Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/189

 

20170725

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0205/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал,
Иргэдийн төлөөлөгч Б.Болормаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа, 
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Э холбогдох 20179000014 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** өдөр Дархан-Уул аймгийн . . . суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Дархан- Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан вршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.Э /РД . . ./.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Б.Э нь ялтай байх хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөрт шилжих шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сум . . . дугаар баг . . . дугаар байрны . . . давхарт байрлах ... ажлын байрны өрөөндөө Б.О ямарч шалтгаангүйгээр зэвсгийн чанартай зүйл ашиглан зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, мөн Дархан сум .  . дугаар баг . . . дугаар байрны . . . тоотод гэртээ эхнэр Г.Э эрх чөлөөнд халдаж 2009 онд гарыг хазсан, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хэлхээтэй олон түлхүүрээр нуруу, толгойн тус газарт ороолгосон, гаран тус газар аягаар цохисон, 2002-2003 онд заазуураар цохиж бие махбодид гэмтлүүд учруулсан, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө миний утасны дугаарыг байцаагчид өглөө гэсэн шалтгаанаар хутгаар хүзүүг зүсэж бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан зэвсгийн болон зэвсгийн чанартай зүйл ашиглан танхайрсан, танхайн гэмт хэргийн давтан үйлдсэн, мөн өдөр эхнэр Г.Э хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хутга тулган бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
    ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Б.Э нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 02-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум, . . . дугаар баг, ... дугаар байрны ... давхарт байрлах ... ажлын байрны өрөөндөө Б.О ямар ч шалтгаангүйгээр цахилгааны утсаар ороолгон зодож биед нь хөнгөн хохирол учруулж 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг үйлдсэн,
2016 оны 09 сарын 29-ний өдөр эхнэр Г.Э түлхүүрээр ороолгож зодсон, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дугаар баг, ... дугаар байрны ... тоотод гэртээ “миний утасны дугаарыг байцаагчид өглөө” гэсэн шалтгаанаар зодож, хутгаар хүзүүг нь зүсэж “хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг мөн хуулийн 10.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6-р зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,
Мөн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө бэлгийн харьцаанд орох үедээ эхнэр Г.Э хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хутга тулган бэлэг эрхтнээ хөхүүлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж 2015 оны Эрүүгийн хуулийн 12.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь
Хохирогч Г.Э улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цамц, хөхний даруулгыг хураан авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Э-ийн шүүх хуралдаанд өгсөн “...В.О маргалдаж гуперээр 3,4 удаа ороолгосон. Э нөхөртэй найз байсан юм. Түүнээс үүдэлтэй муу сайн ярианаас болж муудалцсан. Би цэцэг тарьдаг юм. Гэтэл Э уучихаад хамаг цэцэг тараагаад байсан. Тэгээд би уурлаад муудалцсан. Би хөдөө Зүүн хараагаас самранд явж ирсэн. Хөдөөнөөс 12 гээд вагонд сууж ирсэн. Хүүдээ ирэхдээ утас авч иртэл “ээж байхгүй архи уугаад гэртээ ирэхээ байсан. Хэцүү байна та ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Манай эхнэр бүр хүн болгонтой уугаад бүр байрны жижүүртэй хүртэл уудаг болсон байсан. Эхнэртэйгээ би 25 жил ханилсан учраас “архи уухаа болиэчээ” гээд хэлсэн. Бид хоёр нилээд согтуу байсан.  Маргалдаад хутгаа хоолойнд тавьсан байсан чинь манай эхнэр хөдлөөд хүзүүгээ гэмтээсэн их цус гарсан” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө нөхөр Э- гаднаас согтуу ирсэн. Гэртээ орж ирээд бүх өрөөгөөр орж үзэж эхэлсэн юм. Би орноос босож ирээд 00-н өрөө орох гээд явж байхад Э энгэрээсээ хутга гаргаж ирээд миний хүзүүг зүсэх шиг болсон, тухайн үед юу ч мэдэгдээгүй, 00-д орж суухад энгэр рүү цус гоожсон. Э “чи яаж байгаа юм бэ” гэхэд 00-н өрөөний хажуугийн хувцасны шүүгээнээс миний цамцыг аваад миний хоолойг даруулаад том өрөөний сандал дээр намайг дээш харуулаад суулгасан чи миний утасны дугаарыг Л байцаагчид хэлсэн байна.  Э “У олон улс худалдааны төвийн ард зодож байгаад ирлээ, чи миний . . . гэсэн дугаарыг Л байцаагчид хэлсэн байна, чамаас өөр хэн миний дугаарыг байцаагчид өгдөг юм бэ, намайг зүүн хараагийн цагдаа нар хайгаад уулаар алхаж байгаад ирлээ” гэж ярьж байсан,
...Тэгээд Э өмдөө шувтлаад бэлэг эрхтнээ гаргаж ирээд миний ам руу хийгээд “Чи хөхөж байгаад намайг тавиулж чадахгүй бол чамайг ална гээд нуруун дээр хутгаа тавьсан” бөгөөд бэлэг эрхтэнээ хөхүүлж байгаад гал тогооны өрөө рүү яваад ургамалын тос авч ирээд бэлэг эрхтэнээ тослож  байгаад миний бөгс рүү бэлэг эрхтэнээ хийнэ гээд байсан. Тэгэхээр нь би гуйж байгаад болиулаад дахиж бэлэг эрхтнийг нь хөхөж байгаад дур тавиулсан. Э хувцасаа өмсөөд миний хүзүүг хараад “за, зүгээр жоохон зүсэгдсэн байна” гэж хэлээд үүдэн дээр очоод “чи намайг гараад явахаар цагдаа дуудна биздээ, би цагдаад баригдана гэж байхгүй, намайг амьд байхад цагдаа барьж чадахгүй, би одоо явж амиа хорлоно” гэж хэлээд гараад явсан. ....Миний нуруунд үүссэн сорив бол 2016 оны 09 сарын 29-ний өдөр өндөр насны баяр гээд дүүгийндээ очсон ...халамцуу байсан болохоор орж ирээд унтсан ...тэгээд намайг архи уусан гээд түлхүүрээр шавхуурдсан өөрөө ч гэсэн согтуу байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 11, 146 хуудас/,
Хохирогч В.О мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн орой 20 цагийн үед Мангиртад ахындаа байж байгаад гэрийн шалан доор дэвсэх шороо хэрэгтэй болоод Э утс руу залгаад надад гэрийн гэрийн шалан дэвсэх шороо хэрэгтэй байа, би унааг нь гаргая шороо олоод өгөөч” гэсэн чинь “тэгье, тэгье чи … давхарын гадаа хүрээд ир” гэхээр нь 21 цагийн үед байрных нь гадаа явж очоод уулзсан. Э хоёулаа манай ажлын өрөөнд оръё гэхээр нь 16 давхрын дээд талын өрөөнд орсон. Э- ширээн доороос нэг шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирээд шороо авах хүндээ бүтэн архи өгье, тал шил архиа би ууя гэж хэлээд надад 100 грамм архи хийж өгөөд өөрөө бусдыг нь уусан. ...Б.Э босож ирээд “хувцсаа тайл” гэхээр нь “чи юу яриад байгаан бэ, яахаараа миний хувцсыг тайлуулдаг юм бэ” гэж хэлсэн. Тухайн үед тоглож байгаа юм болов уу гэж бодсон чинь хувцсаа тайл гээд дайраад байхаар нь би явлаа гээд хаалга руу очиход хаалга цоожтой байсан. Хаалгаа онгойлго гэсэн чинь сур шиг зүйл гаргаж ирээд гуя гар луу ороолгож эхэлсэн. Хувцсаа тайл гээд “гичий пизда” гээд орилоод байхаар нь дээгүүрээ өмссөн плаж болон өмдөө тайлсан чинь учир зүггүй ороолгож зодсон. Миний бодлоор эмэгтэй хүнийг зодож таашаал авдаг юм болов уу? гэж бодсон ямар ч байсан намайг хувцсаа тайл гээд тайлахгүй гэсэн чинь сур ташуур шиг юмаар ороолгож байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104, 144 хуудас/,
Гэрч Г.С мөрдөн байцаалтад өгсөн: “Миний санаж байгаагаар 2016 оны намар эгч Г.Э гэрт ороход миний гар хөдлөхгүй байна гэж надад хэлсэн. Би яасан гээд асуухад Б.Э намайг хэлхээтэй төмрөөр зодоод хамаг бие хөндүүр байна гэхээр нь эгчийн биеийг үзэхэд толгой нь хагарсан хамаг бие хөх няц болсон байсан. Тэрнээс өмнө их л зодож байсан“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 хуудас/,
Гэрч Г.Т мөрдөн байцаалтад өгсөн: “...Хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б.Э эгчийн хүзүүг зүссэн тэрний өмнө 2016 оны намар эгчийн толгойг түлхүүрээр цохиж хагалсан байсан “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 хуудас/,
ШШҮХүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаартай “...Г.Э биед хүзүү, хоолойны болон баруун гарын бугуйн дахь шарх тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Г.Э биед илэрсэн гэмтэл ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
ШШҮХүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 110 дугаартай “...Г.Э биед баруун хөлийн шилбэний дунд 1/3-ын дотор хэсэг, хурууны зүүн тал, зүүн бугалганы гадна, зүүн шууны дээд 1/3-ын гадна хэсгийн сорвинууд тогтоогдлоо. Дээрхи сорвинууд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хохирогчийн биед илэрсэн зүүн далан дээрх, бүсэлхийн баруун талын цус хуралт нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө буюу хүзүү холойн дахь шарх үүссэн тухайн цага хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,
ШШҮХүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 823 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
ШШҮХүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1068 дугаартай “...В.О биед тархи доргилт, цээж, хэвлий, зүүн бугалга, гуя, баруун гуя, хонго, зүүн эрүү орчмын зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 110 дугаар хуудас/,
В.О биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургууд /хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа /хавтаст хэргийн 169 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э-ийг ялтай байх хугацаандаа Б.О ямар ч шалтгаангүйгээр зэвсгийн чанартай зүйл ашиглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, гэртээ эхнэр Г.Э эрх чөлөөнд халдаж 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө “миний утасны дугаарыг байцаагчид өглөө” гэсэн шалтгаанаар хутгаар хүзүүг нь зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан танхайрсан, танхайн гэмт хэргийн давтан үйлдсэн, мөн өдөр эхнэр Г.Э хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хутга тулган бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2017 оны 6-р сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлсэн ба шүүх хуралдаанд  улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж 2015 оны Эрүүгийн хуулийн 11.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1  “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, 11.6-р зүйлийн 1 дэх хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”, 11.2-р зүйлийн 2 дэх хэсгийн 2.3 “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргажээ.
Эхнэр Г.Э удаа дараа, байнга зодсон гэх үндэслэлгүй юм. 
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Эийг 2016 оны 9,12 дугаар сард Г.Э зодсон нь тогтоогдож байна гэж үзсэн ба өмнө зодож байсан гэх хэргүүдийн тухайд уг хэрэг үйлдэгдэж байсан ч хэрэг үйлдэгдсэнээс хойш эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа өнгөрсөн, улсын яллагч яллах дүгнэлтдээ яг аль хэргийн учир хэрхэн яллаж байгаагаа тодорхой заагаагүй, бүх үйлдлийг дурдан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан хэргийг давтан, зэвсгийн чанартай зүйл ашиглан гэж заасан тул 2016 оноос өмнөх үйлдлүүдийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Мөн гэр бүлийн харилцаатай хүнийг зодож хөнгөн хохирол учруулсан тохиолдолд 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт уг хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд тооцохоор, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэгт хохирогчийн биед гэмтлийн зэрэгт хамаарахгүй хохирлыг 3 түүнээс дээш удаа учруулсан үйлдлийг ойлгохоор тус тус хуульчилсан тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” зүйл хэсгээр зүйлчлэх үндэслэлгүй гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд... “ бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн байсан, хүчиндээгүй, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдлээ зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн ба хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ бэлгийн харьцаанд орохыг татгалзсан талаар мэдүүлээгүй, “....бэлэг эрхтнээ хөхүүлж байгаад гал тогооны өрөө рүү яваад ургамлын тос авч ирээд бэлэг эрхтнээ тослож  байгаад миний бөгс рүү бэлэг эрхтнээ хийнэ гээд байсан. Тэгэхээр нь би гуйж байгаад болиулаад дахиж бэлэг эрхтнийг нь хөхөж байгаад дур тавиулсан” гэж мэдүүлсэн байх тул хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх ба Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзсэн болно.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан ба шүүх уг заалтыг баримтлан ялыг хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэсэн болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага бусад байдлын талаар:
Шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хохирогч О учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-р зүйлийн 1.2 дах хэсэгт заасан “нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 2-т ... тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн ч тэнсэхгүйгээр заасан байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлд зааснаар “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн” үндэслэлээр ялаас чөлөөлөх, эсхүл тэнсэж үүрэг хүлээлгэх” дүгнэлт гаргасан боловч уг зүйлд заасан зохицуулалт нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч тогтвортой мэдүүлж байсан, гэмт хэрэг үйлдсэн нь бусад баримтаар нотлогдсон хүнд хамааралтай ба шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь уг зүйлд зааснаар “хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах” үндэслэл болохгүй.
Иймд Б.Э-ийг тэнсэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Б.Э нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүх хуралдаанд үйлдсэн хэргийн талаар шударгаар хүлээн мэдүүлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн ба дээрхи байдлуудыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 
Шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цамц 2 ширхэг, хөхний даруулга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б.Э-ийг хүний биед хөнгөн хохирол учруулж 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, “хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зөвшөөрлөөр бэлгийн харьцаанд орох үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж 2015 оны Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох, 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг хорих ялын 1 хоногтой тэнцүүлэн хөнгөн ялыг хүндэд нь нэмж 6 сарын хугацаагаар хорих ял дээр 60 /жар/ хоногийг нэмж нийт эдлэх ялыг 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Б.Э-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд нь тооцож, үлдэх 5 /тав/ сар, 23 /хорин гурав/ хоногийг биечлэн эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Э-ийн эдлээгүй үлдсэн 5 /тав/ сар, 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Э-өөс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цамц 2 ширхэг, хөхний даруулга 1 ширхэгийг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.ГЭРЭЛТ-ОД
               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Я.ТУУЛ
                    ШҮҮГЧ                     Т.БАТЖАРГАЛ