| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2017/0026/Э |
| Дугаар | 04/ШЦТ/2017 |
| Огноо | 2017-03-27 |
| Зүйл хэсэг | 215.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 04/ШЦТ/2017
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Эрхэмбаяр хохирогч Д.Мтын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч Ж.Д, хохирогч З.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн, шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Угт холбогдох эрүүгийн 201619000570 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв. |
| Холбогдсон хэргийн талаар:/сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/ Шүүгдэгч Д.У нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Багануур дүүрэг Улаанбаатархот чиглэлийн замд "Тоёото приус" маркийн 77-32 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн Д.Мт, З.Нансалмаа нарын биед тус тус хүндэвтэр, иргэн Ж.Даариймаагийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: |
| Шүүгдэгч Д.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг таарч байгаа учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв. Хохирогч Д.Мтын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч Ж.Даариймаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Д.Уийн машинд сууж яваад Эрдэнэ сумын нутагт зам тээврийн осолд орсон. Гэмт хэргийн улмаас нөхрийн нуруу хугарч хүнд гэмтэл авч, би хөнгөн гэмтэл авсан. Хэрэг цагдаа, прокурор дээр байхад Д.У хохирогч бидний эрүүл мэндийг бодохоос өмнө өөрөө хэргээс ялгүй гарах талаар анхаарч байсанд харамсаж байна. Одоо миний нөхөр Д.Мт нь хүнд зэргийн гэмтэлтэй байгаа учраас өөрийгөө болон нөхрөө төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Нөхөр бид 2 Д.Утэй уулзаж ярилцаж эвлэрсэн гэв Хохирогч З.Нансалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхцацрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэмт хэргийн улмаас манай ээж Нансалмаа хүнд гэмтсэн. Мөрний хагалгаанд орж, толгойдоо хүнд гэмтэл авч, нуруун нь хугарч хүнд гэмтэл авсан. Манай ээж Нансалмаа 5 сар хэвтэрт байгаа. Хүнээр өргүүлж бие засаж, гарч орж байгаа. Д.Утэй тохиролцсон байгаа. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэв. Хохирогч Д.Мт хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 07 сарын 22-ны өдөр өглөө 10 цагийн алдад Төв аймгийн Эрдэнэ сумын цаад талд өнгөрөөд гэсэн үг Т.Приүс маркийн саарал өнгийн машинд эхнэр Даариймаа, найз Нансалмаа нарын хамт жолооч Уранчимэг гээд нийт дөрвүүлээ явж байсан. Уранчимэг нэг бүхээгтэй машины хажуугаар гараад явж байтал хүүе гэхийн хооронд нисээд явчихсан. Нэг унахын, 2 унахыг нь санаж байна. Тэгээд мэдэхгүй... гэсэн мэдүүлэг /хх 20-22 тал/, Хохирогч З.Нансалмаа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 07 сарын 22-ны өдөр Багануур дүүргээс Улаанбаатар хот орох гээд найз Даариймаа, Мөнхбат бас жолооч Уранчимэг гээд хүүхэн нарын хамт Төв аймгийн Эрдэнэ сумын өнгөрөөд явж байсан. Бид нар Приүс маркийн саарал өнгийн машинтай Уранчимэг гэдэг хүүхэн жолоодож явсан. Тэгтэл эсрэг урсгалд гурван машин зөрөөд явж байхад машин дайвалзаад нэг мэдэхэд машин дээшээгээ хачихсан би багажан дотор цүнхээ тэвэрчихсэн байж байсан..." гэсэн мэдүүлэг /хх- 23-24 тал/, Гэрч Ч.Эрдэнэсайхан хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 07 сарын 22-ны өглөөний 11 цагийн орчим ээж Даариймаа миний эзэмшлийн 95144277 дугаарын утас руу өөрийнхөө 99042251 дугаарын утсаар залгаад аав Мөнхбат, ээж Даариймаа, Нансалмаа нар Уранчимэг гэдэг жолоочтой Т.Приүс маркийн 77-32 УНИ дугаарын машинтай явж байгаад осолд орчихлоо Эрдэнэ сумын эмч нар Гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгөх юм байна гэмтлийн эмнэлэг дээр очоод байж бай ээж нь хүзүү гэмтсэн, аавынх нь нуруу хугарсан юм шиг б айна. Нансалмаа эгч нь жоохон хүнд байна шүү гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-28 тал/, Гэрч Г.Мөнхтуяа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: "...2016 оны 07 сарын 22-ны өдөр Тоёота приүс 20 маркийн 77-32 УНИ улсын дугаартай |
| автомашинд миний ээж Нансалмаа нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт зорчин яваад зам тээврийн осолд орсон юм гэсэн мэдүүлэг /хх-29-30 тал/,
1.3.Нансалмаагийн биед тархи доргилт, сээрний 3,4,5-р нугалам, баруун атгаал ясанд хугарал, баруун атгаалын үений хагас мултрал, баруун тал бөмбөлгийн эдэд цус хуралт, няцрал баруун, зүүн плеврийн хөндийд шингэн, зулайн хуйханд шарх зүүн баруун сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. 2.3.4. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг учрал болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
|
| -2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 00000070 дугаартай дүгнэлт
-Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №6973 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-51 тал/
Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны
тал/
тал/, -шүүгдэгч Д.Уийг 2016 оны 08 сарын 10-ны өдөр сэжигтнээр /хх-61- 62 тал/, 2016 оны 08 сарын 31-ний өдөр яллагдагчаар /хх-65-66 тал/ байцаасан тэмдэглэлүүд,
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.У нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Багануур дүүрэг Улаанбаатархот чиглэлийн замд "Тоёото приус” маркийн 77-32 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн Д Мөнхбат, З.Нансалмаа нарын биед тус тус хүндэвтэр, иргэн Ж.Даариймаагийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам |
| тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мт, З.Нансалмаа, Ж.Даариймаа нарын хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Төв аймгийн Эрдэнэ сумын замд 77-32 УНИ улсын дугаартай “Приус" маркийн автомашин онхолдож ЗТО гарсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №373 акт, Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №376 акт, №372, шинжээчийн 00000070 дугаартай дүгнэлт зэргээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ут Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Мтын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч Ж.Даариймаа болон хохирогч З.Нансалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхцацрал шүүгдэгч Д.У нар нь сайн дураараа эвлэрсэн тухай бичгээ шүүхэд өгсөн байна. Шүүгдэгч Д.Уийн холбогдсон Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Д.Мтын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч Ж.Даариймаа болон хохирогч З.Нансалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхцацрал нар нь шүүгдэгч Д.Утэй эвлэрсэн байх тул Д.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Д.Уийн №476783 дугаартай жолооны үнэмлэх болон №00688789 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг 1 ширхэгийг шүүгдэгч Д.Ут буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.У нь хохирогч З.Нансалмаагийн эмчилгээний зардалд 7.451.475 төгрөгийг, хохирогч Ж.Даариймаа, Д.Мт нарын эмчилгээний зардалд 343.180 төгрөгийг төлсөн зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294,
|
| ТОГТООХ нь: |
|