Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/309

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Уртнасан, 

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Харийн нуур овгийн Хүдэрбаатарын Дашзэвэг, Арслан овгийн Батбаатарын Нямсүрэн нарт холбогдох эрүүгийн 1834007690344 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1995 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт , улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Х овгийн Х.Д

      

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1996 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Т, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, А овгийн Б.Н

 

                                Холбогдсон хэргийн талаар

                               /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч *******,******* нар нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Энхтайвантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар бүлэглэн түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ийн:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахиж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

1.2.  Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч*******гийн:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахиж мэдүүлэг өгөхгүй гэв. 

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Т.Энхтайваны:

“...2018 оны 09 дүгээр сахрын 29-ний өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Баян-Өнжүүл суманд дэлгүүрийн барилга барих ажил хийж байхад нутгийн залуу Давааням манай хашаанд орж ирэн гагнуурчин байна уу, гэж асуусан. Тэгэхээр нь би байшингийн хойно байгаа гэж хэлчихээд цаад барилга дээр байж байхад араас орж ирэн хүний нутагт чи ирчихээд аятайхан харьцсангүй гэсэн. Тэгэхээр нь би хүний байхдаа яадгийн би Төв аймагт нутагтаа явж байна гэсэн чи аль нутгийнх юм бэ гэхээр нь би Баян-Өнжүүл сумынх гэсэн. Тэгсэн би чамайг хараагүй юм байна би тамгын газар ажилладаг Засаг даргатай уулзаарай гэсэн. Тэгэхээр нь би яасан гэж засаг даргатай чинь уулзах юм гэж хэлсэн. Тэгтэл Давааням намайг нэг удаа мөрлөхөөр нь би буцаагаад нэг удаа мөрлөсөн. Тэгээд Давааням гараад явсан. Тэгээд би амьдрах байрандаа ороод байж байтал Давааням араас орж ирээд пийшэн яаж өрсөн юм бэ гэж асуучихаад буцаад гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд шавар хийж байсан Дорж ахын шавар тэгшлэгчийг нь аваад шаврыг нь татаж үзээд байсан. Тэгээд ойр зуурын юм асууж байгаад дахиад гараад явсан. Тэгээд 19 цагаас 20 цагийн хооронд байх нутгийн 4 залуу орж ирсэн. Тэгээд Нармандах мандах гэдэг залуу нь манай гагнуурчин залуугийн татаж байсан тамхийг нь булаасан. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ гэсэн чинь Нармандах гэдэг залуу нь ахыг яагаад дээрэлхээд байгаа юм бэ гэсэн. Тэгээд юу яриад байгаа юм бэ гэсэн чинь Давааням араас нь орж ирээд байж байтал Дашзэвэг гэдэг залуу нь намайг гараа раа нүүрэнд нэг удаа цохиод авахаар нь би зууралдаад байж байтал Дашзэвэг нь дахиад миний нүүр рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд би арагшаа хана мөргөж унаад амнаас цус гоожоод сууж байхад цээж рүү Нямсүрэн гэдэг залуу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал Давааням, Нармандах гэдэг 2 залуу хоорондоо муудалцаад гараад явсан. Тэр хооронд би шүд хугарчихлаа гэж хэлтэл Дашзэвэг харья гэж хараад хугараагүй байна одоо хугалаад өгөх үү гээд хажууд суугаад байсан. Тэгэхээр нь одоо больцгооё гэсэн. Тэгтэл гаднаас Давааням, Нармандах нар орж ирээд Давааням нь намайг боосон. Тэгээд намайг цохиж чадаагүй бид хоёр зууралдаж газар унасан. Нармандах нь манай Дорж ахтай муудалцаад байсан. Ийм л зүйл болсон. Намайг Дашзэвэг, Нямсүрэн Давааням нэртэй залуучууд зодсон яг ямар шалтгааны улмаас гэдгийг би сайн мэдэхгүй байна. Би цоо эрүүл байсан. Давааням, Нямсүрэн, Амаржаргал, Нармандах, Дашзэвэг, Дорж, Ганчулуун, Пүрэвдрорж, би өөр хүн байгаагүй. Би тэр залуучуудыг хараад танина. Намайг Дашзэвэг гэдэг залуу баруун гараараа нүүрэнд нэг удаа дараа нь хөлөөрөө нүүрэнд нэг удаа өшиглөсөн Дараа нь Нямсүрэн гэдэг залуу баруун гараараа нэг удаа нүүрэнд алгадсан. Тэгээд хөлөөрөө намайг сууж байхад цээж рүү нэг удаа өшиглөсөн. Давааням нь намайг нэг удаа боож унагаасан. Өөр хүн цохиж зодоогүй. Тэр залуучууд бага зэрэг хэрэглэсэн байсан. Би гомдолтой байна хохирол болох эмчилгээний нийт 1.870.000 төгрөг тэгээд өөр ажлын цалин болох 4 хоногийн 330.000 төгрөг нэхэмжилж байна. Би огт хүн зодож цохиогүй. Төв амйгийн Баян-Өнжүүл сумын төвд шинээр баригдаж байгаа дэлгүүрийн барилга дотор болсон. Тэр залуучуудтай урьд өмнө нь маргалдаж байгаагүй...” /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн хохирогч Т.Энхтайваны:

“...Миний дээд уруулын язарсан шарх, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралтыг Дашзэвэг гараараа болон хөлөөрөө өшиглөсөн. Дараа нь Нямсүрэн баруун гараараа нэг удаа алгадаад дараа нь хөлөөрөө намайг сууж байхад цээж рүү нэг удаа өшиглөсөн эдгээр гэмтэлүүдийг Нямсүрэн болон Дашзэвэг учруулсан. Харин зүүн өвдгөнд зулгаралт, баруун хөлөнд хөнгөн хавдар гэмтлийг Давааням намайг мушгиж газар унагаахдаа учруулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Би хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд суухгүй...” /хх-ийн 13 дугаар хуудас/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч А.Доржийн:

“...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өнжүүл сум дээр дэлгүүрийн барилга дээр ажиллаж байтал 18 цагийн үед нэг залуу орж ирээд юм асууж байгаад гарсан юм. Тэгээд 1 цагийн дараа байх 5 залуу орж ирээд Нармандах гэдэг залуу нь Пүрэвдоржийг тамхи татаад сууж байхад нь тамхийг нь булаагаад унтраасан. Тэгэхэд би буланд сууж байсан юм. Тэгээд нэг мэдсэн бужигнаад эхэлсэн. Тэгэхээр нь би хартал Энхтайван газар уначихсан байхаар нь би дундуур нь ортол гайгүй болсон. Тэгээд Энхтайван шүд хугарчих шиг боллоо гэтэл би үзсэн чинь Энхтайван өөрөө гайгүй байх шиг байна гэсэн. Тэгтэл тэр залуучууд хугараагүй байвал хугалаад өгье дайраад байсан. Яг хэн нь Энтайваныг цохисныг харж чадаагүй. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Тэр талаар би сайн мэдэхгүй байна. Гагнуур хийх үү гээд асуугаад яваад байсан. Энхтайван, Ганчулуун, Пүрэвдорж тэгээд тэр 5 залуу, би өөр хүн байгаагүй. Тэд нар орж ирээд шууд манай даамал болох Энхтайваныг л зодсон өөр хүнийг зодоогүй. Тэр залуучууд бүгд халамцуу байсан. Энхтайван болон тэнд ажиллаж байсан хүмүүс согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэд нарыг зодож цохисон асуудал байхгүй. Би яг сайн харж чадаагүй бүгдээрээ л зодоод байх шиг харагдсан. Тийм зүйл огт байгаагүй байх. Тэр талаар би сайн мэдэхгүй байна. Би тэд нарыг огт танихгүй...” /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Пүрэвдоржийн:

“...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 18 цагийн үед Төв аймгийн Баян-Өнжүүл сумын төвд барилгын ажил хийгээд байж байхад эхлээд нэг ягаан дээлтэй өөрийгөө тамгын газарт ажилладаг гээд нэг залуу орж ирсэн. Тэгээд юм асууж байгаад гагнуур хийгээд өгөөч гэхээр нь би завгүй байгаа гэж хэлсэн чинь тэр залуу гараад яваад өгсөн. Тэгээд 1 цаг орчмын дараа тэр залуу өөр 4 залуугийн хамт орж ирээд дээлтэй хүрэмтэй нөхөр миний татаж байсан тамхийг булаагаад унтраасан. Тэгээд яасан юу болсон бэ гэтэл тэд нар бүгдээрээ та нар ах яагаад байна гээд маргаан үүсгэж эхэлсэн. Тэгээд манай даамал Энхтайваныг Дашзэвэг гэдэг залуу нь цохиод авах шиг болсон. Тэгээд бужигналдаад байшингийн гэрэл унтарсан. Тэгэхэд тэнд байсан дээлтэй хоёр залуу бас хоорондоо маргалдаж зодолдоод байх шиг байсан. Тэгтэл Энхтайваныг тэр Дашзэвэг гэдэг залуу нь гараараа цохиод байсан. Тэгээд Энхтайван газар унасан чинь нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн ямар ч байсан тэнд бужигнаад тэнд орж ирсэн 5 залуугаас Амраа гэх залуугаас бусад нь Энхтайваныг зодож цохисон. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Баян-Өнжүүл сумын төвд дэлгүүрийн барилга дотор болсон. Тэр талаар би сайн мэдэхгүй байна. Анх тэр Даваасүрэн гэх залуу орж ирээд дарга нь хаана байна гэж асуугаад гагнуур хийх үү гэхээр нь завгүй байна гэж хэлтэл 1 цагийн дараа 4 залуугийн хамт орж ирээд шууд зодсон. Энхтайван, Ганчулуун, Дорж тэгээд тэр 5 залуу тэгээд би байсан. Өөр хүн байгаагүй. Тэд нар орж ирээд шууд манай даамал болох Энхтайваныг л зодсон. Өөр хүнийг зодоогүй. Тэд нарыг зодож цохисон асуудал байхгүй. Тэр Амраа гэх залуугаас бусад нь бүгд гараараа цохисон. Тэгээд тэр Дашзэвэг гэдэг залуу нь нүүр рүү нэг удаа өшиглөсөн.        Энхтайван согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Энхтайвангийн биед үүдэн хоёр шүд нь хөдөлсөн уруул нь дотор талдаа язарсан нүүр нь хавдсан хөл нь явж чадахгүй байсан. Тэр залуучууд бүгд халамцуу байсан...” /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч М.Ганчулууны:

“...09 сарын 29-ний өдөр 17 цагийн үед нэг залуу орж гараад ойр зуурын юм асуугаад яваад байсан. Би гагнуур хийлгэх гэсэн юм гагнуурчин байгаа юу гэхээр нь Пүрэвдоржтой уулзтал завгүй гэж хэлсэн. Тэгээд гарч яваад 1 цаг гарангийн дараа 5 уулаа эргэж орж ирээд та нар ахыг дээрэлхлээ гээд шууд манай даамал Энхтайваныг яах гэж байгаан юу болж байна гэж хэлтэл зодоод эхэлсэн. Тэгээд бид нар салгах гээд бүр их бужигнасан юм болсон. Эхлээд Нармандах гэдэг залуу нь Энхтайванг гараараа нүүрэнд нь цохисон. Тэгээд араас нь Дашзэвэг гэдэг залуу Энхтайвангийн нүүр рүү өшиглөсөн. Тэгээд Даваасүрэн гэдэг залуу нь Энхтайванг хүзүүдээд тэр хоёр давхраараа газар унасан чинь тэр Амраа гэдэг залуугаас бусад нь бүгд Энхтайванг цохиж өшиглөсөн. Тэгээд гайгүй болтол тэр Нармандах, Даваасүрэн хоёр нь хоорондоо зодолдоод байсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. Эхлээд Нармандах нь Энхтайванг гараараа нэг удаа тэр Дашзэвэг нь хөлөөрөө нүүрэнд нь нэг удаа тэгээд Энхтайванг газар унасан хойно нь бүгд өшиглөж гараараа цохисон. Яг хэн нь хэдэн удаа цохисныг сайн мэдэхгүй байна. Тэр Амраа гэдэг залуу нь салгах гээд оролдоод байсан. Энхтайван, Дорж, Пүрэвдорж тэр 5 залуу тэгээд би байсан өөр хүн байгаагүй. Тэр залуучууд бүгд халамцуу байсан. Энхтайван болон тэнд ажиллаж байсан хүмүүс согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэд нарыг зодож цохисон асуудал байхгүй. Анх орж ирсэн залуу нөгөө хэддээ худлаа ярьсан байх манай ахыг дээрэлхээд байна уу гээд орилоод байсан. Тийм л шалтгаанаар зодсон байх. Амраа гэдэг залуугаас бусад нь бүгд зодсон. Эхлээд Нармандах нь гараараа тэгээд Дашзэвэг нь хөлөөрөө нүүрэнд нэг удаа өшиглөсөн. Дараа нь Даваасүрэн гэдэг залуу нь хүзүүдэж унагаасан. Тэгээд бүгд өшиглөөд гараараа цохиод байсан...”/хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

2.5. . Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Даваанямын:

“...Тэр өдөр би найз нартайгаа жаахан архи уусан байсан. Тэгээд 18 цагийн үед сумын төв дээр барилга барьж байсан Алтанбулаг сумын залуучууд дээр ороод гагнуур хийх хүн байна уу гэж асуусан. Тэгээд тэндээс гарсан юм. Тэгээд айл руу л алхсанаа санаж байна. Тэгээд Амаржаргалынд очоод ахиад Нийслэл нэртэй 2.5 литрийн 2 ширхэг пиво уучхаад Нармандах, Нямсүрэн, Дашзэвэг, Амаржаргал нарыг аваад тэнд очсон. Тэгээд тэр дотор яг юу болсныг сайн санахгүй байна. Би их согтуу байсан. Тэр Алтанбулаг сумын залуучуудыг жаахан айлгая гэж ярилцсан байсан. Нармандах, Нямсүрэн, Дашзэвэг, Амаржаргал тэгээд би байсан. Бид нар бүгд халамцуу байсан. Тэр бүгдийг би сайн санахгүй байна. Би тухайн үед их согтуу байсан...” /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч *******ийн:

“...Тэр өдөр би найз Амаржаргалын гэрт Нийслэл нэртэй 2.65 литрийн 4 ширхэг пиво Амаржаргал, Нямсүрэн, Нармандах бид 4 хувааж уусан. Тэгээд бид 4 гарчхаад эргээд 18 цаг өнгөрч байхад Амаржаргалын гэрт иртэл Давааням ирчихсэн байсан. Тэгээд урд Алтанбулагын барилгын нөхдүүд томроод байна очоод жаахан айлгамаар байна гэсэн. Тэгээд Амаржаргал, Нямсүрэн, Нармандах, Давааням бид 5 очоод та нар яагаад ахад томроод байгаа юм бэ гэсэн. Тэгтэл тэр Энхтайван гэдэг залууг Давнааням заамдаад авсан. Тэгэхээр нь би тэр залуугийн цээжинд нь хөлөөрөө жийсэн чинь газар унасан. Тэгсэн Давааням ахиж зууралдаад байж байтал Нямсүрэн, Энхтайванг алгадсан. Тэгээд удалгүй би Энхтайвангийн нүүрэнд нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд Давааням Энхтайван хоёр зууралдаад байсан. Өөр зүйл болоогүй ахиж цохиж зодоогүй. Тэр Алтанбулаг сумын залуучуудыг жаахан айлгая гэж ярилцсан байсан. Тэгээд очсон юм. Над руу жаахан томроод байхаар нь зодчихсон юм. Нармандах, Нямсүрэн, Давааням, Амаржаргал тэгээд би байсан. Би тухайн үед халамцуу байсан. Тэр газар бид 5-аас гадна 4 хүн байсан. Нямсүрэн нэг удаа алгадсан Давааням зууралдаж байсан. Өөр хэн хэн цохисон талаар би хараагүй мэдэхгүй байна. Энхтайван эрүүл байх шиг байсан...” /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Н.Нармандахын:

“...Өчигдөр буюу 2018 оны 09 сарын 29-ний өдөр би сумын төвд орж ирээд 16 үед Амаржаргалын гэрт очиход Дашзэвэг, Нямсүрэн тэр гурав байсан. Тэгээд бид 4 Нийслэл нэртэй 4 ширхэг 2.5 литрийн пиво уусан. Тэгээд байж байтал гаднаас Давааням ах орж барилгын хүмүүс жаахан хэгжүүрхээд байна гэсэн. Тэгээд удалгүй бид 5 сумын төвд дэлгүүр барьж байгаа тэр хүмүүс дээр очсон. Тэгээд тэр байшинд ортол Давааням, Энхтайванг заамдсан. Тэгээд би дараа нь пийшингийн өмнө сууж байсан залуугийн тамхийг нь унтраасан. Тэгээд байж байтал Дашзэвэг, Энхтайванг нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод хөлөөрөө цээж рүү нь нэг удаа өшиглөөд унагаасан. Тэгээд би хажуу талд байсан залуутай маргалдаж байгаад гарсан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Бид нар Амаржаргалын гэрт бүгд очицгоосон. Өөр зүйл болоогүй. Бид нар тэр залуучуудыг жаахан айлгая гээд очсон юм. Би тэр залууг танихгүй би хүнд гар хүрээгүй. Бид нар бүгд халамцуу байсан. Тэр барилгын 4 хүн тэгээд бид 5 байсан өөр хүн байгаагүй. Давааням анх багалзуурдсан. Тэгээд Дашзэвэг гараараа нүүрэнд цохиж хөлөөрөө цээжинд нь өшиглөсөн. Хэн хэн цохисон талаар би мэдэхгүй. Тэгээд би гараад яваад өгсөн. Айлгая гэж очоод зодоон болчихсон. Энхтайван эрүүл байсан. Тэнд байсан хүмүүс бас эрүүл байсан. Харин Давааням, Нямсүрэн, Дашзэвэг, Амаржаргал бид нар халамцуу байсан. Бид нар өөр хүн зодоогүй. Нямсүрэн, Амаржаргал хоёрыг Энхтайванг зодсон талаар мэдэхгүй байна...” /хх-ийн 24 дүгээр хуудас/,

2.8. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ч.Амаржаргалын:

“...Тэр өдөр Дашзэвэг Нармандах, Нямсүрэн бид 4 манай гэрт байж байсан юм. 18 цагийн үед Давааням ах манай гэрт орж ирээд барилгын хүмүүс надад томроод үг хаяад байна гэсэн. Тэгээд бид нар 5-лаа Нийслэл нэртэй 2.5 литрийн 1 нэг пиво хувааж уугаад тэгээд тэр газар очоод жаахан айлгая гээд гарцгаасан. Тэгээд тэр газар очоод байшинд нь ортол Давааням ах нэг залуутай нь барилцаж авсан. Тэгээд салсан. Удаагүй байтал Энхтайван сууж байтал Дашзэвэг очоод гараараа нүүрэнд нь нэг удаа цохиод хөлөөрөө жийгээд газар унагаасан. Тэгээд би Дашзэвэгийг салгаад байж байж байтал Давааням очоод Энхтайванг боогоод барилцаад газар хамт унасан. Тэгээд өөр юу болсныг би хараагүй. Миний харснаар Давааням, Дашзэвэг хоёр зодсон би өөр хэн зодсоныг хараагүй. Дашзэвэг, Нямсүрэн, Нармандах, Давааням, Энхтайван тэгээд танихгүй барилгын 3 хүн тэгээд би байсан өөр хүн байгаагүй. Мэдэхгүй байна. Эрүүл байсан байх. Бид 5 бүгд халамцуу байсан. Нүүрэнд нь Дашзэвэг өөр нүүрэнд нь хэн цохисныг хараагүй. Хөл нь Даваанямтай унахдаа эвгүй болгосон байх. Давааням бид нарт орж ирээд барилгын хүмүүс томроод байна гэхээр нь айлгах гэж очсон юм.../хх-ийн 25 дугаар хуудас/,

2.9. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч*******гийн:

“...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би найз Амаржаргалын гэрт Дашзэвэг, Нармандах нарын хамт пиво уугаад сууж байтал гаднаас 18 цагийн үед Давааням орж ирээд барилгын хүмүүс жаахан томроод байна гэсэн. Тэгээд бид 5 уулаа Нийслэл нэртэй литрийн 1 ширхэг пиво уусан. Тэгээд тэндээс гараад тэр барилга дээр очоод байшинд орсон. Тэгээд Давааням ах шууд ороод Энхтайвантай заамдалцаад авахаар нь би очоод Энхтайваны зүүн хацар дээр нь баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгээд цээжинд нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн.  Тэгээд Дашзэвэг, Энхтайванг гараараа нүүрэнд нь нэг удаа цохиод, хөлөөрөө өшиглөөд дараа нь хөлөөрөө жийж унагаасан. Тэгээд дараа нь Давааням, Энхтайванг боож байгаад мушгиж унагаасан. Тэгээд өөр зүйл болоогүй. Бид 5 Давааням ах барилгын хүмүүс томроод байна очиж жаахан айлгая гэсэн. Энхтайванг Дашзэвэг гараараа нүүрэнд нэг удаа цээжинд нь хөлөөрөө нэг цохисон. Давааням Энхтайванг боож байгаад газар мушгиж унагаасан. Би баруун гараараа зүүн хацарт нь нэг удаа алгадсан. Тэгээд баруун хөлөөрөө цээж хэсэгт нь нэг өшиглөсөн. Өөр зодсон хүн байхгүй. Дашзэвэг, Амаржаргал, Нармандах, Давааням, Энхтайван тэгээд танихгүй барилгын 3 хүн тэгээд би байсан. Өөр хүн байгаагүй. Давааням бид нарт орж ирээд барилгын хүмүүс томроод байна гэхээр нь айлгах гэж очсон юм...” /хх-ийн 26 дугаар хуудас/,

2.10. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ц.Бадамхандын:

“...Би танина Дашзэвэг нь манай том хүү байгаа юм. Харин Нямсүрэн нь манай багийн иргэн байгаа юм. Дашзэвэг аав, ээж дүүгийн хамт харин******* нь аав ээж эгчийн хамт амьдардаг. Хувийн зан байдлын талаар гэвэл Дашзэвэг нь төлөв даруу ааш зантай. Манай том хүү байгаа юм. Хүнд тусар хуу нутаг орондоо нэр хүндтэй тийм хүүхэд байгаа юм.*******гийн хувьд их тусар хуу энэ хоёр багийн найзууд тийм л хүүхдүүд байгаа элдэв ааш авиргүй. Эдгээр хүүхдүүд надад архи дарс уусан таарч байгаагүй. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй байх. Найз нөхөд гэвэл Амаржаргал, Жанчив гэдэг хүмүүстэй найзалж нөхөрлөдөг. Би тэр хүнийг огт танихгүй...” /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

2.11. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шинжээч И.Ганболорийн:

“...Алгадсан тохиолдолд тархи доргилт үүснэ. Зүүн хөлний зулгаралт болон баруун хөлний хавдар, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хөнгөн зэргийн тархи доргилт, уруулын салстад язарсан шарх тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нийтдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” /хх-ийн 45 дугаар хуудас/,

2.12. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч Б.Даваанямын:

“...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би найз нартайгаа жаахан архи ууж байгаад 18 цагийн үед сумын төв дээр барилга барьж байсан. Алтанбулаг сумын залуучууд дээр очоод гагнуур хийх хүн байгаа эсэх талаар асуугаад явж байтал Энхтайван жаахан эвгүй харьцаад байсан. Тэгээд би тэндээс гараад Амаржаргалынд очоод Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво Амаржаргал, Нармандах, Дашзэвэг, Нямсүрэн нартай хувааж уугаад барилгын залуучуудыг айлгах санаатай очсон юм. Тэгээд би тухайн үед их согтуу байсан болохоор бүгдийг санахгүй байна. Би Энхтайванг 2 удаа мушгиж газар унагаасан. Тэгээд гараараа цохих гээд оноогүй байшингийн хана руу цохисон. Надтай жаахан эвгүй харьцаад байсан болохоор би заамдаж байгаад газар 2 удаа унагаасан. Миний буруу. Бид нар тэр залуучуудыг айлгая гэж ярилцаад очсон юм. Тэгээд гэнэт зодоон болсон. Нармандах, Нямсүрэн, Дашзэвэг, Амаржаргал тэгээд би байсан. Би тухайн үед халамцуу байсан. Би Энхтайванг заамдаж байгаад газар 2 удаа унагаасан. Тийм асуудал байхгүй. Тэнд байсан хүмүүсийг би бүгдийг нь танихгүй. Энхтайван эрүүл байх шиг байсан. Би сайн мэдэхгүй байна...” /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

2.13. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч *******ийн:

“...Тэр өдөр би найз Амаржаргалын гэрт Нийслэл нэртэй 2.65 литрийн 4 ширхэг пиво Амаржаргал, Нямсүрэн, Нармандах бид 4 хувааж уусан. Тэгээд бид 4 гарчхаад эргээд 18 цаг өнгөрч байхад Амаржаргалын гэрт иртэл Давааням ирчихсэн байсан. Тэгээд урд Алтанбулагын барилгын нөхдүүд томроод байна очоод жаахан айлгамаар байна гэсэн. Тэгээд Амаржаргал, Нямсүрэн, Нармандах, Давааням бид 5 очоод та нар яагаад ахад томроод байгаа юм бэ гэсэн. Тэгтэл тэр Энхтайван гэдэг залууг Давнааням заамдаад авсан. Тэгэхээр нь би тэр залуугийн цээжинд нь хөлөөрөө жийсэн чинь газар унасан. Тэгсэн Давааням ахиж зууралдаад байж байтал Нямсүрэн, Энхтайванг алгадсан. Тэгээд удалгүй би Энхтайвангийн нүүрэнд нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд Давааням Энхтайван хоёр зууралдаад байсан. Өөр зүйл болоогүй ахиж цохиж зодоогүй. Над руу жаахан томроод байхаар нь зодчихсон юм. Нармандах, Нямсүрэн, Давааням, Амаржаргал тэгээд би байсан. Би тухайн үед халамцуу байсан. Би Энхтайванг баруун гараараа нүүрэнд нь нэг удаа цохисон. Тэгээд хөлөөрөө цээжинд нь нэг удаа өшиглөсөн. Тийм зүйл огт байхгүй би сайн танихгүй. Энхтайван эрүүл байх шиг байсан. Тийм асуудал байхгүй. Тэнд байсан хүмүүсийг би бүгдийг нь танихгүй...” /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

2.14. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч*******гийн:

“...Тэр өдөр би найз Амаржаргалын гэрт найз нар болох Амаржаргал, Дашзэвэг, Нармандах нартай пиво уугаад сууж байтал гаднаас 18 цагийн үед Давааням орж ирсэн. Тэгээд 5 уулаа Нийслэл нэртэй 2.5 литрийн 1 ширхэг пиво уугаад байж байтал Давааням ах Алтанбулагийн барилга дээр ажиллаж байгаа залуучууд томроод байна гэсэн. Тэгээд бид 5 тэр барилга дээр очтол Давааням шууд ороод Энхтайванг заамдаад авахаар нь би Энхтайвангийн зүүн хацар дээр нь гараараа нэг удаа алгадаад хөлөөрөө цээжинд нь нэг удаа өшиглөсөн. Өөр зүйл болоогүй. Дараа нь Дашзэвэг цохисон. Тэгээд Давааням газар мушгиж унагаасан. Би Энхтайванг баруун гараараа нүүрэнд нь нэг удаа алгадсан. Тэгээд дараа нь хөлөөрөө цээжинд нь нэг удаа өшиглөсөн. Жаахан халамцуу байсан болохоор хөөрөөд л цохисон. Би буруугаа ойлгож байна. Энхтайван эрүүл байх шиг байсан. Бид нар тэр залуучуудыг айлгая гэж ярилцаад очсон юм. Нармандах, Давааням, Дашзэвэг, Амаржаргал тэгээд би байсан. Би тухайн үед халамцуу байсан...” /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

2.15. Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 648 дугаартай Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт:

“...Т.Энхтайваны биед дээд уруулын салстад язарсан шарх, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт, баруун өвдгөнд  хаван хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн гаргасан өргөдөл /хх-ийн 8 дугаар хуудас/,

3.2. Хохирогч Т.Энхтайваны электроэнцефалограмм /тархины цахилган бичлэг/, компьютер томографийн оношлогоо, анхны үзлэгийн тодорхойлолт, “Edelweiss” шүдний эмнэлгийн шүдэнд сувгийн эмчилгээ хийсэн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудсын хуулбар, хохиролын баримт, хохирогч Т.Энтайвангийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, хохирогчийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 31-44 67-71 дүгээр хуудас/,

3.3. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14-ний өдрийн Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

3.4. Шүүгдэгч*******, ******* нарын ял шалгах хуудас, цахим иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг оршин суугаа хаягийн тодорхойлолтууд,*******гийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, цахим иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 61-65, 72-81 дүгээр хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч *******,******* нар нь согтуугаар, бүлэглэж, 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Т.Энхтайвантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь      

хохирогч Т.Энхтайваны ...Дашзэвэг гэдэг залуу нь намайг гараа раа нүүрэнд нэг удаа цохиод авахаар нь би зууралдаад байж байтал Дашзэвэг нь дахиад миний нүүр рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд би арагшаа хана мөргөж унаад амнаас цус гоожоод сууж байхад цээж рүү Нямсүрэн гэдэг залуу нь нэг удаа өшиглөсөн... ...би шүд хугарчихлаа гэж хэлтэл... ...Миний дээд уруулын язарсан шарх, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралтыг Дашзэвэг гараараа болон хөлөөрөө өшиглөсөн. Дараа нь Нямсүрэн баруун гараараа нэг удаа алгадаад дараа нь хөлөөрөө намайг сууж байхад цээж рүү нэг удаа өшиглөсөн эдгээр гэмтлүүдийг Нямсүрэн болон Дашзэвэг учруулсан...

гэрч А.Доржийн ...нэг мэдсэн бужигнаад эхэлсэн. Тэгэхээр нь би хартал Энхтайван газар уначихсан байхаар нь би дундуур нь ортол гайгүй болсон. Тэгээд Энхтайван шүд хугарчих шиг боллоо гэтэл... ...тэр залуучууд хугараагүй байвал хугалаад өгье дайраад байсан... ...Тэд нар орж ирээд шууд манай даамал болох Энхтайваныг л зодсон өөр хүнийг зодоогүй...,

гэрч Д.Пүрэвдоржийн ...манай даамал Энхтайваныг Дашзэвэг гэдэг залуу нь цохиод авах шиг болсон... ...Тэгтэл Энхтайваныг тэр Дашзэвэг гэдэг залуу нь гараараа цохиод байсан. Тэгээд Энхтайван газар унасан чинь нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн... ...Дашзэвэг гэдэг залуу нь нүүр рүү нэг удаа өшиглөсөн... ...Энхтайвангийн биед үүдэн хоёр шүд нь хөдөлсөн уруул нь дотор талдаа язарсан нүүр нь хавдсан хөл нь явж чадахгүй байсан...,

гэрч М.Ганчулууны ...Нармандах гэдэг залуу нь Энхтайванг гараараа нүүрэнд нь цохисон. Тэгээд араас нь Дашзэвэг гэдэг залуу Энхтайвангийн нүүр рүү өшиглөсөн... ...Нармандах нь Энхтайванг гараараа нэг удаа тэр Дашзэвэг нь хөлөөрөө нүүрэнд нь нэг удаа тэгээд Энхтайванг газар унасан хойно нь бүгд өшиглөж гараараа цохисон...

гэрч Б.Даваанямын ...Тэр Алтанбулаг сумын залуучуудыг жаахан айлгая гэж ярилцсан байсан. Нармандах , Нямсүрэн, Дашзэвэг, Амаржаргал тэгээд би байсан. Бид нар бүгд халамцуу байсан...

гэрч Н.Нармандахын ...Дашзэвэг, Энхтайванг нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод хөлөөрөө цээж рүү нь нэг удаа өшиглөөд унагаасан. Тэгээд би хажуу талд байсан залуутай маргалдаж байгаад гарсан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй...

гэрч Ч.Амаржаргалын ...Удаагүй байтал Энхтайван сууж байтал Дашзэвэг очоод гараараа нүүрэнд нь нэг удаа цохиод хөлөөрөө жийгээд газар унагаасан. Тэгээд би Дашзэвэгийг салгаад...,

шинжээч И.Ганболорийн ...Алгадсан тохиолдолд тархи доргилт үүснэ. Зүүн хөлний зулгаралт болон баруун хөлний хавдар, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хөнгөн зэргийн тархи доргилт, уруулын салстад язарсан шарх тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нийтдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 648 дугаартай ...Т.Энхтайваны биед дээд уруулын салстад язарсан шарх, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт, баруун өвдгөнд  хаван хавдар бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Т.Энхтайваны электроэнцефалограмм /тархины цахилган бичлэг/, компьютер томографийн оношлогоо, анхны үзлэгийн тодорхойлолт, “Edelweiss” шүдний эмнэлгийн шүдэнд сувгийн эмчилгээ хийсэн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудсын хуулбар, хохирлын баримт болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Прокурорын газраас шүүгдэгч *******,******* нарт холбогдох эрүүгийн 1834007690344 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэнийг шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцлүүдийг хянаж үзээд дээрх нөхцлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч *******,******* нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал гаргасан торгох ялаас дээш нь торгох ял оногдуулах нь тохиромжтой гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч *******,******* нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр тус тус шийдвэрлэж, торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж байгаа болно.

 

Хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч *******,******* нар нь дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учруулсан ба хохирогч Т.Энхтайван нь хохирол, хор уршигтай холбогдуулан шүүгдэгч нараас нийт 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн, нэхэмжлэлтэй холбоотой 390.000 /гурван зуун ерэн мянга/ төгрөгийн баримт хавтас хэрэгт авагдсан боловч шүүгдэгч нар нь хохирогчтой эвлэрч 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тодорхой хувийг төлсөн, үлдэх 600.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа болно.

 

Иймд шүүгдэгч нараас үлдэх 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Т.Энхтайванд олгох нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

                36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харийн нуур овгийн Хүдэрбаатарын Дашзэвэг, Арслан овгийн Батбаатарын Нямсүрэн нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Харийн нуур овгийн Хүдэрбаатарын Дашзэвэг, Арслан овгийн Батбаатарын Нямсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Харийн нуур овгийн Хүдэрбаатарын Дашзэвэг, Арслан овгийн Батбаатарын Нямсүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Харийн нуур овгийн Хүдэрбаатарын Дашзэвэг, Арслан овгийн Батбаатарын Нямсүрэн нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Харийн нуур овгийн Хүдэрбаатарын Дашзэвэг, Арслан овгийн Батбаатарын Нямсүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харийн нуур овгийн Хүдэрбаатарын Дашзэвэгээс 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Арслан овгийн Батбаатарын Нямсүрэнгээс 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, нийт 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч НА83050378 дугаарын регистртэй, Боржигон овгийн Төмөрхуягийн Энхтайванд олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Харийн нуур овгийн Хүдэрбаатарын Дашзэвэг, Арслан овгийн Батбаатарын Нямсүрэн нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Харийн нуур овгийн Хүдэрбаатарын Дашзэвэг, Арслан овгийн Батбаатарын Нямсүрэн нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ГАНДАНСҮРЭН