн жинсэн өмд өмссөн залуу манай гэрийн хаалгаар ороод 2 минут орчим болоод манай гэрээс буцаад гарч байгаа бичлэг үлдсэн байсан. Би тэр үед миний л таньдаг хүн юм бодоод байсан. Нэг л санаад буухгүй байсан. ...хэд хоногийн дараа Р.*******тэй дэлгүүрийн үүдэнд тааралдсан нөгөө камерын бичлэгт бичигдсэн хувцастайгаа явж байхыг нь би хараад тэгээд Р.*******ийг цагдаа дээр авч ирээд Р.*******ийг чи миний гар утсыг авчихсан байна камерын бичлэг дээр байгаа хүн чи мөн байна гэж хэлсэн үгүй гээд байхаар нь гэдэг цагдаатай уулзуулаад үлдээсэн юм. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа цагдаа таны гар утсыг Р.******* авсан гэж байна та цагдаад өргөдлөө өгчих гэсэн...” гэсэн мэдүүлэг, Д.ын “...Манай нөхөр Зэвсэгт хүчний 325-р ангид дээр ээлжинд хоносон юм. Тэгээд өглөө ээлжнээс буухад нь би машинтай нөхрөө очиж аваад бид хоёр гэртээ ирсэн. Тэгээд гэртээ байж байгаад манай нөхөр өмнөх шөнө нь нойргүй хоносон болохоор унтаад өгсөн. Би гэртээ байж байгаад гэрээсээ гараад ажилдаа явсан. Намайг ажилдаа явах үед манай нөхөр Б.******* гар утсаа гэрийнхээ угаалгын машин дээр тавьчихсан харагдаж байсан. Гэртээ ирж 19 цагийн үед ирж нөхрөө сэргээд хоол ундаа хийж идчихээд байж байсан манай нөхөр гар утсаа асуухаар нь би намайг гарах үед угаалгын машин дээр байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэртээ гар утсыг нь хайгаад олоогүй юм. Тэгэхээр нь хоёулаа манай гэрийн урд талд байдаг Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хяналтын камерын бичлэгийг шүүж гэрт ямар нэг хүн орсон талаар үзэхэд манай гэрийн үүдээр хар ноосон малгайтай, дээгүүрээ үстэй захтай хар савхин богино хүрэмтэй, доогуураа бараан өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүн ороод хоёр минут орчим болоод буцаад гарч байгаа бичлэг байсан. ...бид хоёр нэг л таньдаг хүн байх гэж ярилцаад нөгөө камерын бичлэгийг миний гар утсан дээр хийж авсан. Тэгээд хэд хоногийн дараа ...манай нөхөр Б.*******гийн таньдаг гээд нэг залуутай дэлгүүрийн үүдэнд тааралдсан нөгөө залуу нөгөө камерт бичигдсэн хувцастайгаа явж байсан. Тэгээд бид хоёр цагдаа дээр авч ирж өгсөн...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн гар утсыг нууцаар авч талаараа мэдүүлсэн Р.*******ийн “...2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...17 цагийн үед гэр рүүгээ явах замдаа Б.*******г гэртээ байвал уулзах санаатай Б.*******гийн гэрт яваад очсон гэрийнх нь хаалга онгорхой Б.******* гэр дотроо орон дээрээ унтаж байсан. Тэгсэн орны урд хэсэгт байрлах цагаан өнгийн угаалгын машин дээр нэг гар утас байхаар би нөгөө гар утсыг аваад гараад тэдний гэрээс шууд гараад явсан. ... Ягаан өнгийн гэртэй, А7 маркийн шинэвтэр гар утас байсан... Би тэр утсыг ямар нэг хүнд харуулаагүй. Өөрийн өмсөж явсан куртикныхаа халаасанд хийчихсэн байсан... Би дээгүүрээ хар өнгийн үстэй захтай, хар өнгийн богино савхин куртиктай, доогуураа хар өнгийн жинсэн өмдтэй, хар богино түрүүтэй гуталтай явж байсан. ...гэрт ороод Б.*******г унтаж байхаар нь гар утсыг нь хулгайлчихсан юм. ...Наран бааранд зөөгч хийдэг байсан тэр үед Б.*******тай танилцсан. ...Б.*******гийн гэрийг би Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хажууд байдгийг танилцсаныхаа дараахан Б.*******гийн гэдэг найзтай гэрийнх нь гадаа очиж уулзахдаа мэдэж авсан юм. Өмнө Б.*******гийн гэрээр орж байгаагүй... Би хулгайн хэрэг хийсэндээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг болон 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Р.*******ийн мэдүүлгийг газар нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн яллагдагч Р.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гэх хар өнгийн савхин куртикийг хураан авсан тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Р.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрхи мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******д 800000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссын үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч нь бусдын Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, Б.*******гийн гэрт орохдоо угаалгын машин дээр нь байсан Самсунг галакси А7 загварын гар утсыг авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй. Мөн шүүгдэгч Р.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Л.*******ын 88465559 дугаарын утас руу Цагдаагийн алба хаагч С.ын нэрийг ашиглан, адуу зарах гэж байгаа мэт зохиомол байдлыг бий болгож, хуурч, түүнээс адууны үнэ гэж 1.000.000 төгрөгийг иргэн н дансаар өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу залилах гэмт хэргийн шинжтэй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч Р.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд шүүгдэгч Р.*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгч Р.******* нь хохирогч Л.*******, Б.******* нарт хохирол төлбөрөө төлсөн бөгөөд хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Р.*******ийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нь хохирогч нарт хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Харин шүүгдэгч Р.*******ийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэнийг” хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ. Шүүгдэгч Р.******* нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан ба 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019/хмшз/75 дугаартай захирамжаар хорих ялаас 5 сар 9 хоногийн хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэжээ. Шүүгдэгч Р.******* нь хорих ялаас 5 сар 9 хоногийн хугацааны өмнө суллагдсан бөгөөд дээрх хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй. Иймд шүүгдэгч Р.*******д Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.1 дэх хэсгүүд, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019/хмшз/75 дугаартай захирамжаар хорих ялаас 5 /таван/ сар 9 /ёс/ хоногийг хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон 5 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 12 сар 39 хоног буюу 01 /нэг/ жил 39 /гучин ёс/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй. Шүүгдэгч Р.*******ээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD бичлэгийг хавсаргаж, хар өнгийн савхин хүрмийг шүүгдэгчийн хүсэлтээр устгах нь зүйтэй гэж үзээд. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6, 1.8, болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийн *******д 07 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 3.Шүүгдэгч Р.*******д Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,2, 2.1 дэх хэсгүүд, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019/хмшз/75 дугаартай захирамжаар хорих ялаас 5 /таван/ сар 9 /ёс/ хоногийг хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон 5 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 12 сар 39 хоног буюу 01 /нэг/ жил 39 /гучин ёс/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан 12 сар 39 хоног буюу 01 жил 39 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ийн шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай. 6.Шүүгдэгч Р.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 7.Шүүгдэгч Р.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Л.*******ад 1.000.000 төгрөгийн, Б.*******д 800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдсугай. 8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD бичлэгийг хавсаргаж, хар өнгийн савхин хүрмийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 9.Шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс 2.000.000 төгрөгийн нас гүйцсэн 2 тооны морийг битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5/19 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 10.Шүүгдэгч Р.*******ээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай. 11.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 12.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА