Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 174

 

Т О Г Т О О Х нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Э-ийн 500.000 төгрөгийг Г.О-с гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.Э-с 500.000 төгрөг гаргуулан Г.О-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Э-с улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 15.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15.650 төгрөгийг Ж.Э-с гаргуулан Г.О-д олгож, Г.О-гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд өөрөө ирж шийдвэрийг гардан авах учрыг мэдэгдсүгэй.

4. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ                                         С.БАЙГАЛЬМАА