Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/315

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Г.Энхмаа,  

яллагдагч *******, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

хохирогч Т.Лувсандэмбэрэл, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигонбэл овгийн Баатарын Өсөхбаярт холбогдох эрүүгийн 1834000000303 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Төв аймгийн Эрдэнэсант суманд 1999 оны 06 дугаар сарын 20-ны төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 3, эцэг эхийн хамт , улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Боржигонбэл овгийн Баатарын Өсөхбаярт

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутагт “Тарлан” гэх газарт Т.Лувсандэмбэрэлийг манайхыг хулгайч гэж хэллээ гэж уурлан униар цохин зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                 

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос 

1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ын:

2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Зүрх гэдэг газар Т.Лувсандэмбэрэл аавыг заамдаад байсан. Тэгээд гуйлгачин, хулгайч гээд байсан. Тэгээд би униар нуруу руу нь 2 удаа цохисон. Миний өөдөөс дайрахаар нь би өөрийгөө хамгаалж  гар руу нь цохисон гэв.

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Т.Лувсандэмбэрэлийн:

2018 оны 9 сарын 22-ны үдээс хойш 5-6 цагийн хооронд буух газраа буугаад гэрийн ханаа дугуйлаад барьж байсан чинь саахалтын айлын аав, хүү, ээж 3 ирээд мэндийн зөрүүгүй манайхыг хэл амаар доромжилж дээрэлхсэн. Аав нь лоом бариад зогсоод танай гэрийг шатаана танайхаар тоглоно гээд байсан. Тэгэхлээр нь би та юугаар тоглох гэсэн юм хониор тоглохгүй юм бол гэж хэлэхэд ******* манай аавыг хулгайч гэлээ гээд униар миний дал руу 2 удаа цохиод би зугтаасан чинь гар руу цохисон. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа гаргуулж авна. Нийт 5.323.902 төгрөг нэхэмжилж байгаа. Миний гар зөрж эдгэсэн хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа гэв.

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд

2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Т.Лувсандэмбэрэлийн:    

“...Манайх 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн Гэзгийн өвөр гэдэг нэртэй газраас гэрээ нүүлгэж өөрийнхөө өвөлжөөний урд талд 500 метр газар байдаг Тарлан гэдэг газар руу нүүж ирээд гэрийнхээ ханыг дугуйлаад байж байтал манай  манай бууж байсан газраас баруун талд 1 километр гаран зайд нутаглаж байсан Баатар гэдэг хүн эхнэртэйгээ хүү Өсөхбаяртайгаа гурвуулаа ирээд Баатар ах мэндийн зөрүүгүй “та нар энд буухгүй манай өвөлжөөнд ойрхон буухгүй энэ танай иддэг өвс биш одоо бушуухан нүүгээдэх нүүхгүй бол наад гэрийг чинь шатаана” гэж хэлэхэд нь би “өөрийнхөө өвөлжөөний хажууд бууж байна ялгаагүй л адилхан саахалт айлын газар ш дээ та нар яах гэж инээж байдаг юм” гэж хэлэхэд өөдөөс “би танай юмаар чинь тоглоно шүү” гэхэд нь та юугаар тоглодог юм, манай хонийг л хулгай хийж идэхгээгүй бол“ гэж хэлэхэд хүү Өсөхбаяр нь “манай аав танайхаас хонь хулгай хийж идсэн юм уу” гэж уурлаад манай барих гэж байсан гэрийн унинаас нэгийг барьж аваад миний нурууу хэсэг рүү хоёр удаа савж цохихоор нь би баруун гараараа хаахад миний баруун гарын шуу хэсэг хугарсан байсан. Баатар ах түүний эхнэр хүү Өсөхбаяр, манай ээж Дуламсүрэн, дүү Отгонжаргал нар байсан. Манай гэр барьж байсан унинаас нэгийг аваад миний нурууу хэсэг рүү хоёр удаа баруун гарын шуу хэсэг рүү 1 удаа цохиход миний баруун гарын шуу хугарсан. Надад гомдол санал байхгүй...” /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Т.Лувсандэмбэрэлийн:

“...Манайх өнөөдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн Гэзгийн өвөр гэдэг нэртэй газраас гэрээ нүүлгэж өөрийнхөө өвөлжөөний урд талд 500 метр газар байдаг Тарлан гэдэг газар руу нүүж ирээд гэрийнхээ ханыг дугуйлаад байж байтал манай бууж байсан газраас баруун зүгт 1 километр гаран зайд нутаглаж байсан Баатар гэдэг хүн эхнэртэйгээ хүү Өсөхбаяртайгаа гурвуулаа ирээд Баатар ах мэндийн зөрүүгүй “та нар энд буухгүй манай өвөлжөөнд ойрхон буухгүй энэ танай иддэг өвс биш одоо бушуухан нүүгээдэх нүүхгүй бол наад гэрийг чинь шатаана” гэж хэлэхэд нь би “өөрийнхөө өвөлжөөний хажууд бууж байна ялгаагүй л адилхан саахалт айлын газар ш дээ та нар яах гэж инээж байдаг юм” гэж хэлэхэд өөдөөс “би танай юмаар чинь тоглоно шүү” гэхэд нь та юугаар тоглодог юм, манай хонийг л хулгай хийж идэхгээгүй бол“ гэж хэлэхэд хүү Өсөхбаяр нь “манай аав танайхаас хонь хулгай хийж идсэн юм уу” гэж уурлаад манай барих гэж байсан гэрийн унинаас нэгийг барьж аваад миний нурууу хэсэг рүү хоёр удаа савж цохихоор нь би баруун гараараа өргөөд хаагаад арагшаа зугтаахад би гараа барин би хэлдэг газар нь хэлье гэхэд нөгөө машиндаа суугаад явцгаасан. Баатар ах түүний эхнэр хүү Өсөхбаяр, манай ээж Дуламсүрэн, Дүү Отгонжаргал нар байсан. Манай гэр барьж байсан унинаас нэгийг аваад миний нурууу хэсэг рүү хоёр удаа баруун гарын шуу хэсэг рүү 1 удаа цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний баруун гарын шуу хэсэг их өвдөж байна. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл эмнэлэгт үзүүлж харуулах эмчилгээний зардал нэхэмжилнэ...” /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч А.Отгондэмбэрэлийн:

 “...Манайх Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутагт намаржиж байгаа юм. Өнөөдөр 17 цагийн орчимд би нөхөр Баатар, хүү Өсөхбаяр нарын хамт машинтайгаа усанд явах гээд хөдөлтөл манай гэрийн зүүн талд айл бууж байхаар нь очтол талийгаач Төмөрпүрэв гуайнх байсан. Тэгээд манай нөхөр “танайх энд буудаг нь яаж байгаа юм бэ одоо юм аа ачаад нүүгээдэх өвөлжөө идэх гээд байх ю майлын өвөлжөөнд ойрхон буух гээд байна” гэхэд Лувсандэмбэрэл “танайх юугаа идүүлэх гээв” гэж хэлээд мөн өөдөөс “хулгайч” гэхэд манай хүү Өсөхбаяр уурлан тэдний газар байсан унинаас нэгийг аваад Лувсандэмбэрэлийг араас нь униар 2 удаа цохиод ахиад нэг цохиход нь Лувсандэмбэрэл баруун гараараа хаах шиг болохоор нь би хүү Өсөхбаярыг боль гэж хэлээд нөхөр хүүхдээ аваад машинтайгаа хөдөлсөн. Өөр зодоон цохион гэж сүйдтэй юм болоогүй...” /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч *******ын:

“...Өнөөдөр намайг гэртээ байж байхад манай өвөлжөөний зүүн урд талд хуучин манай зуслангийн газар нэг айл нүүж ирээд гэр бараагаа буулгаад ханаа дугуйлаад байж байхаар нь би аав Баатар, ээж Отгондэмбэрэл нарын хамт очиж тэнд  талийгаач Төмөрпүрэв гуайн эхнэр Дуламсүрэн гуай хүү Лувсандэмбэрэл Отгонжаргал нарын хамт байцгааж байсан. Тэгээд манай аав “танай манай өвөлжөөг идэх гээд байх юм” гэж хэлэхэд Лувсандэмбэрэл “юугаа идүүлэх гээв” гэж өөдөөс нь үг хаян “манайхыг хулгайч” гэх шиг болохоор нь би уурласандаа гэрийнх нь нэг унийг газраас аваад Лувсандэмбэрэлийн нурууу хэсэг рүү нь хоёр удаа цохиход гурав дахь  дээр нь баруун гараараа хаахдаа баруун гарынхаа шилбээрээ хамгаалж байгаад унинд оногдсон. Тэгээд манай ээж намайг боль гээд аав, ээж бид гурав хөдлөөд гэр рүүгээ явцгаасан юм. Би униар нурууу хэсэг рүү нь хоёр удаа цохисон баруун гарынх нь шилбэ хэсэг рүү нэг удаа цохисон. Баруун гарынхаа шилбэ хэсэг рүү  нэг удаа цохисон өөр цохиогүй. Манай аав Баатар, ээж Отгондэмбэрэл, Лувсандэмбэрэл түүний ээж Дуламсүрэн, дүү Отгонжаргал, бас Мөнхөө гэдэг залуу байсан. Бүгд эрүүл байсан.  тэнд ер нь согтуу хүн байгаагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би Лувсандэмбэрэлийг гэмтээе гэж цохиогүй. Би униар цохисноо хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ц.Дуламсүрэнгийн

“...Би өчигдөр 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өөрийнхөө хүү Лувсандэмбэрэл, Отгонжаргал, дүү Мөнхөө нарын хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутагт өөрийнхөө өвөлжөө болох Тарлан гэдэг газар руу нүүж ирээд өвөлжөөнийхөө урд талд 1 километр гаран газар зайд буух гээд гэрээ барих гэж байтал 17 цагийн орчимд манай саахалт айлын хүмүүс болох Баатар, эхнэр Отгондэмбэрэл, хүү Өсөхбаяр нарын хамтаар манай буух гэж байсан газар ирээд тар нарыг энд буулгахгүй танайхан манай өвөлжөөн ойрхон буух гэлээ гэхээр нь манайх өөрийнхөө өвөлжөөний урд талд бууж байна гэж хэлээд маргалдаад байж байтал Баатар ах манай гэрийн үүдэнд байсан нэг лоомыг барьж авч наад гэрээ одоо буулга би наад гэрийг чинь шатаана шүү би танай юмаар чинь тоглоно шүү гэхэд манай хүү Лувсандэмбэрэл “та тоглоод юу шальдаг юм, сайндаа л манай хонийг хулгай хийж иднэ биз” гэж хэлэхэд цаанаас хүү Өсөхбаяр нь “танай хонийг хэзээ хулгай хийгээд идчихсэн юм” гээд манай гэрийн унинаас нэг унь аваад манай хүү Лувсандэмбэрэлийг униар нурууу руу нь хоёр гурав удаа цохиход нь Лувсандэмбэрэл арагшаа ухраад баруун гараараа хаах шиг болсон. Тэгээд л яая гар гэж хэлээд Лувсандэмбэрэл би та нарыг хэлдэг газар нь хэлнэ шүү гэхэд хөдлөөд явцгаасан. Лувсандэмбэрэл болон манай хүүхдүүдээс хэн ч тэд нарт гар хүрээгүй. Униар нурууу руу нь хоёр удаа баруун гарынх нь шуу хэсэг рүү нэг удаа цохисон. Хоёулаа архи хэрэглээгүй эрүүл байсан. Тэр оройноо Ганбаатар нь хаана ч юм нэг газар мотоциклоо уначихсан байхад нь Цэдэннамжил, Батбаяр хоёр Ганбаатарыг очиж авчирсан талаар надад Цэдэннамжилын эхнэр Азаа надад хэлсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч *******ын:

“...2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Угалзат 4-р багийн нутаг Зүрх гэх газарт байдаг манай өвөлжөөний газар дээр Лувсандэмбэрэлийнх ирж буусан юм. Тэгэхээр нь аав Баатар, ээж Отгондэмбэрэл нарын хамт портер маркийн тээврийн хэрэгсэлтэй орой 16-17 цагийн үед очиж аав Лувсандэмбэрэлд өвөлжөөн дээр ирж буулаа өөрийнхөө өвөлжөөнийхөө доод тал руу буувал яасан юм бэ, гэхэд та юугээ идүүлэх гэсэн гуйлгачингууд вэ, гэж хэлээд аавыг заамдаж барьж аваад хулгайч гэхээр нь би уу хүрээд хаана хулгай хийж байхыг нь харсан юм гээд, Лувсандэмбэрэлийн гэрийн газар байсан унинаас нэг нь аваад Лувсандэмбэрэлийн нуруу хэсэгт 1 удаа тэгээд миний өөдөөс ална гээд дайрахаар нь ухарч байхдаа нэг удаа баруун талын га руу цохисон чинь хөдлөөд газар суучихаад ална гээд байсан. Бид нар нүүгээрэй гэж хэлчхээд явсан юм. Би шинжээчийн гаргасан 619 тоот дүгнэлтийг уншиж танилцсан. Шинжээчийн гаргасан дүгнэлтэд Лувсандэмбэрэлийн гэмтлийн зэргийг харуулсан зураг байхгүй, шинжээч эмч яг юуг үндэслэн дээрх 619 тоот дүгнэлтийг гаргасан нь эргэлзээтэй байна. Цохиж зодоогүй цохь гэж дайрсан. Өвөлжөөний газар дээр ирж бууснаас нь болж маргалдсан. Манайхыг хулгай хийсэн гэсэн хэзээ хаана хулгай хийж байхыг харсан юм бол би тэрэн дээр нь гомдолтой байна. Өөрөөс нь асуумаар байна...” /хх-ийн 24-25 дугаар хуудас/,  

2.5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 619 дугаартай дүгнэлтэд:

“...Т.Лувсандэмбэрэлийн биед баруун шуу ясанд далд хугарал, баруун шуу, сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд буюу нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

3.2. Хохирогч Т.Лувсандэмбэрэлийн 2 хуудас 13 ширхэг хохирлын баримт /хх-ийн 39-40 дугаар хуудас/

3.3. Шүүгдэгч *******ын оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлсон багийн засаг даргын тодорхойлолт, цахим иргэний үнэмлэхийн хуулбар, ял шалгах хуудас, малын А дансны хуулбарууд зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутагт “Тарлан” гэх газарт Т.Лувсандэмбэрэлийг манайхыг хулгайч гэж хэллээ гэж уурлан униар цохин зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь   

хохирогч Т.Лувсандэмбэрэлийн ...Өсөхбаяр нь “манай аав танайхаас хонь хулгай хийж идсэн юм уу” гэж уурлаад манай барих гэж байсан гэрийн унинаас нэгийг барьж аваад миний нуруу хэсэг рүү хоёр удаа савж цохихоор нь би баруун гараараа хаахад миний баруун гарын шуу хэсэг хугарсан байсан...,

гэрч А.Отгондэмбэрэлийн ...Өсөхбаяр уурлан тэдний газар байсан унинаас нэгийг аваад Лувсандэмбэрэлийг араас нь униар 2 удаа цохиод ахиад нэг цохиход нь Лувсандэмбэрэл баруун гараараа хаах шиг болохоор нь би хүү Өсөхбаярыг боль гэж хэлээд нөхөр хүүхдээ аваад машинтайгаа хөдөлсөн. Өөр зодоон цохион гэж сүйдтэй юм болоогүй...,

гэрч Ц.Дуламсүрэнгийн ...Лувсандэмбэрэл “та тоглоод юу шальдаг юм, сайндаа л манай хонийг хулгай хийж иднэ биз” гэж хэлэхэд цаанаас хүү Өсөхбаяр нь “танай хонийг хэзээ хулгай хийгээд идчихсэн юм” гээд манай гэрийн унинаас нэг унь аваад манай хүү Лувсандэмбэрэлийг униар нуруу руу нь хоёр гурав удаа цохиход нь Лувсандэмбэрэл арагшаа ухраад баруун гараараа хаах шиг болсон. Тэгээд л яая гар гэж хэлээд Лувсандэмбэрэл би та нарыг хэлдэг газар нь хэлнэ шүү гэхэд хөдлөөд явцгаасан... гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 619 дугаартай ...Т.Лувсандэмбэрэлийн биед баруун шуу ясанд далд хугарал, баруун шуу, сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн даланд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх... дүгнэлт болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч *******т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, цаашид гарах гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Түүнчлэн хохирогч Т.Лувсандэмбэрэл болон түүний өмгөөлөгч нар мөрдөн байцаалтын шатанд баримтаар гаргаж өгч хавтас хэрэгт авагдсан 482.150 /дөрвөн зуун наян хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр нэхэмжилсэн 271.752 /хоёр зуун далан нэгэн мянга долоон зуун тавин хоёр/ нийт 753.902 /долоон зуун тавин гурван мянга есөн зуун хоёр/ төгрөг нэхэмжилсэнээс мөрдөн байцаалтын шатанд 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийг, нийт 750.000 /долоон тавин мянга/ төгрөгийг төлсөн ба нэмж хохирогчийн мэс засал хийлгэх, цаашид гарах эмчилгээний зардал гэж 5.213.902 төгрөгийг нэхэмжилсэн болно.

 

Шүүх дээрх мэс засал болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.    

  

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

         хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

   36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

        хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигонбэл овгийн Баатарын Өсөхбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Боржигонбэл овгийн Баатарын Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигонбэл овгийн Баатарын Өсөхбаяр нь шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг өдрөөр тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Боржигонбэл овгийн Баатарын Өсөхбаярт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Боржигонбэл овгийн Баатарын Өсөхбаяр нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

6. Хохирогч  дугаарын регистртэй, Б овгийн Т.Л нь 5.213.902 төгрөгийн буюу мэс засал болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бэх овгийн Төмөрпүрэвийн Лувсандэмбэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигонбэл овгийн Баатарын Өсөхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ГАНДАНСҮРЭН