| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0244/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/235 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2017/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ Улсын яллагч: В.Дэлгэрмаа Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол улсын иргэн, ******* овогт ******* *******, /*******/
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Шинэжист сумын 4 дүгээр багийн нутаг Эхэн хавцгай гэх газар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний ******* толгойн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Тухайн үед намайг заамдаж авсан, тэгэхээр нь гараа газар луу явуулж, гарт таарсан чулууг авч толгойруу нь нэг удаа цохисон. Тэр үед бид хоёр ойрхон тулаад сууцгаасан байсан. ******* цохиулсаныхаа дараагаас толгойноос нь цус гойжиж эхэлсэн. Удалгүй , хоёр ирсэн. Тэр хоёр ирээд юу болсон юм гэцгээгээд эмнэлэг рүү авч явна гэсэн, тэгээд эмнэлэг рүү , хоёр мотоцикиор дундуураа суулгаад авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56- 58/
2 Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... бид хоёр хөдөө гэр рүүгээ явахаар болж мотоциклио жолоодон би араар нь сундлаад сумаас гарч явсан. Замд төмөр өндөр хүчдлийн шонгийн хажууд ******* н. хоёртой таарсан ******* н. хоёр архи хувааж уугаад сууж байсан. Бид нийлж суугаад архи ууцгаасан, тэгээд , хоёр сум руу явсан. Харин ******* бид хоёр маргалдаж ******* газраас чулуу аваад миний зүүн талын духны орчимд цохисон. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй, ухаан балартсан байсан. Нэг мэдсэн эмнэлэг дээр очсон, дусал хийлгэж байсан. Духны зүүн хэсэгт үүссэн гэмтлээс болж зүүн талын нүд, шанаа руу хавдар буусан байна...гэх мэдүүлэг /хх- ийн 29-30 / Гэрчн.,ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... бид хоёрыг Зулзагыг гэрт нь хүргэж өгчихөөд ирэхэд зодоон болсон байсан. ахыг ******* зодоод толгойноос нь цус гойжуулсан харагдсан. Тэгээд бид хоёр ахыг дүүрээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 21 цаг 50 минутын үед гэртээ байхад жижүүр сувилагч утсаар ярьж мотоциклиос унаад толгойноос цус алдсан хүн ирлээ, та хурдан ирээч гэсний дагуу эмнэлэг дээр очсон. Баянговь сумын харъяат гэх хүн байсан ба түүний толгойны зүүн хэсэгт хагарсан цус гойжсон байсныг үзэж шархыг цэвэрлэж оёдол тавьж, эмчилгээ хийж өдрийн эмчилгээний өрөөнд ажиглаж хоноорой гэж жижүүр сувилагчдаа хэлээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 / Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 578 дугаар 1.******* биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлсөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 50-51 / -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, хэргийн газар үзлэг хийсэн тамдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 10-14/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл/ хх-ийн 14-17/, эд мөрийн баримт хураанд авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017.11.05-ны өдрийн 98 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 60/,
шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн 3 үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Шинэжист сумын 4 дүгээр багийн нутаг Эхэн хавцгай гэх газар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний ******* толгойн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын .... намайг заамдаж авсан, би гараа газар луу явуулж, гарт таарсан чулууг авч толгойруу нь нэг удаа цохисон, ******* цохиулсаныхаа дараагаас толгойноос нь цус гойжиж эхэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 56- 58/
хохирогч *******... бид хоёр маргалдаж ******* газраас чулуу аваад миний зүүн талын духны орчимд цохисон. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй, ухаан балартсан байсан,нэг мэдсэн эмнэлэг дээр очсон байсан, духны зүүн хэсэгт үүссэн гэмтлээс болж зүүн талын нүд, шанаа руу хавдар буусан байна... гэх мэдүүлэг /хх-ийн 29- 30/ , гэрч Т.Наранмандахын.. ахыг ******* зодоод толгойноос нь цус гойжуулсан харагдсан... гэх мэдүүлэг / хх-ийн 31-33/,
гэрч ... .ын толгойны зүүн хэсэгт хагарсан цус гойжсон байсныг үзэж шархыг цэвэрлэж оёдол тавьж өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 34-35/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 111 дүгээр сарын 06-ны өдрийн №578 дүгнэлт / хх-ийн 50-51/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж заасныг үндэслэл болгов. 4 Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэсэн тодорхой тооны малтай болон хувьд ноогдох хөрөнгөтэй, хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг төлөх боломжтой гэж үзэн торгох ял оногдуулж, шүүгдэгч ******* торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдөр төлөхөөр тогтоох нь зүйтэй байна. Харин уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуу нэг ширхэгийг устгуулахаар хэрэгцээний дагуу Шүүхийн тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******ын эзэмшлийн “... Хятад улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн мотоцикль...”-ийг битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, торгох ял биелэгдсэн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч *******т буцаан олгож шийдвэрлэж, . Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.3, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Батбаатаарт оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... Хятад улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн мотоцикль...”-ийг битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, торгох ял биелэгдсэн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч *******т буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн бариамтаар хураагдсан чулуу нэг ширхэгийг устгуулахаар хэрэгцээний дагуу Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА