| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0257/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/276 |
| Огноо | 2019-10-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл
Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 19140003740302 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 23- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цагийн үед Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр буюу Монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга нэг ширхэг, бэлэн 460.000 төгрөгийг тус тус хулгайлан 1.060.000 төгрөгийн гэмт хэргийг үйлдэх явцдаа гэрийн цоожийг эвдэж 5000 төгрөгийн нийт 1.065.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Үүнд:
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хөдөөнөөс сум руу явсан. Маргааш нь 2 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 2 хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд эхнэр бид 2 аргалд явсан. Тэр өдрөө хөдөө явах гэсэн чинь манай эхнэр 2 хүүхэдтэйгээ хоночихоод явахгүй гэхээр нь би тэр өдрөө хоносон. Орой нь манай хажуу талын айл Д.Баяртогтохынх хөдөө явсан. 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 2 хүүхдэдээ дэлгүүрээс бөмбөг авч өгөөд хашаандаа бид 4 бөмбөгөөр тоглосон. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний орой ******* цагдаа залгаад маргааш өглөө 09 цагт бэлэн бай хэлсэн. Өглөө нь ирэхэд ажил дээрээ байхгүй байсан. Буцаад 11 цагийн үед очсон чинь гэрээсээ ******* гарч ирсэн. Ажлын өрөө рүү нь орсон чинь хэргээ хүлээ гээд цахилгаан боройхоогоор 2-3 удаа цохисон, гар гавлаад харанхуй өрөө рүү оруулсан. Миний зүрхээр хатгахаар нь хүн байна уу гээд орилсон чинь ******* орж ирээд миний гавыг тайлаад салхинд гаргасан. Юу болсон талаар асуухгүй хэргээ хүлээхгүй юм уу гэсэн. Би аймхай учраас хүн чанга дуугарахаар сандардаг. Сандарсандаа тэгж хэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны орой ******* 5000 төгрөг өгч юм захисан зүйл байхгүй. Дэлгүүр явах гээд гадаа байж байсан чинь 1700 төгрөг өгөөд энэ мөнгөн дээр лаазтай пиво аваад ирээрэй гэсэн. Ундаа зайрмаг захисан зүйл байхгүй. Гэрт нь ороогүй гэв.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ...... 400.000 төгрөгийг би ноолуураа тушаагаад авсан мөнгөө *******од өгсөн, мөнгийг өгөхөд хэсгийн төлөөлөгч О.******* байсан, өөр хүн байгаагүй ... Би 2019 оны 04 дүгээр сарын 25-нд *******ын гэрт ороход Н.******* хүүхдүүдийн хамт байсан ... 2019 оны 04 дүгээр сарын 25-ны орой би дэлгүүр явах гэж хашаан дотор мотоциклио асааж байхад Н.******* гарч ирээд 1700 төгрөг өгөөд, чи лаазтай пиво аваад ир гэхээр нь би дэлгүүр яваад лаазтай пиво аваад Н.*******д өгсөн. Би унтахаас нь өмнө Н.*******ыд ороход миний дэлгүүрээс авчирч өгсөн лаазтай пивийг надад бэлгэнд өгөхөөр нь пивийг уучихаад унтсан. Харин надад займраг, ундаа зэрэг зүйлс захиагүй. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эхнэрийн хамт гэртээ байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 75/
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би тухайн үед хөдөө мал дээр эгчийндээ байсан. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны орой 17 цагийн үед цэцэрлэгийн хүүхдээ аваад хөдөө эгчийнд ирээд, 2019 оны 04 дүгээр сарын 27-ны орой эхнэр хүүхдүүд буцаад сумын төврүүгээ явсан. Эхнэр гэртээ ирээд галаа түлэх гээд бурханы доод талын шүүгээг онгойлгож чүдэнз авах гэхэд шүүгээнд байсан мөнгөн аяга байхгүй байхаар нь доод талын шүүгээнд байсан бэлэн 460.000 төгрөг байхгүй талаар надруу залгаж хэлэхээр нь би хөдөөнөөс ирээд сумын цагдаа дээр очиж хэлсэн. Манайх хашаандаа ******* гэх айлын хамт байдаг, эхнэрийг хөдөө явах өдөр ******* гэртээ байсан, эхнэрийг хөдөөнөөс ирсэн өдөр нь хөдөө явсан байсан. Сумын хэсгийн төлөөлөгч *******ийг хөдөөнөөс дуудаад ирсний дараа 2-3 хоногийн дараа гэрийн ар талын амбаарын урд талд байсан дээлэн доогуур мөнгөн аягыг хийсэн байсан. ******* аймгийн төврүү одоо явах гэж байна би мөнгийг чинь авсан нь үнэн 420.000 төгрөг байсан юм, бүгдийг нь авсан, харин мөнгөн аягыг би аваагүй шүү гэж хэлээд надад 400,000 төгрөг бэлэн өгөөд дүүгээ аймаг явуулахгүй юм байгаа биздээ гэж хэлсэн ... Мөнгөн аяга өвөөгөөс өвлөж ирсэн, хээтэй дунд гарынх, бурханы доод талын шүүгэнд байдаг. Бэлэн мөнгийг би хөдөө явахдаа эхнэртээ 550,000 төгрөг өгөөд 25,000 төгрөгийг аваад үлдэгдэл мөнгөө эхнэртээ өгсөн, эхнэр хөдөө явахдаа мөнгө аваад үлдэгдэл 460,000 төгрөгөө үлдээгээд явсан гэсэн ... мөнгөн аяга, бэлэн мөнгө алдагдахад гэр ногоон өнгийн 3 хятад цоожтой байсан, цоожны үзүүрийн дэгээ хугарахаа алдсан байсан. Цоож нь гэрт байгаа, гэрийн хаалга бусад эвдэрсэн зүйл байхгүй. Цоожийг юмаар хөшсөн эсвэл цохьсон байх ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
Гэрч Н.*******ы мөрдөн байцаалтад өгсөн ... Сумын төвийн цаг уурчийн ажил хийдэг. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө ажилдаа яваад орой ажил 17 цагт тараад хөдөө явсан. Хөдөө хадам эгчийнд манай мал байдаг, мөн нөхөр хөдөө мал дээрээ байсан юм. Бид нар хоночихоод 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагийн үед ирээд ажил дээрээ очиж жижүүрээ авчихаад, гэртээ галаа түлэх гээд бурхны доод талын шүүгээнээс чүдэнз авах гэхэд мөнгөн аяганд байсан чүдэнзийг шүүгээн дотор асгаад мөнгө аяга нь байхгүй байхад нь хадам ээжрүү манай мөнгө алга байна та авч далд хийсэн үү гэж асуухад үгүй шүүгээн дотроо байсан гээд намайг бэлэн мөнгөө үзээч гэхээр нь шүүгээ онгойлгож үзэхэд бэлэн 460.000 төгрөг байхгүй байхаар нь нөхөрлүүгээ ярьж дуудаад, нөхөр ирээд сумын цагдаад дуудлага өгсөн. Би хөдөөнөөс ирээд ажлаа авах гээд цоожоо эвдэрснийг мэдээгүй, хаалгаа онгойлгоод орсон, орой 8 цагаас ажилруугаа явах гээд гэрийн хаалгаа цоожлоход гэрийн цоож цоожлогдохгүй буцаж гараад байсан мөн цоожны хажуу тал халцарсан дэгээ нь орохгүй далийсан байхаар нь хажуу айлын *******ийн эхнэр аас цоожийг гуйж авч цоожилсон, мөн гэрээс эд зүйл алдагдсан байхаар нь *******ийн эхнэрт манайхаар хулгай орсон байна, мөнгөн аяга, бэлэн мөнгө алга байна, хашаагаар хүн орж ирж мэдэгдсэн үү гэж асуухад юм мэдэгдээгүй гэж хэлээд манайд байж байгаад гараад явсан. Намайг хөдөө явах орой нь ******* хөдөөнөөс ирсэн гэртээ байж байсан. Маргааш нь хөдөөнөөс ирээд *******ийн эхнэрт хулгай орсон талаар хэлэхэд *******ийг хөдөө явсан гэж хэлж байсан. ******* нь 2019 оны 05 дугаар сарын 04-нд би хашааны хогоо цэвэрлэж байгаад амбаарын урд талын дээлэн доогуураас гэрээс алдсан мөнгөн аяга олоод хэсгийн төлөөлөгчид хэлж, ирчихээд явсан. Тэгтэл өдөр 13 цагийн үед хэсгийн төлөөлөгч дуудахаар нь цагдаагийн байранд нөхрийн хамт очиход ******* мөнгөн аягыг чинь аваагүй, бэлэн байсан мөнгийг чинь авсан нь үнэн 420.000 төгрөг гаргаж ирээд 400.000 төгрөгийг өгөөд 20000 төгрөгийг нь өөрөө авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 /
Гэрч Л.*******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 04 дүгээр сарын 27-нд Баянцагаан сумын иргэн ирээд манайд гэрт байсан мөнгөн аяга, бэлэн мөнгө хоёр алга гэж хэлсэн. Би гэрт нь очиход мөнгөн аяганд байсан юмнууд газар асгасан байна гээд аваад авдар дээрээ тавьсан байсан. Би мөнгө байсныг хэн мэдэж байгаа гэж асуухад хажуу айлын *******ийг мөнгө байгаа газрыг мэдэж байгаа, *******т мөнгө авч өгсөн сэжиглэж байна гэж хэлэхээр нь *******ийн утасны дугаарыг гоос авсан. ******* би мөнгийг авсан харин мөнгөн аягыг нь аваагүй, маргааш мөнгийг нь аваад ирье гээд гэрлүүгээ яваад өгсөн, тухайн өдөр дахиж уулзаагүй ... утсаар залгаж алдсан мөнгөн аяга гэрийн ар талын хуучин дээлэн доогуур байна гэхээр нь хэсгийн төлөөлөгчийн хамт очиж үзсэн. Дээлэн доогуур мөнгөн аяга байсныг аваад д хүлээлгэж өгсөн ... ******* би мөнгийг авсан, мөнгөн аягыг аваагүй та нар гүтгээд байна, намайг мөнгө авсан талаар манай эхнэрт битгий хэлээрэй гэж хэлээд 400.000 төгрөг гаргаж өгсөн. ... Н.******* зурагтын хажуу талын шилэн нүүртэй шкафнаас мөнгөн аяга алдсан мөн доод талд мөнгө байсан алга байна гэж хэлж байсан. Бэлэн мөнгөө 4 400 гаран мянган төгрөг байсан гэж хэлж байсан, яг хэд гэж хэлснийг санахгүй байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/
Гэрч О.*******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр цагдаа Л.******* яриад ******* гэх айлаас бэлэн мөнгө, мөнгөн аяга алдагдсан байна гэж хэлсэн. Би тэр үед Баянхонгор аймагт ажлаар явж байсан учир цагдаадаа очоод шалгана гэж хэлсэн. Би 04 дүгээр сарын 29-нд очоод Н.*******, ******* нарыг дуудуулсан, *******ийн хамт ороод 04 дүгээр сарын 27-ны өдөр хаагуур юу хийж явсан талаар асуухад, гэртээ хүүхдүүдтэйгээ тоглоод байж байсан. Мөн танай хажуу талын айлаар шөнө хүн орж ирсэн үү гэж асуухад мэдэхгүй гэж хариулж байсан ... ******* бурханы доод талын шүүгээнд байсан бэлэн 460.000 төгрөгийг авсан харин мөнгөн аягыг аваагүй, манай эхнэрт хулгай хийсэн талаар битгий хэлээрэй гэж хэлээд, мөнгийг нь маргааш олоод, хохиролгүй болгоод өгье гэж хэлэхээр нь *******ийг маргааш ирээрэй гэж хэлээд явуулсан. Н.******* залгаж алдсан аяга гэрийнхэн ар талын дээлэн доогуур байна гэж надад хэлэхээр нь шууд Н.*******ы гэрт очоод гэрийнхэн зүүн хойд талын газар хаясан муу дээлэн доогуур мөнгөн аяга байж байхаар нь аягыг үзчихээд, аягаа аваад гэртээ оруулчих гэж хэлчихээд ажил дээрээ ирсэн ... ******* нь Н.*******, нөхөр ******* нар хоорондоо уулзаад бэлэн 400.000 төгрөг хүлээлгэж өгсөн гээд байж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар тал/,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 04 дүгээр сарын 26-нд манай бэр Н.******* ач нарын хамт хөдөө очиж хоноод маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хөдөөнөөс 16 цагийн үед ирээд намайг манай гэрт хүргэж өгчихөөд гэр рүүгээ явсан. Удалгүй бэр утсаар залгаад бурханы шүүгээнд байсан мөнгөн аягыг та далд хийсэн үү гэж асуухаар нь далд хийгээгүй гэж хэлэхэд мөнгөн аяга, шүүгээнд байсан мөнгө алга байна гэж хэлээд утсаа тасаслан ... Тухайн алдсан мөнгөн аяга болохоор манай хадам аавын аяга байгаа юм. Хадам аав манай нөхөрт мөнгөн аягыг өгөөд, манай нөхөр хүүгээ гэр бүл болохоор нь өгсөн дунд гарын, хээтэй хуучны мөнгө аяга байгаа юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 49/
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 04 дүгээр сард байх яг өдрийг нь санахгүй байна. Би Баян-Овоо сумын төвд өөрийн эзэмшлийн 75-70 БНХ улсын дугаартай хүргүүртэй бонго-3 автомашинтай зогсож түүхий эд авдаг. ******* ирээд ноолуур гарахаар 1 кг ноолуур өгье 80,000 төгрөг зээлээч гэхээр нь 80,000 өгсөн, 2 хоногийн дараа дахиж ******* нь ирээд дахиж 320,000 төгрөгийг зээлж авсан. Би мөнгө зээлүүлэхдээ өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр дээр тухайн хүний зээлсэн мөнгө утасны дугаарыг бичиж авсан. 2019 оны 05 дугаар сарын дундуур ******* нь надад 5 кг ноолуур өгөөд зээлээ хаасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 103-104/
“Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 236 дугаар шинжээчийн ...хулгайд алдсан гэх дунд гарын хуучны, мөнгөн аяга, хуучин 600,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ ... гэх дүгнэлт /хх-ийн 64-65/ Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарын мэргэжлийн эмч нарын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 49 дугаар шинжээчийн 5 1. ******* нь сэтгэц мэдрэлийн өвчингүй. 2. ******* нь болсон үйлд явдлыг үнэн зөвөөр тусгах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай ... гэх дүгнэлт /хх-ийн 69-70/
“Энх-нахиа” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 395 дугаар шинжээчийн ... шүүгдэгч *******ийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийн зах зээлийн үнэ 1,520,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 83-84/
“Энх-нахиа” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 395 дугаар шинжээчийн ...эвдэрсэн хятад цоожийн үнэлгээ 5000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 122/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-5/, гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-18/, эд мөрийн баримт хураан авсан тухай тогтоол /хх-ийн 20, 24/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 27-28/, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 77-80/, шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 103 дугаартай тодорхойлолт /хх-ийн 98/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 91/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 92/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 93/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 113/, депозит дансны хуулгууд /хх-ийн 94-97/, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Сум дундын хүн эмнэлгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 58 дугаартай албан бичиг /хх-ийн 111/, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 670 дугаартай албан бичиг /хх-ийн 112/, эд зүйл, баримт, бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 105-107/, нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн үед Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр буюу монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, 6 нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга нэг ширхэг, бэлэн 460.000 төгрөгийг тус тус хулгайлан 1.060.000 төгрөгийн гэмт хэргийг үйлдэх явцдаа гэрийн цоожийг звдэж 5000 төгрөгийн нийт 1.065.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн ... .би аймхай учраас хүн чанга дуугарахаар сандардаг. Сандарсандаа тэгж хэлсэн...гэх мэдүүлэг хохирогч *******ын .... Эхнэр гэртээ ирээд бурханы доод талын шүүгээг онгойлж чүдэнз авах гэхэд шүүгээнд байсан мөнгөн аяга доод талын шүүгээнд байсан бэлэн 460.000 төгрөг байхгүй байна гэж надруу залгаж ... 2-3 хоногийн дараа гэрийн ар талын амбаарын урд талд байсан дээлэн доогуур мөнгөн аягыг хийсэн байсан. ******* би мөнгийг чинь авсан нь үнэн 420.000 төгрөг байсан юм, бүгдийг нь авсан, мөнгөн аягыг би аваагүй гэж хэлээд надад 400,000 төгрөг бэлэн өгсөн ... ногоон өнгийн хятад цоожтой байсан, цоожны үзүүрийн дэгээ хугарахаа алдсан цоожийг юмаар хөшсөн эсвэл цохьсон байх ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/ гэрч Н.*******ы ... Би шүүгээнээс чүдэнз авах гэхэд мөнгөн аяганд байсан чүдэнзийг шүүгээн дотор асгаад мөнгө аяга нь байхгүй шүүгээ онгойлгож үзэхэд бэлэн 460.000 төгрөг байхгүй байсан ... цоожоо эвдэрснийг мэдээгүй, хаалгаа онгойлгоод орсон, орой 8 цагаас ажилруугаа явах гээд гэрийн хаалгаа цоожлоход гэрийн цоож цоожлогдохгүй буцаж гараад цоожны хажуу тал халцарсан дэгээ нь орохгүй далийсан байсан. ... ******* би мөнгөн аяганы хохирлыг барагдуулаад өгье, мөнгийг чинь би аваагүй гэж байсан,... 2019 оны 05 дугаар сарын 04-нд би хашааны хогоо цэвэрлэж байгаад амбаарын урд талын дээлэн доогуураас гэрээс алдсан мөнгөн аяга олсон, .. ******* мөнгөн аягыг чинь аваагүй, бэлэн байсан мөнгийг чинь авсан нь үнэн уучлаарай гээд бэлэн 420.000 төгрөг гаргаж ирээд 400.000 төгрөгийг өгөөд 20000 төгрөгийг нь өөрөө авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 / гэрч Л.*******ын ... ******* би мөнгийг авсан, мөнгөн аягыг нь аваагүй, маргааш мөнгийг нь аваад ирье гээд гэрлүүгээ яваад өгсөн ... Дээлэн доогуур мөнгөн аяга байсныг аваад д хүлээлгэж өгсөн. Намайг мөнгө авсан талаар манай эхнэрт битгий хэлээрэй гэж хэлээд 400.000 төгрөг гаргаж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/ гэрч О.*******ын ... *******, Н.*******д мөнгөн аягыг чинь авсан, харин мөнгийг чинь аваагүй гэж хэлээд хохирлыг чинь барагдуулна гэж хэлж байсан ... ******* би худлаа ярьсан юм, бурханы доод талын шүүгээнд байсан бэлэн 460.000 төгрөгийг авсан харин мөнгөн аягыг аваагүй ... ******* нь Н.*******, нөхөр ******* нар хоорондоо уулзаад бэлэн 400.000 төгрөг хүлээлгэж өгсөн гээд байж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 /, гэрч ын ... тухайн алдсан мөнгөн аягыг манай нөхөр хүүгээ гэр бүл болохоор нь өгсөн дунд гарын, хээтэй хуучны мөнгө аяга байгаа ... гэх мэдүүлэг /ххийн 49/ гэрч ын ... ******* ирээд ноолуур гарахаар 1 кг ноолуур өгье 80,000 төгрөг зээлээч гэхээр нь 80,000 төгрөг өгсөн, 2 хоногийн дараа дахиж ******* нь ирээд 320,000 төгрөгийг зээлж авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 103-104/ “Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 236 дугаар шинжээчийн ...хулгайд алдсан гэх дунд гарын хуучны мөнгөн аяга 600,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ ... гэх дүгнэлт /хх-ийн 64-65/ “Энх-нахиа” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 395 дугаар шинжээчийн ... шүүгдэгч *******ийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийн 7 зах зээлийн үнэ 1,520,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 83-84/ “Энх-нахиа” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 395 дугаар шинжээчийн ...эвдэрсэн хятад цоожийн үнэлгээ 5000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 122/, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарын мэргэжлийн эмч нарын шинжээчийн ...******* нь сэтгэц мэдрэлийн өвчингүй ...******* нь болсон үйлд явдалыг үнэн зөвөөр тусгах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай ... гэх дүгнэлт /хх-ийн 69-70/, зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн үед Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух *******ын гэрээс мөнгөн аяга, бэлэн 460000 төгрөг авч улмаар, мөнгийг өөрийн хэрэгцээндээ захиран зарцуулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан... гэмт хэрэг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно..., мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан... эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанао, хэр хэмжээ гэр буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримтлаж , шүүхээс шүүгдэгч *******т үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний доторх ял шийтгэлийг оногдуула нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нар шүүхийн хэлэлцүүлэгт хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргасан боловч тэдний мэдүүлэг_ дүгнэлт нь шүүхээс тогтоосон гэм буруутай тохирсон, шүүхэд хандаж завсарлага авч хохирогч *******ийн хохирлын мөнгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр бусад учирсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.. хулгайд алдсан мөнгө байсан эсэхийг тогтоогоогүй, хаанаас хэнээс хэдэн төгрөг авсан тухайн мөнгө нь шүүгээнд байсан эсэх талаарх ажиллагаанууд хийгдээгүй буюу эд мөрийн баримтаар хураагаагүй, ..мөн *******ийн өгсөн мэдүүлэгтэй холбоотой, цагдаагийн хууль бус ажиллагаатай холбоотой гомдол гаргасан *******тай холбоотой хэргийг эцэслэн шийдвэрлэсэний дараа энэ хэргийг хянан шалгах тул хэргийг прокурорт буцааж өгнө үү ... гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хохирогч *******ын .... ******* би мөнгийг чинь авсан нь үнэн 420.000 төгрөг байсан , бүгдийг нь авсан, мөнгөн аягыг би аваагүй гэж хэлээд надад 400,000 төгрөг бэлэн өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/ гэрч Н.*******ы ... ******* би мөнгөн аяганы хохирлыг барагдуулаад өгье, мөнгийг чинь би аваагүй гэж байсан,...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 / гэрч Л.*******ын ... Намайг мөнгө авсан талаар манай эхнэрт битгий хэлээрэй гэж хэлээд 400.000 төгрөг гаргаж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/ гэрч О.*******ын ... *******, Н.*******д мөнгөн аягыг чинь авсан, харин мөнгийг чинь аваагүй гэж хэлээд хохирлыг чинь барагдуулна гэж хэлж байсан ... ******* би худлаа ярьсан юм, бурханы доод талын шүүгээнд байсан бэлэн 460.000 төгрөгийг авсан харин мөнгөн аягыг аваагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 / болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийн бичлэг зэргээс үзэхэд шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг илтэд хууль бус болохыг ухамсарлаж, шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн, хохирогч ******* нь алдагдсан гэх мөнгөн аягыг биет байдлаар олсон, буцааж авсан болох тогтоогдож байна.
Харин О.******* цагдаагийн хууль бус ажиллагаатай холбоотой гарсан гомдлыг эрх бүхий байгуулагаас шалгаж хэрэгт холбогдох нотлох баримтууд авагдсан ба Баянхонгор аймгийн прокурорын газрын 2019 оны 09 сарын 12-ны өдрийн № 248 тоот прокурорын тогтоол болон хариу мэдэгдэх хуудсыг шүүгдэгчид хүргүүлсэн ба шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан гомдолтой танилцахад О.Азжаргал гэдэг хүний талаар гомдол гаргасан байх ба хэрэгт О.Азжаргал гэдэг хүн шалгагдаагүй бөгөөд тухайн О.******* холбоотой гомдол хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй гэж үзлээ.
Хохирогч ******* нь алдсан мөнгөн аягыг биет байдлаар буцаан авсан, хохирогчийн нэхэмжилсэн 460000 төгрөгнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 400000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлын 60,000 төгрөгийг хохирогч *******од төлж барагдуулсан тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Харин хохирогч ******* нь Баянхонгор аймаг, Баянцагаан суманд ирж, очих зардал 240,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... ногоон өнгийн цоож 1 ширхэг, 3 ширхэг түлхүүрийн хамт... устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, ... 4 минут 10 секундын бичлэгтэй сиди 1 ширхэг...-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар дурдав. 9 Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч *******ийн эзэмшлийн “...Мустанг-5 маркийн мотоциклийг...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгож, шүүгдэгч *******т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4-т зааснаар хохирогч *******ын нэхэмжлсэн 240,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ... ногоон өнгийн цоож 1 ширхэг, 3 ширхэг түлхүүрийн хамт... устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, ... 4 минут 10 секундын бичлэгтэй сиди 1 ширхэг...- ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “...Мустанг-5 маркийн мотоциклийг...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА