| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0178/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/321 |
| Огноо | 2020-09-24 |
| Зүйл хэсэг | 21.7.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Улсын яллагч: Б.Бат-Оргил,
Хохирогч: А.Зерде,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014001380149 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14- ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй,******* овогт**************,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 131/ШШ2017/00633 дугаартай шийдвэрийн дагуу 4 хүүхдийн тэтгэлэг гаргуулж*******д олгуулахаар шийдвэрлэсэн тэтгэлгийг төлөхөөс зайлсхийж улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн, дүр эсгэн биелүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..... Баянхонгор аймгийн шүүхийн шийдвэрийн ажилтан Зердегээс миний 2 тухайн үед барьж байсан 80001698 гэсэн дугаар барьж байсан бөгөөд энэ дугаар руу Зерде залгадаг байсан тэгэхэд би ямар ч мөнгөгүй байсан учир түүний утсыг эхний 4-5 удаагийн дуудлагыг аваагүй. Тэгж байж байгаад нөгөө дугаартай утсаа хаяад түүний дугааргүй болоод холбогдоогүй. Надад 50 толгой бог, пургон машин үлдсэн мал нь үхэж үрэгдээд дууссан пургон машиныг нь 2018 оны эхээр зарсан..., ...2017 оны 09 дүгээр сарын 06-нд эхнэрээс салахад тухайн Баян-Өндөр сумын 1 дүгээр баг Өлийн уулзвар гэх нэртэй өвөлжөө миний нэр дээр албан ёсоор захирамж нь гараагүй багийн нийтийн хурлаар хэлэлцэгдээд явж байсан эхнэр Баярсайханаас салаагүй байх үед 2 жил тус өвөлжөөнд өвөлжөөд хашаа хороог нь би өөрөө засварлаж янзалж байсан тэгээд намайг эхнэрээс салсны дараагаар манай зээ дүү С.Алдармөнх 1 жил өвөлжсөн. Тэгээд сумын газрын даамал Д.Төмөрсүхтэй яриадах гээд яриулсан тэгээд болох юм шиг байна гэж зээ зээ дүүдээ хэлээд 3.000.000 төгрөг аваад зарсан. Тэгтэл Баярсайхан өвөлжөөг бусдад зарсан дундын өмчийг зарсан гэж үзээд байгаа мөн газрын даамлыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд байгаа тухайн газрын даамал нь бол манай холын хамаатны хүүхэд байгаа юм. .... Миний бие санаатайгаар оргон зайлаагүй 2017 оны 09 дүгээр сарын 06- нд шүүхээр орж******* гэх эхнэрээсээ гэр бүлээ цуцлуулсан тухайн үед надад 300 тооны бог мал, пругон автомашин, 2 тооны монгол гэр 5 хоньтой, 4 хантай гэр байсан тэгээд сумын төв дээр 6x4 хэмжээтэй 2 ширхэг амбаартай байсан.******* нь 2015 онд сална гэж өргөдөл өгөөд шүүхээр эвлэрэх хугацаа өгөөд улмаар 2017 онд дахин шүүхэд салах өргөдөл өгөөд салахаар болоод өмч хөрөнгөө хуваасан би Баярсайханы авна гэсэн болгоныг би өгсөн үүнд би 250 бог мал, 2 хашаа, барьсан байшингаа бүгдийг өгсөн хашаа байшинг бол шүүхэд гаргасан үнэлгээнд нь оруулалгүйгээр өгсөн байдаг мөн Баярсайхан нь миний группийн дэвтэр, хувцсыг маань ч өгөөгүй улмаар группээсээ би хасагдсан би 2008 онд нурууны суултаар группэд ороод 2016 он хүртэл байсан юм. Баярсайхан нь 2017 онд дахин намайг шүүхэд цалингийн зээлээ төлүүлнэ миний эмчилгээнд нь зориулж зээл авсан мөн хүүхдүүдэд өгсөн бэлэгний адууг нэхсэн тэгээд шүүхээр ороод нөгөө зээлийг дүүтэйгээ авсан болоод тухайн адуу нь үрэгдсэн байсан мөн би тэр үед пругон машинаа зараад мөнгө байсан болохоор 750.000 төгрөгийг салсан эхнэр Баярсайханд өгч байсан 50 малаа дүүгийндээ нийлүүлж байж байгаад 2018 оны 01 дүгээр сард манай ээж элэгний хорт хавдартай байж байгаад хэвтэрт ороод ээжийгээ асраад би 6 сар хажууд нь байгаад 2018 оны 06 дугар сарын 16-нд манай ээж өнгөрсөн би ээжийн эмчилгээнд зориул өөрийн эзэмшлийн пургон машиныг 2018 оны 04 дүгээр сард зараад ээжийн эмчилгээ болон хүүхдийн мөнгөнд хийгдээд дууссан 50 толгой мал маань эзэнтэй эзэнгүй байж байгаад үрэгдээд 2018 оны сүүлд 20 гаран мал үлдсэн байсан түүнийгээ авч идээд дуусгасан тэгээд сар болгон хүүхдийн мөнгө нэхэгдээд ирэхээр нь 2019 оны 04 дүгээр сар Өмнөговь аймгийн Таван толгой руу яваад том тэрэгний дугуй завсрын төхөөрөмж аваад ажиллуулаад мөнгө олоод хүүхдийнхээ мөнгийг цаг тухай бүрд нь хийгээд 2019 оны 10 дугаар сар хүртэл хийсэн улмаар миний ажиллуулж байсан дугуй засварын төхөөрөмжүүд эвдрээд ажиллагаагүй болж засах мөнгөний их үүсвэргүй болоод 1 сар орчим сайн муу зүйлээр сольж янзлаад нэмэр болоогүй тэгээд 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу ороод ажилд орох гээд очтол ажилд авахгүй улмаар барилгын ажилд орж 20 хоног ажиллаад цалингаа авч чадахгүй тэгээд шүүхийн шийдвэртэй холбоо барьж байсан дугаараа утасны хамт хот алга болгосон улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн утасны дугаарыг мартсан тэгээд ажил төрөлгүй байсаар байгаад орж ирж байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 38-39, 193-194 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би мөнгө олдохгүй болоод л хүүхдийн мөнгөө төлж чадахгүй яваад байсан юм. Ажил төрөл ч 3 олддоггүй мөнгөгүй байгаад байсан, энэ хэрэг шийдэгдчихвэл ажил олж хийнэ гэж бодож байна, би Улаанбаатар хот руу 2019 оны 11 дүгээр сард явсан 2020 оны 04 дүгээр сар хүртэл хотод барилгын туслах гэх мэт ажлууд хийж байсан. Өмнөговьд 2019 оны 06 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл дугуй засвар ажиллуулсан. Улаанбаатар хотод байна гэж шийдвэр гүйцэтгэгчдээ хэлээгүй. Утсаа хаяад холбогдож чадаагүй. Саран болон ах дүү нар намайг шийдвэр гүйцэтгэгч сураад байгаа гэж надад мэдэгдээгүй гэв.
3. Хохирогч*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ******* нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс байнга зайлсхийдэг би хоёр 2004 онд гэр бүл болоод 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан бөгөөд гэр бүл болоод бид 4 хүүхэдтэй болсон. ******* нь 2017 оны 11 дүгээр сараас эхлэн хүүхдийн тэтгэлгийг төлж явж байгаад 2019 оны 11 дүгээр сараас одоог хүртэл тэтгэлэг төлөхөөс зугтааж удаа дараа хаяг, утасны дугаар, цахим хаягаа өөрчилж алга болсон тэгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу байнга ярьж байсан тэгэхэд Өмнөговьд, хотод байгаа сураг гараад яг хаана хэнийд байгаа гэдэг нь тодорхой бус байсан. Өмнө нь 80001698 гэсэн дугаарыг барьдаг байж байгаад барихаа болиод сүүлд 88607498, 88447442 дугаарыг авсан байсан хэний нэр дээр байдгийг мэдэхгүй ер нь бол залгахаар утсаа авдаггүй 4 хүүхэдтэйгээ холбоо барьдаггүй бид нар түүнээс хүүхдийн тэтгэлгээс өөр илүү зүйл авдаггүй би энэ хүнээс 200 мал, хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон байдаг. Өөр дээр нь 300 толгой бог мал, пургон автомашин үлдсэн одоо болохоор мал, эд хөрөнгө байхгүй гээд байгаа. Өмнө нь хүртэл төлбөрийн үлдэгдэлтэй байдаг байсан тэгээд 2019 оны 11 дүгээр сараас алга болсон ... ******* бид хоёр хамт амьдарч байгаад 2016 оны 06 дугаар сард 500.000 төгрөгөөр Өлийн уулзвар гэх өвөлжөө хаваржааны газрыг худалдаж авсан тэгээд 2017 оны 04 дүгээр сард би*******гийн нэрийн өмнөөс сумын газрын даамал Төмөрсүхэд тухайн газрыг*******гийн нэр дээр болгож өгөх талаар хүсэлт гаргаж өгсөн тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 06-нд бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан тэгэхэд тухайн газрын захирамж нь*******гийн нэр дээр гараагүй байсан улмаар 2017 оны намар гэр бүл салснаас хойш хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй байсан тэгэхээр нь би 2017 оны 12 дугаар сард аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тэтгэлэг авч өгөх талаар хүсэлт гаргасан тэгэхдээ*******гийн нэр дээр Өлийн уулзвар гэх өвөлжөө, хаваржааны газрын захирамж гарсан болохыг мэдсэн. Тэгээд хэзээ хэнд хэрхэн тухайн газрыг шилжүүлсэн худалдсан талаар мэдэхгүй би бол худалдаагүй гэж бодож байгаа учир нь Алдармөнх, Төмөрсүх нар нь бүгд*******тай төрөл садангийн холбоотой хүмүүс. Алдармөнхийн нэр дээр шилжүүлснийг 2020 оны 04 дүгээр сард би мэдсэн .... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 246-247 /,
4. Гэрч А.Зердегийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний бие Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 16 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан ажпыг 2017 оноос хойш хийж байгаа бөгөөд Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/124 дугаартай албан тоотоор******* овогт************** /РД:ВД74042419/ -гийн талаар гомдол гаргасан. Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 131/ШШ2016/00633 дугаартай шийдвэрээр *******гаас 4 хүүхдийн тэтгэлэг гаргуулж*******д олгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17030407 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн. 2019 оны 10 дугаар сар хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж хүүхдийн тэтгэлгийг төлүүлж байсан. Тэгтэл 4 ******* 2019 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд оршин суух хаягаа байнга өөрчилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт төлбөр төлөгч тодорхой үйлдэл хийх, эсхүл түүнээс татгалзах, эд хөрөнгө, мөнгийг шилжүүлэх, оршин суугаа, оршин байгаа газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх болон гүйцэтгэх баримт бичиг, хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Төлбөр төлөгч ******* дээрх үүргээ биелүүлээгүй оршин суугаа хаягаа өөрчилсөн талаараа мэдэгдээгүй, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхой бус байгаа бөгөөд *******г эрэн сурвалжлах ажиллагааг 2019 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд явуулж байна. Энэ талаарх баримт 17030407 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байгаа..., ...би удаа дараа ах дүү төрсөн ах, дүү, найз нөхөд рүү нь 89086016 дугаарын утсаар холбогдож*******г асуухад хаана байгааг мэдэхгүй холбоо бариагүй удаж байна гэх зэргээр хариулдаг байсан. Энэ бүхнийг тэмдэглэлээр баталгаажуулсан байгаа миний зүгээс*******г олох чиглэлээр тасралтгүй ажиллагаа явуулсан бөгөөд сүүлд нэмэгдэж хийгдсэн ажиллагаа холбогдох материалыг хуулбарлан гаргаж өгч байна..., ...Надтай хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сард холбогдоход Өмнөговь аймгийн Гашуун сухайт гэх газар байна тодорхой хийсэн ажилгүй гэж хэлж байсан. Түүнээс хойш*******гийн тухайн үед барьж байсан 80001698 дугаарын утас руу залгахад холбогдохоо больж сүүлдээ орох ярианы эрх хаагдсан байсан. Надад хотод байгаа талаараа хэлж байгаагүй харин би хотод байх магадлалтай гэдэг мэдээллийг тэтгэлэг авагч Баярсайханаас нь авсны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар явуулахад уг хаягт******* байгаагүй улмаар цагдаад өргөдөл өгсний дараа буюу 2020 оны 04 дүгээр сарын 16-нд Баян-Өндөр суманд очиж ах дүү хамаатан садангуудтай уулзаж зарлан дуудах мэдэгдэл хүргүүлсний дараагаар над руу залгаж улмаар 2020 оны 04 дүгээр сарын 20-нд надтай ирж уулзсан..., ...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өндөр суманд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж*******гийн нэр дээр байсан Баян-Өндөр сумын 1 дүгээр багт байрлан Өлийн уулзвар гэх өвөлжөөний газрын газар эзэмшүүлэх тухай захирамжийн хуулбарыг авахаар Баян-Өндөр сумын засаг даргын тамгын газрын нарийн бичигтэй архивын өрөөнд уулзахад бид*******гийн хамаатны хүмүүс юм энэ өвөлжөөг манайх ашиглаж байгаа худалдаж авах гэсэн юм болох уу гэхээр нь болохгүй гэдгийг хэлээд явсан..., ...******* нь хүүхдийн тэтгэлгийг 2019 оны 11 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл огт төлөөгүй 2020 оны 01 дүгээр сард 45.000 төгрөг данснаас нь татсан өөрөөр бол төлөөгүй. Би хүүхдийн мөнгийг төлөх талаар тайлбарлан хэлж тэмдэглэл үйлдэж байсан мөн энэ талаар анхны шүүх хуралд хэлж ярьж холбогдох холбогдох баримтыг харуулсан.******* нь тэтгэлгээ төлөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаж байгаагүй дуудаж ирж уулзахаар мөнгө төгрөг байхгүй гэсэн тайлбар тавьдаг...” гэх мэдүүлэг. /хх-ийн 09- 11, 16-17, 232-234, 250 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Зерде мэдүүлэхдээ: Миний бие дэслэгч Зерде Баянхонгор аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 16 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч. 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 633 дугаартай, 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 514 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн тэтгэлэг төлөх *******д шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. *******д 2019 оны 11 дүгээр сар хүртэл утсаар яриад сар бүр төлбөрөө төлөөрэй гэж шахаж шаарддаг байсан. 2018 оны эхээр төлөгдөхгүй байсан 2 сарын мөнгийг өөрт нь мэдэгдэл өгч байж төлүүлж байсан. Дараа нь 3 болон 4 дүгээр сарын мөнгө төлөөгүй утас нь холбогдохгүй байсан болохоор данснаас нь хасалт хийлгээд 5-8 дугаар сарын тэтгэлгийг төлүүлсэн. Түүнээс хойш******* дансандаа мөнгө хийхээ больсон утсаар ярихад төлнө 5 гээд хагас дутуу төлдөг байсан. 2019 оны 11 дүгээр сараас би утсаар залгаад 10 дугаар сарынхаа тэтгэлэгийг төлөөчээ гэхэд би ямар ч орлогогүй боллоо цаашид төлж чадахгүй шүү гэсэн тэгээд би сар бүр төлөх ёстой гэдгийг сануулсан түүнээс хойш утас нь холбогдоогүй. Дараа нь тэтгэлэг авагч Баярсайханы гомдлын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Үүнд Өмнөговь аймгийн шийдвэр гүйцэтгэгчид шийдвэр гүйцэтгэлийн даалгавар явуулж Өмнөговь аймагт оршин сууж байгаа эсэхийг тогтоосон гэтэл тэнд байгаагүй, дараа нь Улаанбаатар хотод эгчийнх нь хүүхэд болох Амгаланбаяр гэдэг хүний хаягаар шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар явуулсан дараа нь найз нөхдийн хаягаар шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар явуулсан. 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өндөр суманд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад Саран гэдэг хүнтэй уулзаж тайлбар авсан*******д энэ талаар дуулгах боломж байна уу гэхэд надад тийм боломж байгаа чатаар нь явуулж болно гэсэн учир Саранд зарлан дуудах мэдэгдлийг өгсөн. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр******* над руу утсаар холбогдож би ирсэн байна 20-ны өдөр яваад очъё гэсэн. 04 дүгээр сарын 20-ний өдөр ирэхэд нь биед нь үзлэг хийхэд 7600 төгрөг илэрснийг хурааж Баярсайханы дансанд хийсэн. Үүнээс хойш тасралтгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.******* тайлбартаа мөнгө байхгүй гэдэг. Та тэтгэлэг төлөх талаар ямар нэг санаачилга гаргаад ажил хийгээч ээ гэхэд хоёр хоног ажиллаад барилгууд мөнгө өгөхгүй байна гэсэн гэв. %1. Гэрч С.Алдармөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Арванжин ах Баян-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах Өлийн уулзвар гэх өвөлжөөг авсан байсан тэнд малаа нийлүүлээд хамт ээлжилж малаа хариулаад өвөлжсөн.******* ах хэдэн тооны мал байсан түүнийгээ бүгдийг нь зарсан. Тэгээд чи хөдөө байх юм байна наад өвөлжөө бууцаа өөд нь татаад үнэ мөнгийг нь өгөөд авахгүй юу гэсэн. Тэгэхээр нь би******* ахаас өвөлжөөг нь бэлэн 3.000.000 төгрөгөөр худалдаж аваад гэрчилгээ нь гарах гэж нэлээн удаж байж энэ хавар миний нэр дээр гарсан. Тухайн үед авгайдаа нэлээн мал өгсөн гээд манайд 100 гаран ямаа нийлүүлсэн тэр мал нь одоо байхгүй энэ малаа 2018 оны 08 дугаар сард зараад Тавантолгой руу ажил хийхээр явсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 204-206 /,
6. Гэрч Д.Төмөрсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...******* нь 2017 оны 06 дугаар сарын 07-нд Баян-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах Өлийн уулзвар нэртэй газрын гэрчилгээг өмнө нь эзэмшиж байсан Б.Баасанцэндээс өөрийн нэр дээр эзэмших өргөдөл гаргасан энэ өргөдлийг сумын засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний А/81 дугаар захирамжаар тус газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэвч******* нь тус газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж аваагүй 2019 оны 09 дүгээр сарын 20-нд тус газрыг эзэмших эрхээсээ татгалзах хүсэлт гаргасан хүсэлт гаргасны дараа иргэн С.Алдармөнхөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус газрыг эзэмших өргөдөл ирсэн. Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/76 дугаартай захирамжийн хавсралтаар*******гийн Өлийн уулзвар нэртэй өвөлжөөний газрыг хүчингүй болсонд тооцож С.Алдармөнхийн тус өвөлжөөг шинээр эзэмших өргөдлийг сумын засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/77 дугаартай захирамжаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 207-209 /,
7. Гэрч М.Сарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тухайн үед Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын 97 гэдэг газарт гуанз ажиллуулж байсан тэгэхэд Ханбогд сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 6 явж байна гээд 2 хүн ирээд*******г асуусан тэгэхэд******* хотруу яваад 1 сар болж байсан, 2019 оны 12 сар дөнгөж гаргаад явсан байсан надтай ямар нэг холбоогүй болсон. Эргээд холбогдож магадгүй тэгвэл энэ зарлан дуудах хуудсыг өгсөн гэдгийг хэлчхээрэй танд хүлээлгэж өглөө гэсэн тэгэхээр нь би тухайн хуудсыг хүлээн авч гарын үсэг зурсан. Дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан Зерде манай суманд ирээд надад*******г дуудах талаар зарлан дуудах бичиг өгсөн тэрийг нь түүний мессенжер руу нь зургийг нь аваад явуулсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 201-202 /,
8. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл “гэрч А.Зердегээс *******д холбогдох 17030407 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалаас 45 хуудас материалыг хуулбарлаж авсан тэмдэглэл...” болон *******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материал ... гэх мэдүүлэг / хх-ийн 42-105 /
9. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч А.Зердегийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тэтгэлэг төлөгч *******гийн тэтгэлэг төлсөн байдлын талаархи жагсаалт ... /хх-ийн 161/,
10. *******гийн Баянхонгор аймаг Баян-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах Өлийн уулзвар нэртэй өвөлжөө, хаваржааны зориулалттай газар эзэмших, эзэмшүүлэхтэй холбоотой баримтууд .... /хх-ийн 231 /, 11. Гэрч А.Болорчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ******* эхнэр, 4 хүүхдээсээ салаад хамаг эд зүйлээ зараад, бүх малаа эхнэр хүүхдэдээ өгсөн. ******* гэр байхгүй, тэнэмэл амьдралтай, амьдрахын тулд энд тэнд очиж янз бүрийн юм хийгээд л яваад байх шиг байна. Эхнэр нь манай буурал ээжийг амьд сэрүүн байхад дарамталж мессеж бичдэг, түүнийг нь би уншиж өгдөг байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
12. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 407 дугаартай шинжээчийн: ... “Өлийн уулзвар” гэх өвөлжөө, хаваржааны зориулалттай 0,07 га газрын үнэ 840.000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 03/, болон хавтаст хэргийн 42-105 дугаар хуудсанд авагдсан *******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материал болон шүүгдэгчийн өмгөөлөгч шинээр 10 хуудас нотлох баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 514 дугаартай шүүхийн гүйцэтгэх баримт бичиг /хх-ийн 44-45/, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 633 дугаартай шийдвэр /хх-ийн 46-53/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч *******д Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ний 00633 дугаартай шийдвэрээр Өндөрийнхөн овогт Балжирын Баярсайхан,******* овогт************** нарын гэрлэлтийг цуцалж хүү А.Дашдаваа, А.Шаравдорж, А.Бавуудорж, охин А.Бөртэ нарыг эх*******ы асрамжид үлдээж А.Дашдаваа, А.Шаравдорж, А.Бавуудорж, охин А.Бөртэ нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл амьжиргааны доод 7 түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг *******гаас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 17030407 дугаартай хэрэг үүсгэж 2018 оны 03 дугаар сарын 06-ний өдөр *******д хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдлийг бичгээр хүргүүлж үүргийг танилцуулж гарын үсэг зуруулжээ. Гэвч шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сараас хойш хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээ биелүүлээгүй оршин суух газраа өөрчилсөн бөгөөд Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр түүний эрэн сурвалжлах тухай тогтоолыг гаргаж эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж 2020 оны 02 дугаар сарын 05-ний өдөр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн хариуцлага тооцуулахаар материалыг хүргүүлсэн байна.2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ний өдрөөс эхлэн хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн бөгөөд шүүгдэгч түүний өмгөөлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулаагүй, хүүхдийн тэтгэлэг төлөх мөнгө олох талаар Өмнөговь аймаг руу явж ажиллаж байсан талаар мэдүүлж дүгнэж байгаа боловч шүүгдэгч ******* нь Үндсэн хуулийн арвандолдугаар зүйлийн 2-д зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүрэгтэй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26.2.2-д зааснаар хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй мөн Шүүхийн тухай хуулийн 32.1-д зааснаар Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. гэж тус заасны дагуу шүүгдэгч ******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээс түүний орлого байхгүй мөнгө байхгүй байгаа гэх тайлбар нь чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэл оршин суугаа газраа өөрчилж Улаанбаатар хотод хаа байгаа газар нь мэдэгдэхгүй оршин сууж байсан болох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор зайлсхийсэн гэж үзэх үндэслэл болох юм. Шүүгдэгч Улаанбаатар хотод ажил хийж мөнгө олох зорилготой байсан мөн утсаа хаясан учир шийдвэр гүйцэтгэгчтэй ярьж чадаагүй гэж хэлж тайлбарлаж байгаа нь түүнийг уг хэргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагат хаа байгаа газраа мэдэгдээгүй нь үүргээ биелүүлээгүй харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан зайлсхийсэн гэж үзэх үндэслэл болсон гэж шүүх дүгнэлээ.
Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өгсөн “...би Улаанбаатар хот руу 2019 оны 11 дүгээр сард явсан 2020 оны 04 дүгээр сар хүртэл хотод барилгын туслах гэх мэт ажлууд хийж байсан. Өмнөговьд 2019 оны 06 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл дугуй засвар ажиллуулсан. Улаанбаатар хотод байна гэж шийдвэр гүйцэтгэгчдээ хэлээгүй. Утсаа хаяад холбогдож чадаагүй. Саран болон ах дүү нар намайг шийдвэр гүйцэтгэгч сураад байгаа гэж надад мэдэгдээгүй...” гэх мэдүүлгээр нотлогдож байна гэж үзлээ.
Иймд Шүүхээс шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06- ний 00633 дугаартай шийдвэрт саад учруулах , зайлсхийх зорилгоор Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух хаягаа өөрчилсөн үйл баримт болсон нь хохирогч*******, А.Зерде, гэрч М.Саран, нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм 8 буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******г шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх зорилгоор оршин суугаа хаягаа өөрчилсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хүүхдийн тэтгэлгээ нөхөн төлөхөө илэрхийлсэн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал нурууны өвчний учир группт байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хохирлыг төлөх талаар арга хэмжээг 6 сарын дотор авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч байгууллагын төлөөлөгч А.Зерде шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь хүүхдийн тэтгэлгийг 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэл төлөөгүй бөгөөд түүний үнийн дүн долоон сая хоёр зуун ерэн гурван мянга нэг зуун тавин / 7.293.150 / төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн тул шүүгдэгч *******гаас долоон сая хоёр зуун ерэн гурван мянга нэг зуун тавин / 7.293.150 / төгрөгийг гаргуулж хохирогч*******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч******* овогт**************г шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх зорилгоор оршин суух хаягаа өөрчилсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч******* овогт**************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 9 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч ******* нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******гаас долоон сая хоёр зуун ерэн гурван мянга нэг зуун тавин / 7.293.150 / төгрөгийг гаргуулж хохирогч*******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 1
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ