Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 355/ШЦТ/2018

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг

- улсын яллагчаар И.Мөнхцэцэг

- амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж

- амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Чинбат

- иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч С.Мөнхдөш

- шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа

- шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мужаан овогт Н д холбогдох эрүүгийн 18340004930251 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч Н.М нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Сондуул гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр согтуугаар Мицүбүши эл 200 маркийн 84-14 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Мадетын Саулетын амь насыг хохироож, иргэн С.Мөнхдөшийн эд хөрөнгөнд 2178500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

  1. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би талийгаачийг нас барахад Баян-Өлгий аймагт явж байсан. Аваарт орсон гэдгийг дуулаад буцаад өглөөний онгоцоор Шарын голд ирсэн. Долоо хоногийн дараа Ууганбаатар байцаагчидтай уулзсан. Гомдол саналаа бүгдийг нь хэрэгт өгсөн байгаа. Нийт 6 450 000 төгрөгийг төлсөн” гэв.

 

  1. Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч С.Мөнхдөш нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Уг машин нь миний хувийн өмч байсан. Компани худалдаж аваад компанийн ажилд ашиглаж байсан. Би одоо хохиролгүй байгаа. Компаний зүгээс 2.500.000 төгрөгийг өгсөн” гэв.
  2. Шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт:  “2018 оны 07 сарын 12-ны өдөр өглөө Болор цайны газар талийгаачтай ирээд нэг шил архи хувааж уугаад би машинаа бариад явсан. Талийгаач цуг явж байсан. Талийгаач архи нэхээд машины рүүл татсан. Тоормос гишгэхэд дарагдаад оочсон  гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

  1. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Урьд өмнө талийгаач Шарын голын уурхайд гүний уурхайн нассосны машинчнаар ажиллаж байгаад 2010 оны өвөл 2 дугаар сард мэргэжлээс шалтгаалах өвчнөөр группд гарсан юм. Түүнээс хойш 2014 он хүртэл гэртээ байж байгаад 2014 оноос Дулаан шарын уурхайд харуулаар ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сард Төв аймгийн Баян сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Монкоулд ХХК-нд насосны машинчинаар ажилд орсон юм. Талийгаач машин техник барьж байгаагүй учир жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, жолоо барьж байгаагүй, мотоцикль барьдаг байсан. Талийгаачийн ажиллаж байсан газраас ажил явдалд нь зориулж 2.500.000 төгрөг өгсөн. Гомдолтой байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/
  2. Иргэний нэхэмжлэгч С.Мөнхдөшийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.. би өөрийн эзэмшлийн 84-14 УБЕ улсын дугаартай Мицүбүши эл 200 маркийн тээврийн хэрэгслийг 2016 онд 16 сая төгрөгөөр авч байсан юм. Авсан цагаасаа хойш уурхайд ажилдаа ашигласан. Одоо машинд учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Нэхэмжлэлийг гаргасан хохирлын үнэлгээний дагуу нэхэмжилнэ. Өөр гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/...иргэний хариуцагчаар мэдүүлсэн: “...би д 84-14 УБЕ автомашиныг авч явах талаар зөвшөөрөл өгөөгүй, надад мэдэгдээгүй, хоол хүнс цуглуулах зорилгоор уурхайн байранд үлдээсэн байсан. Хоол хүнс авчрах үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ жолоо барьж айлын хөлдөөгч, хөргөгчинд үлдээсэн хүнсээ татахад л жолоо барь гэж тээврийн хэрэгслээ үлдээсэн. Тэгсэн Н.М архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж миний тээврийн хэрэгслээр осол гаргасан байна...би Н.Маас өөрийн тээврийн хэрэгслээ нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/
  3. Гэрч М.Баттүвшингийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 12-ны өглөө би Болор зоогийн газрын гадна талбайд хог цэвэрлээд явж байхад миний араас нэг хүн дуудахаар нь эргээд хартал 50 орчим насны бараан өнгийн хувцастай бор царайтай архи уусан байдалтай хүн надад ганц шил архины хэрэг байна гэхээр нь би та өөрөө жолоо барьж байж архи дарс ууж яваад янз бүрийн асуудал гарвал яана гэж хэлтэл нээрээ тийм шүү гэж хэлээд Болор зоогийн газрын урд талд тавьсан саарал өнгийн голоор нь шар туузан дээр компаний нэр бичсэн машиныг бариад урагшаа засмал замын зүүн талын шороон замаар явчихаад удалгүй буцаж ирээд Болор зоогийн газрын баруун талд замын зүүн талд ирж зогсоод удалгүй хөдлөөд явчихсан. Урд талд шар алаг хувцастай хүн суучихсан явж байсан...намайг харахад хоёулаа архи уучихсан халамцуу байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 47 тал/
  4. Гэрч Х.Жавзанпагмын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..том алаг нүдтэй махлаг бондгор царайтай, хар өнгийн хувцас өмссөн ах, шар алаг хувцастай ах хоёулаа архи уучихсан согтуу байн байн орж гараад архи нэхээд байхаар нь би өгөөгүй явуулсан...камер шүүж байхад нь харахад Хараа нэртэй нэг шил архи авч хоёулаа хувааж уугаад гарсан. Намайг ээлж авснаас хойш Хараагийн 0,5 литрын архи нэхэж байгаад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/
  5. Гэрч Б.Байгальмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Би Төв аймгийн Баян сумын нутаг Цайдам нуур гэх газар нүүрс олборлодог Монкоулд ХХК-нд 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үйлчлэгчээр ажилд ороод 1 жил болж байна. 2018 оны 07 дугаар сарын 12-ны буюу баяр наадмын өдрүүдээр уурхайн харуул , нассосчин талийгаач Саулет бид нар уурхайн байрыг харж үлдсэн юм. Уг нь  бид хоёр харж байсан боловч талийгаачийн гэр бүл Баян-Өлгий аймаг руу явж байгаа гээд талийгаач гэр бүл дээрээ очиж амжихгүй боллоо гээд хамт үлдсэн юм. Тэгсэн 2018 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд боссон чинь талийгаач Саулет,  нар уурхайн 84-14 УБЕ улсын дугаартай Мицүбүши эл 200 маркийн тээврийн хэрэгслийг унаад явчихсан байсан. Амьдарч байсан гэрт нь орж үзтэл талийгаач цүнхтэй хувцсаа аваад явчихсан байхаар нь би талийгаачийг унаанд суулгаж өгөхөөр явсан байна гэж ойлгоод байж байтал үдээс хойш , Саулет нарыг Сондуул гэх газарт машинтайгаа онхолдсон гэж дуулсан. 84-14 УБЕ улсын дугаартай Мицүбүши эл 200 маркийн тээврийн хэрэгсэл манай уурхайн ажилчин Мөнхдөшийн эзэмшлийн машин байгаа юм. Энэ машиныг Н.М, Саулет нарт унаж явах зөвшөөрөл хэн ч өгөөгүй, энэ машин нь уурхайн байранд баяр наадмын өдрүүдэд хоол хүнс зөөхөд ашиглах зорилгоор Н.Мд үлдээсэн байсан юм. Ажлын өдрүүдэд бол хоол хүнс зөөх, уурхайн засвар үйлчилгээнд ашигладаг машин байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 53 тал/
  6. Гэрч С.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би уурхайн ерөнхий инженерын хувьд уурхайн үйлдвэрлэлийн ажпыг чиг үүргийн дагуу хариуцдаг юм. , Саулет нарт тээврийн хэрэгслийг бол албан ёсоор үлдээгээгүй. Харин ыг жолоодох эрхийн үнэмлэхтэй учир хоол хүнс зөөхөөр бол хэрэглүүлэхээр Мөнхдөшийн машиныг үлдээсэн юм. Баярын өдөр уурхайгаас дур мэдэн машин гаргаж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж зам тээврийн осол гаргаж хамт ажилладаг Саулет нас барсан байсан. Хоол хүнс зөөхөөр нь Баян сумын төмөр замын 12-р тоочигт айлын хөрөгчинд зөвхөн мах үлдээсэн бусад хүнсний зүйл бол уурхай дээр нөөцөлсөн байсан юм. Машиныг бол мах авах үедээ хэрэглэ гэж үлдээсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 55 тал/
  7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, тухайн ажиллагааны үйл явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 05-09 тал/,
  8. Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хувцсанд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11, 21-23 талууд/,
  9. Эд зүйл, баримт бичиг бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, хавтас хэрэгт хавсаргах тухай тэмдэглэл / хх-ийн 30-37х/,
  10. 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №473 дугаартай шинжээчийн “1. Н.Мы биед ерөнхий биеийн доргилт, тархи доргилт, баруун дал, баруун бугалга, баруун шуу, зүүн шуунд цус хуралт, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 57-59 тал/
  11. 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №104 дугаартай “талийгаач М.Саулетын биед хавсарсан гэмтэл, зүүн тал бөмбөлөг чамархайн дээд голомтлог аалзан хальс дор цус харвалт, бага тархи аалзан хальсан дор цус харвалт, суурь яс нугасны том нүхний урд хэсгээр хагас дугуй хэлбэрийн хугарал, хуйхан доорхи цусан хураа, баруун, зүүн бөөрний хальсанд цус хуралт, зүүн бөөрөнд чацархай гэдсэнд шарх, цээжний хэнхэрцэг хоёр талд олон хавирганы хугарал, ерөнхий биеийн доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ ясанд хугарал, зүүн гуянд шарх, зүүн мөр, тохой, шилбэ, баруун өвдгөнд цус хуралт, нуруу, дух, баруун мөр, шуу, сарвуу, эрүү, зүүн тохой, ташаа, гуя, өвдөг, шилбэ, баруун өвдөг, шилбэ, хонгонд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайлбал зам тээврийн ослын үед тээврийн хэрэгсэлээс шидэгдэх ба тээврийн хэрэгсэл доторх эд ангид гэмтсэн байж болзошгүй. Учирсан гэмтэл нь үхлийн шалтгаан болно. Талийгаачийн цуснаас 2,6 промилли спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын хүчтэй хамаарна. Талийгаачийн цус нь А(11) бүлгийн харъяалалтай байна. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас зүрх амьсгалын дутагдалд орж нас барсан байна” гэх дүгнэлт ”/ хх-ийн 61-64 тал/
  12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээч А.Батбаярын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №7755 дугаартай дүгнэлт/ хх-ийн 66-67 тал/
  13. “Итгэлт эстимэйт” ХХК-ний 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №74339 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” /хх-ийн 69 тал/
  14. Төв аймаг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э.Болдмандахын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №81 дугаартай “84-14 УБЕ улсын дугаартай Мицубиши эл 200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н  нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. 84-14 УБЕ улсын дугаартай Мицубиши эл 200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н  нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7,  мөн дүрмийн 9.2-т тус тус заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэв. Осол болох үеийн зам орчны байдал нь асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн гаднах үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, салхитай, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээтэй явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй гэжээ. Иймд зам тээврийн осол гарахад цаг агаар, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. 84-14 УБЕ улсын дугаартай Мицубиши эл 200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н  МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлмя хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчснөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв” гэх дүгнэлт /хх-ийн 72 тал/
  15. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №7754 тоот шинжилгээнд ирүүлсэн “” гэж хаягласан цусанд 1.9 промилли  спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.9 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 66 тал/
  16. Шүүгдэгч Н.Мы өвчтөний түүх /хх-ийн 86 тал/
  17. Шүүгдэгч Н.Мы ял шийтгэгдсэн талаарх “үгүй” гэх лавлагаа /хх-ийн 94 тал/
  18. Шүүгдэгч Н.Мы “Монкоул петро майнинг” ХХК-ийн захирлын хөдөлмөрийн гэрээ сунгасан, ажилд томилох тухай тушаал болон үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажилчдын амраах тухай тушаалууд /хх-ийн 110-112 тал/
  19. Амь хохирогч М.Саулетыг ажилд томилсон тухай “Монкоул петро майнинг” ХХК-ийн захирлын тушаал /хх-ийн 122-123 тал/
  20. Амь хохирогчийн хууль ёсны төлөөгч С.Жы шүүгдэгч Н.Маас нэхэмжилсэн хохирлын баримтууд /хх-ийн 133-169 тал/ зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судласан болно.

 

            Шүүгдэгч Н.Мы ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав: Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Н.М нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Сондуул гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр согтуугаар Мицүбүши эл 200 маркийн 84-14 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Мадетын Саулетын амь насыг хохироож, иргэн С.Мөнхдөшийн эд хөрөнгөнд 2178500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч Н.М, амь хохирочийн хууль ёсны төлөөлөгч С.Ж, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч С.Мөнхдөш нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч М.Баттүвшин, Х.Жавзанпагма, Б.Байгальмаа, С.Баттулга нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, тухайн ажиллагааны үйл явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 05-09 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хувцсанд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11, 21-23 талууд/, шийнжээчийн №104, №81, №7754 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн /жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний/ улмаас хүний амь нас хохирсон бол ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг” гэж зааж өгөөд “согтуурсан үедээ үйлдсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хуульчилсан тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх үзсэн.

Иймд шүүгдэгч Н.Мыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Н.Мыг согтуугаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

              Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж нь 12.791.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

              Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгч Н.М нь хохиролд 6.450.000 төгрөгийг  төлсөн байна.

              Амь хохирогчын хууль ёсны төлөөлөгч С.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн байцаалтын шатанд талийгаачийн оршуулгын зардалд “Монкоул петро майнинг” ХХК-аас өгсөн 2.500.000 төгрөгийг хохиролд оруулж тооцохгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд шүүгдэгч энэ талаар маргаан гаргаагүй байх тул үлдэх 6.314.100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардалын 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 5.341.000 төгрөгийг шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Маас 5.341.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12-т “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заасан байх бөгөөд Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч С.Мөнхдөш нь шүүгдэгч Н.Маас нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

              Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

-Улсын яллагчаас Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа нь “шүүгдэгч Н.М нь тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын 50%-ийг төлж барагдуулсан, цаашид хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Түүний хувийн байдлын талаар 89 настай аавтайгаа хамт амьдардаг. Энэ хүнийг хариуцлага хүлээлгэх юм бол хорьсоноор хохирлоо барагдуулж чадахгүй. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон. Шүүх хорих ялыг хөнгөрүүлэх байр суурьнаас хангаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Н.Мы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь “согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Н.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлан гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Н.Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтэндээ: “Н.М нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын 50%-ийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хорих ялыг хөнгөрүүлэх байр суурьнаас хангаж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудалд хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргаагүй хэдий ч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой, хохирол бүрэн төлөгдөөгүй, төлөгдсөн гэж үзэх боломжгүй, учир нь хохиролд материаллаг, материаллаг бус хохирол аль аль нь хамаарна, мөн хүний амь насыг мөнгөөр илэрхийлэх хууль зүйн боломжгүй зэргийг харгалзан хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулах боломжгүй гэж шүүх үзсэн.

 

            Тав: Бусад асуудлаар:

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Мы №1560746 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Н.Мы №872699 дугаарын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Мужаан овогт Н ыг согтуугаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Мужаан овогт Н ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Мы жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолсугай.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Мы №1560746 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Н.Мы №872699 дугаарын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд үүрэг болгосугай.

 

  1. Иргэний 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жд хохирлын 6.450.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Н.Маас хохирлын 5.341.000 /таван сая гурван зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жд олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жы өмгөөлөгчийн зардал болох 1.000.000 /нэг саяг/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА