| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 166/2017/0169/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/161 |
| Огноо | 2017-05-30 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/161
2017.05.30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0169/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201709000199 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковш, экскаваторын операторчин мэргэжилтэй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хорих ял оногдуулан уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сар баривчлах ял оногдуулж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай *** /Регистрийн дугаар: ***/,
Шүүгдэгч *** нь ялтай хугацаандаа 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Дархан сумын 8 дугаар баг Дэвшилийн 3-8 тоот хашаанд байрлах иргэн ***ийн зоориноос 120 шуудай лууванг машин механизм ашиглан, бусдын агуулах саванд нэвтэрч хулгайлан бусдад 960.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч давтан үйлдсэн хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны намар *** гэдэг хүний ногоон дээр 2016 оны 7 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 250 шуудай лууванг 20,000 төгрөгөөр, огурцыг талбайгаас 10,000 төгрөгөөр түүж байснаас гадна ногооны талбай дээ ажиллаж байсан нэг өдрийн 15,000 төгрөгөөр тооцож байгаад намар 10 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа буусан. Тэгээд тэрнээс хойш би ***ийн хамт самранд нэг удаа явснаас надад ямар нэг цалин өгөөгүй. Тэгээд ажиллаж байсан талбайгаас хураасан лууванг *** тоотод байрлах зооринд луувангаа хураасан. Хэсэг байж байгаад 2017 оны 01 дүгээр сард би лууванг хоёр өөр хүний хамт ялгасан. Дараа нь цагаан сар болоод надад мөнгөний хэрэг гараад ***тэй уулзахад зоорины түлхүүрээ өгөөд очоод 20 шуудай лууванг аваад зар тэгээд мөнгийг нь ав гэж хэлэхээр нь биржээс портер машин хөлсөлж очоод 20 шуудай луувангаа 3 дугаар павилонд 1 шуудайг нь 4000 төгрөгөөр зарж нийт 80000 төгрөг аваад 10 000 төгрөгийг нь хөлсөлсөн машиндаа өгсөн. Мөн лууван ачих нэг хүн авч явсан хүндээ бас 10 000 төгрөг өгсөн. Дахиад битүүний орой ***тэй хамт архи ууж байгаад 8 шуудай лууванг чинь зараад мөнгө олоод ирье гээд түлхүүрийг нь аваад 18-ийн буудал дээр очоод 20 000 төгрөгөөр 8 шуудай лууванг зөөж өгөх машин олоод луувангаа зараад 20 000 төгрөгөө өгсөн. Түүнээс хойш 2017 оны 03 дугаар сарын 17-ний өдөр мөнгөний хэрэг гараад портер машин хөлслөөд ***ийн зооринд очиж дугуйн дорцовоор хөшиж онгойлгоод 30 шуудай лууванг 90 000 төгрөгөөр гуйж зарсан. Маргааш нь буюу 3 сарын 18-ний өдөр дахин очиж 30 шуудай лууванг аваад зах дээр нэг шуудайг нь 3000 төгрөгөөр нийтдээ 90 000 төгрөгөөр зарсан. Тэгээд зоорийг нь түгжилгүй хаалгыг нь хаагаад явсан учраас дахин ирж 30 шуудай авах гээд байж байтал *** гарч ирээд би баригдсан гэв. Харин би цалингаа авна шүү гэтэл *** хэлэхдээ “ чиний авсан шуудай лууванг чинь цалинд чинь таарчихсан чамд мөнгө өгөхгүй” гэхдээ тооцоо гаргана тийм учраас Цагдаад өгнө гээд цагдаад өгсөн байсан.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны намар *** гэдэг хүний ногоон дээр 2016 оны 07 сарын 18-наас 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 250 шуудай лууванг 20,000 төгрөгөрөөр, огурцыг талбайгаас 10,000 төгрөгөөр түүж байснаас гадна ногооны талбай дээр ажиллассан өдөр нэг өдрийн 15,000 төгрөгөөр тооцож байгаад намар 10 дугаар сарын 28-ны өдөр ажилаасаа буусан. Тэгээд тэрнээс хойш би ***ийн хамт самранд нэг удаа явснаас надад ямар нэг цалин гэж өгөөгүй. Тэгээд ажиллаж байх талбайгаас хураасан лууванг *** тоотод байрлах зооринд лууванг хураасан. Тэгээд хэсэг байж байгаад 2017 оны 01 дүгээр сард би лууванг бас өөр 2 хүний хамт ялгасан. Удалггүй цагаан сар болоод мөнгөний хэрэг гараад би ***тэй очиж уулзаад надад мөнгө хэрэг байна гэсэн чинь надад зоорьны түлхүүрээ өгөөд чи очоод 20 шуудай лууванг аваад зараа мөнгийг нь авчих гэхээр нь би бирж дээрээс портер түрээслээд зооринд нь очиж 20 шуудай лууван ачиж аваачаад бирж дээр очоод 3 дугаар павилонд нэг шуудайг 4000 төгрөгөөр зарж 80,000 төгрөг авснаас хөлсөлсөн машинд 10,000 төгрөг өгсөн. Мөн лууван ачих нэг хүн авч явсан учраас мөн тэр хүнд 10,000 төгрөг өгсөн. Дахиад битүүний орой ***ийн гэрт очоод хамт архи ууж байгаад би ***д би дахиад 8 шуудай лууван зараад архи болгоод аваад ирье гээд түлхүүрийг нь аваад гэрээс нь гараад 18-н буудал руу очоод тэндээс нэг жижиг тэрэгний жолоочтой уулзаад та 20,000 төгрөгөөр 8 шуудай лууван дагаж очоод зоорьноос авчих гэсэн чинь тэгье гээд хамт очоод ***ийн зооринд нь ирээд 8 шуудай лууван аваад тэр машины жолоочид 20,000 төгрөгөөр өгөөд тэр мөнгөөрөө нэг шил Ерөөл архи, тамхи аваад ***ийн гэрт нь очоод түлхүүрийг нь өөрт нь өгөөд би нэг шил архи авчихлаа гэсэн чинь би уухгүй чи *** ахтай уучих гэхээр нь тэдний гэрт *** ахтай авсан архиа хувааж уучихаад гараад гэр лүүгээ харьсан. Тэрнээс хойимЮ17 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөнгөний хэрэг болоод бирж дээрээс 10,000 төгрөгөө^гпортер, ачаа ачих хүнтэй хөлслөөд ***ийн зоорин дээр очоод зоорь онгойлгохдоо хөлсөлж авч явсан машиныхаа дугуйн дорцовоор зоорьны цоожийг нь хөшиж онгойлгосон. Тэр үед жолочид нь түлхүүрээ хаячихаж гээд зоорийг онгойлгоод 30 шуудай лууван ачаад бирж дээр очоод бас хүнсний ногооны 1 дүгээр лангуун^ээр очоод худалдагчаас нь та 30 шуудай лууванг 90,000 төгрөгөөр авчхаач гэж гуйж байгасЩ-н-ий", 90,000 төгрөгөнд өгөөд авсан мөнгөнөөсөө жолооч ачигч нартаа 10, 10 мянган төгрөг өгөөд үлдэсэнээр нь архи тамхи аваад дууссан. Маргааш нь буюу 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр бас бирж дээрээс 10,000 төгрөгөөр портер, 10,000 төгрөгөөр ачаа ачих хүн хөлслөөд ***ийн зоорьноос 30 шуудай лууванг ачаад хүнсний ногооны 4 дүгээр лангуунд нэг шуудайг нь 3000 төгрөгөөр нийт 90,000 төгрөгөөр зараад хөлсөлсөн хүн, машин 2-н мөнгийг нь өгчихөөд үлдсэнээр дахиад архи уусан. Тэгээд зоорийг нь түгжэлгүй хаалгыг нь хаагаад орхиод явсан байсан учраас 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дахиж бирж дээрээс машин, ачаа ачих хүн 2 түрээслээд ***ийн зоорин дээр ирээд дахиад 30 шуудай лууван ачаад хөдлөх гэж байсан чинь *** орж ирээд яах гээд давраад байна аа гээд наадхаа буулга гэхээр нь би буцаж буулгаад тэр лууванг нь зооринд нь өрсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64/,
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 онд Дархан-Уул аймгийн Орхон суманд лууван тарьсан юм. Тэгээд луувангаа намар хураахдаа *** гэдэг хүнийг 8 дугаар сарын дунд үеэс 9 дүгээр сарын сүүл хүртэл ажиллуулсан. Тэгээд намар ногоо хураалтын үеэр *** тоотод байрлах өөрийн эзэмшлийн ногооны зоориндоо 420 шуудай С лууван хураасан мөн хажууд нь манай хүргэн Золгжаргал 536 шуудай лууван хадгалуулсан. Тэрнээс хойш манай ногоон дээр ажилласан *** нь надаас цалин аваагүй байсан учраас би лууван зарж байж мөнгийг. нь өгнө гэж тохирсон байсан. Тэгээд тэрнээс хойш цагаан сарын өмнөхөн *** нь надаас мөнгөний хэрэг байна мөнгө өгөөч гэхээр нь би ***д чи зоорьноос очоод 10 шуудай лууван аваад түүнийгээ зараад мөнгийг нь авчих гээд түлхүүрээ өгч байсан би одоо яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг тодорхой санахгүй байна. Лууван авчихаад надад орой түлхүүр авчирч өгөхдөө надад 10 шуудай лууван аваад зарчихлаа гэж хэлж байсан. Дараа нь удалгүй над дээр ирээд мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь би дахиад чи зоорьноос 4 шуудай лууван аваад зах дээр зараад мөнгийг нь авчих гээд дахиад түлхүүрээ өгч явуулаад тэр орой нь надад луувангаа зарчихлаа гээд түлхүүр авчирч өгөхөд би гэртээ унтаж байсан. Тэрнээс хойш надаас мөнгө нэхэж лууван авна гэж зөвшөөрөл аваагүй. Би тэгээд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өдөр өөрийн зоорь байдаг *** тоотод ирэх үед хашаан дотор манай зоорьны гадаа' цагаан өнгийн портер машинтай миний зүс таних Баби гэж дууддаг залуу зогсчихсон *** нэг залуугийн хамт 30 шуудай лууван ачаад хөдлөх гэж байхаар нь би болиулаад буцааж зоорь луугаа хураалгасан. Тэгээд би 2017 оны 03 дугаар сарын 21- ний өдөр цагдаагийн байгууллагад дуудлага өгч ***ы хамт луувангаа тоолсон. Мөн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ***тай хамт зооринд байгаа луувангаа дахин тоолж 90 шуудай лууван дутагдсан гэж тооцоо гаргаж хэн хэн нь зөвшөөрч цаасан дээр баталгаажуулж гарын үсгээ зурцгаасан. Зооринд байгаа луувангаас ***ын хураасан 536 шуудай луувангаас 472 шуудай лууван байгаа. ***аас 64 шуудай лууван дутаж байна. Миний хурааж хадгалсан 420 шуудай луувангаас одоо байгаа нь 185 шуудай лууван байсан. Би 164 шуудай лууван ачиж Улаанбаатар хотод очиж зарсан, 20 шуудай лууванг Дарханы зах дээр зарсан. Хадгалж байгаа луувангаас 25 шуудай хаягдал гэж гарсан. Ингээд надад 211 шуудай лууван байхаас одоо 185 шуудай лууван байгаа нь надаас 26 шуудай лууван дутаж байна. Одоо 26 шуудай нь 208,000 төгрөг болж байна. Би энэ учирсан хохирлыг нэхэмжлэхгүй ээ. Учир нь ***д намар ажиллуулсан хөлсийг төлөөгүй учраас одоо надад ямар нэг хохирол гомдол санал байхгүй. Гэхдээ би уул нь ***тай ногоо зарсан хойно мөнгийг нь өгнө гэж ярьсаар байтал хулгай хийсэн байна. Одоо миний зооринд ногоо хураасан ***д 512,000 төгрөгний хохирол учирсан байна. *** нь одоо Солонгос Улсад байгаа ойрын хугацаанд ирэхгүй байх гэхдээ энэ тухай өөрт нь утсаар мэдэгдэж 536 шуудай байсныг мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27/,
Хохирогч Х.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад манай хамаатны ах *** над руу 16 цагийн орчим залгаад миний зооринд хулгай орчихсон байна өдөр яагаад утсаа аваагүй вэ? Гэхээр нь утсаа авах боломжгүй байсан гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь зооринд байгаа лууван нь бүрэн бүтэн байна уу? гэсэн тэгэхэд хулгай ороод яг ачиж байхад нь очиж таарсан учраас ачсан лууванг нь бүгдийг нь буцааж хураалгасан гэсэн. Тэр өдрөө цагдаа дуудаад *** ах үе нь таарч байна дутаагүй юм шиг байна гээд цагдаагаа буцаасан. Орой нь би интернэтээр Солонгос улсад байгаа ах ***тай холбоо бариад танай зооринд хулгай орсон байна зун танай ногоон дээр ажиллаж байсан *** гэдэг хүн хулгайлсан гэж байна гэтэл надад наадхаа цагдааг нь дуудаад өг урьд нь бас миний машиныг унаж явж байгаад эвдчихээр нь би ***өөс цалинг нь авч байгаад янзлуулна гэж тохирсон байсан одоог болтол машинаа янзлуулаагүй байна гэхээр нь маргааш нь цагдаа дээр очоод цагдаа дагуулаад зоорин дээр очиж үзлэг шалгалтыг хийлгэсэн. Тэрнээс хойш ямар нэг асуудлыг тодорхой сайн мэдэхгүй байна. Манай ах *** надад миний өмнөөс хохирогчоор оролцооч гэж хүсэлт бичиж өгсний дагуу хохирогчоор оролцож байна. Би Солонгос руу залгаад ахтайгаа утсаар яриад хэдэн шуудай лууван байсан талаар асууж тодруулахад 536 шуудай лууван байх ёстой гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24/
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний амьдардаг ***тоот хашаан хэний мэдэхгүй хүний 2 зоорь байдаг юм. Тэр 2 зоорьны нэгнээс нь одоо яг цагаан сарын өмнө үү? Хойно уу? гэдгийг санахгүй байна нэг жижиг суудлын улаан машин ирчихсэн юм ачиж байхаар нь би эзэн нь ирээд ачиж байгаа байх гээд тоогоогүй. Тэрнээс хойш портер машинаар хэд хэдэн удаа ачиж байсан би яг тоог нь хэлж мэдэхгүй байна... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би одоо яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна тэр хүн маш олон өдөр захын хүнсний скаладуудаар лууван авах уу? гэж бүх складаар асуугаад яваад байсан тэгж байгаад надаас 10 шуудай лууван байна нэг шуудайг 3000 төгрөгөөр авах уу? гээд гуйгаад байхаар нь би оруулаад ир гэсэн чинь нэг хүнээр зөөлгөж манай 7 номерын скалад руу оруулсан. Тэгээд оруулж ирсэн лууванг тоолоход 16 шуудай байсан тэгэхээр нь 16 шуудай байна гэсэн чинь бүгдийг нь авчхаач гээд гуйгаад байхаар нь би авсан. Одоо миний санаж байгаагаар ойролцоогоор 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр надад 16 шуудай лууванг нэг шуудайг нь 3000 төгрөгөөр бодож нийт 48,000 төгрөгөөр зарсан. Тэгээд лууван зарчихаад миний хажууд лууван зөөсөн хүндээ 8000 төгрөг өгсөн бас жолооч гэсэн хүнд 10,000 төгрөг өгч байсан. Би тэр 2 хүнийг нь танихгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчим миний танихгүй нэг залуу манай павилон дээр ирээд лууван авах уу? гэхээр нь за яахав нэг шуудайг аваад хүрээд ир би үзье гэсэн тэгээд удаагүй хүнд ногоо зараад байж байсан чинь үүдэнд портер оирж зогсоод 18 шуудай лууван буулгасан тэр үед машин дээр нь 2 шуудай лууван үлдсэн. Би ямар хүн буулгасан болон ачсан машины дугаарыг харж чадаагүй. Тэгээд над дээр лууван авах уу? гэж ирсэн залуу тэр 18 шуудай лууванг нэг шуудайг нь 6000 төгрөгөөр зарна гэсэн тэгэхээр нь би лууванг нь үзсэн чинь ямар нэг ялгалт хийгээгүй муу лууван байхаар нь би үүнийг 6000 төгрөгөнд авахгүй гэсэн чинь тэгвэл та 4000 төгрөгөөр авчхаач гэсэн тэгхээр нь би 18 шуудай лууванг 72,000 төгрөгөөр худалдан авсан. Тэр хүн надаас мөнгөө аваад шууд яваад өгсөн би хаашаа явсан талаар мэдэхгүй байна. Тэр өдөр цэргийн баяр байсан учраас хүн их байсан мөн би 18 цагаас хүлээн авалтанд оролцох байсан. Надад лууван зарсан залуу цагаан сарын дараахнаас нэг хэсэгтээ бараг өдөр бүр тэр хавиар лууван авах уу? гээд яваад байдаг байсан энэ талаар ногоо зардаг хүмүүс мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017.03.20-ны өглөө 11-н цагийн орчим хөдөө явж өвс ачих гээд дүү ***ын ***улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машинтай байж байтал *** утсаар яриад хэдэн шуудай лууван дэвшлээс ачаад өгөөч гэж ярьсан юм. Тэгэхээр нь би ***ын ажил болох шинэ зах дээр очисон юм. Тэгэхэд *** миний өөдөөс 2 залуу гарган явуулаад өөрөө гарч ирээгүй. Ингээд тэр хүмүүстэй уулзахад луувангийн эзэн гэх залуу байсан бөгөөд хамт явсан хүнээ болохоор лууван ачуулах грушик гэж байсан. Ингээд тэр луувангийн эзэн гэх залуу газраа зааж өгөөд явсан бөгөөд *** ороод баахан сүлжиж гудмаар явж байгаад нэг хашаанд байрлах дооринд очисон. Тэр хашаа нь яг хэд гэсэн дугаартай хашаа байсныг нь би анзаарч хараагүй. Ингээд лууван зарах залуу буугаад зоорины хаалга онгойлгож грушик гэх залуугаар лууван дотроос зөөлгөн гаргуулж эхэлсэн. Ингээд машин дээр 20 гаран шуудай лууван ачиж байтал миний зүс таних *** гэх залуу ирсэн. Тэгээд *** нөгөө луувангийн эзэн гэх залууруу уурлаж, чи яахаараа миний лууванг ачуулдаг юм бэ, зоорины түлхүүрийг хэнээс авсан гээд хоорондоо маргаж эхэлсэн. Энэ хүмүүсийн ярианаас би ойлгохдоо тэр лууван бол ***гийнх бөгөөд нөгөө лууван ачуулж байсан залуу нь болохоор ажилчин нь байна гэж ойлгосон. Тэр залуу ***гөөс цалин мөнгө төгрөгөө өг барь гээд нэхэж маргалдаад байсаан. Тэгээд миний машинд ачсан луувангаа буцаагаад буулгасан бөгөөд би лууванг буулгаж дуусахад нь яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37/,
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хавтаст хэргийн 1/,
Хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-05/,
Мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8/,
Капитал зууч ХХК-ний дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 40-41/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 75-76/ зэрэг бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч *** нь ялтай хугацаандаа 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд *** тоот хашаанд байрлах иргэн ***ийн зоориноос 120 шуудай лууванг машин механизм ашиглан, давтан үйлдлээр бусдын агуулах саванд нэвтэрч хулгайлан бусдад 960.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хохирогч ***ийн “..би 2017 оны 03 дугаар сарын 21- ний өдөр цагдаагийн байгууллагад дуудлага өгч ***ы хамт луувангаа тоолсон. Мөн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ***тай хамт зооринд байгаа луувангаа дахин тоолж 90 шуудай лууван дутагдсан гэж тооцоо гаргаж хэн хэн нь зөвшөөрч цаасан дээр баталгаажуулж гарын үсгээ зурцгаасан. Зооринд байгаа луувангаас ***ын хураасан 536 шуудай луувангаас 472 шуудай лууван байгаа. ***аас 64 шуудай лууван дутаж байна. Миний хурааж хадгалсан 420 шуудай луувангаас одоо байгаа нь 185 шуудай лууван байсан. Би 164 шуудай лууван ачиж Улаанбаатар хотод очиж зарсан, 20 шуудай лууванг Дарханы зах дээр зарсан. Хадгалж байгаа луувангаас 25 шуудай хаягдал гэж гарсан. Ингээд надад 211 шуудай лууван байхаас одоо 185 шуудай лууван байгаа нь надаас 26 шуудай лууван дутаж байна. Одоо 26 шуудай нь 208,000 төгрөг болж байна. Би энэ учирсан хохирлыг нэхэмжлэхгүй ээ. Учир нь ***д намар ажиллуулсан хөлсийг төлөөгүй учраас одоо надад ямар нэг хохирол гомдол санал байхгүй. Гэхдээ би уул нь ***тай ногоо зарсан хойно мөнгийг нь өгнө гэж ярьсаар байтал хулгай хийсэн байна. Одоо миний зооринд ногоо хураасан ***д 512,000 төгрөгний хохирол учирсан байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27/, хохирогч Х.***ын “...намайг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад манай хамаатны ах *** над руу 16 цагийн орчим залгаад миний зооринд хулгай орчихсон байна өдөр яагаад утсаа ваагүй вэ? Гэхээр нь утсаа авах боломжгүй байсан гэдгээ хэлсэн. Тэгхээр нь зооринд байгаа лууван нь бүрэн бүтэн байна уу? гэсэн тэгэхэд хулгай ороод яг ачиж байхад нь очиж таарсан учраас ачсан лууванг нь бүгдийг нь буцааж хураалгасан гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24/, гэрч ***ын “...миний амьдардаг ***тоот хашаан хэний мэдэхгүй хүний 2 зоорь байдаг юм. Тэр 2 зоорьны нэгнээс нь одоо яг цагаан сарын өмнө үү? Хойно уу? гэдгийг санахгүй байна нэг жижиг суудлын улаан машин ирчихсэн юм ачиж байхаар нь би эзэн нь ирээд ачиж байгаа байх гээд тоогоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32/, гэрч ***гийн “...тэр хүн маш олон өдөр захын хүнсний скаладуудаар лууван авах уу? гэж бүх складаар асуугаад яваад байсан тэгж байгаад надаас 10 шуудай лууван байна нэг шуудайг 3000 төгрөгөөр авах уу? гээд гуйгаад байхаар нь би оруулаад ир гэсэн чинь нэг хүнээр зөөлгөж манай 7 номерын скалад руу оруулсан. Тэгээд оруулж ирсэн лууванг тоолооход 16 шуудай байсан тэгэхээр нь 16 шуудай байна гэсэн чинь бүгдийг нь авчхаач гээд гуйгаад байхаар нь би авсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34/, гэрч ***ын “...2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчим миний танихгүй нэг залуу манай павилон дээр ирээд лууван авах уу? гэхээр нь за яахав нэг шуудайг аваад хүрээд ир би үзье гэсэн тэгээд удаагүй хүнд ногоо зараад байж байсан чинь үүдэнд портер оирж зогсоод 18 шуудай лууван буулгасан тэр үед машин дээр нь 2 шуулай лууван үлдсэн. Би ямар хүн буулгасан болон ачсан машины дугаарыг харж чадаагүй. Тэгээд над дээр лууван авах уу? гэж ирсэн залуу тэр 18 шуудай лууванг нэг шуудайг нь 6000 төгрөгөөр зарна гэсэн тэгэхээр нь би лууванг нь үзсэн чинь ямар нэг ялгалт хийгээгүй муу лууван байхаар нь би үүнийг 6000 төгрөгөнд авахгүй гэсэн чинь тэгвэл та 4000 төгрөгөөр авчхаач гэсэн тэгхээр нь би 18 шуудай лууванг 72,000 төгрөгөөр худалдан авсан. Тэр хүн надаас мөнгөө аваад шууд яваад өгсөн би хаашаа явсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36/, гэрч ***гийн “...***ын ***улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машинтай байж байтал *** утсаар яриад хэдэн шуудай лууван дэвшлээс ачаад өгөөч гэж ярьсан юм. Тэгэхээр нь би ***ын ажил болох шинэ зах дээр очисон юм. Тэгэхэд *** миний өөдөөс 2 залуу гарган явуулаад өөрөө гарч ирээгүй. Ингээд тэр хүмүүстэй уулзахад луувангийн эзэн гэх залуу байсан бөгөөд хамт явсан хүнээ болохоор лууван ачуулах грушик гэж байсан. Ингээд тэр луувангийн эзэн гэх залуу газраа зааж өгөөд явсан бөгөөд *** ороод баахан сүлжиж гудмаар явж байгаад нэг хашаанд байрлах зооринд очисон. Тэр хашаа нь яг хэд гэсэн дугаартай хашаа байсанг нь би анзаарч хараагүй. Ингээд лууван зарах залуу буугаад зоорины хаалга онгойлгож грушик гэх залуугаар лууван дотроос зөөлгөн гаргуулж эхэлсэн. Ингээд машин дээр 20 гаран шуудай лууван ачиж байтал миний зүс таних *** гэх залуу ирсэн. Тэгээд *** нөгөө луувангийн эзэн гэх залууруу уурлаж, чи яахаараа миний лууванг ачуулдаг юм бэ, зоорины түлхүүрийг хэнээс авсан гээд хоорондоо маргаж эхэлсэн...” /хавтаст хэргийн 37/, *** ХХК-ний дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 40-41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 75-76/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дархан-Уул аймгийн прокурорын газрын яллах дүгнэлтэд шүүгдэгч ***ыг машин механизм ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж дурдсан атлаа улсын яллагчаас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээрийн хэрэгслэлийг болон үнийг улсын орлого болгох талаар санал гаргаагүй, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэх тээврийн хэрэгсэл нь хэний өмч болох, түүний зах зээлийн үнэлгээ тогтоох зэрэг мөрдөн байцаалтын ажиллагааг орхигдуулснаас шүүгдэгч ***ыг тээврийн хэрэгслэлийг хууль бусаар өөрийн эзэмшилд авч, улмаар хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэхэд эргэлээ бүхий байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ***ыг агуулах саванд нэвтэрч давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж нийт 960.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *** нь хохирогч Х.***ын хохирол төлбөрт 490.000 төгрөг төлсөн, хохирогч Х.*** нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *** нь урьд хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлснээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн нь түүнд оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэн үзэх үндэслэл болох бөгөөд түүний хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаад.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** ***ыг давтан үйлдлээр агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *** ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 3 сар 10 хоног /гурван сар, арав хоног/-ийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 сар 10 хоног /гурван сар арван хоног/-ийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт шүүгдэгч ***ы эзэмшлийн 740.000 төгрөгийн үнэ бүхий 39 инчийн Sharp маркийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгосон болохыг дурдаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ