| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0066/Э/213/2018/0025 |
| Дугаар | 2018/ШЦТ/088 |
| Огноо | 2018-04-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэ-Соёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/088
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Д. Эрдэнэ-Соёл,
Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000000034 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* ******* Регистрийн дугаар: /*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” нэртэй ресторанаас шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор эд зүйл хулгайлж, бусдад 385.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д. *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 01 дүгээр сарын 14-ны орой 21 цагийн үед би 2 найзтайгаа Оргил бааранд орж 0.5 граммын архи 10 пиво 3-уулаа хувааж угаад Оргил баарыг хаах үед нь Оргил баарны эзэн эгчтэй уулзаж 1 шил архи зээлчих гэсэн чинь эгч үгүй архи зээлэхгүй гэхээр нь 2 найзын хамт гарсан тэгтэл надтай цуг явж байсан 2 найз болох , нар нь гэр лүүгээ явлаа гээд яваад өгсөн би Дурсамжийн хажууд талд ганцаараа үлдсэн Оргил баарны хажуу талд очиход арын цонх нь онгорхой байхаар нь цонхоор орж текны ар талаас 0.75 граммын болор 1 шил, цаасан хайрцагтай “Моя семъя” гэсэн ундаа 1 ширхэг, лаазтай ундаа 1 хайрцаг бүтэн, 1 хайрцаг задархай ундаанууд байхаар нь авсан яг хэдэн ширхэг ундаа байсныг мэдээгүй мөн арын гал тогооны эд зүйлс хураасан байсан өрөөнөөс Архи гэсэн нэртэй архи 1 хайрцаг яг хэдэн ширхэг архи байсныг мэдэхгүй байна мөн хайрцагтай ундаа архийг цонхоор гаргасан мөн наана задархай байсан ундаа архийг шар даавуунд боож цонхоор гаргаад хулгайлсан архи ундаа эд зүйлсийг цааш нь зөөсөн боловч заримыг нь даахгүй байхаар нь Дурсамжийн цаад талын 2 байрны голд байх хогийн поошигонд зарим эд зүйлсийг хийгээд өөрийн даах хэмжээний 1 хайрцаг архи гэсэн нэртэй архи, 6 ширхэг лаазтай ундаа өргөөд авч явж байх замд Нэгдсэн эмнэлгийн арын засмал дээр өргөж явж байгаад хайрцагтай архиа унгааж зарим архийг хагарсан байсан бөгөөд бүтэн байсан 8 ширхэг Архи гэсэн нэртэй архи, 6 ширхэг унааг авч явж гэртээ ирж амбаарын ар талд хулгайлсан архи ундааг нууж тавиад нэг нэгээр уугаад дуусгасан. Сүүлд нь би Дурсамжийн хажуу талын 2 байрны голын хогийн поошигонд хийсэн байсан архи ундааг үзэхэд алга болсон байсан. Би тухайн үед энэ гэмт хэргийг үйлдэх үед архи уусан согтуу байсан хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би тухайн үед 2 найзтайгаа нийлээд 1 шил архи 10 пиво уусан нэлээн согтуу байсан бөгөөд согтуу байх үедээ Оргил баарны цонхоор орж зүйлс хулгайлсан гэхдээ манай найз болох , нар нь түрүүлээд гэрлээ явлаа гээд яваад өгсөн уг Оргил бааранд би ганцаараа орсон манай 2 найз намайг хулгай хийсэн талаар мэдээгүй энэ хэрэгт ямар ч хамаа байхгүй. Би Оргил баарнаас лаазтай 2 хайрцаг 1 хайрцаг задарсан байсан яг хэдэн ширхэг ундаа байсныг мэдэхгүй мөн Болор архи 1 шил, Архи гэсэн нэртэй архи 1 хайрцаг, цаасан хайрцагтай Моя семъя 1 ширхэг ундаа байсныг санаж байгаа өөр ямар эд зүйлс байсныг санахгүй. Би хулгайлсан эд зүйлсээ авч явах гэтэл даахгүй байхаар нь Дурсамжийн хажуу талын 2 байрны голын хогийн поошигонд зарим эд зүйлсээ хаясан бөгөөд даахаар эд зүйлс болох 1 хайрцаг архи 6 ширхэг ундаа аваад явж байх замдаа нэгдсэн эмнэлгийн ард унгааж хагалаад 8 ширхэг, 6 ширхэг ундаа аваад явсан. Тухайн үедээ архи уусан нилээн согтуу байсан тул лаазтай ундаа. Архи гэсэн нэртэй архи, Моя семъя ундаа хэдэн ширхэг байсныг сайн санахгүй зарим эд зүйлсийг хогийн поошигонд хаясан. Мөн мөнгө хийдэг паасаг буюу жижиг цүнх байсан эсэхийг санахгүй байна. Тухайн үед хулгай хийх үедээ би ганцаараа байсан. Тухайн үед 8 ширхэг архи, 6 ширхэг ундааг би нэг нэгээр нь уугаад дуусгасан одоо хулгайлсан эд зүйлс байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. гэх мэдүүлэг. /хх-ийн 52-54/,
2. Шүүгдэгч Д. ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Баянхонгор аймаг Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Оргил нэртэй баар ажиллуулдаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 01: 50 минутын үед манайх хаагаад явсан бөгөөд маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цагийн үед ажил хариуцдаг гийн хамт ороход манай Оргил баарны хойд талын гал тогооны өрөөнд ороход 1 ширхэг ундаа, 1 ширхэг архи хэвтэж байхаар нь юу болов гэтэл камер унтарсан байсан мөн хойд талын өрөөнд хураасан 1 авдар Архи нэртэй архи алдагдсан мөн текны ард байсан 2 авдар ундаа задалсан байсан архи, ундаа, бага оврын мөнгөгүй цүнх алга болсон байхаар нь камераа асаагаад бичлэгийг үзтэл урьд нь шөнө манай бааранд үйлчлүүлээд гарсан 3 залуугийн 1 залуу буюу МС буюу ******* нь манай зүүн талын цонх онгойлгож орж эд зүйлс авсан бичлэг байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай ажилчин алдагдсан эд зүйлийн тоо ширхэг үнийг мэдэж байгаа би сайн мэдэхгүй байна. МС буюу ******* гэх залуу нь манайхаар орж ирж үйлчлүүлдэг байсан болохоор таньж байн мөн би нэг удаа хөлсөөр ажил хийлгүүлж байсан болохоор танина. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн гэх мэдүүлэг. /хх-ийн 06-07/,
4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Оргил нэртэй бааранд зөөгчийн ажил эрхэлдэг юм. 2018 оны 01 дүгээр сарын 14-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын үед манайх баараа хаагаад манай эзэн Батзаяа бид 2 явсан юм маргааш нь болох 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед Батзаяа эгч бид 2 Оргил баараа онгойлгосон чинь гэрэл унтарсан байсан бөгөөд гэрлийг асаачхаад гал тогооны өрөө рүү Батзаяа эгч орсон чинь гал тогооны өрөөний шалан дээр архи гэсэн нэртэй архинаас 1 шил, лаазтай удаа 1 ширхэг хэвтэж байхаар нь эд зүйлээ бүртгээд үзтэл ундаа, архи дутсан байхаар нь урьд шөнийн камерыг шүүгээд үзтэл камерын бичлэг дээр 02 цагаас 03 цагийн хооронд нэг танихгүй эрэгтэй хүн гартаа даавуу өмссөн гуталдаа уут угласан нүүрээ куртикний малгайгаар хаасан 1 хүн хулгай хийж байгаа бичлэг байхаар нь цагдаагийн 7044102 дугаарын утсанд дуудлага өгсөн юм. Манай баарнаас 0.75 гр-ийн Болор нэртэй архи 1 ширхэг, Архи гэсэн нэртэй архинаас 1 авдар буюу 12 ширхэг мөн наана ил байсан 8 ширхэг архи алга болсон байсан мөн Моя семъя нэртэй 2 литрийн ундаа 1 ширхэг, Моя семъя нэртэй 1 литрийн ундаа 1 ширхэг, 0.5 грийн лаазтай кола ундаа 2 авдар 1 авдартаа 24 ширхэг нийт 48 ширхэг ундаа мөн наана ил байсан 3 ширхэг байсан нийт 51 ширхэг лаазтай кола ундаа, мөн мөнгө хийдэг паасаг алга болсон уг паасаг дотор ямар нэгэн эд зүйлс байгаагүй. Алдагдсан эд зүйлс нь Болор 1 ширхэг 20.500 төгрөг, 0.5 гр-ийн Архи гэсэн нэртэй архи 1 ширхэг 13.500 төгрөг нийт 20 ширхэг нь 270.000 төгрөг, Моя семъя нэртэй 2 литрийн ундаа 1 ширхэг 5300 төгрөг, Моя семъя нэртэй 1 литрийн ундаа 1 ширхэг 2850 төгрөг, 0.5 гр-ийн лаазтай кола 1600 төгрөг нийт 51 ширхэг 81.600 төгрөг, мөнгө хийдэг паасаг 5000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Нийт 385.250 төгрөгийн эд зүйлс болж байна.Манай Оргил бааранд эвдэрсэн зүйл байхгүй байсан. Манай баарны цонх онгорхой байсан бөгөөд уг цонх эвдрээгүй зүгээр байсан. Би камерын бичлэгийг үзлээ камерын бичлэг дээр Мс нэртэй ******* гэх залуу манайхаас хулгай хийж байгаа бичигдсэн байна мөн тухайн өдрийн урьд шөнө ******* нь манайх хаах гэж байхад орж ирээд Батзаяа эгчтэй уулзах гээд орж ирээд гарсан учир *******ыг сэжиглэж байна. Тиймээ надад тухайн үеийн хулгай хийж байгаа камерын бичлэг байгаа би сд- дээр хуулбарласан байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 28-30/,
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Д.*******той ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй бид 2 найзууд байгаа юм. Тиймээ 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн орой 20 цагийн үед би байхаа *******, бид 3 уулзаад Баянмонгол караоке ороод бид гурав 2 шил архи, 8-9 пиво уугаад 23 цагийн үед *******, бид 3 Оргил бааранд орж пиво ууж бүжиглэж байгаад Оргил баар хаагаад бид 3 гараад явах замд ******* Оргил баарны эзэн гэх эгчтэй уулзчихаад бид 3 Оргил баарнаас гараад явсан *******, бид 3 дээшээ өгсөж яваад Их номгон хүнсний дэлгүүрийн урд талаас ******* яваад өгсөн харин бид 2 гэр лүүгээ явсан бид 2 манайд хоносон. Тухайн үед *******, бид 3 нэлээн согтуу байсан ******* яваад өгсөн хаашаа явсныг би мэдэхгүй бид 2 манай гэр лүү явсан. Би *******ыг Оргил бааранд хулгай хийж эд зүйлс хулгайлсан талаар би мэдээгүй сүүлд нь цагдаад баригдах үед тэр орой Оргил бааранд орж эд зүйлс хулгай хийсэн талаар мэдсэн. Тэр шөнө бид 2 манайд хоносон харин *******ыг хаашаа явсныг мэдэхгүй. Би хэнтэй нийлж хулгай хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Д.******* нь ээжийн хамт 2 уулаа амьдардаг эхнэр хүүхэд байхгүй эрхэлсэн тодорхой ажилгүй хүн байгаа юм. ******* бид хоёр 8 жил найзалж нөхөрлөж байгаа бөгөөд төлөв даруу зантай хүнтэй зөв боловсон харьцаатай найз нөхөд дундаа нэр хүнд сайтай архи ууж тамхи хэрэглэдэг юм. нь Галуут сумын хойшоо оторт явсан гэсэн сүлжээгүй газар байгаа юм шиг байна, гар утас нь холбогдохгүй байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 31-33/,
6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай төрсөн хүү Д.******* нь 1992 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт айлын бага хүүхэд болж төрсөн дээрээ 1 ах 5 эгчтэй бөгөөд 1 ах, 5 эгч нар нь бүгд эхнэр, нөхөр авч тусдаа гарсан. Баянхонгор аймгийн Номун далай цогцолбор сургуулийг 11 дүгээр анги төгсөж байгаад Монгол улсын их сургуулийн Эрдэнэт хот дахь салбар сургуулийн нягтлан бодогчийн ангид суралцаж байгаад сургуулиа хаясан эхнэр хүүхэд байхгүй надтай 2 уулаа амьдардаг юм. Урьд өмнө хулгайн хэрэг болон хүн зодож дээрэмдсэн гэх хэрэгт холбогдож байсан юм. Манай төрсөн хүү Д.******* нь төлөв даруу зантай хүнд тусархуу хөнгөндүү зантайгаас болж хэрэгт холбогдож байдаг ямар нэгэн гаж буруу зан араншин байхгүй хүний үгэнд оромтгой зантай хүүхэд байсан харин сүүлийн үед архи ууж тамхи татаж хулгай хийж хүн зоддог болсон уг хүний хувьд сайхан сэтгэлтэй гэмт хэрэг үйлдэхээргүй хүүхэд байгаа юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35/,
хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.*******ын гар утсыг битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, хавтас хэргийн 20-23 дугаар хуудсанд авагдсан камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол тэмдэглэлүүд, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хх-ийн 55-58 урьд ял шийтгэгдсэн тухай хуудас хх-ийн 61-63, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.*******од холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч Д.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Оргил” барны цонхоор орж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 385250 төгрөгний хохирол учруулсан нь хохирогч *******, гэрч *******ын мэдүүлэг, “Оргил” барны камерын бичлэг бүхий СД зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул шүүхээс түүнийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Д.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.
Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна. Уг хэрэгт Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хадгалуулахаар шүүхийн тамгын газарт даалган уг прокурорын тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж, шүүгдэгч Д. ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Уг хэргийн хохирогч *******д учирсан хохирол болох 385250 төгрөгийг шүүгдэгч Д.*******оос гаргуулахаар шийдвэрлэж, шүүгдэгчийн самсунг, нокиа маркийн гар утсуудыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг утсыг хохирлыг нөхөн төлөх зорилгоор зарцуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Д.*******од хоёр / 02 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Д.*******оос гурван зуун наян таван мянга хоёр зуун тавин / 385250 / төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1, 7.3 дугаар зүйлийн 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ыг гэмт хэргийн хор уршгийг 2018 оны 06 дугаар сарын 05-ний дотор арилгах арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, түүнд зан үйлээ засах сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар уг хэрэгт камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг бичлэг бүхий СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хадгалуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.*******ын “Самсунг” маркийн гар утас нэг ширхэг, “Нокиа” маркийн гар утас нэг ширхгийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, уг утсыг хохирлыг нөхөн төлөх зорилгоор зарцуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч Д.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ